Categories
гадаад мэдээ

Хятадын талаас Өмнөд Солонгосын зарим хуваарьт нислэгийг цуцалжээ

Хятад онгоц зурган илэрцүүдӨмнөд Солонгосын нисэх компани болох “Easter Jet” –н Чонжү, Чежү хотоос Хятадын Нинбо Жинжян, Харбин хүрэх онгоцний нислэгийг хятадын талаас цуцалсан болохыг тус компани мэдэгдлээ. Энэ нь

Солонгосын хойгт АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байршуулсанаас Бээжин, Сөүлийн дипломат харилцаанд зөрчил үүсгээд байгаатай холбоотой аж.

Өнөөдрийн байдлаар Хятадын “Eastern Airlines” болон “Spring Airline” компаниуд Өмнөд Солонгосын Чежу арал хүрэх ирэх долоо хоногийн хуваарьт нислэгийн тасалбарыг худалдаалахгүй байна.Үүний зэрэгцээ далайн тээврийн хэд хэдэн компани хоёр орны хоорондох бараа тээврийн үйлчилгээг зогсоосон байна.

Хятадын засгийн газрын зүгээс иргэдийг Өмнөд Солонгосын санал болгож буй визний багцыг худалдаж авахгүй байхыг уриалсан юм. “THAAD” пуужингийн системийг Солонгосын хойгт байршуулахын эсрэг Хятадын талаас авч буй арга хэмжээ нь БНСУ-ын аялал жуулчлал, худалдааны салбарт хохирол учруулж эхэлжээ. Өмнөд Солонгосын аялал жуулчлалын салбар Хятадаас ихээхэн хамааралтай бөгөөд тус улсад ирдэг гадаадын иргэдийн тал хувь нь хятадууд байдаг аж. Үүний хариуд Өмнөд Солонгосын засгийн газраас Дэлхийн худалдааны байгууллагад Хятадын эсрэг гомдол гаргахаар зэхжээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга өрсөлдөнө

АН-ын даргад Д.Баттулга зурган илэрцүүд

Нийслэлийн Ардчилсан намын даргад нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга өрсөлдөхөөр болж, өнөөдөр дотоод сонгуулийн хороондоо бүртгүүлжээ.

Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчийг энэ сарын 16-н хүртэл бүртгэх аж. Харин нийслэлийн Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн өдөр нь ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болох юм байна.

Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид намын гишүүнчлэлийн харьяалалтай байх, бүртгэлээ хийлгэсэн байх шаардлагыг тавьж байна.

Одоо нийслэлийн Ардчилсан намын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн гадаад бодлогод “Ардын эксперт”-үүд 8.9 оноо өглөө

Монголын медиа корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг “Чингис” зочид буудлын хурлын танхимд энэ сарын 6-нд болсон. Зөвлөлдөх хэлэлцүүлэгт “МЕС” судалгааны төвийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон иргэд (Ардын эксперт) оролцож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажилд 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгсөн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ямар санаачилга гаргав, ямар үр дүнд хүрэв. Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байна гэдэгт үнэлгээ өгсөн юм. Ийнхүү сэдэвчилж хэлэлцүүлэг өрнүүлсэн нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал өргөн хүрээтэй, найман жил буюу хамрах хугацаа урт байгаатай холбоотой.

Зөвлөлдөх санал асуулгын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсч, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж, асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар оноогоо өгсөн юм. Мөн энэхүү үнэлэлт, оноо өгөх явцыг хараат бус, хөндлөнгийн “МЕС” судалгааны төв хяналт тавьсан бөгөөд нууц санал хураалтад оролцсон нийт иргэдийн үнэлгээг нэгтгэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10-аас 8.9 оноо авчээ.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч иргэддээ тайлан тавиад зогсохгүй анх удаа санамсаргүй түүврээр сонгогдсон иргэдээр зөвлөлдөх ардчиллын механизмын дагуу оноогоор үнэлүүллээ. Зөвлөлдөх хэлэлцүүлэг, санал асуулгад оролцогчид нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажилд хараат бусаар бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх бүрэн чадамжтай гэдгийг хараат бус “МЕС” судалгааны төв баталсан юм. Учир нь, энэ удаагийн хэлэлцүүлэг Зөвлөлдөх ардчиллын механизмын дагуу өрнөсөн, мөн сонгогдсон 450 иргэнд урилга гардуулж, тэдний олонхи нь оролцож нууц санал хураалтаар оноо өгсөн ажээ. Нөгөөтэйгүүр, санамсаргүй түүвэрлэлт хийхдээ МЕС судалгааны төвийнхөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Киш Грид”-ын аргыг ашигласан юм байна.

Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг үргэлжлүүлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах бусад сэдвээр ч зөвлөлдөх хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээр оноо өгүүлэх замаар дүнг нэгтгэн гаргах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлд гуравдугаар сард цахилгааны хязгаарлалт хийх хуваарь

Энэ сард цахилгааны шугам сүлжээнд хийх засвар үйлчилгээтэй холбогдуулан нийслэлийн дүүргүүдэд цахилгаан хязгаарлалт хийхээр болжээ. Иймд уншигч та бүхэнд доорх хуваарийн дагуу өөрсдийн цахилгааны хэрэглээгээ зохицуулна уу.

Мөн цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Сар өдөр Дүүрэг Засвар хийх цаг Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил
10/III Сонгино хайрхан 10:00-17:00

22, 26, 32-р хороо Улаанбаатар буян, Эйч Ти Эн ХХК-ууд, Тэжээлийн үйлдвэр, Эмээлт, Тахилт, Баруун туруун, Рашаант, Партизан чиглэл рүү,
СХД-ийн 12, БГД-ийн 20-р хороо 1-р хороолол, Хөсөг трейд, Өргөө хийц, Зос трейд, Эйфел, БАСУ, Ялгуусан, Эрэл зам, Гангар шаазан, Байгууламж, Ундармал булаг, Хулхан, Тэргүүн трейд, Магнайн оргил, Фада ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

13/III Баянзүрх 11:00-17:30

13, 14-р хороо Консулын 1-20, Дүүргийн 1-10, Районы 1-6-р гудамж,
13, 22-р хороо Өлгийн 3, 16, 18-20, 31, Ойн-1, 2-р гудамж, 69А, Б, 71, 72, 77, 79, 88, 91, 86, 89, 90 А, Б, В, Г, 106-7-р байр, Хими, Түүх, Физик, Биологийн хүрээлэн, 14-р сургууль, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Халамж үйлчилгээний газар, ЭМН, Цэргийн нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, Үндэсний архивын газар, КУДС, эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй 10:00-10:30

3-р хороо Төмөрчний 16, 22-р байр, Баруун сэлбийн 39, 40-р гудамж

11:00-11:30

1, 4-р хороо ҮХ-96 35, 2-40 хороолол 35, БТЛХ 35-р байр, эдгээрийн ойр орчмоор

12:00-12:30

1-р хороо Ситифон, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ууд, Хөрөнгийн бирж, дүүргийн гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэр, эдгээрийн ойр орчмоор

Баянгол 11:00-11:30
12:00-12:30

4-р хороо Гранд плаза их дэлгүүр, Рокмон билдинг

11:30-12:00

4-р хороо МҮЭСТО

Сонгино хайрхан 10:00-17:00

20-р хороо БЦ-ийн 158-р анги, Уураг-Алтай, Дөрвөн түшиг ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

14/III Баянзүрх 10:30-13:00

4-р хороо БХЯ-ны Барилга захиалагчийн алба, Сод Монгол ШТС-29, БХХСАХ нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Халамж үйлчилгээний газар, ЭМН, иргэн Жамьян шүдний эмнэлэг, эдгээрийн ойр орчмоор

10:30-16:00

20-р хороо Гачууртын төв, Тамгын газар, 85-р сургууль, 63-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, МЦХК-ийн Гачуурт салбар

10:30-17:30

20-р хороо Баяндөхөм, Гачуурт тосгон, Хар усан тохой орчмоор, Монгол шилтгээн

14, 15/III Сүхбаатар 11:00-12:00

8-р хороо Соёлын төв өргөө

12:00-12:30

8-р хороо Дуурь бүжгийн эрдмийн театр

12:30-13:00

8-р хороо Троллейбусны татах станц

13:00-14:00

8-р хороо Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар, Туушин з/б-ууд, 64-р байр, ХУИС, Интер ном, Монгол хэвлэл, Адмон хэвлэл, Мэдээлэл технологийн үндэсний парк, Спортын төв ордон, эдгээрийн ойр орчмоор

14:00-14:30

2-р хороо Улаанбаатар хэвлэл ХХК

15/III Хан-Уул 11:00-18:00

12-р хороо Халаалтын зуух, Биокомбинат худаг, Био цэвэр ус, Гоц халдварт, эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан 10:00-17:00

20-р хороо Уураг-Алтай ХХК

10:30-18:00

18-р хороо 017-р ЦА, Залуус хотхон, Мон Хурд, ТЭСО, Болор цэн, Авто тээвэр-5 ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00

9, 7, 21-р хороо Малчны 1, 2, 12, Монлааны 1-4, 6-12 ,14-17, Горхийн 1, 2, Дэнжийн 3-5, 8, Ногоочны 3-5, Колонкийн 2, 3-р гудамж, Тойрог, Баянхошууны хуучин эцэс, Таширын ам болон эдгээрийн ойр орчмоор

15-23/III Баянзүрх 10:30-17:30

УСУГ-ын худгууд

16/III Сүхбаатар 10:30-17:30

9, 11-р хороо Алтайн 10, Нуурын 7, Алтайн 23, 24, 25 Чингэлтэйн 14-17-р гудамж, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул 10:30-18:00

9, 10-р хороо Нисэхийн гэр хороолол, орон сууцууд, 7-р сургууль, 49-р цэцэрлэг, ЦТП, Гүнийн худаг, Амин тус өрхийн эмнэлэг, ХУД-ийн Тамгын газар, Янгир хайрхан ХХК

Сонгино хайрхан 10:00-17:00

20-р хороо Барилгын цэргийн анги

11:00-12:00

УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламж

11:00-18:00

20-р хороо Т-10, Т-46, 7-р хороо Монлааны 1, 2, 5, 6, 10, Колонкийн 1-3, Горькийн 3, ЦА-ийн 13-р гудамж, эдгээрийн ойр орчмоор

17/III Баянгол 11:00-18:00

20-р хороо Мон Хюндай Киа, Бүрд, УБ менежмент, Мон-Таг, Асфальт, Ган-гүүр ХХК-ууд, Төмөр замын ажилчдын байр, Иточу корпораци, Баганат өргөө, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул 10:30-18:00

9, 10-р хороо 134-р цэцэрлэг, Тавин ус ХХК, 7, 114-р сургууль, Хаан банк, Юнитель, Скайтел, Мобиком, УСУГ-2, Буянт-Ухаа, Тай, Бурхант, Хивсний гудамжууд, эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан 10:00-17:00

Дөрвөн түшиг ХХК

20/III Баянзүрх 10:30-17:30

20-р хороо иргэн Ганбаатарын үйлчилгээний газар

Баянгол 11:00-18:00

20-р хороо ТЭБ бааз, Монресцветмет металь, СТО РП, Хийн цахилгаан станц, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул 10:00-17:00

4, 5, 6, 7, 8-р хороо 41, 34, 63-р сургуулиуд, 12, 145, 71-р цэцэрлэгүүд, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, Жаст ойл ШТС, Нүхтийн 26, 27, 28, Жаргалантын 1, Сонсголонгийн 1, 2, 4, Яармаг, Арцатын гудамжууд

11:00-17:00

Сонсголон бармат ХХК, Цэргийн анги, Блок, Хайрганы үйлдвэрүүд

11:30-18:00

10-р хороо Нисэхийн товчоо, Морингийн гэр хороо, Цаг уурын станц

Сонгино хайрхан 11:00-18:00

1, 20, 22-р хороо Орбит, Хүнс трейдийн 48 айл, Үйлдвэрлэлийн Т-3-2, Хилчний 1-3, 16, Үйлдвэрийн 1-3 байр, Хүнсний нөөцийн салбар, Хилчин 5 Т-3, 13, Т-10, 13 Т-1, ОБЕГ-3-р салбар Т-б/тал, Хүнс трейд ХХК, эдгээрийн ойр орчмоор

20, 21/III

Баянзүрх

11:00-11:30

14-р хороо Нарантуул ОУХТ

11:30-12:00

14-р хороо Нармон, Жоохой, Шөнийн зах, Сандей, Аман хуур хороолол, Бэрэн ХХК, 14-р хорооллын ойр орчмоор

12:00-12:30

14-р хороо Ахмадын хороолол, Өгөөмөр хотхон, Шинэ үе-5, Тулга СӨХ-үүд, 14-р хорооллын 101-105-р байр, эдгээрийн ойр орчмоор

13:00-13:30

УБДС ХК-ийн Насос-9

13:30-14:00

14-р хороо Нармон, Жоохой, Шөнийн зах, Сандей, Аман хуур хороолол, Идэр ДС, BBQ, KFC, Хятад худалдааны төв, Бэрэн ХХК, 14-р хорооллын ойр орчмоор

14:00-14:30

14-р хороо 15, 70, 75, 80-р байр, эдгээрийн ойр орчмоор

21/III

Сүхбаатар

10:30-17:30

1-р хороо 13-р хороолол 42, 58-р байр, 1-р амаржих газар, Энержи интернэйшнл, Бүргэд интернэйшнл, ЭМЖЖ, Тан төлөө бид, Ионсей найрамдал эмнэлгүүд, Улаан загалмайн нийгэмлэг, АШУҮИС, ЭМЯ, МУ-ын ЕПГ, Эм Эм Эм Ди, Хасбуу ХХК, эдгээрийн ойр орчмоор

10:30-16:00

3, 5-р хороо 5-р хороолол Загийн 24, 25, 27, 18/3-р байр, Монгол эм импекс, дүүргийн гэрэлтүүлэг, Урбанек ХХК, Сант сургууль, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

5-р хороо Монгол эм импекс, Монгол глобал ХХК, 5-р хорооллын 24, 25, 26-р байр, Нарны зам 13/1, 2 ,57-р байр, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

1-р хороо Эм Си Эс стэйтс ХХК

10:30-17:30

1-р хороо Хүүхдийн ордон, Гурван гал төв, Төгс эрдэм сан, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул 10:30-18:00

6, 7, 8-р хороо 73-р цэцэрлэг, 60-р сургууль, БОСА төв, Жаргалант, Нүхт, Дэнж, Сонсголонгийн гудамжууд

22/III

Баянзүрх

10:30-17:30

УСУГ-ын худгууд

Сүхбаатар 10:30-17:30

8-р хороо 2, 8, 15, 15Б, 29, 34, 34Б, 36, 42Б, 47, 47-р байр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Этүгэн ДС, МУБИС-ийн Багшийн коллеж, МУИС, МОХ, Магмод, Сэлэнгэ пресс , Инклуб, Чиэйби, Мако, Эс Пи Си ХХК-ууд, Идэр цогцолбор, Хобби сургууль, Эмнэлэг техник, Говийн бараа ХХК-ууд, БНХАУ-ын ЭСЯ, Усан спорт сургалтын төв, Дүрслэх урлагийн сургууль, Бага тойргийн 29, 41, 42, 43, 44-р байр, эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар 11:30-12:00

1, 2-р хороо Баянгол з/б, 220 мянгатын 1А, 2Б, 25, 26, 27-р байр, 5-р хорооллын 1А, 2, 3, 30, 31, 32-р байр, Говийн 46, Усны 6-9-р байр, 31-р сургууль, Жигүүр гранд, Гацуурт, Алтай констракшн, Монгол шаазан ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

12:30-13:00

5-р хороо Зиг заг фейшн, Орбита эмнэлэг, эдгээрийн ойр орчмоор

13:00-13:30

3-5-р хороо 5-р хороолол 1, 13, 18, 26, Усны 12-р байр, Цирк, Монгол эм импекс, Цаст констракшн, Цүки хаус, эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй 12:00-12:30

1, 3-р хороо 2-р 40 мянгатын 1, 2, 8/8, 8/9, 15, 16, 30, Хүрээ 6А, 8, 23, 35-р байр, Мандухай з/б, Тайфер химикал интернэйшнл ХХО, ХЗДХЯ /ЦЕГ-ын МШУТ/, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, дүүргийн ЗДТГ, ЗХДЗШШ, ҮЦТТТХТ, 9-р цэцэрлэг, 24-р сургууль, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул 10:00-17:00

34, 41, 63-р сургууль, 12, 71, 145-р цэцэрлэг, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, 4, 5-р хороо Яармаг, Арцатын гудамж

11:00-18:00

13,14-р хороо худгууд, эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан 11:00-18:00

20, 24, 26-р хороо, Дойче бэйкэри, Жамп ШТС, Сүү өгөөж, Монгол транс тээвэр зууч, Монос, Хос гол ХХК-ууд, Мандал овооны 37-39, Зээлийн 1-3, 7-8, 12-14-р гудамж, Зээлийн энгэр орчмоор

23/III Баянзүрх 12:00-16:00

20-р хороо Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэрүүд, иргэн Баянмөнх, Рендер, Улаанбаатар буян , Гачуурт, Хуандай, Шар хоолойн ам

Сүхбаатар 10:30-16:00

6, 8, 11-р хороо 3, 4, 19, 22, 24, Б-26, 50, 64-р байр, Улаанбаатар, Туушин з/б-ууд, Хас банк, ЭХЗХ, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Шүүх, Урлагийн ажилтны холбоо, Пума империал, УБДС ялтсан бойлер, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

5, 1-р хороо 5-р хороолол 10, 37-р байр, Брау хаус, Тулга дөрвөн уул, Кенирожерс, Хан брой, АПУ, Проект менежмент, Нарны замын 41, 14А байр Автобус-3 ХХК, Монгол глобал, Голомт хотхон, Нэкст, Бодь электроникс, эдгээрийн ойр орчмоор

14:00-14:30

1-р хороо ОХУ-ын ЭСЯ, 1-р сургууль, 30, 61, 62-р байр, эдгээрийн ойр орчмоор

15:00-15:30

4, 5-р хороо 6, 45-р сургуулиуд, 1-р 40, 50 мянгат орчмоор

Чингэлтэй 10:30-17:00

1-р хороо НЗДТГ, Хотын өмчийн газар, ЧД-ийн Шүүх, МОНЦАМЭ, Бодь цамхаг, Төрийн банк 1-р төв, Үйлдвэрчний эвлэл, Нутгийн удирдах холбоод, Түгээмэл ДС, Амралт үйлчилгээний цогцолбор, 1, 30-р байр, МЦХ ХХК, ХЗДХЯ ЦЕГ-ын МШУТ, эдгээрийн ойр орчмоор

Баянгол 11:00-18:00

20-р хороо Монголиа девелопмент ресорсес ХХК, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, Ойн бирж ШТС-ууд, эдгээрийн ойр орчмоор

13:30-14:00

11-р хороо МҮОНРТ-ийн зарим хэсэг

Хан-Уул 10:30-18:00

ХУД-ийн 3, 4-р хороо, БГД-ийн 20-р хороо Солонго импекс ХХК, Од групп, Шунхлай групп, Монгол экспресс, Хилти, эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан 11:00-18:00

7, 8-р хороо 67-р сургууль, Баянцагаан, Баянхошууны хуучин эцсээр

24/III Баянзүрх 10:30-17:30

11-р хороо Эмийн ургамлын 1-5, Усан сангийн 1-15-р гудамж, Ногоон зоорь орчмоор, Ургах наран хороолол, Нью сервер, Харганат, Дэлхий ази цогцолбор, Эрчим арт, Мобиком, Дөл түшиг, Хүү-Эрдэнэ, Мегавүд ХХК-ууд, УСУГ-ын завсрын усан сан, Бумбат амралт, 284-р цэргийн анги

11:00-17:00

20-р хороо Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэр, иргэн Баянмөнх, эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

10:30-17:30

5, 6-р хороо 6-р хороолол орчим, 15-22, 24-26, 30, 31, 34, 45, 49-р байр, Хөп наран медикал, Баян ханхөхий трейд, Сэрүүлэг констракшн ХХК-ууд, Хөдөлмөрийн ДС, Нийслэлийн ахмадын хороо, 5-р хорооны ЗДТГ, Гранд моторс, Сэрүүн, Макс өргөө, Аж богд трейд, Монгол ханамаса ХХК-ууд, Нийслэл өмчийн газар, Бишрэлт трейд, Улаанбаатар синема, СУИС-ийн Соёлын коллеж, Их харанга /ялалт/, ЗГБН Захиргаа /СЕХ/, ЦЕГ-ын дэмжлэг үзүүлэх газар, 18-р цэцэрлэг, Хүйсийн тэгш эрхийн төв, 50-р сургууль, НОБГ, эдгээрийн ойр орчмоор

Баянгол 11:00-11:30

6, 7, 8-р хороо 1-3, 7, 16, 19-1, 19-2, 23, 25, 28, 28-1, 28-2, 30, 33, 37, 39, 42, 42а, 45а, 49, 50, 99-р байр, Хар дизайн ХХК, эдгээрийн ойр орчмоор

11:30-12:00

7-р хороо АМУ, Талст авто угаалгууд, Лун Тэнг ХХК, 4-р хороолол ГССҮТ орчмын АОС-ууд

Хан-Уул 10:30-18:00

9-р хороо Буянт-Ухаагийн 1-14 р гудамж, эдгээрийн ойр орчмоор

27/III Баянзүрх 10:30-18:00

Меговатт, ЦЭХБУТ ХХК-ууд, дүүргийн Хүүхдийн эмнэлэг, Хүүшийн зоорь, Эм Си Эс-ийн Шинэ гэр төсөл, эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30

5, 16, 22, 19-р хороо Өлгийн 1-4, 16, 18, 19, 20, 22, 31, 57, 92, Газарчны 1-9, ЦИС-ийн 1-р хэсэг, Ойн-1, 2-р гудамж, Төгөл хусханы 1-14, 69А, Б, 88, 89, 91, 106-р байр, Сэлвэшн арми ТББ, 128-р цэцэрлэг, Өлгийн халамжийн төв, Цагдаагийн орон сууц, Таманука/МОНТС, Зүтгэл найдвар ЗБН, МЦХ АТС-83, Алаг адуут СӨХ, дүүргийн Цагдаагийн хэлтэс, ШУТИС-ийн ХМТС, Оюутны байр, Батхангай өргөө, Мөнгөн сав тоног, Немон, БОСА-3 , Булган уянга, Хэ-До Инда трейд, МОНТС, Өнө мандал, Нью жуулчин турс ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар 10:30-17:30

6-р хороо 10, 13/3, 24, 30, 36, 45, 46-р байр, УСУГ-ын ЦТП ашиглалтын алба, Архивын ерөнхий газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, ШУТИС, Боловсрол мэдээллийн төв

Чингэлтэй 12:00-12:30

Засгийн газрын авто бааз, ойр орчмоор

Сонгино хайрхан 11:00-18:00

32, 22, 29-р хороо 384-ийн гарам, Баруунтурууны 2, 4, 5, 6, 8, 12, 13-р гудамж, эдгээрийн ойр орчмоор

28/III Баянзүрх 10:30-17:30

11-р хороо Ногооны зоорь орчим, 1-7, 29, Булгачны 1, Баянбулагийн 1-9-р гудамж, Товчоо, 90-р сургууль, Бямбацогт гүнийн худаг, Ган бэлдэц, Богд өргөө ХХК, МХШТФХолбоо, Ногооны зоорь-2, Жимс трейд, Актив хийц, Траст трейд, Сүйхэнт, Чуанфан жин, Гор Газ ХХК-ууд, ойр орчмоор

Сүхбаатар 10:30-16:00

5-р хороо 24, 40, 51-р байр, ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, 1-р цэцэрлэг, Нийслэлийн прокурорын газар, 2-р амаржих газар, ойр орчмоор

10:30-17:30

1-р хороо Очир стэйтс, Ди Эйч Эл ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

1-р хороо Олимп 31-35-р байр, эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй 10:30-17:30

2-р хороо 23, 25, 33/1-р байр, Next компьютерс, BSS электроникс, эдгээрийн ойр орчмоор

Баянгол 10:30-14:00

1-р хороо Огших-Ундрал, Гейзерленд, Буурал гол, Мод трейд, Кокодесерт, Шагайвар, UB систем, Тал худаг, Шинэ барилга, Туушин, Шифр ХХК-ууд Дунд гол орчмоор

Сонгино хайрхан 11:00-18:00

2, 3, 4-р хороо 65, 42-р сургууль, Шунхлай ШТС, Их нарангийн 1, 3, 4, Бага наран, Орбитын 8, 29, 30-р гудамж

29/III Баянзүрх 10:30-18:00

4, 7, 8-р хороо Нүхтийн ам, Нүхтийн 26, 27, 28, Жаргалантын 1, Сонсголонгийн 1, 2, 4-р гудамж, Жаст ойл ШТС, эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30

28-р хороо Хужирбулангийн 5-6, 36, 38, 40-46, 11-83, Хужирбулангийн эцэс орчмоор

Сүхбаатар 10:30-16:00

4-р хороо 40-50 мянгатын 15, 15А, Б 18, 20, 21, 28, 36, 37, 38, 40, 42, 44-53, 53А, Б, 65-69, 77-р байр, 45-р сургууль, 149-р цэцэрлэг, Монгол шуудан 44-р салбар, Өндөр буянт холдинг, Меторо трейд, Хаан бууз, Эко констракшн ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор
1 хороо 61-р байр, Их тэнгэр цогцолбор, 1-р сургууль, Айр маркет, Брикланд ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

30/III Баянзүрх 10:30-15:00

2-р хороо Монпетекс ХХК

10:30-16:00

1, 2-р хороо Доржийн 13/5, 13/6, 13/7, 16-р байр, ШУТИС-ийн КТМС, Сэлэнгэ пресс, Хаан зайрмаг ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

4, 5, 22, 2-р хороо, Цэргийн хотхон, Монель, Алтан-Өлгийн 22-29, баруун Алтан-Өлгийн 21-32-р гудамж, Цэргийн хотхоны 1-8

Хан-Уул 10:30-18:00

4, 5-р хороо 41, 34-р сургуулиуд, 12, 145, 71-р цэцэрлэгүүд, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, 4, 5-р хорооны байрууд Яармаг, Арцатын гудамжууд

Сонгино хайрхан 11:00-17:00

20-р хороо Ялгуусан ХХК

31/III Баянзүрх 10:30-17:30

2-р хороо, их Дарь эхийн 1-17, Сэлбийн 10, дунд Дарь эхийн 3-45-р гудамж

10:30-17:30

2, 4-р хороо Гэгээ, Бэрс, Нийгмийн ухааны ДС-ууд, Нийслэлийн шүүх, Хүч спортын хороо, Дотоодын цэргийн 805, 809-р анги, ЦЕГ-ын ЗУГ, НХЖГ, Хүүхэд хөгжил хамгаалал төв, Ханин сүм, эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан 11:00-18:00

25, 2, 20-р хороо 114-р сургууль, Жи мобайл, Эх нялхсын сувилал, Геологийн төв лаборатори, Зуслангууд, Орбит, Одонт, Малчин, Хайрханы гудамж, эдгээрийн ойр орчмоор

Энэхүү хуваарийг www.tog.mn вэбсайт, www.facebook.com/ubedn, www.twitter.com/ubedn1 хаягаар өдөр тутам үзэх боломжтой.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn

Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ нийгэм

Салхин цэцэг туссан бол ахиж тусахгүй

Сүүлийн үед бага насны хүүхдийн дунд салхин цэцгээр өвчлөх тохиолдол ихсэх болсон. Салхин цэцэг нийслэлийн хэмжээнд өмнөх онд 3,696 тохиолдол гарсан бөгөөд мөн оны өмнөх үеэс 367 тохиолдлоор өссөн. Харин он гарсаар эхний хоёр сарын байдлаар 1,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, мөн өмнөх оны үетэй харьцуулахад 179 тохиолдлоор өссөн байгаа юм. Үүнээс харахад сүүлийн жилүүдэд өвчлөл ихсэж байгааг харуулж байна. Энэ өвчинд урьдчилан сэргийлэх вакцин гэж одоогоор байхгүй учраас эцэг, эхчүүд хүүхдээ зөвлөмжийн дагуу сэргийлэх шаардлагатай байгаа юм.

Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ж.Энхцэцэг зөвлөж байна.

Салхин цэцэг нь вирусээр үүсдэг. Ихэвчлэн бага насны болон жирэмсэн эхчүүд өртөмтгий бөгөөд энэхүү халдварт өвчин нь өвөл, хаврын улиралд ихэсдэг аж. Хүндрэлийн хувьд янз бүр байна. Вирусийн гаралтай дээрээс нь дархлаа нь сул байх үед өөр ямар нэгэн өвчин тусч болно. Эсвэл бохир гараараа маажсаны улмаас арьсны идээт үрэвсэл рүү хүндэрч болдог. Арьсны үрэвсэл нь цааш даамжрахаас эхлээд хүндрэл байна. Гэхдээ энэ тохиолдол цөөн.

Салхин цэцэг туссан бол ахиж тусахгүй.Яагаад гэвэл туссаны дараа хүнд дархлаа тогтчихдог гэж хэлсэн. Улаан бурхан, салхин цэцэг гээд өвдсөний дараа адилхан дархлаа тогтдог. Харин түүнтэй ижил төстэй өвчин тусч болно. Тухайлбал харшил ч байж болно. Тиймээс нэг л удаа тусдаг. Дархлаа тогтсон хүн ахиж өвдөхгүй.

Улаан бурхан өвчин болон салхин цэцгийн ялгаа:

Салхин цэцэг нь биеэс гарсан улаан гүвдрүү нь дотроо цэврүүтэй байдаг учраас ялгаж болно. Зарим тохиолдолд дөнгөж гарч эхэлж байгаа учраас андуурч магадгүй. Мөн хүнийхээ онцлогоос хамааран цөөхөн эсвэл ихээр гарч болдог. Голдуу зөөлөн эдтэй газар туурдаг.

Дээрх халдвар туссан үед усанд сайн орох хэрэгтэй, эсвэл ус хүргэж болох уу?

-Энэ нь тухайн хүүхдийн онцлогоос хамаардаг. Бие дээр гарсан тууралт нь хатаад ирэхээр тавлаж эхэлдэг. Тавыг нь хуулчихаар сорви тогтчихдог. Тэгэхээр усанд орох үедээ тав нь хуулрах магадлалтай байдаг учраас ийм утгаараа хүмүүс усанд хүрч болохгүй гэдэг байх. Ерөнхийдөө бол гар нүүрээ угаахаас эхлээд ус хүргэж болно.

Салхин цэцэг өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд хоёр цаг тутамд гэрээ агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх мөн уусмал бэлдэх нь чухал байдаг.Тухайлбал сармис, содны болон давсны уусмалаар амны хөндийг зайлна. Мөн агаар дуслын замаар халдварладаг учраас хэрэв таны хүүхэд салхин цэцэг туссан бол гэрт нь эдгэрэх хүртэл нь байлгах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Прокурор асан Х.Тамир нарын давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ

Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 15-нд товлогдоод байсан ч мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдаж байсан юм.

Тэднийг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татсан билээ. Олон удаа мөрдөн байцаалтад буцсан тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх Мягмарт 09.00 цагт болохыг нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Э.Мөнх-эрдэнэ мэдээлэв.

Х.Тамир нарын прокуроруудыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутгасан бөгөөд сэжигтнүүдийг хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Хэргийг эргэн сануулбал, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар мөс авчруулахаар хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан Б.Сүхбаатар гэгчийг БНХАУ-ын Эрээн хот руу явуулж, түүнийг Чойр өртөөнд ирэхэд нь тосч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2016-2017 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын хуваарь

2016-2017 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын хуваарийг олимпиад зохион байгуулах нэгдсэн хороо хуралдаж шийдвэрлэжээ. Тухайлбал Математикийн олимпиадын 2-н даваа энэ сарын 30-31-нд болох бол 3-н даваа нь тавдугаар сарын 04-08 хооронд Булган аймагт болох юм байна.

Олимпиадын төрөл

2-ын даваа

3-ын даваа

Хугацаа

Хаана зохион байгуулагдах

Хугацаа

Улсын олимпиад зохион байгуулагдах газар

1

Монгол хэл, бичиг

4 сарын 02

Нийслэл, аймагт

5 сарын 05-06

МУБИС

2

Математик

3 сарын 30-31

Нийслэл, аймагт

5 сарын 04-08

Булган аймаг

3

Физик

3 сарын 29

Нийслэл, аймагт

4 сарын 21-24

Хэнтий аймаг

4

Хими

3 сарын 31

Нийслэл, аймагт

5 сарын 6-7

МУИС

5

Газар зүй

4 сарын 01

Нийслэл, аймагт

4 сарын 28-29

Өвөрхангай аймаг

6

Орос хэл

1 сарын 20

Нийслэл, аймагт

2 сарын 20-22

МУБИС

7

Техник технологи

3 сарын 30-31

Нийслэл, аймагт

4 сарын 26-28

МУБИС

8

Биологи

3 сарын 29

Нийслэл, аймагт

4 сарын 27-28

МУИС

9

Англи хэл

4 сарын 01

Нийслэл, аймагт

5 сарын 10-12

МУБИС

10

Түүх

3 сарын 30

Нийслэл, аймагт

5 сарын 4-5

МУБИС

11

Нийгмийн ухаан

3 сарын 31

Нийслэл, аймагт

5 сарын 4-5

МУБИС

12

Мэдээлэл зүй

4 сарын 02

Нийслэл, аймагт

5 сарын 2-3

ШУТИС, ХМТС

13

Сэтгэх чадвар

4 сарын 01

Нийслэл, аймагт

5 сарын 5-7

Хөвсгөл аймаг

14

Хятад хэл

3 сарын 31

Нийслэл, аймагт

5 сарын 05

Отгонтэнгэр ДС

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ НЭГДСЭН ХОРОО

Categories
мэдээ спорт

Г.Ууганбатаар: Би эм уусан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм

Монголын тэшүүрийн холбооноос өнгөрөгч нэгдүгээр сард насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд өндөр амжилт гаргасан таван тамирчныг допингийн шинжилгээнд хамруулахад манай тамирчин Г.Ууган-Баатараас сэргээшийн төрлийн бодис илэрснийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтийн допингийн хяналтын лабораториас энэ сарын 3-ны өдөр монголын тэшүүрийн холбоонд ирүүлжээ.

Тэгвэл энэ талаар Г.Ууганбаатар манай сонинд ярилцлага өгчээ. Тэрээр ярихдаа, “Надаас илэрсэн бодис нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй мелдониум гэдэг бодис юм. энэ бодис нь милдорнат гэдэг эмнээс илэрдэг юм билээ. Энэ эмийг өнгөрсөн 12-р сард албан ёсоор хэрэглэхийг хорьсон байдаг. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан энэ шийдвэрийг тухайн үед би бүрэн мэдээгүй байсан” хэмээн ярьжээ. Дэлгэрэнгүйг сонины өнөөдрийн дугаараас уншина уу.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” эхэллээ

Холбоотой ЗурагАзербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Тус тэмцээнд нийт 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 80 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас нийт зургаан тамирчин хүч үзэх юм.

Эрэгтэйчүүдийн:

  • 60 кг-д МУГТ Д.Амартүвшин,
  • 66 кг-д Г.Хэрлэн,
  • 73 кг-д Г.Одбаяр,
  • 81 кг-д О.Ууганбаатар,
  • +100 кг-д Ө.Дүүрэнбаяр,

Эмэгтэйчүүдийн:

  • -78 кг-д Ц.Наранжаргал нар зодоглоно.
Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Аргентин Улсын Гадаад хэрэг, шашны асуудал эрхэлсэн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2017 оны 3 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

Уулзалтаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны ойрын зорилтууд, боломжит салбарын талаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, талууд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоо байгааг санал нэгтэй тэмдэглэв. Аргентин Улс нь малын гоц халдварт өвчнийг бүрэн устгасан туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Тус улс Индонез Улсад сүүн бүтээгдэхүүний технологийг сайжруулах, Камбож Улсад малын эрүүл ахуйг хангах, дархлаажуулах, олон улсын стандартад нийцсэн үхрийн махны үйлдвэрийн технологи нэвтрүүлэх, Армени Улсад дэвшилтэд технологид суурилсан газар тариалан хөгжүүлэх чиглэлээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд манай ХХААХҮ-ийн сайдыг тус улсад айлчлуулах, Аргентины ХАА-н технологийн Холбооны мэргэжилтнүүдийг Монголд ажиллуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын чухлыг талууд чухалчлан тэмдэглэв.

Улмаар айлын тал Буэнос Айросын Үндэсний Их сургууульд хөдөө аж ахуйн чиглэлээр монгол оюутан сургах, Аргентины Дипломатын Академид монголын дипломатуудыг суралцуулах боломжийг хайж ажиллахаа илэрхийлэв.

Мөн НҮБ, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хамтын ажиллагаа (ФЕАЛАК) зэрэг бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Түүнчлэн хоёр тал бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэв.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай иргэд Латин Америкийн орнуудаас Чили, Перу, Мексик, Колумби, Куба, Бразил, Аргентинд хөнгөлөлттэй зорчих зохицуулалттай болж байгаа юм.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Аргентины төлөөлөгчдийг Аргентины Гадаад хэрэг, шашны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд Густаво Злаувинен нар тус тус тэргүүлж, хоёр талын албаны хүмүүс байлцав.

Монгол, Аргентины хооронд 1971 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2016 онд Аргентинаас 1.5 сая орчим ам.долларын бүтээгдэхүүн худалдан авснаас бяслаг, шар буурцагны тос, шоколад, какао агуулсан бүтээгдэхүүн, хатаасан жимсний импорт зонхилсон байна.

Манай улс Латин Америкийн орнуудаас Мексик, Бразил, Колумб, Куба, Парагвай, Аргентин зэрэг улстай ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай ажиллаж байна.