Categories
мэдээ цаг-үе

Д.Ганпүрэв: Хатан ятгын эгшиг тасрахгүй үргэлжлэх болно

Холбоотой ЗурагМонгол угсаатны хөгжмийн товчоо ТББ-ын тэргүүн, соёл судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэвтэй ярилцлаа. Түүний гэргийг Бөртэ хамтлагийн ятгачин, Ятга хөгжмийн хатан гэгддэг Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Харин энэхүү авьяаслаг бүсгүй ходоодны хорт хавдрын III шатанд орж, БНСУ-д яаралтай эмчлүүлж буй юм. Түүний эмчилгээний зардалд 240 сая төгрөг шаардлагатай бөгөөд одоогоор сайхан сэтгэлт ард түмнээ халуун гараа сунгах сайн үйлсийн аян зарлаад байгаа билээ.


-Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж яваа ятгачин бүсгүйг өвдсөн тухай мэдээлэл түүний уран бүтээлийг шимтэн сонсдог хэн бүхэнд хүндхэн туссан нь дамжиггүй. Та бүхэн энэ өвчний тухай хэзээ мэдсэн бол. Одоогоор биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Гурван жилийн өмнөөс цус багадалт их ажиглагдах болсон. Мөн сүүлийн үед ганц, хоёр удаа ухаан алдсан юм. Бид үүнийг эмэгтэйчүүд талаас нь илүү анхаарч, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэдэг байлаа. Харин тавдугаар сарын сүүлийн долоо хоногт хоол орохгүй, багахан зүйл идсэн ч эргэж гаргачихаад байв. Тухайн үед оюутнуудын шалгалт эхэлчихсэн байсан учир ачаалал ихтэй байсан юм. Өглөө эрт гараад л бүр орой орж ирнэ. Мөн багшийн ажлынхаа хажуугаар уран бүтээлээ хийнэ гээд л цаг наргүй байх нь олонтаа. Ер нь хийж байгаа ажлууддаа зүрх сэтгэлээ зориулж өөртөө төдийлөн анхаарал тавьдаггүй байсан л даа. Энэ бол хууч өвчин нь биш. Харин олон шавь нарынхаа төлөө санаа зовниж, уран бүтээлийн ард гарах гэж бүх хүч чадлаараа мэрийж, удаан хугацаанд цаг нар, амралтгүй ажилласнаас болсон болов уу. Бид ихэвчлэн уран бүтээлийнхээ ард гарах гэж жижиг хүндрэлүүдийг орхиж явдаг л даа. Бага зэрэг бие өвдөхөд эм тан хэрэглээд байх нь тун ховор. Ер нь ганцхан миний хань ч гэлтгүй уран бүтээлч хүний амьдрал ийм л дээ.

Ямартай ч биеийн байдал улам муудаж байсан учир бид яаралтай шинжилгээ өгсөн. Зургадугаар сарын 2-нд ходоодны хорт хавдарын III шатанд орсон байна гэсэн хариу сонссон. Идэвхжилт ихтэй тул яаралтай эмчилгээ хийх шаардлагатайг эмч нар зөвлөж байлаа.

-Мэс засалдаа хэдийгээр орох вэ?

-Биднийг шинжилгээнийхээ хариуг авчихаад сандарч явахад аз болоход БНСУ-ын нэгэн эмнэлгийн доктор, профессорууд Хавдар судлалын үндэсний төв дээр ажиллаж байж таарсан л даа. Тэд шинжилгээний хариуг үзээд маш яаралтай, цаг алдалгүй БНСУ-д очиж хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Одоогоор эмнэлэгтээ ирчихсэн гол шинжилгээнүүддээ орчихсон. Тун удахгүй мэс засалдаа орох болно.

-Сайн үйлсийн аян эхлүүлээд буй. Хагалгаанд хүрэлцэхүйц хандив цугларч чадаж байгаа болов уу?

-Зовохын цагт сайхан найз нөхдүүд, гэгээн сэтгэлтэй хүмүүс их тусалж байна. Тэдний тус дэм их ирж байгаа. Зарим найз, нөхөд маань “Хүнд асуудлыг цаг алдалгүй дав. Мөнгө бол олдоно хүн олдохгүй шүү” гээд ямар ч хүүгүйгээр мөнгө зээлсэн. Одоогоор тэрхүү зээлээр цаг алдалгүй БНСУ-д очих визний зардал, эмчилгээний урьдчилсан төлбөр зэргийг зохицууллаа. Харин энэхүү зээлийг ард түмнийхээ халуун сэтгэлээр болон хандивын тоглолт хийж дарахаар биднийг гэдэг сайхан хүмүүс маань хичээж байгаа.

-Рок поп, нийтийн дуу, сонгодог урлагийн гэсэн гурван удаагийн хандивын тоглолт хийх гэж байгаа гэсэн. Энэ тухайд?

-Тоглолтын зохион байгуулагчаар “Урлаг маркет” компани ажиллаж байгаа. Мөн цаасан хэвлэл, постер, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг “Хос Хас” хэвлэлийн компани, “Үлэмж” продакшны хамт олон зохион байгуулж байна. Үндэсний урлагийн театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар ах минь ч тэр тус дэм болж байгаа. Мөн урлаг, соёлынхон маань бүгд нэгдэн нийлж тоглолтод оролцохоо илэрхийлсэн. Тиймээс бид рок поп, нийтийн дуу болон сонгодог урлаг гээд гурван удаагийн тоглолт хийх нь зүйтээ юм байна гэж шийдсэн л дээ. Тоглолтууд зургадугаар сарын сүүл болон долдугаар сарын эхэнд болох юм. Энэхүү тоглолтуудын орлогоос нийт зардал тодорхой хэмжээгээр багасна гэж бодож байгаа.

-Та ханьтайгаа анх яаж танилцаж байв?

– Бид хоёр хоёулаа Хөгжим бүжгийн коллежийг төгссөн л дөө. Ч.Мөнх-эрдэнэ маань сургуулиа төгсөөд төрөлх сургуульдаа ятгын багш, Морин хуурын чуулга болон одоогийн Үндэсний урлагийн их театрт гоцлол хөгжимчнөөр ажилладаг байлаа. Ухаандаа гурван ажлыг зэрэг хийдэг байсан юм. Миний сэтгэлд хамгийн их хүрсэн зүйл нь мэдээж тоглоочийн ур чадвар нь гайхалтай санагдсан. Үүнийг нь би Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг багшийн Ч.Мөнх-эрдэнэд зориулсан ятгын концертын үеэр анх харж байсан. Миний хувьд тэрхүү тоглолтон дээр түүний тоглолтын ур чадварыг биширсэн л дээ. Ингээд түүнийг өөрийнхөө “Эгшиглэн” хамтлагтаа авсан. Харин 1996 онд манай хамтлагийн зүгээс Ч.Мөнх-эрдэнэдээ Герман руу ирэх урилга өгч, тэнд бид хамтдаа уран бүтээлээ туурвиж эхлэсэн түүхтэй юм. Энэ цаг үеэс л бид хоёр хүний нутагт нэг нэгнээ гэж, одоо 20 гаруй жил ханилжээ.

-Амьдралд аз жаргалтай басхүү гуниг зовлонтой өдрүүд хосолж байдаг. Ер нь Ч.Мөнх-эрдэнэ ятгачны хувьд хэр сэтгэлийн хаттай вэ?

-Амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдоно л доо. Энэ бүхэнд уран бүтээлч хүний нэг онцлог харагддаг. Уран бүтээлч хүн амьдралынхаа цаг хугацаанд гэхээс уран бүтээлийнхээ орчинд үргэлж амьдарч байдаг юм. Тиймдээ ч амьдралын хүнд бэрхийг уран бүтээлийнхээ хүчээр давж, мартаж явдаг гэж ойлгож болно. Ер нь ч бухимдалтай, ундуйцсан байгаа үед уран бүтээл хийх гэхээр нэг л болж өгдөггүй. Тэгэхээр сэтгэл цэвэр байж тайзнаа гарч, уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогчдодоо аз жаргал бэлэглэдэг юм. Тэгэхээр уран бүтээлч хүнээс тийм л их сэтгэлийн хат гардаг гэсэн үг л дээ.

Яахав бидний хувьд хэдий хүнд хэцүү үе цөөнгүй тохиолдож байсан ч энэ цаг үе шиг хүнд бэрх нь үгүй байж. Хоёр үрийн минь ижий, амьдралын минь багана, басхүү түүний урлагт зориулсан 30 жилийн хөдөлмөр, тоглох арга барил, ирээдүйд хийх ятга хөгжимд зориулагдсан шинэчлэл гээд маш том орон зай зогсонги байдалд орж болзошгүй гэх айдас байна. Гэхдээ бид оройтоогүй. Сайхан хүмүүсийн халуун сэтгэлээр энэ өвчнөөс сална гэдэгтээ итгэлтэй байна. Миний хань ч гэсэн хүнд өвчтэй болчихсон гэж сэтгэлээр унах биш хүмүүсийн урам, дэмээр сэтгэлийн их хүчийг авч байна. Хань минь сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй байгаа. Хатан ятгын эгшиг тасрахгүй үргэлжлэх болно.

Холбоотой Зураг-Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?

-Алтай их ятга, Аху их ятганд зориулсан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хоёрдугаар концертод багагүй цаг хугацааг зориулан ажилласан. Энэхүү бүтээл нь “Алтан намар” наадмын гран при шагнал авсан юм. Мөн Ч.Мөнх-эрдэнэ маань “Бөртэ” хамтлагийн ятгач. Гэхдээ тус хамтлаг 2011 оноос уран бүтээлээ түр хугацаанд завсарлаад байсан юм. Ерөнхийдөө манай “Эгшиглэн” хамтлагаас гал тасдаж гарсан хамтлаг л даа. Энэхүү хамтлаг нь Герман улсад 1998 оноос эхлэн этник жазз чиглэлээр уран бүтээлээ туурвиж байлаа. Олон улсын хэмжээнд танигдсан бүтээлүүдээс дурьдвал Оскарт нэр дэвшсэн “Ингэн тэмээний нулимс” болон олон улсын кино наадмуудаас хөгжмийн шагналуудыг авсан “Шар нохойн там” киноны аялгуунууд юм. Ингээд саяхнаас “Бөртэ” хамтлаг уран бүтээлдээ эргэн шаргуу орж эхлэсэн. Бид нэгэн уран бүтээлээ дүрсжүүлэхээр баруун хязгаар луу явахаар зэхэж байлаа. Мөн Улсын их баяр наадамдаа Мөөгий маань гоцлол тоглоочийнхоо хувиар оролцох, “Алтай” хамтлаг Өмнөдмонгол руу хийх аялан тоглолт зэрэг ажлууд цуцлагдсан.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа бол?

-Би хамгийн сүүлд МЭӨ 121 онд зохиогдсон “Хүннүгийн гунигийн дуу” гэх бүтээл дээр ажиллалаа. Доктор, профессор Гүнжийн Сүхбаатар энэ дууны үг болох дөрвөн мөртийг хөрвүүлэн буулгасан байдаг. Яг тэр цаг үеийг харуулсан энэ мөртүүдийг судалж, сэтгэлээ огшоон байж энэ дууг гаргасан. Мөн тойрон бүжиг маш хурдтай газар авсан. Би 2014 оны зургадугаар сард Якутад явж байхдаа тэндхийн тойрон бүжигт оролцсон юм. Ингээд тухайн үед хамт явж байсан доктор, профессор Л.Дашням, “Болор цом”- ын эзэн, яруу найрагч Д.Урианхай нараасаа Монголын тойрон бүжгийн тухай асууж, судалж, олон мянган жилийн түүхтэй гэдгийг нь олж мэдсэн. Ямартай ч энэ урлагийг хөгжүүлэх нь зүйтээ юм байна гэж шийдсэн юм. Түүнээс хойш судалж, тойрон бүжгийн хөгжмийг хийсэн дээ.


Categories
мэдээ нийгэм

ТҮЦ машины лавлагаагаар сонгуульд саналаа өгөх боломжтой

ТҮЦ машины лавлагаагаар зурган илэрцүүд

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа үргэлжилж байна. Иргэний үнэмлэхээ гээсэн иргэдэд мэдээлэхэд ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийнхээ лавлагааг авч сонгуульд саналаа өгөх боломжтой юм байна. ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийнхээ лавлагааг авахад ямар нэгэн бичиг баримт шаардахгүй. Гэрийнхээ ойролцоох ТҮЦ машин байрлуулсан газарт очоод хурууны хээгээ уншуулахад л болох юм.

ТҮЦ машины байршлыг хүргэж байна.

Баянзүрх дүүрэг
– 14-р хороо, Хос худалдааны төвийн 3 давхарт (Сандэй плаза замын эсрэг талд).
– 18-р хороо, Офицеруудын ордны зүүн талд “Цэцэн дэлгэржин” худалдааны төв дотор.

Баянгол дүүрэг
– 7-р хороо, Улаанбаатар Төмөр замын буудал, Билетийн касс 1 давхарт.
– 14-р хороо, Апекс худалдааны төв (3 хороолол, Номин их дэлгүүрийн зүүн тал).

Сонгинохайрхан дүүрэг
– 20-р хороо, Орбитын эцсийн дэлгүүрт.
– 11-р хороо, Хөтлийн буудлын дэлгүүрт.
– 16-р хороо, Хархорин захын буудал, Миний дэлгүүрт.
– 6-р хороо, Баянголын гудамж 1, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газарт.

Сүхбаатар дүүрэг
– 12-р хороо, 32-ын тойрог, Номин худалдааны төвд.
– 1-р хороо, Мэдээлэл технологийн үндэсний паркийн 1 давхарт.
– 1-р хороо, Төв шуудан дотор үйлчилгээний танхим.
– 12-р хороо, Цагдаагийн гудамж, Улсын бүртгэлийн ерөнхий газар (100 айлд байрладага).
– 6-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж 9, Нийслэлийн улсын бүртгэлийн газар.

Хан-Уул дүүрэг
– 2-р хороо, Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв, Мөнх суварга ХХК.
– 10-р хороо, Чингис хаан ОУНО-ны буудал.

Чингэлтэй дүүрэг
– 4-р хороо, Тэнгис кино театр.
– 18-р хороо, 7 Буудлын эцэст “Бүрэн плаза” худалдааны төв.

Categories
мэдээ улс-төр

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Батулга 48-р сургууль дээр саналаа өгнө

Холбоотой ЗурагЕрөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдрийн О7-22 цагт болно. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 11.30 цагт Баянзүрх дүүргийн Сансрын колонкын өмнө байрлах 48-р сургууль дээр өгнө. Х.Бат

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд саналаа өглөө

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, гэргий Ж.Туяацэцэгийн хамт 23 дугаар сургуульд дээр саналаа өглөө.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр, маргааш согтууруулах ундаа худалдахгүй

Холбоотой ЗурагМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж буй өнөөдөр болон маргааш согтууруулах ундаа зарахгүй гэсэн шийдвэр гарчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах, сонгуулийн санал авах байруудыг хамгаалалтад авах, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлүүдийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 406 хэрэг, зөрчил, маргааныг шалгаж шийдвэрлэн ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

ОӨУБЕГ-аас сонгогчдын нэрстэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийлээ

Ардчилсан намаас өчигдөр нийслэлийн 360 гаруй мянган сонгогчийн овог нэр, хүйс адилхан байгаа тухай мэдэгдэл хийсэн.

Үүний дагуу өнөөдөр ОӨУБЕГ (Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга) Р.Содхүү дээрх асуудлын талаар тайлбар мэдэгдэл хийж тухайн асуудлыг үгүйсгэжээ.

Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн нэр, хүйс ижил 106.842, нэр 2-72 удаа давхардсан 359.393 сонгогчийн мэдээлэл сонгогчдын нэрсийн жагсаалтанд байдаг. “Сонгогчдын төрсөн огноо болон оршин суугаа хаяг өөр байдаг хэдий нэр, овог давтагдсан ч регистрийн дугаарууд нь өөр өөр байдаг” гэлээ.

Ц.АНАР


Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй

Өнөөдөр монголчуудын төрийн тэргүүнээ сонгох өдөр. Сонгуулийн санал хураах энэ өдөр бүх нийтээр амарч байна. Олон нийтийн амралт, баяр ёслолын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журам үйлчилдэг. Уг журмын дагуу өнөөдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өндөрлөгүүд 11:40- 12:30 цагийн хооронд саналаа өгнө

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэллээ. Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.40 цагт ‘Шинэ Монгол” дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж.

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд хаана саналаа өгөх нь тодорхойгүй байгаа ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р дунд сургуульд байрлах хэсгийн хороонд 9.20 цагт саналаа саналаа өгнө. Харин нэр дэвшигчдийн хувьд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 11.30 цагт 48 дугаар сургуулийн сонгуулийн хэсгийн байранд, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БЗД-ийн 84-р сургууль дээр 12:30 цагт тус тус саналаа өгөх юм.

Categories
мэдээ нийгэм

Сонгогч та саналаа өгөхдөө доорхи алхмыг мөрдлөг болгоорой

Сонгогч та саналаа өгөхдөө доорхи дөрвөн алхмыг мөрдлөг болгоно уу. Үүнд,

НЭГ:Иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тохирч байгаа эсэхийг шалгуулаад, сонгогчийн бүртгэлийн хуудсаа авна.

ХОЁР:Бүртгэлийн хуудас хүлээн авсан сонгогчид саналын хуудсыг саналын хуудасны хавтасны хамт өгнө.

ГУРАВ:Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд өөрийн сонгохыг хүссэн НЭГ нэр дэвшигчийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий зууван дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.

ДӨРӨВ:Дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг хавтсанд хийн, санал тоолох төхөөрөмж рүү очих бөгөөд саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулахдаа хавтаснаас нь салган авч хийгээрэй.

Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгосон гэдгийг бүү мартаарай.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнөөдөр 07.00 цагт улс орон даяар эхэллээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад нэг сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгджээ. Харин үүнээс 904 мянга 336 сонгогч нь нийслэлд байгаа бол хөдөө орон нутагт нэг сая 73 мянга 962 сонгогч байгаа аж. Түүнчлэн сонгуулийн үйл явцыг ажиглахааргадаадын 30 ажиглагч ирсэн бол олон улсын бусад байгууллагын ажиглагчид, улс төрийн намуудаас 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиглах юм байна. Мөн энэ удаагийн сонгуулиар нийт 25 мянган төрийн албан хаагч ажиллах бөгөөд 1983 санал авах байрыг байгуулж, тэдгээрт тоног төхөөрөмжийг хүргүүлсэн аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусч Сонгуулийн Ерөнхий хороо дүнгээ гаргана. Харин нийт сонгогчдын саналын дүн мэдээг 22.00 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх юм.