Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн бригадын генералдаа хүндэтгэл үзүүллээ

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Г.Ариунбуянд Бригадын генерал цол олгосон билээ.

Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн шинэхэн бригадын генералаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн хувьд Онцгой байдлын албанаас төрж буй хоёр дахь цэргийн дээд цолтон юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн талаарх судалгааг эхлүүлнэ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийтийн тээврийн талаарх судалгааг эхлүүлэх, зөвлөх үйлчилгээний ажлын нээлтийн ажиллагааг хийх талаар өнөөдөр хоёр талын хамтарсан уулзалт боллоо. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Даваасүрэн болон холбогдох албаны хүмүүс нөгөө талаас ЕСБХБ-ны Төв Ази, ОХУ болон Монгол Улсын дэд бүтцийн төслүүд хариуцсан ахлах банкир Светлана Радченко болон зөвлөх багийнхан оролцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд энэхүү ажил маань эхэлж байгаад бидний зүгээс баяртай байна. Өмнө нь та бүхэнтэй хотын дарга уулзахдаа нийтийн тээврийн бодлого, парк шинэчлэл, маршрут зэрэг цогц бодлогын хүрээнд техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Энэ хүрээнд олон улсын тендер зарлагдаад “Мот-МакДоналд” фирм шалгарсанд баяртай байна. Тус судалгаа, техник туслалцааны ажил зургаадугаар сарын 15-ны өдөр дуусах ёстой байгаа. Улаанбаатар хотын нийтийн тээврийн цаашдын хөгжлийн бодлогод та бүгдийн техникийн туслалцааны судалгааны дүгнэлт маш чухал үүрэгтэй гэдгийг онцолж хэлмээр байна. Та бүгдийн ажлын даалгаварт нийслэлд хэрэгжих BRT төслийн талаар тусгагдсан байгаа, нийтийн тээврийн салбарыг дан ганц автобус биш такси үйлчилгээг бас багтаан харах хэрэгтэй. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт анхаарах чухал хүчин зүйлсийг та бүхэн сайтар судлан гаргаж өгөхийг хүсье. Цаашдаа бид хэрхэн ажиллаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх сонирхлыг нэмэгдүүлэх вэ гэдгийг та бүхний судалгаанаас харна гэдэгт найдаж байна” хэмээлээ.

Светлана Радченко “Нийтийн тээвэр бол Улаанбаатар хотын хувьд маш чухал асуудал. Бид өнгөрсөн онд нийслэлийн Засаг дарга С.Батболдтой уулзахдаа нийтийн тээврийн парк шинэчлэлийн хэрхэн хийх, бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан яаж хийж болох талаар сайн ярилцсан байгаа. Энэ хүрээнд урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгааг хийнэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн судалгаанд бага оврын автобус болон такси үйлчилгээ ч багтаж байгаа юм. Судалгааг хийхдээ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч байгууллагуудын хийсэн төсөл хөтөлбөрүүдийг харгалзан үзэх болно” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хатсан, унасан ой модыг цэвэрлэж ойг залуужуулна

Хатсан ой зурган илэрцүүд

“Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хоёрдугаар хурал өнөөдөр “Туушин” зочид буудалд болсон.

Энэ үеэр хатсан, унасан ойн модыг цэвэрлэж шинэ ой мод үүсэх байгалийн тогтолцоог дэмжих шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байв. Улсын хэмжээнд 400 гаруй сая шоометр ийм ой мод байдаг аж. Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг “Эдгээр хатаж унасан моднууд нь байгальдаа хэрэгтэй. Тэгэхээр бид гуравны нэг, гуравны хоёр гэсэн зарчмаар цэвэрлэж авах шаардлагатай байгаа. Ингэж байж байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх процессыг дэмжиж шинэ залуу ой бий болох нөхцөлийг бүрдүүлдэг. Улс даяар хяналтын үүрэгтэй 40 гаруй ойн анги ажиллаж байна. Өргөн уудам нутагтай учир хүн хүчний хүрэлцээ бага байдаг” гэсэн юм.

Манай улс жилдээ 10-15 сая шоометр мод бэлтгэдэг. Үүний хажуугаар хулгайгаар мод бэлтгэдэг иргэд олон бий. Хуульд зааснаар зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн машиныг шууд хурааж улсын орлого болгож дуудлага худалдаагаар оруулдаг. Харин мэдээлэл өгсөн иргэнд орлогын 15 хувийг олгодог ажээ. Маш олон хүмүүс хуулиа мэдэхгүйгээс болж эрүүгийн хуулиар шийтгүүлдэг гэдгийг албаныхан санууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Хоггүй Хан-Уул” аян нээлтээ хийв

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөл бүрдүүлэх, орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий “Хоггүй Хан-Уул” аяныг 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулахаар болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

“Хоггүй Хан-Уул” аяны нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч Г.Батсайхан, А.Амартүвшин, ЗДТГ-ын дарга Б.Энхболд болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Ц.Байгалмаа, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга, Иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Ноолуурын дуудлага худалдаа болно

Монголын Хөдөө аж ахуйн бирж, Сүхбаатар аймгийн Засаг даргийн тамгийн газар, Баяндэлгэр сумын захиргаатай хамтран ноолуурын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулах гэж байна. Ноолуурын дуудлага худалдаа 3-р сарын 24, 25-ны өдрүүдэд Баяндэлгэр суманд болно. Сүхбаатар аймгийн төвд ноолуур нэг килограмм нь 85-87 мянган төгрөгийн ханштай байгаа бол Баяндэлгэр суманд хамгийн өндөр буюу 90 мянган төгрөгийн ханштай байна. Өнөөдрийн байдлаар малчид, мал бүхий иргэд ямаагаа самнаж эхлээд байгаа ба тэдний хувьд энэхүү ноолуурын дуудлага худалдааг маш таатайгаар хүлээн авч байгаа аж. Учир нь, малчид самнасан ноолуураа явуулын ченжүүдэд худалдахаас илүүтэй дуудлага худалдааны үеэр одоо байгаагаас дээш ханшаар өгөх боломжтой юм. Тус дуудлага худалдаанд ноолуурын үйлдвэрүүд, брокерийн пүүс болон бусад байгууллагууд оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт боом өвчин гарчээ

боом өвчин гарчээ зурган илэрцүүд

Өнөөдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант баг, Бууцагаан сумын Баянбүрд багт малын “Боом” өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Түүнчлэн Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа баг, Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багт “Хонины цэцэг” өвчин гарсан байна. Мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ баг, Галт сумын Зүрх баг, Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур баг, Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багт “Галзуу” өвчин гарчээ. Одоогийн байдлаар дээрх газруудад ОБЕГ, Мал эмнэлэг, ариун цэврийн лаборториос ариутгалын ажил хийж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын орлогч даргатай уулзав

Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Павел Михайлович Фрадковтай уулзав. Уулзалтын үеэр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, өнгөрсөн оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаанаар тохирсон арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах нь чухал болохыг тэмдэглэв.

Саяхан Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчилсан, удахгүй Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчлахаар төлөвлөж буй нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад чухал түлхэц болох тул уг айлчлалыг үр бүтээлтэй хэрэгжүүлэх асуудлыг уулзалтын үеэр хөндөн ярилцав.

Түүнчлэн уулзалтын үеэр Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар хоёр талын хийж буй ажлыг нааштайгаар үнэлж, цаашид маргаантай асуудлыг үе шаттайгаар Монгол Улсын хууль, тогтоомж болон хоёр талын холбогдох хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэнэ гэж үзэж буйгаа Оросын тал илэрхийллээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Найруулга зүйн шинэ сайт мэндэллээ

Өнөөдөр БСШУЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд нэгэн шинэ сайт нээлтээ хийсэн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Хэл бичгийн Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат багш Ж.Баянсан, Хэл бичгийн Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян, Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид, ХБҮЗ-ийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар оролцлоо.

Энэхүү http://nairuulga.mn сайтаас бүх төрлийн найруулгын талаар суралцах боломжтой гэнэ. Уран зохиолын, Шинжлэх ухааны, Албан бичгийн гээд бүх л төрлийн найруулгыг хэрхэн хийдгийг бэлэн жишээ загвараар үзүүлэн тавих учир хүн бүр суралцах боломжтой аж. Харин ямар нэг орчин үеийн уран зохиолын номын найруулгыг засч шүүж бичихгүй юм байна. Ерөнхийдөө нийтийн хэрэглээнд зориулан гаргаж байгаа учир салбар бүр рүү гүнзгийрэн орохгүй гэлээ. Энд ямар нэгэн найруулгын программ ажиллахгүй бөгөөд сайн найруулгын жишээг нийтэд хүртээл болгохоороо онцлог аж.

Хэл бичгийн Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян: Зөв унших, сонсох, ярих хэрэглээ бол эх хэлний гүн боловсролын хэрэглээ байдаг. Хэлний боловсролд хөнгөн, энгийн, нарийн гүн боловсрол гэж байдаг. Эх хэлний үндсэн дөрвөн хэрэглээний хамгийн дээд боловсрол нь бол бичгийн боловсрол. Бичгийн боловсрол дотороо найруулга гэж вебсайт нээж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр. Уран бүтээлч хүнд хоёр чухал чанар байдаг гэж нэгэн алдартай хүн хэлсэн байдаг. Нэг нь ёс суртахууны боловсрол нөгөөх нь алсын хараа гэж. Яруу найрагч, зохиолч хүнд ийм сайхан хоёр чанар цогцолсон байдаг учир хүн төрөлхтнийг сэтгэлзүйн хувьд сайхан байлгах зүйл бол яруу найраг юм. Бичгийн найруулгад тавигдах гол шаардлагуудад товч тодорхой байх, оновчтой байх, баялаг байх, цэвэр ариун байх ордог. Энэ шаардлага бол найруулга болгон дээр өөр өөр байдаг.

Энэхүү сайт дээр найруулга зүйн тухай шинээр гарч байгаа сурах бичгүүдийн талаар тавина. Ном тэр болгон хүнд хүрч чаддаггүй. Тиймээс зарим номноос ишлэл аван оновчтой тайлбарыг тавьж хэлэлцүүлэг хийгээд явах зорилготой. Ер нь бол бүх нийтийн эх хэлний боловсролыг олгоход л зориулсан сайт юм. Ерөнхий найруулгуудын төрөл, бэлэн жишээ загваруудыг гаргаж тавих болно. Ядаж л албан бичгийн найруулга дээр өргөдөл яаж бичих талаар тавих болно.

Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид: Энэхүү сайт нээгдсэнээрээ сэтгүүлчдийн хувьд өөрсдийн алдаа оноог суралцаж утга төгс найруулан бичих, ярьж сурахад чухал нөлөөтэй гэж бодож байна. Яагаад гэвэл сэтгүүл зүй бол энд гол үүрэг гүйцэтгэдэг салбар. Сэтгүүл зүйн найруулгын түвшин хүссэн хэмжээнд хүрч чадахгүй доголдолтой байгааг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бүхнийг засахад харилцан бие биенээсээ суралцдаг чөлөөт талбар хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь цахим орчинд чөлөөтэй зөвлөгөө авдаг ийм сайт хэрэгтэй байсан. Nairuulga.mn нээгдсэнээр бусдад жишээ болохоос гадна алдаатай жишээ найруулгуудыг сургалтын материал дээр тулгуурлан дүгнэлт хийж харилцан санал солилцох ийм сайт нээгдэж байгаад баяртай байна. Сэтгүүл зүйд бол сайн ярих, сайн найруулан бичих, авьяасаас гадна дадлага, туршлага гээд олон юм хэрэгтэй болдог. Mongoltoli.mn гээд маш чухал гарын авлага бий болсон бол найруулга зүйн чиглэлийн маш том нээлттэй талбар бий болсонд баяртай байна. Ерөнхийдөө монголчуудын ярих, бичих чадвар урьд өмнөхөөсөө хоцрогдонгуй болсон энэ үед хамтдаа суралцаж, эх монгол хэлнийхээ манаач нь болоход хамгийн том талбар боллоо гэж бодож байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 25.9 сая ам.доллар нийлүүлэв

Монголбанк зурган илэрцүүдМонголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.

1. Спот арилжаа: Банкууд 2458.75 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 34.4 сая ам.доллар худалдан авах, 355.14 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 68.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2458.20 төгрөгийн нэг ханштайгаар 25.9 сая ам.доллар нийлүүлэв.

2. Своп, форвард арилжаа: Банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналыг биелүүлээгүй болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүхийн танхимд хүүхдээ төрүүлжээ

Шүүхийн танхим зурган илэрцүүдДөнгөж сая Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд жирэмсэн эмэгтэй төржээ. Тодруулбал, шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан В.Чимгээ гэх эмэгтэй өвдөж, шүүгчийн туслах Б.Солонго эх барьж авсан байна. 3,2 кг хүү төрсөн нь эмэгтэйн дөрөв дэх төрөлт гэнэ. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд нярайг ээжийн хамт 1-р төрөх эмнэлэгт хүргэжээ.