Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Экспортын шинэ эринийг эхлүүлмээр байна

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай ярилцлаа.


-Та саяхнаас Ардчилсан хүчний холбоог удирдахаар болсон. Юу хийж байна?

-Ардчилсан Хүчний холбоо бол Монгол Улсад олон ТББ байдаг, тэдний нэг нь юм. Цаашид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, тухайлбал иргэдийг үзэл бодлоор нь ангилж Үндсэн хууль болон бусад хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл хавтгайрч байгаатай тэмцэх гээд хийх ажил их байгаа.

-Манай улс Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Уг хөтөлбөрт хамрагдсанаар ямар үр дүн, ямар сөрөг үр дагавар гарна гэж харж байна?

-АН эрх барьж байхдаа эдийн засаг сайжрахгүй бол ийм хөтөлбөрт хамрагдах талаар ярьж байсан. Энэ он гарсаар тэр үетэй харьцуулахад эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна. Ер нь бол Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орон. Экспортын орлогын 80 гаруй хувь нь ашигт малтмалын түүхий эдийн экспортын орлогоос бүрддэг, энэ түүхий эдийнхээ 90 орчим хувийг өмнөд хөршдөө худалддаг. Тэгээд өнөөгийн байдлаар зэс, нүүрс, төмөр, алтны зах зээлийн үнэ бүгд сайжирч нэмэгдсэн. Нүүрсний үнэ л гэхэд тэр үеэс 2.5 дахин нэмэгдсэн байна. Татвар нэмэгдсэнээр иргэд, аж ахуйн нэгжийн зардльн ачаалал тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Ингэснээр амьдралаа өөрсдөө авч яваа, хүмүүст ажлын байр бий болгохын зэрэгцээ татвар төлж арай ядан үйл ажиллагаа явуулж байгаа олон жижиг, дунд ААН үйл ажиллагаагаа зогсооход хүрнэ. Үр дүнд нь Монгол Улсын дундаж орлоготой иргэдийн тоо цөөрч, ядуурал нэмэгдэж, орлогын түвшний ялгаа ихсэх болно. Угтаа бол эрх баригчид энэ хөтөлбөрт хамрагдах нөхцлийг бүрдүүлэхдээ төрийн эдийн засаг дахь оролцоог багасгах, мөн төр, засгийн урсгал зардлыг бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх нь зохистой байсан. Гэтэл эрх баригч МАН тэгсэнгүй харин ч тансаглалын гэх урсгал зардлаа нэмэгдүүлснийг АН-ын УИХ дахь цөөнхийн гишүүд шүүмжилсээр байна. Эндээс хөтөлбөрт хамрагдаж байгаа гол зорилго нь 2008 оноос хойш авсан зээлийг төлөх, дахиж зээл авах гэж харагдаж байна.

-Монголбанкинд аудитын шалгалт хийж үзээд АН засгийн эрхийг барьж байх үед олон тэрбум төгрөгийн алдагдалд оруулсан байна гэж мэдэгдээд байгаа?

-Мэргэжлийн аудитын байгууллага ийм дүгнэлт гаргахгүй байх. Ер нь тэр орны төв банк алдагдалд орсон гэсэн мэдээлэл сонссон хүн байдаг болов уу. Улс орнуудын төв банк бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй тул алдагдал гэж ярих нь зохисгүй. Аливаа орны төв банк валютын ханшийг тогтвортой байлгах, инфляцийг барих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих замаар ажлын байрыг хадгалах, өрсөлдөх чадвартай зээлийн орчныг бүрдүүлэх зэрэг зорилтыг мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээрээ дамжуулан хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Төв банк үйл ажиллагаагаа бие дааж хараат бусаар явуулах хуультай. Мөн жил бүр УИХ-аас төв банкнаас явуулах мөнгөний бодлогын хүрээг баталж өгдөг. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан мөнгөний бодлогын дагуу монгол банк үйл ажиллагаа явуулсан гэж ойлгож байна. Тэгэхээр УИХ-ын саяхан гаргасан шийдвэр нь нэг талаасаа шийдвэрүүд нь хоорондоо зөрчилтэй, нөгөө талаасаа сонгуульд чиглэсэн улстөржсөн шийдвэр гэж үзэхээр байна. Үндсэн хууль, Монголбанкны тухай хууль, Улсын нөөцийн тухай болон бусад хууль тогтоомжид Монголбанк, Засгийн газар нь мах, гурил, бензин, цемент зэрэг стратегийн барааны үнийг тогтвортой байлгах арга хэмжээг хэрэгжүүлэх, зохицуулах заалтуудыг суулгаж өгсөн байдаг. Эдгээр гол нэрийн барааны үнэ тогтвортой байснаар иргэдийн амьжиргааны түвшин тогтвортой байх, дээшлэх үндсэн нөхцөл бүрддэг. Тиймээс Монголбанк хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Монголбанк эдгээр хуульд заасан үүргээ мөнгөний бодлогоор дамжуулж хэрэгжүүлэхэд зардал гарна. Манай улсад энэ зардлыг хэрхэн тусгах, яаж зохицуулах талаар хууль эрх зүйн орчин тодорхой бус байдаг. Энэ зардлын талаар олон жил ярьж байна. Тухайлбал 2012 оны намраас 2014 оны хооронд шатахууны үнэ тогтворгүй байнга нэмэгдэж байсан тул, төв банк шатахуун импортлогч компаниудад арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Ийм хэлбэрийн бодлогын арга хэмжээний үр дүнд 2012-2016 оны хооронд шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байгаад зогсохгүй, алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг бууруулж байсан. Орон сууцны хөнгөлөлттэй санхүүжилтийн бодлогын арга хэмжээ ч мөн адилхан. Энэ бодлого хэрэгжсэнээр 90 гаруй мянган айл, өрх орон сууцтай болсон гэсэн мэдээлэл байдаг.

-Өнгөрсөн дөрвөн жилд АН мөнгөтэй байсан. Их хэмжээний өр тавьсан. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийг муутгах алхмыг хийсэн гэгдээд байгаа?

-Үнэнд гүйцэгдэнэ гэж нэг үг байдаг даа. Угаасаа эрдэс баялагийн түүхий эдийн зах зээлийн үнэ хэлбэлзэл ихтэй, байсхийгээд өгсөж урууддаг. Харин хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой хэлбэлзэл багатай байдаг нь зах зээлийн зарчим юм. Тиймээс ашигт малтмалын түүхий эдийн үнэ буурахаар энэ нам эсхүл тэр улстөрч бууруулсан, эсрэгээр үнэ өсөхөөр нь манай нам үнийг өсгөчихлөө гэж улс төрждөгөө больчихмоор байгаа юм. Ийм зүй тогтолд нийцээгүй улс төржилт нь монголчууд урагшаа харж үндсэн асуудлаа нэгдсэн бодлогоор шийдэж хөгжихөд садаа болж байна. Хөрөнгө оруулалтанд зах зээлийн байдал, ойлгомжтой, тогтвортой, өрсөлдөх чадвартай эрх зүйн орчин голлох нөлөөтэй гэдэг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд манайд ямар нөхцөл байдал бий болсныг хүмүүс санаж байгаа байх.

-Монголд гол нь ямар шалтгаанаар хөрөнгө оруулалт буурсан гэж үзэж байна вэ?

-2013 оны байдлаар сүүлийн 21 жилийн хугацаанд Монгол Улсад 14.2 тэрбум долларын гадаадын шинэ хөрөнгө оруулалт орсон байх ба үүний найм орчим тэрбум доллар нь Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалт гэсэн судалгаа байдаг. Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалт 2010-2013 оны хооронд орсон байдаг. Манай улсын экспортын зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг гол нэрийн ашигт малтмалын түүхий эдийн зах зээлийн үнэ 2012-2016 оны хооронд 20 хувиас гурав дахин буурсан. Түүхий эдийн үнэ унахаар уг бизнесийн ашиг, орлого буурдаг, үүнийгээ дагаад тэр салбарт хөрөнгө оруулалт буурах нь мэдээж болов уу.

Эрх зүйн орчныг тогтворгүй болгосон явдал байдаг. 2012 оны тавдугаар сард Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар гадаадын хувийн хэвшлийн ААН уул уурхай, мэдээлэл харилцаа холбоо, банкны салбарт хөрөнгө оруулалт хийхэд Засгийн газраас зөвшөөрөл авахаар хуульчилсан.

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг 2012 оны зургадугаар сард УИХ-ын сонгуулийн үеэр гаргасан ба энэ тогтоолоор нийт тусгай зөвшөөрлийн 40 орчим хувь буюу 1440 тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг зогсоосон байдаг. Урт нэртэй хуулийг зөрчиж 106 тусгай зөвшөөрөл олгосон нь авлигатай холбогдсон байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг 2010-2014 оны хооронд таван жил орчим хугацаанд зогсоосон. 2012 оны арваннэгдүгээр сард УИХ-аас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг болгосон. Энэ тогтоол тухайн үеийн УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд дээр эрх барьж байсан нам, эвслийн бүлгийн зарим гишүүн нэмэгдсэнээр батлагдсан байдаг. Оюутолгой төслийн ТЭЗҮ болон Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар Ил уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал 4 тэрбум доллар нь 2012 оны жилийн эцсийн байдлаар 6.6 тэрбум болж 60 гаруй хувиар хэтэрсэн байдаг. Энэ зардлын хэтрэлтийн хэмжээ нь Монгол Улсын нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хөрөнгө учир Засгийн газар арга буюу шалтгааныг тодруулах ажлын хэсэг байгуулсан.

Энэ бүх асуудлыг 2012-2016 оны УИХ, Засгийн газар шийдвэрлэж, эрсдэл ихтэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг Эрдэс баялагийн салбарт урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

-АН-ын Засгийн газрын үед авсан их өр зээлийнхээ талаар бодлоо хуваалцаач. Бондын өр зээл, эргэн төлөлт, одоогийн УИХ, Засгийн газрын авч буй зээлийн тухайд юу хэлэх вэ?

-Түүхий эдийн экспортлогч орон мөртлөөсөө Түүхий эдийн үнэ буурах цикл ирэхэд (2012-2013 он) ямар ч хуримтлалгүйгээр зогсохгүй, төсөвт орох орлогоосоо урьдчилаад ойролцоогоор хоёр тэрбум орчим долларын орлогыг зээлээд хоёр нам хамтарч эрх барьж байх үедээ бэлнээр тараачихсан байсан. АН-ын УИХ дахь олонх, Засгийн газар жингүйдсэн эдийн засгийг шууд унагааж дэлбэлэхгүйн тулд 2.0 орчим тэрбум долларын санхүүжилтийг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгож ажлын байрыг алдахгүйн тулд дотоод зах зээлээ дэмжиж бүтээн байгуулалт хийсэн.

Энэ нь УИХ дахь хүчтэй цөөнхийн шүүмжлэлийн бай болж АН, Монгол Улсыг дааж давшгүй өрд оруулсан нэр авсан нь 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдах гол шалтгаан болсон. Гэвч цаашид 5.5 тэрбум долларын зээл авах болсон талаар мэдээлж байна. Монголын өнөөгийн улс төр ийм байдалтай л байна. Энэ хавар авсан бондын зээлийн тухайд одоогийн эрх баригчид АН-ыг муулж, тэр нь гадна талдаа Монгол Улсыг муухай харагдуулж эхлэхээс өмнө Хөгжлийн банкны бондын санхүүжилтийг бондын зээлээр сольсон бол хүү нь харьцангуй бага тусах байсан болов уу гэж бодож байна.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна. Мэдээж АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж байгаа байх. Танай нэр дэвшигчийн талаар иргэд, сонгогч ямар хандлагатай байх шиг байна?

-Мэдээж дэмжиж байгаа. Ер нь олон түмнээс Х.Баттулга нэр дэвшигч маань илт өрсөлдөгчдөөсөө дэмжигч олонтой байгаа нь судалгаагаар ч, хандлагаар ч тодорхой байгаа. Дэмжигч олонтой байгаа гол шалтгааныг дүгнэж хэлвэл энгийн ард түмний амьдралыг сайн мэддэг, улс орноо хөгжүүлэхийн тулд их ажил хийсэн, шударга бус асуудалтай зоригтой тэмцэгч, ямар ч тохиолдолд улс, нийт иргэдийн эрх ашгийн талд найдвартай зогсож чадна гэсэн үзүүлэлтүүд байх шиг байна. Дээр нь Монгол Улс парламентын засаглалтай орон бөгөөд, УИХ-ын 86 хувийг нэг нам дангаараа бүрдүүлж байгаа учир энэ УИХ, Засгийн газар хүссэн шийдвэрээ, тухайлбал мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ямар ч тээг болох зүйл байхгүй, улс төр ч хангалттай тогтвортой байх нөхцөл аль хэдийн бүрдсэн гэдгийг сайтар ойлгож байх шиг байна. Тэр нь УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавилаа гэхэд нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь дэмжсэнээр хориг хүлээн авагддагтай холбоотой байх.

Ер нь АН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор хүчтэй эрх баригчдад нийт иргэдийн эрх ашгийн үүднээс хяналт тавих, хурдацтай ажиллахыг шаардах, улс төрийг бага ч гэсэн тэнцвэржүүлэх, бодлого өрсөлдүүлэх зэрэг давуу талууд бүрдэнэ гэж харж байна. Монгол Улс экспортын чиглэлийн боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлснээр дундаж орлоготой иргэд нь нийгмийн олонх болсон хүчирхэг орон болж хөгжинө гэж боддог. Энэ гэхдээ тун амаргүй даваа. Үүнд манлайлал, чирэх хүч хэрэгтэй. Өнөөгийн хэрэглээний буюу импортод түшиглэсэн эдийн засагтай байгаа тохиолдолд, монголчууд хооронд импортын барааны 5-20 хувийн ашиг л эргэлдэж байх шиг байна. Хэрэв боловсруулах аж үйлдвэр хөгжиж, гадаад зах зээл дэх хэрэглэгчийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолж чадвал нэмүү өртөг, зардлаар импортынхоос 3-4 дахин илүү орлого монголчуудын амьдралд үлдэх болно. Х.Баттулга энэ зорилтыг мөрийн хөтөлбөртөө “Экспортын шинэ эринийг эхлүүлнэ” гэж тодорхойлсон байна. Тэр өнөөг хүртэлх улс төрийн амьдралаа Монгол Улсыг аж үйлдвэржсэн улс болгоход зориулж ирсэн гэхэд хилсдэхгүй байх.

-Одоо уул уурхайн томоохон төслүүдээ хэрхэн яаж урагшлуулах, ямар бодлого баримтлах нь зүйтэй гэж харж байна. Таван толгойн ордоо хөдөлгөх ёстой гэж хүн бүр хүлээж байна?

-Санал нэг байна. Уг нь Эрдэнэс Таван толгой компани нүүрсээ экспортолсоор ирсэн. Хамгийн гол нь Таван толгойн орд Гашуун сухайт хоорондын төмөр замыг хурдан үргэлжлүүлээд дуусгачихмаар байна. Энэ төмөр зам уг нь өнөөгийн байдлаар Монгол Улсад байгаа төслүүд дотор хамгийн ашигтай, хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхнө гэсэн ТЭЗҮ гарсан байдаг. Тиймээс тэр үеийн Засгийн газрын шийдвэрээр Чингис бондын санхүүжилтээс тодорхой санхүүжилт хийсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт байхгүй тул зогсчихсон байдаг. Энэ боомтоор нүүрсний 70 орчим, зэсийн баяжмалын 60 гаруй хувь дамжин өнгөрөх тооцоо гарсан байдаг. Энэ төсөл хэрэгжсэнээр манай ашигт малтмалыг авах худалдан авагчийн тоо нэмэгдэж өрсөлдөөнөөр зах зээлийн үнэд ойрхон үнээр эрдэс баялагаа борлуулах боломж нэмэгдэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Бямбацогт: “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрдээ хайртай ч мөн чанарт нь дургүй

“Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз, дэлгэцийн олон дүрээрээ үзэгч түмэндээ танигдсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогттой ярилцлаа.


-Та сүүлийн үед “Ээж”, “Шүүдэр дундуур”, “Сахиусан тэнгэр”, “Бүү март”, “Өртөө” зэрэг хэд хэдэн кинонд тоглоод амжиж. Ер нь кинонд тоглох санал хэр их ирж байна вэ?

-Уран бүтээлчид кино их хийдэг болж дээ. Киноны урилга ч их ирж байна. Саяхан гурван кинонд оролцон тоглолоо. Мөн “Боловсрол” телевиз хийж байгаа нэгэн сериалд тоглож байна. Дэлгэцийн бүтээл ч гэлтгүй хэсэг залуустай хамтран тайзны уран бүтээлд ханцуй шамлан орчихоод байна. “Нисдэг театр”ын маань залуус одоогоор хоёр ч хүүхдийн уран бүтээлээ гараас гаргачихсан. Энэ театрын маань уран бүтээлчид Москва, Ленинград мөн Монголынхоо урлагийн сургуульд мэргэжил эзэмшсэн. Арав гаруй залуус бий. Цагийн шалгуур давах нь даваад үлдэнэ биз дээ.

Яахав хүмүүс театрын уран бүтээл хийгээд ашиг байгаа юм уу гэх мэтчилэнгээр ярьж байна л даа. Ашиг харж уран бүтээл хийх хэрэгтэй бол би наймаа хийсэн нь дээр биз. Миний мэргэжил бол арилжаа наймаанаас хол шүү дээ. Урлаг гэдэг бол оюуны ажил. Нийгэмд хүмүүжил, ёс суртахууныг бий болгоход нөлөөлж, оюуны хөрөнгө оруулалт хийдэг.

-Та ч гэсэн дээрх залуучуудын адил театрын тайзнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан. Ингэхэд тэр үед театрын алтан үеийн мандагчуулаас ямар уран бүтээлчидтэй хамтарч байв?

-Сайхан хүмүүс их байсан. Намайг ороод удаагүй байхад Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай гавьяаныхаа амралтад гарахаар болчихсон, тайлан тоглолтыг нь хийхээр зэхэж байсан юмдаг. Алдарт “Оттело”, “Лир ван” гэх жүжгүүдийг тоглосон. Харин би “Лир ван” жүжгийн салбадайн дүрд тоглож, Г.Гомбосүрэн гуайтай нэгэн тайзнаа гарч билээ. Ингээд бодоход их хувь заяа юм даа. Мөн Ц.Гантөмөр, Л.Жамсранжав гээд сайхан ах нар минь байсан. Ж.Оюундарьтай оюутны нэг анги болоод ч тэрүү Жаамаа ах надтай их дотно. Нэг удаа Жаамаа ах намайг өрөөндөө дуудлаа. Тухайн үед би “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрд тоглоод удаагүй байсан юм. Ингээд би өрөөнд нь ч орлоо. Кофе уу л гэж байна. Тэрээр “Би чиний тоглосон киног үзлээ. Мухар Базарын дүр тун чиг дөхөж шүү. Баяр хүргэе” гэж билээ. Би театрт ороод тийм ч их удаагүй байсан болохоор сүрдээд л олигтой ч юм ярьж чадаагүй. Одоо эргээд бодохоор амьдралын тухай санаа бодлоо солилцоод сайхан ярьсан бол хэмээн харамсдаг л юм. Гэхдээ хэт илэн далангүй биш ч яриа их нийлдэг байсан шүү. Харин Гантөмөр ахтай яриа нийлэхэд амаргүй. Хааяа нэг их таниад л сүрхий ярина. Дараа нь танихгүй болчихно.(инээв) Сайхан хүн байсан шүү. Ер нь тэгээд их л хүнд үе байж дээ. Намайг орохоос өмнө театр төсөв байхгүй. Бүтэн жилийн турш уран бүтээл хийгээгүй байж билээ. Тэр хүнд үеийн дараахан нь би орсон юм. Миний хувьд ч тэр театрт дагалдан жүжигчнээр ч болов орохгүй л бол миний том зорилго амьдрал хаашаа эргэх нь тодорхойгүй болчихсон байсан үе л дээ. Театрдаа ч орсон. Гурван сар дагалдан жүжигчин хийгээд “Сарны инээд” гэх жүжигт гол дүр бүтээж билээ. Айдастай хэдий ч сайхан мөч л дөө. Театрт байхдаа баримлын шавар шиг л найруулагч ямар хэлбэр дүрст цутгана, түүнд л хувирч, өөрчлөгдөхийг хүсдэг байлаа. Бүгдийг л чаддаг, учрыг нь олох гэж эрмэлздэг байж дээ.

-Харин яагаад драмын урлагаа орхиж дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон юм бэ?

-Би театраас гарсан л болохоос драмын урлагаа орхиогүй, хөндийрөөгүй гэж боддог. Яахав театраас гараад л зах зээл рүү орж үзье гэж бодсон. Алдсан, оносон ч юм их бий. Гэхдээ театраас гараад баян чинээлэг амьдраад явья гэж бодоогүй. Ганцхан биеэ дааж л үзмээр байсан. Намайг театрт байх үед манай ангийн Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, С.Өлзийхүү, И.Одончимэг, О.Энхтуул мөн Аглуу, Бооёо, Дооёо гэх жүжигчид орчихсон байсан. Тэр сайхан алтан үеийнхэн болоод үе тэнгийнхэнтэйгээ хамт нэгэн тайзнаа гарч байснаа эргэн дурсахад үнэхээр сайхан байдаг юм.

-Та хамгийн анх дэлгэцийн ямар бүтээлд тоглож байв?

-Оюутан байхдаа “Хүн чулууны нулимс” кинонд цэрэг малгайтай, буу барьчихсан жижигхэн хэсэг гардаг юм. За, бараг танигдахгүй дээ. Гэсэн ч тоглож байгаа үедээ их идэвхтэй байж билээ. Зураг авалтын үеэр бараг л амьсгаа авахгүй, хөдөлгөөнгүй зогсож байснаа санадаг юм. (инээв) Харин хамгийн анхны гол дүрийн кино маань “Ноён солиот” байсан. Анхны гол дүр учраас миний хувьд том шалгуур байсан. Басхүү сэтгэлд их тод үлдэж дээ. Мөн “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрдээ би их хайртай. Гэсэн ч дүрийнхээ мөн чанарт дургүй. Ээ, дээ зэвүүн, балиар нөхөр шүү дээ. Хэрэв би ч гэсэн муу хүн байсан бол тийм байх л байсан биз гэж хааяа бодогддог юм. Харин “Улаан эрэг” киноны Балдановын дүр намайг их зовоосон. Ёстой хэцүү байсан. Ер нь тэгээд “Ноён солиот”, “Салхи Дамбий”-ийн дүр л намайг олонд таниулсан даа.

-Та цэргээсээ оргон байж кино, драмын ангид элсэн орж байсан юм билээ. Ер нь таныг ингэтэл нь урлагт юу татсан юм бэ?

-Их сонин л доо. Би алиалагч болно гэж боддог байсан юм. Үүнд Чарли Чаплин, Юрий Никулин гэх хоёр нөхөр л нөлөөлчихсөн юм байхгүй юу. Энэ хоёрын киног үзээд л шүтчихсэн. Бас хүүхэд болоод ч тэрүү би Чарли Чаплинийг алиалагч гэж боддог байсан юм. Тиймдээ ч энэ хоёр шиг л хүн болно гээд зүтгэсэн минь тэр. Гэхдээ би бас зүгээр ч үгүй арван жилд байхдаа үлээвэр хөгжмийн дугуйланд таван жил явсан юм. Тиймдээ ч арван жилд байхдаа ангийнхныхаа урлагийн үзлэгийг авч гардаг байлаа шүү дээ. Манай үлээвэр хөгжмийн багшаар Гомбо гэх сайхан хүн байсан юмдаг. Багш намайг урлагаа л хөө гэнэ. Гэхдээ багшаасаа нуугдаж спортоор хичээллээд гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй, волейболын спортын дэд мастер цолтой болсон шүү. Гэсэн ч багын хүсэл мөрөөдөл минь арилаагүй. Урлагийн л хүн болно гээд л хичээсэн дээ. Харин намайг арван жилээ төгсөхөд буюу 1985 онд УБДС-ийн кино драмын анги ирээгүй юм. Ингээд Төмөр замын техникумд нэг жил сураад цэрэгт явахаар шийдсэн л дээ. Барилгын цэргийн 0119-р анги хуваарлагдсан. Харин халагдах жилээ УБДС-ийн кино, драмын ангид элсэх шалгалт өгөхийн тулд оргочихсон юм. Урлагийн хүн болох гэсэн хүсэл, тэмүүлэл нь л тийм үйлдэл хийлгэсэн биз. Харин эргээд цэргийн ангидаа ирэхэд аз болход манай цэргийн ангийн удирдлагууд их хүндээр тусгаж аваагүй юм. Хүний хувь тавилан сонин шүү. Ингээд л жүжигчин болох гараа минь эхэлсэн дээ.

-Таны оюутан ангийнхнаас мундаг жүжигчид их төржээ…

-Ангийнхаа хүүхдүүдээр их бахархдаг юм. МУГЖ Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, С.Өлзийхүү гээд бүгд л өөр, өөрийн өнгө төрхөө олцгоосон байна. Эд нар ч гэлтгүй манай ангид суралцаж байсан бүх хүүхдүүдээрээ бахархдаг даа. Манай ангийнхан чинь их сонин хамт олон цугласан юм. Дөнгөж арван жилээ төгссөн, цэргээс халагдаад орж ирсэн эсвэл цэрэгт явчихаад ажиллаж байгаад ирсэн гээд насны хувьд харьцангуй байж билээ. Сэтгэхүйн хувьд ч тэс ондоо. Гэхдээ бие биетэйгээ уусаж, нэг хамт олон болж чадсан даа. Бид уран бүтээлч төлөвшихөд ангийнхан минь л нөлөөлсөн. Найруулагч жүжигчинг төрүүлдэг гэхээс жүжигчин, жүжигчнээ л төрүүлдэг гэж боддог юм.

Харин ангийн багш минь Г.Доржсамбуу гуай байсан юм. Багшийнхаа тухай ярих бүрт л зүрх минь шимширдэг юм даа. Намайг урлагт хөлд оруулсан, мөн надад дүүлэн нисэх далавчийг өгсөн Л.Лхасүрэн, Г.Доржсамбуу гэх хоёр сайхан багштай хүн л дээ би. Энэ хоёр багш байсан тулдаа л би өдий зэрэгтэй явж байгаа юм. Миний хоёр багш хоёулаа л агуу хүмүүс. Гэхдээ ингээд бодоход хүнийг бурхан болсных нь дараа агууг нь мэдэрч, агуу гэцгээх юм даа. Үнэндээ байхад нь хэлэх ёстой юм шүү дээ.

-Та Завхан аймгийн уугуул байх аа?

-Ээж, аав минь Завхан аймгийн Сонгино сумын харьяат хүмүүс. Аав минь үйлдвэрийн слесарь хүн байсан. Бид эхээс гурвуулаа. Би чинь айлын бага юм. Манайх гэдэг айл хөдөө орон нутгаас төв газар суурьшсан айлуудын нэг л дээ.

-Хүү тань “Тагнуулч аав” кинонд тоглосон байсан. Мэргэжлийн тал дээр хүүдээ хэр их зөвлөж байна вэ?

-Хүү минь миний мэргэжлийг өвлөж, СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. “Тагнуулч аав” киноноос гадна “Тэнгэрийн продюсер” кинонд тоглосон. Одоо ч гэсэн нэг кинонд тоглож байгаа. Миний хувьд хүүгээ нэгэнт л урлагийн хүн болж байгаа юм чинь алдаж, оноод туршлагажиг л гэж боддог юм. Туршлагаараа л мэргэшдэг ажил шүү дээ. Харин охин минь IT чиглэлээр мэргэжил эзэмшсэн.


Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 06 дугаар сарын 16-ны
өдөр Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг
гаргалаа.

Уг зарлигт:

  1. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар
    төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд
    уриалсугай.
  2. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн
    аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө
    удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.
  3. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг
    дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг
    болгосугай гэсэн байна.

Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргах болсон учир шалтгаан:

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталснаар, Ардчилсан ёс,
шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль
дээдлэх зарчмыг үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн билээ.
Үүний бодит нэгэн жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Их цагаан
туг юм.

Их Монгол Улс нь монгол хэл, соёл, сэтгэлгээний ижилсэл, монгол
төрийн уламжлалыг хадгалсан шинэ нэгдэл байв. Монголын эзэнт гүрний
удирдагчид үндэсний уламжлалд тулгуурлан шинэ бэлгэдлийг бүтээсний нэг
нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл- Их цагаан туг билээ. Монголчууд энэ цаг
үеэс нэгэн хэлтэй, нэгэн сэтгэлтэй байж; нэгэн тугийн дор энх тайвнаар
оршин амьдардаг болсон. Уг бэлгэдэл бол Монголын эзэнт гүрэн хүчтэй
байх, Монгол үндэстэн улам бүр нягтарч эвлэхийн гол үндэс болсон юм.

Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах энэхүү
бодлого цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан
тохиолдол нэг бус удаа гарч байв. Тухайн цаг үе бүхэнд монголчууд тарж
бутарч, эв эеэ алдаж байсан гашуун түүхтэй бөгөөд энэ бүхэн сургамж
болон үлджээ.

Их цагаан тугийг бүтээх, гүнээ хүндэтгэн дээдлэх, холбогдох хорио цээрийн тухай:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт
“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн
сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн”; 2 дахь хэсэгт “Төрийн сүлд, туг,
далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл,
эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ”; 4 дэх хэсэгт “Монголын
нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн
хүндэтгэлийн бэлгэдэл мөн”; Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт “Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн
туг мөн” хэмээн тус тус заажээ.

Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ
хүндэтгэх хандлага олон нийтэд хэвшин тогтсон боловч хуулийн заалтыг
чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол нэг бус
удаа гарав.

Тухайлбал, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос
шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл
сүүлээр, ганц хувь үйлдэнэ”; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн
тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний
дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн
хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна”; 2
дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан
боловч аймаг, сум, зарим олон нийтийн байгууллага, иргэн Төрийн тугийг
дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд
ашиглаж байна.

Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг;
Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга
ёс, цог хийморийн илэрхийлэл; Төрийн хүндэтгэлийн бэлгэдэл: Монгол
Улсын Төрийн тугийг үл хүндэтгэсэн хэрэг болж байгаа юм.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Их цагаан тугийг гүнээ дээдлэн
хүндэтгэж байхыг иргэдэд уриалж; Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг
төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн
захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад
даалгаж, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган
мөрдөх; биелэлтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг
болгосон зарлиг гаргах нь зүйтэй хэмээн үзсэн болно.

Уг зарлигийг гаргаснаар Төрийн ёслол холбогдох хууль, журмын дагуу
утга төгөлдөр болж; төрийн бэлгэ тэмдгийн хэрэглээ эмх цэгцтэй болох
нөхцөл бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Алдарт Майкл Фелпс аварга махчин загастай уралдахаар болжээ

Алдарт Майкл Фелпс аварга махчин загастай уралдахаар болжээ зурган илэрцүүд

Бүх цаг үеийн шилдэг тамирчинд тооцогдох алдарт усанд сэлэгч Майкл Фелпс аварга цагаан махчин загастай уралдахаар болжээ. Олимпийн наадмаас 23 алтан медалийг хүртэж, 39 удаа дэлхийн дээд амжилтын эзэн болсон тэрээр өнгөрсөн зун “Рио”-гийн олимпийн наадмын дараа эх спортоосоо зодог тайлж байгаагаа мэдэгдсэн. Өнгөрсөн өдрүүдэд тэрээр гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, нэг ёсондоо амралтын байдалтай байж. Зодог тайлснаасаа хойш мэргэжлийн тамирчидтай бэлтгэл огт хийгээгүй аж. Гэтэл тэрээр энэ удаад санаанд багтамгүй өрсөлдөөн буй болгож байгаа нь олныг гайхшрууллаа. Фелпс “Discovery” сувгийн “Аварга загасны долоо хоног” хэмээх телевизийн программд оролцохоор болсон бөгөөд “Фелпсийн эсрэг Аварга загас: Агуу алтны эсрэг Агуу цагаан” нэртэйгээр тус шоу зохиогдох ажээ.
Майкл Фелпсийн хувьд ойролцоогоор 6 метр урт 90 орчим килограмм жинтэй нас бие гүйцсэн цагаан аварга загастай уралдах юм. Судлаачдын хэлж байгаагаар аварга цагаан загас нь цагт 20 милл-ээс дээш цагийн хурдтай бол Фелпс цагт 6 милл хурдалдаг гэнэ. Мөн цагаан аварга загас нь усан доор оршин тогтнодог хамгийн хурдан араатан бөгөөд цусны үнэр авмагц хурдаа улам нэмдэг хэмээжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Явуулын хүн” Москвагийн кино наадамд өрсөлдөнө

“MSC media”-гийн бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино ОХУ-ын “MIFF Москвагийн олон улсын кино наадам”-ын уралдааны бүсэд шалгарчээ. Тус киноны найруулагчаар Д.Баярсайхан, продюсероор О.Урантуяа нар ажилласан байна. Гол дүрд нь Н.Ялалт, А.Баярцэцэг, А.Алтантөр нар тоглосон аж. Энэ кинонд арав гаруй жил нутагтаа очоогүй залуу аавынхаа бие муу байгааг дуулаад нутгийн зүг жолоо залсан ч оройтжээ. Хөл хөөр ихтэй нутгийн сайхан төрх гундаж, хүн ардын хөл татарч нутаг нь эзэргүйсэн юм. Аавынх нь оронд аав болсон ахыгаа ирэхэд бэр гуйлгана гэсэн дүүгийн итгэл талаар болж, хайртай бүсгүй нь ахад нь сэтгэл алдарсан тухай өгүүлэх ажээ. Энэхүү киногоор залуус унаган нутгаа орхин хот руу нүүдэлчин ахуй соёлыг хэн тээж өвлүүлэх талаар, үрээ хүлээсэн эцэг эх, нөхрөө харуулдсан эхнэр, аавыгаа санах багачуудын талаар өгүүлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулиар тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг шийдвэрлэлээ

Сонгуулийн ерөнхий хороо зурган илэрцүүд

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа. Тухайлбал, Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоол гаргаж, нийслэл дэх нийт 403 хэсгийн санал авах байранд санал өгсөн сонгогчийн саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгав.
Мөн хуралдаанаар техникийн тооллогын тухай тогтоол баталсан юм. Түүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгон техникийн тооллого хийлгэх ажлыг зохион байгуулахыг сум, дүүргийн сонгуулийн хороодод даалгалаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн өдөр томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй

томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд болно. Сонгуулийн санал авах өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гардаг.
Тодруулбал, энэ сарын 26, 27, 28 гээд гурван өдөр архи согтууруулах ундаа зарж борлуулах, худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон юм. Тэгвэл сонгуулийн өдөр амралтын өдөр байдаг болохоор томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна. Иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор энэ сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан байдаг. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д сурч ажилладаг 150 гаруй залуус нэгдэж түймэр унтраахад хэрэгтэй багаж хэрэгсэл илгээжээ

Түймэр зурган илэрцүүд

Сүүлийн үед ой хээрийн түймэр их гарч байгаа учраас Онцгой байдлын алба хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа билээ. Иймээс БНХАУ-д сурч ажиллаж амьдарч буй монгол залуус ой хээрийн түймэр унтраахын тулд цахим сүлжээгээр нэгдэж, хандивын аян өрнүүлсэн байна. Ингэхдээ 150 гаруй залуус нэгдэж, цуглуулсан мөнгөөрөө гал түймэр унтраахад хэрэгтэй багаж хэрэгсэл авч, эх орон луугаа илгээжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатарын хэргийг сонгуулийн дараа хэлэлцэнэ

Image may contain: 6 people, people standing and outdoorЦагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Ганбаатар нь БНСУ-ын иргэн Юү Ван Сүгээс 50 сая вон авсан эсэх асуудлыг шалгасан билээ. Шалгалтын явцад “Нотлох баримтуудаар С.Ганбаатар нь өөрийн гэртээ хандив авсан болох нь тогтоогдсон” гэж мэдээлсэн юм. Улмаар шүүхт шилжүүлсэн ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дутуу шалгасан гэсэн үндэслэлээр буцаагаад байгаа. Тэгвэл Шүүхээс тавьсан шаардлагын дагуу Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаад, дахин 17:20 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх руу шилжүүлжээ. Ажлын цаг дуусч байсан учир шүүх хэргийг нягтлах боломжгүй гэж үзсэн гэв. Иймээс энэ хэргийг ажлын өдөр болтол буюу энэ сарын 27-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.