Categories
мэдээ нийгэм

Шүүх хурал шүүмжлэлийг сонсож байна

Шүүх зурган илэрцүүдС.Зоригийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хаалттай үргэлжилж байгаа билээ. Шүүх хурал 15.00 цагт түр завсарлаад 16.00 цагаас үргэлжилсэн байна. Яг одоо шүүх хуралдааны шүүмжлэлийг сонсож байна.

Хуулиар бол шүүмжлэлийн дараа шүүгдэгчийн эцсийн үгийг сонсч, Шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргадаг юм байна.

Тэгэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гарахад тун бага хугацаа үлдсэн бололтой.

Categories
мэдээ нийгэм

Эхний хоёр сарын байдлаар 14 мянган хүн эрүүлжүүлэгджээ

эрүүлжүүлэгдэж зурган илэрцүүдҮндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.

Гэмт хэргийн улмаас энэ оны эхний хоёр сард 1825 хүн гэмтэж, 216 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувь, нас барсан хүн 32.5 хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд энэ оны эхний хоёр сард 4.7 мянга болж, 234 буюу таван хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 1849 буюу 39.1 хувь нь эмэгтэйчүүд байна.

Улсын хэмжээнд эхний хоёр сард 14.1 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 1397 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1208 буюу 7.9 хувиар буурч, баривчлагдсан хүн 501 буюу 55.9 хувиар өссөн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Энэ сард хоёр хүн ДОХ-ын халдвар авчээ

ДОХ-ын халдвар авчээ зурган илэрцүүд

Статистикийн үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны 2 дугаар сард 2877 болж, өмнөх оны мөн үеэс 3514 буюу 55 хувиар буурчээ. Улаанбурханаар өвчлөгчид 99.9 хувиар буурсан бол сүрьеэгээр өвчлөгчид 6.0 хувиар буурчээ. Харин салхин цэцгээр өвчлөгчид 25.3 хувиар мөөгөнцрөөр өвчлөгчид 11.2 хувиар өссөн байна.

Улаанбаатарт энэ оны хоёрдугаар сард ХДХВ буюу ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт ДОХ-ын тохиолдол 229 болсон байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Олон нийтэд дэлгэсэн 60 тэрбумын бичлэгийнхээ дараагийн алхмыг хийнэ гэв

Өнгөрөгч УИХ-ын сонгулийн үеэр МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбум төгрөгийн асуудлаарх аудио бичлэг цацагдаж нийгэмд бөөн шуугиан тарьсан. Гэвч дараа нь тэд үүнийг эвлүүлэг гэж няцааснаар хэрэг намжаад байсан. Энэхүү бичлэгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан олон нийтэд дэлгэсэн билээ. Тэрбээр 60 тэрбум төгрөгийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Хан-Уул дүүргийн иргэний шүүхээс А.Ганбаатар гэж хүнээс Нэр хүнд, алдар нэрийг гутаасан мэдээлэл цацсан учир уучлалт гуйхыг шаардсан нэхэмжлэл Э.Эрдэнэжамъяанд иржээ. А.Ганбаатар нь бичлэгт өөрийнх нь хоолойг эвлүүлсэн хэмээн нэхэмжлэлдээ дурджээ.

“Гэвч Нийслэлийн прокурорын газар өгсөн мэдүүлэгтээ өөрсдийнх дуу хоолой мөн байсан. Намын нөхдүүд нь аудио бичлэг хийж, дараа нь сүрдүүлж мөнгө нэхсэн” гэж хэлсэн хэмээн Э.Эрдэнэжамвъяан хэллээ. Түүнчлэн Ц.Сандуй гэсэн мэдүүлэгт “Хоёр жилийн өмнө намын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах албан бус баг ажиллаж, байхад болсон яриаг эвлүүлсэн” гэжээ.

“Ц.Сандуй, А.Ганбаатар нар тус бичлэгийг эвлүүлэг хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч Нийслэлийн прокурорын шинжээч бичлэгийг эвлүүлэг хийсэн эсэхийг нотлох боломжгүй байна гэсэн. Энэ нь өөрөөр хэлбэл эвлүүлэг биш байна гэсэн үг шүү дээ” хэмээн Э.Эрдэнэжамъяан хэлэв.

Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэг байр сууриа одоог хүртэл баримталж байгаа бөгөөд 60 тэрбумын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх дараа дараагийн алхамаа хийнэ гэлээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын дундаж цалин 942.9 мянга болж өсчээ

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны IV дүгээр улиралд нийт 37.3 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 577.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2016 оны IV дүгээр улирлын байдлаар 942.9 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 74.4 (8.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 58.6 (6.6%) мянган төгрөгөөр өссөн байна.

Аж ахуйн нэгж, байгууллагыг ажилтнуудын тооны бүлгээр авч үзэхэд

  • 1-9 ажилтантай ААНБ-ын сарын дундаж цалин 609.3 мянган төгрөг,
  • 10-49 ажилтантай байгууллагынх 767.3 мянган төгрөг,
  • 50-99 ажилтантайх 887 мянган төгрөг,
  • 100-199 ажиллагчтайнх 1 сая 20 мянган төгрөг,
  • 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1 сая 291 мянган төгрөг байна.

Сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарынхны сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 599.1 мянган төгрөг байна.

Categories
гадаад мэдээ

Хятадууд “ТНААD” системийг эсэргүүцэх төхөөрөмж суурилуулснаа зарлалаа

Америкчууд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт пуужин хамгаалалтын THAAD системийг суурилуулах гэж байгааг Хятад болон Хойд Солонгос эсэргүүцсээр ирсэн билээ. Тэгвэл саяхан Пхеньяан хоёр ч удаа пуужин харваснаас үүдэн Өмнөд Солонгос энэхүү системийг хугацаанаас нь өмнө суурилуулж эхэлснээ мэдэгдсэн.

Энэ систем ажиллаж эхэлвэл Хятадын агаарын орон зай ч хяналтад орох юм. Хятадын зүгээс сүүлийн үед эсэргүүцлээ илэрхийлэн хоёр улсын хоорондох эдийн засгийн харилцааг боомилох зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаа. Тиймээс ч хариу эсэргүүцэх цөмийн төхөөрөмжийг Хятад улс суурилуулаад эхэлжээ.

Ардын чөлөөлөх армийн чөлөөнд гарсан генерал Ван Хунгуаны мэдээлэлд үндэслэн Өмнөд Солонгос дахь THAAD-ын дохиоллыг саармагжуулах төхөөрөмжийг аль хэдийнэ хятадууд суурилуулаад эхэлсэн хэмээн South China Morning Post бичжээ. Мөн сонинд бичсэнээр тээвэрлэн авчирсан төхөөрөмж дунд пуужин харвах хоёр суурь байгаа ажээ.

АНУ болон Өмнөд Солонгос THAAD-ын талаарх байр сууриа өөрчлөхгүй гэдгийг мэдэж байсан учраас ийнхүү сөрөг арга хэмжээ авсан хэмээн генерал Ван Хунгуан ярьжээ. Тэрээр өөрсдийн төхөөрөмжөө THAAD-ыг суурилуулж дуусахаас өмнө ажиллуулж амжина хэмээн ярьжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Америкийн цэргийн онгоц “Чингис хаан” нисэх буудалд ослын буулт хийжээ

Америкийн цэргийн онгоц “Чингис хаан” нисэх буудал зурган илэрцүүд

Өнөөдөр манай улсын дээгүүр нисч явсан Америкийн цэргийн онгоц ослын буулт хийжээ. Онгоцны нэг хөдөлгүүр гэмтэж, ажиллагаагүй болсны улмаас 14 цаг орчимд “Чингис хаан” буудалд газардсан байна. Тус онгоцны аюулгүй байдлыг хангах улмаас Чингис хаан нисэх онгоцны буудлын шуурхай баг хуралджээ.

Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас тодрууллаа.

Тус газраас “Катараас нислэг үйлдэж байсан АНУ-ын цэргийн зориулалттай С17 маягийн агаарын хөлгийн дөрвөн хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсон тул зөвшөөрөл хүсч, Улаанбаатарт 13:59 цагт газардсан. АНУ-ын цэргийн зориулалттай уг онгоцны экипаж 8 хүний бүрэлдэхүүнтэй байсан. “Чингис хаан” олон улсын нисэх буудлынхан бэлэн байдлыг хангаж ажиллалаа. Одоо нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Өгийн цом” дөрөв дэх жилдээ болно

Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл, “Өгий сан” ТББ, Өгий нуур сумын ЗДТГ хамтран зохион байгуулдаг мөсний загасчлалын аварга шалгаруулах “Өгийн цом” тэмцээн энэ сарын 25-26-нд болох тов гарчээ. Энэ жил тэмцээнд 150 гаруй хүн оролцох төлөвтэй. Өмнөх жилүүдэд нэг л өдөр болдог байсан бол энэ жил хоёр өдөр болохоор болжээ. Мөн загас барихад ашиглах дэгээний диаметр 4мм-ээс хэтрэхгүй байх, цооногоо тэжээхдээ зөвхөн байгалийн гаралтай хоол ашиглах зэрэг дүрмийн өөрчлөлт оруулсан” гэлээ. “Өгийн цом-2017”-д оролцох багийнхныг 20 хүртэл бүртгэх юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аян эхэллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Монгол хүн” хүмүүжлийн аяны анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Зөвлөгөөнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдлага, ажилтнууд оролцлоо. Уг зөвлөгөөнөөр “Монгол хүүхэд”, “Монгол хүн”-ийг бий болгох, хүмүүжлийн асуудлыг түлхүү хөндөн ярилцсан юм. Тус аянд төрийн болон хувийн өмчийн 623 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд 2020 он хүртэл 4 жилийн хугацаанд үргэлжлэх аж.

“Монгол хүн” хүмүүжлийн аяны зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

Зөвлөгөөний нээлтийн үеэр тус аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн болох багаасаа” гэсэн цогц хөтөлбөрийг тусгасан. Энэ ажлын эхлэл нь энэхүү аян юм. Монгол хүнээ бэлтгэх аяныг маань болон боловсролын салбарынхны ажлыг дэмжиж, бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн хүмүүстээ баярлалаа.” гэв. Тэрбээр мөн “Улс орны хамгийн эрхэм үнэт зүйл бол маргаашийн ирээдүйгээ бэлтгэх явдал юм. Монголчууд бид “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэж ярьдаг. Тиймээс Монгол хүнээ багаас нь бэлтгэе. Бид нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.“ гэлээ.

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд эрдэм мэдлэг олж авахын зэрэгцээ зөв хүн, Монгол хүн болон төлөвших нь хамгийн чухал гэдгийг салбарын сайд онцлон хэллээ. Тиймээс НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан уг аян чухал ач холбогдолтой гэдгийг Ж.Батсуурь сайд хэлж байсан юм.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ “Боловсролын зорилго бол бичиг үсэг суралцаж, шинжлэх ухааны мэдлэг олгоод зогсохгүй, ирээдүй хойч үеээ хариуцлагатай амьдрах арга ухаанд сургаж, ёс суртахууны эрхэм чанаруудыг эзэмшсэн хүн болгон төлөшүүлэхэд чиглэгдэх ёстой. Тиймээс боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг боловсролын байгууллага бүрийн эн тэргүүний зорилт болгон анхааралдаа авах шаардлагатай. Тиймээс бид хүүхэд багачуудад түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншил, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээг суулгах, бүтээлч хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн “Монгол хүн” аяныг хэрэгжүүлж байна.” хэмээлээ. Аяны үр дүнг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дүгнэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хяналтын камер, урамшилт эргүүл ажиллуулснаар гэмт хэрэг буурчээ

Нийслэлийн хэмжээнд 2017 оны оны эхний хоёр сард 2987 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар буурч, бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 4.6 хувиар өссөн байна.

Энэхүү эерэг үр дүн нь Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийнхээ иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэнтэй холбоотой.

Тус цагдаагийн газраас гэмт хэрэг олноор үйлдэгддэг эмзэг цэгүүдэд хяналтын болон зөөврийн камер суурилуулах, Гэмт хэргийн хяналтын цогц системийг бий болгох, “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсан байна.
Гэмт хэргийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цагийг 24 цагийн дотор газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл ажиллуулж, зөөврийн хяналтын камер байршуулан ажиллажээ.

Тухайлбал, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 51 цагт 80 гаруй камерыг суурилуулж, дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс хяналт тавьж байна. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд суурилуулсан камерын хяналтаар халаасны хулгай, автомашины эд анги хулгайлсан бусдыг залилан мэхэлсэн хэргийг илрүүлжээ. Мөн иргэн Д нь хувийн такси хөлслөн тус хорооны нутаг дэвсгэр МУБИС-ийн хажууд хүргүүлэхдээ гар утсаа мартаж буусныг таксины жолооч О авсан хэргийг камерын хяналтын тусламжтайгаар илрүүлсэн байна.

Түүнчлэн нийслэлийн төв магистрал зам буюу “СХД-5 шар-БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан хяналтын камеруудыг эвдрэл гэмтлийг засаж, бүрэн ашиглалтад оруулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.

Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй иргэд буюу хэв журмын урамшилт эргүүлүүд ажиллаж, иргэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд сайн дураар оролцож байгаа нь гэмт хэргийн гаралт буурсан нэгэн шалтгаан болж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд өрнөсөн “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр, таслан зогсоох, шуурхай илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын эргүүлийн тоо, чиглэлийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулсан нь гэмт хэрэг буурахад нөлөөлжээ.