Categories
мэдээ спорт

Үндэсний супер лиг энэ сарын 21-нд эхэлнэ

Сагсан
бөмбөгийн үндэсний супер лигийн техникийн зөвлөгөөн энэ сарын 16-ны өдөр
болжээ. Улмаар шинэ улиралын тоглолтыг энэ сарын 21-нд эхлүүлэхээр
болсон байна.

21 аймгийн Үндэсний лигийн финал үргэлжилж байгаа учир энэ сарын 19-нд эхлэх байсныг ийн хойшлуулжээ.

ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГ-т хүч үзэх хүчирхэг багууд

1.Альянс Тех Харцага-2015, 2016 оны аварга

2.SBL Хасын Хүлгүүд-2014 оны аварга, 2016 оны дэд аварга

3.Төв Ургац-2016 оны хүрэл медальт

4.Ирвэсүүд-2016 оны IV байрт шалгарсан

5.Ховд Мон-Алтиус -2016 оны плей-оффт орсон

6.Архангай Алтан Дорнодын Дайчид-21 аймгийн Үндэсний лигийн БАРУУН бүсийн аварга

7.Сүхбаатар-21 аймгийн Үндэсний лигийн ЗҮҮН бүсийн аварга

8.Увс Нуур-2017 оны Спрайт D лигийн 65 багаас түрүүлсэн, Спрайт Супер лигийг тэргүүлж буй

Мөн УИХ-ын
гишүүн Б.Жавхлан эзэнтэй Дархан-Уул аймгийн 2013 оны Супер лигийн аварга
ДАРХАН ГАРЬД багт Супер лигт оролцох уриалга хүргүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Трамп, Меркельтэй гар барихаас татгалзжээ

Германы канцлерь Ангела Меркель өчигдөр буюу Баасан гарагт Вашингтонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа нүүр тулан уулзлаа.

Өмнө нь Трамп Германы цагаачлалын бодлогыг хатуу шүүмжилж, Меркель Герман орныг “сүйрүүлэх алдаа” хийсэн гэж ярьж байсан билээ.

Тэгвэл хоёр удирдагчийн анхны уулзалт ч тийм таатай уур амьсгалтай болоогүй бололтой.

Цагаан ордны Зууван танхимд хийсэн уулзалтын үеэр гэрэл зурагчид тэднийг хоорондоо гар барихыг хүсэхэд Меркель Трамп руу хандаж гар барих эсэхийг асуухад АНУ-ын Ерөнхийлөгч түүн рүү харалгүй, сонсоогүй царайлж өнгөрсөн байна.


Меркель энэ үед эвгүй байдалд орж, царай нь хэрхэн хувирч байсныг хэвлэлүүд зураг, дүрс болгон буулгажээ.

Мөн уулзалтын дараа хэвлэлийн бага хурал дээр Трамп
өөрийнх нь утасны яриаг Обамагийн засаг захиргаа чагнаж байсан тухай
хэлээд “ядаж л бид нэг юмаараа ижил юм” гэж хошигносон байна. Обамагийн
үед АНУ-ын тагнуулынхан Меркелийн утасны яриаг чагнасан гэх мэдээлэл
дуулиан тарьж байсан юм.

Өөрөөр хэлбэл Америк, Германы удирдагч нарт санал нийлэх зүйл бага байсан нь эндээс харагдаж байна.

Хурлын үеэр Меркель Европын холбоо гишүүн орнууддаа дүрвэгчдийг
нутагшуулахад нь хэрхэн дэмжин тусалж байгааг ярьсан бол Трамп Америкт
ажлын байрыг хэрхэн гадаад орнуудаас буцаан авчрах тухай голлон ярьжээ.

Меркель үг хэлэх үеэрээ Трамп руу үе үе хандаж, инээмсэглэн найр
тавьж байсан ч Трамп түүн рүү харалгүй, эгц урагшаа харсаар хурлыг
дуусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Утааны эсрэг ээж, аавууд жагсаж байна

Утааны эсрэг ээж аавуудад өнөөдөр /2017.03.18/ 13 цагаас Сүхбаатарын талбайд жагсаж байна. Нийслэл хотод хэдий утаа багассан ч утааны эсрэг жагсаалыг сар бүр зохион байгуулахыг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн юм. Тэд өмнө нь Засгийн газарт хоёр удаа шаардлага хүргүүлж, хоёр удаагийн жагсаалыг зохион байгуулсан ч ямар хариу ирээгүй учир энэ удаа Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаагаа мэдэгдэв.

“Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрөгч нэгдүгээр сарын 10-нд хуралдаж, хоёрдугаар сарын 20 гэхэд хийх ажлынх нь төлөвлөгөө хугацаатай, тоон дүнтэй гаргаад Засгийн газар боловсруулж, өргөн барих ёстой байсан. Гэтэл одоо болтол хариу өгөөгүй хэвээр байна. Засгийн газрын мэдээллийн албанаас өгсөн мэдээнд “Сайжруулсан түлш”-ээ “Боловсруулсан түлш” болгон өөрчилж, стандартыг нь өөрчилнө гэсэн байсан. Бид дэвшилтэт арга замыг хүсэн хүлээж байсан. Бидний эхний жагсаалын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, “Агаар-Орчны бохирдол” гэдэг сэдвээр хэлэлцсэн. Үүний дараагаар үндэсний хөтөлбөрийг боловсруулах хорооныхон бүрдэж, ажиллаж эхэлсэн. Энэ бол үр дүн. Бид сар бүр төв талбайд утааны эсрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна” хэмээн Ц.Пүрэвхүү хэлж байв.

Утааны эсрэг ээж, аавууд өнөөдөр жагсаж, “Pixel art” буюу үгний хэлбэрт орж зогсох юм байна. Ингэснээр тэд “Утааг арилга!” “Эмнэлгээ барь!” “SOS MGL” зэрэг гурван үгийг бүтээж зогсох гэнэ.

Энэхүү жагсаалд нэг үгийг бүтээхийн тулд 200 гаруй хүн нэгдэх хэрэгтэй байгаа бөгөөд ойролцоогоор 500 гаруй хүн оролцох хэрэгтэй байгаа аж. Гурав дахь үг нь англи уриа байх бөгөөд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түгээх зорилготой гэж зохион байгуулагчид хэллээ. Энэхүү үг бүтээх арга хэмжээнд оролцсон иргэд дараа нь Засгийн газрын ордныг хоёр удаа тойрч алхан Утааг арилгах Үндэсний хөтөлбөрийг төлөвлөгөөтэй нь шаардах аж.

Categories
мэдээ нийгэм

Ирэх лхагва гаригт газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх өдөр болно

Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан билээ.

Энэ тогтоолын дагуу гуравдугаар сарын 22-нд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио дууграх бөгөөд зарлан мэдээллийн дадлага сургуулилт зохин байгуулах юм байна.

Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх тодотгохдоо “Газар хөдлөлтйн гамшгаас хамгаалах асуудлыг засгийн газар болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Иймд иргэд байгууллага, идэвхитэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс үндэсний хэмжээний хөдөлгөөн зохион байгуулна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспорт захиалгын хүлээлгийн хугацааг багасгажээ​

Хилийн чанадад оршин суудаг монгол иргэдийн гадаад паспорт захиалгын хүлээлгийн хугацааг богиносгожээ. Тодруулбал, өмнө нь гадаадад оршин суудаг паспорт захиалсан иргэн дунджаар 60-70 хоног хүлээдэг байсан бол одоо 30 хоног болгон багасгасан байна. Энэхүү шинэ журам хэрэгжиж эхэлснээр монгол иргэд гадаадад байх хугацаандаа тухайн улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт захиалсан паспортын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүргүүлэх боломж нээгдэх юм байна. Гадаад харилцааны яам Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран энэ сарын 14-ний өдрөөс энэхүү журмыг хэрэгжүүлж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид ирэх пүрэв гарагаас амарна

Боловсрол
соёл, шинжлэх ухааны яамны зохицуулалтаар нийслэл хот дахь ерөнхий
боловсролын сургуулийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн амрана.
Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 30-наас ирэх сарын
5-ны хооронд долоо хоног амрах юм.

Харин
орон нутгийн ЕБС-ийн сурагчид ирэх Пүрэв гараг буюу энэ сарын 23-аас
дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хоёр долоо хоног амарна. Ингэхдээ тухайн
орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хорио тогтоосон, халдварт
өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт г.м/ хамааран Засаг дарга
сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагуудын нэрийг өөрчиллөө

Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрийг Нийслэлийн цагдаагийн газар болгон өөрчиллөө.

Мөн
ЦЕГ-ын дэргэдэх Лицензийн төвийн нэрийг Иргэдэд үйлчлэх төв болгон
өөрчилсөн байна. Иргэдэд үйлчлэх төв нь олон улсын болон дотоодын
жолоодох эрхийн үнэмлэх олгох, жолоодох эрхийн үнэмлэх сэргээх гэх мэт
цагдаагийн байгууллагад хуулиар харъяалуулсан чиг үүргийн дагуу
ажиллана.

Нийслэлийн
цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг, Гэр бүлийн
хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргийн эсрэг хэлтэстэй нэгтгэн зохион
байгуулжээ. Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс буюу
Зам тээврийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийг Замын цагдаагийн
албаны харъяаны хэлтэс болгон өөрчилсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Эр цэргийн баярын мэндчилгээнүүд

Эр цэргийн
алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч
гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх
эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 91 жилийн ойн баярын мэнд хүргэе.

1. Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж

Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч

Арван алдын ургыг агтны толгойд углаж

Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн

Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж

Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэн яваагүй ч

Өнгө нэхий дэлнийхээ дал мөрийг буулгаж

Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн

Эрхий мэргэний нумыг яадал мэдэн татаж

Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч

Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр

Гурвалжин цагаансумаар гурав оносон удаатай та эр хүн


2. Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан.

Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт

Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу

Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа

Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!!


3. Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг

Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг

Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг

Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх

Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.

Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.


4. Хатуу хорвоогийн нум нь та байг

Халамжит бүсгүйн хайр нь та байг

Энхрий үрсийн бахархал нь та байг

Энэ улсынхаа эзэн нь та байг Баярын мэнд хүргэе…


5. Шилэн Форд чинь хүчтэй байг

Шимсэн дарс чинь тансаг байг

Ширэн хэтэвч чинь зузаан байг

Шилсэн амраг чинь тачаангуй байг

Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх

Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.

Categories
гадаад мэдээ

Туркийн сонин Ангела Меркелийг Гитлер болгон дүрсэлжээ

Туркийн засгийн газрын бодлогыг дэмжигч “Gunes” сонины нүүрэнд
Германы канцлерь Ангела Меркелийг Гитлер болгож дүрсэлсэн зураг
нийтлэгджээ.

Зургийн тайлбарт Меркелийг “Хатагтай Гитлер” гэж бичсэн байв.

Сүүлийн үед Турк-Европын харилцаа эрчимтэй муудаад байгаагийн нэг илрэл энэхүү зураг болж байна.

Ирэх сард Туркэд болох бүх нийтийн санал асуулгын өмнө Европт суугаа
турк иргэдэд ухуулга, сурталчилгааны ажил хийхээр Анкара сайд нараа
Герман, Нидерланд улсуудад илгээснийг эдгээр орнууд хүлээж авалгүй
буцаасан юм.

Ялангуяа 1.4 сая турк хүн оршин суудаг Германд Эрдоганы суртал
нэвтрүүлэг хүрэх нь чухалд тооцогдож байгаа. Гэвч Меркель Туркийн дотоод
улс төрийн асуудал Германы нийгмийн тогтвортой байдалд нөлөөлнө гэж
үзээд зөвшөөрөөгүй ажээ.

Эрдоган энэ явдлын дараа Европын орнуудыг Нацист арга барилтай гэж хатуу шүүмжилсэн юм.

Саяхан бас Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Сойлу Европыг
заналхийлсэн мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Турк улс сар бүр 15,000
дүрвэгчийг Европ руу нэвтрүүлнэ хэмээн сүрдүүлжээ.

Туркийн сайд нарыг газар нутагтаа нэвтрүүлээгүйн төлөө Европын орнууд ийм шийтгэл амсах ёстой гэж тэр мэдэгдсэн юм.

Туркийн улс төрд 14 жил ноёрхож байгаа Рэжэп Тайип Эрдоган ирэх сарын
16-нд бүх нийтийн санал асуулга зохион байгуулж, үндсэн хуулийг
өөрчилснөөр өөрийн хаанчлалыг 2029 он хүртэл сунгах зорилготой байна.

Categories
мэдээ нийгэм

Их Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол
цэргийн өдөр өнөөдөр /2017.03.18/ тохиож байна. Энэхүү өдрийг
тохиолдуулан Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй офицерууд 11.30 цагт
Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.

Жил бүрийн энэ л өдөр цэцэг өргөх
ёслолыг сонирхохоор цөөнгүй хүмүүс цугларчээ. Тэр дунд 36 жилийн дараа
уулзаж буй он жавууд, хуучны цэргийн шинелиэрээ ч гоёсон ахмадууд ч
ирсэн байв.