Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ханбогдод зэсийн үйлдвэр барина гэсэн нь ээлжит үлгэр битгий байгаасай

Уржигдар болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа. Ингэхдээ 95 жилийн турш урт удаан хугацаанд ажиллах Оюутолгойн уурхайг түшиглэж байгуулж байгаа ч Хармагтай, Цагаан Суваргын зэсийг боловсруулах боломжтой учраас байршлаа Ханбогд гэж сонголоо хэмээж байна. Жилдээ нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулж, дотооддоо хоёр тэрбум орчим төгрөгийн мөнгөний эргэлт бий болгохоос гадна нэг тонн зэсийн баяжмалд байх зургаан грамм алт, 60 грамм мөнгө нь баяжмалтайгаа гараад явчихгүй энд үлдэнэ гэж тооцоолж байгаа юм. Мөн тээвэрлэлт, эрчим хүчний тухайд мөнгө хэмнэх боломжтой болно гэж үзжээ. Дээрх шалтгаануудыг үндэслэн Ханбогдод барихаар эхний шатанд байршлаа сонголоо, цаашлаад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх гээд ажил их. Үйлдвэрээ бариад эхэллээ гэхэд 3-4 жилийн хугацаанд үргэлжилнэ гэж байна. Гэвч хугацаа яах вэ. Үнэхээр л эхэлж бас дуусгаж байвал хугацаа хамаарахгүйгээр бид дархлаажжээ. Ямартай даа ийм мэдээ сонссон ч “Үнэн болов уу, үлгэр битгий байгаасай” гэж байхав дээ. Хэвлэл мэдээллийнхэн бид ч дагаж хөөрч, мэдээлэхээс айдаг боллоо. Төр засгийнхан айж эмээхгүй мэдэгдэл гаргах юм, дагаад тэрэнд нь хууртаж мэдээлсээр байгаад бид ч худалч болж гүйцэх гээд байдаг. Засгийн газрын гаргаж байсан үй түмэн шийдвэр, УИХ-ын үйлдвэрлэсэн өчнөөн тогтоол бий. Үнэхээр чихэнд сайхан сонстсон шийдвэр гардаг ч өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд биелж бүтсэн нь цөөхөн дөө.

Сүүлийн хэдэн өдөр сошиалаар “Тавдугаар цахилгаан станц байгуулах шийдвэр гаргасны 20 жилийн ой тохиож байна” гэж баахан бичигдсэнийг анзаарсан л байх. Бүр цонхны цаанаас мөсөн чихэр долоолгосоор байдагт нь дасчихсан хүүхдүүд шиг нэгийгээ зугаацуулж үүнийг бичилцэж байна. Уг нь төр засаг нь ингэж худал хэлдэгт нь, хуурч молиго үмхүүлдэгт нь, ядуу амьдруулж, арга барагдуулж байгаад бухимдах ёстой ч нөгөө гахай хариулсан хүн уураа бардаг гэгчээр бид ч дасчээ.

Тавдугаар цахилгаан станцын яриа үнэхээр ч хаа хэзээнийх билээ дээ. Улаанбаатар хотод дулааны өөр эх үүсвэр хэрэгтэй. Бусад нь дандаа баруун талдаа байдаг, хот өргөжнө зүүн талд хийнэ гэж хэсэг яриад. Газрыг нь өгөх болохоор мэдээлэлд ойр дарга даамал хэн нэгний хамаатнууд газрыг нь хувьчлаад авчихсан зөрүүлээд мөнгө нэхэж байх жишээтэй. Ийм зүйл зөндөө олныг бид харсан даа. 2011 онд манай Засгийн газар Тавдугаар цахилгаан станцын тендерийг олон улсад зарлахад энэ удаа баригдчих байх гэсэн итгэл хүмүүст төрж байсан байх. Нийт 36 компани сонирхлоо илэрхийлж, 11 консерциум эхний шатанд тунаснаас дөрвөн оролцогчтой концерциум нь шалгарч байсан санагдаж байна. Консорциумд 100000 гаруй МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад оруулсан Францын “GDF Suez”, Японы зургаан том трэйдинг компанийн нэг “Сожиц”, дэлхийд эхний тавд багтдаг гангийн үйлдвэрлэгч “Поско” группийн “Поско энержи”, Салхитын салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан “Ньюком” групп багтсан гэдгийг дуулаад хүмүүс удахгүй нь гэж бодож байсан байх. Гэвч хөрөнгө оруулагчдаас биш төр засгаас болоод ажил урагшилдаггүй жишиг нэгэнт тогтжээ. Том төслүүд улстөржилтөөс, улстөрчдөөс болж зогсч байна. Яагаад гэвэл мега төсөл дээр хэн нэгэн даргын эрх ашиг тусгагдаагүй бол чадахынхаа хэрээр ажлыг гацаана. “Намайг оролцоогүй байхад тэр оролцчихлоо. Тэгвэл хэн нь ч хожихгүй, ажлыг гацаачихъя” гэсэн өчүүхэн бодолтой. Нөгөө ард түмний эрх ашиг, эх орны хөгжил хэнд ч хамаагүй. Тавдугаар цахилгаан станц нь байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий урт удаан хугацаанд найдвартай эрчим хүчээр хангах станц болох ёстой байв. Тоосонцрын түвшин бага, нэг кВт.цаг эрчим хүчийг одоогийн хэрэглэж байгаагаас хоёр дахин бага нүүрснээс үйлдвэрлэнэ, азотын исэл бага гээд сайхан зүйлс яригдаж байсан. 2015 он гэхэд гэрээгээ эцэслэж чадвал шаваа тавиад, 2016 оноос барилгын ажил эхэлж, 2019 он гэхэд шинэ станцаас дулаанаа аваад сууна гэж байлаа. Гэвч тэр лөөлөө болж. Одоо хэр асуудал нь эцэслэгдээгүй, лав энэ Засгийн газрын үед явах найдваргүй л дуулдах юм.

Мөн Засгийн газрын шийдвэрээр Тавантолгойн нүүрсний орд газарт 450 МВт хүчин чадалтай эрчим хүчний цахилгаан станц байгуулах шийдвэр 2013 онд гарсан. Төслийн санхүүжилтэд нэг тэрбум ам.доллар хэрэгтэй хэмээж байлаа. Мөн Оюутолгойн хоёр дахь шатны үйл ажиллагаа эхлэх үед Хятадаас авдаг эрчим хүчний их хэмжээний мөнгийг тухайлбал, 80 сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломжтой гэж тооцоолж байв. Хэрэв энэ ажлыг ярьж байснаараа урагшлуулж чадсан бол тэр байтугай их хэмжээний мөнгийг авч үлдэж чадах байв. Өнгөрсөн жил Оюутолгойн Өвөрмонголын компанитай гэрээ дуусах үед энэ станц үлгэрийн далайдаа хөвж байлаа. Оюутолгойнхон хэрэв ярьж байснаараа станцаа барьчихсан бол юу гэж урдаас эрчим хүч авах вэ дээ гэж гасалсаар гэрээгээ сунгасныг мэдэх юм. Одоо бас мөрөөдөж байгаа Ханбогдын зэсийн баяжмалын үйлдвэр аз болж амилж чадвал эрчим хүчээ бас гаднаас л авах байх даа. Энэ мэт үлгэрүүдийг тоочвол барагдах нь үгүй. Нефтийн үйлдвэртэй болно гэдэгт бид итгэж л явсан. Бид байтугай гадны хөрөнгө оруулагчдыг итгүүлж, хөрөнгө мөнгө, цаг завыг нь бардаг энэ балай явдал одоо бидэнд итгэх хөрөнгө оруулагчдыг үлдэн хөөсөн. Дарханд шаваа тавьсан нефтийн үйлдвэрт бид дотоодынх байтугай Казахстанаас түүхий нефть оруулж ирээд шатахуунаа нэрнэ гэж төлөвлөж байсан юм. Бас л ямар нэг жижиг эрх ашгаар нөгөө талаас гадныхны гар хөл болсон том эрх ашгаар ч юм уу урагшлаагүй.

Тавантолгой Гашуун Сухайтын төмөр зам яасан билээ дээ. Урдаас танк орж ирээд улс орны аюулгүй байдалд халтай гэсэн ярианд хүртэл итгэж явлаа. Монголын компаниудын нэгдэл “Энержи Ресурс” тэгэхэд Германы банкнаас мөнгөө шийдчихсэн, төмөр замтай болдгийн даваан дээр улстөржсөөр зогсоосон. Одоо Энержи Ресурсынхан төмөр зам барих санал тавьсан ч орохгүй гэдэг болсон гэнэ лээ. Гадныхан байтугай дотоодын бизнесийн байгууллагууд нь залхаж, цөхрөх болжээ. Портфельтэй сайд гэгдэж байсан М.Энхсайханы үед энэ ажлыг урагшлуулах гэж нэлээд үзэж, Шиньхуатай багагүй тохиролцсон байсан. Одоо яасан нь бүү мэд. Ер нь хувийн хэвшлийн санал санаачилга, татаж ирсэн хөрөнгө оруулалтаар ажил урагшилдаг гэдгийг хаа, хаанаа мэдмээр юм. Төрийн нэр зүүсэн жижигхэн эрх ашигтнуудын улстөржилтөөр манай бүх том төслүүд зогсч байна. Хөгжвөл хөгжихөөр, олбол олохоор хугацааг бид зүгээр л алдчихлаа. Аж үйлдвэрийн парк гэж цэвдэгтэй газрын мөрөөдөл, Монголын төмөр зам гэж овоолсон шороо, далай шиг далан л байна. Усан цахилгаан станцууд гэж бас л үлгэр. Аль социализмын үед манайд 26 байршилд усан цахилгаан станц барих боломжтой гэсэн судалгаа гаргаж байсан гэдэг. Гэтэл одоо хэд байна вэ. Дээрх байршлуудаас хамгийн тохиромжтой гэсэн Эгийн голын усан цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газар 1991 онд гаргаж байв. 26 жилийн өмнө гэсэн үг. Тэр үед төрж байсан хүүхэд аль хэдийнэ эхнэр авч, хэд хэдэн хүүхэдтэй болчихсон байна. 1992-1995 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ-г нь барууны компаниудаар хийлгэж, Засгийн газар төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан ч үр дүнд хүрээгүй. Дахиад 1996-1997 онд арга хэмжээ авсан ч бодит ажил болоогүй. Ингээд 2006 онд Хятадын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болж, тендерт Хятадын компани шалгарсан байдаг. Гэвч сонгууль болж, Засаг солигдсоноор худлаа болж байлаа. Харин сүүлийн оролдлого нэлээд сүр дуулиантай эхэлсэн ч байдал одоо ямар байгааг бид мэднэ. Засгийн газрын зарласан болгон үлгэр болсоор иржээ. Энэ удаад Ханбогдын зэсийн үйлдвэрийг ч ээлжит үлгэр нь битгий байгаасай гэж залбирч сууна. Нөгөө “Үүр битгий цайгаасай” гэдэг дууны аянд оруулаад “Үлгэр битгий байгаасай” гэж дуулмаар ч юм шиг…

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын улсын шалгалтын хуваарийг гаргажээ

Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн төгсөгчид улсын шалгалт өгнө. Сурагчдын улсын шалгалтын хуваарийг Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс гаргажээ. Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой гэдгийг БҮТ-ийнхөн тодотгож байна.

Улсын шалгалтыг 2017 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн төгсөгчдөөс дараах хуваарийн дагуу авна.

5-р анги

  • Монгол хэл – 5-р сарын 22
  • Математик – 5-р сарын 24
  • Байгаль шинжлэл – 5-р сарын 26

9-р анги

  • Монгол хэл – 5-р сарын 25
  • Математик – 5-р сарын 26
  • Байгалийн ухаан – 5-р сарын 29
  • Нийгмийн ухаан – 5-р сарын 30

12-р анги

  • Монгол хэл – 5-р сарын 24
  • Математик – 5-р сарын 25
  • Сонгосон агуулга – 5-р сарын 26
  • Гадаад хэл – 5-р сарын 29
Categories
гадаад мэдээ

Халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг тогтоожээ

Их Британийн нийслэл Лондон хотноо террорист халдлага гарсан юм. Халдлагын улмаас таван хүн амиа алдаж, 40 хүн шархтсан юм.

Тэгвэл Лондон хотноо халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг тогтоосон талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ. Халдлага үйлдсэн этгээдийг Халид Масоод гэдэг байна. Гэрчүүд халдлагчийг “Ази төрхтэй” хэмээн мэдээлсэн билээ.

Гэхдээ түүний албан ёсны бичиг баримт дээр нэрийг нь Адриан Элмс гэж бичжээ. Тэрээр 20 орчим настай юм.

Лондонгийн цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг тогтоосон боловч олон нийтэд мэдээлэл өгөхөөс эрс татгалзжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч Э.Энэрэлийн “Хэлэх яах вэ, хийх нь чухал” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өнөөдрийн дугаарт нийтлэлч Э.Энэрэлийн “Хэлэх яах вэ, хийх нь чухал” нийтлэл 3-р нүүрт хэвлэгдлээ. Энд гарсан нийтлэл сонины гол бодлогыг тодорхойлж олон түмэнд дуулиан болон хүрч байдаг билээ. Энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалт хэлсэн үгийн дараа энэхүү нийтлэлээ бичжээ. Тэрээр, “…ийм сайн сайхан үгийг, олон түмэнд таалагдахуйц үгсийг хэлдэг дарга нарыг олныг үзлээ дээ…“хэмээн нийтлэлээ эхлүүлжээ.

Өнөөдрийн гол өдрийн сурвалжлага гамшгийн үед ашигладаг дуут дохиог иргэд ер тоохгүй өнгөрсөн талаар хөнджээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “С.Зоригийн хэргийн талаар прокурор Б.Батжаргал ноцтой баримт дэлгэлээ” нэртэй энэхүү хэргийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудыг тоймлон бичлээ.

Аймгийн арслан Н.Мустафа: “Улсын заан цолонд хүрэхийн төлөө бүхнээ дайчилна” ярилцлага “Дэвжээ” буланд нийтлэгдлээ.

Дэлхийн мэдээ буланд Лондонд гарсан парламентын ордны ойролцоо гарсан халдлагын талаар бичлээ. Энэхүү халдлагын улмаас дөрвөн хүн нас барж 40-өөд хүн шархадсан байна.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

“Яг түүн шиг” шоуны хоёр дахь улирлын оролцогчдыг маргааш зарлана

Маргааш “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын оролцогчдыг зарлах хэвлэлийн бага хурал 11 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах “Слам” паб-д болох гэж байна. Өмнөх дугаарт авьяаслаг найман оролцогч өөрт байгаа бүхий л бололцоогоо дайчлан оролцож дуучин П.Баярцэнгэл ялагчаар тодорч 20 сая төгрөгийн эзэн болж байсан билээ. Тэд бүтэн сарын турш 79 алдарт дуучдыг дуурайн дуулсан юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хангалтгүй байна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хангалтгүй байна зурган илэрцүүдЭЕШ-ын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн. Бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна. Хугацааг сунгахгүй аж. ЭЕШ өгөх хүмүүс энэ хугацаанд амжиж бүртгүүлэх шаардлагатай. Гэтэл шалгуулагчдын бүртгэл төдийлөн хангалттай биш байгаа гэнэ. өнөөдрийн байдлаар нийт шалгуулагчдын 50 хувь орчим нь л бүртгүүлээд байна. Уг нь бол энэ жил ЕБС-ийг 36000 орчим хүүхэд төгсөж байгаа. Үүн дээр өмнөх төгсөгчид нэмэгдээд 38000-39000 орчим хүүхэд элсэлтийн шалгалт өгөх юм байна. Тиймээс төгсөгчид өө ЭЕШ-даа яаралтай бүртгүүлээрэй.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Монголын геологи хайгуул 2017” чуулга уулзалт болж байна

Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран 2017 оны гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д зохион байгуулж байна.

“Монголын геологи, хайгуул” IX чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд болон хэлэлцүүлэг өрнөх юм. Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг зохион байгуулж байгаа аж.

Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгээс гадна “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулж байна. Мөн чуулга уулзалтын 3 дахь өдөр “Эрэл, хайгуулын геохимийн судалгааны аргууд”, “Нүүрсний давхаргын метан хий”, “Эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргууд” гэсэн сэдвүүдээр ШУТИС дээр сургалт явагдах аж.

Чуулга уулзалтын хаалтын өдөр “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор Цэцээ гүний явган аяллыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, гавъяат багш Д.Чулуун удирдан явуулах бөгөөд Улаанбаатар хот орчим, Богдхан уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэх юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Баянхонгор, Говь-Алтай чиглэлийн 260 км автозамыг энэ жилдээ дуусгана

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баруун аймгуудад ажиллах албан томилолт өчигдөр Ховд аймгийн Ховд хотоос эхэллээ. Ерөнхий сайдыг дагалдан яваа хүмүүсийн хамт тус аймагт хүрэлцэн ирэхэд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог холбогдох албаны хүмүүсийн хамт угтан авч Ховд хотын төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул угтан авч хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа аймгийн удирдлагууд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон дагалдан яваа бусад албаны хүмүүст аймгийнхаа нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал болон хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаарх товч мэдээллийг хүргэсэн.

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг 17 сумтай, 83,500 хүн амтай. Аймгийн удирдлагууд 2016-2025 он хүртэлх бодлогын баримт бичгийг баталж, бүтээн байгуулалтын ажлынхаа төлөвлөгөөг гаргажээ. Ховд аймгийн нэг онцлог бол ашигт малтмалын нөөцөө харьцангуй бага хөндсөн аймаг. Өнөөдөр Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн нүүрсний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаагаас гадна 2-3 жижиг алтны уурхай ажиллаж байгаа. Аймгийн удирдлагуудын зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Алт-2 хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа энэ үеэр хэллээ.

Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолтын үр дүнд Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 260 км автозамыг энэ жилдээ дуусгах шийдвэрийг гаргаснаа аймгийн удирдлагуудад дуулгасан.

Ховд аймаг олон үндэстэн ястны өлгий нутаг. Өнөөдөр тус аймагт 13 үндэстэн ястан оршин сууж байгаагаас Ховд сумын нийт иргэдийн 98 хувь нь Казах үндэстэн. 3 дугаар сарын 22 бол хахир хатуу өвөл цагийг өнөтэй давж хаврын урин дулаан улиралтай золгосны баяр буюу Наурызын баяр.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дагалдан яваа хүмүүсийн хамт Ховд сумын ард иргэдийн Наурызын баярт оролцлоо. Энэ үеэрээ Баян-Өлгий аймгийн нийт иргэд болон Монгол орныхоо бүх нутагт амьдран суугаа нийт казах иргэдэд Казах ард түмний үндэсний баярын мэндийг хүргэж, айл өрх бүрт аз жаргал эрүүл энхийг хүсэн мэндчиллээ.

Баярын арга хэмжээний үеэр Казах үндэстний баярын арга хэмжээнд Засгийн газрын тэргүүн оролцож байгаад нэн талархалтай хандаж байгаагаа тус сумын иргэд илэрхийлсэн. Мөн өнгөрсөн өвөл 2 удаа хялмаалснаас өөрөөр хураа хайрлаагүй тэнгэр энэ өдрүүдэд хаврын анхны цасыг харамгүй хайрлаж байгааг онцолж хаврын цас шар тос гэж хөдөөгийн ард иргэд билэгшээж байсан юм.

Ховд аймгийн Ховд сумын иргэн А.Шайзаны гэрт Ерөнхий сайд мөн зочилсон. Монгол Улсын Гавьяат эдийн засагч, аймгийн Статистикийн газрын даргаар 33 жил ажилласан ахмад буурай өнөөдөр 5 хүүхдийн хамт сум орондоо энх тунх аж төрж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан эхэллээ

Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI олон улсын уралдаан өнөөдөр ХБК-д эхэллээ. Энэхүү уралдааныг хүүхэд багачуудын авьяасыг нээж, дэмжих, сонгодог хөгжмийн ирээдүйн алдартнуудыг тодруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн тэмцээнд 7-10, 11-14, 15-18 насны ангилалд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрабасс хөгжмийн төрөлд Япон, Австрали, БНСУ, ОХУ зэрэг орны 250 гаруй хүүхэд өрсөлдөж байна.

Тус тэмцээнээс олон алдартай уран бүтээлч, хөгжимчин гараагаа эхэлсэн бөгөөд өдгөө олон улсын шинж чанартай, нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн түвшинд үнэлэгдэх хэмжээнд хүрснийг багш нар онцлов.

ХБК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Саранцэцэг хэлэхдээ, “Энэ уралдаан нь Монголын хөгжмийн боловсрол олгох мэргэжлийн урлагийн сургуулийн чанар чансаа, багш, сурагчдын хөдөлмөрийн бүтээмжийн илрэл юм. Уралдаанд оролцогчид олон улсын хэмжээнд мэргэжил нэгт нөхдөөсөө бүтээлчээр суралцаж, өнөө цаг үетэй хөл нийлүүлэн алхаж байна. Мөн багш нарын мэргэжлийн боловсрол, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд олон улсын уралдааны шагналтан жилээс жилд нэмэгдэж байгаад баяртай байна” гэв.

Тус тэмцээний II шатны шалгаруулалт энэ сарын 28, 29-нд болно. Шалгарсан шилдгүүд энэ сарын 30-нд болох Гала тоглолтод оролцох эрхтэй болох юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн компаниуд шалгалтад бүдэрчээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 21 аймгийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, компанид санхүүгийн шалгалт хийжээ.

Шалгалтад хязгаарлагдмал хариуцлагатай 18 компани, гурван хувьцаат компани, нэг нөхөрлөл, 138 үйлдвэрийн газар хамрагдсан байна. Тэдгээр нь өнгөрсөн онд 105.6 тэрбум төгрөгийн орлого олсон ч 111.9 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 7.9 тэрбумын алдагдалтай ажилласан нь шалгалтын явцад илэрсэн аж. Өөрөөр хэлбэл, нийт 160 аж ахуйн нэгжээс 94 хуулийн этгээд буюу 60 хувь нь алдагдалтай ажилласан байна.

Дашрамд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар уг шалгалтыг хийжээ.