Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын XI байранд гарсан галыг шуурхай ажиллаж унтраалаа

Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11-р байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлага 13:15 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход тус байрны хоёрдугаар давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсанд шуурхай ажиллаж, гал түймрийг унтраалаа.

Түүнчлэн тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж, утаажилтын бүсээс гаргалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ сарын 17-ноос эхлэн Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Тэрбээр өнгөрөгч өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад ажиллаж, тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзан, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонслоо. Түүнчлэн тус тойргоос сонгогдсон гишүүний хувьд цаашид хийх ажлын талаар санал бодлоо солилцов. Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур сумынхны хувьд малчдын хэрэгцээг хангах жижиг тэжээлийн үйлдвэр барих шаардлагатай байгаа. Мөн арьс шир, ноос, ноолуур угаах үйлдвэр Цагааннуур суманд байгуулах саналтай байгаагаа иргэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай хийсэн уулзалтын үеэр танилцууллаа. Харин Зүүнбүрэн сумын өвөлжилт хүнд байгаа учир энэ асуудалд анхаарал хандуулахыг тойргийнхоо гишүүнд уламжилсан юм. Үүний зэрэгцээ орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх шаардлагатай байгааг ч мөн дуулгаж байлаа.

Үүнээс гадна зарим бодлого, шийдвэрт иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, амьжиргааны түвшинг маш дээгүүр тогтоож байна, тэтгэврийн насыг нэмэх, насны хишгийг тэтгэврийн насны хөгшдөд ялгавартай тогтоон олгож байгаа нь буруу гэдгийг хэлж байв. Мөн хүүхдийн мөнгийг олгохдоо шалгуурыг өндөрсгөсөн нь иргэдээ ялгаварласан шийдвэр болсон. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн санхүүжилт өмнөх оноос хойш шийдвэрлэгдэхгүй байгаа нь ажлыг хүндрүүлж байна гэлээ.

Эрх баригчдад шаардлага тавьж, сонгогч олноо төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүний хувьд бүхий л асуудлыг анхааралдаа авч, алдаатай шийдвэрүүдийн талаар эрх баригчдад уламжлахаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэрээ хэллээ.

Тэрбээр өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар нарын тамирчдыг шигшээ багаас хасах шийдвэр гаргажээ

Боксын холбоо зурган илэрцүүд

Сонирхогчдын боксын “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар болон түүнтэй хамт явсан нэр бүхий боксчид халдлагад өртөж хүнд бэртэл аван эмнэлэгт байгаа тухай мэдээлсэн билээ. Тэгвэл хэрэг явдал гарах үед Э.Цэндбаатартай хамт боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нар байжээ. Дээрх тамирчдыг дөнгөж сая Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос Хандгайт дахь цугларалтаас буулгасан бөгөөд хоёр долоо хоног бэлтгэлд зориулагдсан төлбөр (өдрийн 60 мянган төгрөг)-ийг өөрсдөөр нь төлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасав. Энэ хугацаанд дээрх гурван тамирчин улсын зардлаар тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хэмжээнд 25 мянга гаруй эпилепситэй иргэд байдаг

Олон улсын эпилепсийн өдөр болох гэж байгаатай холбоотойгоор Монголын Нервологийн нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд 25 мянга гаруй эпилепситэй иргэд байдаг аж. Эдгээр иргэдэд нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхах тохиолдол их байдаг талаар тус нийгэмлэгийхэн хэлж байна.

“Өнө-Энх” мэдрэлийн эмнэлгийн их эмч М.Үүрийнтуяа “Эпилепсээр өвчлөгсдийг ажлын байран дээр татсан учраас ажлаас нь халах тохиолдол их байдаг. Цаашлаад эпилепситэй хүүхдүүдийг өөрийнхөө хүүхэдтэй хамт тоглуулахгүй байх, цэцэрлэг сургуулийн багш нар нь “Таталт өгч байгаа учраас энгийн бус сургуульд сурга” гэх мэтээр нийгмийн зүгээс буруу хандлагууд их гардаг. Уг нь энэ хүмүүс чинь ажлын бүрэн чадвартай, бидэнтэй л ижил хүмүүс шүү дээ” гэлээ.

Өвчтөний 30-70 хувь нь таталтын эсрэг эм уудаг ч таталт бүрэн зогсдоггүй. Мөн 70-80 хувь нь 20 наснаас доош хүн амыг хамардаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Түүнчлэн таталт өгсний улмаас лам, бөөгөөр явж засал хийлгэх нэрэн дор эмчилгээний хугацаа алдаж, хүндрүүлдэг талаар тэд хэлж байна.

Харин ямар шалтгааны улмаас эпилепси өвчин тусдаг болон таталт өгсөн үед анхан шатны ямар тусламж үзүүлэх ёстой талаар М.Үүрийнтуяа эмчээс тодруулахад “Нас наснаасаа шалтгаалж өвчин тусах шалтгаан нь өөр өөр байдаг. Бага насны хүүхдүүд бол төрөхийн гэмтлээс болж тусдаг. Харин 30-аас доош насны залуучууд тархины гэмтлээс болж эпилепси тусдаг. Жишээ нь, морь, мотоциклоос унах, мөсөн дээр хальтирч унан тархиндаа гэмтэл авснаас болдог. Үүнээс гадна шалтгаан нь тодорхойгүй ч удамшдаг хэлбэр бас байна. Өвчтөн хаана ч таталт өгч магадгүй. Өөртөө тусламж үзүүлэх боломжгүй учраас ойр хавьд нь байгаа хүмүүс сандралгүйгээр толгойнд нь зөөлөн юм эвэх, аюулгүй зай талбай ихтэй газар байрлуулах, хувцсыг нь хөнгөлөх гэх мэт анхны тусламж үзүүлэх хэрэгтэй” гэлээ.

Тус нийгэмлэгийн зүгээс Олон улсын эпилепсийн өдрийг “Эмч-өвчтөн-гэр бүл” гэсэн гурвалсан уулзалт хэлбэрээр энэ сарын 25-нд ШУГТЭ-ийн хурлын зааланд зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Олон нийтийн 11-11 төв” нээлтээ хийлээ

Ардчилсан нам засаг барьж байх үед иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг байсан 11-11 төвийг шинэчлэн байгуулж, “Олон нийтийн 11-11 төв” нэртэйгээр өнөөдөр нээлтээ хийлээ.

Иргэд, албан тушаалтнаас мэдээллийг нээлттэй авч, бодит байдлыг нягтлан үзэж, холбогдох эрх бүхий байгууллагад шинжээчдийн дүгнэлтийн хамт хүргүүлэхээр Олон нийтийн 1111 төвийг нээжээ. Тус төвд Олон нийттэй харилцах, шинжээчдийн, хуульчдын, эдийн засагчдын, нийгмийн бодлогын, зохион байгуулалтын хэлтэс ажиллах юм байна.

11-11 төвөөр дамжуулан иргэдийн саналыг авах эхний асуудал бол Эрдэнэтийн 51 хувь. Эл асуудлаар 77121111 утсаар өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд мэдээлэл авна. Мөн 1111.mn сайтаар иргэдийн мэдээлэл, санал шүүмжлэлийг тогтмол авах аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголын эдийн засгийн чуулган-2017” энэ сард болно

Монголын эдийн засгийн чуулган-2017 энэ сард болно зурган илэрцүүд

“Монголын эдийн засгийн чуулган-2017” энэ сарын 30, 31-нд Төрийн ордонд болно. Энэ удаагийн чуулган “Тогтвортой бодлого, хариуцлагатай түншлэл” сэдвийн дор болох аж. Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд нээх бөгөөд нэгдсэн хуралдаан “Хөрөнгө оруулалтын орчин ба тогтвортой байдал” сэдвээр өрнөх нь. Тэгвэл салбар хуралдаан “Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр-томоохон төслүүд”, “Бизнес дэх төрийн зохистой оролцоо”, “Бизнесийг эрх зүйгээр нь дэмжих нь” сэдэвтэй байх гэнэ.

Сүүлийн өдөр буюу 31-ний чуулганыг Ерөнхийлөгч нээх гэнэ. Энэ өдөр макро эдийн засгийн талаар ярилцах аж. Мөн Лондоны хөрөнгийн биржид хэрхэн хөрөнгө босгох вэ зэрэг салбар хуралдаануудаар үргэлжлэх юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсаас 69 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн харьяалалын газар зурган илэрцүүдГадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны эхний улирлын байдлаар 13 орны 69 иргэнийг Монгол Улсаас албанд гаргажээ.

Албадан гаргагдсан эдгээр иргэдийн дийлэнхи хувь Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 37. 1. 2 дэх заалт буюу оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарахаас татгалзсан, мөн хуулийн 37. 1. 12 болон 37. 1. 7 дахь заалтуудыг зөрчин визийн хугацаа хэтрүүлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэн, зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан байна.

Дээрх иргэдийг улсаар нь авч үзвэл 37.7 хувийг БНХАУ, 33,3 хувийг БНАСАУ, 10,1 хувийг ОХУ, үлдсэн хувь нь Япон, БНСУ, БНСВУ, АНУ, БНТуркУ, БНКазУ, БНФилУ, ХБННУ зэрэг улсын иргэд байсан байна.

Categories
мэдээ нийгэм

Боксчин Э.Цэндбаатарыг машинаар дайрсан этгээдүүдийг баривчилжээ

Боксчин Э.Цэндбаатар зурган илэрцүүдРио 2016 зуны олимпийн наадмын тавдугаар байрын шагналт ОУХМ боксчин Э.Цэндбаатар энэ сарын 18-19-нд шилжих шөнө бусдад зодуулж, хүнд гэмтсэн талаар бид мэдээллэсэн.

Тэрээр одоогоор нүүрэндээ 32 оёдол тавиулсан, биеийн байдал маш хүнд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм. Тэгвэл тухайн өдөр юу болсон талаар болон Э.Цэндбаатар нарын биеийн байдлын талаар Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн mnb.mn сайтад ийнхүү ярьжээ.

“Манай боксын тамирчид Хандгайтад нэгдсэн бэлтгэлд гараад байгаа. Хэрэг гардаг мөч буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө тэд бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарснаар ийм хэрэг тарилаа. Тэд бэлтгэлийн байрнаасаа оргосон шөнөдөө “UB паласе”-ийн ойролцоох шөнийн клуб руу шууд ирсэн байсан. Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр эхэлж өдөж хоргоосон гэсэн.

Тамирчид “Та нар хүн андуураад байна аа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн ч шууд зодох гэсэн юм билээ. Тэгэхээр нь тэд зугтсан гэсэн. Тамирчдыг хэр баргийн энгийн хүн хөөгөөд гүйцэхгүй шүү дээ. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтайгаар байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нарыг шууд дайрсан байгаа юм” гэжээ. Түүнчлэн хэрэгтнүүдийг цагдаа нар барьж, шалгаж эхэлсэн бөгөөд тэд бид “Хүн андуурсан байна билээ. Бидний буруу” гэх тайлбарыг өгсөн байна.

Дашрамд дурдахад, “Багш нар нь бэлтгэлийн баазад согтуу байж. Иймд тэд тэрхүү байдлыг далимдуулан гарч ээ” гэсэн мэдээлэлийг тэрээр үгүйсгэжээ. Мөн Тайландад болох эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээнд Э.Цэндбаатар болон Д.Давааням нарын оронд О.Мөнхсайхан, Ж.Отгонжаргал нар явахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн салбарт ажиллаж буй казах иргэдтэй уулзлаа

ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ КАЗАХ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Наурыз баярыг тохиолдуулан хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж байгаа казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад ШШГЕГ, ЦЕГ, ХСИС, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, УБОӨЕГ, ХХЕГ-т ажиллаж байгаа албан хаагчдын төлөөлөл хүрэлцэн ирэв. ШШГЕГ-ын хорих 407 дугаар ангийн үйлдвэрийн дарга Ш.Мурат хэлэхдээ “Хууль зүй, дотоод хэргийн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байна. ХЗДХ-ийн сайд салбарынхаа казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзсан анхных нь энэ үйл явдал болж байна. Биднийг ийнхүү хүлээн авч уулзсанд сэтгэл өндөр байна” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Наурызын баярт зориулсан бөхийн барилдаанд Н.Мустафа анх удаа түрүүллээ

Бөхийн барилдаан зурган илэрцүүд

Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат, Монгол болон Казакстан улсын гавьяат тамирчин, Монгол улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх харцага О.Бахытын нэрэмжит Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харъяат “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ, ЗХ-ний 013-р ангийн бөх аймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Алдар спорт хороо, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэж, Булган аймгийн харъяат аймгийн арслан Г.Ганбаатар, Баянхонгор аймгийн харьяат, аймгийн заан Батцэнгэл нар их шөвөгт шалгарлаа.

Ийнхүү 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Наурызын барилдаанд анх удаа казак бөх түрүүллээ.