Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийлээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: Манай нэр дэвшигч хамгийн олон санал авч тэргүүлж байна

Ардчилсан намын сонгуулийн төв штаб, нэр дэвшигч Х.Баттулга нар шөнийн 00 цаг 30 минутад мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн урьдчилсан дүн гарч байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 500800 хүний саналыг одоогийн байдлаар авсан байгаа нь гурван нэр дэвшигчээс хамгийн олон санал авч тэргүүлж байна гэсэн үг. СЕХ сая мэдээлэл хийж дараагийн сонгуулийн талаар шийдвэр гарах байх гэлээ. Нэлээд хүнд нөхцлийг даван туулан бид эхний шатыг давлаа. Бүх монголчууддаа гүн талархал илэрхийлье” гэсэн бол нэр дэвшигч Х.Баттулга “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдсөн. Ингээд хоёр дахь шат руу орж байх шиг байна. “Монгол ялна” гэсэн уриаг дэмжсэн гадаад, дотоодод байгаа бүх монголчууддаа баярлалаа” гэсэн юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​СЕХ гадаадад оршин суудаг иргэдийн саналыг тоолж байна

Холбоотой Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагаа 22:00 цагт дууссан. Тэгвэл яг одоо СЕХ-нд гадаад оршин суугаа Монгол Улсын иргэдийн саналыг тоолох ажиллагаа явагдаж байна. Гадаадад оршин суугаа нийт 7200 иргэн санал өгчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагаа хаагдав

22:00 цагаас
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагаа дуусч хэсгийн хороодууд хаалгаа
барьж, санал тоолох ажиллагаа эхлэх юм. Харин 21 цаг орчмоос эхлэн зарим хэсгийн
хороодууд дээр санал өгөх гэсэн иргэд олноор ирж нэлээд дарааллыг үүсгэсэн
гэсэн мэдээлэл байна. Нэгэнт 22:00 болсон тул хуулийн дагуу хэсгийн хороод
хаалгаа барьсанаар санал өгч амжаагүй олон иргэд гадаа үлдэж байгаа бололтой.
23:00 цагаас СЕХ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

22:00 цагаас СЕХ-ны байранд нэр дэвшигчдийн авсан саналын тоог шууд мэдээлнэ

Сонгуулийн ерөнхий хороо зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хугацаа дуусахад цаг хүрэхгүй хугацаа үлдээд байна. 17 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн 45,5 хувьтай байгаа талаар СЕХ мэдээлсэн. Харин 22:00 цагт сонгуулийн санал авах ажиллагаа дуусах бөгөөд СЕХ-ны байранд дэлгэцээр нэр дэвшигчдийн авсан саналын тоог шууд дамжуулан, нийтэд мэдээлэх юм. Дулгэцэн дээр гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь тухайн нэр дэвшигчийн авч байгаа саналын тоог минут, секундээр харуулах юм. Мөн 23:00 цагаас СЕХ сонгуулийн талаар мэдээлэл хийнэ. Манай сайт цаг тухайд нь үйл явдлыг мэдээлэх болно.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга саналаа өглөө


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 11.30 цагт Баянзүрх дүүргийн 48-р дунд сургууль дээр байрлаж байгаа 1655-р хэсгийн хорооны санал авах байранд санал өгөх товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан. Харин нэр дэвшигч Х.Баттулга охин Б.Намууны хамтаар 20:50 цагт ирж саналаа өглөө.

Image may contain: 4 people, people standing

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төвийн дарга “Өнөөдрийн 18.00 цагийн байдлаар 151 гомдол мэдээлэл ирсэн. 25 нь сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн. Хоёр нь хууль бус суртчилгаа явуулсан. 14 нь мөнгө, эд зүйл тараасан, 72 нь бүртгэлийн хуудас худалдаж авсан, 7 нь танхайрсан, бусад зөрчлүүд санал авахгүй хөөж байна, согтуу хүн ухаалагч зодсон, машин дээрээс бичлэг хийгээд зэрэг гомдол, мэдээллүүд эзэлж байна” хэмээн мэдээлэл өгөв. Харин ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар дараах мэдээллийг өглөө. П.Батбаатар “Сонгуулийн санал авах цаг эхэлснээс хойш сонгуулийг будлиантай, луйвартай болж байна, цагдаагийн байгууллага хүч хэрэглэж иргэдийн эрхэнд халдаж нэг талд үйлчилж байна гэх зэрэг мэдээллүүд цахим орчинд тархсан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XV хорооны санал өгөх байранд иргэн Т-д зохион байгуулагч саналын хуудас өгөхдөө санамсаргүй давхар өгсөн байсан бөгөөд үүнийг иргэн хэлээд ажиглагчдын хамт тухайн үед устгалд оруулсан. Гэтэл УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэг зэрэг хүмүүс бичлэг хийж “сонгуулийн хуудсыг давхар тарааж будлиантууллаа” гэх зэргээр сөрөг мэдээлэл цацсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт “Талх чихэр” компани руу дайрах гэж байна гэх мэдээллийн дагуу шалгахад Мөнхбаясгалан тэргүүтэй хүмүүс бичлэг хийж худал мэдүүлэг цацсан байсан” гэв. Мөн 360 гаруй мянган иргэн давхар бүртгэгдсэн, нэг хүний хаяг дээр өөр олон хүн байна зэрэг мэдээллүүд одоогоор нотлогдоогүй худал мэдээлэл гэсэн тайлбарыг өгөв. Харин Булган аймагт энэ сарын 24-25-нд шилжих шөнө хоёр иргэнийг Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодсон гэх хэргийг шалгаж байгаа бөгөөд түүнийг хорьж цагдсан зүйл байхгүй гадуур шалгаж байгаа гэдгийг хэллээ.

Categories
мэдээ спорт

Улсын аварга С.Мөнхбатад зориулсан дуу гарчээ

С.Мөнхбат аварга зурган илэрцүүд

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбатад зориулсан дуу олон нийтийн сүлжээнд тавигджээ. Тэрбээр 1984 оны наймдугаар сарын 24-нд Баруунтуруун суманд төрсөн аж. Түүний аав Сүхбаатар гуай нутаг усандаа нэртэй сумын заан хүн. Мөн эцгийн талд аймгийн заан цолтой ч хүн байсан нь түүнийг удам дагасан бөх хүн гэдгийг батладаг билээ.

7eb5db020081dde9big

Тэрбээр 2003 онд Хилийн цэргийн дээд сургуульд урилгаар суралцахаар хотод ирсэн ч конкурсдаад авсан ШУТИС-ын цахилгаан системийн инженерийн ангидаа орж суралцжээ. Улмаар өдөр болгон хичээл номонд дарагдаад барилдах зав гарах манатай болохоор нь дараа жил нь ааваасаа зөвшөөрөл аван “Шонхор” дээд сургуульд орж бөх болох замаа тавьсан нэгэн ажээ.

С.Мөнхбат аварга зурган илэрцүүд

С.Мөнхбат аварга зурган илэрцүүд

Хамгийн богино хугацаанд улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрсэн бөхчүүдийн нэг болох С.Мөнхбат аварга анх 2005 онд Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртэж байжээ. Улмаар 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртдэг жилээ улсын баяр наадамд анх удаагаа барилдаж, тав даван улсын начин цол хүртсэн байна. Дараа жилийн наадмаар зургаа давж, улсын харцага болсон бол Ардын хувьсгалын түүх 90 жилийн ойн баяраар 1024 бөх барилдснаас 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн билээ. Тэрбээр улсын баяр наадамд нэг удаа түрүүлж, зургаан удаа шөвгөрсөн амжилтаараа өнөө цагт барилдаж буй аваргуудынхаа гуравт эрэмбэлэгддэг юм.

Холбоотой Зураг

Ингээд улсын аварга С.Мөнхбатад зориулсан уран бүтээлийг хүргэе.

Э.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга саналаа өгөөгүй байна

Image may contain: 1 person, standing, suit and indoor

Монгол Улсын
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 11.30 цагт
Баянзүрх дүүргийн 48-р дунд сургууль дээр байрлаж байгаа санал авах байранд
санал өгөх товтой байсан. Гэсэн хэдий нэр дэвшигч одоог хүртэл саналаа өгөөгүй
байна. Одоогоор АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хэдэн цагт очиж саналаа өгөх нь
тодорхойгүй байгаа юм.

Categories
мэдээ спорт

Гимнастикийн ААШТ-ий финалд С.Энхжин шалгарлаа

Казакстан улсын Астана хотноо залуучуудын 15, насанд хүрэгчдийн IX удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өчигдөр эхэлсэн.

Тивийн аваргын тэмцээнд тэмцээнд БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, БНАСАУ, Казакстан, Узбекстан, Кыргызстан, Сингапур, Малайз, Филиппин, Тайланд, Монгол зэрэг 14 орны 150 гаруй тамирчидтай ур чадвараа сорьж байна.

Тамирчин Х.Ундрам, С.Энхжин, Э.Энхдалай, Г.Энх-Үжин нар дасгалжуулагч Б.Болормаагийн удирдлага дор өрсөлдөж байгаа. Тэмцээний эхний өдөр өрсөлдсөн С.Энхжин ААШТ-ий финалд шалгарсан талаарх мэдээг Монголын гимнастикийн холбооноос ирүүлэв.