Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар 32-38 градус хүрч хална

Цаг уур, орчны шинжилгээний газараас зургаадугаар сарын 26-наас долдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын мэдээллийг гаргажээ. Мэдээллээс харахад ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэм давж халах төлөвтэй байна. Тодруулбал, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 өдөртөө 28-33 хэм, Орхон-Сэлэнгэ, Туул голын саваар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 32-37 хэм байх гэнэ. Мөн зүүн аймгийн бүх нутгаар 32-37 градус хүрч халах юм байна. Говийн аймгуудын нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө бүх нутгаар 33-38 хэм хүрч халах аж. Харин энэ сарын 28,29 болон долдугаар сарын1-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно.

Ихэнх нутгаар хэт халах учир наршилтаас хамгаалах, зүрх судасны өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хуурайшилт ихсэх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

О.АРИУН

Categories
мэдээ улс-төр

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарсан байна

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлсэн байна.

Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршиж байгаа юм.

Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлох бөгөөд зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно. Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилжээ.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх бөгөөд энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулахаар заасан байна.

Мөн дугаарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нийтэлжээ.

Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршиж байгаа юм.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэллээ.

Энэхүү хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.

Мөн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод дээрх хуулиудын хамт батлагдсан хуулиудыг нийтэлжээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ дугаарт Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолуудыг мөн нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Пёнчаны өвлийн олимпоор хоёр Солонгосын багийг нэгтгэх саналыг БНАСАУ хүлээж аваагүй гэнэ

Олимпод хамтрах саналаас Пхеньян татгалзлааБНСУ-ын Пёнчан хотноо ирэх жил зохион байгуулах өвлийн олимпод хоёр Солонгосын багийг нэгтгэж оролцуулах Сөүлийн саналыг БНАСАУ хүлээж аваагүй гэнэ. Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мун Жэ Ин хойд хөршдөө дээрх саналыг тавьсан юм. Гэвч Олон улсын олимпийн хороо дахь Хойд Солонгосын гишүүн Чан Ун тэрхүү саналыг няцааж, “гэрээ хэлцэл хийх цаг хугацаа байхгүй” гэх хариу өгчээ. Өмнө нь хоёр Солонгосын нэгдсэн баг 1991 оны Ширээний теннисний ДАШТ-д хамтран оролцож байсан аж. Тэр үед таван сар үргэлжилсэн 22 удаагийн шат дараатай уулзалт, хэлэлцээрийн дүнд хамтран оролцох гэрээ байгуулж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Дахин санал хураалтын шатанд сонгуулийн сурталчилгаа хийх хориотой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрлөө.

Санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч 50%+1 болзолыг хангаж чадаагүй учраас дахин саналт хураалт долоодугаар сарын 9-нд явагдахаар болж тов гарлаа.

Тиймээс долоодугаар сарын 9 буюу дахин саналт хураалт дуустал Сонгуулийн сурталчилгаа хийхийг сонгуулийн тухай хуулийн дагуу хоригложээ.

70.9. Дахин болон нэмэлт санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.
Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү СЕХ-нд шаардлага хүргүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үр дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.

Тэрбээр уг шаардлагаа өнөөдөр /2017.06.27/ 14:30 цагт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

12 түймэр асч байна

Өнөөдрийн байдлаар нийт 12 түймэр асч байна. Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бугат сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Дорнод аймгийн Чойбалсан, Баяндун, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд тус бүр нэг түймэр, нийт 12 түймэр асаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан хоёр түймрийг цурманд оруулжээ.

Түймрийн голомтод Онцгой байдлын албанаас 180 албан хаагч, 17 автомашинтайгаар, орон нутгаас 235 иргэн, 20 автомашин, 26 морьтойгоор нийт 415 хүн, 37 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн үр дүнгийн тухай “жиргэжээ”

Image result for Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн үр дүнгийн талаар жиргэж амжжээ. Тэрбээр “Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо. Иргэддээ талархая. Төрийн ажил цалгардахгүй, хариуцлагатай үргэлжлэх ёстойг сануулъя” хэмээн өөрийн албан ёсны твиттер хуудастаа бичжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт долоодугаар сарын 9-нд товлогдсон учраас хуучин Ерөнхийлөгч маань энэ жилийн наадмаар есөн хөлт цагаан тугаа тойрон “дэвж” магадгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүн гарлаа.

Сонгуулийн Ерөнхий хорооноос танилцуулсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517.478 санал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411.748 санал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409.899 санал авчээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд улсын хэмжээнд нийт 1 сая 357 мянга 888 иргэн саналаа өгч, ирц 68.27 хувьд хүрсэн юм. Үүнээс нийслэлд 624097 сонгогч буюу 68 хувь, орон нутагт 704654 сонгогч буюу 65 хувийн ирцтэй сонгуульд оролцжээ. Нийт 18663 тэмдэглээгүй саналын хуудас тоологджээ.

Нэр дэвшигчдийн авсан саналыг дэлгэрэнгүй танилцуулбал:

Categories
гадаад мэдээ

Хятадад тарвасны халдварт өвчний улмаас хүн нас баржээ

Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархсан талаар Хятадын төвийн хэвлэлүүд дотооддоо мэдээлж эхэлснийг МОНЦАМЭ агентлаг монголчууддаа сэрэмжлүүллээ. Манай улсын тарвасны 60 гаруй хувь нь урд хөршөөс орж ирдэг байна.

Нинбо хот нь Хятадын хүн ам хамгийн шигүү суурьшсан өмнөд хэсгийн Жэжянь мужид оршдог бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд SK5 хэмээх шинэ төрлийн халдвараар гурван хүн нас барсан байна. Мөн Далянь хотод 3167 хүн уг халдвараар өвчилсөн бөгөөд нас барагсдад яаралтай тусламж үзүүлж байсан эмч нарыг тусгаарлан эмчилж байгаа тухай дээрх мэдээнд дурджээ. Хятадын зүүн мужийн фермүүдэд тариалсан тарвас нэг нэгээрээ хагарч, Жинсу мужийн энэ хачин явдлаас болж тус бүс нутгийнхан жимсний ургацаа алдахад хүрсэн талаарх мэдээллүүд өнгөрсөн жилээс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн билээ. Гэвч химийн бордоо огт шаарддаггүй тарвас яагаад гэнэт хагарах болсныг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд тайлбарлаж чадахгүй байсан юм. Шинжээчид тарвас хагарч байгаагийн гол шалтгааныг жимсний ердийн бус хэмжээ, болон цаг агаарын хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байсан. Харин тухайн үед Хятадын “China Central Television” үүнийг жимсний ургацыг нэмэгдүүлэх зорилгоор химийн бордоо хэт их хэрэглэсний үр дагавар хэмээн оношилж байсан юм. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Жинсу мужийн уг тосгонд жимс, жимсгэнэ тариалдаг 20 ферм байдаг бөгөөд тэдгээрийн 10-т нь дээрх явдал тохиолдсон байна. Нэгэн фермер тарвасаа хурдан ургуулахын тулд бордоо хэрэглэсний маргаашнаас эхлэн тарваснууд нь нэг нэгээрээ хагарч эхэлжээ. Гэвч тэднийхээс өөр ферм бордоо хэрэглээгүй авч дээрхтэй адил зүйл тохиолдсон байна. Үүнээс үүдэн Хятадад химийн бордооны хэрэглээнд квот тогтоосон юм.
Гэтэл гэнэт тухайн бүс нутгаас “Тарвасны өвчин” хэмээх цоо шинэ тахал ийнхүү “мэндэлж” Хятад улсыг нийтээр нь сандаргав. Тарвасаар дамжин тархаж байгаа шинэ өвчний шинж тэмдэг, хор хөнөөл, шалтгаан нөхцөл, эмчилгээний талаар Хятадын эрүүл мэндийн байгууллагууд одоогоор юу ч хэлж чадахгүй байна. Тиймээс Нинбо боомтын тарвасны экспортыг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. Тарвасны хамгийн зохистой дундаж жин дөрвөн кг орчим байх ёстой аж. Түүнээс том буюу 8-10 кг гэх мэт бидний шунан дурладаг хэт том тарвас эрүүл биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн тарвасны ширхэглэг эдийг Монголоор “мах” гэдэг бөгөөд энэ нь жигд улаан биш, шар хөгц мэт зүйл тодорсон байвал эстрогеноор тариулсан байж болзошгүй байдаг байна. Тарвас худалдан авахдаа хэмжээнээс гадна хэлбэрийг сайтар нягтлан харахыг дээрх өгүүлэлд зөвлөжээ. Ер нь бөөрөнхий буюу эсвэл зууван бөөрөнхий тарвасны хэлбэрийг зөв хэмээн тооцдог юм байна. Хэрвээ аль нэг тал нь хэт том, голоороо хонхойсон зэрэг буруу хэлбэртэй тарвасыг худалдан авахаас болгоомжлох хэрэгтэй ажээ. Нэг жилийн өмнө Хятадын Жансү мужийн Жүн-Ан хотын тариачид дөрвөлжин тарвас тарьж худалдаанд гаргасан нь тээвэрлэхэд хялбар зэрэг олон давуу талтай учраас зах зээл дээр энгийн тарваснаас 10 дахин үнэтэй борлогдож байгаа тухай мэдээ шуугиан тарьж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Одоо ч дөрвөлжин тарвас Хятадын хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдийн лангуун дээр заларч харагддаг.

Мөн хятад судлаач Д.Болдбаатар хятад шийгуаны хор холбогдлын талаар цахим сүлжээнд сонирхолтой өгүүлэл бичиж байсан билээ. Уг өгүүлэлд бичсэнээр хортой шийгуа Хятадад чамгүй том асуудал дэгдээгээд байгаа бөгөөд тариалагчид эрт ургацын тарвасыг зах зээлд гаргаж ахиу орлого олохын тулд фосфорын бордоо зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийн сацуу ургаж байх явцад нь “эстроген” нэрт бодисыг ахиу тунгаар тарьчихдаг нь амт чанарт нь нөлөөлөх болсон аж. Хэтрүүлэн хэрэглэсэн фосфорын бордоо тарвасны дотор шингэж хор болон хувирахын зэрэгцээ монголоор эм гормон гэж орчуулж болмоор эстроген гэдэг бодис нь тарвасны хэмжээг богино хугацаанд томруулдаг боловч тийм шийгуаг идсэн бага насны охидын бойжилт түргэсэж хөвгүүдэд эм шинж төрх давамгайлж болох талтайг уг өгүүлэлд дурдсан байна билээ. Идэж байгаад үлдээсэн шийгуа маргааш нь гашуун амттай, угаадас шиг цэхэр шүүс ялгаруулсан байвал та бүхэн Мэргэжлийн хяналтын газрыг зориорой. Мөн аагим зуны эл өдрүүдэд тарвас үгүйлэгдвэл худалдан авахынхаа өмнө гарал үүслийг нь нягтлан тодруулсны дараа сонголтоо хийгээрэй.

Categories
мэдээ улс-төр

Хоёр дахь шатны сонгуулийг долдугаар сарын 9-нд товложээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг авч хэлэлцээд гурван тогтоол гаргасан байна. Нэгдүгээрт СЕХ сонгуулийн ирцийг авч хэлэлцээд сонгууль хүчинтэйд тооцжээ. Нийт сонгогчдын 68.27 хувь нь санал хураалтад оролцсон байна.

“Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны төв серверт ирсэн. Хамгийн сүүлийн дүн 09:10 цагт ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суман дээр асуулт гарсан. Тэндээс мэдээгээ дамжуулж чадахгүй байсан. Хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг дээр мэдээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгана” гэв.

Нэр дэвшигчид дараахь байдлаар санал авсан байна.

М.Энхболд 411,748 санал буюу 30.32 хувь

Х.Баттулга 517,478 санал буюу 38.11 хувь

С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авсан байна.

СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд илүү олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар шийдвэрлэжээ. Гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-нд болох юм байна. Харин дотоодод долдугаар сарын 9-нд товложээ. Хоёр дахь шатны санал хураалтын зардалд 7.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

Өчигдөр гурван намын удирдлага СЕХ-нд ирж уулзсан гэнэ. Тэд “Дахин санал хураалт хэзээ болох вэ, та нар товоо хэзээ тогтоох вэ” гэх мэтчилэн асууж лавласан гэв.