Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж 92.891 ширхэг хувьцаа арилжжээ

Хөрөнгийн бирж зурган илэрцүүд

Монголын хөрөнгийн биржийн мягмар гаригийн арилжаа явагдлаа.

Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 92.891 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна.

Харин дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байжээ. Үүнээс “Гутал” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол “Жуулчин дюти фрий” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.59 хувиар уналаа.

Мөн энэ өдөр Засгийн газрын үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 4.310 ширхэг үнэт цаас 412.630.850 төгрөгөөр арилжигдсан байна.

Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэ мэдүүлэг өгч байна

БНАСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр Сөүл хотын төв мөрдөн байцаах газар мэдүүлэг өгөхөөр очжээ. Түүнийг мөрдөн байцаах газарт 9 цаг 30 минутад бэлэн байхыг шаардсан байна.

Тэрээр мөрдөн байцаах газарт заасан цагаас 10 минутын өмнө очиж, түүнийг хүлээж байсан сэтгүүлчдэд хандан, “Би байцаагчийн асуусан асуулт бүрт үнэн зөв хариулах болно” хэмээн хэлээд дотогш орсон байна. Байцаалт өнөө оройг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо

Шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагаа, шүүхийн гал тогоог хариуцдаг тамгын газрын дарга нар энэ сарын 16, 17-ны өдөр Дорноговь аймаг дахь шүүхэд “Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалтад оролцлоо.

Гал түймэр, үймээн самуун дэгдэж, шүүгдэгчийг хуяглан хүргэхэд эрсдэл гарч, шүүх танхимд хэргийн оролцогчид бусдын амь насанд заналхийлбэл хэрхэн яаж ажиллах, ямар арга хэмжээ авахаа шүүхийн захиргааны ажилтнууд, цагдаагийн алба хаагчид, онцгойгийнхон, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид биечлэн үзүүлснээрээ энэ удаагийн сургалт онцлог байв. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, шүүхийн тамгын газраас боловсруулан тухайн нутаг дэвсгэрийнхээ Засаг дарга, Онцгой комиссын даргаар батлуулсан “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд байгууллагууд, ажилтан нэг бүр ямар үүрэг гүйцэтгэхээ үзүүлэх сургалтаар тодорхой харуулсан юм.

Гамшгийн үед шүүхийн ажилтан бүр үүрэг хүлээнэ

Үзүүлэх сургалт Дорноговь аймаг дахь шүүхийн шүүх хуралдааны танхимын хэсэгт “гал” гарснаар эхэлсэн. Хамгийн түрүүнд шүүхийн холбоо, зарлан мэдээллийн ажилтан түгшүүрийг дохио дуугаргаж, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн утсанд дуудлага өглөө. Барилгын 1, 2 дугаар давхар тэр чигтээ утаатай болов. Шүүхийн ажилтнууд өөр өөрсдийн хариуцсан хэргийн материал, эд мөрийн баримт, серверийг авч аврах хаалгаар гарцгаасан юм. Гамшиг, ослын үед ажилтан нэг бүр үүрэг хүлээх ёстойг үүгээр харууллаа.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах удирдагч Онцгой байдлын ахмад Х.Отгонбат 1 дүгээр тасгийн бие бүрэлдэхүүн хамт ирэхэд шүүхийн бүртгэл мэдээллийн ажилтнуудын ирцийг танилцуулж, нөхцөл байдлын мэдээллийг өгөв. Ингэснээр аврагчид барилгад хэдэн хүн байгааг мэдэж, аврах эрэн хайх ажиллагаа тодорхой болж буй юм. Аврагчид “гал түймэр”-ийн тархалтыг зогсоож, барилгад эрэн хайх аврах үйл ажиллагаа зохион байгуулж байв. Энэ хооронд аврах гарцаар гарсан ажилтнууд эд мөрийн баримт, хэргийн материал, серверийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өглөө. Эд мөрийн баримт дотор химийн бодис байсныг онцгойгийнхон хүлээн авав.

“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо

“Гал”-д бүслэгдэн ухаан алдсан, гэмтсэн ажилтнуудыг аврагчид зөөвөрлөн гаргаж, түргэн тусламжийн эмч нар анхны тусламж үзүүлж байлаа. Барилга битүү утаатай байсан учраас аваарын гарцаар дээш гарсан хүмүүсийг аврах олс, торхон дамнуурга, тавцан, шуудан, карбин зэрэг аврах ажиллагааны багаж ашиглан буулгалаа.

Ослын үед цагдаагийн байгууллага шүүхийн онцгой бүсийг хамгаалалт авч, ойр орчмын замын хөдөлгөөнийг хаасан юм.

Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газрын хамтарсан “Гамшиг ослын үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургалт энэ хүрээнд болсон юм.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг цагдаа нар ингэж хангана

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д “Шүүх болон түүний гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гэнэтийн халдлага гарах, шүүгч, гэрч, хохирогчийн амь биед халдах, барьцаалах, шүүхийн байр руу дайрах, бүслэх, үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох, галдан шатаах, шүүхийн байрны орчимд замын хөдөлгөөн хаах зэрэг иргэд, байгууллагын зүгээс учруулж буй аливаа хууль бус үйлдлийн улмаас шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, мөн үйл ажиллагаанд нь саад учруулсан буюу учруулахаар оролдсон онцгой нөхцөл үүссэн тохиолдолд учрах эрсдэл, аюулыг зайлуулах, түүний хохирлыг багасгах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шүүхийн байрыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авах” гэж цагдаагийн байгууллагын үүргийг заасан.

“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо

Дорноговь аймаг дахь шүүхийн байрны гадна олон нийтийг хамарсан “үймээн” гарсныг цагдаагийн алба хаагчид тарааснаар үзүүлэх сургалт үргэлжиллээ. Жагсагчид шүүхийн гадна эмх замбараагүй байдал үүсгэж, чулуу мод шидлэж байв. Дорноговь аймгийн цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг хүч нэмэгдүүлэн, тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид хамгаалалтад гарлаа. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн хамгаалалтад байгаа газар жагсаал, цуглаан хийхийг хориглосон тухай заалтыг цагдаагийн алба хаагч чанга яригчаар танилцуулж, жагсагчдыг тарахыг шаардаж байлаа. Бамбай, гав, бороохой зэрэг тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид жагсагчдыг түрж, ахлагчийг нь сугалан баривчилж байгаа нь үзүүлэх сургалтаас харагдана. Алба хаагчид жагсагчдыг “Цаашаа, цаашаа” гэж түлхсээр шүүхийн хашаанаас гаргаж байв.

“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо

“Үймээн”-ийг ахлагчдыг баривчилсан учраас жагсагчдын идэвх суларсан нь ажиглагдана. Түлхэгдэн шүүхийн хашаанаас гарсан жагсагчид аяндаа тарж одов. Цагдаагийн алба хаагчид энэ үед шүүхийн онцгой бүсийг хамгаалалтад авсан байлаа.

Үүний дараа яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааны үеийн аюулгүй байдлыг хэрхэн хангахаа Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба харуулсан юм.

Шүүх танхимд 4-5 цагдаа шаардлагатай

“Цагдаагийн байгууллага шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасан байдаг.

Шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчид, хуралдааныг сонирхож байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн үйлдэл гаргавал цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллахаа үзүүлэх сургалтаар харууллаа.

“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо

Цагдаагийн алба хаагч шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг тусгай багаж хэрэгслээр шалгасны дараа хэргийн оролцогчдыг нэг бүрчлэн шалгаж оруулж байв. Хамгаалалын офицер, цагдаа шүүх хуралдаанд оролцогчдод журам сахиулах зөвлөмж өгсөний дараа шүүх бүрэлдэхүүн орж ирэв. Шүүх хуралдааны явцад хохирогч шүүгдэгч рүү дайрч, ширээ сандлаа өшиглөхөд хамгаалалтын гурван цагдаагийн нэг нь өчих мэх хэрэглэж унагаад нөгөө хоёр нь танхимаас авч гарсан юм. Дараагийн үзүүлэх сургалтаар шүүхийн шийдвэр уншиж танилцуулж байтал хохирогч шүүгч рүү цаас шидэж шүүгчийн амь насанд заналхийлсэн үйлдэл гаргалаа. Энэ үед мөн л цагдаа нар хохирогчийг танхимаас авч гарсан юм.

Ийм эрсдэл гарсан үед шүүгч ширээнийхээ доогуур орох, бусдад заналхийлсэн этгээдийг шууд танхимаас гаргах зэрэг нэг тэргүүнд авах арга хэмжээг үзүүлэх сургалтаар харуулсан. Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүгдэгч хумсаараа хоолойгоо зүсч амиа хорлохыг завдсан. Тэр үед дэг сахиулагч шүүгдэгчийг шууд танхимаас гаргаагүй, шүүгч шүүгдэгчийн яг дэргэдүүр явж гарсан зэрэг алдаа гарсныг Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан, аюулгүй байдал хариуцсан референт Б.Өлзий тамгын газрын дарга нарт сануулж байлаа.

Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 1-2 цагдаа дэг сахиулдаг. Цагдаагийн ерөнхий газрын Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн орон тооны боломж ийм. Дэг сахиулагч цагдаа шүүгдэгчийн хажууд зогсдог. Тэгвэл хохирогч ч хэргийн оролцогчдын амь нас, эрүүл мэндэд халдах эрсдэл байгааг энэ үзүүлэх тоглолтоор харууллаа. Энэ тохиолдолд нэг дэг сахиулагч танхимд байсан бол оролцогчдын аюулгүй байдлыг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй.

Үзүүлэх сургалтаас шүүх танхим бүрт ослын дуудлага өгөх хонх, дэг сахиулагчдад аюулгүй байдлыг шалгах төхөөрөмж хэрэгтэй нь ажиглагдлаа. Мөн шүүх хуралдааны үеэр оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд 4-5 цагдаагийн алба хаагч шаардлагатай байгаа нь харагдсан. Харамсалтай нь шүүх хуралдаан бүрт хамгаалалтын цагдаа ажиллах орон тооны боломжгүй, аюулгүй байдлыг шалгах төхөөрөмж дутагдалтай байгааг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох учирласан. Улаанбаатар хотын 8 шүүхийн 47 хуралдааны танхимд 26 офицер, цагдаа журам сахиулж байгаа нь орон тоо дутагдалтай байгаагийн илэрхийлэл гэдгийг тэрбээр ярилаа.

Үзүүлэх сургалтын төгсгөлд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар шүүхийн тамгын газрын дарга нар, Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, нэгжийн удирдлагуудтай ярилцлага хийсэн юм. Ингэхдээ АНУ-ын шүүхийн шүүх танхимд хэргийн оролцогчдын аюулгүй байдалд халдаж байгаа кейсүүдтэй танилцаж, туршлага судаллаа. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй бэрхшээл, байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцсан юм. Шүүхийн тамгын газрын дарга нар энэ удаагийн сургалтын ач холбогдлыг өндөр үнэлж, шүүх бүрт ийм үзүүлэх сургалт хийх санал тавилаа. Үзүүлэх сургалтын дараа тамгын газрын дарга нар Дорноговь аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судлав. Мөн Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны тайланг сонссоноор сургалт өндөрлөлөө.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо





“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо

Categories
гадаад мэдээ

Абэ, Меркель нар уулзжээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абе Европын орнуудад хийх айлчлалынхаа хүрээнд өчигдөр Герман улсад хүрэлцэн ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд Абе айлчлалынхаа эхэнд Германы Канцлер Ангела Меркельтэй уулзсан байна.

Удирдагчид чөлөөт худалдааны асуудлаар голлон ярилцсан болохыг “NHK” агентлаг мэдээлэв. Уулзалт Ханнавер хотноо болсон Мэдээллийн технологийн “CeBIT” үзэсгэлэнгийн үеэр болжээ.

Уг үзэсгэлэнг Канцлер нээж, бизнес эрхлэгчидтэй уулзсан байна. Япон улс Европын холбооны хооронд байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хурдасгахыг Канцлерээс хүссэн гэнэ.

“Чөлөөт худалдаа, нээлттэй хил хязгаар, ардчиллын үнэт зүйлсийн талаар маргалдаж байгаа энэ үед хоёр улс санал зөрөх асуудалгүйгээр ард түмэндээ ашигтай гэрэлт ирээдүйг харж буй нь сайны дохио” хэмээн Канцлер мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ынхан ГИХГ-т ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс Гадаадын иргэн, харьяатын газар ажиллаж байна.

Ажлын хэсэг тус газрын дарга Д.Мөрөн, Тамгын газрын дарга М.Төрбат болон бусад хэлтэс, албадын удирдлага, албан хаагчидтай уулзаж ажлын удирдамж чиглэл зорилгоо танилцуулсан байна. Мөн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг таниулах сургалтыг зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс аз жаргалын индексээр 100-д жагсчээ

Дэлхийн аз жаргалын өдөр гуравдугаар сарын 20-нд тохиодог. BBC ангентлагаас дэлхийн хамгийн таатай болон гаслантай орнуудын жагсаалтыг гаргажээ. НҮБ-ын судалгаанд үндэсэлсэн уг жагсаалтад 155 орон эрэмбэлэгдсэнээс Монгол Улс 100-д орсон байна!

аз жаргалын индексээр 100-д жагсчээ зурган илэрцүүдХөрш орнуудаасаа хол хоцорч, дайн самуунтай Сьерра-Лион, Сомали, Нигерь улсуудаас ч дор орсон шинэ үеийн ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа хэрхэн үнэлж байгааг эндээс харж болно. Уул уурхайн баялгаараа эхний аравт багтдаг хэрнээ, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг атлаа, төвийг сахигч ардчилсан улс гэж зарладаг мөртлөө иргэдийнх нь аз жаргалын индекс сүүл мушгиж явна.

Categories
мэдээ спорт

Монгол тусгай олимпийн аваргатай боллоо

Энэ сарын 15-нд эхэлсэн өвлийн тусгай олимпийн наадам Австри улсад үргэлжилж байна. 107 орны 2700 гаруй тамирчин оролцож буй тус наадамд манай улсаас 14 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөж буйгаас одоогоор нэг алт, гурван мөнгөн медаль хүртээд байна.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын 50 метрийн зайн уралдаанд Н.Уянга алтан медаль хүртэж, тусгай олимпийн аварга боллоо.

Мөн энэ төрлийн 100 метрийн зайн уралдаанд хурд сорьсон Н.Оюунбилэг, эрэгтэйчүүдийн 25 метрт С.Тэмүүлэн, 50 метрт М.Гантөмөр нар мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Дашрамд хэлэхэд, тусгай олимпод Монголын тамирчид анх удаа хүч сорьж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Монголын хоккейн шигшээ багийнхан ээлжит ялалтаа байгууллаа

Олон улсын мөсний хоккейн холбооны төлөвлөгөөнд багтсан “Челленж кап” Азийн цомын тэмцээн гурав хоногийн өмнө Тайландын нийслэл Бангкок хотноо эхэлсэн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Монгол Улсын шигшээ багынхан хоёр дахь ялалтаа байгууллаа.

Монгол Улсын шигшээ баг баасан гаригт тэмцээний эхний тоглолтоо хийж Сингапурын багийг 13:0-ээр бут ниргэсэн . Харин удаах тоглолтоороо Тайландын багийг 5:4-ийн харьцаатай хожлоо.

Монголын хоккейн шигшээ багийнхан ээлжит ялалтаа байгууллаа

Шигшээ багийнхан 21-нд Малайз, 23-нд Арабын нэгдсэн Эмираттай дараагийн тоглолтуудаа хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны саатлаас үүдэн гал гарсан нь тогтоогджээ

Чингэлтэй дүүргийн III хороо Засгийн газрын 11 дүгээр байрны хоёрдугаар давхарт гал гарч, дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиж, хоёрдугаар давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсныг унтраасан талаар бид өмнө мэдээлсэн..

Шинжээчдийн дүгнэлтээр галын осол цахилгааны залгуур утаснаас богино холболт үүссэн саатлын улмаас гарсан нь тогтоогджээ. Галын гарах үеэр аврах ангийн алба хаагчид тус барилгад байрлах 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж, утаажилтын бүсээс гаргаж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Сансрын тунель орчимд автобус шатлаа

Нийтийн зорчигч тээврийн автобус шатсан хэрэг өнөө өглөө гарлаа. Баянзүрх дүүргийн Сансрын тунель орчимд зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарсан тухай дуудлагыг өглөөний 09.37 цагт ОБЕГ-т өгчээ. Улмаар Гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид дуудлагын дагуу ажиллаж, галыг шуурхай унтраажээ. Гал автобусны мотороос гарсан бөгөөд гал сөнөөгчдийг очихоос өмнө зорчигчид буусан байжээ. Уг автобус нь “НЧБ” ХХК-ийнх байжээ.