Categories
мэдээ нийгэм

Төв аймагт гемодиализийн эмчилгээ хийдэг боллоо

Төв аймгийн Эрүүл мэндийн төв нь удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг хийдэг боллоо.

Ингэснээр аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиализ эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа уг тусламж, үйлчилгээг авдаг болж байгаа юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиализийн тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас 20 аймаг нь гемодиалезийн тасагтай боллоо. Одоо 177 төр болон хувийн хэвшлийн аппаратад 580 гаруй иргэд тусламж үйлчилгээг авч амьдарлын чанараа сайжруулж байгаад нь сэтгэл өндөр байна.

Цаашид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Эгнээ тусгаарлах хайсуудыг будаж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн “Барс” захын эгнээ тусгаарлах 2 метрийн өндөр 302 ширхэг хайс, 304 ширхэг бетон хөл, Сүхбаатар дүүргийн 17-н автобусны буудлаас 32-н тойрог хүртэл 234 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 235 ширхэг ширмэн хөл, Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 76 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 77 ширхэг ширмэн хөл, “Элба” худалдааны төвийн урд 34 ширхэг 3 метртэй эгнээ тусгаарлах хайс, 35 ширхэг ширмэн хөл тус тус будаж, өнгө үзэмжийг сэргээлээ гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэр дэвшигч М.Энхболд: Баяр наадмын өмнө сонгуулийн ажлаа өндөрлүүлэх нь зүйтэй

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр ярихдаа “Сонгуулийн ерөнхий хороо дүнгээ гаргаж, олон түмэнд мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулж мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Юуны өмнө надад санал өгсөн сонгогчид, штаб, баг бүрэлдэхүүнд ажилласан хүмүүстээ талархал илэрхийлж байна. Эцсийн үр дүн хараахан гараагүй байгаа ч ямар ч үед ард түмнийхээ амьдралыг өөд татахаар ажиллах болно гэдгээ хэлье. Сонгууль эхлэхээс өмнө би билгэ ерөөл бодож бусад хоёр нэр дэвшигчид алд цэнхэр хадаг хүргүүлж, төрийн хуулийг дагаж, олон түмнийг дээдэлж өрсөлдөхийг уриалсан. Энэ уриалгын дагуу болж чадсангүй. Гутаан доромжилсон, эвлүүлэг хэрээс хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь тээвэрлэсэн, гадаадаас сая саяар нь хандив авсан сонгууль болж байна. Нэр дэвшигч миний хувьд тодорхой асуудлуудаар тайлбар хийсэн. МАН амлалтаасаа яагаад буцсан талаар, 60 тэрбум төгрөгийн эвлүүлэгийн тухайд энэ бол эвлүүлэг болох тухай хууль хяналтын байгууллагын гаргасан шийдвэрийг дурдаж хэлсэн. Газрын наймаачин гэдгийн хувьд тайлбарлаж хэлсэн байгаа.

Санал хураалтад иргэдийн идэвхи оролцоо сайн байлаа. Сонгуулийн ерөнхий хороо долдугаар сарын 9-ний өдөр дараагийн санал хураалтыг товлосон байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, үндэсний баяр наадам дөхөж байгааг ч бодсон энэ энэ өдөр санал хураалт зохион байгуулахад иргэд олон түмэн идэвхитэй оролцож, сонгуулийг үр дүнтэй болгоход анхаарал тавиач гэж хүсч байна” гэлээ.

МАХН-наас хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргасан тухайд түүнээс лавлахад,

“Сонгуулийн дараа МАН руу бусад намын зүгээс удаа дараа дайрч байсан. Манай нам улс төрийн соёлтой нам. Буруу бол баруун талын овоохой гэдэг шиг хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Саналын зөрүү 10000 байснаа яагаад миний нэр дээр нь гарчихсаныг сэжиглэж байгаа бол хамтран шалгая. Энэ хардлага сэрдлэгийг арилгая гэвэл бид ч хамт шалгаж үзэж харахад бэлэн байна. Сонгуулийн санал хураалтаар хэн нэг нэр дэвшигч олонхийн санал аваагүй бол 14 хоногийн дотор дахин санал хураалт явуулах хуулийн заалттай. Саналын хуудаснаас авахуулаад бэлтгэх зүйл олон учраас энэ бүхнээ тооцож долдугаар сарын 9-ний өдрийг товлосон болов уу. Баяр наадмын өмнө сонгуулийн ажлаа өндөрлүүлэх нь зөв зүйтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр нээлтээ хийлээ

Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр нээлтээ хийлээМонгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилт тавьж, энэ хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оны нэгдүгээр сарны 01-ээс өрнүүлж эхэлсэн. Аяны хүрээнд алслагдсан аймаг, сумдад хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, “МДМ” ХХК сүү хуурайшуулах үйлдвэрийн төслийг санаачилж, 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулахаар болсон. Энэхүү төслийн эхлэл болж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд эхний жишиг үйлдвэр ашиглалтад орж нээлтээ /2017.06.24/ хийлээ.

Тус үйлдвэр нь 1 цагт 80 литр шингэн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд хүний нөөцийг сургах тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд давхар хийгдэж байна. Мөн төслийн хүрээнд нийт 1000-2000 тогтмол ажлын байр шинээр бий болж 20 гаруй мянган малчин өрхөөс түүхий эд хүлээн авч малчдын орлого нэмэгдэх юм.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ХШҮДАГ-ын дарга Д. Совд ‘Орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох, улмаар экспортыг нэмэгдүүлэх бодит шаардлага тулгараад байна. Эдгээр шаардлагад нийцүүлэн сүүний салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн идэвхи санаачилга, орон нутгийн бодит оролцоо чухал ач холбогдолтой. Аяны хүрээнд орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Монгол драй милк” ХХК-тай хамтран “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 21 аймагт хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрүүдийг үе шаттай байгуулах их ажлын шанг татаж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд жишиг үйлдвэрийн нээлтийг өнөөдөр хийж байна ‘гэдгийг тэрээр онцлов.

“Монгол драй милк” ХХК-ий захирал Э.Эрдэнэбилэг ”Сүү хуурайшуулах үйлдвэрийн төсөл 2017-2025 он хүртэл 8 жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ гэж үзэж байна. 2017 онд 19 аймгийн 60 сумдад өдөрт 1.5 тонн шингэн сүүг хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулж орон нутаг, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна. Сүүг хуурайшуулах нь тээвэрлэлтийн зардлыг 10 дахин хэмнэхээс гадна жилийн дөрвөн улиралд хадгалах боломжийг бүрдүүлж дотоодын сүү үйлдвэрлэгчийг түүхий эдээр хангах ач холбогдолтой” гэж нээлтийн үеэр хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн шатанд байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшигчдийн талаар сонгогчдод эргэлзээ төрүүллээ гэж олон улсын ажиглагчид хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хөндлөнгөөс ажигласан олон улсын сонгуулийн ажиглагчид сонгуулийн дараах урьдчилсан үнэлэлт дүгнэлтийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн ч шүүхийн шатанд байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшигчдийн талаар сонгогчдод эргэлзээ төрүүлэхэд хүргэлээ гэж олон улсын ажиглагчид хэллээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа өргөн дэлгэр цацагдсан хэдий ч дүн шинжилгээ хийх мэдээллээр дутмаг байлаа гэж дүгнэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

370.000 ширхэг үнэт цаасыг нийлүүллээ

Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.805% хүүтэй ЗГҮЦ-наас 389,213 ширхэг буюу 36.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснээс Сангийн яам анх зарласан хэмжээний дагуу нийт 370.000 ширхэг үнэт цаасыг нийлүүллээ.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:

Д/Д

ҮЦК-ны симбол

Компанийн нэр

Тоо /ширхэг/

Үнийн дүн /төг/

1

BZIN

‘Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК’ ХХК

232759

21,888,423,601

2

BDSC

‘БиДиСек ҮЦК’ ХК

101095

9,506,872,705

3

NOVL

‘Новел инвестмент ҮЦК’ ХХК

22994

2,162,332,766

4

ARD

“Ард Капитал групп ҮЦК” ХХК

10700

1,006,217,300

5

GAUL

‘Гаүли ҮЦК’ ХХК

1296

121,874,544

6

GLMT

“Голомт секюритиз” ХХК

1156

108,709,084

Нийт

370,000

Categories
мэдээ нийгэм

ФОТО: МАХН-ын гишүүд, дэмжигчид СЕХ-ны гадна эсэргүүцлээ илэрхийлэв

Өчигдөр 01:30 цагийн үед МАХН-ын нарийн бичиг Ц.Шаравдорж тэргүүтэй гишүүд СЕХ-ныхонтой маргаан үүсгэж тус байрны нэг давхарт бөөнөөр дайран орсон юм. Залуус, эмэгтэйчүүд нийлсэн 30 орчим иргэдийг 02 цагийн үед цагдаагийнхан хүч нэмэгдүүлснээр байрыг чөлөөлсөн. Тус намын гишүүд сонгуулийн цөөнгүй тооны зөрчлийг баримтаар баталгаажуулан цагдаа дуудсан ч ирээгүй тухай гомдол эрж байв. Нэр дэвшигч С.Ганбаатарын арван мянган санал гэнэт хасагдсанаар барахгүй энэ тухай хэн ч хариу өгөхгүй байна гэж СЕХ-г буруутгаж байв.

Categories
мэдээ спорт

Буудлага спортын ДЗАШТ үргэлжилж байна

ЗурагГерман улсын Зуль хотод залуучуудын буудлагын ДАШТ энэ сарын 24-нд эхэлж манай таван тамирчин оролцож байна.

Тус тэмцээнд Техник спорт төвийн /ТСТ/-ийн тамирчин Спортын мастер Э.Энхмаа, Ц.Анударь, Снайпер клубын тамирчин СМ Ө.Төгөлдөр, СМ О.Есүгэн, Орхон аймгийн тамирчин ОУХМ Т.Золжаргал нар оролцож байна.

Монголын баг тамирчид энэ удаагийн ДАШТ-ий 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эмэгтэй дасгалд нийт 66 тамирчин өрсөлдсөнөөс СМ О.Есүгэн 619,9 оноогоор 10-т, СМ Э.Энхмаа 608,649 оноогоор 56-д, ОУХМ Т.Золжаргал 605,6 оноо авч багийн дүнгээр 20 багаас 14-р байр эзэллээ. Мөн 50 метрийн 3-н байдлаас 120 сум буудах эмэгтэй дасгалд нийт 73 тамирчнаас СМ Э.Энхмаа 569 оноогоор 44-д, СМ О.Есүгэн 568 оноогоор 49-д, ОУХМ Т.Золжаргал 561 оноогоор 64-д орж багийн дүнгээр нийт 20 багаас 16-р байр эзэлжээ.

Хийн урт бууны эмэгтэй дасгалд нийт 131 тамирчнаас СМ О.Есүгэн 416,4 оноогоор есд, СМ Э.Энхмаа 413,5 оноогоор 30-д, ОУХМ Т.Золжаргал 413,2-оор 34-д орж багийн дүнгээр нийт 36 багаас 5-р байрт шалгарлаа. Харин 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалд нийт 72 тамирчнаас СМ Ө.Төгөлдөр 614,1 оноогоор 36-д шалгарчээ.

Хийн урт бууны эрэгтэй дасгалд нийт 102 тамирчнаас СМ Ө.Төгөлдөр 607,9 оноогоор 88-д, Хийн гар бууны эмэгтэй дасгалд нийт 106 тамирчнаас, СМ Ц.Анударь 374 онооггоор 20-д бичигдлээ. Тэмцээн өнөөдөр хоёр дасгалыг зохион байгуулаад өндөрлөх юм.

Categories
мэдээ нийгэм

“Цайны зам” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр талууд саналаа нэгтгэжээ

Өнгөрсөн долоо хоногт Улаан-Үд хотноо болсон Орос, Монгол, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын болон бүс нутгийн аялал жуулчлалын байгууллагын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтаар талууд протоколд гарын үсэг зуржээ.

Тодруулбал “Цайны зам” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Байгаль нуур орчмын аялал жуулчлалын бүсэд Хятадын талаас нэг сая жуулчныг аялуулах томоохон зорилтыг дэвшүүлж, дээрх протоколыг үзэглэсэн байна.

Зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр талууд саналаа нэгтгэжээ. Энэ үеэр УБТЗ-аас Монголоор дамжин аялах нэг сая жуулчин тээвэрлэх, Улаанбаатар-Эрхүүгийн хооронд олон улсын хурдны галт тэрэг аялуулснаар Сүхбаатар, Наушки хилийн өртөөнд зогсолт эрс багасана гэдгийг тодотгосон байна. Улмаар хурдны галт тэргийг өдөр бүр 6-8 вагонтой аялуулах боломжтойг уламжилжээ.

“Цайны зам” хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл ирэх жилээс УБТЗ-ын зорчигч тээврийн алдагдал багасч, аялал жуулчлалаас орж ирэх орлого нэмэгдэх төлөв бий гэдгийг албаныхан онцлов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАХН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ

МАХН-аас дөнгөж сая мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Хэвлэлийн хуралд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар, Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг удирдсан Ц.Оюунбаатар, тус намын гишүүн Ц.Шаравдорж, С.Удвал нар ирсэн юм.

Нэр дэвшигч С.Ганбаатар хэлэхдээ: СЕХ илбэчин байгууллага болжээ. 35 мянган амьгүй албатыг бий болгосон байна. Хоёрхон өдрийн дотор 35 мянган хүмүүсийг шинээр бий болгосон байна. Тэгэхээр монголчууд аа, та бид өнөөдөр тусгаар тогтнол, мандан бадрал, язгуур эрх ашгийнхаа төлөө энэ хууль бус, ёс зүйгүй зүйлтэй эвлэрч болохгүй ээ. СЕХ-ны шийдвэр луйвар, илбэ байсан гэдгийг бид баримтаар баталж чадна. Тиймээс энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч болохгүй, тэднийг луйвар хийхийг нь амташуулж болохгүй. Бид олон жил давруулсан. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт олон ажлын байр шинээр бий болгохыг тусгасан. Тэр төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрийнхөө төлөө үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. СЕХ-г Монголын ард түмний өмнө үнэн мөнөөрөө ажилладаг болтол нь тууштай тэмцэнэ. Эцэст нь биднийг дэмжсэн сонгогч түмэн олондоо баярлалаа. Бид үндсэндээ ялсан” гэсэн юм.

Түүнчлэн энэ бол зөвхөн С.Ганбаатарын сонгуулийн үйл ажиллагаа байсангүй ээ. Монголын ард түмний сонгууль байсан шүү. Бид хамгийн цэвэр өрсөлдсөн. Манай сонгуулийн кампанит ажил хувь хүний цусны асуудал, гэр бүлийн асуудал дээр нэг ч үг дуугараагүй шүү гэсэн юм.