Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эдгээр газруудад цахилгаан хязгаарлана

Баянзүрх дүүрэг

11:00-11:30 – 14-р хороо “Нарантуул” ОУХТ

11:30-12:00 – 14-р хороо “Нармон”, “Жоохой”, “Шөнийн зах”, “Сандей”, “Аман хуур” хороолол, “Бэрэн” ХХК, 14-р хорооллын ойр орчмоор


12:00-12:30 – 14-р хороо Ахмадын хороолол, “Өгөөмөр” хотхон, Шинэ үе-5, Тулга СӨХ-үүд, 14-р хорооллын 101-105-р байр, эдгээрийн ойр орчмоор


13:00-13:30 – УБДС ХК-ийн Насос-9


13:30-14:00 – 14-р хороо “Нармон, “Жоохой”, “Шөнийн зах”, “Сандей”, “Аман хуур” хороолол, Идэр ДС, BBQ, KFC, Хятад худалдааны төв, “Бэрэн” ХХК, 14-р хорооллын ойр орчмоор


14:00-14:30 – 14-р хороо 15, 70, 75, 80-р байр, эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар дүүрэг

10:30-17:30 – 1-р хороо 13-р хороолол 42, 58-р байр, 1-р амаржих газар, “Энержи интернэйшнл”, “Бүргэд интернэйшнл”, “ЭМЖЖ”, “Таны төлөө бид”, “Ионсей найрамдал” эмнэлгүүд, Улаан загалмайн нийгэмлэг, АШУҮИС, ЭМЯ, МУ-ын ЕПГ, Эм Эм Эм Ди, “Хасбуу” ХХК, эдгээрийн ойр орчмоор


10:30-16:00 – 3, 5-р хороо 5-р хороолол Загийн 24, 25, 27, 18/3-р байр, “Монгол эм импекс”, дүүргийн гэрэлтүүлэг, “Урбанек” ХХК, “Сант” сургууль, эдгээрийн ойр орчмоор


10:30-17:30 – 5-р хороо “Монгол эм импекс”, “Монгол глобал” ХХК, 5-р хорооллын 24, 25, 26-р байр, Нарны зам 13/1, 2 ,57-р байр, эдгээрийн ойр орчмоор


10:30-17:30 – 1-р хороо “Эм Си Эс стэйтс” ХХК


10:30-17:30 – 1-р хороо Хүүхдийн ордон, “Гурван гал” төв, Төгс эрдэм сан, эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул дүүрэг

10:30-18:00 – 6, 7, 8-р хороо 73-р цэцэрлэг, 60-р сургууль, “БОСА” төв, Жаргалант, Нүхт, Дэнж, Сонсголонгийн гудамжууд

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зуун эрхэм”-ийн хөтлөгч хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын цолтнууд монголчуудаа нас хүйс, нутаг ус, мэдлэг мэргэжлээр нь ялгаварласаар байх уу нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

ХХААХҮ-н дэд сайд Ж.Сауле: “Малын өвчнийг зориуд тараасан эсэх талаар нотолгоотой баримт байхгүй” ярилцлага өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.

МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш доктор, профессор, солонгос судлаач Ж.Баттөр:”Пак Гын Хэг унагасан үйл явдал Өмнөд Солонгост ардчилал ямар хэмжээнд хөгжсөнийг харуулж байна” ярилцлага өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.

Өнөөдрийн өдрийн сурвалжлага “Монгол инженерүүд өнөө жил гадны 20-25 онгоц засах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гарчигтай нийтлэгдлээ. Та эндээс монгол инженерүүдийн ур чадварын талаар сонирхоорой.

П.Хашчулууны бичсэн генерал Жохар Дудаевын тухай “Орчуулагч Ж.Нэргүйг орон сууцандаа суулгаад нутаг буцсан Оросоос салан тусгаарлагч Жохар Дудаевын тухай” нийтлэлийг “Хүмүүс” булангаас уншаарай.

Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Очирбаттай ярилцсан “Монголын геологи хайгуул” чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын орчныг онцолж хэлэлцэнэ” ярилцлага “Уул уурхай” буланд нийтлэгдлээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэрх, үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эмч О.Чойдог: “Өвдөг, түнхний мэс засалд орж буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна” ярилцлага “Эмч” буланд нийтлэгдлээ.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хүү сонгуульд өрсөлдөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ АН-ын дотоод сонгуульд өрсөлдөж байна. Өнөөдөр нийслэлийн АН-ын нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан юм.

Нийслэлийн АН-аас Ерөнхийлөгчийн хүү Ц.Эрдэнэ Баянзүрх дүүрэг дэх 7 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн хуралдааныг хоёр хоногоор урагшлуулан хуралдуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 15:00 цагт эхэлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргаашнаас Баян-Өлгий аймагт ажиллах төлөвлөгөөтэй учир Засгийн хуралдааныг хоёр хоногоор урагшлуулан хуралдуулжээ. Одоогоор хэлэлцэж буй асуудал тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Мал төллөлт 3.6 хувьтай үргэлжилж байна

Мал төллөлт зурган илэрцүүд

Улсын хэмжээнд 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар мал төллөлт 3,6 хувь буюу 819,9 мянган хээлтэгч төллөжээ. Төл малын 99.0 хувь нь бойжиж байна. Мал төллөлтийг өмнөх 7 хоногттой харьцуулахад 562.0 мянгаар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг шалгажээ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1026 дугаар захирамж, нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалаар шинэчлэн байгуулсан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын тухайн жилийн батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 37 аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн 2016 онд хийж гүйцэтгэсэн байгаль орчны менементийн төлөвлөгөөний биелэлтэд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Туул, Хэрлэн голын сав газрын захиргаа, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсүүд, дүүргүүдийн газрын алба, орон нутгийн байгаль хамгаалагч нартай хамтран 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд шалгалт явуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалтанд хамрагдсан 37 аж ахуйн нэгжүүдийн 2016 онд хийж гүйцэтгэсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу дүгнэхэд:

Д/Д

Дүүрэг

Аж ахуйн нэр

Үйл ажиллагааны чиглэл

Үнэлгээ авсан байдал

1

Баянгол дүүрэг

Премиум конкрет ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

84.0 %

Улаанбаатар БҮК ХК

Барилгын материал үйлдвэрлэл

84.0 %

Цэцүүх трейд ХХК

Химийн бодисын агуулах

84.0 %

Стийл энд конкрет ХХК

Барилгын материал үйлдвэрлэл

Дүгнэгдээгүй

2

Багануур дүүрэг

Багануур ХК

Нүүрсний уурхай

88.7 %

3

Багахангай дүүрэг

Алтан оршихуй групп ХХК

Аюултай хог хаягдал дахин боловсруулах

89.0 %

4

Баянзүрх

дүүрэг

Заламт гол ХХК

Хаягдал хар тугалга боловсруулах үйлдвэр

89.0 %

Нягт оршихуй ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

85.0 %

Рокмон ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

М Си Эс кока кола ХХК

Хүнсний үйлдвэрлэл

91.0 %

Цээцээ импекс ХХК

Дайрга

88.5 %

5

Хан-Уул дүүрэг

Ядам од ХХК

Хайрга

81.0 %

Боржигоны тал ХХК

Хайрга

85.5 %

Эх дэлгэр мөрөн ХХК

Хайрга

89.3 %

Цоросжамбаа ХХК

Хайрга

83.8 %

Элит гурван багана ХХК

Хайрга

80.8 %

6

Сонгинохайрхан Дүүрэг

Төгс зуурмаг ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

85.0 %

М Кей Ай ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

83.0 %

Рокмон бюлдинг ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

87.0 %

Ялгуусан ХХК

Хайрга

86.0 %

Эврийдейферм ХХК

Мах импекс ХХК

Хүнсний үйлдвэрлэл

Орд констракшн ХХК

Химийн бодисын агуулах

84.0 %

7

Налайх дүүрэг

Бласт ХХК

Эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх

83.0 %

Шохой цагаан булаг ХХК

Барилгын материал үйлдвэрлэл

84.0 %

Тэрэлж сүйх ХХК

Зочид буудал

86.0 %

Налгар түшиг ХХК

Цементын үйлдвэр

80.0 %

Болор Аграмба ХХК

Хаягдал хар тугалга боловсруулах үйлдвэр

Мера ХХК

Химийн бодисын агуулах

86.0 %

Сод Монгол ХХК

Шатахуун түгээх станц

Гэрэлт орд ХХК

Шавар

84.2 %

Хонгда интернейшнл ХХК

Шавар

85.0 %

Бүти ХХК

Элс

90.1 %

Хуалян ХХК

Шавар

84.4 %

Ай Эф Соонс ХХК

Элс

86.5 %

Шар Монгол ХХК

Элс

87.8%

Хунхуа ХХК

Шавар

84.0 %

Байгаль орчны менежментийн 2016 оны төлөвлөгөөний биелэлтийг ирүүлсэн 37 аж ахуйн нэгжүүдийн 32 аж ахуйн нэгж буюу 86.4 хувь нь биелэлт хангагдаж 5 аж ахуйн нэгж буюу 13.6 хувь хангалтгүй дүн үзүүлсэн байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.2 дах хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3, 4 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 01-ны дотор төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авсан ажлын хэсгээр дүгнэлт гаргуулан ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагаар дараа жилд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө баталуулж ажиллах үүрэгтэй гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Күрдүүд Эрдагоныг эсэргүүцэн жагсчээ

Режеп Тайип Эрдагон зурган илэрцүүдГерман дахь курд гаралтай 30 орчим хүн Майнын Франкфурт хотод цуглаж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагоны эрх мэдлийн хүрээг тэлэхийг эсэргүүцэн жагсав. Тэд маргааш тэмдэглэх шинэ жилийн баярын өмнө ийнхүү жагсчээ.

Турк, тэрчлэн Европын холбоо болон АНУ-д террорист байгууллагад тооцдог Курдистаны ажилчны намынхны эл үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Эрдагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ибрахим Калин мэдэгдсэн байна. Ирэх сард Туркийн иргэд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг үлэмж хэмжээгээр өргөжүүлэх, эсэхээ бүх нийтийн санал хураалтаар шийдэх юм. Хилийн чанадад санал өгөх эрхтэй Туркийн 5.5 сая иргэн аж төрж байгаа бөгөөд тус улсын ЗГ тэдний саналыг өөрт ашигтайгаар авах бүх аргыг хэрэглэхийг оролдож байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Автомашины импорт 18 хувиар өссөн дүнтэй гарчээ

Манай улс энэ оны эхний хоёр сард 31.5 сая ам.долларын суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн дүн боллоо. Үүнд Японоос импортолсон дүн дөрвөн сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Манай улсын импортын машины 85 хувийг япон эзэлж байна. Ачааны автомашины импорт өмнөх жилээс хоёр дахин нэмэгдсэн бол суудлын машины үнэ 40 орчим хувиар өссөн буюу 7400 ширхэг орж иржээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Цас орж, цасан шуурга шуурна

Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд:

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 23-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэнэ.

Иймд:

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

-Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг” боллоо

Казах түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооноос МЗХ-той хамтран өнөөдөр “Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг” зохион байгууллаа.

Дорнын зурхай ёсоор Наурыз нь шинэ жилийн эхэн, хаврын өдөр шөнө тэнцсэн өдөртэй давхацдаг. Тиймээс казахууд гуравдугаар сарыг Наурыз гэж нэрлэдэг. Наурыз нь хавар ирснийг илтгэх бөгөөд хаврын сэргэлтийн баяр юм.

Өдөрлөгт зориулан МЗХ-ны өмнөх талбайд хээ хуараар гоёсон казах үндэсний гэрийг тусгайлан барьжээ. Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг Наурыз көже, идээ будаагаар дайлж, казах түмний ёс зан заншил, түүх соёл, уламжлалын талаар мэдээлэл өгч танилцууллаа. Мөн залуус казах ардын дуу, домборын аялгуу, бүргэд хэрхэн сургадаг талаар сонирхуулсан юм.

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулан хэлэхдээ, “Наурыз нь эсгий туургатны эрх тэгш нэгэн гишүүн болох казах ард түмний эртнээс баримталж ирсэн цаг тоолол ёсоор өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ. Казах түмэн Наурызын баярыг тэмдэглэхдээ амьдралын үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлстэй холбохын зэрэгцээ ахас дээдсээ хүндэтгэн, багачууд хүүхдээ энхрийлж, төрөл төрөгсөд, хамаатан садантайгаа ёс төртэй золгодог зон олон юм. Энэ сайхан уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор өдөрлөг зохион байгуулж байна” гэв.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн асан А.Бакей, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, УИХ-ын гишүүн, Улаанбаатар дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн болон залуучуудын төлөөлөл оролцов.