Categories
мэдээ спорт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын ордонтой болно

Хөгжлийн бэрхшлээтэй иргэд зурган илэрцүүд

Энэ ажлыг анх санаачилсан хүн нь Монголын пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж юм. Тэр 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган иргэдийн эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөнд анхаарал хандуулж, спортын ордон барих төслийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболдод танилцуулж байв. Түүний энэхүү санаачлагыг М.Энхболд дарга дэмжиж, дараа жил нь ордон барих ажлын эхлэл тавигдсан байна. Өнгөрсөн жил БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордон барих санамж байгуулжээ. Тус ордон нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Чингис хаан” нисэх буудлын хажууханд баригдахаар газрын зөвшөөрөл нь гарсан байна. Удахгүй урд хөршөөс барилгын мэргэшсэн ажлын шинжээчдийн баг ирж, ордон барих газар дээр нь очиж ажиллах аж. Тус спортын ордонг барих ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан бөгөөд 2020 оны олимпийн наадмын өмнө ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм байна. Энэ ордон баригдвал иргэдийн эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөнд чиглэсэн олон арга хэмжээг энд зохион байгуулахаас гадна олон улсын тэмцээн, бэлтгэл цугларалт, тамирчдын байр гээд дутуу юмгүй спортын ордонтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо зурган илэрцүүдНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Энэхүү захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу энэ сарын 26-28-ныг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохиох зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

“Говь” ХК-ийн дээврийг бүрэн засварлаж дуусчээ

Говь шатаж байна зурган илэрцүүд

Хан-Уул дүүрэгт байрлах “Говь” ХК”-ийн үйлдвэрийн барилгад энэ сарын 14-ний өдөр гал гарч, дээврийн хэсэг бүрэн шатсан билээ. Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээврийг нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийсэн байсан тул галын тархалт эрчимжиж, галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байсан юм. Галыг 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан бүрэн унтраасан.

Тэгвэл тус компанийнхан галд өртөж шатсан дээврийн хар цаасан хучилтын хэсгийг өчигдөр оройн 18 цагийн байдлаар бүрэн засварлаж дуусгажээ. Өнөөдөр үйлдвэрлэлийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Бадминтоны олон улсын тэмцээн үргэлжилж байна

Бадминтоны олон улсын тэмцээн үргэлжилж байна зурган илэрцүүд

Бадминтоны өсвөр үе, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд болж байна. Долоон орны 80 гаруй тамирчин өрсөлдөж буй тус тэмцээн энэ сарын 21- 25-ны хооронд болох юм.
Монголын шигшээ багийн тухайд спортын мастер, ахлах дасгалжуулагч Хүрэлбаатар, туслах дасгалжуулагч Эрдэнэбаяр нараар ахлуулсан тамирчид тэмцээнд амжилттай оролцож байна.
Одоогийн байдлаар Монголын шигшээ багийн тамирчин М.Бат-даваа нарын таван тамирчин шигшээ наймд шалгарч үлдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилууллаа

Нийслэлийн сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилууллаа зурган илэрцүүд

2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн IP камераар тоноглож байна. Хяналтын камер суурилуулах уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа юм.

Санал авах 403 хэсгийн хороог камержуулж, санал авах байранд санал хураах, тоолох үйл ажиллагааг баримтжуулна. Хяналтын камер суурилуулах ажилд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас найман баг гарсан бөгөөд өнөөдөр хяналтын камерыг бүрэн суурилуулж дуусгалаа

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт хуурай сүүний үйлдвэр байгуулахаар болжээ

хуурай сүүний үйлдвэр зурган илэрцүүд

“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Хуурай сүүний жишиг үйлдвэрийн нээлтийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд энэ сарын 24-нд буюу маргааш хийх юм. Тус үйлдвэр нь нэг цагт 80 л шингэн сүү боловсруулах хүчин чадалтай юм байна. Үйлдвэрүүдийг байгуулах ажлын хүрээнд хүний нөөцийг сургах, тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд хийгдэж байна.
“Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлснээр орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм

Categories
мэдээ соёл-урлаг

​Д.Долгион “World super model 2017” тэмцээнээс тусгай байрын шагнал хүртжээ

Д.Долгион “World super model 2017” зурган илэрцүүд

“World super model 2017” буюу дэлхийн супер модель шалгаруулах тэмцээн энэ сард хоёр долоо хоног үргэлжилсний эцэст дүнгээ гаргажээ. Тус тэмцээнд 30 гаруй орны шилдэг моделиуд финалын шатанд шалгаран өрсөлдсөн бөгөөд Чех улсын модель тэргүүн байр эзэлж, БНХАУ, Бразил улсын моделиуд хоёр, гуравдугаар байранд шалгарчээ. Харин уг тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч Д.Долгион тусгай байрын шагнал хүртлээ.
Ингэснээр манай мисс дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээний олон улсын нүүр царай болж, элч төлөөлөгчийн батламжийг гардан авсан байна. Дашрамд дуулгахад Д.Долгион нь тус тэмцээний турш зохион байгуулагдсан шалгаруулалтуудаас хамгийн олон шалгаруултад тэнцэж загварын шоу болон зураг авалтуудад моделиор уригдан оролцсон аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Үндэсний их баяр наадмын нээлт 600 сая төгрөгөөр бүтнэ

Үндэсний их баяр наадмын нээлт 600 сая төгрөгөөр бүтнэ зурган илэрцүүд

Засгийн газраас энэ жилийн үндэсний их баяр наадмын төсвийг 2.7 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнээс 600 сая төгрөгийг баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, сур, шагайн харвааны талбайг бэлтгэх засвар, шинэчлэлтийн ажилд 150 орчим сая төгрөг зарцуулна. Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт цагдаагийн зөөврийн байр барихад 60 сая төгрөг, сур харвааны талбайд сандал нэмэхээр 20 орчим сая төгрөг төсөвлөсөн байна.

Бусад зардал нь стадион тойрсон ногоон байгууламжийг арчлах, нийтийн эзэмшлийн бие засах газруудыг сэргээх, цэнгэлдэх орчмыг будаж өнгөлөх зэрэгт зарцуулагдах юм байна. Хүй долоон худагт бие засах 40 био жорлон шинээр тавьж, автобуснаас буугаад морь руу явах хэсэгт 10 гүүр барих зэргээр тохижилт, арчлалтын зардлыг тусгажээ.

Categories
мэдээ улс-төр

М.Ичинноров: Хан-Уул дүүрэгт огт байхгүй хоёр байрыг шинээр үүсгээд, олон тооны сонгогчдыг бүртгэжээ

Image result for М.Ичинноров

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг бүртгэлийн аргаар, иргэдийн саналыг мөнгөөр үнэлэн авах аргаар луйвардах үйл ажиллагаа эрчимжиж байгаа талаар хүний эрхийн байгууллагууд мэдэээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд “Хүний эрхийн төлөө өмгөөлөгчид”, Иргэний нийгмийн 108 байгууллагын “Нэгдсэн нягтрахын хүч”, “Залуу үе хөгжлийн түлхүүр”, “Нэг үндэс”, “Залуу лидер”, “Дэлхийн монголчуудын зөвлөл” ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Хэвлэлийн хурлын эхэнд хүний эрхийн хуульч М.Ичинноров “Эдийн засаг хямарсан энэ хүнд үед төрийн мөнгөөр сонгуулийг худалдаж авахын тулд хайр найргүй цацаж байна. Мөнгө тараах үйл ажиллагаа хэрээс хэтэрч, улайм цайндаа гарч байна.Тухайлбал,Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй иргэдийн даатгалыг төлж, саналыг нь урьдчилан худалдаж авч байна. Тэтгэврийн нэмэгдэл олгож эхэллээ. Өмнөговь аймагт говийн нэмэгдэл нэрээр иргэдэд бэлэн мөнгө тарааж байна. Түүчлэнтөрийн алба хаагч хүртэл доороо хүмүүс элсүүлэн мөнгө өгч саналыг нь өгүүлэх сүлжээ, схемийг ажиллуулж эхэлсэн гэх мэдээлэл бас бидэнд ирлээ. Бүртгэлийн луйвар хэрээс хэтэрч буй өөр нэг жишээ гэхэд л өнөөдөр Жаргалан хотхонд амьдардаг иргэн н.Баярсайхан Хан-Уул дүүргийн 15 хороон дээр очиход тэдний хотхон ердөө 4-5 байртай байхад 48,49 дүгээр байр гээд шинээр байрууд үүсгээд олон тооны сонгогчдын тоог нэмсэн мэдээлэл авч баримтжууллаа. Энэ мэтээр хохтхонуудад шинээр байрууд үүсгэж ийм маягаар бүртгэлийн аргаар луйврын схемээ хэрэгжүүлж эхэллээ” гэв.

Мөн тэрбээр “Иргэдэд бэлэг сэлт өгөх, хөнгөлөлттэй зээл, тусламжинд хамруулах гэх зэргээр бүх аргыг хэрэглэж байна. Энэ баруун солгойгүй тарааж буй их мөнгийг нөхөх мөнгийгөө гаднаас тэр тусмаа Хятад Улсаас зээлж, заримыг нь буцалтгүй тусламж нэрээр авч байгаа. Энэ нь эргээд бид тусгаар тогтнол, газар шороо, эрх чөлөөгөөрөө төлөх маш том бодит аюул бий шүү гэдгийг сануулахыг хүсч байна. Бүр Сонгинохайрхан дүүргийн гэр хороололын томоохон хэсгийг дахин төлөвлөлтийг сэргээх нэрээр Хятадын “буцалтгүй тусламж” гэгчээр хятад хороолол болгохоор зэхэж, түүгээрээ сонгуулийн шоу хийж байгааг иргэд маань ойлгож, сэрэмжлэх хэрэгтэй байна. Түүнчлэн авилга, мафи, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй их хэмжээний мөнгийг энэ сонгуульд урлаг, соёлын зарим одуудыг, хууль хяналтын байгууллагуудыг тэр чигээр нь худалдан авч, мөн иргэдийн мэдэх эрх, эрх чөлөөнд ч халдах үйл ажиллагаандаа ашиглаж байна. Тиймээс өнөөдрийн хэдхэн төгрөгөөр маргаашийн ирээдүйгээ худалдаж болохгүй ээ. Монголчууд бидэнд алдаж мэдэх тусгаар тогтнол, ариун газар шороо, биднийг бүхнээс эрхэмсэг болгодог эрх чөлөө гэж бий шүү гэдгийг сануулахыг хүсч байна. Сонор сэрэмжтэй байгаарай. Ухамсартай сонголт хийгээрэй. Зүрх сэтгэлээрээ зөв сонголт хийгээрэй” хэмээн уриаллаа.

Б.ОД

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн ирцэд нөлөөлөхүйц арга хэмжээ зохион байгуулахаа зогсоохыг шаардлаа

АН-ын Сонгуулийн штабаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Я.Санжмятав “Сонгуулийг шударга, үнэн зөв явуулах зорилгын үүднээс бид Сонгуулийн Ерөнхий Хороо, Цагдаагийн Ерөнхий Газар, өрсөлдөгч намуудынхаа штабуудад санал тавьж байна. Ялангуяа СЕХ бидний тавьсан саналыг хүлээн авч, үүргээ биелүүлж байгаад талархал дэвшүүлэхийг хүсье.

Сонгуулийн явцад ирц чухал байдаг. Тэр дундаа Улаанбаатар хотод хамгийн олон сонгогчид саналаа өгдөг. Тодорхой телевиз, хувийн компани хамтраад арга хэмжээ хийхээр зэхэж буй, бид энэ асуудлаар СЕХ, Улаанбаатар хотын захирагч, ЦЕГ, Налайх дүүргийн засаг дарга нарт шаардлага хүргүүлж байна.

Тодруулбал, “Боловсрол суваг” телевиз “Номадс” сүлжээ ресторантай хамтраад энэ зуны хамгийн том задгай талбайн шоу, “Яг түүн шиг” гала тоглолтыг зургаадугаар сарын 25-ны өдрийн 20:00 цагаас Тэрэлжийн замд байрладаг “Magic rock” аялал жуулчлалын компани дээр хийхээр төлөвлөсөн байна. Сонгуулийн өмнөх өдөр бол сурталчилгаа дуусаад саналаа өгөх үе байдаг. Энэ үед Улаанбаатар хотын залуусыг олноор нь тэр газар руу автобусаар зөөвөрлөнө. Энэ нь их эмзэглэл төрүүлж байна. Залуучуудад урлагийн тоглолт хэрэгтэй нь мэдээж. Үүнийг далимдуулаад сонгуулийн ирцийг бууруулахад нөлөөлөхүйц ажил зохион байгуулах гэж байна. Энэ шоугаа Бүтэн сайн өдрийн шөнийн 04:00 цагт дуусгахаар төлөвлөжээ.

Манайх Налайх руу явдаг ганцхан замтай. Түгжрэл их үүснэ. Өглөөнөөс зөөвөрлөсөн машинууд ирээд оройн 22:00 цагт саналаа өгч амжих уу гэдэг эргэлзээтэй шүү дээ. Үүнээс гадна хоёрдугаарт тоглолт үзсэн залуус мэдээж чөлөөт цагаа тэнд өнгөрүүлэх байдал руу шилжинэ. Тухайн газар хоол, архи дарсаар үйлчилнэ гэсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 96 зүйлийн 96.1 дээр Сонгуулийн өдөр дараах үйл ажиллагааг хориглох ба хэрэгжилтэд аймаг, нийслэлийн засаг дарга хяналт тавьж ажиллана гэсэн заалт бий.

96.1.1 дээр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглоно, 96.1.2 дээр соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тусгаж өгсөн. 96.1.3 дээр гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт бий.

92 дугаар зүйлийн 92.14-т сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах арга хэмжээг сонгуулийн төв байгууллага авч хэрэгжүүлнэ гэсэн заалтуудыг энэ зөрчиж байна. Сонгуулийн ирцэнд нөлөөлөхүйц, залуучуудын сэтгэл зүйг буруу тийш нь залахаар эрсдэлтэй алхам хийх гэж байгаа учраас сонгуулийн штабаас энэ арга хэмжээг хуулийн хүрээнд зогсоохыг санал болгож, СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. СЕХ хуралдаж шийдвэрээ гаргах байх.

Төрийн тэргүүнээ сонгож байгаа энэ үед ХЗДХЯ, БХЯ харьцангуй тогтвортой, хяналттай ажиллах ёстой байдаг. Тэгвэл энэ арга хэмжээг дэмжиж Монгол Улсад төдийгүй Азидаа нэгт орох хөгжмийн аппаратыг өгч байгаа бололтой. Батлан Хамгаалах Яамны хөгжмийг Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй гаргадаг. Энэ гараад явсныг бодвол даргын шийдвэртэйгээр, яамны холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

Мөн бидэнд ирсэн мэдээллээр зохион байгуулагдах газарт зам засчихсан, хүчний байгууллагууд хамгаалалт хийхээр байна. Тухайн компани хэдийгээр хүнд байгаа ч гэсэн Монгол төрийн сонгуулийг хүндэтгэж энэ зүйлээ хойшлуулах хэрэгтэй байх” гэсэн юм.