Categories
мэдээ соёл-урлаг

Э.Амартүвшин Италийн “Арена Амфитеатр”-т дуулахаар болжээ

Э.Амартүвшин зурган илэрцүүд

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италийн Верона хотын 15000 хүний суудалтай, алдарт “Арена Амфитеатр”-т дуулах гэж байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотын Чайковскийн нэрэмжит консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийг концерт хувилбараар дуулсан билээ. Харин үргэлжлүүлэн тавдугаар сард Израйлийн шинэ театрт, Италийн Салерно хотын театрт дуулсан юм.

Энэ удаад тэрбээр 1936 оноос хойш зохион байгуулагдаж буй “Arena di Verona” дуурийн фестивальд зориулан тоглож буй таван дуурийн нэг болох Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Тэмдэглэсэн саналаа бусдад харуулбал 14 хоног баривчлана

Сонгууль зурган илэрцүүд

Олон нийтийн сүлжээнд санал өгсөн хуудасныхаа зургийг нийтлэх зөрчил ажиглагдаж байна. Энэ талаар Сонгуулийн тухай хуулинд дараах байдлаар заажээ.

92.2.Сонгогчоос саналаа өгөхөд дараах зүйлийг хориглоно:

92.2.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;

92.2.2.өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

92.2.3.тухайн санал авах байраас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;

92.2.4.санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

92.2.5.саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;

Харин дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд 14 хоног баривчлах захиргааны шийтгэлтэй гэдгийг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн ирц улсын хэмжээнд 45,5 хувьтай байна

Сонгуулийн Ерөнхий хороо дөнгөж сая ирцийн талаар мэдээлэл хийлээ. Одоогоор улсын хэмжээнд сонгуулийн ирц 45,5 хувьтай байгаа бөгөөд хөдөө орон нутагт 46 хувь, Улаанбаатарт 44 хувьтай байна. Энэ нь Ерөнхийлөгчийн өмнөх сонгуультай харьцуулахад тааруу үзүүлэлт гэлээ.


Хэвлэх2017.06.26

Харин орон нутагт сонгуулийн ирц ямар байгааг доорх хүснэгтээс үзнэ үү.

Аймаг, нийслэл Хувь
Архангай 47.88
Баян-өлгий 42.54
Баянхонгор 57.86
Булган 46.89
Говь-Алтай 53.53
Говьсүмбэр 46.90
Дорноговь 46.05
Дорнод 36.96
Дундговь 47.49
Завхан 52.35
Өвөрхангай 47.44
Өмнөговь 47.51
Сүхбаатар 55.39
Сэлэнгэ 45.10
Төв 47.67
Увс 50.22
Ховд 52.11
Хөвсгөл 46.34
Хэнтий 48.41
Дархан-Уул 38.96
Орхон 37.36
АЙМГУУДЫН ДУНДАЖ ИРЦ: 46.9
Хан Уул дүүрэг 50.38
Баянзүрх дүүрэг 43.10
Сүхбаатар дүүрэг 44.25
Чингэлтэй дүүрэг 41.13
Баянгол 45.15
Сонгинохайрхан 43.36
Багануур 38.95
Багахангай 47.17
Налайх 37.86
НИЙСЛЭЛИЙН ДУНДАЖ ИРЦ: 44
УЛСЫН ДУНДАЖ: 45.6

Categories
энтертаймент-ертөнц

С.Төгс “Азийн стар модель” цомын эзнээр тодорчээ

БНСУ-ын Сөүл хотноо Азийн топ модель фестиваль 12 дахь жилдээ болж өнгөрлөө. Уг тэмцээнд манай загвар өмсөгч С.Төгс урилгаар оролцож Азийн стар модель цомын эзэн болжээ. Тэрээр энэ удаагийн тэмцээнд “Precious fashion house”-ийн урласан даашинзыг амилуулан, алхаж энэхүү шагналыг хүртсэн байна. Загвар өмсөгч С.Төгсийн хувьд ихэвчлэн Азийн топ загварын агентлагуудтай хамтран ажилладаг бөгөөд энэ жил “Азийн дараагийн топ модель” тэмцээнд оролцож, салбарынхаа нэр хүндийг улам өсгөсөн амжилттай байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Батсүмбэрийн “Ахмад настны үндэсний төв”-тэй танилцлаа

Төв аймгийн Батсүмбэр суманд орших Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа “Ахмад настны үндэсний төв”-ийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон холбогдох мэргэжилтнүүд танилцлаа. Тэд үйлчлүүлэгчид болон ажилчидтай уулзалт хийсэн юм.

Тус төв 93 дахь жилдээ асран хамгаалах хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асаргаа, сувилгаа хийж байна. 2016 онд тус төвийн барилгыг өргөтгөн 200 хүний хүчин чадалтай болгожээ.

Өдгөө эмчилгээ оношилгооны алба нь нэг их эмч, хоёр бага эмч, дөрвөн сувилагч, 13 асрагчтай 130 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнгын үйлчлүүлж байгаагаас 52 иргэн байнгын асаргаанд хэвтрийн дэглэмд байдаг гэнэ.

Тус төвийн үйл ажиллагаатай танилцах явцад үйлчлүүлэгчдээ гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтүүлэх, сэтгэц нөлөөт эм худалдан авахтай холбоотой тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулж, цаашид шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ.

Мөн тус төвд олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтэнд шагнал гардуулж, үйчлүүлэгчдэд тэргэнцэр бэлэглэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: АН-ынхан иргэдийн саналыг худалдан авах оролдлого гаргаж байгаа

Д.Амарбаясгалан зурган илэрцүүд

Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор өнөөдөр 16:30 цагт ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Удирдах зөвлөлийн зарим гишүүд мэдээлэл хийлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ардчилсан намаас сошиал орчин цацаад буй нэг хүн дээр хоёр иргэний үнэмлэх байгаа талаар цагдаагийн байгууллагаас тодорхой хэмжээнд мэдээлэл авлаа. Улсын бүртгэлд байгаа мэдээллээр тийм зүйл байхгүй байна. АН хаанаас яаж авсныг мэдэхгүй байна. Сонгуулийг зориудаар будлиантуулахаар ийм зүйл хийж байгаа гэхээс өөр арга алга. Иргэдийн сонголтыг нууцлахын тулд саналын хуудсыг хавтасанд хийж байгаа. Саналыг хуудсыг бүхэлд нь хавтасанд хийчихээр санал тоолох автомат машинд давхар орж гацах магадлалтай тул СЕХ ингэж шийдсэн. Саналын хуудсаа хавтастай нь хамт автомат машинд хийж гацаах тохиолдол гарсан учраас зарим хэсгийн хороод дээр дээд талын хэсгийг нь нугалж автомат машинд оруулахгүй байхаар арга хэмжээ авсан байна лээ. Ардчилсан намынхан хуруун дээр тэмдэглэгээ хий гэсэн учраас тэмдэглэгээ хийж байгаа юм байна. СЕХ аль болох будлиангүй явуулахаар хичээж байгаа. Гэтэл АН-ынхан хуруун дээрх тэмдэглэгээ арилж байна гэсэн мэдээлэл хийж байгаа нь зохисгүй байна. Тэд эрх барьж байхдаа сонгууль явуулж байсан туршлагатай хэдий ч анх удаа сонгууль өгч байгаа мэтээр иймэрхүү зүйл гаргаж байна. Сонгуультай холбоотойгоор их хэмжээний мөнгөний асуудал гарсан. Хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймагт явж байсан Милл Хаус компанийн машинаас нэг тэрбум 80 сая төгрөгийг саатуулан шалгаж байгаа юм билээ. Тухайн аймгуудын нэр заасан байдалтай байсан. АН энэ талаар таван янзын тайлбар өгч байсан. Ухуулагчдын цалин яахаараа нэр дэвшигч Баттулгын нэр дээр байдаг Милл хаус компанийн машин тэр мөнгийг нь ачаад явж байдаг юм гэдэг асуулт гарч ирж байна. Хуулиараа цалин урамшуулал авах заалт байдаггүй. Манай намд нэг аймагт 60 сая төгрөгийн зардал гарахаар байгаа. АН-ын ухуулагчдын цалин 17 орчим тэрбум төгрөг болохоор байна. Дорноговь аймгийн Сайншандад 90 сая төгрөг авч явсан машин баригдсан. Энэ МАН-аас хийж байгаа зүйл биш. Цагдаагийн байгууллагаас өөрсдөө шалгасан. АН-ынхан иргэдийн саналыг худалдан авах оролдлого гаргаж байгаа. Баян-Өлгий аймгийн мөн шатахууны талон өгөхөөр машин цуглуулж байсныг манай штабынхан гомдол гарган мэдэгдсэн” гэдгийг онцолсон юм.


Categories
мэдээ нийгэм

Витамин дутагдснаар биед дараах шинж тэмдэг илэрнэ

Витамин дутагдах зурган илэрцүүд

А:Арьс хуурайших, хараа муудах, сонсгол буурах, үнэрлэх, амтлах мэдрэмж буурах.

Д: Голдуу бага насны хүүхдүүд өвчилдөг. Эхэн үед хүүхэд нойр хөхөндөө муудаж, хүүхэд их цочиромтгой болдог. Хүүхдийн шүд ургах нь удааширч, яс нь зөөлрөн үе мөчний химтэй урт яснууд нь муруйдаг. Насанд хүрэгчдэд амархан сулдамхай болж, шүдний паалан өнгөө алдаж харлан улмаар суларна. Яс сийрэгжсэнээс хугарч гэмтэх нь амархан болдог. Загасны тос, түрс, үхрийн хэл, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгө, сүү цагаан идээнд их байна.

К: Энэ аминдэм нь голдуу цус бүлгэнэхэд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бие махбодид дутагдах нь тун ховор. Хэрэв дутагдвал буйл, хамар амнаас цус гарамтгай болж цаашдаа гэдэс ходоодноос ч цус алддаг. Ургамлын ногоон навч ялангуяа нарсны шилмүүс, байцаанд нилээд байдаг. Цагаан будаа, лууван, загасны тос, цөцгийн тос, сүү, тахианы өндгөнд их байдаг.

Е: Энэ аминдэм нь өөх тосонд уусдаг биологийн өвөрмөц үйлчилгээтэй. Долоон төрлийн аминдэмийг агуулдгаас булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Наран цэцгийн тос өөх тосонд их байдаг.

В1: Хүний биед дутагдахад олон мэдрэлийн үрэвсэл үүсэхээс гадна хоол унданд дургүй болох эцэж турах, амархан ядрах, толгой өвдөх шинж илэрдэг. Цагаан будаа, талхны хөрөнгө, үр будааны хальс, идэшний ногоонд их байдаг.

В2: Нүүрс ус, өөх тос, уургийн солилцоонд оролцоно. Аминдэм-В2 дутагдахад бие суларч, хоолонд муудаж турдаг. Нүд аргаж улайх, нулимс гоожих шинж тэмдэг илэрнэ. Цагаан будааны хальс, вандуй, арвай будаа, талх, сонгинод их байдаг. Харин идэшний ногоо жимсэнд бага байдаг.

Вб: Азотын солилцоонд идэвхтэй оролцдог. Хүний биед энэ аминдэм дутагдахад арьс загатнаж, үс унана. Бага насны хүүхдийн гэдэс, ходоод хямран цус багадаж, цочромтгой болдог. Малын элэг, бөөрөнд их байхаас гадна цагаан будааны хальс, вандуй, пивоны хөрөнгөнд байна.

В12: Энэ нь бие махбодид дутагдах үед цус төлжилт саатан цус багадах, бие суларч, нойр хоолонд муудах, арьс салст цайна. Мах,элгэнд их; ургамал ногоо жимс жимсгэнд бага агуулагддаг.

РР: Энэ аминдэм дутагдахад ам хатах,шүлс гоожих, тамир тэнхээ алдарч ядрах, сульдах, нойр хоолонд муудаж, толгой өвдөнө. Амны хөндийн салстууд улайж үрэвсэн шархална. Арьс ширүүн барзгар болж гар хөл, хүзүүний арьсанд улаан толбо гарч яршина. Талхны хөрөнгө, арвай, үхрийн элэг, цагаан будааны хальсанд их байдаг.

С: Хүний биед дутагдвал ядарч туйлдах, тамир тэнхээ нь суларч ажлын идэвхи буурна. Арьс цайж, хуруу хумс, уруул амаар хөхөвтөр толбо гарна. Уруул, буйл хөхрөх, хавдаж цус гарах, шүд суларч ганхах, мөч булчин, шөрмөс өвдөнө. Чацаргана, нохойн хошуу, аньсны үр жимс, хушганд их байна. Мах, цагаан идээнд бага байдаг. Харин гүүний айрганд ихээр агуулагддаг.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Үндсэн хуулиа хамгаалах фронт байгуулж тэмцэнэ

Э.Бат-Үүл зурган илэрцүүдНийслэлийн Ардчилсан намын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр16 цагт мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн хуулийн 3.2 дугаар “Төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэдэг заалтыг нүдний цөцгий мэт хайрлах ёстой. Энэ нь эрүүгийн онц ноцтой гэмт хэрэг тул хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Энэ сонгуулиар санал худалдаж авах асуудал гарах болсон. Би Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Өлзийт, Био гоор яваад ирлээ. Сонгуулийн хууль зөрчсөн, санал худалдаж авсан хууль бус үйл ажиллагаа цөөнгүй сонсогдлоо. Бүр улаан цагаандаа гарч байна гэж байна. Ялангуяа төрийн албан хаагчид тангарагаа зайлшгүй сахих шаардлагатай. Засгийн эрхийг хууль бусаар авах ажилд хутгалдаж байгаа гомдол ирж байна. Энэ чинь маш ноцтой гэмт хэрэг. Эрүүгийн ялтай гэмт хэрэг юм. Тэд ямар гэмт хэрэгт орооцолдож байгаагаа мэдэхгүй байна уу. Энэ бүх хэрэг эзэнтэйгээ бүртгэгдэж байгаа. Онцгой анхаарах ёстой. Ер нь сонгуулийн хууль зөрчиж явуулдаг, засгийн эрхийг хууль зөрчин авдаг байдлыг таслан зогсоох ёстой. Үндсэн хуулиа хамгаалахыг уриалж байна. Шударга сонгууль явуулахыг уриалж байна. Үндсэн хуулийн 3.2-г зөрчсөн үйл явдал гарах юм бол Үндсэн хуулиа хамгаалах фронт байгуулж тэмцэнэ. Нэхэл хатуутай шалгана. Төрийн эрхийг хууль бусаар авах ажилд төрийн албан хаагчид мань оролцов оо. Маш хатуу хуультай шүү” гэдгийг хэлж байсан юм.


Categories
мэдээ нийгэм

“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн Венецид нээлтээ хийжээ

“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн Венецид нээлтээ хийлээВенецийн олон улсын дүрслэх урлагийн биеннальд ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар манай улс хоёр дахь удаагаа албан ёсоор оролцжээ. Энэ удаа эх орноо төлөөлөн Монгол улсын төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар“Lost in Tngri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотын төв хэсэгт байрших Istituto Santa Maria della Pietà-д нээлтээ хийсэн байна.

Монгол улсын павильоны нээлтэн дээр Монгол улсаас Итали улсад суугаа элчин сайд Ц.Жамбалдорж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн зэрэг албаны төлөөлөгчдөөс гадна монгол уран бүтээлчид, тус төслийг дэмжин ажилласан хувь хүмүүс, түүнчлэн Бостоны Дүрслэх урлагийн музейн захирал Мэттью Тейтелбаум, Их Британийн эзэн хааны одонт, Лондонгийн Олон улсын дүрслэх урлагийн институтын захирал асан Тезза Жэксон зэрэг гадаадын зочид гийчид, нийт 70 орчим хүмүүс оролцсон байна.

“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн Венецид нээлтээ хийлээ

“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн Венецид нээлтээ хийлээ

“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн Венецид нээлтээ хийлээ

“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн Венецид нээлтээ хийлээ

“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн Венецид нээлтээ хийлээ

“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн Венецид нээлтээ хийлээ

Categories
мэдээ нийгэм

Цагаан хуудсыг өөр зорилгоор ашиглах боломжгүй

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох МИДАС ТББ-ын тэргүүн С.Энхжаргал гурван нэр дэвшигчдээс хэнийг ч сонгохгүй байх хувилбар буюу цагаан хуудасны талаар тайлбарлажээ. Цагаан хуудас өгсөн тохиолдолд аль нэг нэр дэвшигчид санал өгсөн болгоод ашиглачих вий гэсэн болгоомжлол явж байна. Харин С.Энхжаргал үүнд дараах тайлбарыг өглөө.

Саналын хуудсанд нэгээс илүү хүний нэрийг дугуйлбал санал тоолох төхөөрөмж уншихгүй буцаадаг болсон гэдгийг анхаарна уу. Хүмүүс хоосон хуудас өгөхөөр ашиглачихна гээд бүгдийг дугуйлна гээд андуураад байна. Хоосон хуудас уншуулбал ашиглах боломж байхгүй “Санал огт тэмдэглэгдээгүй хуудас гээд тоолоод билл дээр гардаг ба билл хэвлэсний дараа л саналын хайрцагийг задалж, саналын хуудаснуудыг цэгцэлдэг” гэлээ.

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ” нь Нээлттэй нийгэм форумын санаачлагаар 2008 оны гуравдугаар сард байгуулагджээ. Сүлжээний гишүүнээр “Глоб интернэшнл” ТББ, “Филантропи хөгжлийн төлөө” төв, МИДАС, ”Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”, “Бодлогод залуусын хяналт” зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг ажээ.