Categories
мэдээ нийгэм

Казак түмний үндэсний уламжлалыг танилцуулна

Казак түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь
Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо “Казак ёс заншилыг сурталчилах”
өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт УИХ-ын гишүүн асан
А.Бакей Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооны
тэргүүн Б.Ербулан болон казак залуучууд казак түмний ёс заншил, түүх
соёл, уламжлалын талаар мэдээлэл өгч, ярилцах юм байна. Өдөрлөгийн үеэр
Казах ардын дуу, домборын аялгуу сонирхуулах, зочид төлөөлөгчдийг
тусгайлан бэлдсэн казах үндэсний гэрт урьж, Наурыз көже уулгаж, казах
үндэсний идээ будаагаар дайлж, танилцуулах юм байна. Энэхүү үйл
ажиллагаа нээлттэй бөгөөд сонирхсон хүн бүр хүрэлцэн ирж, казак үндэсний
уламжлал, соёл, идээ будааг сонирхох боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

МҮОНТ-ийн түүхт 50 жилийн ойд зориулсан логоны уралдаан зарлажээ

Монгол Улсад телевизийн урлаг үүсч хөгжсөний 50 жилийн ойн бэлэг тэмдэг /лого/ зохиох уралдааны удирдамж

МҮОНТ-ийн түүхт 50 жилийн ой 2017 оны есдүгээр сард тохиож буйтай холбогдуулан “Монгол Улсад телевизийн урлаг үүсч хөгжсөний 50 жилийн ой” нэртэй уралдааныг зураач, уран бүтээлчид, дизайнеруудын дунд зарлаж байна.

Ерөнхий шаардлага:

Монгол улсын ууган телевизийн онцлогийг харуулсан, энгийн ойлгомжтой, 3-аас дээшгүй өнгө хосолсон байх.

Бүтээлд тавигдах шаардлага:

• Лого нь 50
жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах бүх л арга хэмжээнд хэрэглэгдэх
учир сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.

• МҮОНТ-ийн логоны үндсэн өнгөтэй уялдсан байх бөгөөд, график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна. RGB 240/20/30 RGB 20/60/160

• Лого нь өндөр нягтралтай байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.

• Уралдааны
бүтээлээ гүйцэтгэсэн программын өргөтгөлөөр болон JPEG, png өргөтгөлөөр
буулгаж, утга санааны тайлбарын хамт цахим хаягаар ирүүлэх буюу
МҮОНРТ-ийн төв байранд FILE хэлбэрээр авчирч өгнө.

• Уран бүтээлчид
зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл
/лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол
хүлээн авахгүй.

• Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.

• Оролцогч овог, нэр утасны дугаар, цахим хаягаа тодорхой бичсэн байх

Бүтээлийг хүлээн авах хугацаа 2017 оны гуравдугаар сарын 15-наас 03-р сарын 30-ны хооронд enkhbayar@mnb.mn
цахим хаягаар авна. Шалгаруулалт Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 3
хоногт багтаан шалгаруулна. Шагнал шилдгээр шалгарсан нэг бүтээл
1,000,000 төгрөгийн мөнгөн шагналтай.

Холбогдох утасны дугаар: 318971

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: Эмч нарт урамшууллын цалин олгодог болно

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийслэлийн эрүүл мэндийн
газрын дарга Л.Төмөрбаатар, ИТХ-ын гишүүд “Иргэдээ сонсъё” нэг сарын
аяны хүрээнд өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн
төвүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан эмч, ажилчдын саналыг
сонслоо.

ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Бодьцэцэг манай эмнэлгийн
хувьд үйл ажиллагаа хэвийн, шинээр хэрэгжсэн сорьц тээвэрлэлтийн асуудал
жигдэрсэн. Өдөрт дунджаар 60 орчим сорьц ирдэг, нийтдээ 12600 гаруй
хүнд хүрээд байна. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг мөн
хэмжээгээр бууруулж, иргэдийн талархлыг хүлээж байгааг хэллээ. Түүнчлэн
тэрээр дүүргийнхээ 160 мянга орчим хүн амд эрүүл мэндийн тусламжийг
хүргэхэд эмнэлэгтээ өргөтгөл хийх шаардлагатай байгааг уламжилсан юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүд дүүргүүдийн
асуудалтай зүгээр нэг танилцаад өнгөрөх биш тодорхой хэмжээнд
асуудлуудыг шийдээд явж байгаа гээд, “ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бариулах шийдвэрээ дуулгалаа. Мөн
ХУД-т баригдаж байгаа, олон жил зогссон, төрөх эмнэлгийн байрны асуудлыг
Засгийн газрын хуралдаанд оруулж, концессын гэрээгээр үргэлжлүүлэн
бариулахаар болсон. Тендер зарлагдсан учраас барилгын улирал эхэлмэгц
хэрэгжээд явна гэдгийг хэллээ.

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа эмнэлгийнхээ
үйл ажиллагаа болоод нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа
танилцууллаа. Тэрээр Эрүүл мэндийн сайд, НЭМГ-ын дарга, Засаг дарга,
Нийслэлийн ИХТ тэргүүтэй хүмүүс манай төв дээр нь ирж ажиллан, эмнэлгийн
ажилчдын тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэхээр болж байгаад нэн
таатай байгаагаа илэрхийлэв.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эдийн засгийн хүртээмж тааруу
энэ үед манай эмнэлгүүд бүхий л чиглэлээр хоорондоо уялдаа холбоотой
ажиллах нь зүйтэй. Томуу, томуу төст өвчний үеэр зарим эмнэлгийн
ачааллыг шилжүүлэн ажилласан нь үр дүнгээ өгсөн. Харин одоо тоног
төхөөрөмжийг шилжүүлэх судалгаа хийгдээд байна. Танай төв дээр
шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шилжүүлэх байдлаар шийдвэрлэнэ.
АХБ-ны дэмжлэгээр Монгол улсын эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол
бүхий олон улсын жишиг эмнэлгийг СХД-т барих барилгын ажил эхлэхэд
бэлэн болоод байгааг хэлсэн юм. Мөн Эрүүл мэндийн сайд эмч ажилчдад
урамшууллын цалин хөлс олгодог болж, олон хүний амийг аварсан, Монголд
эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилдэг болсон эмчид онцгой урамшуулал
үзүүлдэг болох талаар санал гаргаад, ажлын хэсэг гаран ажиллаж байгааг
дуулгасанд эмч, мэргэжилтнүүд талархалтай байлаа.

Categories
мэдээ улс-төр

Д.Дагвадорж Ардчилсан намын ҮБХ-д нэрээ дэвшүүлжээ

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр их аварга Асашёорюү Д.Дагвадорж нэрээ дэвшүүлжээ. ҮБХ нь 380 гишүүнтэй байх бөгөөд Ардчилсан нам дотоод сонгуулиа ирэх сарын 2-нд хийх юм. Их аварга Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумдыг хамардаг УИХ-ын 19-р тойрогт дэвшжээ.

Нэр дэвшигчийн сонгуулийн хураамжийн төлбөр

-Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд 3 сая, дэнчин нь мөн 3 сая

-Нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая

-Аймгийн намын даргад өрсөлдөхөд 15 сая

-Дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая

-Багануур, багахангай, Налайх дүүргийн намын даргад өрсөлдөхөд 10 сая

-Сумын намын хорооны даргад өрсөлдөхөд 200 мянга

-Нийслэлийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 1.5 сая

-Аймгийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 50000, дэнчин нь 120000

-Дүүргийн намын хорооны гишүүн 250000

-Багануур, Багахангай, Налайх дүүргийн гишүүнд өрсөлдөхөд 250000

-Сумын намын хорооны гишүүн 12000 төгрөг

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны азтанг өнөөдөр тодруулна

НӨАТ-ын урамшууллын 2017 оны хоёр дахь удаагийн сугалааны тохирлын
азтанг тодруулах тохирол өнөөдөр 19.35 цагт “Боловсрол” телевизээр орон
даяар шууд цацагдах юм. Иргэд 2017 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр
хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлж сугалаанд
оролцоно. Баримтууд нь гуравдугаар сарын 18-ний 23.59 цагаас өмнө Цахим
төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой юм.

Өнгөрсөн сард улсын хэмжээнд 38 мянга гаруй цэгээр дамжуулан 7 сая
371 мянган баримт олгож, хонжворын сан 675 сая болжээ. Өнгөрсөн онд нийт
18 удаагийн тохирол явагдсанаас 78 мянга 570 азтан нийт 3 тэрбум 93 сая
280 мянган төгрөг хожсон байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдлагууд Налайхын уурхайн нөхцөл байдалтай танилцлаа

Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд
үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын Тамгын
газрын дарга М.Отгонбаяр, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох
албаныхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, тулгамдаж буй асуудалтай нь
танилцлаа. Налайх дүүрэгт тулгамдсан гол асуудал нь уурхайн үйл
ажиллагаа гэдгийг дүүргийн удирдлагууд нь хэлж байна.

1922 онд Налайхын их уурхайг “Монголын
анхны улсын үйлдвэр” хэмээн бүртгэж авснаар нийслэл хотыг нүүрсээр
хангах зориулалттай үйлдвэр байгуулагдан ажиллаж байгаад 1995 онд их
уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Гэсэн ч уурхай
хаагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд энд иргэд, аж ахуйн нэгжүүд
далд аргаар, хувиараа нүүрс олборлосоор өнөөдөр нөхцөл байдал туйлын
хүнд болжээ. Олборлолт явуулж байгаа хэсэг суурьшлын бүстэйгээ нийлснээс
иргэд амьдрах аюулгүй байдал үндсэндээ алдагдсан байна. Энэ талаар
НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Энд хүн амьдрах аюулгүй байдал
алдагдаад байна. Айлуудын хашаан доогуур уурхайн олборлолт явагдаж байна
гэсэн үг. Үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлага бий. Уурхайг эзэнтэй
болгохоос гадна зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, хүний эрүүл мэнд,
амь насанд эрсдэл үүсгэж байгааолборлолтыг даруй зогсоох шаардлагатай.”
хэмээн ярилаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Ц.Дашдорж хэлэхдээ “Энэ хэсэгт тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа
эрхэлж байгаа 31 аж ахуйн нэгж байна. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжүүд
хангалттай үйл ажиллагаа явуулж байна уу гэвэл учир дутагдалтай. Учир нь
2017 онд уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан нэг ч газар байхгүй. 2016
онд гэхэд нэг л бий. Мөн ТЭЗҮ боловсруулсан 2 аж ахуйн нэгж байгаа.
Харин хууль бусаар 150 гаруй ам гаргасан байна. Салбарын яамны зүгээс
тусгай зөвшөөрлийн энэ асуудалд нь шийдэл гаргаж өгөх, зохих
шалгууруудыг хангуулна.” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уурхай
хаагдсанаас хойш хууль бусаар олон иргэн олбордолт хийсээр байгааг
хэлээд “Энэхүү байдал нь хүний амь нас эрсдэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Он гарсаар 2 иргэн амь насаа алдсан. Холбогдох байгууллагаас тодруулахад
энэ онд 1 ч аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй юм байна.Хэрэв энд үйл
ажиллагаа явуулж л байгаа бол хуулийн дагуу зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ
хууль зөрчсөн ч иргэдийн амжиргаагаа залгуулж байгаа зүйл нь энэ учраас
энд ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн хангах вэ
гэдгийг бид цогцоор нь ярилцаж байна.” хэмээсэн юм.

Налайх дүүрэгт ажилласан УИХ, Засгийн
газрын гишүүд, хотын удирдлагууд дүүргийн иргэдтэй уулзаж, санал
хүсэлтийг нь сонссон. Энэ үеэр иргэдийн голчлон тавьсан асуудал нь мөн л
налайхын уурхайтай холбоотой байсан юм. Тухайлбал, ахмад уурхайчдын
нөхөн олговрын асуудлыг шийдэж өгөхийг салбарын сайдад хандан хүслээ.
Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Д.Цэрэнжав “Би налайхын уурхайд
ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Олон жил хүнд нөхцөлд ажилласан ч одоо
хамгийн бага тэтгэвэр авч байна. Үүнийг шийдвэрлэж өгөөч.” хэмээлээ.
Тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэн А.Ганболд “Засгийн газраас
уурхайчидтай холбоотой тогтоол гаргаж өгөхийг хүсэж байна. Бидний нөхөн
төлбөрийн асуудлыг шийдэж өгнө үү. Налайхын уурхай эзэнгүй байна. Хүнд
нөхцөлд ажиллаж байсан уурхайчид маш бага тэтгэвэр авч байна.” гэв.

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан хэлэхдээ
“Ахмад уурхайчид нөхөн олговрын асуудлыг хөндөж байна. Уурхайн гүнд
хортой нөхцөлд ажиллаж байсан иргэд 1990-ээд оны үед уурхай хаагдахад
ажилгүй болж, тэтгэвэрт гарсан. Ингэхдээ тухайн үеийнхээ цалингийн
хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Энэ нь одоо хаанаа ч хүрдэггүй.
Тиймээс нөхөн олговрын асуудлыг нь шийдэж өгөөч гэж олон иргэн хүсэж
байна.” гэлээ. Шийдвэр гаргах түвшний хүмүүс уурхайн нөхцөл байдалтай
газар дээр нь очиж танилцан, иргэдийн санал бодлыг сонссон учраас
тодорхой хэмжээнд үр дүнд хүрнэ гэж иргэд үзэж байгаагаа хэллээ. УИХ,
Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд ч налайхын уурхайн
асуудлыг даруй хэлэлцэж, шийдвэрлэхээ мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга “Багануур цахилгаан станц” барих төслийн ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уржигдар Багануур дүүрэгт ажиллалаа.
Мөн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тус дүүрэгт
ажилласан юм. Хотын даргыг НЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ү.Ганболд, СТСХ-ийн
дарга Э.Ганхүү, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний дарга
Э.Анар, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Нийслэлийн Хөрөнгө
оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, Нийслэлийн Өмчийн харилцааны
газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга
О.Баяр нарын албаны хүмүүс дагалдан явсан.

Багануур ХК-ийн ажил байдалтай
танилцахаас хотын даргын ажил эхэлсэн. Багануур ХК-ийн захирал
Э.Номинчулуун компанийнхаа өнөөгийн байдлыг товч танилцуулаад цаашид
хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулсан. Тус компани
хүрэн нүүрсээ ашиглан утаагүй түлш үйлдвэрлэх боломж бий гэдгийг гадны
компанийн туршлага, судалгаанд үндэслэн тогтоож ажил хэрэг болгохоор
зорьж буй аж. Мөн гаднаас өндөр үнэтэй валютаар авдаг тоног төхөөрөмжөө
өөрсдийн хүчээр хийх төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Нийслэлийн Засаг
дарга С.Батболд “Утаагүй түлш үйлдвэрлэхээр зорьж буй нь маш чухал. Айл
өрхийн энгийн зууханд Багануурын нүүрс тохирдоггүй. Харин та бүхэн
утаагүй түлш үйлдвэрлээд эхэлбэл бид боломжит бүх талаар дэмжих болно.
Агаарын бохирдол утааг бууруулах үүднээс Засгийн газраас эрчим хүчний
үнийг тэглэсэн. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд нөхцөлд амьдрах боломжийг
бүрдүүлэхэд утаагүй түлш чухал. Бид борлуулалт тал дээр дэмжлэг үзүүлэх
боломжтой юм” гэлээ.

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн 700
МВт-ын хүчин чадалтай “Багануур цахилгаан станц” барих төслийн ажилтай
хотын дарга танилцлаа. Монгол Улсын Засгийн газартай “Багануур Пауэр”
ХХК энэхүү төслийг “Барих, ашиглах, шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр
концессийн гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Энэ оны тавдугаар
сараас станцын барилгын ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад буйгаа
компанийн удирдлагууд танилцуулсан. Багануурын цахилгаан станц нь
сүүлийн үеийн технологи бүхий 700 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай
дулааны цахилгаан станц бөгөөд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт
хийгдэх аж. Станц ашиглалтад орсноор төвийн болон зүүн бүсийн эрчим
хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх, цаашлаад Монгол улсын эрчим
хүчний импортын хамаарлыг ихээхэн бууруулна гэдгийг компанийн
удирдлагууд онцолж байлаа. Төсөл хэрэгжиж станц баригдсанаар тус дүүрэгт
ажлын байр нэмэгдэж, 300 гаруй мэргэжлийн боловсон хүчинг урт хугацаанд
тогтвортой ажиллуулах боломж нөхцөл бүрдэх юм байна.

Хотын дарга тус дүүрэг ажиллахдаа шинээр
баригдаж буй орон сууцны барилгын болон 320 хүүхдийн бага сургуулийн
барилгын үйл явцтай танилцсан. Мөн тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл
ажиллагаатай танилцлаа. Үүний дараагаар дүүргийн Засаг даргын Тамгын
газарт төрийн албан хаагчидтай уулзсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэдэнд хандаж хэлсэн үгэндээ “Энэ
жилийн “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан.
Төрийн албан ажиллаж буй та бид нэг баг. Бид багаараа энэ тулгамдаж
байгаа асуудлаа шийдэж, төрийн албан хаагчид та бүхэн манлайлагч,
хошуучлагч байх ёстой. Миний хувьд захиргааны албан хаагчдынхаа нийгмийн
асуудлыг дээшлүүлэх чиглэл барин ажиллаж байгаа. Багануур дүүрэг бол
хөдөө аж ахуйн агро парк, үйлдвэрлэл технологийн парк гээд хөгжлийн
ирээдүйтэй дүүрэг. Өнөөдөр би дүүргийн ажил байдалтай танилцаж, цаашид
авч хэрэгжүүлэх, анхааралдаа авах, засч залруулах олон асуудал бийг
харлаа. Дүүргийн даргаас хэд хэдэн тодорхой асуудал шийдэж өгөхийг
хүссэн байгаа. Миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд Цагдаагийн хэлтсүүдийн
байрыг шинээр ашиглалтад оруулахаар амалсан. Танай дүүргийн цагдаагийн
хэлстийн байр ч үүнд хамаарна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл
ажиллагаатай танилцсан. Эмнэлгийн сантехник муудсан гээд асуудал байна.
Хотын даргын хувьд шинээр байгуулсан нярайн тасагт нэн шаардлагатай
байгаа 1 аппаратын асуудлыг шийдэж өгнө гэдгээ амалж байна” гэлээ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана

Улаанбаатар хот болон БНСУ-ын Сөүл хотын
хооронд найрсаг ах дүүгийн харилцаатай болсноос хойш 22 жилийн хугацаа
өнгөрч байна. Хоёр хотын найрсаг харилцааны хүрээнд гудамж талбайн
тохижилт, соёл урлагын хамтын ажиллагаа, боловсрол шинжлэх ухаан, эрүүл
мэнд, спорт, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байсан ч
бодлогын түвшинд томоохон бүтээн байгуулалт, орон сууцны бодлого
хэрэгжүүлж байсан удаагүй билээ. Тиймээс энэ оны гуравдугаар сарын
9-11-ний хооронд“Нийслэлийн Орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын Ерөнхий
захирал Б.Сүхбаатар болон бусад төлөөлөгчид Сөүл хотод айлчлан хот
дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа, төслийн талбартай танилцан туршлага
судаллаа.

Сөүл хотын Орон сууцны корпораци нь
газар шинэчлэн зохион байгуулах, орон сууцжуулах, болон орон сууцны
нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдрах орчин дээшлүүлэх
зорилгоор 1989 оны хоёрдугаар сард байгуулагдсан Сөүл хотын олон нийтийн
байгууллага юм байна.

Айлчлалын үеэр “Нийслэлийн Орон сууцны
корпораци” ОНӨААТҮГ-ын Ерөнхий захирал Б.Сүхбаатар, Сөүл хотын Орон
сууцны корпорацийн захирал Бён Чанг Хым нар орон сууцны хөтөлбөрт
хамтран оролцож загвар төсөл боловсруулах, түүнтэй холбогдолтой
судалгааны ажлыг хамтран зохион байгуулж ажиллах гэрээнд гарын үсэг
зурав гэж Нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг гаргана

Уул Уурхай,
Хүнд Үйлдвэрийн яам “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
санхүүжилт шаардлагатай алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг
гаргахаар ажиллаж байгаа аж.

“Алт-2”
хөтөлбөр нь алт олборлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хүчин чадлыг нь
нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25 тонн хүртэлх алт олборлох, алтны нөөцийг
100-150 тонноор нэмэгдүүлэх зорилготой юм.

Засгийн газрын хөтөлбөрт тусгаснаар хөтөлбөрийн санхүүжилтийг Монголбанктай хамтран гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтрана

Нийслэлийн
Засаг дарга, Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтран ажиллах санамж
бичгийн хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан
ажлын хэсгийн төлөөлөл БНХАУ-д энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ажлын
айлчлал хийж байна. Айлчлалын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч
П.Баярхүү БНХАУ-ын Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, “Түрээсийн
орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтын талаар
тохиролцож, хамтран ажиллахаар болсон байна.

Мөн айлчлалын
хүрээнд БНХАУ-ын Хөх хотын орлогч дарга ноён Цай Юу Донтой уулзаж, дэд
бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болжээ гэж
нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээллээ.