Categories
мэдээ нийгэм

Улсын орлогод хураагдсан гар утсыг худалдана

Гаалийн ерөнхий газраас хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон гар утаснуудыг худалдах үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэн худалдаа ирэх долдугаар сарын 20-нд Гаалийн ерөнхий газрын спорт зааланд болох юм байна.

Улсын орлогод хураагдсан гар утсыг худалдана

Categories
мэдээ нийгэм

Захуудад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

Холбоотой ЗурагНефт, шатхууны үнийн өсөлт, дотоодын нөөцний хомсдолоос шалтгаалж манай улсын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өсдөг. Сүүлийн зургаан сар нефт, валютын ханшийн өсөлт харьцангуй тогтвортой байгаа учир бидний өдөр тутмын амьдралт хэрэглэгддэг хүнсний болоод, эд ахуйн бараа бүтээгдэхүүний үнэ ханш хэвийн байна. Тухайлбал “Хүчит шонхор”, “Нарантуул-II” худалдааны төвүүдэд “Алтан тариа”-н нэгдүгээр гурил 23-26 мянган төгрөг, дээд гурил 27 мянган төгрөгийн ханштай байна. Энэ нь өмнөх оныхоос 80-130 төгрөгөөр үнэ өссөн аж. Харин 25 кг, шуудай цагаан будаа 48-50 мянган төгрөг, элсэн чихэр нэг килограм нь 2000, ургамлын тос төрөл, хэмжээнээсээ шалтгаалж хамгийн хямд нь 2600 төгрөг бол хамгийн үнэтэй нь 4500 төгрөгийн ханштай байна. Мөн дотоодын гоймон 5500-6000 төгрөгийн үнэтэй байсан бол таван килограмын цагаан будаа дээрх захуудад 11000-16000 төгрөгийн ханштай байна. Үүнээс үзэхэд өргөн хэрэглээний хүнсий бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой байна.

Э.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орос гуравдугаар сургууль дээр очиж саналаа өгнө

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт маргааш 07.00 цагаас эхэлнэ.

Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.40 цагт ‘Шинэ Монгол’ дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж.

Categories
мэдээ нийгэм

Түймэрт дайчлагдсан алба хаагчдын саналыг зөөврийн хайрцгаар авч байна

Түймэрт дайчлагдсан алба хаагч зурган илэрцүүдУлсын хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар иргэдийн саналыг хуулийн дагуу авч байна.

Улсын хэмжээнд нийт 1.978.298 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэнээс 28045 сонгогчийн саналыг зөөврийн хайрцагаар авахаар болжээ. Үүнд өвчний улмаас санал авах байранд очих боломжгүй, хорих ангид хоригдсон болон албадан саатуулагдсан, хамгаалалтын цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, санал авах байрны зохион байгуулагчдын саналыг зөөврийн хайрцгаар авч байна. Түүнчлэн үүний дотор түймэрт дайчлагдсан алба хаагчдын саналыг битүүмжилсэн хайрцгаар нь авч байгаа аж.
Энэ сарын 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгийн хэд хэдэн суманд түймэр гараад буй. Түймрийг унтраахад ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн алба хаагчид болон тухайн аймаг сум дахь Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд дайчлагдаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт гемодиалезийн эмчилгээг хийдэг боллоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Төв аймгийн гемодиалезийн тасгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиалезийн тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас 20 аймаг нь гемодиалезийн тасагтай боллоо. Одоо 177 төр болон хувийн хэвшлийн аппаратад 580 гаруй иргэд тусламж үйлчилгээг авч амьдарлын чанараа сайжруулж байгаад нь сэтгэл өндөр байна.

Цаашид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно” хэмээн цохон тэмдэглэлээ.


Төв аймгийн Эрүүл мэндийн төв нь удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиалез эмчилгээг хийдэг болсноор аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиалез эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа уг тусламж, үйлчилгээг авдаг болж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

​Туркийн Ерөнхийлөгч ухаан алджээ

Т.Эрдоган зурган илэрцүүдТуркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган Рамадан сар дууссантай холбогдуулан мөргөл үйлдэж байгаад ухаан алджээ. Тэрээр Аташехир хотын Мимара Миан хэмээх сүмд мөргөл үйлдэж байхад бие нь муудсан байна. Ерөнхийлөгчийн цусан дахь сахарын хэмжээ гэнэт нэмэгдсэн аж. Туркийн төрийн тэргүүнд тэр даруйд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд “CNN Turk”-ийн мэдээлсэнээр Т.Эрдоган 20-иод минут сандал суусны дараа бие нь сайжирсан байна. Ерөнхийлөгчийн өөрийнх нь тайлбарласнаар цусан дахь сахарын хэмжээ нь нэмэгдсэнээс даралт нь ихэссэн аж.

Дашрамд дурдахад өнөөдөр Урак-Байрам хэмээх исламын шашинтнуудын баяр тохиож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Үертэй газар нутагт иргэд саналаа өгөхөд аврагчид тусална

Үертэй газар зурган илэрцүүдОнцгой байдлын Ерөнхий газраас өгч буй мэдээллээр одоогийн байдлаар нийт 13 сумын 14 гол үерлээд байна.

Иймээс үерлэсэн гол устай газруудад аврагчдыг байршуулан, сонгогчдын саналыг өгүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. УИХ болон орон нутгийн сонгуулиар үертэй сум сууринд онцгой байдлын техник хэрэгсэл ашиглаж сонгогчдыг саналаа өгөх бололцоогоор хангаж байсан. Үүнийгээ Сонгуулийн ерөнхий хороо энэ удаад дахин хэрэгжүүлэх гэнэ.

Харин Ус цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээллээс үзвэл, бусад нутгаар сонгуулийн өдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, 30 градус давж халах нь.

Categories
мэдээ нийгэм

Шинэ ургацын төмс хүнсний ногоо 1200-2500 төгрөгийн ханштай байна

төмс хүнсний ногоо зурган илэрцүүдТомоохон зах, худалдааны төвүүдэд зарагдаж буй шинэ ургацын төмс, хүнсий ногооны үнэ харьцангуй үнэтэй байв. Тухайлбал “Нарантуул” зах дээр эрт ургацын төмс сортоосоо хамаарч килограм нь 1200-1600 төгрөг гэнэ. Харин байцаа килограм нь 2500 төгрөгийн үнэтэй байна. Бусад эрт ургацын хүнсний ногоо одоогоор гараагүй аж. Өнөө жил тариалангийн бүс нутгаар гандуу байгаа болохоор хортон шавж ихээр гарсан. Үүнийгээ дагаад ургацын чанар муудах, талбайг сүүтгэх зэрэг асуудал их байгаа талаар тариаланчид ярьж байна. Өдий цагт шинэ ургацын ногоо эхнээсээ хураагдаж, нийслэлчүүд бидний хүнсний хэрэглээг хангах үе. Гэвч дээрх асуудлаас болж, эрт ургацын ногооны гарц, чанар муу байгаа бололтой.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Наадмын шөлний хонь 80-150 мянган төгрөгийн үнэтэй байна

Зуны дэлгэр цагаар ноосоо хаачлуулсан хонин сүрэг шимт хөрснөө идээшин тарга тэвээрэг хэдийн авчээ. Монголчуудын эрийн гурван наадам удахгүй тохиох гэж буй энэ үед бид наадмын шөлний хонины үнэ ханш ямар байгааг тодрууллаа. Тухайлбал бидний сайн мэдэх “Эмээлт” зах дээр нуруундаа хуруу зузаан өөхтэй төлөг 80-95 мянган төгрөгийн ханштай байна. Харин нас бие гүйцсэн эр хонь 110-150 мянган төгрөгийн үнэтэй байв. Наадам дөхөөд ирэхээр хүмүүс найз нөхөд, хамт олон, гэр бүлтэйгээ ойр зуурхан салхинд гарч, халуун чулуу барьж, хорхогны шөл уух нь их. Хонь ч гэлтгүй өдий цагийн ямааны мах амт шимтэй. Эмээлт зах дээр бага ямаа 60-80 мянга, эр ямаа 90-120 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

​Сонгогч та бүртгэлээ шалгаарай

Сонгогч та Сонгуулийн Ерөнхий хорооноос санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалсан урилгыг хүлээн авсан байх. Харин тана гэрийг хаяг дээр танихгүй хүн шинээр бүртгэгдсэн эсэхийг шалгахаа мартуузай. Нэг маяг дээр хууль бусаар олон хүн бүртгэсэн явдал гарсаар байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос анхааруулсаар байна. Хэрвээ танай хаяг дээр шинэ гишүүд бүртгэгдсэн байвал ямар арга хэмжээ авах талаар дараах тайлбарыг өгсөн юм. Хэрвээ танай бүртгэл дээр шинэ гишүүд байвал “Энэ нь бүртгэлийн газрын бүртгэл муутай холбоотой. Манайхаас Сонгуулийн ерөнхий хороо гэсэн хаягтай урилга гаргасан. Ийм урилга гаргадаг учир нь сонгогчдыг саналаа идэвхтэй өгөхийг уриалж буй хэрэг. Харин тарааж буй байгууллага нь хороо болоод бүртгэлийн газар. Бүртгэлийн газар өөрсдийн мэдээлэл бүртгэл дээр үндэслэж тарааж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо бол иргэдийн хаяг дээр хэчнээн хүн байгааг мэдэхгүй. Жагсаалтаа буруу гаргаж байна гэдэг бүртгэлийн газрын үйл ажиллагаатай холбоотой” гэв.

Харин өнөөдөр болсон хэвлэлийн хурал дээр танай хаяг дээр бүртгэлгүй хүнд урилга илгээх ёсгүй хэмээн мэдэгдсэн юм.