Categories
мэдээ спорт

Сонирхогчдын боксын олон улсын тэмцээн 21-25-ны хооронд болно

“Улаанбаатар цом” 28 дахь удаагийн “А” зэрэглэлийн сонирхогчдын боксын олон улсын тэмцээнийг зургадугаар сарын 21-25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Уг “Улаанбаатарын цом” боксын олон улсын тэмцээн нь Германы Халле хотноо болох ДАШТ-ий өмнөх томоохон шалгуур тэмцээн болж байгаа юм.

Энэхүү тэмцээнд нийт 12 орны шилдэг 121 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ ирүүлжээ. Сонирхогчдын боксын олон улсын тэмцээн Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд шилдэг боксчид өрсөлдөнө. Манай улс зохион байгуулагчийн хувьд нэг жинд дөрвөн боксчинг тулалдуулах эрхтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

​С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал хойшлов

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал хойшиллоо. Хурал өнөөдөр Улсын Дээд Шүүхэд болохоор товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлов. Тодруулбал, ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон учраас хүсэлт гаргасан аж. Хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг зургаадугаар сарын 28-ны 09:00 цагт хийхээр тогтлоо.

Шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.

Categories
мэдээ цаг-үе

З.Нарантуяа: Монголбанктай холбоотой УИХ-ын тогтоолыг Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хэрэгжүүлэх боломжгүй

“Өдрийн сонин”-ы 2017.06.09-ний Баасан гаригийн №130 (5697) дугаараас авч нийтлэв.


УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-Өчигдөр баталсан УИХ-ын тогтоолд яг юу гэж заасан бэ?

-Монголбанкинд үүссэн алдагдал, хохирлыг Төв банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалаар барагдуулах арга хэмжээ авахыг Монголбанкны Ерөнхийлөгчид, хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүдэд гэрээнд заасан хариуцлага тооцохыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасан. Хуулийн байгууллага шалгаж, бодитой хохирлыг нь тогтоосон тохиолдолд түүнийг барагдуулах тухай асуудал яригдана шүү дээ. Тогтоогдохгүй бол Баяртсайхан ерөнхийлөгч хохирлыг нь яаж барагдуулж, өгсөн үүргийг биелүүлэх юм, утгагүй зүйл. Арилжааны банк өөрөө гэрээ байгуулаад аж ахуйн нэгжид олгосон гэрээг цуцалж, хариуцлага хүлээлгэх асуудал Иргэний хуулийн дагуу банкны нэхэмжлэлээр шүүх шийднэ. Ерөнхий сайдад ямар ч хүртээлгүй ажил л даа. Ийм юмыг мэдсээр байж даалгаж, Их хурал шийдвэр гаргаж байгаа нь бухимдал төрүүлж байна. Улс төржихөд учир баймаар байна.

Энэ жишгээр одоо цаашид валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж арилжааны банкуудаас валют худалдах, худалдан авах гэрээ хийснээс ханшийн зөрүү үүсэхэд л алдагдал хохирол, мөнгөний нийлүүлэлтээ хянах гэж үнэт цаас гаргаж, хүү төлөхөд алдагдал гэж үзэх болж байна. 3.1 их наяд төгрөг чинь нягтлан бодох бүртгэлийн хувьд л тайлан тэнцэлдээ үзүүлэхдээ ханш өсөх буурах тохиолдолд учирч болзошгүй алдагдал өнөөдөртөө үзэж, бүртгэдэг. Гэтэл алдагдал гээд Ерөнхийлөгчийг нь албан тушаалын хэргээр шалгуулдаг жишгийг тогтоолоо л доо. Одоо ийм нөхцөлд жишээлбэл, Н.Баяртсайхан ерөнхийлөгч шоронд явчихгүйн тулд зардал гаргахгүй байхаа л бодохоос нөөцөө зохицуулж, ханшаа тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, инфляцыг хянаж, мөнгөний нийлүүлэлтдээ санаа зовох уу. Хүнд нь дургүйцэхдээ институцыг нь байхгүй болгож болохгүй.

-УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монголбанкинд шалгалт хийсэн. Тэд дүгнэлтдээ өнгөрсөн дөрвөн жилд Монголбанк маш их алдагдалтай ажилласан, буруу бодлого хэрэгжүүлсэн гэсэн байна лээ?

-Зөвхөн өнгөрсөн дөрвөн жилээр тасалж, асуудалд хандаж байгаа эдийн засагт учраад байгаа өнөөдрийн хямралын жинхэнэ бодит шалтгааныг харахыг хүсэхгүй байна. Намуудын бодлого, үзэл баримтлал өөр өөр. Мэдээж сонгуулийн үед үүнийгээ ярьж, эрх авбал түүнээ хэрэгжүүлнэ. Алдаатай бол ард түмэн дүнг нь тавиад сонгохгүй.

АН-ын үед хэрэгжүүлсэн бодлого ямар нэгэн байдлаар алдаатай байна гэж үзээд иргэд МАН-ыг сонгосон. Одоо засаад явах нь эрх барьж байгаа намын үүрэг. Цөөнхи бид саналаа л хэлнэ. Буруу бол шүүмжилнэ. Парламентын засаглалын мөн чанар нь ийм л юм. АН-ын хувьд тухайн үед Валютын сангийн хөтөлбөрт хамрагдалгүй өөрийн төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгаа хямрал үүсгэхчихгүй аваад явъя гэж оролдсон. Гурван жилийн хугацаанд бонд ч босгоод, Төв банктайгаа хамтарч Засгийн газар нь хэд хэдэн хөтөлбөрүүд хэрэгжүүлээд янз бүрээр оролдсон. Үр дүнд нь төгрөгийн ханш өнгөрсөн найман сард болсон шиг 500-600 төгрөгөөр огцом өсөөгүй, 33-44 хувиар өсч байсан махны үнэ тогтворжсон, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт буюу бидний ярьж заншсан инфляци 2012 онд байсан 14 хувиасаа буурч 1-2 хувьтай, гурван жилийн дотор 60 мянган өрх, 240 гаруй мянган иргэнийг орон сууцтай болгосон. Нэг үгээр хэлбэл ард иргэддээ татвар нэмж, ачаа үүрүүлээгүй, өргөн хэрэглээнийх нь барааны үнийг огцом ихээр нэмэгдүүлээгүй.

Энэ бүхний өртөг зардлыг Төв банк нь хариуцаад үйл ажиллагааны зардал болгоод явсан. Ажлын хэсгийн хэлж байгаагаар бол төрд учруулсан бодит хохирол болж харагдаж байгаа. Хамгийн гол нь Төв банкийг ийм бодлого явуулахад хүргэсэн улсын төлбөрийн тэнцлийн хямрал даамжирч эдийн засгаа бүхэлд нь сүйрүүлчихээгүй. Энгийн үгээр хэлбэл, 2008-2012 оны хооронд эдийн засаг хамгийн их өсөлттэй 17 хувьтай, гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.долларт хүрч, уул уурхайн бүтээгдэхүүний орлого төсвийн зардлыг 2-3 дахин нэмэгдүүлж тансаглаж байх үедээ улсдаа ч, иргэддээ хуримтлал үүсгээгүйгээс нүүрс зэсний үнэ унахад валютын орж ирдэг урсгалын 90 хувь тасарч, зөвхөн уул уурхайд орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалт 3-18-хан сарын дотор 386 сая ам.доллар болтлоо буурснаас Монголбанкны тэнцэлд 6.5 тэрбум ам.долларын хоосон орон зай үүссэнээс улбаалж, Монголбанк эдийн засагтаа мөнгө нийлүүлэхээс аргагүй байдалд орсныг төр өөрөө мартаж болохгүй. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр ложистик, аж үйлдвэрийн салбарууд гээд валют олдог олон салбартай, салбар бүрт нь гадаадын хөрөнгө оруулагчид байсан бол зөвхөн уул уурхайн салбар доргиход эдийн засаг нь бүхэлдээ ингэж сөхрөхгүй шүү дээ. Тиймээс өнөөдрийн хямралын шалтгааны ойрхон, дөрвөн жилийн хугацаан дахь үйл явдлаас бус холоос харж, шалтгаанаа тодорхойлбол дахин ийм байдалд орохгүй. Тиймээс энэ Засгийн газар одоо төсөв, мөнгөний хамгийн зөв бодлогыг хэрэгжүүлэх түүхэн үүргийг хүлээсэн хамгийн хариуцлагатай ажиллах ёстой гэдгээ л ухаарч, урагшаа харж мэргэжлийн өндөр түвшинд ажиллах шаардлагатай.

-Тэгж чадах болов уу?

Их л бүрхэг байна. 5.5 их наяд мөнгө гэдэг Чингис бондноос гурав дахин их мөнгө. Үүнийг юунд, яаж зарцуулахаас, нөөц, ордуудаа яаж ашиглахаас хамаарна.

-Буруу бодлогын буруутнаар тэр үед Ардчилсан нам эрх барьж Н.Золжаргал Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон болохоор буруутаад байна гэж харагдаж байна?

– Тийм байна. Тийм учраас л бодит шалтгаанаа харж чадахгүй байна. Н.Золжаргал гэдэг хүн УИХ-аас жил бүр баталж өгсөн Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг нь л хэрэгжүүлсэн. Ажлын хэсгийн дүгнэлтэд гарсан алдаа зөрчилүүд тэр хүнд хамааралтай ч юм байна, огт хамааралгүй ч юм байна лээ. Хамааралтайг нь зөв ялгаж дүгнэж, хариуцлагыг нь хүлээлгэе, сонгуульд зориулж, ул суурьгүй хандаж болохгүй л гэдэг байрь суурийг илэрхийлээд байгаа юм.

-Алдагдал үүссэн бас нэг шалтгаан нь аж ахуйн нэгжүүдэд зээл олгосноос болсон гээд байгаа. Монголбанк аж ахуйн нэгжүүдэд зээл олгодог юм уу?

-Аж ахуйн нэгжүүдэд нэг ч зээл олгоогүй гэдгийг Монголбанкныхан хэлж байгаа.

-Тэгвэл ямар зээлийг хэлээд байгаа юм бол?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон дэд хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын холбогдох яамд арилжааны банк, Монголбанктай хамтарч хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаас олгосон зээл. Төвбанк Засгийн газраас гаргасан үнэт цаасыг худалдан авч, санхүүжүүлсэн болохоор тэгж ойлгоод байгаа юм.

Үнэ тогтворжуулах, валютын нөөц нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Монголбанк Алт хөтөлбөр, Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөр, Атрын гуравдугаар аян гээд олон хөтөлбөрүүдийн өмнөх Ерөнхийлөгч нарын үед ч хэрэгжүүлж, Засгийн газрын үнэт цаасыг санхүүжүүлж, нөөц багассан зарим үед алтны компаниудад авлага үүсгэж, санхүүжилт өгөх шаардлага ч гардаг л байсан. Энэ төрлийн санхүүжилтыг Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон заалттай адилтган үзэж, хуулиар хориглосон ажиллагаа явуулсан гэж хуулийн заалтыг агуулгаар нь биш шууд махчилж, төсөөтэй ойлгон хэрэглэж буруутгах нь учир дутагдалтай. Бодлогын арга хэмжээ, бизнесийн зээл олгох ажиллагаа хоёр зорилго, нөхцөл, хэлбэрийн хувьд тэс өөр зү. Цаашид үүнтэй холбоотой Төв банкны хуулинд тодорхой зохицуулалт нэмэх шаардлага байгаа нь харагдаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Рэгдэл: Утааг багасгах тайлан гаргаад Ерөнхий сайдад танилцуулчихсан байгаа

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа.


-Сүүлийн үед бороо хур бага хуурайшилт их байна. Одоохондоо манайхан үүл буудах аргыг хэрэглэж байгаа. Цаашид хуурайшилтыг шийдэх арга, гарц байна уу гэж шинжлэх ухааны салбарын эрдэмтдээс горьдож асуумаар байна. Цас хайлуулах төхөөрөмж, утаа арилгах арга гэдэг шиг арга чарга байна уу?

-Үүлийг зөв тооцож буудахад хэсэг газарт бороо оруулчихдаг л арга. Гэхдээ хур тунадас салхи шуурга зэрэг байгалийн үзэгдэл бол глобал асуудал болчихоод байгаа юм. Техник технологи, мэдлэгийн эрин үе ирсэн ч байгалийн хүчин зүйлд хүн төрөлхтөн нөлөөлөх чадвахгүй байна. Жишээлбэл, монголд ордог хур тунадсыг нэмэгдүүлэх арга байхгүй. Тиймдээ ч сүүлийн үед байгалийн гамшигт үзэгдэл асар их олширч байна. Үүнийг яаж цөөлөх вэ гэсэн арга алга. Мөн том хэмжээний салхи шуурга. Дэлхий нийтээр үүнд нөлөөлөх нь байтугай хэдийд хаана болох вэ гэдгийг тооцоолж бараг амжихгүй байна. Саяхан Москвад өдрийн хагас болсон шуурганд маш их хохирол учирсан. Одоог хүртэл хохирлын хэмжээг тогтоож чадаагүй байна. Байгалийн хүчин зүйлд нөлөөлөх чадамж одоохондоо шинжлэх ухаанд байхгүй гэж ойлгож болно. Гэхдээ цаг уурын талаарх янз бүрийн таамаг байдаг. Тухайлбал, дэлхийн агаар мандалд байдаг асуудлыг зохицуулдаг урсгал бий. Үүнийг элнано, нинано гэж байгаа юм. Уг урсгалыг далайн гүний асар их халуунтай усны урсгалтай холбоотой гэдэг ч нарийн солигддог хугацаа өөрчлөгдөөд байгаа юм. Гэтэл бас энэ хоёр урсгалын солбилцох хугацаа өөрчлөгдөөд байгаа зэрэг зүйл бий.

-Шинжлэх ухааны академи, Боловсролын яамтай хамтраад утааны асуудлыг шийднэ гэж ажлын хэсэг гарсан. Сайд нь огцорчихлоо энэ юу болж байгаа вэ. Утааны асуудлыг шийдэх арга олдсон уу?

-Улаанбаатарын утааг багасгах ажлын хэсгийг уг яамны сайд ахалж байсан. Одоо ч гэсэн ажлын хэсгээс албан ёсоор гараагүй шүү дээ. Энэ ажлын хүрээнд манай эрдэмтдийн гурван хэсэг ажиллаад, утаа багасгах маш тодорхой саналуудтай тайлан гаргаад, Ерөнхий сайдад танилцуулчихсан байгаа. Одоо энэ тайланг ажлын хэсэг Засгийн газарт хүлээлгэж өгөх ёстой. Мөн цаашид ус болон хөрсний бохирдлыг бууруулах арга чиглэлийн санал боловсруулах ажлыг энэ ажлын хэсэг дааж авсан байгаа. Гэхдээ энэ ажлын хугацааг сунгах, бүрэлдэхүүнийг нь өөрчлөх ажил ойрын үед хэрэгжих байх. Ж.Эрдэнэбатын Засгийн газар шинжлэх ухаанд нэлээд найдвар тавьж хамтран ажиллах санал хэлж анхаарч байгаад Шинжлэх ухааны салбарынхан нэн талархалтай байгаа БСШУС-ын сайдаа ойрын үед томилно гэж УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ярьж харагдсан. Шинжлэх ухааны салбарыг төлөөлж байгаа бидний хувьд ямар ч сайдад асуудлаа зөв ойлгуулаад хамтраад ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна.

-Та өвөл надад ярилцлага өгөхдөө цаашид Атомын цахилгаан станц барих ёстой гэж байсан. Саяхан телевиз үзэж суусан чинь Дундговийн Зава Дамдин Ринбүчи буюу Осгобаяр лам ярихдаа “Би Атомын цахилгаан станц барих гэж байгаа” гэж хэлээд авсан. Тэр хүн үнэхээр атомын цахилгаан станц барих гэж байгаа юм уу, танайхан мэдсэн үү. Эсвэл энэ хүн ор үндэсгүй худлаа ярьчихав уу?

-Одоогоос бараг хоёр сарын өмнө байх Зава Дамдинг тэгж ярьж байна гэж надад хүн хэлсэн. Хөрөнгө мөнгө сайтай хүн бүх зардлыг нь гаргаад санхүүжүүлээд барих боломжтой. Гэхдээ атомын цахилгаан станц барих эсвэл барихгүй гэдэг шийдвэрийг Засгийн газар л гаргана. Яг барих дээрээ тулвал олон улсын гэрээ хэлцэл, зөвшилцөл, хаягдал булшлах асуудлыг яах вэ зэрэг маш их шат дамжлагаар орж байж шийдэгдэнэ. Зүгээр IV цахилгаан станц барьсан шиг зүйл огт биш. Үнэхээр монголд баригдах болчихсон бол бид мэдэх ёстой. Одоогоор огт яригдаагүй.

-Монгол эрдэмтдийнхээ бүтээлийг аль болох инновацийн үйлдвэрлэл болговол эх орны эдийн засаг, хөгжилд ач холбогдол өндөртэй гэдгийг хаа, хаанаа ярьцгааж байна. Энэ нь хэзээ ажил хэрэг болоод, голдрилдоо ороод явах боломжтой харагдаж байгаа вэ?

-Ер нь эрдэмтдийн үндсэн зорилго бол мэдлэг үйлдвэрлэх. Энэхүү мэдлэг гэдэг бүтээгдэхүүний тодорхой хэсэг нь инноваци болж байх учиртай. Жишээлбэл, энэ ертөнцийн үүсэл хөгжил, хар нүх зэргийн судалгааны ололтууд нь мэдлэг боловч инноваци болохгүй шүү дээ. Мэдлэгээс үүссэн дэвшилтэт технологи шинэ арга барилаар бүтэж байгаа үйлдвэрлэл бол инноваци. Тийм биш бол зүгээр хэвийн бүтээгдэхүүн болоод явна. Манайд мэдлэгийг инновацид хүргэдэг үе гэх дамжлага байхгүй, нэг хоосон зай бий болчихоод байна гэж ойлгож болно. Миний төсөөлж байгаагаар энэ нь хагас үйлдвэрлэлийн туршилт явуулдаг шинжлэх ухаан туршилтын төв дутагдаад байна гэсэн үг. Туршилтанд оруулаад, шууд энэ төвөөс үйлдвэрлэлд шилжүүлдэг байх ёстой юм. Хоёрдахь бэрхшээл гэвэл манайд явуулж буй үйлдвэрүүд технологийн мэдрэмж муутайд тооцогдоод байна. Лабораториос гарсан бүтээгдэхүүнийг үнэлэх хүний нөөцийн чадвар маш муу. Тиймээс манай бизнесменүүд үйлдвэрлэлийн техникээ гаднаас технологитой нь авчихаад байгаа юм. Тэгэхээс ч бас аргагүй. Энэ байдлыг өөрчилнө гэхээр технологийн мэдлэггүй хэсэг олон бий. Харин шууд биш бэрхшээл нь зах зээлийн багтаамж. Өндөр технологийн шинэ үйлдвэр, үйлчилгээ бие болгоход зардал өндөр гарна. Монголын зах зээл өөрөө маш жижиг тул гаргасан зардлаа эргүүлээд олоод авах итгэл үнэмшил маш бага. Үндсэндээ тал талын бэрхшээл дунд инноваци хөгжүүлье гэдэг төрийн бодлого гараад явж байна. Ойрын хугацаанд эрхзүйн орчноо сайжруулж, инновацийн, шинжлэх ухаан технологийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар ярьж байгаа юм билээ. Шинжлэх ухааны академийн тухай хуулийг эрхзүйн орчин нь ойрын үед бүтчих байх.

-Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судалгааны бүтээлээ хэр танилцуулж байгаа вэ. Инноваци болох нь хичнээн байна?

-Академийнхны бүтээл үргэлж нээлттэй үзэсгэлэнд гардаг. Зарим бизнес эрхлэг-чид санаа, судалгааг нь авч ашиглаж байгаа. Үзэсгэлэнг очоод үзэх бүрэн боломжтой. Одоогоор зохиогчийн эрхээ хамгаалчихсан 100 орчим бүтээл бий. Шийдэх гэхээр дээрх бэрхшээлүүд бий. Үүнээс дор хаяж 20-ыг нь юм болгох ёстой юм уг нь.

-Одоо үйлдвэрлэлийн цоо шинэ үе ирчихсэн байна уу?

-Үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөөр XX дугаар зууны төгсгөл XXI зууны эхэн үеийн үйлдвэрлэлийг үйлдвэрлэлийн дараах үе гэж байгаа юм. Яагаад дараах үе гээд байгаа юм гэж байгаа нь учиртай. Өмнө нь асар их материалаар үйлдвэрлэл явуулдаг байсан. Нэг үйлдвэрт материал давамгайлна. Үүний бодитой жишээ бол уул уурхайн үйлдвэрлэл байна. Гэтэл сүүлийн үед эсэргээрээ асар их мэдлэг шингэсэн, маш бага материал орсон үйлдвэрлэл эрхэлдэг болсон. Смарт гэсэн тодотголтой бүгд тийм байна.

-Шинжлэх ухааны салбарыг аж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд багагүй хөрөнгө орно байх. Гадны орнууд ямар жишгээр ажилладаг юм. Хөрөнгө мөнгөний асуу-дал манайд хомс байна уу?

-Хувийн хэвшлээс гарах мөнгийг шинжлэх ухааны үйлдвэрлэлд ашигладаг болчих арга хомс байна. Хувийн хэвшил нь шинжлэх ухаанаа түлхүү дэмжээд явчихдаг гадны жишгийг би жишээ авна. Үүнд төрийн бодлого хэрэгтэй. Шинжлэх ухааны салбарт зөвхөн төсвөөс л гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хоёр хувийг зарцуулдаг болчихвол асар их нэмэртэй. Гэтэл хувийн хэвшлээс манай салбарт орж ирж байгаа мөнгө гэж бараг байхгүй. 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний нэг орчим хувийг шинжлэх ухаанд зарцуулах байх гэсэн хүлээлт байгаа. 2016 оны байдлаар манай салбарт жилдээ 35 орчим тэрбум төгрөг ирж байгаа. Үүнээс хөрөнгө оруулалтанд 4-5 тэрбумыг зарцуулж байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь барилга байшин, багаж тоног төхөөрөмж. 30 орчим тэрбумыг урсгал зардалд зарцуулж байгаа. Гуравны нэг орчим хувь нь эрдэм шинжилгээ судалгааны ажилд шууд зарцуулагддаг. Үлдэж байгаа 20 орчим тэрбум төгрөг нь тогтмол зардал байшин сав. ус. тог цахилгаан. дулаан, цалин хөлс зэрэгт зарцуулагддаг. Гадны улстай харьцуулахад зардлын бүс бол эсэргээрээ байгаа юм. Гадны оронд бол 15-20 хувь нь тогтмол зардал цалин хөлсөнд явж байгаа. Үлдсэн 80 гаруй хувь нь судалгаа шинжилгээний ажилд зарцуулагддаг. 2020 он гэхэд монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүний нэг орчим хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулна гэсэн хүлээлт бий. Энэ 200 гаруй тэрбум төгрөг. Ийм хэмжээнд хүрээд ирэхээр эрдэм шинжилгээ жинхэнэ ажилд 160 орчим тэрбум нь хөрөнгө оруулалт зарцуулагдаад явчихна. Дэлхийн болон Азийн орнуудын дундаж нь ДНБ-ний хоёр хувь байдаг.

-Тэгвэл манай судалгааны хүрээлэнгүүд хэр ажиллаж байна вэ?

-Манай судалгааны институцийн байдал бол олон улсын жишигтэй ойролцоо яваа. Хувийн хэвшлийн хүрээлэнгүүд ч бий. Одоогоор нэлээд гайгүй ажилладаг хувийн хоёр хүрээлэн нэг төв байна. Ингээд харахад бол бүгд байгаа юм. Гагцхүү болохгүй зүйл нь санхүүжилт. Монголын ямарч залуу судлаач гадны өндөр хөгжилтэй оронд очоод ажиллахад гологддоггүй, илүү байдаг. Энэ бол манай монгол залуусын үнэхээр гайхамшигтай давуу тал. Гэтэл өнөөдөр шинжлэх ухаан технологийн салбараас яагаад улс эх орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж чадахгүй байна вэ гэдэг асуултыг хүн бүр өөртөө тавьж үзэх ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс дөрөв дэх нэр дэвшигч нь илүү хийморьтой харагдах юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил ид өрнөж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс дөрөв дэх нь илүү байгаа талаар дурдсан нь МАХНын дарга Н.Энхбаярыг хэлээд байгаа хэрэг л дээ. Хэдийгээр тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нэрээ дэвшүүлсэн ч СЕХноос түүнийг бүртгэх боломжгүй гэсэн учраас МАХНынхан хуулийн хугацаандаа амжихаар яаран хуралдаж УИХын гишүүн асан С.Ганбаатарыг оронд нь нэр дэвшүүлсэн билээ. Албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэх авсан хүн нь гурав. Албан бусаар харагдаж байгаа нь дөрөв. Н.Энхбаяр С.Ганбаатартай мөр зэрэгцэн явж, “Надад итгэж байгаа хүмүүс С.Ганбаатарыг маань дэмжээрэй” гэх нь дөрвөн хүн нэр дэвшиж байгаа мэт санагдуулж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн мягмар гаригаас албан ёсоор эхэллээ. Яагаад ч юм Монгол төрийн тэргүүнийг тодруулах энэ үйл ажиллагаа, тэрхүү албан тушаалд нэр дэвшигч нарыг таниулах түүхэн арга хэмжээ нэг л сүр муутайхан шиг, хийморь лундаа тааруухан эхлэх шиг мэдрэгдэх юм. Хэзээнээс монголчууд сонгуулийн үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг ялангуяа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд гойд анхаардаг. Ёстой л юун наадам, юун цагаан сар болдог байлаа. Гэтэл сүүлийн үед төрт ёсны чухал арга хэмжээ сонгууль нэг тийм гундуухан болдог болжээ. Магадгүй сүржин хийхээр идсэн уусан, тасарсан гээд элдвээр хэлэгдэнэ гэж болгоомжилдог байж болох юм. Гэхдээ хөлтэй хийхээсээ илүү аливаа зүйлд харагддаг хийморь лундаа, од гүйсэн өнгөтэй байдал тун чухал. Үнэндээ аль ч нэр дэвшигчдээс тийм зүйл бага анзаарагдлаа.

Хуучин цагт сонгууль болохоор хөдөө орон нутгийнхны нар нэг гардагсан. Эрүүл мэндийн үйлчилгээ хаягдсан хөдөө газар нэр дэвшигчид ирэх үед дагаад эмчилгээ, оношлогоо ирдэг байлаа. Бараг л “Нацагийн хүүгийн ачаар ходоодны хавдраа эрт үед нь мэдсэн” гэж ярьдаг байв даа. Ойрд үзэж хараагүй урлагийн тоглолтууд, дуучид жүжигчдийн үзүүлбэрээр цангаагаа тайлдаг байв. Цаашлаад ном, бэлэг дурсгал өгчихвөл баярлаад л явчихна. Урьд цагт сонгууль ингэж л явдаг байлаа. Дагаад хоёр талдаа хэн хэн нь сэтгэл хангалуун. Санал өгөх үйл явдлыг тэмдэглэлт явдалд тооцон торгон дээлээ өмсөн, морьдоо ижилсүүлэн ирдэгсэн. Харин одоо бүх зүйл зогсчээ. Гэхдээ энэ нь саналыг худалдаж авахуулахгүйн тулд гэсэн сайхан тайлбартай л даа. Энэ бүх хорио санал худалдагдана гэхээсээ улс төрд байгаа хэдэн хүн өөрсдийнхөө улс төрийн замналыг урт удаан настай байлгах гэж хийсэн зүйл юм. Шинэ хүн гарч ирэх боломжгүй болгож, танигдах ямар ч боломж өгөхгүйн тулд сонгуулийн сурталчилгааг маш богино хугацаанд бас хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хязгаарлалттай хэмжээгээр өгөхийг тэд хуульчилсан. Сонгуулийн тухай хуульд байс гээд л гар хүрдэг байсныг санаж байгаа байх. Сонгуулийн жил зургаан сарын өмнө гар хүрэхгүй гэдгийг ч зориуд мартан байж өөрчилж ирсний үр дүнд өнөөдрийн энэ байдал бий болсон. Телевизийн нэвтрүүлгийн цагийг хянаж, хэвлэмэл материалыг ч тийм ийм хэмжээтэй гээд ирэхээр шинэ тутам хүмүүс улс төрд орж ирэх ямар ч боломжгүй, өөрийгөө таниулж олны итгэлийг хүлээх нь худлаа болж ирсэн. Улстөрчид халаасандаа хэд хэдээр нь халаасалдаг вэб сайтуудыг хянаагүй болохоос бусад нь бүгд хязгаарлагдсан. Чадал чансаатай шинэ залуус телевизээр гарч, хэвлэлээр танигдах боломжгүй болоод ирэх нь өч төчнөөн жилээр төрийг зайдалсан, улс төрд удаан байхаар дархлагдсан хүмүүст эртнээс танигдсанаараа боломж үүсгэх болсон. Ийм л зорилго санаатай өөрчилсөөр ирсэн Сонгуулийн хуулийн үр дүнд сонгуулийн үйл явц ийм сүнсгүй, сүр сүлдгүй өрнөдөг болжээ. Тэгээд хувь нэр дэвшигчид нь цог золбоо, хийморь лундаагүй бол бүр гуниг болоод явчих нь тэр. Энэ долоо хоногт болсон нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлтийг харахад хэд хэдэн зүйл анзаарагдлаа. Нэр дэвшигчдийн нээлтийн үг олон зүйлийг тодорхойлж таарна. Манай нэр дэвшигчид үгэн дээрээ ажиллаж, сайжруулмаар санагдлаа. М.Энхболд нэр дэвшигч гэхэд эхний үгийн төгсгөл дээр дараагийнх нь орж ирээд л нэг л ороолцолдсон ойлгомжгүй. Тэр дундаа “Хүчирхэг Ерөнхийлөгч гэж хүч чадалтай Ерөнхийлөгч биш” гэсэн нь үнэндээ илүүдсэн. Уг нь өрсөлдөгчөө дайруулж хэлж байгаа нь хэнд ч ойлгомжтой л доо. Гэхдээ ийм хэмжээний намын даргын хувьд урагшаа хараад явахад л болмоор мэт. Түүнээс өрсөлдөгчөө дайраад, үгээр давах гэж оролдох нь жижигдэж байгаа мэт харагдсан шүү.

Х.Баттулга нэр дэвшигчийн хувьд яг л бөхчүүдийн яриагаар яриад байна лээ. Балжаа аварга онигоо яриад өөрөө тэрэндээ инээгээд бусад нь дуугүй байсан гэдэг шиг л. Ямар ч албан ёсны зүйлгүй. С.Ганбаатар нэр дэвшигчийн хувьд цангинаад л, янгинаад л явчих нь тэр. Нөгөө жагсаалаа хийж байгаа мэт, Үйлдвэрчний байгууллагын хурлаа хийж байгаа юм шиг. Уг нь нэр дэвшигчдийн хувьд хэлж байгаа үг, үйлдэл нь анхнаасаа төрийн тэргүүний буурьтай хүрвэл сонгогчдын саналыг авахад дөхөмтэй мэт санагдана.

Нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн нээлтээ Хэнтий аймгаас эхэлсэн. Эзэн Чингис хааны өлгий нутгаас эхэлж байгаа нь Монгол ялна гэсэн уриатайгаа авцалдсан нь үнэн. Гэхдээ урианы хувьд хэр зөв байсан талаар олон нийт хэлэлцүүлэг өрнүүлээд эхэлчихсэн байна лээ. Хамгийн гол нь түүний хэлж ярьж байгаа нь тусгаар тогтносон улсад гэхээсээ өөр газар оронд ярьж баймаар үг санагдаж байсныг нуух юун. Манай урд хөршийн өмнөд монголчууд маань Альшаадаа юм уу, Хөлөнбуйртаа ингээд зогсч баймаар юм шиг санагдаад байлаа. “Монголын заяа их, монгол хүний ухаан уужим, сэтгэл цэлмэг. Монгол гэх гайхамшигт эх орныг бидэнд өгсөн өвөг дээдсийнхээ гэгээн үйлсийг үргэлжлүүлж, Монголын төлөө монголчууд намайг дэмжинэ, Монгол ялахын төлөө нэгдэн нягтарна гэдэгт би бүрэн итгэж байна” гээд сонсохоор гоё байгаа юм л даа. Омогшил төрмөөр ч юм шиг. Гэхдээ жаахан ухаад бодохоор би хаана байгаа юм, бид яг яачихаад байгаа юм гээд хоосон хийрхсэн үгэнд догдолж байгаагаа ойлгоно. Хөнгөн зуурын улс төр хийхийн оронд эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжлийн боломжуудын тухай яривал илүү үнэмшилтэй. Одоо ямар 1945 оны аравдугаар сарын 20ны өдрийн бүх нийтийн санал асуулгад оролцож, Монгол улсыг тусгаар улс болохыг хүсч байгаа эсэхээ илэрхийлж байсан дал гаруй жилийн өмнөх үе биш. Хүмүүс өөрчлөгдсөөн. Хөдөө орон нутгийнх гээд мэдээлэлгүй үлддэг байсан үе ч өнгөрсөн.

Нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн нээлтээ намынхаа байранд хийсэн. Гадна, дотно гэсэн ажиллагаа нь аль аль нь төв, албан ёсны болсныг онцлох хэрэгтэй. Элдэв хийрхэл, гоёчлол байхгүй. 2000, 2004 онд сүр хүчийг үзүүлэн нээлт хийж алдсанаа тэд сайн мэддэг болжээ.

Сүүлийн сонгуулиудад МАНынхан сонгуулийн нээлтээ даруу атлаа хий гаргахгүй хийдэг болсон тэр зарчим давтагдсан. Хувцаслалт дээр ч албаны байсан нь болоод явчихсан. Гэхдээ өглөө нь эндээ албан ёсны хувцастай нээлтээ хийчихээд орой нь Дорнодод улаан дээл өмсчихөөд дахиад нээлт хийгээд яваад байсан нь сонин харагдаж байлаа. Ер нь сонгуулийн үеэр нэг тогтсон имиж дүр төрхөө баримталбал дээр байдаг талаар мэргэжлийнхэн зөвлөдөг. Заавал хөдөө гэхээр дээл өмсөөд байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Өрсөлдөгч нь дээлтэй нээлт хийснийг дагаад байгаа мэт харагдсаныг хэлэх нь зөв байх. Х.Баттулгын хувьд олны дунд хоногшсон одтой даавуун дээлээ өмсч сонгуулийн нээлтээ хийсэн. Женко дээл гээд хүмүүсийн дунд түгсэн уг дээлний хувьд өөлөхийн аргагүй. Гэхдээ зуны халуун өдрүүдэд баагилдаж, халуудмаар болоод явчихсан шүү. Цаашдаа бас бодмоор.

С.Ганбаатар нэр дэвшигч нээлтээ хийх газраа олж авах гэж сурталчилгааны өдрөө хөөрхөн тэмцэлдээн хийгээд авсан гэж байгаа. Эрх чөлөөний талбай дээр электрон барааны үзэсгэлэн худалдааны завсар чөлөөгөөр амжиж нээлтээ хийхгүй гэж жагсаал шахуу зүйл болж байж сүүлдээ бүр төв талбай дээр нээлтээ хийсэн. Тэрбээр МАНАНг үгүй хийнэ, МАН, АНын дарангуйллыг хазаарлана гэдгээ онцолж байгаа. Гэхдээ төрийн тэргүүнд нэр дэвшигчийн үг гэхээсээ жагсаал дээр сонсогддог л үг л дээ. Нөгөө талаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд алдаатай тактик. Хоёр том намын олон жилийн эрх мэдэлд дургүйцэх хүмүүс байдаг ч бас нөгөө сонгогчид чинь энэ хоёр намаа бараадаж амьдарч ирсэн гэдгийг мартах учиргүй. Тэгэхээр энэ хоёр намаас салгана, энэ хоёр намыг устгана гэх нь бүх хүмүүст таалагдана гэвэл учир дутагдалтай болов уу. Гэх мэтээр гурван нэр дэвшигчийнхээ талаар өөлж, шүүмжлээд байвал байна аа байна. Гэхдээ аль нэгийг нь дөвийлгөх гэж муулсангүй. Сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаан дээрээс ажиглагдсаныг тоочлоо. Үнэнийг хэлэхэд албан ёсны гурван нэр дэвшигчээс илүү дөрөв дэх нэр дэвшигч буюу албан бус нэр дэвшигч Н.Энхбаяр манай гурваас хамаагүй дээр харагдсныг хэлэхгүй өнгөрч боломгүй. Хэлж буй үг, бие авч яваа цэгц, үйл хөдлөл нь хамаагүй өөр байна. Үнэндээ тасархай байна даа. Улс удирдах гэж байгаа хүн биеэ яаж удирдаж чаддаг гэдгийг тэр буй байдлаараа харуулж байгаа. Хэлж байгаа үг нь цэгцтэй, өөлчлөх зүйлгүй. Цагтаа Н.Энхбаяр дарга бусад улстөрчдөөсөө тааруу ярьдаг нь байсан. Урт өгүүлбэрээр орооцолдуулж ярьдгийг нь сэтгүүлчид өөр хоорондоо ярьдаг л байлаа. Харин одоо өөрчлөгджээ. Логик сайтай, цэгц мундаг. Гадуураа пиджак өмсөлгүй цэвэрхэн цагаан цамц өмссөн нь Обамаг санагдуулам. Буурал үс нь салхинд хийсэх нь үзсэн туулсан, туршлагажсан нь илүү гэдгийг баталж байна гэж ярих хүмүүс олон байна. Ямартай ч хиймортой хүн нь манай дөрөв дэх нэр дэвшигч Н.Энхбаяр байна. Уг нь тэр биш нөгөө гурав нь албан ёсны нэр дэвшигчид, тэр гурваас л Монгол Улсын Ерөнхийлөгч тодорно. Гэвч хажуугийн хүнийг давж харагдахгүй байхын учир юу вэ.

Мэдээж сонголтод мөрийн хөтөлбөр, хийх ажил, замнаж ирсэн зам мөр гээд нөлөөлөх зүйл олон. Нөгөө талаас харагдах байдал, төрүүлэх сэтгэгдэл чухал. Сонгуулийн нээлтийн ажиллагаанаас хэрхэн харагдаж байгаа талаар хуваалцлаа. Мэргэжлийн мундаг имиж бүтээгчид, пиарчид нь бодолцох биз ээ. Төрийн ажилд зүтгэх улсууд аль болох албан ёсны, аль болох итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой байх. Нөгөө талаас ард түмэнтэйгээ ойр байна гээд энгийн хувцаслаад, эгэл даруухан байвал амжилтад хүрнэ гэж бодвол алдаж ч магад. Сонгогчид идэж уусан зүйлгүй, эгэл жирийн хүнд дуртай ч өөрөөс нь тааруухан, өөрөөсөө маруухан хүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Итгэж үнэмшүүлж, дагуулж чиглүүлж явах өөрөөсөө мундаг хүнд л итгэдэг бас хүндэлдэг шүү дээ. Тэгэхээр олон талаас нь бодох хэрэгтэй биз ээ. Сонгууль ч дөнгөж эхэлж байна. Хичээж, анхаарахгүй бол одоогийн байдлаар дөрөв дэх “нэр дэвшигч”ийг барах нь харагдахгүй байна шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д 60 тэрбумын бичлэгийг нийтэд дэлгэсэн Г.Доржзодовын дэлгэрэнгүй ярилцлага нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Г.Доржзодов: 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд хүргэх нь миний иргэний үүрэг гэж бодсон” хэмээн ярьжээ. Түүнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг “Дуулианы эзэн” нүүрээс хүлээн авна уу.

Д.Цогтбаатар гишүүн “Эдийн засгийн гол ноён нуруу жижиг, дунд үйлдвэрүүдэд тулгуурладаг” хэмээн ярьжээ. Тэрбээр Монгол, Орос, Хятадын худалдаа эдийн засгийн XIII нэгдсэн чуулганд оролцох үеэрээ манай сурвалжлагчтай ярилцжээ.

“Суу алдартнуудын өлгий” буланд Домогт буур Жамъян аваргын төрсөн нутаг Тэрхийн голын хөвөөгөөр нийтлэл гарчээ. Энд Гэлэгжамц гуай алдарт Буур Жамъян аваргын охинтой хэрхэн танилцаж, гэргий болгосон түүхээ хуучилжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Эх орон шатаж байна” нийтлэл хэвлэгджээ.

“Баримт үйл явдал” нүүрт Дээврийн хар цаас нааж байсан хүмүүс гал алдсанаас түймэр дэгджээ хэмээн “Говь” компанид гарсан галын талаар мэдээлжээ.

“Дэлхийн мэдээ” АНУ-ын Сенатын танхим ОХУ-ын эсрэг хоригийг чангатгасан тухай онцолжээ.

“Нийгэм” нүүрт “Сант марал” судалгааны төвийн захирал Л.Суматитай ярилцжээ. Тэрбээр “Иргэд албан ёсны мэдээллийн хэрэгсэлд итгэдэг” хэмээн ярьжээ.

“Нэг ангийнхан” нүүрт Дархан хотын гуравдугаар арван жилийн дунд сургуулийг 1977 онд төгссөн О.Нина, Ц.Даваахүү багштай нэг ангийнхны тухай өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Хөрш орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо “Туушин” зочид буудалд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн өдөр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Н.С.Катырин, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хөрш гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

Хоёр хөрштэйгээ сайн нөхрийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг ч тэмдэглэв.

13 дугаар чуулганаар гурван улсын 350 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтран ажиллах боломж, тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх гарц зэргээ ярилцана. Эдгээрийг гурван улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн, бодлогоор дэмжиж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катырин хэллээ.

Гурван улсын аж ахуйн нэгжүүдийн харилцаа, хамтын ажиллагааг эхнээсээ дэмжиж ирсэнд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү Ерөнхий сайдад талархал илэрхийлэв. БНХАУ-д саяхан байгуулагдсан “Хятад-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг”-т 150 гаруй аж ахуйн нэгж нэгдсэн байна. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ нийгэмлэгтэй холбоо тогтоож, хамтран ажиллах таатай боломж бүрдсэнийг хэлээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд анхаарахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх хамгийн чухал баримт бичиг нь “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр гэж үзэж байна. Тэрээр энэ хөтөлбөрийн хүрээнд гурван улс хамтран ажиллаж байгаа давуу талаа ашиглан бусад улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулганаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, хамтран ажиллахад тулгарч байгаа бэрхшээлийг төр, хувийн хэвшил хэрхэн хамтран шийдвэрлэх зэргийг хэлэлцэж байна.

Мөн уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хил гааль, татварын асуудлаар салбар хуралдаан болох юм.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын нийт худалдааны 80 гаруй хувийг хоёр хөрштэй хийсэн худалдаа эзэлж байна. Тухайлбал ОХУ-тай хийсэн худалдаа 335 сая ам.доллар, БНХАУ-тай хийсэн худалдаа 2.1 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны эхний дөрвөн сартай харьцуулахад ОХУ-тай хийсэн худалдаа 46, БНХАУ-тай хийсэн худалдаа 51 хувиар өсөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол болов

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн уулын тахилгат овоонд ёслолыг эхлүүлэв.

Бүх цэргийн хар сүлдний их сүлдэчийн командаар Бүх цэргийн Их хар сүлдийг өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд залахад цэргийн албан хаагчид ёслон хүндэтгэж, хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэж байлаа. Их сүлдэч зул, арц хүж асаан сүлдэндээ гурвантаа мөргөхөд төрийн хожин “Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхэл, сүлдэнд ниндар өргө, зул өргө, утлага өргө, идээ өргө, сархад өргө” командуудыг өгөв. Дараа нь “Бүх цэргийн Их хар сүлдэнд өчил өч” командаар их сүлдэч өчил уншихад тайлгад оролцогчид малгайгаа авч баруун өвдөг дээрээ сөхөрч суун Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ.

Өчил өчиж байх үеэр харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурван сум тавив.

Өчил дуусахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Бүх цэргийн Их хар сүлдэнд шүүс өргөж, мөргөлөө. Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар дараа нь Их хар сүлдэнд шүүс, цацал өргөв. Төрийн хонжины командаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа цэргийн тангараг уншиж, оролцогчид давтан хэлэв.

Монгол Улсын төрийн дуулал хөгжимд эгшиглэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар Бүх цэргийн Их хар сүлдэнд сөгдөн адис авав. Тайлгад оролцогчид мөн энэ ёсыг үйлдэж Их хар сүлдийг цэнгүүлэн тайх тайлгын ёслол өндөрлөв.

“Бүх цэргийн их хар сүлд гэдэг бол туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл бидний сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн гэж шүтдэг. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг, харин цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд өргөөнд нь зохион байгуулдаг юм. Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой “Агуйт” ууланд үйлдэж байна. Энэхүү уул нь Баянзүрх хайрханы салбар уул юм. Энэ бол түүхэн дурсгалтай, түүхэнд холбогдох олон баримттай нутаг юм. Ард нь Чингис уул, Тулгат гурван гацаа буюу Тулуйн төрсөн газар бий гэдэг. Энэ хавьд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.

Categories
мэдээ улс-төр

Зориуд зохиомлоор халдаж магадгүй гэж үзээд иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах хүсэлт гаргасан гэв

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “60 тэрбумын” гэх бичлэг нь АН-аас урьдаар зориудаар зохион байгуулсан хар пиар. Энэ бичлэгийг шат шатны сонгууль болох бүрд гаргаж ирж, олон нийтэд цацдаг. Энэ мэдээлэл ихээр тархсантай холбогдуулан манай намын ахмадууд сонгуулийн хар пиар явагдаж байна. Анхаарал хандуулахгүй бол болохгүй гэх болсон. Иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авахгүй бол хэн нэгэн цохиод унагачихвал М.Энхболд унагачихлаа гэх сэтгэл зүй нийгэмд бүрдсэн учраас манай намын төв штабаас хүсэлт хүргүүлсэн” гэлээ. “Зориуд зохиомлоор халдаж магадгүй” гэж тэд үзжээ.

Тиймээс МАН-ын Төв штабаас өчигдөр Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах хүсэлтээ хүргүүлсэн байна. Хүсэлтдээ МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгаанд нөлөөлөх гэсэн, улмаар тус намын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж болохуйц нөхцөл байдал бий болсон тул иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах хэрэгтэй байгаагаа илэрхийлсэн аж.

Мөн дээрх бичлэгийг анх олон нийтэд түгээсэн сүлжээ болон иргэдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв.

Categories
мэдээ улс-төр

МАХН: МАН-ынхан төрийн албыг үнэлж, худалдах тухай яриаг нь дэлгэсэн хүн рүү дайрахыг эсэргүүцэж байна

МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ. Ц.Оюунбаатар “Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эрчимтэй өрнөж байна. Нэр дэвшигчдийг доромжлох, дайрч давших үйлдэл хэрээс хэтэрлээ. МАН-ынхан төрийн албыг үнэлж худалдах, сонгуулийн мөнгөө босгох яриаг нь дэлгэсэн хүн рүү дайрч, баривчлах гэж байна. Үүнийг МАХН эсэргүүцэж байна. Эх оронч Г.Доржзодовыг дэмжиж байна.

Г.Доржзодовыг айлган сүрдүүлэх ажиллагаагаа нэн даруй зогсоохыг МАН-аас шаардаж байна. Олон Улсын Хүний эрхийн байгууллагуудад анхаарал хандуулах хүсэлт тавьсан. Монгол Улс хүний эрхийг уландаа гишгэсэн улс орон болж байна” гэсэн юм. Тэд мөн манай нам ард түмнийхээ хандиваар сурталчилгаагаа явуулж байгаа. Гэвч манай нэр дэвшигчийн явуулж байгаа үйл ажиллагааг мушгин гуйвуулах оролдлого хийгдэж байна” гэлээ. Тэд сонгуулийн үйл ажиллагааг шударга явуулахыг шаардаж байгаагаа илэрхийлэв.