Categories
мэдээ нийгэм

Виктория Райдос лекц уншина

ОХУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 16 дахь улирлын ялагч “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос энэ сарын 29-нд Монголд ирэхээр болсон билээ. Тэрбээр “Удмын ид шид ба хүч чадал” лекцээ энэ сарын 30-нд “Чингис” зочид буудалд унших гэнэ.

Лекцээс өвөг дээдсийн зан үйл, өнөөгийн нөхцөлд хэрхэн дагах, удмын мэдээллийн сан хэрхэн бүрэлддэг, өвөг дээдсээ дурсах, хүндэтгэх зан үйл болон оюун санааны удамшил, хүний эрч хүчийг сорогчдоос өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг олон сонирхолтой мэдлэг, мэдээллийг сонсож, ойлгож, амьдралаа хэрэгжүүлэх боломжтой юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Баянхонгорт 40-60 см зузаантай цас орж байна

үзэгдэх орчин муу байна зурган илэрцүүдБаянхонгор аймгийн ихэнх нутгаар 40-60 см зузаантай цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг зорчихгүй байхыг анхааруулж байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулав.


Categories
мэдээ нийгэм

330 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга болох тухай “Анхааруулах”, “Сэрэмжлүүлэх”, “Урьдчилан сэргийлэх” зэрэглэлтэй цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээг үндэслэн Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллалаа. Тухайлбал, 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн баруун болон төв, говийн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас автозам, давааны нөхцөл байдал хүндэрсэн зэргийг харгалзан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн нутагт Автотээврийн тухай хуульд заасны дагуу дээрх аймгуудын Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 22, 23-ны өдөр орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.

Түүнчлэн 03 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд 10 аймгийн 24 суманд нийт 44 иргэн сураггүй болсон дуудлагыг хүлээн авч 36 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 44 автомашин 294 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 330 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалаад байна. Одоогоор сураггүй болсон долоон иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн 300 зорчигчтой 12 автобусыг төв суурин газар хоноглуулж, долоон чиглэлийн 30 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хятадад нүүрснээс этилийн спирт гаргаж авах туршилт хийжээ

Хятадын эрдэмтэд нүүрснээс этанол гарган авах анхны үйлдвэрийн шугамыг зохион бүтээсэн тухай БНХАУ-ын ШУА-ийн мэдээлэлд дурджээ. Уг технологийг Ляонин мужийн Далянь хотын химийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд Shaanxi Yanchang Petroleum компанитай хамтран гарган авчээ. Тус үйлдвэрийг энэ оны нэгдүгээр сард ашиглалтанд оруулсан бөгөөд хоёр сарын турш тогтвортой ажиллаж, найдвартай технологи болохыг батласан байна. Тус үйлдвэр жилд 100 мянган тонн спирт гарган авах хүчин чадалтай. Эцсийн бүтээгдэхүүнд эзлэх этилийн спиртийн хэмжээ 99,71 хувь ажээ.

“Энэхүү шинэ технологи нь үр ашигтай бөгөөд ирээдүйд тулгарах газрын тосны нөөцийн хомсдолыг нөхөж чадна. Мөн энэ технологи нь манай орны спиртийн үйлдвэрүүдийн түүхий эдээс хамаарах хамаарлыг багасгаж, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах юм” гэж БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Бай Чуныли ярилаа.

Дээрх мэдээлэлд дурдсанаар, Хятад улсад өнөөгийн байдлаар жилд 2,5 сая орчим тонн биоэтанол /түлш шатахуун болгон ашиглах этилийн спирт/ үйлдвэрлэж байгаа аж.

Этанолыг хими, хүнс зэрэг үйлдвэрлэлийн салбар, түүнчлэн эмнэлэгт ашигладаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар хөдөлсөн тохиолдолд суу, нуугд, тэгээд хүлээ

Японтой харьцуулахад манай улс газар хөдлөлтийн тал дээр харьцангуй тайван байж болох. Гэвч сүүлийн жилүүдэд их, бага гэлтгүй газар хөдлөх давтамж ихэссэн бөгөөд манай орны нийт нутаг дэвсгэрийн 55 хувьд 7-8 балл, 20 орчим хувьд ес ба түүнээс дээш баллын газар хөдлөх магадлалтай гэсэн судалгааг албаныхан гаргасан байна. Энэ дундаас нийслэлийн 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын газар хөдлөлтийн чичирхийллийн бүс гэж үздэг. Хэрэв нийслэлийн ойролцоо 6.6-7.6 баллын хүчтэй газар хөдөлбөл хотын барилга, байгууламжийн 22-50 хувь нь товчхондоо нурж унах юм байна.

Тиймээс газар хөдөлвөл иргэд амиа авч гарахын тулд хамгийн түрүүнд яах вэ. Японд өдөр болгон шахуу газар хөдөлж байдаг. Баллын хүчээс хамаараад эрсдэл харилцан адилгүй. Тус орны ард түмэн байнгын бэлэн байдалд байдаг гэдэг. Хэрвээ газар хөдлөлт мэдрэгдвэл иргэд хамгийн түрүүнд явж буй газраа хөдөлгөөнгүй суух ёстой. Дараа нь орчим тойрноо ажиглах Японы ард түмний дунд бичигдээгүй хууль байдаг. Айл бүр газар хөдлөлтийн гамшиг үүссэн тохиолдолд уулзах газраа урьдаас товлосон байдаг аж. Ар гэр рүүгээ сэтгэл зовниж явахынхаа өмнө тухайн газраа очиж бусдыгаа хүлээдэг байна. Энэ мэтчилэн улс орон бүр өөрийн гэсэн арга барилтай.

Харин манай орны хувьд энэ жилээс газар хөдлөлтийн өдөртэй болж байна. Өнөөдөр 16.00 цагт орон даяар Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн ажиллах талаар сургалт явуулах юм байна. ОБЕГ-аас гамшгийн дуут дохиог орон даяар зарласан тохиолдолд цаашдаа ийм дохио дуугарсан тохиолдолд та хэрхэн өөрийгөө гамшгаас хамгаалах вэ. Тэгвэл та бүхэнд албаныхан дараахь зөөлөгөөг өгч байна.

Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм байна. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, обьектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж. Орон сууцны иргэд цахилгаан шатаар бууж огтхон ч болохгүй. Монголчууд аливаа гамшгийн үед нөөтбүүк, цахилгаан хэрэгсэл, хувцас хунар гээд эд хөрөнгөө хамгаалах гэж хамаг цаг хугацаагаа алдаж өөрийгөө эрсдэлд оруулдаг талаар албаныхан хэлсэн. Тэгвэл газар хөдөлсөн тохиолдолд та бичиг баримт, шүдэнз, бээлий зэрэг яаралтай үед хэрэглэх зүйлээ хийж бэлтгэсэн үүргэвчээ авч гарахад л хангалттай. Хамгийн чухал нь та өөрийнхөө амийг аврах шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ.

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна.

Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч, 200.000 орчим хүүхэд эндэж буй нь судалгаагаар тогтоогджээ. Өвчлөлийг бууруулах идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22 хувиар буурсан бөгөөд ирэх 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар бууруулахаар зорьж байгаа юм.

Монгол Улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог байна. Сүүлийн таван жилд хийсэн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4.000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгааг тогтоожээ. Үүнээс 59.4 хувь нь нийслэлд бүртгэгдсэн аж. Өнгөрөгч 2016 оны байдлаар, нийт 4669 хүн сүрьеэ өвчнөөр өвчилж эмчилгээнд орсноос 550 нь 0-15 хүртэлх насны хүүхдүүд байсан аж.

Улсын хэмжээнд бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалтыг 2013 онд 100.000 хүн амд 254 гэж тооцоолж байсан ч, 2014-2015 оны хооронд хийсэн судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь бүх насны 100.000 хүн ам тутамд 757 байгаа бөгөөд тооцооллоос 3 дахин их байгаа нь тогтоогджээ. Энэ нь гурван сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22.000 буюу түүнээс ч олон хүн амьдарч байна гэсэн үг юм.

Жил тутам сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын группт орох тоо нэмэгдэж байгаа, тэр дундаа 70-аас дээш хувиар группт орох нь улам бүр өссөөр байна. 2016 онд нийт 2380 өвчтөн группт орсноос 2166 (91%) нь 70 хувиас их, 214 (9%) нь 50-69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг судалгаагаар харуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Хөшигийн хөндийн онгоцны буудал ирэх оны тавдугаар сард зорчигч хүлээн авах боломжтой болно

Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон албаны бусад хүмүүс ажилласан.

Улаанбаатар хотоос гараад 30 гаруй км хурдны замаар давхиж очиход нисэх буудлыг барьж байгуулсан төслийн нэгжийн захирал Б.Энхбат Улсын Их Хурлын даргыг дагалдан яваа хүмүүсийнх нь хамт угтан авч нисэх буудлын бүтэц, үйл ажиллагааг танилцууллаа.

Нисэх буудал барих ажил 2013 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд 100 хувь япон стандарт буюу үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан орчин үеийн дэвшилт байгууламж болжээ. Нисэх буудлын үдэх, угтах танхим ойлгомжтой зохион байгуулалттай ба одоогоор зургаан гарц баригдсан ч цаашид 20 хүртэл өргөжүүлэх боломжтой гэнэ. Мөн нисэх буудлаас зургаан онгоц зэрэг хөөрч болохоор төлөвлөжээ. Хоёр сарын өмнө байгууламжийг улсын болон техникийн комисс шалгахдаа хаалганы бариул солих, хазгай наасан ханын хавтанг засах зэрэг 1164 ажлыг гүйцээж хийх шаардлагатай гэсэн санал дүгнэлт гаргасан бөгөөд түүнээс хойш 900 гаруй ажлыг хийсэн, одоо дутуу байгаа 200 орчим ажлыг дуусвал төслийн нэгж хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлнэ гэсэн танилцуулга мэдээллийг төслийн нэгжийн захирал Б.Энхбат хийсэн юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, Би УИХ-ын гишүүнээр Төв аймгаас сонгогдсон. Манай тойргийн томоохон бүтээн байгуулалтын ажил бол Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны энэ буудал юм. Буудал ашиглалтад орох хугацаа дөхөж байна. Монгол Улсын гадаадад гарах гарц, улс орны нүүр царай болох онцгой объект учир ажилтай нь танилцаж байна. Одоогоос арваннэгэн жилийн өмнө би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2006 оны гуравдугаар сард Япон Улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайдад олон улсын нисэх буудал барихад тусалж, дэмжих санал тавьсан. Үүнээс хойш дөрвөн сарын дараа Японы Ерөнхий сайд Ж.Коизүми манай улсад айлчлахдаа шинэ нисэх онгоцны буудал барих саналыг хүлээн авсан гэдгээ хэлсэн. Улмаар 2008 оны тавдугаар сард УИХ-аар зээлийн гэрээ соёрхон батлагдсан юм.

Одоо Монголын талын санхүүжилтээр хийх зарим нэг ажил дутуу юм байна. Нисэх буудлын эрчим хүчний эх үүсвэрийг хангах станц барих зэрэг дутуу байгаа хөрөнгө санхүүг нь шийдвэрлэж, манай улсын зүгээс хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Санхүүжилтийг шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгнө. Санхүүжилтийн тодорхой хувь нь улсын төсөвт туссан. Ажлыг эрчимжүүлэх, графикийн дагуу шуурхай хийхийг холбогдох яам анхааралдаа авсан байгаа.

Одоогоор 30 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулсан ч тэдгээрийг нислэгийн үйл ажиллагаанд бэлтгэх шаардлагатай тул гэрээнд заасанчлан энэ 2017 онд багтаж ашиглалтад оруулах боломжгүй юм байна. Нислэгийн тоног төхөөрөмж суурилуулах, турших байгууламжийг тохижуулах ажлыг дуусгаснаар ирэх оны тавдугаар сар гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлж, зорчигч хүлээн авах боломжтой болно гэсэн мэдээллийг сая авлаа.

Энэ нисэх буудлыг дагаад дагуул хот байгуулна. Миний бие 2012 оны зургаадугаар сард Шадар сайдаар ажиллаж байхдаа 80-100 мянган хүн амтай дагуул хот байгуулах ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулсан. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил өнгөрсөн дөрвөн жилд зогсонги байлаа. Одоо харин нэлээд ахиц гарах байх. Энэ онгоцны буудал ашиглалтад орсноор эхний ээлжинд 2000 хүн ажлын байртай болно. Хоёр мянган хүн Улаанбаатараас ажилдаа явах хүнд. Тиймээс дэлхийн аль ч улс оронд томоохон нисэх онгоцны буудлаа дагасан хот, тосгон байгуулдаг жишгийн дагуу бид ч дагуул хот босгох ёстой.

Нисэх буудлыг барихын тулд манай улс Япон улстай хоёр удаагийн зээлийн гэрээ байгуулж, анх 40 жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй 270 сая ам.долларын зээл авсан. Дараа нь төслийн явцаас шалтгаалж анхны зээлийн хэмжээнээс арай бага зээл нэмж авах шийдвэрийг 2015 оны Засгийн газар гаргаж, УИХ-аар батлуулж байсан.

Удахгүй бид дэлхийн стандартад нийцсэн шинэ нисэх онгоцны буудалтай болно. Улс эх орноо гадаадад таниулах шинэ гарц нээгдэж байгаад таатай байна хэмээн ярилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Өргөмжит Консулын газрын нээлтийн ажиллагаа болов

Канад Улсын Кебек мужид ажиллах Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслол Монреал хотноо 2017 оны 3 дугаар сарын 21-нд болов. Нээлтийн ёслолд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл, Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны асуудал эрхэлсэн Дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан нар болон Монреал хот дахь зарим орны Ерөнхий болон Өргөмжит консул, Кебекийн Засгийн газрын холбогдох албаны хүмүүс, тус мужид аж төрж буй Монгол Улсын иргэдийн төлөөлөл, Кебекийн бизнесийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.

Ёслолд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл, Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны асуудал эрхэлсэн Дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан, Өргөмжит консул Поль Лемей нар үг хэлэв. Элчин сайд Р.Алтангэрэл Өргөмжит консул Поль Лемейд Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, Монгол Улсын төрийн далбаа, Өргөмжит консулын тамга, Канад Улсын Гадаад хэргийн яамнаас олгосон зөвшөөрлийн үнэмлэхийг гардуулж, ажлын өндөр амжилт хүсэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ шинээр томилогдсон Өргөмжит консулын үндсэн үүрэг нь Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудал хэмээн онцолж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг тэмдэглэв.

Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны асуудал эрхэлсэн Дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул нар худалдаа, эдийн засаг, соёл урлагийн нөлөө бүхий муж Кебек мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар ийнхүү нээгдэж буй нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаа мэдэгдэв.

Канадын Кебек мужид Монгол Улсын 500 орчим иргэн аж төрдөг бөгөөд Монреал хотын Монголчуудын холбоо, Монгол-Канадын боловсрол, соёлын төв, Монгол хэл бичгийн дугуйлан зэрэг байгууллага энэ мужид үйл ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулна

Аргал угалз зурган илэрцүүд

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ын Улаанбаатар дахь суурин төлөөлөгч ноён Весиль Чифтжитийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах, хөрсний бохирдлыг сааруулах, Турк улсад хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг илгээж сургалтад хамруулах, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилаа.

Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Мэргэн Тоньюкукын хөшөөний орчимд аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг хийх, ойг хөнөөлт хортон шавьжаас хамгаалах, тусгай зориулалтын буюу аргаль хонь, янгир ямаа, халиун бугын агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, менежмент хариуцагчийг чадавхижуулах, жишиг агнуурын бүс нутаг болгох ан агнуурын менежментийг сайжруулах чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.

Агнуурын бүс нутаг зурган илэрцүүд

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь Мэргэн Тоньюкукын хөшөөний орчимд археологийн малтлага хийж, хамгаалалтад авсан. Цаашид энэхүү дурсгалт газрыг түшиглэсэн музей байгуулахаар төлөвлөж буйгаа ноён Весиль Чифтжит хэлсэн. Харин зарим нэг үүсээд буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос хүссэн юм.

ТИКА нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол нутаг дахь түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хамгаалах, малтлага, судалгаа хийх, Хөшөө цайдам музейг барьж байгуулах, Билгэ хааны автозам барих, цаатан иргэдийг дэмжих, цэвэр ус, усны эрүүл ахуй, эрүүл мэнд, боловсрол, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Турк Улсын туршлагыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана зурган илэрцүүд

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас дулааны улиралд хийдэг засварын ажилтай холбогдуулан эрчим хүч түр тасалдаг билээ. Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлан засвар хийх юм байна.

Баянзүрх12:00-16:00

20-р хороо Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэрүүд, иргэн Баянмөнх, Рендер, Улаанбаатар буян , Гачуурт, Хуандай, Шар хоолойн ам

Сүхбаатар 10:30-16:00

6, 8, 11-р хороо 3, 4, 19, 22, 24, Б-26, 50, 64-р байр, Улаанбаатар, Туушин з/б-ууд, Хас банк, ЭХЗХ, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Шүүх, Урлагийн ажилтны холбоо, Пума империал, УБДС ялтсан бойлер, эдгээрийн ойр орчмоор

10:30-17:30

5, 1-р хороо 5-р хороолол 10, 37-р байр, Брау хаус, Тулга дөрвөн уул, Кенирожерс, Хан брой, АПУ, Проект менежмент, Нарны замын 41, 14А байр Автобус-3 ХХК, Монгол глобал, Голомт хотхон, Нэкст, Бодь электроникс, эдгээрийн ойр орчмоор

14:00-14:30

1-р хороо ОХУ-ын ЭСЯ, 1-р сургууль, 30, 61, 62-р байр, эдгээрийн ойр орчмоор

15:00-15:30

4, 5-р хороо 6, 45-р сургуулиуд, 1-р 40, 50 мянгат орчмоор

Чингэлтэй 10:30-17:00

1-р хороо НЗДТГ, Хотын өмчийн газар, ЧД-ийн Шүүх, МОНЦАМЭ, Бодь цамхаг, Төрийн банк 1-р төв, Үйлдвэрчний эвлэл, Нутгийн удирдах холбоод, Түгээмэл ДС, Амралт үйлчилгээний цогцолбор, 1, 30-р байр, МЦХ ХХК, ХЗДХЯ ЦЕГ-ын МШУТ, эдгээрийн ойр орчмоор

Баянгол 11:00-18:00

20-р хороо Монголиа девелопмент ресорсес ХХК, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, Ойн бирж ШТС-ууд, эдгээрийн ойр орчмоор

13:30-14:00

11-р хороо МҮОНРТ-ийн зарим хэсэг

Хан-Уул 10:30-18:00

ХУД-ийн 3, 4-р хороо, БГД-ийн 20-р хороо Солонго импекс ХХК, Од групп, Шунхлай групп, Монгол экспресс, Хилти, эдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан11:00-18:00

7, 8-р хороо 67-р сургууль, Баянцагаан, Баянхошууны хуучин эцсээр