Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцууллаа

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАААвлигатай тэмцэх газраас яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд АТГ-аас холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Уг хөтөлбөрийг олон нийт бөгөөд төрийн албан хаагчдад таниулах, хүргэх долоон баг АТГ-т байгуулагдаж, өөрсдийн хариуцсан салбар байгууллагуудад 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай ажиллах юм. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, аргазүйн туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

94 жолоочид баривчлах шийтгэлийг шүүхээс оногдуулжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл” оногдуулахаар заасан байдаг.

Дээрх хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнээс хойш буюу 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэл хотын хэмжээнд нийт 94 хүнд 7-30 хоногийн баривчилах шийтгэлийг шүүхээс оногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио 23-нд дуугарна

Гуравдугаар сарын 7-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болох асуудлыг хэлэлцэн баталсан билээ.

Үүнтэй холбоотойгоор гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургалт энэ сарын 23-ны 16.00 цагт орон даяар болох гэж байна.

Уг арга хэмжээг ОБЕГ-аас иргэдэд гамшгаас өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах сургах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэхь долоо хоногийн Пүрэв гарагт зохион байгуулдаг. Дадлага, сургалт нь хоёр үе шаттай байна. Гамшгийн дуут дохио эхний удаа дуугархад иргэд “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм.

Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж.

Дэлхий дахинд тохиолдож буй байгалийн аюулт үзэгдлээс газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт богино хугацаанд тохиолдож, хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гамшиг юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.

2016 онд улсын хэмжээнд нийт 28000 /шахам газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчим Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газруудад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн идэвхжилт буурахгүй хэвээр байна.

Тухайлбал, 2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж, тохиолдлын тоо эрс өссөн.

Дээрхи идэвхижилт бүхий газруудад 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-50 орчим хувьд эвдрэл гэмтэл, нуралт үүсч, 30000-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо судалгаа гарсан.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Санхүүгийн Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт энэ сарын 19-нд болно

Орос Монгол зурган илэрцүүдОросын Холбооны Улсын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль “Гадаадын төгсөх ангийн суралцагч нарт зориулсан олон улсын шалгаруулалт”-ыг БСШУСЯ-тай хамтран зохион байгуулахаар тохиролцжээ.

Ингэхдээ олон улсын хэмжээнд орос хэлний мэдлэгтэй, цаашид ОХУ-ын Боловсролын яамны тэтгэлэгтэйгээр суралцах сонирхолтой төгсөх ангийн суралцагчдын дунд шалгаруулалтыг зарласан байна.

Шалгаруулалтыг цахим хэлбэрээр бүртгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын талаас 80 гаруй суралцагч бүртгүүлжээ.

“Гадаадын төгсөх ангийн суралцагч нарт зориулсан олон улсын шалгаруулалт” 2017 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль дээр болох бөгөөд ОХУ-ын Санхүүгийн их сургуулийн төлөөлөл тус шалгалтыг удирдан зохион байгуулах аж.
Categories
мэдээ нийгэм

Арилжааны банкуудыг ариун цэврийн өрөөгөө нээлттэй болгохыг шаардлаа

Арилжааны банкууд зурган илэрцүүд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Капитрон банк, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг 9 банкны 18 салбар тооцооны төвүүдэд хяналт, шалгалт хийжээ.

Тус хяналт, шалгалтаар:
 Хаан банк – 509-р тооцооны төв / 100 айл/
 Хас банк – ИБМУТ хажуу тал өргөтгөл
 Голомт банк – ИБМУТ харъяа салбар
 Капитрон банк – 100 айл тооцооны төв
 Капитал банк – Ард бизнес төв
 Улаанбаатар хотын банк – Чингэлтэй дүүрэг салбар зэрэг 6 салбар тооцооны төвүүд харилцагч нарт үйлчлэх ариун цэврийн өрөө байхгүй зөрчил илэрсэн байна.

Улмаар зөрчил илэрсэн нэр бүхий 6 арилжааны банкны салбар тооцооны төвүүдэд 7/11 тоот Улсын байцаагчийн зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлж, дагуу тухайн салбар тооцооны төвүүдээс зөрчил дутагдлыг арилган, дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар албан бичгээр хариу мэдэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэл: Ардчиллын үнэт зүйл, хууль дээдлэх зарчмыг үл тоомсорлосоор байх уу

АН-ын гишүүд өнөөдөр намын дотоод асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуралд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тэргүүтэй бусад гишүүд оролцлоо

Энэ тухай Ц.Оюунгэрэл, “АН-ын дотоод сонгуульд гарч байгаа хэд хэдэн зарчмын маргаан байна. АН шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө VI их хурлаар баталсан. Энэ хөтөлбөрт одоогийн явуулж буй дотоод сонгуулийн зохион байгуулалт нийцэхгүй байна. Манай намын шинэчлэлийн хөтөлбөрийн гол агуулга нь намыг нээлттэй болгох байсан. Гэтэл дотоод сонгууль явуулж буй дүрэм журам маш хаалттай нөхцөлд хийгдэж байна. Ялангуяа намын VII их хурлаар баталсан шинэчилсэн дүрэм намын гишүүдэд нээлттэй болоогүй.

Намын дүрмийг дээд шүүх бүртгэж авч амжаагүй юм болов уу. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дээд шүүх энэ асуудлаар хуралдаагүй байгаа юм байна.

Хоёрдугаарт дээд шүүхэд бүртгүүлээгүй, хаалттай дүрмээр сонгууль явуулбал үр дагавар нь яах вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа. Дүрмийн бус байдлаар сонгууль явуулбал намын гишүүд хүлээн зөвшөөрөх үү гэдэг маш их эргэлзээтэй байна. Тиймээс энэ сонгуулийг намын дүрэм ил тод болсны дараа явуулаач гэдэг саналыг С.Эрдэнэ даргад удаа дараа тавьсан. Хариу алга байна.

Мөн намын Дотоод сонгуулийн хороо гэдэг байгууллага эрх мэдлээ хэтрүүлсэн үйл ажиллагаа удаа дараа явуулж байгаад гишүүд дургүй байна. Тухайлбал Дотоод сонгуулийн хороо бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлж байна.

Одоо АН-ын сонгуульд оролцох хүсэлтэй бол дүрмийн бус татвар, хураамж төлөх хэрэгтэй болоод байна. Эрх мэдлээ хэтрүүлсэн, хураамж гэж хууль бусаар тогтоосон зүйлийг төлөхгүй байхыг бид ярилцаж байгаа.

Мөн нэг ноцтой зүйл нь авч байгаа татвар хураамж, дэнчингийн хэмжээ. Өмнө нь АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд 1 сая төгрөгний дэнчин төлдөг байсан бол одоо 3 сая төгрөгийн дэнчин, 3 сая төгрөгийн хураамж төлөх болоод байна.

Өмнө нь Нийслэлийн намын даргад нэр дэвшихэд хураамж, дэнчин хэрэггүй байсан бол өнөөдөр 90 сая төгрөгийн дэнчин тавьж байна. Эдгээр шаардлагууд нь АН-ын албан тушаалыг үнэлгээжүүлсэн, МАН-ын хэрэгжүүлж байгаа 60 тэрбумын схемийг АН-д гоц халдварч өвчин мэт авчирсан буруу жишиг гэж үзэж байна.

Сөрөг хүчин АН эрх баригч хүчнийхээ бурууг шүүмжлэх ёстой байтал өөрсдөө гоц халдварт өвчнөөр өвчилж болохгүй. Манай АН-д МАН-ын 60 тэрбумын өвчин халдварлах гээд байна” гэв.

Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж дараах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг шаардаж байгаагаа дурдлаа. Үүнд:

  • Намын гишүүдээс авах татварыг дүрмийн хүрээнд оновчтой тогтоох,
  • Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед намын дотоод сонгуулийг гишүүдийн идэвх оролцоонд тулгуурлан зардал багатай зохион байгуулах, Сонгууль зохион байгуулах зайлшгүй шаардлагатай зардлын тооцоог гаргаж нээлттэй мэдээлэх,
  • Намын дансыг яаралтай шилэн болгож, намын гишүүдийн итгэлийг сэргээх,
  • Намын дотоод сонгуулийг дээрх асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр Ерөнхийлөгчийн дараа явуулах зэрэг асуудал багтаж байна.
Categories
мэдээ цаг-үе

П.Насанжаргал: Арьс ширний салбар бүтээгдэхүүний төрлөө гадаад зах зээл рүү чиглэсэн уургийн бүтээгдэхүүнээр баяжуулах шаардлагатай

Хөнгөн үйлдвэрийн судалгаат уршилт үйлдвэрлэл бизнесийн АРМОНО корпорацийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор П.Насанжаргалтай ярилцаж арьс ширний салбарын талаар санал бодлыг нь хуваалцлаа.

-Та Армано корпорацийн үйл ажиллагааны талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-ХҮСТҮБ-ийн АРМОНО нэгдэл анх 1970 онд “Арьс, шир, савхин эдлэлийн үйлдвэрийн туршлага, шинжилгээний төв” нэртэйгээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас 45 жилийн хугацаанд арьс ширний үйлдвэрлэлийн салбарт малын гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулах техник, технологийн дэвшлийг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, арьс ширний үйлдвэрлэлийн ойрын болон хэтийн хөгжлийн төлвийг тодорхойлох, экспортын нөөц, үр ашгийг нэмэгдүүлэх, үндэсний стандартыг боловсруулах, мөрдүүлэх, бүтээгдэхүүний чанарт лабораторийн шинжилгээ, баталгаажуулалт хийх зэргээр үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Одооч гэсэн анх байгуулагдсан үндсэн чиг үүргээ алдаагүй арьс ширний салбартаа эрдэм, шинжилгээ туршилт, судалгаа, инноваци мэргэжлийн үйлчилгээ явуулж байна. АШҮ-ийн нэгдэл 80-90-д онд жинхэнэ үйлдвэрлэл технологийн паркийн системээр ажиллаж гадаад экспортын 10 % дангаараа хангаж байсан үед арьс ширний эрдэм шинжилгээ туршилтын төв нь хөгжлийн цөм болж байсан шалтгаан нь судалгаа хөгжилд их ач холбогдол өгч байсны үр дүн гэж би боддог. Бэлчээрийн малаж ахуйтай манай орны хувьд арьс ширэн түүхий эд нь гэмтэл ихтэй, савхи, нэхий хувцасны зах зээлд гадаад зах зээл байтугай дотоодын зах зээлийн шаардлагад нийцэхэд хүнд байна. Харин арьс ширэн түүхий эд бол эрдэс баялаг биш байнга нөхөн сэргээгдэж байдаг уураг агуулсан үнэт түүхий эд, монголчууд бидний баялаг юм. Иймд арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд одоогийн нөхцөл байдал, дэлхий дахины чиг хандлагад тохирсон гарц олох шаардлагатай

-Таны бодлоор тэр гарц ямар байж болох вэ?

-Арьс ширний салбарыг яг одоогийн нөхцөл байдалд тулгуурлаад 2 үндсэн чиглэлээр хөгжүүлбэл илүү үр дүнтэй байх болов уу гэж мэргэжлийн хүний хувьд боддог.

Нэгдүгээрт нь уургийн боловсруулалтын чиглэлд анхаарах ёстой. Арьс ширний боловсруулалт u237 нь байгалийн өндөр молекульт нэгдэл болох 20 гаруй төрлийн аминхүчлүүдийн найрлага бүхий коллаген уургийг физик-хими, механик аргаар боловсруулж хэрэглэгээний бүтээгдэхүүн болгохын тулд олон нэр төрлийн химийн бодис ашигладаг цэвэр химийн үйлдвэрлэл бөгөөд шинжлэх ухаан, инновацид суурилуулан хөгжүүлбэл ногоон үйлдвэрлэл болон хөгжих боломжтой.

ХҮСТҮБ-ийн АРМОНО корпораци нь 2013 онд “Малын гаралтай түүхий эдээс уураг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломж” сэдэвт судалгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй хамтран хийсэн юм.

Дэлхий даяар байгаль экологийн асуудлууд, уургийн бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлагаас үүдэн арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний уламжлалт хандлага сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж байна.

Арьс шир боловсруулалт биотехнологи, өндөр технологи руу шилжиж, арьсны коллаген уургийн бүтээгдэхүүн болох хиамны хальс, коллагены утас, эмний капсул, техникийн болон хүнсний желатин, арьсан даавуу, гоо сайхны бүтээгдэхүүн, коллагены бэлдмэл, эмчилгээний бодисууд зэргийг гарган авч байна.

Арьс ширний боловсруулах технологийн норм ашиглалтын тооцоогоор идээлээгүй год, сүүл, зудад хорогдсон малын арьс, шир, идээлсэн зах, өөдөс, халим, хуулдас, зоргодос мэтийн их хэмжээний хатуу хаягдал гарч байна. Энэ хаягдлын агууламжийн 30 орчим хувь нь коллагены уураг бөгөөд 3000-4000 тн цэвэр уураг хаягдаж байна гэсэн үг юм. Үүн дээр амьдын гэмтлээс болсон ашиглалтгүй арьсан түүхий эдийг нэмж тооцвол хэд дахин их тоо гарна.

Дээр дурдсан судалгаагаар коллагены уургаар энгийн технологийн хүрээнд тэжээл, цавуу, бордоо, техникийн желатин, биотехнологиор хиамны хальс, уургийн гидролизат, дүүргэгч, арьс ширний тос, нанотехнологийн хүрээнд хүнсний нэмэлт тэжээл, эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн, хиймэл эрхтэн үйлдвэрлэх боломжтой.

Монгол орны коллаген уургийн агууламж бүхий бүтээгдэхүүний экспортыг Бельги, Голланд зэрэг улсуудтай жишиж үзвэл Бельги улс 2,7 сая малтай бөгөөд уургийн агууламж бүхий эм, гоо сайхны бэлдмэл, мэс заслын утас, уургийн гидролизат үйлдвэрлэж 127,0 тэрбум ам.долларын, Голланд улс 5,6 сая малтай баколлагены уургийн агууламж бүтээгдэхүүн үйлдвэрлэж 35,1 тэрбум ам.долларын экспорт тус тус хийдэг байна.

Харин Монгол улс 70,0 орчим сая малтай боловч коллагены уургийн агууламж бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, эсрэгээрээ хиамны хальс, хүнсний желатин, техникийн желатин, мэс заслын утас, гоо сайхны бүтээгдэхүүн маш олон төрлийн уургийн агууламж бүхий бүтээгдэхүүнийг өндөр үнээр импортолж байна. Коллаген, кератины уургийн агууламжтай бүтээгдэхүүн гэвэл ноос, ноолууран болон бага зэргийн арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн экспортолж байна.

Химийн бодис ашиглаагүй, генийн өөрчлөлтгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээлд өсөх хандлагатай өнөө үед бид дээрхи байдалд дүгнэлт хийж бэлчээрийн монгол малын био түүхий эдийг орчин үеийн өндөр технологийн шийдлээр боловсруулах үндэсний технологийн аргуудыг судлан бий хэрэгтэй.

Судалгаа хөгжилд тулгуурласан био, нанотехнологийн шийдлээр монгол малын коллагены уураг агуулсан түүхий эдийг гүн боловсруулалт хийн, аж үйлдвэр, гоосайхан, хүнс, анагаахын салбарт илүү өндөр үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр эдийн засгаа төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэн, импортыг багасгах боломж бүрдэх юм.

Хоёрдугаарт арьсан бэлэн бүтэгдэхүүнүүддээ анхаармаар байгаа юм. Арьсан бүтээгдэхүүний хувьд дэлхийд ахины хэрэгцээ, шаардлага, моодны чиг хандлага ч өөрчлөгдөж байна. Арьсыг орлосон синтетик материалууд ч их гарч байна. Харин арьсан гутлын хэрэгцээ бол байсаар байна. Тийм учраас бид арьсан бүтээгдэхүүнээ гутлын үйлдвэрлэлийн чиглэлээр түлхүү хөгжүүлэх ажлуудыг одооноос эхлэн хийх хэрэгтэй юм.

Спорт, тусгай зориулалтын зарим гутлуудыг эс тооцвол одоохондоо бидэнд ажлын, өдөр тутмын, хүүхдийн гэсэн 3 төрлийн гутлын ерөнхий хэрэгцээ байна. Бид ажлын болон малчдын гутлын дотоодын хэрэгцээгээ тодорхой хэмжээнд хангаж байгаа.

Өдөр тутмын гутлууд, хүүхдийн гутлуудын ихэнхи нь импортын бүтээгдэхүүнээр хангагдаж байна гэж ойлгогдож байна. Манай орны хүн амын 38% буюу 1,14 сая нь 0-18 насны хүүхдүүд бөгөөд жилд 8-9 сая хос гутлын u245 хэрэгцээ байгаагаас хүүхдийн гутал 3–5 сая хос шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэчдээс хүүхдийн гутал үйлдвэрлэлээр маш амжилттай ажиллаж буй Хос-Аз тэргүүтэй цөөн үйлдвэрлэгчдийг дурдахгүй өнгөрөх аргагүй. Өдөр тутмын болон гоёлын гутлаа байя гэхэд бид ядаж хүүхдүүддээ зориулсан гутлаа өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй. Гэвч дотоодын үйлдвэрлэгчдэд маань дараах асуудлууд тулгарч байна.

-Монгол хүүхдийн хөлийн антропометрийн судалгаа мэдээлэл нас, хүйсний ангиллаар хийгдээгүй учраас яг монгол хүүхдэд зориулсан хэвлүүр ашиглан гутал үйлдвэрлэх боломжгүй байна.

-Хүүхдийн гуталд тусгайлан зориулсан эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан материалууд байхгүй.

-Нийт иргэдийн гутлын эрүүл ахуй, ач холбогдол, хор нөлөөллийн талаархи талаархи мэдлэг муу байна.

-Хүүхдийн гутлын тусдаа стандарт байхгүйгээс эрүүл ахуйн хяналт хийх боломжгүй байна. Гаднаас орж ирж буй импортын гутлуудын гадуур, дотуур ул, улавч, дээд биений болон дотор хэсэг нь эрүүл мэнд, стандартын шаардлага хангахгүй материалаар хийгдсэн, хэлбэр загварын хувьд монгол хүүхдийн хөлийн анатомийн онцлогт тохироогүй, чанарын үзүүлэлт нь Монгол орны 4 улирлын уур амьсгалын шаардлага, амьдралын хэв маягийн онцлог зэргийг хангахгүй байна. Үүнээс болж үүсч буй хор нөлөөлөл маш их бөгөөд хүүхдүүдийг маань өнөөдөр гуталтай ч ирээдүйд өвчтэй болгож байна. Жишээ нь: мөөгөнцөртөх, хөлийн нум хавтгайрах, хэлбэр алдагдах, аарцаг нуруу, тулгуур эрхтний гажиг, бөөр нурууны өвчлөл, эвэршилт, хэлбэр алдалт, захын мэдрэлийн хүндрэл, хумсны ургалт зогсох, буруу ургах цаашилбил тулгуур эрхтний гажиг үүсч төв мэдрэлийн системд хүртэл нөлөөлөх аюултай. Энэ байдал цаашдаа даамжирвал үндэсний аюулгүй байдалд заналхийлэх магадлалтай. Улс үндэстний оршин тогтнол, хөгжлийн үндэс нь эрүүл хүүхэд, боловсролтой иргэд байх ёстой гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг.

-Тэгэхээр гутал үйлдвэрлэлд монгол хүний хөлийн анатомийн онцлогт тохирсон хэвлүүр ашиглах ёстой гэсэн үг үү, энэ талаар тодорхой тайлбар өгөөч?

-Улс үндэстэн болгон бие бялдар, эрхтэн тогтолцоо, хөлийн анатомийн ма ш өвөрмөц онцлогтой бөгөөд тэр дундаа u236 монгол хүний хөлийн антропометрийн хэмжээсүүд нь европ болон бусад азийн ард түмнээс илт өөр юм. Иймд импортын гутлууд, европ стандарт хэмжээсээр үйлдвэрлэсэн гутлууд нь монголчуудын хөлд тохирохгүй байна. Бид монгол хүүхдүүддээ зориулан байгалийн гаралтай материалаар хийгдсэн, дулаахан, амьсгалдаг, уян зөөлөн, хөнгөн, эвтэй, хөлийн хурууны хөдөлгөөн чөлөөтэй, эрүүл мэнд, ариун цэвэр, хүүхдийн гуталд тавигддаг стандартын шаардлагыг дээд зэргээр хангасан гутлуудыг үйлдвэрлэх ч ёстой, чадах ч үүрэгтэй.

Материалуудын хувьд хүүхдэд зориулсан тусгай технологиор боловсруулсан хромгүй арьсаар хийсэн, бензидины уламжлал бүхий азо будаг, хүнд металл, пентахлорфенол гэх мэтийн хорт бодис агуулаагүй байх шаардлагатай. Гутал нь хэрэглэгчийн шаардлага, П.Насанжаргал: Арьс ширний салбар бүтээгдэхүүний төрлөө гадаад зах зээл рүү чиглэсэн уургийн бүтээгдэхүүнээр баяжуулах шаардлагатай нас хүйс, бүтээгдэхүүний онцлог, загвар, эвтэй байдал, зориулалт, материалаас хамаараад, хамгийн олон стандартын шаардлагатай бүтээгдэхүүний тоонд ордог байтал манайд гутлын стандартууд зориулалтын дагуу байхгүй байна. Байсан ч хангалтгүй хэмжээнд байна л даа. Гуталд стандарт байх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүсийг эс тооцвол мэдэх хүн ч цөөн байна. Хөгжилтэй орнуудад хүүхдийн хөл тавхайн хөгжил, гутлын хэвлүүрийн стандартчиллын судалгааг 10-15 жил тутамд болон нийгэм эдийн засаг, гадаад орчны өөрчлөлтийн үед хийдэг жишээ байна. Бид энэ жишээгээр ажиллаж монгол хүүхдийн гутлын стандартуудыг судлан бий болгох хэрэгтэй. Миний мэдэх туршлагаар чех гэх мэтийн орнуудад хүүхдүүд сургууль дээрээ гутлаа заавал сольж өмсдөг, хүүхдийн гутлын эрүүл ахуй нь тулгуур эрхтний хөгжил, хүний эрүүл мэндийн суурь болно гэсэн үндэслэлээр энэ асуудалд маш их ач холбогдол өгдөг юм. Харин манай хүүхдүүд сургууль дээрээ өвлийн хүнд гуталтайгаа өдөржин өнждөг, эсвэл синтетик материалаар хийсэн спорт гутлыг улирлын сонголтгүйгээр өмсдөг эмгэнэлтэй бодит байдал байна. Гэтэл нэг загварын буюу формын гутал, хувцасны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний зогсолтгүй байнгын эрэлт нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэг чухал гарц, арга зам бөгөөд хөгжингүй орнуудын дээрхи u242 туршлагыг бид эх орондоо хэрэгжүүлэх нь зүйтэй. Өргөн уудам нутаг, дөрвөн улиралтай, цаг уур, амьдралын өвөрмөц хэв маягтай манай орны хувьд гутлын үйлдвэрлэлийг кластерийн зохион байгуулалтаар хөгжүүлэх нь хамгийн боломжтой юм. Манай арьс ширний салбарын шинэ хөгжлийн гарц байх уургийн бүтээгдэхүүний болон хүүхдийн гутлын үйлдвэрлэл кластераар хөгжих урьдчилсан нөхцөл, суурь үндэслэл нь өөрийн орны онцлогт тохирсон орчин үеийн өндөр технологийн ололт, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, эрдэм шижилгээ, судалгаах өгжлийг дэмжих, хөгжүүлэх замаар л бүрдэх боломжтой гэж мэргэжлийн судлаачид бид үзэж байна.

-Салбарынхаа асуудлаар илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Намянжү хотод монголын урлаг соёлыг сурталчилсан тоглолт болно

БНСУ-ын Намянжү хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. 2 хот соёл урлаг болон бусад салбарт 20 жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй. Намянжү хотод манай улсын соёл урлагийг сурталчилсан соёлын хотхон байдаг байна. Уг хотхонд жил бүр монголоос уран бүтээлчид очиж, урлагийн тоглолт хийдэг уламжлалтай аж. Энэ жилийн тоглолтод оролцох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт маргааш эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Намянжү хот, Улаанбаатар хот болон UBS телевиз гэсэн 3 тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэхдээ “Нийслэлийн соёл урлагийн газраас зарласан энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 120 гаруй уран бүтээлч бүртгүүлээд байна. Үүн дотор Намянжү хотод өмнөх жилүүдэд болсон тоглолтод оролцож байсан ч уран бүтээлч бий, анх удаа бүртгүүлсэн хүн ч олон бий. Бид сонгон шалгаруулалт зарлахдаа төрөл заагаагүй. Үндэсний хөгжмийн бүх төрлөөр бүртгэсэн. Дээр нь Намянжү хотод байдаг соёлын хотхонд зөвхөн хөгжимчдийн уран бүтээл тавигддаггүй. Морин үзүүлбэр бас бий. Тиймээс 10 гаруй уран бүтээлчтэй морин циркийн үзүүлбэр үзүүлнэ. Энэ жил бид шүүгчдийн бүрэлдэхүүнээ мэргэжлийн багш, судлаач, хөгжмийн зохиолчдоор бүрдүүлсэн. 3 дугаар сарын 15, 16-ны өдөр Соёлын төв өргөөнд сонгон шалгаруулалт явагдана.” гэлээ.

Намянжү хотын Соёл, аялал жуулчлалын газрын дарга Жон Хэ Гён хэлэхдээ “Манай хотод байрладаг монголын соёлын хотхонд Чингис хаанаас эхлээд монголын хаад, үндэстэн угсаатны зан заншил, түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхим байдаг. Үүнээс гадна монгол ардын дуу, бүжиг, хөгжим зэргийг үзүүлдэг язгуур урлагийн тоглолтыг жил бүр тогтмол 8 сарын хугацаанд явуулдаг. Энэ жилийн тоглолт 4 дүгээр сарын дундаас 11 дүгээр сарыг дуустал явагдана.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ төрийн байгууллагуудтай хамтран ажиллана

АТГ зурган илэрцүүд

Авлигатай тэмцэх газраас 2016 оны 11 дүгээр сард УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, хөтөлбөрт тусгагдсан зарим үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор 21 аймагт ажилласан.

Харин өнгөрөгч долоо хоногт Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг яам, агентлаг, нийслэл, дүүргийн удирдлагуудын дунд зохион байгуулав.

Тус газрын албан хаагчидаас бүрдсэн ажлын хэсэг өнөөдрөөс эхэлж батлагдсан удирдамжийн дагуу яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагуудад ажиллаж эхлэнэ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг ажлуудыг зохион байгуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын тусламжийг малчдад хүргэх цуваа хөдөллөө

Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сард олон улсын байгууллагуудад хүргүүлсэн билээ. Тэгвэл Нэгдсэн үндэстний байгууллага нь Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдын нэн шаардлагатай хэрэгцээг хангахад зориулсан хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсээр байгаа юм.

Тухайлбал, Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын Нэгдсэн сангаас өвөлжилт хүндэрсэн аймгуудын нэн эмзэг малчин өрхүүдэд 1.1 сая ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг болох 100 ам.доллартай тэнцэх бэлэн мөнгөний тусламжийг цагаан сарын өмнө олгосон.

Тэгвэл хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь хэсэг болох малд зориулсан тэжээл, эрдэс бодис, амтн дэм, шаардлагатай эм тарианаас бүрдсэн багцыг өнөөдөр хүлээлгэн өгч, тусламжийн багцыг ачсан цувааг аймгууд руу хөдөлгөлөө.

Тусламжийн багцыг хонин толгойд шилжүүлснээр 200 толгойгоос доош тооны малтай малчин өрхүүдэд олгох аж. Тэгэхдээ малын тооноос хамааран хуваарилалтыг хийх юм байна. Нэг өрхөд дунджаар 130 долларын өртөг бүхий тэжээлийн болон сувилалын багц ногдоно гэж тооцжээ.

Тусламжийн цувааг хөдөлгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймаг сумдад хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа НҮБ, суурин төлөөлөгчийн газрынханд талархаж буйгаа илэрхийлсэн.

Мөн энэ үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “НҮБ нь Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна. Бэлэн мөнгөний тусламж нь малчдын нэн шаардлагатай хэрэгцээг хангах зорилготой байсан. Гэхдээ малынхаа хүч тамир, эрүүл мэнд, чанарыг сайжруулахын тулд тэдэнд нэмэлт тусламж хэрэгтэй байгаа юм. Тиймээс өнөөдрийн энэхүү малын багц эмзэг малчин өрхүүдэд тус дэм болно гэж найдаж байна” гэв.

Тусламжийн багц нь 10 аймгийн 35 сум, нийслэлийн нэг дүүргийн 3500 малчин өрхөд очих юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.