Categories
мэдээ нийгэм

“Mongolia Gold 2017” хурал, үзэсгэлэнд оролцохыг урьж байна

“Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

“Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэн энэ долоо хоногийн баасан гаригт буюу 3-р сарын 17-нд Чингис хаан зочид буудалд болно.

Тус хурал, үзэсгэлэн нь алтны салбарт хөрөнгө оруулалтыг татах, алтны олборлолт, хайгуулын төсөлд бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зорилгоор явагдана.

“Mongolia Gold 2017” хурал, үзэсгэлэнг Голомт банк, Монполимет, Вагнер ази тоног төхөөрөмж компаниуд ивээн тэтгэж байна.

Хуралд алтны салбарын төрийн болон бизнесийн 20 гаруй илтгэл тавигдаж, 400 гаруй гадаад, дотоодын төлөөлөгчид оролцоно. Мөн 27 компанийн техник, технологи, алтны төслийн үзэсгэлэн гарна.

Тус хурал, үзэсгэлэнд оролцохыг хүсвэл

www.mongolia-gold.com – сайтруу орж бүртгүүлэх,

70111106, 91911383, 89113499 утасуудаар холбогдоорой.

Categories
мэдээ нийгэм

Бүтэн өдрийн үнэ төлбөргүй сургалтыг 100 оюутанд зориулан зохион байгуулна

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 2017 оны 4-р сарын 1-ны Бямба гарагт хоёр дахь жилдээ нийгмийн хариуцлагын санаачилгын хүрээнд “АмЧамын Ментор Өдөрлөг 2017”-г Корпорэйт Зочид Буудал Энд Конвеншн Центрт зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь 3-4-р курсийн 100 оюутан залууст бүтэн өдрийн турш Монголын тэргүүлэх бизнесийн манлайлагчдын илтгэлийг сонсох, шилдэг компаниудын хүний нөөцийн захирлууд удирдан явуулах карьер хөгжүүлэлт, хувь хүний хөгжил, өөртэй итгэлтэй болох, багаар ажиллах чадвар хөгжүүлэх болон хэрхэн амжилттай CV бичих зэрэг сургалтуудад хамрагдах боломжийг үнэ төлбөргүй олгох юм. Арга хэмжээнд АмЧамын дараах гишүүн компаниудын гүйцэтгэх удирдлагууд болон төлөөлөл оролцож илтгэл тавих болно.

  • Биатрис Кэмп, АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албаны дарга
  • Ө. Ганзориг, Голомт банкны гүйцэтгэх захирал
  • Ч. Ганхуяг, Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал
  • Л. Гантөмөр, М-Си-Эс Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • Гарретт Вилсон, Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • Н. Мөнхнасан, Монполимет Группийн гүйцэтгэх захирал

Оролцохыг хүссэн оюутан залуус 2017 оны 3-н сарын 17-ний 18:00 цагаас өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай ба сонгон шалгаруулалтын гол шалгуур үзүүлэлт нь англи хэл дээр 200 хүртэлх үгтэй эссе бичиж ирүүлэх юм. Эссенд өөрийн товч танилцуулга, нийгмийн идэвхи, яагаад арга хэмжээнд оролцох хүсэлтэй байгаа ба ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилгоo товч ба тодорхойгоор илэрхийлсэн байх шаардлагатай. Шалгаруулагчид оролцогчийн эссений агуулга болон англи хэлний чадавхийг харгалзан шүүнэ. Арга хэмжээтэй холбоотой нэмэлт мэдээллийг 7000-3437, info@amcham.mn-аас авах боломжтой.

Бүртгүүлэх линк: https://form.jotform.me/70508180552452

АМЧАМ МОНГОЛЫН ТУХАЙ

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь Вашингтон ДиСид байрладаг 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоо болох Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбарын статустай. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Categories
мэдээ нийгэм

“Хуулиа дээдэлье” аян боллоо

БАЯНХОНГОР АЙМАГТ “ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” АЯН БОЛЛООБаянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Хуулиа дээдэлье” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 2017 онд тус аяныг “Хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо” сэдвийн хүрээнд 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулсан байна. Учир нь аймгийн хэмжээнд бага насны хүүхэд холбогдсон гэмт хэрэг 2016 оны байдлаар 23 бүртгэгдсэн бол 2017 оны эхний 2 сарын байдлаар 13 хүүхэд холбогдон шалгагдаж байгаагаас харахад энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Уг аяны хүрээнд Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зөв хүмүүжил, ёс зүйн төлөвшилт олгох цуврал лекцийг 3700 гаруй сурагчдад уншиж, 750 гаруй сурагчдаас 5 асуулт бүхий санал асуулгын хуудсыг ажиллуулжээ.

Мөн аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх ажилд хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хүүхдэдээ сайнаар нөлөөлөх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 110 гаруй сурагчдад “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж, “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо” сэдвийн хүрээнд “Дэвжээ” тэмцээнийг амжилттай зохион байгуулж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

“МОНГОЛ ХҮН” аяны анхдугаар зөвлөгөөн болно

Зорилго:

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Хамрах хүрээ:

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч

Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороотой хамтран “Монгол хүн” аяныг зохион байгуулах бөгөөд аянд төрийн өмчийн 131 сургууль, 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 94 сургууль 407 цэцэрлэг, насан туршийн боловсролын 8 төв хамрагдана.

Зохион байгуулагч:

Нийслэлийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийгмийн хөгжлийн хороо

Нийслэлийн Боловсролын газар

Хамтран ажиллах байгууллага

Нийслэлийн хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийг газар

Нийслэлийн Цагдаагийн газар

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэсүүд

Дүүргийн Боловсролын хэлтсүүд

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг

“Амин жаалууд” эцэг эхийн холбоо ТББ

Хаана: “Соёлын төв өргөө”-ний их танхим

Хэзээ: Үйл ажиллагааны нээлт 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 10:00 цагт

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Categories
гадаад мэдээ

Туркэд нисдэг тэрэг сүйрч таван хүн амь үрэгдлээ

Туркийн Станбул хотноо нисдэг тэрэг сүйрэх үеэр таван хүн амь үрэгдлээ. Тэдний дөрөв нь Оросын иргэд байв гэж Eczacibasi Group компанийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Одоо байгаа мэдээгээр нисдэг тэрэг нь Eczacibasi Group компанийх бөгөөд ослын үеэр түүнд 7 хүн явсны хоёр нь нисгэгчид, дөрөв нь компанийн зочин оросууд ба Туркийн нэг иргэн байв. Нисдэг тэрэг Ататюркийн нэрэмжит хисэх буудлаас баруун чиглэлд нисч яваад Станбулын Бююкчекмеже районы авто зам дээр унан сүйрчээ. Манантай байснаас нисгэгчид нь телевизийн цамхагыг харалгүй мөргөн унасан байна. “Нисдэг тэрэг сүйрсэн газарт наад зах нь таван цогцос байхыг олсон. Урьдчилсан мэдээгээр нисдэг тэрэг нь хувийн компанийх байжээ” гэж Бююкчекмеже районы захиргааны тэргүүн Хасан Акгюн хэлжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа тамга тэмдгээ авчээ

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дүүргийнхээ Ардчилсан намын дарга болжээ. Тэрбээр намын даргын тамгаа өнгөрсөн амралтын өдөр гардан авсан байна.

Баянгол дүүргийн Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ажилладаг. Тэрбээр Ардчилсан намын даргаар сонгогдсонтой холбогдуулан намын анхан шатны байгууллагын удирдлагын албаа ийн С.Одонтуяад шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

“Германд 100 сувилагч – 100 ажлын байр” зорилтот хөтөлбөрийн танилцуулга өдөрлөг болно

Эй Би Си Ворлд компани нь 2013 оноос хойш Монголын оюутан залуучуудыг Герман улсад сувилагчын мэргэжил эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэн.

2017 оноос бид энэ үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгон “Германд 100 сувилагч – 100 ажлын байр” гэсэн тусгай хөтөлбөрийг 3-5 жилийн хугацаатай зарлаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд нийт 100 хүнийг aсран сувилахуйн мэргэжлээр сургаж, Германы эмнэлэгүүдэд баталгаатай ажлын байраар хангах, тэндээ урт хугацаанд ажиллаж амьдрах боломжийг олгох юм.

Энэ хөтөлбөр нь хэнд илүү тохиромжтой вэ?
– 10 жилийн ахлах ангийн сурагчид буюу төгсөөд сувилагчийн мэргэжлээр суралцахаар төлөвлөж байгаа бол
– Сувилахуйн чиглэлээр суралцаж байгаа эсвэл төгсөөд ажлын байргүй байгаа оюутан залуучууд
– Сувилагчаар ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа 35 хүртэлх насны хүмүүс
“Танилцуулга Өдөрлөг”-т та хүрэлцэн ирснээр тус хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, биднээс сонирхсон бүх асуултандаа хариулт авах боломжтой.

Оролцогчийн тоо хязгаартай тул та урьдчилж бүртгүүлнэ үү.
Утасны дугаар: 7000-4090, 8082-4090

ХЭЗЭЭ: 2017 оны 3-р сарын 18-ны
Бямба гаригт 13-15 цагийн хооронд

ХААНА: Сүхбаатарын талбайн баруун талд, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байрны 4 давхарт

Дэлгэрнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/333677113696032 линкээр орж сонирхоноуу.

Categories
мэдээ спорт

50 сая төгрөгийн сантай халз барилдаан болно

Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн сантай халз барилдаан болно. Энэхүү барилдаан энэ сарын 16-нд болох аж. Барилдааны тасалбар 10 мянган төгрөг ба өнөөдрөөс эхлэн худалдаалагдах юм байна. Барилдаанд оролцохоор жүдочид бие биенийгээ энэхүү барилдаанд халз барилдъя хэмээн нүүр номоороо дамжуулан дуудах болжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулна

Засгийн газрын өнгөрөгч мягмар гарагийн хуралдаанаар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг улс болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дүнд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Гэсэн ч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байгаа юм.

2011-2015 эхийн эндэгдлийн харьцаа Баян-Өлгий аймагт 89.5, Баянхонгорт 73.6, Завханд 65.9, Өвөрхангайд 52.3, Төв аймагт 50.9, Хөвсгөлд 49.8, Сэлэнгэд 41.2, Хэнтийд 38.1 хувь байгаа нь улсын дунджаас өндөр гэсэн үг юм.

Эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийхэд 32.9 хувь нь ажилгүй, 25 хувь нь малчин, 9.9 хувь нь оюутан эх байсан нь амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оройтож авснаас болсон байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхижуулан эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж албаныхан үзэж байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Mongolia’s next top model”-н ялагчаар Б.Цэрэндолгор шалгарлаа

“Боловсрол суваг” телевиз”, “Бюро 24/7” дижитал сэтгүүлийн уран бүтээлчдийн хамтран зохион байгуулсан Монголын загварын ертөнцөд цоо шинэ дүр төрх бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт өнөөдөр болж, шилдгүүдийг тодрууллаа.

Энэхүү шоуны эцсийн шалгаруулалтад Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ нарын шилдэг оролцогч үлдээд байсан юм. Ингээд шүүгчид болон үзэгчдийн санал асуулгаар Б.Цэрэндолгор 67 оноогоор тэргүүлэн ялагчаар тодорлоо.

Тэрээр “Ач” анагаах ухааны их сургуульд шүдний эмч мэргэжлээр суралцдаг бөгөөд үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулав.

Харин Ю.Балжидмаа 48 оноогоор хоёрдугаар байрт, Т.Номин-Эрдэнэ 39 оноогоор гуравдугаарт байрт тус тус шалгарлаа.

2017 оны нэгдүгээр сарын 15-нд эхний дугаараа үзэгчдэд толилуулсан тус шоу нэвтрүүлэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 15 дугаар бэлтгэн үзэгчдэд хүргэсэн билээ.

Тус нэвтрүүлгийн сүүлчийн дугаар буюу 16 дахь дугаарт оролцогч 16 охид тайзнаа гарч Говь брэнд, Michel & Amazonka, Queen Fashion House, The Muse Art House маркын шинэ цуглуулгуудыг үзэгчдэд танилцуулав.

Энэхүү реалити шоуны ерөнхий продюссерээр Бюро 24/7-гийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл, шүүгчээр Монголын супер модель Нора Дагва болон топ модель, жүжигчин, найруулагч М.Оргил, “On’n Off” продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа нар ажилласан юм.