Categories
мэдээ нийгэм

“Оргил 6 буудал” худалдааны төвд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбар нээгдэв

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж нээгдэж байгаа юм.

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1,220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн танхимд амиа егүүтгэхийг завдсан этгээдэд 7.9 жилийн хорих ял оноолоо

Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан. Тухайн үед амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь нас нь аврагдсан юм.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хуулийн дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцлээ.

Шүүх хуралдаанаар И.Бархаст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус бүр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан биечлэн эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл явагдаж байна

Хил хамгаалах байгууллага 2007 оноос хугацаат цэргийн албыг биеэр хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон хилийн анги салбарт найман сараас доошгүй хугацаагаар хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч, түрүүчийг хоёр жилийн хугацаатай гэрээт хилчний албанд мэргэшүүлэн улмаар улсын хил хамгаалалтад бие даалган оролцуулж байгаа билээ.

Тэгвэл энэ оны хоёрдугаар ээлжийн гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл энэ сарын 9-19-ний хооронд Хил хамгаалах ерөнхий газарт болно.

Гэрээт цэргийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага:

Эрүүл мэндийн шаардлага хангасан байх.
Биеийн жингийн зохистой харьцаатай /50 кг-аас дээш жинтэй/ байх.
Эрэгтэй, 29 хүртэлх настай байх.
160 см-ээс дээш өндөртэй байх.
Бүрэн болон тусгай дунд, дээд боловсролтой байх.
Ёс зүйн болон сэтгэл зүйн зөв төлөвшилтэй байх.
Ял шийтгэлгүй байх.
Гэр бүлгүйгээр алба хаах боломжтой байх.
Алслагдсан газар, хүндрэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай байх.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн нь дараах материалыг бүрдүүлсэн байх:

Хил хамгаалах байгууллагад гэрээний дагуу алба хаах талаар гаргасан өргөдөл.
Гурван үеийн түүх.
Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар.
Цэргийн үүрэгтний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар.
Боловсролын үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар.
Эрүүл мэндийн анхан шатны үзлэгээр орсон хуудас.
Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
Ажиллаж байсан байгууллага, цэргийн алба хааж байсан ангийн тодорхойлолт.
Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/.
Зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 8 хувь/.
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр.
Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр.
Цагдаагийн байгууллагын тодорхойлолт.

Дээрх материалын аль нэгийг дутуу бүрдүүлсэн болон ерөнхий шаардлага хангаагүй хугацаат цэргийн алба хаагч, иргэний материалыг өөрт нь болон судалсан отряд /анги/-д нь буцаана. Бүрдүүлэх бичиг баримт бүрэн иргэнийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт дахин хамруулна. Эрүүл мэндийн үзлэгээр “Тэнцсэн” тухай дүгнэлт гарсан хугацаат цэргийн алба хаагч, иргэнээс Ерөнхий шалгалт, Сэтгэлзүйг сорил “Цэргийн албан хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт”-ийн дагуу насны ангиллаар шалгалт авах аж.

Categories
мэдээ спорт

Флойд Мэйвидер, Конор Макрегор нарын тулааны тов гарлаа

Мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвидер ирэх наймдугаар сард UFC-ийн аварга Конор Макрегортой тулалдаж, дунд жингийн дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр болсон байна. Тэд наймдугаар сарын 26-нд Лас Вегас хотод тулалдах бөгөөд урьд нь хоёр удаа тулалдаж, 1:1 болж тэнцээд байгаа. Тэгвэл одоо хайнаагаа хагалах боломж гарч ирж байна.

Мэйвидер бол мэргэжлийн боксын хүнд жинд ялагдал гээчийг амсч үзээгүй шилдэг тамирчин. Харин түүний өрсөлдөгч Конор Макрегор UFC холимог тулааны спортод ид цойлон гарч ирж байгаа шинэ аварга билээ. Тэдний тоглолтыг дэлхий даяар 2 тэрбум орчим хүн шууд үзэх төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвМонгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.15) Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 36 дугаар тогтоолоор баталсан ‘Монгол Улсын Боловсролын талаарх баримтлах бодлого’-д “…боловсролын үйл ажиллагааг хэвийн жигд явуулах нөхцөл орчин бүрдүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, багшийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д ‘Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь цогцоор нь шийдвэрлэж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ’ гэж, 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан ‘Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр’-т “3.3.11.Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно.” гэж тус тус заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болсон гэж УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.

Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Боловсролын тухай багц хуулийг баталсан бөгөөд 2016 онд Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Гэвч одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж буй багшийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ нь багш хүн өөрөө хөгжих таатай боломжийг төдийлөн бүрдүүлээгүй байгаагийн зэрэгцээ ажил хөдөлмөрөө үнэлүүлэх зохистой системийг бүрдүүлж чадахгүй байгаа юм байна.

Иймд дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн боловсролын багц хуулийн үндсэн зарчим, Багшийн хөгжлийн арга хэлбэр, хөгжлийн зарим нэр томьёог оновчтой болгох, багшийн оролцоо, хувь хүний хөгжил болон боловсролын хөгжил, мэргэжлийг дээшлүүлэх зэрэг багшийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх заалтууд уг хуулийн төсөлд тусгагджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголбанк мөнгөний бодлогын хүүг хоёр пунктээр бууруулж 12 хувь болгов

Монголбанк зурган илэрцүүдМонголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хурлаа өнөөдөр хийлээ.

Тус хурлаар олон улс болон дотоодын эдийн засаг, санхүүгийн системийн нөхцөл байдлыг авч хэлэлцсэн байна.

Сүүлийн үеийн эдийн засаг дахь голлох өөрчлөлт, боломж, эрсдэл, ойрын хугацааны төсөөллүүдийг үндэслэн Мөнгөний бодлогын хүүг хоёр пунктээр бууруулж 12 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.

Мэргэжлийн баг хурлын бэлтгэлийг ханган статистик мэдээллүүдээ нэгтгэж судалгаа хийсэн бөгөөд энэ хүрээнд урьдчилсан төсөөлөл гарган хэлэлцүүлснээр дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дашрамд дурдахад Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд хуралдаж бодлогын хүүг 14 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргаж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэвМонгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.15) “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар өргөн мэдүүллээ.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4-т “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” гэж заасан.

Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн орлого, зарлагыг тусгаснаар 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан батлах үндэслэл, шаардлага бий болж байна хэмээн сайд Г.Чулуунбаатар хэлэв.

Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл нь Улсын Их Хурлын тогтоолын төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн танилцуулга гэсэн бүтэцтэй юм байна. Төсвийн гүйцэтгэлийн тайлан нь Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5 дахь хэсэгт заасны дагуу дараах бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулжээ.

  • Тухайн жилийн орлого, зарлагын гүйцэтгэлийг нийт дүн, хөтөлбөр, төсвийн захирагч болон хөрөнгө оруулалтын арга хэмжээ бүрээр гаргасан тайлан,
  • Татварын зарлагыг хуулийн этгээд болон салбар бүрээр нь холбогдох эрх зүйн үндэслэлийн хамт гаргасан тайлан,
  • Худалдан авсан бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн тайлан,
  • Хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүн, түүний танилцуулга (хөтөлбөрийн гүйцэтгэлийн биелэлт, бодлогын зорилтын хэрэгжилт, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээний биелэлт болон тасарсан бол шалтгаан),
  • Нэмэлт төсвийн гүйцэтгэлийн тайлан болон түүний танилцуулга,
  • Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны мэдээлэл

Тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвийн 2016 оны орлого, зарлагын нийт хэмжээ батлагдаж, төсвийн ашгийг/алдагдлыг/ тодорхойлох боломжтой болох ажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын эхний өдөр 98.5 хувийн ирцтэй байжээ

Өчигдөр орон даяар ЭЕШ эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Энэ жилийн ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа юм байна.

ЭЕШ-ын шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон метал илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулжээ. Боловсролын Үнэлгээний Төвийн хэлтсийн дарга Л.Ганбат хэлэхдээ “Нийт шалгуулагчдын 98.5 хувь нь шалгалтандаа ямар нэг асуудалгүйгээр хамрагдсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Улсын хэмжээнд 24 хүүхэд хоцорсон буюу сэдэв материал тараагдаж, хянагч багш цаг харснаас хойш 10-аас дээш минутаар хоцорсон шалтгаанаар Монгол хэл бичгийн шалгалтад орж чадаагүй байна. Мөн бичиг баримтын зөрчлөөс болж, 19 хүүхэд шалгалтанд орж чадаагүй, 500 орчим хүүхэд бүртгүүлсэн хэр нь огт ирээгүй гэсэн бүртгэл, тооцоо гарсан. Монгол хэл бичгийн шалгалтад орж чадаагүй шалгуулагчид цаашид их, дээд сургуульд элсэх боломжгүй” гэж мэдээллээ. Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүн оноог 2017 оны долоодугаар сарын 1-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn цахим хуудсаар үзэх боломжтой юм. 2017 оны долоодугаар сарын 3-наас эхлэн шалгуулагчдын батламж хуудсыг тараах юм байна.
Categories
мэдээ нийгэм

Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчид чуулж байна

Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчид чуулж байнаМонгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалт өнөөдөр “Туушин” зочид буудалд эхэллээ.

Энэхүү чуулга уулзалт нь гурван улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, тулгарч буй саад тотгорыг арилгах тал дээр төр засагтай хэрхэн хамтарч ажиллах зэрэг бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлдгээрээ чухал ач холбогдолтой аж.

Чуулганд оролцож байгаа гурван улсын бизнес эрхлэгчид үдээс өмнөх хуралдаанд гурван улсын хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж хэр байгаа талаар мэдээлэл солилцлоо. Тухайлбал, БНХАУ-ын Өвөр-Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хот нь зүүн хэсгээрээ Хятад, баруун урд болон баруун хойд хэсгээрээ Орос, Монгол улстай тус бүр хиллэдэг байна. Ази тивийг зүүн Европтой холбох чухал зангилаа хэсэг ч гэж тодорхойлдог аж. Иймээс хоёр улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол боомт болж ажиллах боломжтой гэдгийг энэ үеэр онцоллоо. Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг хэлсэн юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад гурван улсыг төлөөлсөн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна. Чуулга уулзалтаар талууд мэдээлэл, туршлага солилцохоос гадна хамтран ажиллах боломжийг ч эрэлхийлнэ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс наадмын талбайд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоно

Ирэх сарын 1-нээс наадмын талбайд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоноУлсын их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт 1000 аж ахуйн нэгж иргэдэд үйлчлэх гэнэ. Харин үйлчилгээний зөвшөөрлийг ирэх сарын 1-нээс зөвхөн аж ахуйн нэгжид олгох юм байна.Наадмын талбайд үйлчилгээ эрхлэх байгууллагуудад тавих шаардлага, журмыг тун удахгүй боловсруулна гэдгийг Захирагчийн ажлын албанаас мэдээлжээ. Ажлын туршлага, эрүүл аюулгүй орчинд хоол боловсруулж чадах эсэхээс гадна ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх зэрэг шаардлагыг тусгаж байгаа аж.