Categories
мэдээ спорт

“Улаанбаатар цом” олон улсын тэмцээнд Г.Ган-Эрдэнэ аваргаллаа

“Улаанбаатар цом” боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээн өчигдөр сүүлийн өдрөө болж, 10 жингийн аваргаа тодрууллаа. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа, 48 кг-д О.Жаргалан нар мөнгөн медаль хүртлээ. Мөн 74 кг-н жинд хүрэл медалийн эзнээр А.Давааням, 69 кг-н жинд алтан медалийн эзнээр О.Бямба-эрдэнэ, мөнгөн медалийн эзнээр О.Батзориг, хүрэл медалийн эзнээр Б.Мөнх-ирээдүй , Б.Сүххуяг нар тодорсон бол эрэгтэйчүүдийн 49кг-д тулалдсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 64кг-д Г.Баярхүү алтан медаль хүртсэн амжилттай байна.

Categories
мэдээ нийгэм

1920 сонгогч гол ус гатлан саналаа өгнө

Сонгуулийн санал хураалтын өдөр цаг агаарын нөхцөл байдлаас болж үер усанд боогдсоны улмаас санал өгч чадахгүй тохиолдолууд гардаг. Өнөөдрийн байдлаар 13 сумын 14 гол мөрөн үерийн байдалтай байна. Гол ус гаталж саналаа өгөх иргэдийн тоог гаргахад 1920 сонгогч байгаа гэсэн дүн мэдээ гарсан. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газарт Сонгуулийн ерөнхий хорооноос үүрэг чиглэл өгч тусгай техник хэрэгслээр, аврагчдыг бэлэн байдалд ажиллуулж сонгогчдын саналыг өгүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

29 мянган хүн элэгний вирүсийн шинжилгээнд хамрагджээ

Шинжилгээ зурган илэрцүүд

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 29,006 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагджээ.

Энэ сарын 15-аас эхлэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээнд иргэд идэвхтэй хамрагдаж байгаа аж.

Мөн нийслэлийн 16 аж ахуйн нэгж, албан газрын 1182 ажилчин, албан хаагчид хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаж, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, АӨСҮТ, ЦССҮТ, СЭМҮТ, Гранд мед, Сонгдо, Интермэд эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц өдрийн 12:00 цагийн байдлаар 21,3 хувьтай байна

Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг 12.00 цагийн байдлаар нэгтгэн танилцууллаа. 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 21.3 хувийн ирцтэй байна. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй харьцуулахад хангалтгүй байна гэж СЕХ-ын дарга Ц.Содномцэрэн хэллээ. Өмнөх сонгуулиудад цагт дунджаар найман хувийн ирцтэй байсан бол энэ удаагийнх цагт дөрөв орчим хувьтай байгаа аж. Тиймээс иргэдийн идэвхийг сайжруулах, ирцэндээ анхаарахыг СЕХ-ноос анхааруулж байна.

Архангай аймаг 16,5 хувь

Баян-Өлгий аймаг 8,7 хувь

Баянхонгор аймаг 29,1 хувь

Булган аймаг 22,6 хувь

Говь-Алтай аймаг 26 хувь

Говьсүмбэр аймаг 25,4 хувь

Дорноговь аймаг 24,4 хувь

Дорнод аймаг 20,5 хувь

Дундговь аймаг 22 хувь

Завхан аймаг 25 хувь

Өмнөговь аймаг 27,9 хувь

Сүхбаатар аймаг 30,4 хувь

Сэлэнгэ аймаг 24,5 хувь

Төв аймаг 23,6 хувь

Увс аймаг 22,5 хувь

Ховд аймаг 22,3 хувийн ирцтэй байна.

Сүхбаатар дүүрэгт 20,6 хувь

Чингэлтэй дүүрэг 19,5 хувь

Баянгол дүүрэг 19,2 хувь

Сонгинохайрхан дүүрэг 21,8 хувь

Багануур дүүрэг 19,7 хувь

Багахангай дүүрэг 28,7 хувь

Налайх дүүрэг 18,8 хувийн ирцтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Бүлэг халаасны хулгайчийг үйлдэл дээр нь илрүүлжээ

Холбоотой ЗурагНийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайлах гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ.

Уг хэргийг Улаанбаатар хотод оршин суух хаягтай 1964-1988 онд төрсөн О, О, Т, Б, С, Б, Г, М, Г нар бүлэглэн үйлджээ.

Гэмт этгээдүүд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр “Sky” худалдааны төвийн урд талбайгаас зусланд амрахаар явж буй хүүхдүүдээ гаргаж өгч байсан эцэг, эхчүүдийн гар утас, хэтэвчтэй мөнгө зэрэг эд зүйлийг бүлэглэн хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, гэргий Б.Тунгалагийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хэсгийн хороо, 1709 дэх хэсгийн санал авах байранд саналаа өглөө.

Саналаа өгсний дараа нэр дэвшигч С.Ганбаатар байр сууриа илэрхийлэхдээ “Төрийн дээр сандайлсан нам, улс төрийг хариуцлагатай, сахилга баттай байлгах Үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо бол ард түмнээсээ шууд сонгогддог тогтолцоо юм.

Төрд хариуцлага, сахилга бат хамгаас чухал байгаа. Ерөнхийлөгч өөрөөсөө сахилга бат хариуцлагыг хэрэгжүүлснээр нийгэмд хариуцлага хэрэгжиж, ард түмэн маань сайхан амьдарна. Ард түмэнтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээгээ 100 хувь биелүүлж хэрэгжүүлэх болно. Монголын заяа их, тусгаар тогтнол мандан бадрал үргэлж хүчирхэгжих байх болтугай” гэв.

Categories
мэдээ нийгэм

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ? зурган илэрцүүд

Улаанбаатарт өнөөдөр 33 хэм хүртэл хална гэсэн албан мэдээлэл байна. Түүнчлэн Ус, цаг уур, орчны мэдээллийн хүрээлэгээс ойрын өдрүүдэд 31-36 хэм хүртэл хална гэсэн урьдчилсан мэдээлэлийг өгөөд байгаа. Хэт халалтын улмаас иргэд нарших, харвах зэрэг тохиолдол ихэсдэг билээ. Тэгвэл ойрын халуун өдрүүдэд наршихаас хэрхэн хамгаалах талаар энгийн зөвлөгөөг хүргэж байна.

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Халуун хурц нартай өдөр гадуур удаан хугацаагаар явахаас татгалзах

-Нарны малгай, шил болон нарнаас халхлах шүхэртэй явах

-Малгай болон алчуур норгож толгой, хүзүүн дээрээ тавих

-Хурц нартай өдөр хэт халуун цай, хоол идэхгүй байх

-Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Наршсан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Бие сулрах

-Толгой эргэж өвдөх

-Дотор эвгүйрэх

-Биеийн халуун нэмэгдэх

-Амьсгаа цухалдах

-Хөлс гарах нь багасах зэрэг шинж тэмдгүүд наршсан тохиолдолд илэрдэг байна.

Наршсан бол ямар арга хэмжээ авах вэ?

-Аль болох сүүдэр бараадаж зулай хэсгийг бүлээн усаар шавших

-Сэрүүн газар хэвтүүлж, давстай хүйтэвтэр ус уулгана

-Манарч унасан хүний суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно.

-Өвчтөн сэрсний дараа буцалсан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх эм бэлдмэлүүд өгч болно. Ингэхдээ эмчийн заавраар өгөхийг анхаарах хэрэгтэй.

Дээрх зөвлөгөөнүүд нь наршсан хүнд үзүүлэх анхны тусламж бөгөөд хамгийн гол нь яаралтай эмнэлэгийн тусламжийг үзүүлэхийг битгий мартаарай.

Ц.АНАР

Categories
мэдээ нийгэм

Аль хэсгийн хороон дээр очиж саналаа өгөх вэ

сонгууль хэсгийн хороо зурган илэрцүүдМонгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль маргааш болох гэж байна. Сонгогч та хаана очиж өөрийн саналаа өгөхөө дараахь хэсгийн байршлын мэдээллээс хараарай.

Санал өгөх хэсгийн хороодын байршил, мэдээллийг дараах линкнээс авна уу

http://gec.gov.mn/details/2166

Categories
мэдээ нийгэм

СЕХ уриалга гаргажээ

СЕХ-ноос уриалга гаргажээ. Уг уриалгад “Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн хангаж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Сонгогч Таныг хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны 14 дүгээр тогтоолын дагуу сонгогчдын бүртгэл, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах бөгөөд санал хураалтын дүн мэдээг орон даяар шууд дамжуулж үзүүлнэ.

Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулан сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн нийт хэсгийн тавин хувийг хуульд заасны дагуу санамсаргүй сонголтын аргаар сонгож саналын хуудсыг гараар тоолж шалгана.

Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн дүнг албан ёсоор нийтэд мэдээлэх эрх зөвхөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд байдаг.

Иймд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, сонгуулийн дүн мэдээг хууль зөрчиж зарлах, иргэдийг жагсаал, цуглаан, үймээн самуунд уриалахгүй байхыг аливаа байгууллага, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна.

Эрхэм хүндэт сонгогчид Та бүхнийг Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Анхны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын ирц 92.73 хувь байжээ

Сонгууль залуус зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр 07:00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын иргэд энэ удаагийн сонгуулиар тав дахь Ерөнхийлөгчөө сонгох юм.Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь зургаан удаа явагдаж, дөрвөн Ерөнхийлөгч сонгогдож байсан түүхтэй.

1993 оны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1.106.403 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдэж, тэдний 1.025.970 буюу нийт сонгогчдын 92.73 хувь нь саналаа өгч байжээ. Тухайн үед МАХН-аас Л.Түдэв, П.Очирбат нар өрсөлдсөнөөс П.Очирбат 57.78 хувийн саналаар ялалт байгуулсан юм.1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.155.228 сонгогч бичигдсэнээс 982.640 сонгогч буюу нийт сонгогчдын 85.06 хувь нь саналаа өгчээ. Энэхүү сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди 60.81 хувийн санал буюу хамгийн өндөр саналаар Ерөнхийлөгчөөр нэр дэвшигч болж байв.

Харин П.Очирбат 29.81, Ж.Гомбожав 6.64 хувийн саналыг тус тус авсан байна.

2001 онд сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.205.885 сонгогч бүртгэгдэж, 1.010.479 сонгогч саналаа өгсөн нь нийт соногчдын 83.80 хувь болжээ. Уг сонгуульд Н.Багабанди 58.13 хувийн саналаар хоёр дахь удаагаа төрийн тэргүүнд сонгогдсон бол түүний өрсөлдөгч Р.Гончигдорж 36.53, Л.Дашням 3.54 хувийн санал авчээ.2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 1.241.691 сонгогч санал өгөх байснаас 930.956 сонгогч саналаа өгсөн нь нийт соногчдын 74.97 хувь болжээ.

Энэ сонгуульд МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр 53.44 хувийн саналаар ялалт байгуулсан бол АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан 20.03 хувийн санал авсан нь тус намын нэр дэвшигчийн авсан хамгийн бага санал болж байна. Энэхүү сонгуульд анх удаагаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгогчдын санал ихээхэн хуваагдаж Б.Жаргалсайхан 13.85, Б.Эрдэнэбат 11.33 хувийн санал авч байжээ.

2009 онд сонгогчийн нэрсийн жагсаалтад нийт 1.493.217 сонгогч бүртгэгдэж, 1.098.875 сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчдын 73.59 хувь болжээ. Уг сонгуульд МАХН-аас тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, АН-аас Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж нар нэр дэвшиж сонгогчдын 51.24 хувь нь АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг, 47.44 хувь нь МАХН-ын Н.Энхбаярыг дэмжсэн байна.

Харин 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 1864273 сонгогч бүртгэгдсэний 65 хувь буюу 1239784 сонгогч саналаа өгчээ. Ингээд Ц.Элбэгдорж 50.23 хувийн, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувийн, Н.Удвал 6.5 хувийн саналыг тус тус авч байжээ.