Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Говь ХК-ийн үйлдвэр шатаж байна

Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах Говь хувьцаат компанийн үйлдвэр шатаж байна гэсэн галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын шуурхай утсанд 20 цаг 46 минутанд иржээ. Одоогоор их хэмжээний гал гарсан учраас Нийслэлийн зургаан дүүргийн нийт 11 гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн, ээлжийн бүрэлдэхүүн болон бэлтгэл ангийн бүх бүрэлдэхүүн галыг унтраахаар шуурхай ажиллаж байна. Аврах гал унтраах 130-140 алба хаагч галын газар дээр ажиллаж байна гэсэн албан бус тоог албаныхан мэдээллэв.

Сүүлийн мэдээллээр галын дөлийг унтрааж, тархалтыг зогсоогоод байгаа аж. Харин галын голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Онцгой байдлынхны хэлж буйгаар галын тархалт болон хамрах хүрээ нилээдгүй их гэдгийг хэлж байна.

Яг одоогийн байдлаар хүний амь нас эрсдсэн талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд хэвлэл мэдээллийнхнийг цагдаагийн хамгаалалт авч бичлэг хийлгэхгүй мэдээлэл өгөхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Бид галын мэдээллийг эргэн хүргэх болно.

“Говь” компанийн үйлдвэр шатаж байна

Categories
мэдээ нийгэм

Геологи, уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй өдөрлөг болж байна

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг тус салбарын шилдэг төлөөлөл болсон аж ахуйн нэгжүүд оролцож, ажил үйлсээ олон нийтэд танилцуулж буй юм.

Өнөөдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны ерөнхий танилцуулгыг хийж, урлагийн үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлага, яамны газар, хэлтсийн дарга нар тайлангаа тавьж байна.

Өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Шивээ овоо” ХХК, Шунхлай ХХК, Петровис ХХК, Монполимет ТӨХК, Цайрт менерал ХХК, Саус гоби сэндс ХХК, Бороо гоулд ХХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Магнай трейд ХХК, Бэрэн групп, Сод монгол групп, Очир Ундраа групп, Геологийн төв лаборатори зэрэг уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын голлох байгууллагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж байгаа юм.

Өдөрлөг маргааш 17 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
гадаад мэдээ

ОХУ TAX FREE үйлчилгээ нэвтрүүлнэ

6 сарын 13-ны өдөр ОХУ-ын Засгийн газрын комиссын гишүүд ОХУ-д “Tax Free” үйлчилгээг нэвтрүүлэх хуулийн төслийг баталлаа.

Ингэснээр Евразийн Эдийн Засгийн Холбоонд хамаарах улсаас бусад улсын иргэд ОХУ-д худалдан авсан барааны үнэд шингэсэн татвар /НӨАТ/ буюу ойролцоогоор 18 хувийг тус улсаас гарахдаа буцаан авах боломжтой болох юм.

Эхний ээлжинд Москва, Санкт-Петербург болон Сочи хотын нийт 14 нисэх онгоцны буудалд Tax free үйлчилгээ нэвтрэх бөгөөд цаашдаа бусад хотын нисэх онгоцны буудлуудад нэмэгдэнэ хэмээн Холбооны Гаалийн газрын дарга Владимир Булавин мэдэгдлээ.

Энэхүү үйлчилгээг ирэх 10 дугаар сараас нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд НӨАТ-ыг буцаан авах гадаад иргэн нэг өдөрт 10 мянган рублиэс дээшгүй бараа худалдан авсан байх ёстой ажээ.

ОХУ-ын “Tax Free” үйлчилгээнд Монгол Улсын иргэд мөн хамаарах юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүндэт донорууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчихоор боллоо

Хүндэт донорууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчихоор боллооНИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар танилцуулахдаа “Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 190 Хүндэт донор бий. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бий болгох ажилд бодитой хувь нэмэр оруулж, бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа өгч, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс “Хүндэт донор” медалиар шагнагдсан иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах талаар бид хотын удирдлагуудад 2015 оноос хойш удаа дараа хандсан ч шийдэгдээгүй” гэлээ.

НИТХ-ын тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах шийдвэр гаргалаа. Хүндэт донорууд нийтийн тээврээр өдөрт хоёр удаа хөнгөлөлттэй зорчих бөгөөд Нийслэлийн тээврийн газраас 14 хоногийн дотор Хүндэт доноруудад хөнгөлөлттэй зорчих картыг нь олгож дуусах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын яриа хэлцээ” бага хурал болно

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын 4 дүгээр бага хурал энэ сарын 15-16-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

Бага хурлыг ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн, ГХЯ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд түүнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн 6 улсаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц болон НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын зарим байгууллагын төлөөллийг оролцуулан дотоод, гадаадын нийт 150 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцоно.

Бага хурлаар ЗХА дахь сүүлийн үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй аюулгүй байдлын зарим асуудлаар санал солилцож, бүс нутгийн эрчим хүчний хэлхээ холбоог хэрхэн бий болгох, байгаль орчны хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх талаар эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцэнэ.

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болох “Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх” хүрээнд манай улсын санаачлан хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

Categories
гадаад мэдээ

Буриадад онц байдал зарлалаа

Буриад ой хээрийн түймэр зурган илэрцүүдОХУ-ын Буриад улс газар нутгийнх нь үлэмж хэсгийг хамраад байгаа ой хээрийн түймрийн улмаас өнөөдрөөс эхлэн улс орон даяар онц байдал зарлажээ. Одоогоор Буриадад 13 түймэр асч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд есөн түймрийг унтраасан аж.

Онц байдал зарласан хугацаанд из задгай гал гаргах, газар тариалангийн бүсэд хуурай өвс шатаах, гал түймэр гаргах эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байгаа юм байна. Мөн ард иргэдийг ойд аялж зугаалахыг хатуу хоригложээ. Хэрвээ зөрчихвөл 4-500 мянган рублиэр торгох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрханчууд шинэ сургуультай болно

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд долоон сургууль, нэг цэцэрлэг барихаар санамж бичиг үзэглэсэн юм. Тэгвэл энэхүү хэлэлцээр ажил хэрэг болж, Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороодод баригдах шинэ сургуулийн шав тавих арга хэмжээ өнөөдөр /2017.06.14/ боллоо.

Шав тавих арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай, Хөрөнгө оруулалт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов. Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй тус дүүрэгт цэцэрлэгт хамрагдаагүй 10 гаруй мянган хүүхэд байгаа бол таван сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Харин дээрх хороодод шинэ сургууль баригдсанаар ачаалал буурч, хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэх юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 20 орчим мянган оршин суугчтай ч огт сургууль, цэцэрлэггүй аж. Тэгвэл БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 920 хүүхдийн суудалтай сургууль баригдахаар боллоо. Тус хороо нь 2-5 насны 1903, 6-14 насны суурь боловсрол эзэмших 2664 хүүхэдтэй бөгөөд хамран сурах тойрог нь III хорооны 65 дугаар сургуульд харъяалагддаг аж. Харин 25 дугаар хорооны хувьд 2-5 насны 1462, 6-14 насны суурь боловсрол эзэмших 1943 хүүхэдтэй. Тус хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар 104 дүгээр сургуулийн ачаалал буурч, хоёр ээлжинд бүрэн шилжих боломж бүрдэнэ. Түүнчлэн 25 дугаар хороонд баригдах сургууль кембрижийн сургалттай байхыг ч холбогдох албаны хүмүүс энэ үеэр онцолж байлаа. Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх, хороо бүрийг цэцэрлэгтэй болгох асуудлыг тусгасан юм.

Categories
мэдээ нийгэм

”Дугуйт эргүүл”-ийн алба хаагч нарт унадаг дугуй хүлээлгэн өглөө

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулсан.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр “Унадаг дугуйн ертөнц” ХХК-иас 36 ширхэг унадаг дугуй худалдан авч, “Дугуйт эргүүл”-ээр ажиллах цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Дугуйт эргүүл ажиллуулснаар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд шуурхай цаг алдахгүй очих, авто замын түгжрэлээс сэргийлэх, гудамж талбай олон нийтийн газарт эргүүлийн үйл ажиллагааг тогтмолжуулан иргэд, оршин суугчдын амар тайван ажиллаж амьдрах нөхцөл бүрдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсонтой уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсонтой уулзлаа.

Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалахын салбарт идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлов.

Саяхан хүчин төгөлдөр болсон “Ил тод байдлын хэлэлцээр” зэрэг баримт бичгүүдийг хэрэгжүүлж, америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүхий л бололцоог ашиглан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, америкийн бизнес, аж ахуйн нэгжийг үүнд нэгдэн орохыг уриалав.

Мөн хоёр улсын хоорондын боловсрол, соёлын харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон энэ жил тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд ийнхүү айлчилж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Монгол Улс нь дэлхийн хоёр их гүрний дунд оршдог, томоохон зах зээлд нэвтрэх стратегийн ач холбогдолтой байршилтайг дурьдаж, эдийн засгийн хувьд өөрийн онцлог, давуу талыг хөгжүүлэхийн чухлыг онцлов. Мөн тэрбээр Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох болсонд талархал илэрхийлж, бүс нутаг, олон улсын тавцанд болж буй үйл явдлын талаар санал солилцов.

Сайд Ц.Мөнх-Оргилын АНУ-д хийж буй айлчлал нь хоёр улсад шинэ Засгийн газар тус бүр байгуулагдсанаас хойш Монголын талаас сайдын түвшинд хийгдэж буй анхны айлчлал бөгөөд АНУ-ын шинэ Засаг захиргааны өндөр албан тушаалтан, америкийн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулах, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцэн тодорхойлоход ач холбогдолтой боллоо.

Эх сурвалж: ГХЯ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар хуралдаж байна

Хуваарь ёсоор өнөөдөр Засгийн газар хуралдаж байна.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн зээлийн хэлэлцээрийн тухай, Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх ажээ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Ж.МӨНХБАТ

2.

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

3.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

С.БЯМБАЦОГТ

4.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

С.БЯМБАЦОГТ

5.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлэг тооцох аргачлал батлах тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

6.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

7.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн зээлийн хэлэлцээрийн тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

8.

Хөрөнгө гаргах тухай

Н.НОМТОЙБАЯР

9.

Дүрэм батлах тухай

Г.МӨНХБАЯР

10.

Жагсаалт шинэчлэн батлах тухай*

П.СЭРГЭЛЭН

11.

Хорт хавдар болон халдварт өвчний өнөөгийн байдлын тухай

А.ЦОГЦЭЦЭГ

12.

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

13.

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний төслийн талаар*

Б.ЧОЙЖИЛСҮРЭН