Categories
мэдээ нийгэм

Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай гурван хүүхдэд мэс засал хийлээ

БНСУ-ын Рафаэл сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ажиллаж байна. Улсын гуравдугаар төв эмнэлэг, БНСУ-ын Рафаэл сантай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ажээ.

Энэхүү багийг хүүхдийн зүрхний мэс засалч, анагаах ухааны доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн ба хүүхдийн зүрхний мэс заслын дөрвөн эмч, есөн сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18- 25-ны өдрүүдэд тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллах юм.

Тухайн өдрүүдэд III эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч нартай хамтран зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай нярай, бага насны, бага жинтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж нэн шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээг хийж байна.

Одоогийн байдлаар нийт 60 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, гурван хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн бөгөөд цаашид нийт 25 хүүхдэд үе шаттайгаар мэс засал хийх юм. Мөн тус багийнхан зүрхний мэс заслын эмч нарт “Хүүхдийн зүрхний мэс засал”–ын чиглэлээр сургалт, семинарыг өгөх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчийн дүрэмт хувцасны үнийг БСШУСЯ тогтоодоггүй гэв

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Боловсролын тухай хуулинд орсон 2012 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу нэгдсэн загварын дүрэмт хувцсыг өмсөж байна.

Засгийн газраас сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний түүхий эдээр, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож эх орондоо бүтээх, үндэсний үйлдвэрлэгчдээр үйлдвэрлүүлэх бодлого барьж байна.

Батлагдсан загвар, стандартын дагуу сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж, зах зээлд худалдан борлуулах, сургуультай гэрээ байгуулж нийлүүлэх эрх нь оёдлын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж бүрт нээлттэй байна.

Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл, нийлүүлэлт нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны аливаа оролцоогүйгээр хэрэглэгчийн сонголт, чанарын хяналт, хэрэглэгч, нийлүүлэгчийн өөрсдийнх нь хамтын ажиллагаа, хэлэлцээний үндсэн дээр зохион байгуулагддаг.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг сонгодоггүй, үнийг тогтоодоггүй, зах зээлийг хуваарилдаггүй болно.

Мөн дүрэмт хувцсыг төсвийн хөрөнгөөр худалдан авч нийлүүлдэггүй бөгөөд ийм арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хэрэгжүүлж байгаагүй болно. Хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хэвлэлийн албанаас мэдэгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ө.Оюунбаатар: Геологийн төв лаборатори улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байна

Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Өлзийн Оюунбаатартай ярилцлаа.

Таны энэ өдрийн амрыг эрье. Танай лаборатори хэзээ байгуулагдсан бэ. Байгууллагынхаа үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулна уу?

-Геологийн төв лаборатори анх 1957 оны 11 дүгээр сард БНМАУ (хуучнаар)-ын СнЗ-ийн тогтоолоор СнЗ-ийн дэргэд эрдэм шинжилгээний лаборатори нэртэйгээр байгуулагдаж, одоогийн манай энэ лабораторийн суурь тавигдсан гэдэг. Энэ жил лабораторийн маань 60 жилийн ой тохиож байна. Тус лаборатори нь эрдсийн түүхий эд, байгаль орчны шинжилгээ, аттестатчилсан стандартчилсан загварын үйлдвэрлэл, ур чадварын сорилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага. Мөн үйл ажиллагаандаа олон улсын ISO/IEC 17025, ISO Guide 34, ISO/IEC 17043 стандартуудыг нэвтрүүлж, олон улсын хэмжээнд гурвалсан “Платинум стандарт” итгэмжлэлтэй Монгол Улсын анхны лаборатори. Манай лабораторийн хараат бус үйл ажиллагаа, олон жилийн шинжилгээний ажлын туршлагыг дотоод, гадаадын үйлчлүүлэгчид өндрөөр үнэлдэг. Үнэн зөв баталгаатай үр дүнгээр захиалагч, үйлчлүүлэгчийг хангах үүрэгтэй, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулж өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Одоогоор 10 хэлтэс нэгжтэй, 15 орчим төрлийн шинжилгээг өндөр нарийвчлал бүхий тоног төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар 164 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн 17 байгууллагын 23 талбайн, хувийн хөрөнгө оруулалттай гадаад, дотоодын 650 гаруй компанийн 67000 гаруй дээж сорьцонд шинжилгээ болон технологийн туршилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

-Танай лабораторийн 60 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар цөөн үгээр товч хариулахгүй юу?

-Манай улсын эдийн засгийн тулгуур салбар Уул уурхайн салбар гэдэгтэй санал нийлэх байх. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол Улсын эрдсийн сан хөмрөгийг нээн илрүүлэх, нөөц баялгийг арвижуулах, зүй зохистой ашиглах хамгийн тохиромжтой аргыг сонгоход Геологийн төв лаборатори нүд, чих нь болж ирсэн. Энэ хугацаанд манай лаборатори нийт нутаг дэвсгэрийн төрөл бүрийн ашигт малтмалын 1000 гаруй ордын тайланд эрдсийн шинжилгээ судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэсэн байна. Томоос нь дурьдвал Эрдэнэт, Цагаан суврагын зэс, Таван толгой, Багануур, Шивээ овоогийн нүүрс, Заамарын алт, Төмөртэй, Баянголын төмөр, Хажуу улаан, Хар айраг, Цагаан дэлийн жонш, Лугийн гол, Мушгиа, Халзан бүргэдэйн газрын ховор элементийн ордуудыг дурьдаж болно. Өөрөөр хэлбэл, аливаа орд газруудыг нээн илрүүлэх, хөрөнгө оруулалт татахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний үр дүн маш чухал байдаг тул геологийн төв лаборатори мэргэжлийн байгууллагын хувьд улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсаар байгаа. Ер нь Геологийн төв лаборатори нь ганц уул уурхайн салбар биш байгаль орчин, хөдөө аж ахуй, хүний эрүүл мэндтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэж, боловсон хүчнийг өөрийн үйлдвэрлэлийн бааз суурийг түшиглэн орчин үеийн арга технологид сургаж, дадлагажуулахад томоохон үүрэг гүйцэтгэж байна.

-Таныг оны өмнө захирлаар томилогдсон гэж сонссон. Та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу? Томилогдохоос өмнө эрхэлж байсан ажлын талаар?

Би Геологич инженер мэргэжилтэй. Сургуулиа төгссөн цагаас хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл 32 жил геологийн салбарт мэргэжлээрээ ажиллаж байна. Сүүлийн 16 жил нь төрийн байгууллагад ажилласан. Үүний 10 гаруй жилд нь Төрийн өмчит үйлдвэрийн газар ажилласан. Би 2000-2008 онд “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ийн захирлаар, 2008-2012 онд ЭБЭХЯ-д Геологийн бодлогын газрын даргаар, 2013 онд Ашигт малтмалын газрын Геологийн албаны орлогч даргаар ажилласан. 2016 оны 10 дугаар сард тус лабораторийн захирлаар томилогдсон.

-Төрийн байгууллагын дарга солигдох болгонд ажилчидаа олноор нь халдаг, чөлөөлдөг гэсэн шүүмжлэл байдаг. Энэ талаар?

-Манай байгууллага төрийн өмчит үйлдвэрийн газар учраас бүтэц, орон тооны дээд хязгаараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулдаг. Би 2016 оны 10 дугаар сард томилогдоод бүтэц, орон тооны дээд хязгаараа ТӨБЗГ-ын 115 дугаар тогтоолоор батлуулсан. Манай байгууллага дээд тал нь 158 хүний орон тоотойгоор ажиллах ёстой. Өмнө нь 189 хүний орон тоотой ажиллаж байсан тул орон тооны дээд хязгаартаа багтаан 20 гаруй хүнийг ажлаас чөлөөлсөн. Эдгээрээс тал хувь нь өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Геологийн төв лаборатори бол аж ахуйн тооцоон дээр суурилж үйл ажиллагаагаа явуулдаг бизнесийн байгууллага. Тиймээс үр ашиггүй ажиллаж хэт олон ажиллагсадтай болсоныг залруулж үр ашигтай ажиллуулах үүднээс цомхотгол хийсэн. Заавал төрийн өмчийн байгууллага гэхээр алдагдалтай ажиллах ёсгүй. Мэдээж ажлаас халагдсан хүн дуртай байхгүй учир шүүмжлэл гарч л таарна. Хэдийгээр хэл ам гарч байгаа боловч энэ бол зөв ажил байсан гэдэг нь тодорхой хугацааны дараа харагдах байх.

-Танай байгууллагын ашиг орлого, санхүүгийн байдал ямаршуу байна вэ?

-Манай байгууллагын санхүүгийн нөхцөл байдал хүндхэн байгаа. Уул уурхайн салбарын зогсонги байдал, хөрөнгө оруулалт, эрдэс түүхий эдийн үнийн уналт, валютын ханшны өсөлт, ижил төстэй хувийн лабораториуд олноор байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа зэргээс шалтгаалан сүүлийн гурван жил төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй алдагдалтай ажилласан. Би 1,6 тэрбум төгрөгийн өртэй, зарлага нь орлогоосоо давсан, цалингаа хоёр сараар хоцруулан зээлээр тавьдаг байгууллага хүлээн авсан. Алдагдалтай ажиллаж байгаагийн хамгийн гол шалтгаан нь үйлдвэрлэлээсээ давсан орон тоотой ажиллаж байсан явдал гэж дүгнэж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд зөвхөн цалинд 1,6 тэрбум төгрөг зарцуулсан. Өнгөрсөн оныг 2013 онтой харьцуулахад орлого хоёр дахин буурсан байхад орон тоо эсрэгээрээ хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Орлогынхоо дийлэнх хувийг цалин болгоод тавьчихдаг халамжийн (буяны) байгууллага шиг л байсан.

Саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хүсэлтээр Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Адам Смит интернейшнл олон улсын геологийн лабораторийн шинжээч, зөвлөхүүд манай лаборатори болон монголд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон лабораториудтай танилцсан. Олон улсын шинжээч, зөвлөхүүд манай лабораторийг монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай томоохон лабораториудтай харьцуулахад орон тоо нь 2-3 дахин том байна. Тиймээс бүтэц орон тоон дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй гэж зөвлөмж өгсөн.

-Ажиллагсдынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг вэ?

-Лаборатори хортой нөхцөлд хамрагддаг тул ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, нийгмийн асуудлыг санхүүгийнхээ чадавхид тулгуурлан тогтмол шийдвэрлэж ирсэн. Мөн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтын гэрээ байгуулан, хамтын гэрээгээр ажиллагсдын эрх ашиг, эрүүл мэнд, нийгмийн асуудалтай холбоотой олон асуудлыг зохицуулдаг. Ажилчдын нийгмийн асуудал бол байгууллагын санхүүгийн чадавхиас хамаардаг. Санхүүгийн чадавхитай болохын тулд цомхон бүтцээр үр ашигтай ажиллах шаардлага гарна. Тэгэхээр үр ашигтай ажиллахын тулд хэрэгцээгүй орон тоог цөөлөх зайлшгүй хэрэгтэй гэсэн үг биз дээ.

-Цаашид байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн чадавхиа дээшлүүлэхээр ямар ямар ажлуудыг хийж байна вэ?

-Бид 2017 оны төсөв, бизнес төлөвлөгөөгөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулан, үйл ажиллагаагаа явуулж байна. Бид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад лабораториудтай өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, өөрийн арга аргачлал, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах замаар захиалагчдыг өөртөө татах, оновчтой бүтэц зохион байгуулалт хийж байгууллагынхаа санхүүгийн чадавхыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлуудыг дурьдвал, Оюу толгой уурхайн зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналт хийх гэрээг 3 жилээр сунган 2020 он хүртэл хамтран ажиллахаар боллоо. Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээг 3 жилээр байгууллаа. Мөн Эрдэнэтийн зэсийн баяжмалд хяналт хийх стандарт, ур чадварын чиглэлээр хамтран ажиллахаар яриа хэлэлцээр хийж байна. Лабораторынхоо үйл ажиллагааны итгэмжлэлийг Стандарт хэмжилзүйн газраар үнэлгээ хийлгэж 2020 он хүртэл сунгууллаа. Лабораторийн үйл ажилллагаанд хэрэглэгддэг ихэнх урвалж материал, түүхий эд нь дотоодод үйлдвэрлэдэггүй, гадаадаас импортоор авдагтай холбогдуулан гадаад орнуудын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоон, тэднээс үнийн санал, нийлүүлэх хугацааг тохирсны үндсэн дээр худалдан авах ажиллагааг харьцуулалтын болон шууд гэрээ байгуулах зэрэг аргуудаар худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 2017 оноос санхүүгийн үйл ажиллагаа, бүртгэл тооцоо, худалдан авалт, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд шилэн дансаар тайлагнан, хамт олон, олон нийтэд мэдээлэн ажиллаж байна. Цаашид инженер техникийн ажилчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлж, үйлдвэрлэлийн норм, нормативыг шинэчилж, цомхон бүтэц орон тоотойгоор чанартай үйлчилгээ үзүүлэн ажиллана. Өмнөх оноос хуримтлагдаж ирсэн нэлээд хэмжээний өр, авлага байгаа. Хуулийн байгууллагуудтай хамтарч өр авлагаа барагдуулах арга хэмжээ авч ажиллана. Эхнээсээ үр дүн нь гарч байгаа. Нэгдүгээр улиралд л гэхэд 40 гаруй сая төгрөгийн өрийг барагдуулаад байна. Манай голлох эрдсийн үнэ өсч, экспорт нэмэгдэж байгаагаас харахад уул уурхайн салбарын ажил эрчимжих хандлагатай байна. Мөн Засгийн газраас “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан шинжилгээ хийлгэх ажлын захиалга ихэсч, бидэнд орлогоо нэмэгдүүлэх боломжууд гарна гэж харж байгаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“Яг түүн шиг” гала тоглолт зургадугаар сарын 25-нд болно

Холбоотой Зураг

“Боловсрол суваг” телевиз, “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолтыг 6-р сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байсан боловч олон улсын залуучуудын томоохон байгууллага болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт буюу ASPAC-тай давхцан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ.

Тэгвэл энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолт 6-р сарын 25-нд 20:00 цагаас Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д ганцхан удаа зохион байгуулагдахаар болсон байна. Тус гала тоглолтын гол онцлог нь “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 1 болон 2-р улирлын шилдэг оролцогчид ая дуугаа өргөхөөс гадна урилгаар 1990-ээд оны евро-рэп урсгалын домогт төлөөлөгч рэппер, продюсер Нана болон ОХУ-ын алдарт охидын хамтлаг Тату нар хүрэлцэн ирэхээр болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Туурайн төвөргөөн” хөгжмийн наадам зургадугаар сарын 22-нд эхэлнэ

“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмын нээлт зургаадугаар сарын 22-ны 11:00 цагт Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд болох гэж байна.

Наадмын хүрээнд Ноён Хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг хуучин эх хувиар нь монгол хүн бүр сурч, монгол эх орон даяар, мөн дэлхийд тархан сууж буй монголчууд, монгол туургатнууд нэг өдөр, нэг цагт дуулж, даян дэлхийн энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх юм.

Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017” XVII олон улсын хөгжмийн их наадам 6 сарын 22-ноос 7 сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар–Өвөрхангай Хархорин–Сайншанд Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулагдана.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Хансүр, Гавж Д.Нанзаддорж тэрүүтэн лам хуврагууд айлдвар сургаалиа айлдаж, ХБНГУ-ын Проф. Бернхард Вульф /Монголын Соёлын Өргөмжит Элч,“Туурайн Төвөргөөн ” олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч/, МУСТА С.Бадамхорол /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын үүсгэн байгуулагч, Захирал, ХБНГУ-ын Фрайбург дэх Монголын Соёлын Төвийн захирал/ олон улсын алдарт урлаг соёлын эрхэмүүд, Төрийн их найрал хөгжмийн оркестр, өв уламжлал тээгч уртын дуучид маргааш болох нээлтэд оролцоно.

Нээлтийн үеэр “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ дуулах юм байна.

“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмыг Монголын бурханы шашин ба соёлын өв, түүхэн уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН ОЛОН УЛСЫН ХӨГЖМИЙН XVII ИХ НААДМЫН НЭЭЛТИЙН ХӨТӨЛБӨР

/Улаанбаатар хот. 2017 оны 6-р сарын 22/

11:00 Нээлтийн үг С.Бадамхорол, С.Бадамханд /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын захирал, ХБНГУ-ын Фрайбург дахь Монголын соёлын төвийн захирал/
11:05 Мэндчилгээ Профессор Бернхард Вульф / Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч, Монголын соёлын элч/
11:10 Уртын дуу / Уртын дууны өв тээгчид, “Зуунтай холбоо”/
11:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их Хамба лам, Гавж Д.Чойжамцын айлдвар сургааль
11:25 Хүслийн 5 Тахил өргөх / МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд /
11:30 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Да Лам Х.Бямбажав /Дүрст тахил өргөх/
11:35 Шилмэл загвар салон /Бурхадын өмсгөл, тахил өргөл/
11:40 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, Гавж Д.Нанзаддорж /дуут тахил, хөгжим/
11:50 СТА С.Бадамхорол, Уртын дуу, Профессор Бернхард Вульф төгөлдөр хуурын ая эгшигээр тахил өргөнө.
12:00 Үлэмжийн чанар дууг бүх нийтээр дэлхий дахинаа дуулна
12:10 IX Ноён хутагт Данзанлувсантүдэв Айлдвар айлдана.
12:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, Гавж С.Гантөмөр /үнэр тахил өргөх, хүж, арц/
12:25 Сан уншлага /Чингисийн сан монголоор /
12:30 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гавж, “Жавзандамба хутагт төв”-ийн номын багш Д.Нямсамбуу
12:40 Жамчод /Цай, Амттанаар тахил өргөх/
12:45 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны Дарга Ж.Одгарьд /Хүрэлцэхүйд тахил өргөх, хадаг/
12:55 Ардын урлагын тоглолт /Бүх нийтээр дуулна/

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймэр цурманд байна

Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан нийт 5 түймрийг бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Асч байгаа: Булган аймаг Тэшиг сумаас 70 км Хужирт багийн “Эг тарвагатайн бэлчир” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 50, Зэвсэгт хүчний 186-р ангиас 63 алба хаагч, орон нутгаас 29 иргэн, нийт 142 хүн 11 автомашин, 21 морьтойгоор ажиллаж байгаа.

Цурманд оруулсан: Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумаас баруун хойш 160км 2-р багийн “Дааган дэл” гэдэг газар гарсан /2017.06.18/ түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 49, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24, орон нутгаас 88 иргэн, нийт 161 хүн 15 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн тус аймгийн Биндэр сумаас хойш 80 км Баянгол 3-р багийн “Өвөртарвагатай” гэдэг газар /2017.06.16/ гарсан түймрийг цурманд оруулсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 45 иргэн, нийт 75 хүн 11 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гарчээ. Сэлэнгэ аймаг Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим /2017.05.17/ гарсан түймрийг 2017.06.15-ны өдрийн 08:16 цагт түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 27, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12, Дархан УУл аймгийн Онцгой байдлын газрын 21, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгаас 7, нийт 91 хүн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Борооноор үерт автсан тухай 71 дуудлага Онцгой байдлын албанд иржээ

Улаанбаатар хотод 2017.06.19-ний өдрийн 22:00 цагаас 20-ны өдрийн 21:00 цаг хүртэл их хэмжээний усархаг бороо орсны улмаас орон сууц, барилгын зоорийн давхруудад их хэмжээний ус орсон, айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай нийт 71 дуудлагыг Нийслэлийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хүлээн авсан байна.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах 105 анги, төвийн 6 дүүргийн 11 анги, нийт 13 ангийн 179 алба хаагч, 30 техник хэрэгсэлтэйгээр иргэд, аж ахуй, нэгж байгууллагын аюулгүй байдлыг хангаж ажиллав.

Тухайлбал Баянгол дүүргийн 4-р хороо 28, 29 дүгээр байрны автомашины граж усанд автсан байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид соруулж аюулгүй болгосон.

Мөн дүүргийн 4-р хороо Голден парк 2 хотхоны 301-р байрны автомашины граж усанд автасныг нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид соруулж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэллээ. Энэ чиглэлийн замд автын осол аваар их гардаг байсан. Тиймээс Зам тээврийн хөгжлийн яамнаас уг замыг дөрвөн урсгалтай болгож, цемент бетонон болгохоор ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Нэгдүгээр зэрэглэлийн, 4 эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн, чанартайгаар барьж байгуулах аж. Мөн “Хар цэг” буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийн сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдэд хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон нь олон талын ач холбогдолтой боловч жолооч нар хурд хэтрүүлэх тохиолдол нэмэгдэж, хүний амь нас хохирох явдал буурахгүй байгааг албаныхан мэдээлсэн. Тухайлбал, өнгөрсөн 2016 онд зам тээврийн ослын улмаас 485 хүн нас барсны 72.5 хувь буюу 352 нь орон нутгийн замд осолдсон байна.

Categories
мэдээ нийгэм

90 минутын бичлэгтэй холбоотой шалгалтын материалыг прокурорт хүргүүлэв

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэгийг шалгуулахаар Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус хандсан билээ.

Тус ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газраас харьяалах чиг үүргээр нь хамтарсан ажлын хэсэг байгуулж 14 хоногийн хугацаанд шалгалтыг хийж дуусгахыг даалгасан.

Авлигатай тэмцэх газраас 2016 оны сонгуулиар сонгогдсон болон сонгуулийн дараа томилогдсон УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтан, нэр бүхий иргэдээс тайлбар авахад МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд авлига авч, 60 тэрбум төгрөг босгосон гэх үйлдэл нь одоогоор тогтоогдоогүй байна.

Иймд тухайн тайлбарууд бүхий 337 хуудас материалыг Нийслэлийн прокурорын газарт хянуулахаар хүргүүлэв.

Ийнхүү прокурорт баримтыг хүргүүлсэн нь тухайн гомдол, мэдээлэл хаагдаж буй гэсэн үг биш бөгөөд зарим шалгалтын ажиллагаа үргэлжилж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Татвар төлөх дансны дугааруудад өөрчлөлт орлоо

Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, нийслэлийн төсөвт газар, төлөөлөгчийн газрууд нийслэлийн Татварын газар харъяалагдах болсонтой холбогдуулан татвар төлөх дансны дугааруудад өөрчлөлт орлоо. Иймд дараах дансуудад татвараа хийнэ үү гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Д/д

Банк

Банкин дахь татварын орлогын

Дансны нэр

Дансны дугаар

1

Улаанбаатар хотын банк

НТГ.Суутган-1

2 611 197 056

2

НТГ.ҮХЭХАТ

2 611 197 057

3

НТГ.Газрын ҮХЭХАТ

2 611 197 058

4

НТГ.Нийслэл хотын албан татвар

2 611 197 059

5

НТГ.Ус ашигласны төлбөр

2 611 197 060

6

НТГ.АТБӨЯХАТ

2 611 197 061

7

НТГ.Татварын бус орлого

2 611 197 062

8

НТГ.Хүү торгуулийн орлого

2 611 197 063

9

НТГ.УТХ

2 611 197 064

10

НТГ.ААНОАТ

2 611 197 065

11

НТГ.НӨАТ

2 611 197 066

12

НТГ.Дотоодын архины ОАТ

2 611 197 067

13

НТГ.Дотоодын пивоны ОАТ

2 611 197 068

14

НТГ.Татварын бус орлого

2 611 197 069

15

НТГ.Оршин суугч бусын НӨАТ

2 611 197 070

1

Голомт банк

НТГ.ААНОАТ

1 165 109 422

2

НТГ.НӨАТ

1 165 109 423

3

НТГ.Суутган-1

1 165 109 424

4

НТГ.ҮХЭХАТ

1 165 109 425

5

НТГ.Нийслэл хотын албан татвар

1 165 109 426

1

Худалдаа хөгжлийн банк

НТГ.ААНОАТ

499 252 066

2

НТГ.НӨАТ

499 252 067

3

НТГ.Суутган-1

499 252 068

4

НТГ.ҮХЭХАТ

499 252 069

5

НТГ.Газрын ҮХЭХАТ

499 252 070

6

НТГ.Нийслэл хотын албан татвар

499 252 071

1

ХААН банк

НТГ.ААНОАТ

5 042 434 002

2

НТГ.НӨАТ

5 042 434 013

3

НТГ.Суутган-1

5 042 434 024

4

НТГ.ҮХЭХАТ

5 042 434 035

5

НТГ.АТБӨЯХАТ

5 042 434 046

6

НТГ.Татварын бус орлого

5 042 434 057

7

НТГ.Нийслэл хотын албан татвар

5 042 434 068

1

Төрийн банк

НТГ.ААНОАТ

106 000 050 337

2

НТГ.НӨАТ

106 000 050 345

3

НТГ.Суутган-1

106 000 050 359

4

НТГ.ҮХЭХАТ

106 000 050 368

5

НТГ.Нийслэл хотын албан татвар

106 000 050 376