Categories
мэдээ цаг-үе

Иргэд хууль санаачилж, санал асуулга явуулах эрхтэй болно

Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн талаар хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Юуны өмнө Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн гол үзэл баримтлалын талаар мэдээлэл хүргэхгүй юү?

-Иргэдээс төрийн шийдвэр гаргахад шууд оролцох эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хуульд байгаа хэдий ч түүнийг хэрэгжүүлэх механизм эрх зүйн зохицуулалтгүйн улмаас практикт хэрэглээгүй өнөөдрийг хүрчээ. Ард нийтийн санал асуулгын тухай хууль анх 1995 онд батлагдаж, 2016 онд шинэчилсэн найруулгыг хийсэн ба 20 гаруй жилийн хугацаанд үйлчилж буй энэ хуулиар ард нийтийн санал асуулга нэг ч явуулж байгаагүй. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэ хуулийн төсөлд тусгаснаар иргэдийн санаачилга төрийн шийдвэр болох, тусгагдах боломж илүү бодитой болно. Өөрөөр хэлбэл, иaргэд УИХ-ын болон ИТХ-аар ямар асуудлыг хэлэлцүүлэх талаар дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй болно. Мөн ард нийтийн санал асуулга, орон нутгийн санал асуулгыг явуулъя гэж санаачилж болохоос гадна Үндсэн хуульд заасан гурван хууль санаачлагчид иргэд тодорхой хуулийн төсөл, саналаа хэрхэн уламжлахыг тодорхой болгоно. Энэ хуулиар дээр дурдсан үндсэн гурван асуудлыг зохицуулахаар тусгасан. Иргэдийн санаачилга, санал асуулгын үр дүн нь хууль зүйн үр дагавар бүхий албан ёсны шийдвэрээр баталгаажна. Зөвхөн төрийн байгууллагын санаачилгаар дээрээс доош чиглэсэн байдлаар бус харин иргэдийн санаачилгаар доороос дээш чиглэсэн байдлаар төрийн байгууллагаас шийдвэр гаргах боломж бүрдэнэ.

-Тэгэхээр иргэд хууль санаачлагч болох эрхтэй болно гэсэн үг үү. Ямар эрхзүйн хүрээнд үүнийг явуулах вэ?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Үндсэн хуульд /26.2/ зааснаар УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй бөгөөд энэ хуулийн төслөөр тодорхой хуулийн төслийн саналаа иргэд уламжлах харилцааг илүү тодорхой, ойлгомжтой зохицуулж байгаа юм. Одоо бол иргэд тойргоос сонгосон гишүүддээ эсвэл өөр хууль санаачлагчид энэ хуульд ийм өөрчлөлт оруулмаар байна, ийм хууль батлуулах хэрэгтэй байна гэж уламжилдаг ч тэрийг нь авч үзэх эсэх нь гишүүний үзэмжийн асуудал байдаг. Харин энэ асуудлыг нарийвчлан хуульчилснаар байдал өөрчлөгдөнө. Нийт гурван сарын хугацаанд 5000 хүн гарын үсгээ зурж, СЕХ-гоор шалгуулаад бэлэн боллоо гэхэд УИХ-ын гишүүнд эсвэл Засгийн газар, Ерөнхийлөгчид уламжилж хүргүүлэх юм. Ингээд ирсэн хуулийн төслийн саналыг албан ёсоор санаачлаад явж болно. Хэрвээ хууль санаачлагч үгүй гэж байвал үүнийгээ олон нийтэд үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой болно.

-Зарим тохиолдолд иргэдэд чухал хуулийн төслийг УИХ-аар хэлэлцдэггүй, дардаг гашуун түүх байдаг. Үүнд иргэд хяналт тавих боломжтой болох нь ээ?

-Энэ харилцааг тус хуулийн төслөөр хоёр механизмаар зохицуулахаар тусгасан. Манайд иргэд орон нутгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд, УИХ-ын гишүүддээ аливаа нэгэн хуулийг баталж өгөх талаар санал хүсэлтээ хүргүүлдэг ч тэр нь заавал асуудал болж орох, хэлэлцэгдэх эсэх нь ерөнхий өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг явцтай адилхан. Заавал хүлээж авч хэлэлцэх үүргийг шийдвэр гаргагчид хүлээдэггүй. Харин энэ хуулийн төслөөр иргэд хоорондоо саналаа нэгтгэж, УИХ-д бол сонгуулийн эрх бүхий таван мянган иргэн 90 хоногийн хугацаанд, ИТХ-д тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн сонгуулийн эрх бүхий нийт иргэний нэг хувьтай тэнцэх тооны иргэд гарын үсгээ 45 хоногийн дотор цуглуулсан тохиолдолд УИХ, ИТХ-аас тухайн хууль, асуудлыг чуулган, хурлын хуралдааны дэгийнхээ дагуу заавал хэлэлцэж шийдвэрлэх байдлаар зохицуулсан. Харин уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал байх юм. Харин аль нэг хууль санаачлагчаас УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлээгүй хуулийн тухайд бол иргэд энэ УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах санаачилга гаргах боломжгүй. Энэ зөвхөн өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухайд боломжтой зохицуулалт. Харин хэн ч УИХ-д өргөн мэдүүлээгүй хуулийн төслийн санал байгаа бол иргэд дараагийн нэг механизм болох 5000 иргэн хамтраад хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчдад уламжлах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

-Тэгэхээр УИХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-д иргэд саналаа хэрхэн тусгуулж явах вэ?

-Дээр нэрлэсэн хоёр механизм байна. Түүнээс гадна гурав дахь механизм нь нийтийн санал асуулгыг иргэдээс санаачлах боломжтой. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг 1995 онд анх баталж, 2016 онд засч сайжруулсан ч нэг ч удаа хэрэглэж байгаагүй гэдэг нь эргээд тэр шийдвэрийг хууль санаачлах гурван эрх бүхий этгээдээс буюу дээрээс санаачилдаг тогтолцоотой холбоотой. Энэ хугацаанд иргэдийн дунд энэ ч асуудлыг тэр ч асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдчихдэг бол гэсэн яриа гардаг л байсан. Гэвч нэг ч удаа зохион байгуулж байсангүй. Харин энэ хуулийн төслөөр дээрээс санаачлахаас гадна иргэдээс санал санаачилга гаргах боломжийг хангаж өгч байна. Иргэд чухал гэж үзсэн, орон нутагт нь тулгамдсан, үндэсний хэмжээнд шийдвэрлвэл зохих асуудлаар санал асуулга явуулъя хэмээн санаачилж болно. Ингэхдээ хуулийн төсөл боловсруулах явцад олон янзын санаа байснаас Үндсэн хуулиас бусад хуулийг баталснаас хойш нэг жилийн хугацаанд хүчингүй болгох асуудлаар санаачилга эхлүүлж болно. Гэхдээ нарийн шалгуур, үйл явцыг хангах шаардлагатай. Эхлээд санаачлагчдын бүлгээ байгуулаад, бид ийм зорилготой, энэ хуулийг ард нийтийн санал асуулгаар хүчингүй болгуулах хүсэлтэй гэдгээ албан ёсоор илэрхийлнэ. Ингээд СЕХ-нд бүртгүүлж гарын үсэг цуглуулж эхэлнэ гэдгээ зарлуулна. Хууль зүйн яамаар хянуулна. Орон нутгийн санал асуулга явуулахаар иргэдээс санаачилсан тохиолдолд ч тодорхой шаардлагууд бий. Санал асуулга явуулах иргэдийн санаачилгыг дэмжиж улсын хэмжээнд сонгуулийн эрх бүхий иргэдийн дөрвөн хувьтай тэнцэх тооны гарын үсгийг зургаан сарын хугацаанд, орон нутгийн хэмжээнд тухайн орон нутгийн сонгуулийн эрх бүхий иргэдийн хоёр хувьтай тэнцэх тооны иргэдийн гарын үсгийг гурван сарын дотор цуглуулсан тохиолдолд санал асуулга явуулах шийдвэрийг холбогдох төрийн байгууллагаас гаргана гэж байгаа.

-Ерөнхийлөгчийн хоригийн төслийг иргэд санаачилж болох уу?

-Энэ хуулийн төслөөр иргэдээс сонгож байгуулдаг төлөөллийн байгууллага болох УИХ, ИТХ-ын шийдвэр санаачлах, хэлэлцүүлэх талаар зохицуулахаар тусгасан. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх рүү халдахгүй юм.

-Иргэдийн санаачлах хууль тодорхой ямар хязгаартай байх вэ. Хариуцлагагүй гишүүдийг огцруулах боломж байх уу?

-Санал асуулга явуулахдаа ийм ийм асуудлаар боломжгүй гэдгийг нэлээд нарийн гаргаж өгч байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, төсөв ба үүний тогтвортой байдал, гамшгаас хамгаалах, онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, эсвэл цэрэг хөдөлгөх харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг иргэдийн санаачилгаар санал асуулгаар шийдвэрлэх асуудалд хамаарахгүй байхаар тусгасан. Орон нутгийн хувьд нэмээд тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар иргэдийн санаачилгаар санал асуулга явуулахыг санаачлахгүй. УИХ-ын гишүүдийг огцруулах асуудал энэ хуулийн төслөөр хөндөөгүй.

-УИХ-ын чуулганы ирц дандаа сайн байдаггүй. Цөөн тооны УИХ-ын гишүүд Монголын хувь заяаг шийдвэрлэх хууль тогтоомж батлах нь учир дутагдалтай санагддаг. Үүнд иргэд хяналтаа, оролцоогоо хэрхэн тавьж байхаар тусгасан байгаа вэ?

-УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгох эсэх асуудлаар тухайн хууль тогтоомж батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ард нийтийн санал асуулга явуулахаар санаачлах эрхтэй байхаар заасан тул энэ нь өөрөө иргэний хяналт болох юм. Иргэдийн дэмжиж буй, санаа зовж буй асуудал, чухал гэж үзэж буй асуудлын талаар болон зөвхөн УИХ-ын гишүүд ба намын санал харгалзах бус иргэдийн санал, байр суурийг хууль батлахдаа харгалзана. Үгүй бол магадгүй иргэдээс тухайн хуулийг хүчингүй болгоё гэсэн санал асуулга санаачилж болзошгүй. Ингэснээрээ цөөхөн хүний саналаар хууль тогтоох гэхээсээ илүү ба иргэдээс хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хууль тогтоох механизм руу чиглэх боломжтой. Иргэд хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжлах, УИХ эсвэл ИТХ-аараа өөрсдийн асуудлуудаа хэлэлцүүлэх, бүр болохгүй бол ард нийтийн эсвэл орон нутгийн санал асуулга явуулах замаар иргэд өөрсдийн дуу хоолойг төрд, төлөөллийн байгууллагуудад хүргэх боломжийг бий болгох юм.

-Төрийн шийдвэр гаргалтад иргэдийг татан оролцуулах боломжтой, иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх ижил төстэй цөөнгүй хуулиуд урьд нь батлагдсан байдаг. Гэтэл иргэд өнөөдрийг хүртэл саналаа бодитойгоор оролцуулж чадаагүй ирсний гол шалтгаан, сул тал юу вэ?

-2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хууль, 2015 онд батлагдсан Хууль тогтоомжийн тухай, Нийтийн сонсголын тухай, Захиргааны ерөнхий хууль гээд иргэний оролцоог хангахад ахиц дэвшилтэй хуулиуд батлагдсан.

“Иргэний оролцооны талаарх Монгол Улсын хууль, эрхзүйн актын хэрэгжилтэд мониторинг, эрхзүйн орчны нөхцөл байдлын дүн шинжилгээ” судалгааг Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны хийсэн. Судалгаагаар Монгол Улсын нийт хүчин төгөлдөр хуулиудын 105 нь иргэний оролцооны талаар тухайлбал, төрөөс мэдээллийг хүртээмжтэй байлгах, ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахдаа иргэдээс саналыг нь авах буюу зөвлөлдөх, иргэний идэвхтэй оролцоог хангах, иргэний хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалт байгаа боловч Монгол Улсын Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлалын дагуу иргэдийн оролцооны талаарх холбогдох хуулийн зохицуулалт нь харилцан адилгүй, нэгдмэл зохицуулалтгүй байна хэмээн хөндлөнгийн судалгааны байгууллагаас дүгнэсэн байна. Энэхүү судалгааны дүгнэлтэд дээрх хуульд иргэдийн мэдээлэл авах, идэвхтэй оролцох, хяналт тавих зэрэг үндсэн зохицуулалтыг хуульд тусгасан хэдий ч иргэдийн санал, хүсэлтийг хэзээ, хэрхэн авах, түүнийг шийдвэр гаргахдаа хэрхэн үндэслэх талаар зохицуулалтгүй, оролцоог хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхой заагаагүй, иргэдийн хэдэн хувиас санал авсан бол хүчинтэйд тооцох, санал аваагүй бол ямар үр дагавар үүсэх, санал авсан асуудал, шийдвэрийн талаар иргэдэд эргэж мэдээлэх зэрэг асуудал нь зохицуулалтгүй.

Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад иргэний оролцоо, санаачилгын талаар ямар нэг байдлаар дурдаж, агуулгад нь янз бүрийн байдлаар тусгасан байдаг ч эцсийн мөчид дарга, эрх мэдэлтний зүгээс алхам хийж түүнийг нь дэмжихгүй л бол шийдвэрт хүрэх боломжгүй тогтолцоотой хэвээр байна. Иргэдийн улс төрийн үзэл бодлыг нэгтгэн төлөөлөх, улс төрийн эрхийг нь төлөөлөн хэрэгжүүлэх гол институт болох намд итгэл итгэл мөн их муу байгаа. Энэ нь цаашид төр, иргэнийг холбох, төрөөс гарч буй шийдвэрийг амьдруулах механизм бий болгох, эрэлхийлэх шаардлагыг үүсгэж байна.

Б.ДОЛЗОДМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Адуугаа амьдаар нь гаргадаггүй эх орончид ард түмнээ хэдэн мянгаар нь илгээх гэж байхад яагаад тоодоггүй юм бэ” нийтлэл гарчээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигч таны гарт очлоо.

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер “ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд заавал төсвийн тодотгол хийсэн байх ёстой” гэснийг тэргүүн нүүрээс уншаарай.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төсвийн тодотголыг хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой” гэжээ.

АН-ын бүлгийн гишүүд ОУВС-гийн төлөөлөлтэй уулзсан тухай “Улс төр” нүүрээс уншаарай.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Адуугаа амьдаар нь гаргадаггүй эх орончид ард түмнээ хэдэн мянгаар нь илгээх гэж байхад яагаад тоодоггүй юм бэ” хэмээн нийтлэлч Д.Мөнгөндалай өгүүлжээ.

Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал сэтгүүлчдийн асуултанд хэрхэн хариулсныг V нүүрээс сонирхоорой. “Туркээс жилд 45 мянган жуулчин Монголд ирүүлнэ” гэж тэр ярьсан байна.

“Баримт, үйл явдал” нүүрээс Германд ор сураггүй алга болсон монгол залуугийн яс ойгоос олдсон тухай мэдээлжээ. Хүүхэд хулгайлсан хэргийг шалгаж эхэлсэн тухай мөн энэ нүүрээс хүлээн авна уу.

“Дэлхийн мэдээ” Афганистанд халдлага болж, 30 хүн амиа алдсан тухай, Аялал жуулчлалын анхны шумбагч онгоцыг бүтээх гэж байгаа тухай мэдээлжээ.

“Элчин сайдаа эсэргүүцэж, Лондонд жагссан хоёр эмэгтэй ба С.Баярын балаг”-ийн тухай XI нүүрээс уншаарай.

Хятад улс Байгаль нуураас ус татах хоолойгоо Монголын нутгаар дамжуулах тухай “Өдрийн сонин” мэдээлжээ.

“Хүмүүс хувь, тавилан” нүүрээс хэлмэгдүүлэлтийн үед эх орноосоо дүрвэгсдийн тухай түүхийн гэрч болсон Л.Хөсрий гуайн яриаг уншаарай. Халхаас нүүж ирсэн дүрвэгчдийг Сөнөдийнхөн “Та нарыг самбай барьж залж авчраагүй, саваа барьж тууж ирээгүй” гэж хөөж туудаг байсан тухай тэрбээр өгүүлжээ.

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол дэлхийн 36 зохиолчийн 60 шилмэл өгүүллийг сорчлон, “Дэргэд холын уулс” ном бүтээжээ. “Өд, бэх” нүүрт уг номоос “Анхны хайр” өгүүллийг нь нийтэлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

АН-ын төлөөлөл ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакертай уулзлаа

УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд ОУВС-ийн суурин төлөөлөгчтэй уулзаж байна. Өмнө нь УИХ дахь АН-ын бүлгээс удаа дараа ОУВС-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүссэн ч хариу өгөөгүй байна. Тиймээс тэд ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газарт хүсэлт гарган Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсчээ.

Энэ асуудлаар өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарын гишүүд ОУВС-гийн суурин төлөөлөгчтэй уулзжээ. Уулзалтын үеэр ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Монгол Улс энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд үндсэн гурван нөхцөлийг ирэх сарын 10-наас өмнө биелүүлэх ёстой. Энэ хугацаанаас өмнө төсвийн тодотголоо батлах ёстой. Мөн ойрын хоёр жилийн хугацаанд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй. Монгол Улсын Засгийн газартай Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмнэ хэмээн ярьжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Гэрлийн шон сурталчилгааны самбар биш гэдгийг анхаарууллаа

Шуурхай зээл олгоно, Компьютер форматлана, Ууц чанана, Массаж хийнэ зэрэг утас, хаягаа бичсэн реклам, ажил үйлчилгээний зарууд улаанбаатар хотын гэрлийн шонгуудыг бүрхжээ. Энэ бүх зарын цаана олон хүний ажил амьдрал явж байгаа ч их хотынхоо өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө өвөл зун, өдөр шөнийн алинд нь ч бэлхэн зогсдог тохижилт үйлчилгээний компаниудын ажилчдыг хүндэлж иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн зориулалтын зөвшөөрөлтэй газар зараа наах хэрэгтэй байна.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 2017 оны 2 дугаар сарын 21-нд 192 ширхэг гэрлийн шон дээр наасан зарлалуудыг хуулж байсан бол өнөөдөр мөн л хариуцсан зам талбайд байрлах гэрлийн шонг бүрхсэн төрөл бүрийн зарлал, рекламуудыг хуулж цэвэрлэж байна. Тухайн зарлалын дагуух утсаар холбогдон зарлалаа хуулж авах, дахиж наахгүй байхыг хүссэн ч үр дүнг алга, үргэлжлүүлэн наасан хэвээр байгаа юм. Энэ талаар холбогдох газрууд нь арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг анхаарна уу гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Нэг өрхөд–нэг ажлын байр” хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ

Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрхөд – нэг ажлын байр” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр болов.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулахаас гадна өрх бүрээс судалгаа авч ажиллах аж.

Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр хэлэхдээ, “Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн ажилгүйдлийн түвшинг бууруулах нөхцөл бүрдэнэ.Түүнчлэн хөтөлбөр нийслэлийн төр захиргааны байгууллага, дүүрэг, хороод, өрх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байж үр дүнд хүрэх юм. Нийслэлийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг хүргэх таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай ажиллах хүчнийг нийлүүлэн хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлнэ“ гэлээ.

Хөтөлбөрт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, өрх–ажилгүй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажилгүйдэлд өртөж болзошгүй хүмүүс, залуучууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өрхийн үйлдвэрлэл болон бичил бизнес эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хамруулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

240 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Хээтэй хорооллын 4-3 дугаар байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 08-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймрийг унтраан, 4 нас Е, 5 настай Х нарыг гал түймрийн голомтоос гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Аврагчдыг олох үед хүүхдүүд угаартсан байдалтай байжээ. Харин эмнэлэгт хүргэгдсэнээр хоёр хүүхдийн биеийн байдал сайжирч, ар гэрийнхнийхээ асрамжид очсон байна.

Түүнчлэн аврагчид маань тухайн өдөр дээрх хоёр хүүхдийн төдийгүй тус байрны 60 айлын 240 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгааллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Энэ сард цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Холбоотой Зураг

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас шугам тоноглолд урсгал засварын ажил хийхтэй холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчийг түр хязгаарладаг билээ. Тэгвэл гуравдугаар сард цахилгаан хязгаарлах газруудын хуваарь гарсан байна.

Хуваарийн дагуу энэ сарын 10-наас эхлэн цахилгааны хязгаарлалт хийх юм байна.

Сар өдөр

Дүүрэг

Засвар хийх цаг

Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил

10/III

Сонгино хайрхан

10:00-17:00

22, 26, 32-р хороо Улаанбаатар буян, Эйч Ти Эн ХХК-ууд, Тэжээлийн үйлдвэр, Эмээлт, Тахилт, Баруун туруун, Рашаант, Партизан чиглэл рүү,

СХД-ийн 12, БГД-ийн 20-р хороо 1-р хороолол, Хөсөг трейд, Өргөө хийц, Зос трейд, Эйфел, БАСУ, Ялгуусан, Эрэл зам, Гангар шаазан, Байгууламж, Ундармал булаг, Хулхан, Тэргүүн трейд, Магнайн оргил, Фада ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

13/III

Баянзүрх

11:00-17:30

13, 14-р хороо Консулын 1-20, Дүүргийн 1-10, Районы 1-6-р гудамж,

13, 22-р хороо Өлгийн 3, 16, 18-20, 31, Ойн-1, 2-р гудамж, 69А, Б, 71, 72, 77, 79, 88, 91, 86, 89, 90 А, Б, В, Г, 106-7-р байр, Хими, Түүх, Физик, Биологийн хүрээлэн, 14-р сургууль, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Халамж үйлчилгээний газар, ЭМН, Цэргийн нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, Үндэсний архивын газар, КУДС, эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

10:00-10:30

3-р хороо Төмөрчний 16, 22-р байр, Баруун сэлбийн 39, 40-р гудамж

11:00-11:30

1, 4-р хороо ҮХ-96 35, 2-40 хороолол 35, БТЛХ 35-р байр, эдгээрийн ойр орчмоор

12:00-12:30

1-р хороо Ситифон, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ууд, Хөрөнгийн бирж, дүүргийн гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэр, эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-11:30

4-р хороо Гранд плаза их дэлгүүр, Рокмон билдинг

12:00-12:30

11:30-12:00

4-р хороо МҮЭСТО

Сонгино хайрхан

10:00-17:00

20-р хороо БЦ-ийн 158-р анги, Уураг-Алтай, Дөрвөн түшиг ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

14/III

Баянзүрх

10:30-13:00

4-р хороо БХЯ-ны Барилга захиалагчийн алба, Сод Монгол ШТС-29, БХХСАХ нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Халамж үйлчилгээний газар, ЭМН, иргэн Жамьян шүдний эмнэлэг, эдгээрийн ойр орчмоор

10:30-16:00

20-р хороо Гачууртын төв, Тамгын газар, 85-р сургууль, 63-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, МЦХК-ийн Гачуурт салбар

10:30-17:30

20-р хороо Баяндөхөм, Гачуурт тосгон, Хар усан тохой орчмоор, Монгол шилтгээн

14, 15/III

Сүхбаатар

11:00-12:00

8-р хороо Соёлын төв өргөө

12:00-12:30

8-р хороо Дуурь бүжгийн эрдмийн театр

12:30-13:00

8-р хороо Троллейбусны татах станц

13:00-14:00

8-р хороо Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар, Туушин з/б-ууд, 64-р байр, ХУИС, Интер ном, Монгол хэвлэл, Адмон хэвлэл, Мэдээлэл технологийн үндэсний парк, Спортын төв ордон, эдгээрийн ойр орчмоор

14:00-14:30

2-р хороо Улаанбаатар хэвлэл ХХК

15/III

Хан-Уул

11:00-18:00

12-р хороо Халаалтын зуух, Биокомбинат худаг, Био цэвэр ус, Гоц халдварт, эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан

10:00-17:00

20-р хороо Уураг-Алтай ХХК

10:30-18:00

18-р хороо 017-р ЦА, Залуус хотхон, Мон Хурд, ТЭСО, Болор цэн, Авто тээвэр-5 ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00

9, 7, 21-р хороо Малчны 1, 2, 12, Монлааны 1-4, 6-12 ,14-17, Горхийн 1, 2, Дэнжийн 3-5, 8, Ногоочны 3-5, Колонкийн 2, 3-р гудамж, Тойрог, Баянхошууны хуучин эцэс, Таширын ам болон эдгээрийн ойр орчмоор

15-23/III

Баянзүрх

10:30-17:30

УСУГ-ын худгууд

16/III

Сүхбаатар

10:30-17:30

9, 11-р хороо Алтайн 10, Нуурын 7, Алтайн 23, 24, 25 Чингэлтэйн 14-17-р гудамж, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10:30-18:00

9, 10-р хороо Нисэхийн гэр хороолол, орон сууцууд, 7-р сургууль, 49-р цэцэрлэг, ЦТП, Гүнийн худаг, Амин тус өрхийн эмнэлэг, ХУД-ийн Тамгын газар, Янгир хайрхан ХХК

Сонгино хайрхан

10:00-17:00

20-р хороо Барилгын цэргийн анги

11:00-12:00

УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламж

11:00-18:00

20-р хороо Т-10, Т-46, 7-р хороо Монлааны 1, 2, 5, 6, 10, Колонкийн 1-3, Горькийн 3, ЦА-ийн 13-р гудамж, эдгээрийн ойр орчмоор

17/III

Баянгол

11:00-18:00

20-р хороо Мон Хюндай Киа, Бүрд, УБ менежмент, Мон-Таг, Асфальт, Ган-гүүр ХХК-ууд, Төмөр замын ажилчдын байр, Иточу корпораци, Баганат өргөө, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10:30-18:00

9, 10-р хороо 134-р цэцэрлэг, Тавин ус ХХК, 7, 114-р сургууль, Хаан банк, Юнитель, Скайтел, Мобиком, УСУГ-2, Буянт-Ухаа, Тай, Бурхант, Хивсний гудамжууд, эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан

10:00-17:00

Дөрвөн түшиг ХХК

20/III

Баянзүрх

10:30-17:30

20-р хороо иргэн Ганбаатарын үйлчилгээний газар

Баянгол

11:00-18:00

20-р хороо ТЭБ бааз, Монресцветмет металь, СТО РП, Хийн цахилгаан станц, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10:00-17:00

4, 5, 6, 7, 8-р хороо 41, 34, 63-р сургуулиуд, 12, 145, 71-р цэцэрлэгүүд, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, Жаст ойл ШТС, Нүхтийн 26, 27, 28, Жаргалантын 1, Сонсголонгийн 1, 2, 4, Яармаг, Арцатын гудамжууд

11:00-17:00

Сонсголон бармат ХХК, Цэргийн анги, Блок, Хайрганы үйлдвэрүүд

11:30-18:00

10-р хороо Нисэхийн товчоо, Морингийн гэр хороо, Цаг уурын станц

Сонгино хайрхан

11:00-18:00

1, 20, 22-р хороо Орбит, Хүнс трейдийн 48 айл, Үйлдвэрлэлийн Т-3-2, Хилчний 1-3, 16, Үйлдвэрийн 1-3 байр, Хүнсний нөөцийн салбар, Хилчин 5 Т-3, 13, Т-10, 13 Т-1, ОБЕГ-3-р салбар Т-б/тал, Хүнс трейд ХХК, эдгээрийн ойр орчмоор

20, 21/III

Баянзүрх

11:00-11:30

14-р хороо Нарантуул ОУХТ

11:30-12:00

14-р хороо Нармон, Жоохой, Шөнийн зах, Сандей, Аман хуур хороолол, Бэрэн ХХК, 14-р хорооллын ойр орчмоор

12:00-12:30

14-р хороо Ахмадын хороолол, Өгөөмөр хотхон, Шинэ үе-5, Тулга СӨХ-үүд, 14-р хорооллын 101-105-р байр, эдгээрийн ойр орчмоор

13:00-13:30

УБДС ХК-ийн Насос-9

13:30-14:00

14-р хороо Нармон, Жоохой, Шөнийн зах, Сандей, Аман хуур хороолол, Идэр ДС, BBQ, KFC, Хятад худалдааны төв, Бэрэн ХХК, 14-р хорооллын ойр орчмоор

14:00-14:30

14-р хороо 15, 70, 75, 80-р байр, эдгээрийн ойр орчмоор

21/III

Сүхбаатар

10:30-17:30

1-р хороо 13-р хороолол 42, 58-р байр, 1-р амаржих газар, Энержи интернэйшнл, Бүргэд интернэйшнл, ЭМЖЖ, Тан төлөө бид, Ионсей найрамдал эмнэлгүүд, Улаан загалмайн нийгэмлэг, АШУҮИС, ЭМЯ, МУ-ын ЕПГ, Эм Эм Эм Ди, Хасбуу ХХК, эдгээрийн ойр орчмоор

10:30-16:00

3, 5-р хороо 5-р хороолол Загийн 24, 25, 27, 18/3-р байр, Монгол эм импекс, дүүргийн гэрэлтүүлэг, Урбанек ХХК, Сант сургууль, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

5-р хороо Монгол эм импекс, Монгол глобал ХХК, 5-р хорооллын 24, 25, 26-р байр, Нарны зам 13/1, 2 ,57-р байр, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

1-р хороо Эм Си Эс стэйтс ХХК

10:30-17:30

1-р хороо Хүүхдийн ордон, Гурван гал төв, Төгс эрдэм сан, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10:30-18:00

6, 7, 8-р хороо 73-р цэцэрлэг, 60-р сургууль, БОСА төв, Жаргалант, Нүхт, Дэнж, Сонсголонгийн гудамжууд

22/III

Баянзүрх

10:30-17:30

УСУГ-ын худгууд

Сүхбаатар

10:30-17:30

8-р хороо 2, 8, 15, 15Б, 29, 34, 34Б, 36, 42Б, 47, 47-р байр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Этүгэн ДС, МУБИС-ийн Багшийн коллеж, МУИС, МОХ, Магмод, Сэлэнгэ пресс , Инклуб, Чиэйби, Мако, Эс Пи Си ХХК-ууд, Идэр цогцолбор, Хобби сургууль, Эмнэлэг техник, Говийн бараа ХХК-ууд, БНХАУ-ын ЭСЯ, Усан спорт сургалтын төв, Дүрслэх урлагийн сургууль, Бага тойргийн 29, 41, 42, 43, 44-р байр, эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

11:30-12:00

1, 2-р хороо Баянгол з/б, 220 мянгатын 1А, 2Б, 25, 26, 27-р байр, 5-р хорооллын 1А, 2, 3, 30, 31, 32-р байр, Говийн 46, Усны 6-9-р байр, 31-р сургууль, Жигүүр гранд, Гацуурт, Алтай констракшн, Монгол шаазан ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

12:30-13:00

5-р хороо Зиг заг фейшн, Орбита эмнэлэг, эдгээрийн ойр орчмоор

13:00-13:30

3-5-р хороо 5-р хороолол 1, 13, 18, 26, Усны 12-р байр, Цирк, Монгол эм импекс, Цаст констракшн, Цүки хаус, эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

12:00-12:30

1, 3-р хороо 2-р 40 мянгатын 1, 2, 8/8, 8/9, 15, 16, 30, Хүрээ 6А, 8, 23, 35-р байр, Мандухай з/б, Тайфер химикал интернэйшнл ХХО, ХЗДХЯ /ЦЕГ-ын МШУТ/, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, дүүргийн ЗДТГ, ЗХДЗШШ, ҮЦТТТХТ, 9-р цэцэрлэг, 24-р сургууль, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10:00-17:00

34, 41, 63-р сургууль, 12, 71, 145-р цэцэрлэг, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, 4, 5-р хороо Яармаг, Арцатын гудамж

11:00-18:00

13,14-р хороо худгууд, эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан

11:00-18:00

20, 24, 26-р хороо, Дойче бэйкэри, Жамп ШТС, Сүү өгөөж, Монгол транс тээвэр зууч, Монос, Хос гол ХХК-ууд, Мандал овооны 37-39, Зээлийн 1-3, 7-8, 12-14-р гудамж, Зээлийн энгэр орчмоор

23/III

Баянзүрх

12:00-16:00

20-р хороо Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэрүүд, иргэн Баянмөнх, Рендер, Улаанбаатар буян , Гачуурт, Хуандай, Шар хоолойн ам

Сүхбаатар

10:30-16:00

6, 8, 11-р хороо 3, 4, 19, 22, 24, Б-26, 50, 64-р байр, Улаанбаатар, Туушин з/б-ууд, Хас банк, ЭХЗХ, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Шүүх, Урлагийн ажилтны холбоо, Пума империал, УБДС ялтсан бойлер, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

5, 1-р хороо 5-р хороолол 10, 37-р байр, Брау хаус, Тулга дөрвөн уул, Кенирожерс, Хан брой, АПУ, Проект менежмент, Нарны замын 41, 14А байр Автобус-3 ХХК, Монгол глобал, Голомт хотхон, Нэкст, Бодь электроникс, эдгээрийн ойр орчмоор

14:00-14:30

1-р хороо ОХУ-ын ЭСЯ, 1-р сургууль, 30, 61, 62-р байр, эдгээрийн ойр орчмоор

15:00-15:30

4, 5-р хороо 6, 45-р сургуулиуд, 1-р 40, 50 мянгат орчмоор

Чингэлтэй

10:30-17:00

1-р хороо НЗДТГ, Хотын өмчийн газар, ЧД-ийн Шүүх, МОНЦАМЭ, Бодь цамхаг, Төрийн банк 1-р төв, Үйлдвэрчний эвлэл, Нутгийн удирдах холбоод, Түгээмэл ДС, Амралт үйлчилгээний цогцолбор, 1, 30-р байр, МЦХ ХХК, ХЗДХЯ ЦЕГ-ын МШУТ, эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-18:00

20-р хороо Монголиа девелопмент ресорсес ХХК, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, Ойн бирж ШТС-ууд, эдгээрийн ойр орчмоор

13:30-14:00

11-р хороо МҮОНРТ-ийн зарим хэсэг

Хан-Уул

10:30-18:00

ХУД-ийн 3, 4-р хороо, БГД-ийн 20-р хороо Солонго импекс ХХК, Од групп, Шунхлай групп, Монгол экспресс, Хилти, эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан

11:00-18:00

7, 8-р хороо 67-р сургууль, Баянцагаан, Баянхошууны хуучин эцсээр

24/III

Баянзүрх

10:30-17:30

11-р хороо Эмийн ургамлын 1-5, Усан сангийн 1-15-р гудамж, Ногоон зоорь орчмоор, Ургах наран хороолол, Нью сервер, Харганат, Дэлхий ази цогцолбор, Эрчим арт, Мобиком, Дөл түшиг, Хүү-Эрдэнэ, Мегавүд ХХК-ууд, УСУГ-ын завсрын усан сан, Бумбат амралт, 284-р цэргийн анги

11:00-17:00

20-р хороо Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэр, иргэн Баянмөнх, эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

10:30-17:30

5, 6-р хороо 6-р хороолол орчим, 15-22, 24-26, 30, 31, 34, 45, 49-р байр, Хөп наран медикал, Баян ханхөхий трейд, Сэрүүлэг констракшн ХХК-ууд, Хөдөлмөрийн ДС, Нийслэлийн ахмадын хороо, 5-р хорооны ЗДТГ, Гранд моторс, Сэрүүн, Макс өргөө, Аж богд трейд, Монгол ханамаса ХХК-ууд, Нийслэл өмчийн газар, Бишрэлт трейд, Улаанбаатар синема, СУИС-ийн Соёлын коллеж, Их харанга /ялалт/, ЗГБН Захиргаа /СЕХ/, ЦЕГ-ын дэмжлэг үзүүлэх газар, 18-р цэцэрлэг, Хүйсийн тэгш эрхийн төв, 50-р сургууль, НОБГ, эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-11:30

6, 7, 8-р хороо 1-3, 7, 16, 19-1, 19-2, 23, 25, 28, 28-1, 28-2, 30, 33, 37, 39, 42, 42а, 45а, 49, 50, 99-р байр, Хар дизайн ХХК, эдгээрийн ойр орчмоор

11:30-12:00

7-р хороо АМУ, Талст авто угаалгууд, Лун Тэнг ХХК, 4-р хороолол ГССҮТ орчмын АОС-ууд

Хан-Уул

10:30-18:00

9-р хороо Буянт-Ухаагийн 1-14 р гудамж, эдгээрийн ойр орчмоор

27/III

Баянзүрх

10:30-18:00

Меговатт, ЦЭХБУТ ХХК-ууд, дүүргийн Хүүхдийн эмнэлэг, Хүүшийн зоорь, Эм Си Эс-ийн Шинэ гэр төсөл, эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30

5, 16, 22, 19-р хороо Өлгийн 1-4, 16, 18, 19, 20, 22, 31, 57, 92, Газарчны 1-9, ЦИС-ийн 1-р хэсэг, Ойн-1, 2-р гудамж, Төгөл хусханы 1-14, 69А, Б, 88, 89, 91, 106-р байр, Сэлвэшн арми ТББ, 128-р цэцэрлэг, Өлгийн халамжийн төв, Цагдаагийн орон сууц, Таманука/МОНТС, Зүтгэл найдвар ЗБН, МЦХ АТС-83, Алаг адуут СӨХ, дүүргийн Цагдаагийн хэлтэс, ШУТИС-ийн ХМТС, Оюутны байр, Батхангай өргөө, Мөнгөн сав тоног, Немон, БОСА-3 , Булган уянга, Хэ-До Инда трейд, МОНТС, Өнө мандал, Нью жуулчин турс ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

10:30-17:30

6-р хороо 10, 13/3, 24, 30, 36, 45, 46-р байр, УСУГ-ын ЦТП ашиглалтын алба, Архивын ерөнхий газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, ШУТИС, Боловсрол мэдээллийн төв

Чингэлтэй

12:00-12:30

Засгийн газрын авто бааз, ойр орчмоор

Сонгино хайрхан

11:00-18:00

32, 22, 29-р хороо 384-ийн гарам, Баруунтурууны 2, 4, 5, 6, 8, 12, 13-р гудамж, эдгээрийн ойр орчмоор

28/III

Баянзүрх

10:30-17:30

11-р хороо Ногооны зоорь орчим, 1-7, 29, Булгачны 1, Баянбулагийн 1-9-р гудамж, Товчоо, 90-р сургууль, Бямбацогт гүнийн худаг, Ган бэлдэц, Богд өргөө ХХК, МХШТФХолбоо, Ногооны зоорь-2, Жимс трейд, Актив хийц, Траст трейд, Сүйхэнт, Чуанфан жин, Гор Газ ХХК-ууд, ойр орчмоор

Сүхбаатар

10:30-16:00

5-р хороо 24, 40, 51-р байр, ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, 1-р цэцэрлэг, Нийслэлийн прокурорын газар, 2-р амаржих газар, ойр орчмоор

10:30-17:30

1-р хороо Очир стэйтс, Ди Эйч Эл ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

1-р хороо Олимп 31-35-р байр, эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

10:30-17:30

2-р хороо 23, 25, 33/1-р байр, Next компьютерс, BSS электроникс, эдгээрийн ойр орчмоор

Баянгол

10:30-14:00

1-р хороо Огших-Ундрал, Гейзерленд, Буурал гол, Мод трейд, Кокодесерт, Шагайвар, UB систем, Тал худаг, Шинэ барилга, Туушин, Шифр ХХК-ууд Дунд гол орчмоор

Сонгино хайрхан

11:00-18:00

2, 3, 4-р хороо 65, 42-р сургууль, Шунхлай ШТС, Их нарангийн 1, 3, 4, Бага наран, Орбитын 8, 29, 30-р гудамж

29/III

Баянзүрх

10:30-18:00

4, 7, 8-р хороо Нүхтийн ам, Нүхтийн 26, 27, 28, Жаргалантын 1, Сонсголонгийн 1, 2, 4-р гудамж, Жаст ойл ШТС, эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30

28-р хороо Хужирбулангийн 5-6, 36, 38, 40-46, 11-83, Хужирбулангийн эцэс орчмоор

Сүхбаатар

10:30-16:00

4-р хороо 40-50 мянгатын 15, 15А, Б 18, 20, 21, 28, 36, 37, 38, 40, 42, 44-53, 53А, Б, 65-69, 77-р байр, 45-р сургууль, 149-р цэцэрлэг, Монгол шуудан 44-р салбар, Өндөр буянт холдинг, Меторо трейд, Хаан бууз, Эко констракшн ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

1 хороо 61-р байр, Их тэнгэр цогцолбор, 1-р сургууль, Айр маркет, Брикланд ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

30/III

Баянзүрх

10:30-15:00

2-р хороо Монпетекс ХХК

10:30-16:00

1, 2-р хороо Доржийн 13/5, 13/6, 13/7, 16-р байр, ШУТИС-ийн КТМС, Сэлэнгэ пресс, Хаан зайрмаг ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

4, 5, 22, 2-р хороо, Цэргийн хотхон, Монель, Алтан-Өлгийн 22-29, баруун Алтан-Өлгийн 21-32-р гудамж, Цэргийн хотхоны 1-8

Хан-Уул

10:30-18:00

4, 5-р хороо 41, 34-р сургуулиуд, 12, 145, 71-р цэцэрлэгүүд, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, 4, 5-р хорооны байрууд Яармаг, Арцатын гудамжууд

Сонгино хайрхан

11:00-17:00

20-р хороо Ялгуусан ХХК

31/III

Баянзүрх

10:30-17:30

2-р хороо, их Дарь эхийн 1-17, Сэлбийн 10, дунд Дарь эхийн 3-45-р гудамж

10:30-17:30

2, 4-р хороо Гэгээ, Бэрс, Нийгмийн ухааны ДС-ууд, Нийслэлийн шүүх, Хүч спортын хороо, Дотоодын цэргийн 805, 809-р анги, ЦЕГ-ын ЗУГ, НХЖГ, Хүүхэд хөгжил хамгаалал төв, Ханин сүм, эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан

11:00-18:00

25, 2, 20-р хороо 114-р сургууль, Жи мобайл, Эх нялхсын сувилал, Геологийн төв лаборатори, Зуслангууд, Орбит, Одонт, Малчин, Хайрханы гудамж, эдгээрийн ойр орчмоор

Categories
мэдээ нийгэм

Илүүдэл жин ба бөөрний өвчний хамаарлын тухай ярилцав

Өнөөдөр дэлхийн бөөр хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд УНТЭ-ийн Бөөрний төв “Бөөрний өвчин ба таргалалт” сэдвээр сургалт хийлээ. Манай улс 2009 оноос эхлэн эл өдрийг тэмдэглэж иржээ. Энэ жилийн уриа нь “Бөөрний өвчин ба таргалалт” гэнэ. Учир нь таргалалт нь цусны даралт, чихрийн шижин өвчин болон бөөрний архаг дутагдал үүсэх шалтгаан болдог гэнэ. Мөн дэлхий даяар бөөрний архаг үрэвсэлтэй хүмүүсийн 70-80 хувь нь чихрийн шижинтэй хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг аж. Энэ нь манай улсад ч мөн элбэг байна. Өнөөдрийн сургалтад гемодиализийн өвчтөнүүд болон тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид оролцлоо. Энэ үеэр сургалтад оролцогчдын цусны даралт, өндөр, жинг үзэн таргалалттай эсэхийг тогтоож байв. Мөн гемодиализийн эмчлүүлэгчдийн “Чандмань холбоо” ТББ байгууллагынхан оролцож, хүмүүст бөөрний өвнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, гарын авлага тарааж байлаа.

Таргалалт нь  бөөрний  үрэвсэл үүсэх гол шалтгаан болдогУНТЭ-ийн Бөөрний төвийн профессор, АУ-ны доктор, эмч Л.Од-Эрдэнэ “Манай улсад бөөрний эмгэг, бөөрний тэвшинцэрийн болон архаг үрэвсэл зэрэг эмгэгүүд элбэг байгаа. Сүүлийн жилүүдэд чихрийн шижин нэмэгдэж байна. Энэ нь хүн амын төвлөрөлт, амьдралын хэв маяг, цаг уурын байдлаас үүдэлтэй. Аливаа өвчин тусах эсэх нь хувь хүнээс хамгийн их шалтгаалдаг. Хувь хүн хичээгээд эрүүл мэнддээ цаг гаргавал эрүүл амьдрах бүрэн бололцоотой юм шүү дээ. Бид ард иргэддээ өвдснийхөө дараа биш хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг хүргэх зорилготой байгаа” гэлээ.

Тус эмнэлгийн хамт олон дэлхийн бөөр хамгаалах өдрийг угтан энэ сарын 4-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдэд сургалт явуулж цусны даралт, жин өндрийг үзэн үзлэг хийжээ. Ингэхдээ 170 гаруй иргэнийг хамруулснаас 80 гаруй хувь нь даралт ихсэлттэй, 70 гаруй хувь нь жингийн илүүдэлтэй байжээ. Зөвхөн нэг сумын үзлэгт хамрагдсан иргэдийн дунд ийм үзүүлэлттэй байгаа нь таргалалт манай улсад их байгааг илтгэж байна. Дэлхий дахинд жингийн илүүдэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байгаа юм. АНУ-д 20 наснаас дээш хүмүүсийн 70 орчим хувь нь жингийн илүүдэлтэй байдаг аж. Дээр хэлсэнчлэн таргалалт нь бөөрний архаг үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог байна.

Таргалалт нь  бөөрний  үрэвсэл үүсэх гол шалтгаан болдогМанай улсад бөөрний өвчний улмаас жил бүр 150 хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог. Мөн бөөрний эмчид хандсан хүмүүсийн 50 гаруй хувь нь бөөрний архаг өвчний хүнд шатанд орсон байдаг гэсэн судалгаа байдаг. Бодисын солилцооны сөрөг өөрчлөлт нь бөөрийг гэмтээдэг ба цаг алдалгүй зохицуулбал бөөрний өвчин үүсэж, хүндрэхийг хойшлуулж болдог. Амьдралын эрүүл хэв маяг нь бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдгийг эмч, мэргэжилтнүүд санууллаа.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно

С.Зоригийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх мягмар гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болох тов гарлаа. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Энэ үеэр Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарт талийгаач С.Зоригийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж 24-25 жилийн хорих ял оноосон юм. Шүүх хурал таван өдрийн турш хаалттай хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлжээ. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон тухай нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хохирогчдыг буруутгах хандлагыг халах хэрэгтэй гэв

“Даван туулагчдын дуу хоолой” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна. Энэхүү арга хэмжээг жил бүр Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэн зохион байгуулдаг билээ.

“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын УЗ-ийн тэргүүн Т.Амартүвшин “НҮБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үе шатанд ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртдөг. Бид энэ арга хэмжээг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод дэмжлэг үзүүлэх, хүчирхийллийн даван туулагчид хохирогчдыг буруутгах хандлагыг халах, хүний эрхэд суурилсан аргачлалаар үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлөх зорилгоор зохион байгуулж байна. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэлийн шарх насан туршдаа арилдаггүй. Бид үзэсгэлэнг “Даван туулагчдын дуу хоолой” гэж нэрлэж байгаа юм. Дэлхий дээр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тоо аль хэдийнэ нэг тэрбум болсон. Хүн бүр хүчирхийллийн эсрэг нэгдэж дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй” гэж онцлов.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулдаг ТББ-уудын үйл ажиллагааг дэмжиж ажилладаг бөгөөд нийгэмд эрүүл, эелдэг, хайр хүндэтгэл дүүрэн харилцааг төлөвшүүлэхэд залуу хүн бүрийн оролцоо чухал тул хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.