Categories
мэдээ нийгэм

Он гарсаар уулын ажлын 647 тайлан хүлээн авчээ

Ашигт Малтмал, Газрын Тосны газар зурган илэрцүүд

Ашигт Малтмал, Газрын Тосны газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн цахимаар компаниудын уулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авч байна. Энэ хүрээнд зургаадугаар сарын байдлаар нийт 338 төлөвлөгөөг

БОАЖЯ-аас гаргасан хүсэлтийн дагуу хайгуул хийх боломжтой талбайнхаа хэмжээг таван сая га-гаар багасгасан талаар Ашигт Малтмал, Газрын Тосны газар мэдээллээ. Ийнхүү тайланг цахимаар хүлээж авсны гол давуу тал нь орон нутагт байгаа компаниудад илүү хялбар нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнээс гадна Ашигт Малтмал, Газрын Тосны газар сонгон шалгаруулалт болон өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгохоор болоод байна. Сонгон шалгаруулалтын журмаар 2015 онд найм, 2016 онд 30 тусгай зөвшөөрөл олгож байсан бол 2017 он гарснаас хойш зургаадугаар сарын байдлаар есөн тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Улсын төсөвт 2015 онд 2.5 тэрбум төгрөг, 2016 онд 7.9 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол энэ I улиралд 5.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Одоогоор сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох үйл явц хэвийн үргэлжилж байгаа аж.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 18 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж тогтоосон бөгөөд үүнээс таван сая га талбай нь экологийн ач холбогдолтой талбайтай давхардсан байна. Тиймээс БОАЖЯ-аас гаргасан хүсэлтийн дагуу хайгуул хийх боломжтой талбайнхаа хэмжээг таван сая га-гаар багасгасан талаар Ашигт Малтмал, Газрын Тосны газар мэдээллээ. Үүнтэй уялдаад өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох ажил дөрөвдүгээр сард эхлэх байсан ч түр хугацаагаар хойшлуулсан, удахгүй олгож эхлэхээр төлөвлөж байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийг идэвхтэй олгож эхэлснээр геологи хайгуулын салбарт жилд 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэнэ гэж салбарын яам өмнө нь мэдээлж байв.

Categories
мэдээ нийгэм

40 сая ам.долларын санхүүжилт татсан “BLOCKCHAIN”

“BLOCKCHAIN” зурган илэрцүүд

Английн програм хангамжийн “Blockchain” старт-ап компани 40 сая ам.долларын шинэ санхүүжилт татлаа. Энэ нь британичууд Европын Холбоог орхих сонголт хийснээс хойш санхүүгийн технологийн салбарт татаж байгаа анхны томоохон хөрөнгө оруулалтад тооцогдож байгаа юм. “Blockchain” компани нь дижитал валютын технологи хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Салбарын хөгжил, шинэ технологи эрчимжиж байгаа гэдэг утгаараа “Lakestar”, “Google” тэргүүтэй томоохон компаниуд энэ удаад “Blockchain”-д хөрөнгө оруулахаар шийджээ.


Categories
мэдээ нийгэм

Гандангийн дэнжид “аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулна

“Хүрээ”-нээс өгсүүлээд Улаанбаатар хот болтлоо хөгжсөн нийслэлийн түүхийн өв соёл, уламжлалыг хадгалан үлдсэн газар бол “Гандангийн дэнж”. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг энэ дэнжийг тохижуулах, үндэсний болон орчин үеийн өнгө төрх шингэсэн цогцолбор болгон хөгжүүлэх төслийг олон жил ярьж, бичиж, эрдэмтэн судлаачид, архитекторчид зураг төсөл хийж байсан юм. Иргэдийн дэмжлэг, зөв төлөвлөлт, бодлого үгүйлэгдсэний уршгаар өнөөдрийг хүртэл Гандангийн дэнжийн өрх айлууд хөрсний бохирдол ихтэй, төвлөрсөн халуун дулаанд холбогдоогүй, хотын төвийн хөдөө тосгон болсон байсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар “Гандан аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулах бүтээн байгуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах бүтээн байгуулалтын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүс, тус хорооны иргэд, оршин суугчид оролцлоо.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт, Гандан аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан байдаг. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Зүүн хойд Азийн соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно”, “Гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгоно” гэж заасны дагуу Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын баялаг өв, арвин уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгох ажил эхлүүлээд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Гандантэгчэнлин хийд орчим бол Улаанбаатар хотын түүх соёлтой салшгүй холбоотой. Энэ хэсгийг хэрхэн өөрчилж, ая тухтай орчныг бий болгох вэ гэдэг тал дээр үе үеийн хотын дарга нар анхаарлаа хандуулан ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл бодитой өөрчлөлт хийж чадаагүй. Уламжлалт хэв маягийг нь хадгалж, орчин үеийн суурьшлын бүс болгоход бүтээн байгуулалтыг өрнүүлэх хэрэгтэй. Иргэдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдэх вэ гэдэг нь хүнд асуудал. Гандан орчмын хэсэгт урд нь нэг ч удаа газар чөлөөлж бодитой ажил хийж байгаагүй. Бид иргэдтэйгээ ярилцаж тохиролцсоны дүнд энэ ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна” гэж онцоллоо.

Эхний ээлжийн жишиг гудамжийг барьж байгуулахад чөлөөлөх шаардлагатай 67 нэгж талбараас 7 нэгж талбарын газрыг чөлөөлж, 42 нэгж талбартай гэрээ байгуулаад байгаа аж. Иргэдийн дэмжлэг өндөр байгаа нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг бий болгож байна. Аялал жуулчлалын гудамжны барилгын загвар төслийг гаргахдаа нэгдүгээр давхартаа шашны болон соёл, дурсгалын худалдаа үйлчилгээг иргэд нь өөрсдөө ажиллуулдаг, хоёр болон гуравдугаар давхартаа амьдардаг байхаар төлөвлөж байгаа юм. Газраа чөлөөлсөн иргэдийг түр оршин суух орон сууцаар хангах юм. Хотын ажлыг дэмжиж газраа чөлөөлсөн иргэдэд өнөөдөр Улаанбаатар хотын захирагч С.Батболд түр оршин суух байрны түлхүүрийг гардуулан өгсөн юм. Бүтээн байгуулалт дуусахаар тэд шинэ орон сууцандаа орно гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах түр анги ажиллаж байна

Орхон аймгийн Онцгой байдлын газраас тус аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт Гал түймэр унтраах, аврах түр ангийг ажиллуулж байгаа билээ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Орхон аймагт ажиллах үеэрээ тус ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Түүнчлэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийн, алба хаагчдын санал хүсэлтийг сонссон юм.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын мэдээллийг сонсч, алба хаагчдын нийгмийн асуудал болоод техник, технологийн шинэчлэлийг Онцгой байдлын ерөнхий газраас явуулж байгаа бодлого, хөтөлбөртэй уялдуулан хийж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ үеэр ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр алба хаагчдад Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, сургалт явуулав.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн дуудлага худалдаагаар хоёр газар зарагдлаа

дуудлага худалдаа зурган илэрцүүд

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр Хангарди ордны 14 давхарт боллоо.

Дуудлага худалдаанд нийт зургаа санал ирснээс БГД-ын 20-р хороонд зарлагдсан нэгдүгээр байршилд дөрвөн санал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд зарлагдсан дөрөвдүгээр байршилд хоёр санал тус тус ирүүлжээ.

Өнөөдрийн дуудлага худалдаагаар Хан-Уул, Баянгол дүүргийн газар зарагдлаа. Үүнд Хан-Уул дүүргийн 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд 5.25 га, Үйлчилгээтэй орон сууцны хорооллын зориулалттай газрыг Домогт угсаа ХХК 480,606,848 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж худалдаж авлаа. Харин Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин барилгын материалын захын урд талд 0.047 га, Үйлчилгээний зориулалттай газрыг “Мөнгөн цахиурт ХХК” 285 сая төгрөгөөр үнийн санал хэлснээр ялагч боллоо.

Ийнхүү Нийслэлийн газрын албанаас Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.2-т заасны дагуу дуудлага худалдааны ялагчаар тодорсон Домогт угсаа ХХК, Мөнгөн цахиурт ХХК нартай “Газрын эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар халж, хурц нартай байна

Цаг уур орнчны шинжилгээний хүрээлэнгээс зургаадугаар сарын 24-нөөс ихэнх нутгаар халж, хурц нартай байхыг анхааруулж байна. Тэр дундаа Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус хүрч халах гэнэ. Мөн Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус,

Бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус байх аж.

Мөн 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 25-26-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болголоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр, төрийн өмчит сургууль цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон талаар болон Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар, Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон “тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-аар зөрчил, шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал:

ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ШИМТГЭЛГҮЙ БОЛГОВ

Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулав. Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо. Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх юм. Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгоно.

ДААТГУУЛАГЧИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА

Дээрх ажлын хүрээнд 40-65 насны даатгуулагчийн элэгний В,С вирусыг илрүүлэх оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% төлбөрийг нь хариуцахаар мөн 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний 3 төрлийн багцаас сонгон тусламж, үйлчилгээ авах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дараах 3 багцаас сонгоно

  • Дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх
  • Дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх
  • Хавдрын эрт илрүүлэг

Элэгний С, В вирүсыг илрүүлэх оношилгоо шинжилгээнд 40-65 насны 500 мянган даатгуулагч хамрагдан даатгалын сангаас 1.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд даатгуулагч энэхүү тусламж, үйлчилгээг өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс авна.

40, 45, 50, 55, 60, 65 насны 174.0 мянган даатгуулагч дээр дурдсан 3 багцын оношилгоо шинжилгээнд хамрагдан даатгалын сангаас 8.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Эрүүл мэндийн, нийгмийн даатгалын байгууллагын сонгосон эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээг авах юм. Уг ажилд зориулан 2017 онд 10,6 тэрбум төгрөг зарцуулна.

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТЛУУЛЛАА

Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хийж гишүүдийн олонхын саналаар баталсан. Уг хуулиар залуучуудын өмнө тулгамдсан боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин, орон байрны хөтөлбөрийг дэмжинэ.

“ТЭТГЭВРИЙН ТОГТООЛТ, ОЛГОЛТЫГ ШАЛГАХ АЯН” ЗОХИОН БАЙГУУЛАВ

Иргэдээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, агентлаг, газар, хэлтсүүдэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгууллаа. Шалгалтаар 937 тэтгэвэр авагч авагчид 881,9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 291,9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1173,8 (1.1 тэрбум) сая төгрөгийн зөрчил илрүүлэв.

ЦАГААН САРЫН ӨМНӨ 114434 АХМАД НАСТАНД 9.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НАСНЫ ХИШИГ ОЛГОВ

Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишиг олгох эрх зүйн орчинг уг хуулиар бүрдлүүлж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс олгосон. Цагаан сарын өмнө нийт 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авчээ. Үүнд нийтдээ 9.5 тэрбум төгрөг зарцуулсан. Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөлөө. 2017 онд Насны хишиг олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

38.7 МЯНГАН ИРГЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВЧ БАЙНА

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь ХААН банк, Төрийн банк болон Улаанбаатар хотын банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, эдгээр банкуудаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган тэтгэвэр авагчид тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 3 пунктээр бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг энэ оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 38.7 мянган тэтгэвэр авагч 32.1 тэрбум төгрөгийн зээлийг бууруулсан хүүтэйгээр авч 210.0 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа нь тэдний сэтгэлд нийцсэн үр дүнтэй ажил болж байна. Мөн энэ хүрээнд дараах тодорхой ажлыг хийж хэрэгжүүлсэн болно.

-25,8 мянган иргэн өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.

-Ахмадууд тэтгэврээ урьдчилан хүүгүй авдаг болов.

ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙН ҮНЭД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд элэгний С вирусын эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн төслийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23.4 тэрбум төгрөгийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь 2016 оны 12 дугаар сарын 15 өдрийн 32 дугаар тогтоолоор

-Элэгний С вирусын эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 210 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх

Тогтоолын хэрэгжилтийг 2017 оны 04 дугаар сарын 30 байдлаар авч үзвэл Монос Улаанбаатар ХХК, Монгол эм импекс ХК, Ази фарм ХХК, Омбол ХХК-ын 17 746 хайрцаг эмийн үнийн хөнгөлөлтөнд 9070 даатгуулагчид 3.7 тэрбум төгрөгийг олгоод байна.

Categories
мэдээ спорт

Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд тэргүүлж байна

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд үргэлжилж байна.

Энэ удаагийн Зүүн Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол,Өмнөд Солонгос, БНХАУлс, Япон, Малайз, Индонез, Вьетнам, Сингапур, Тайвань, Гонконг 10орны нийт 452 тамирчин мэргэн оюунаа сорин өрсөлдөж байна. Одоогийн байдлаар тэмцээнийг Монгол болон Вьетнамын баг,тамирчид тэргүүлж байна.

Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж, дэмжигч байгууллагаар Алтан Жолоо групп хамтран ажиллаж байна.

Үндэсний тодотголтой “Алтан Жолоо” Групп нь 25жилийн ойгоо угтан нийгмийн хариуцлагын хүрээнд азийн өсвөрийн шатарчид болон Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа баг,тамирчидаа дэмжин энэхүү нэр хүндтэй тэмцээнийг ивээн тэтгэн хамтран ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 6000 айл өрхийг тог цахилгаанд холбохоор болжээ

Холбоотой Зураг

Нийслэлийн гэр хорооллын тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд нийт 13 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй “42 багц”ажлыг эрчим хүчний барилга угсралтын 38 компани 15-30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр болжээ.

Ингэснээр 2017 онд нийслэлийн 6 дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбох аж.

Энэхүү эрчим хүчний барилга угсралтын ажлуудыг УБЦТС ТӨХК эцсийн шатанд хүлээн авч ашиглалтад оруулахаас гадна хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг түймэр цурманд, хоёр түймэр асч байна

Нэг түймэр цурманд, хоёр түймэр асч байна зурган илэрцүүд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.11/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 44 алба хаагч, орон нутгийн 61 иргэн, Хэрлэн сумын 50 хүн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 8 ажилтан, нийт 187 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр түймрийг цурманд оруулж, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүрэн унтрааж, сумын удирдлагад хүлээлгэн өгсөн байна.

Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат” уулын орчим гарсан ойн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.12/ тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Хайлааст нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.21-ний өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 47 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.