Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхтэй уулзав

АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.Макмастертай Цагаан ордонд уулзав.

Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс өөрийн чухал гуравдагч хөрш АНУ-тай иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бэхжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит алхмууд хийх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

Хоёр орны энхийг сахиулагчид бүс нутаг, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө мөр зэрэгцэн ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, Монгол Улс нь Афганистан Улс дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох болсныг нотлов.

Х.Макмастер Афганистан Улс болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй манай улсын хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасанд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр Монгол Улс, АНУ-ын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлж, улс төр, батлан хамгаалахын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд чухал түлхэц болохыг тэмдэглэв.

Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Гаалт, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан захирал Мэтт Потинжер нар байлцав.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Жонатан Нэштай уулзаж, Монгол Улсын Засгийн газар, МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээний явцын талаар санал солилцов.

Categories
энтертаймент-ертөнц

Монгол Улсын албан ёсны анхны мөнгөн тэмдэгт

“Цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй” хэмээн1924 оны 8 дугаар сард хуралдсан МАН-ын III их хурлаар онцлон заажээ. Улмаар Монгол Улсын анхдугаар их хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд, үндэсний мөнгөн тэмдэгт бий болгох нь чухал гэж заасан байна. Уг шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “Мөнгөний шинэчлэлт явуулах” тухай тогтоол гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг “Төгрөг” гэж нэрлэсэн байна. Үүний дагуу Монголбанк 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 200,100 төгрөгийг анх гүйлгээнд гаргав.

Улсын анхны албан ёсны мөнгөн тэмдэгт1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гарч байв. Тухайн үед мөнгөн тэмдэгтийн бүрэн баталгаа болгож 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар, 75 хувь нь түргэн борлогдох бараа материалаар баталгаажиж байжээ.

Төгрөгийг анх гүйлгээнд гаргахдаа ажилчдын цалингаар дамжуулан гаргаж улмаар улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болов. Төгрөг гүйлгээнд гарангуут гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ч зах зээлд эзлэх жин багатай валютуудыг гүйлгээнээс түрүүлж татах ажлыг зохион байгуулж эхлүүлсэн ньамжилттай хэрэгжих үндэс болсон байна. Ингээд 1927 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүх төрлийн мөнгөн гүйлгээ, тооцоог зөвхөн “төгрөг”-өөр гүйцэтгэх болж худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлэх, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр зохицуулахад нөлөөлж, ардын аж ахуйтанд зээл олгох арга хэмжээг авч эхэлжээ.

Тиймээс 1925 оны мөнгөн тэмдэгтийг БНМАУ-ын мөнгөн тэмдэгтийн түүхэн үед хамаарагдах болохыг зоос цуглуулагчид үечилсэн байдаг. Анхны мөнгөн төгрөгийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор халсан боловч түүнээс өмнө 1940-өөд онд гүйлгээнээс гарсан байжээ.

1925 оны хоёр төгрөгийн дэвсгэрт

1925 оны хорин таван төгрөгийн дэвсгэрт

1925 оны таван төгрөгийн дэвсгэрт

1925 оны тавин төгрөгийн дэвсгэрт

1925 оны арван төгрөгийн дэвсгэрт

1925 оны зуун төгрөгийн дэвсгэрт

Categories
мэдээ нийгэм

Карьерийн нууранд бага насны хоёр хүүхэд живж амиа алджээ

Сүүлийн үед газар ухаж сэндийлэх нь ихэсч байгаатай холбогдуулан тогтонги ус элбэгшиж мал, амьтан унаж үхэх нь ихэссэн. Тэгвэ саяхан карьерийн нууранд бага насны хоёр хүүхэд живж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилэм” нэртэй нууранд тоглож явсан 15 настай Т, 10 настай Х нарын хоёр хүү живж амиа алдсан байна.

Иргэдийн дуудлагын дагуу хэргийн газарт цагдаа, онцгой байдлын алба хаагчид, шинжээчид ажиллаж талийгаач хүүхдүүдийн цогцсыг гаргаж авчээ. Тэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух нэг айлын хоёр хүүхэд байсан аж.

Живсэн нуур нь 3-4 метр гүнтэй бөгөөд карьерийн үйл ажиллагааны явцад тогтож, үүссэн нуур гэнэ. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

АН-2 онгоцны зөрчлийг шалгах комисс ОХУ-аас иржээ

Монгол инженерүүд, ОХУ-ын инженерүүдтэй хамтран угсарсан “АН2” загварын онгоц хэд хоногийн өмнө Чингис хаан Олон улсын нисэх буудлаас Сэлэнгэ, Хэнтий аймгийн чиглэлд нислэг үйлдэх гэж байхдаа осолдсон. Энэ талаар тухайн үед ИНЕГ-ын олон нийттэй харилцах алба “Туршилтын нислэг үйлдэж байгаад техникийн буулт хийсэн. Түүнээс биш унасан, осолдсон асуудал байхгүй” хэмээн мэдээлж байсан.

Тэгвэл ИНЕГ-ынхан энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгчээ. Ингэхдээ “АН2” загварын онгоцын ослын шалтгааныг одоогоор тогтоогдоогүй байгаа. Зарим мэдээллийн хэрэгслээр зөвшөөрөлгүй нислэг үйлдэх гэж байсан хэмээн мэдээлж байна. Энэ бол ташаа. Онгоц зөвшөөрөлтэйгээр нисэх гэж байсан” хэмээлээ. Мөн “Үзүүлэх нислэг үйлдэхээр манай улсад ирсэн, ОХУ-ын RA2099G бүртгэлийн дугаартай ТВС-2МС нисэх онгоц нь алслагдсан орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, байгаль орчин, эрүүл мэндийн үйлчилгээнд ерөнхий зориулалтын агаарын тээврийг ашиглах төрийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын нэг бөгөөд улс төр болоод сонгуультай ямар нэгэн холбоогүй.

Энэ онгоц бол ОХУ-ын онгоц. ОХУ-ын нисэх бүрэлдэхүүн жолоодож байсан. Тиймээс ч ОХУ-аас Осол зөрчлийг шинжлэн шалгах комисс ирж ажилласан. Энэхүү онгоцтой холбоотой Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн өр төлбөрт орох асуудал байхгүй” гэдгийг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн мэдэгджээ. Ослын буултын шалтгааныг тогтоохоор ОХУ-аас шинжлэн шалгах баг ирээд буцжээ. Удахгүй мэргэжлийн дүгнэлт гарах аж.

Categories
мэдээ спорт

NBA-ийн 2017 оны аваргаар Алтан мужийн дайчид тодорлоо

Кливлэнд Кавальерс болон Голдэн Стэйт Уорриорс багуудын финалын цувралын 5 дахь тоглолт Оракл Аренад явагдаж тоглолтыг талбай дээрээ хийж байгаа Уорриорсын залуус сайн эхлүүлсэн ч Кавальерс багийнхан бууж өгөхийг хүссэнгүй өгөө аваатай тоглосон билээ. Тоглолтын эхний хагасыг талбайн эзэд 71:60 гэсэн онооны давуутай дуусгаж чадсан. Харин зочид гуравдугаар үед тэднээс илүү оноо авч тооны зөрүүг 3 оноонд хүртэл ойртуулж байсан билээ. Улмаар талбайн эзэд хамгаалалт довтолгоо аль аль талаараа илүү байж 129:120 харьцаатай талбай дээрээ Уорриорс ялалт байгуулснаар 2016-2017 оны NBA-ийн аварга баг боллоо.

Энэхүү тоглолтод Голдэн Стэйт Уорриорс багаас Стефен Карри 34 оноо, 10 оновчтой дамжуулалт, Андре Игуодала 20 оноо, Дрэймонд Грийн 12 оноо, 10 самбар авсан бол Кэвин Дюрант 39 оноо, 7 самбар, 5 оновчтой дамжуулалт, 70%-тай довтолж, 5 холын шидэлт амжилттай болгож энэ үдшийн шилдэг нь байлаа. Зочдоос Лэброн Жэймс 41 оноо, 13 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч NBA-ийн финалд трибл дабл дунджилсан анхны тоглогч болсон юм. Харин Кайри Ирвин 26 оноо, Ж.Р.Смит 25 оноо, Кэвин Лаав 6 оноо авч тааруу тоглолтыг үзүүллээ. Лэброн Жэймс NBA-ийн финалд 3-5 гэсэн амжилттай болж байна.

Улмаар 2014 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 8 удаагийн бүх одод, 4 удаагийн онооны аварга Кэвин Дюрант финалын үнэ цэнэтэй тоглогч боллоо. Кэвин Дюрант NBA-ийн финалд 35.2 оноо, 8.4 самбар, 5.4 оновчтой дамжуулалт, 55.6%-тай довтолж, холын зайнаас 47%-тай шидсэн юм.

Ийнхүү сүүлийн 3 жилийн хугацаанд NBA-ийн аваргын цомыг Голдэн Стэйт Уорриорс баг 2 дахь удаагаа өргөж байна.

С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ нийгэм

Нийт импортын 10 хувийг металл гоёлын зүйлс эзэлж байна

металл гоёлын чимэглэл зурган илэрцүүд

Монгол Улс 2017 оны эхний таван сард дэлхийн 133 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4016.2 сая ам. долларт хүрчээ.

Тодруулбал экспорт 2518.5 сая ам. доллар, импорт 1497.7 сая ам. долларт хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам. доллар буюу 36.3 хувиар өссөн аж. Экспорт 42 хувиар, импорт 27.8 хувиар өссөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 27.8 хувиар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 134.0 сая ам. доллар, дизелийн түлш 81.6 сая ам. доллар, авто бензин 32.2 сая ам. доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 78.7 сая ам. доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 55.3 сая ам. доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 30.8 сая ам. доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүнд үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 93.9 хувийг эзэлж байгаа бол импортын 67.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн импорт эзэлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

С.Зориг агсны амь насыг хохироосон гэх этгээдүүдийн шүүх хурал ирэх баасан гарагт болно

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шүүхээр хэлэлцэх хурал энэ сарын 16-ны өдөр буюу баасан гарагийн 09.00 цагт болох тов гарчээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 14-ний өдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэвч тэд дахин давж заалдсан юм. С.Зориг агсны амь насыг хохироосон гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхээс 24-25 жилийн хорих ял оноон, ялыг гянданд эдлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

22 толгой минж үржүүлж байна

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчид минжтэй танилцлаа. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутагт Минж нутагшуулах, үржүүлэх төслийн ажилтай албан хаагчид танилцаж, хоёр байгууллага хамтран ажиллах талаар санал солилцлоо. Минж нутагшуулах, үржүүлэх төслийн цахим хуудас хөгжүүлэлт, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг Нийслэлийн мэдээллийн технологийн газрынхан үзүүлж байгаа ажээ.

Минж нутагшуулах нь Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцлийг байгалийн аясаар нь сэргээх, урсацыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Төсөл хэрэгжүүлэх нэгж өдгөө 11 бүл 22 толгой минж үржүүлж байна.

Сонирхуулахад, минж нь мэрэгч амьтдын дотроос хамгийн том биетэй бөгөөд Монгол Улсын Улаан номонд орсон. Дэлхийд хоёр зүйлийн минж бий. Манай оронд Ховд аймгийн Булган голд Азийн минж тархсан байдаг. Нас гүйцсэн минжний биеийн жин 16-22 кг, биеийн урт 74-86 сантиметр, сүүлний урт 25-30 сантиметр байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Телевизүүдээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг магтсан, захиалгат мэдээлэл зонхилжээ

Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээ (ШСТИНХС)-нээс өнөөдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн явцад хийсэн мониторингийн эхний үр дүнг танилцуулав.

Уг сүлжээ нь 2008 онд Нээлттэй нийгэм форумын санаачилгаар байгуулагдсан бөгөөд нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах зорилготой. Сүлжээнд иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Глоб интернейшнл, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт зэрэг томоохон ТББ-ууд нэгдсэн бөгөөд 2008, 2012 оны УИХ, 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад мониторинг хийжээ.

Тус сүлжээнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдөр буюу энэ сарын 06-09-ний хооронд МҮОНТ, TV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн таван телевизийн нэвтрүүлэг, мэдээ мэдээлэлд мониторинг хийжээ. Дээрх телевизүүдийг орон даяар цацагддаг, үзэгч олонтой, дөрвөөс дээш жил тогтмол үйл ажиллагаа явуулсан зэргийг харгалзан үзэж сонгосон байна. Сурталчилгаа эхэлснээс хойш таван телевиз нийт 353 цаг 49 минут 52 секундын нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл гаргаснаас 20 цаг 34 минут нь сонгуультай холбоотой байв. Энэ нийт цагийн зургаан хувийг эзэлж буй үзүүлэлт юм. Энэ хугацаанд МҮОНРТ, TV9 болон 25 дугаар суваг, UBS телевиз нэр дэвшигчдэд ижил цаг олгож байгаа бол С1 телевизийн сонгуультай холбоотой нэвтрүүлгийн цагийн 75 хувь нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой байв.

Телевизүүдээр ихэвчлэн захиалгат буюу нэр дэвшигчийг магтсан нэвтрүүлэг гарч байгаа тул сөрөг мэдээлэл харьцангуй бага байгааг Глоб интернейшнлийн удирдлагууд онцлов. Харин төвийг сахьсан болон сонгогчийн боловсролд зориулсан нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл харьцангуй бага буюу телевизүүдийн нийт сонгуультой холбоотой мэдээ, мэдээллийн 17-25 хувьтай тэнцэж байгаа аж. Тиймээс сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл гаргах шаардлагатай байгааг мониторингийн багийнхан онцоллоо.

Сонгуулийн тухай хуульд заасан “Нэр дэвшигчийн тухай 60 минутаас урт хугацаатай нэвтрүүлэг цацах, мэдээллийн хөтөлбөрт 5 минутаас илүү мэдээлэл гаргахыг хориглох” зэрэг заалтыг зөрчсөн телевиз байхгүй бөгөөд далд сурталчилгаа ч харьцангуй бага байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

АТГ Монголбанкинд илэрсэн зөрчлийг шалгах ажлын хэсэг байгуулав

УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн Монголбанкинд хийсэн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах чиглэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулжээ.

Энэ нь УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолоор байгуулагдсан “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан харьяалах зөрчлийг хянан шалгах зорилготой юм гэж АТГ-аас мэдээллээ.