Categories
мэдээ нийгэм

Гурван настай хүүхэдтэй явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

Энэ сарын 23-нд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 254 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 178 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас найман хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн долоо, мөргөлдсөн 18 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртжээ.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Хасбаатарын гудамж, Бичил хороололын автобусны буудлын хойд замд H.Sonata-5 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч Я-г гурван настай хүүхдийн хамт мөргөж гэмтээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг сураггүй болсон 2 иргэнийг хайж байна

Өмнөговь аймгийн нийт нутгаар энэ сарын 21-ээс цас орж байгаль цаг уурын нөхцөл байдал хүндэрч байна. Аймгийн онцгой комисс өнөөдөр өглөө хуралдлаа.

Онцгой комиссын хуралдаанаар Булган, Сэврэй, Баяндалай, Цогт-Овоо, Цогтцэций сумдад аврах болон эрлийн баг ажиллаж байсан бол дөрвөн аврах, эрлийн болон өвс тэжээлийн тусламжийн багууд Баяндалай, Булган, Сэврэй сумд руу нэмж гаргалаа. Аймгийн хэмжээнд 17 хүн алга болсон төөрсөн мэдээллийг авснаас 15 хүнийг амьд мэнд олсон байна. Одоогоор Сэврэй, баяндалай суманд төөрсөн алга болсон гэх 15 настай хүүхэд, 51 настай хүнийг эрэх ажил үргэлжилсээр байна. Хүрмэн суманд өнгөрсөн шөнө орсон цас аюулт үзэгдлийн түвшинд хүрч цасан шуурга шуурсан байна. Үргэлжлүүлэн, Өмнөговь аймгийн зүүн сумдад цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул малчид иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Уран уншлагын “Уран жиргээ” уралдаан боллоо

Хүүхдийн авъяас , чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдэд урлаг, уран сайхан, гоо зүйн хүмүүжил олгох, шинэ авъяастныг бий болгоход чиглэсэн “ Уран жиргээ” уран унглагын уралдаан Хүүхдийн ордонд боллоо. Уралдаанд гурван насны ангиллаар 60 уран уншигч хүүхэд оролцож өөрсдийн авъяас , чадвараа сорьсоноос:

Уралдааны бага насны ангилалд :
l байр: “Авъяас билэг” төвийн сурагч Э.Нандинзаяа
ll байр:Баян-Өндөр цогцолбор сургуулийн 4в ангийн сурагч П.Номин-Эрдэнэ
lll байр: Орхон цогцолбор сургуулийн 5ё ангийн сурагч О.Очирлхагва
Тусгай байр: Баян-Өндөр цогцолбор сургуулийн 3а ангийн сурагч Э.Энххүслэн,

Дунд насны ангилалд:
l байр: 14-р сургуулийн 7в ангийн сурагч У.Булгансувд
ll байр: Орхон цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч Э.Анужин
lll байр: 7-р сургуулийн 8а ангийн сурагч н.Урангоо
Тусгай байр: Жаргалант сумын сургуулийн 8а ангийн сурагч Б.Мөнхтуяа,

Ахлах насны ангилалд:
l байр: Наран цогцолбор сургуулийн 11 а ангийн сурагч Ц.Хулан
ll байр: Наран цогцолбор сургуулийн 10 в ангийн сурагч М.Халиунаа
lll байр: 8-р сургуулийн 10б ангийн сурагч Э.Нарангарав эзэллээ.
Уралдааны ангилал тус бүрийн тэргүүн байрийн эзэд Улсын уралдаанд оролцох эрх авсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг өргөн барив.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.

Энэ удаагийн илтгэлд Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал, Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал, Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлын талаарх тайланг гарган, Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д шийдвэр гаргуулахаар хүргүүлж буй саналуудыг тусгасан гэж Ж.Бямбадорж хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Шигшээ багийн тамирчид тангараг өргөлөө

Дэлхийн спортын тавцанд Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулалт өндөрлөж бүрэлдэхүүнийг албан ёсоор зарласан. Тэд өнөөдөр тангараг өргөлөө.

Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жудо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара таеквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч багтсан. Байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, пара жудо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод буй. Тэд тангараг өргөлөө.

Тамирчдыг төлөөлж “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, МУ-ын гавьяат тамирчин Д.Сумъяа, Паралимпийн наадмын хүрэл медальт гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар тангарагыг уншсан юм.

Харин “Токио-2020” олимпийн циклд үндэсний шигшээ багт ажиллахаар дараах 20 дасгалжуулагч тодроод байна.

  • Жүдо бөх: Ахлах дасгалжуулагч: О.Балжинням, дасгалжуулагч: Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Г.Дашдаваа
  • Чөлөөт бөх: Ахлах дасгалжуулагч: Б.Баттулга, дасгалжуулагч: Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, О.Ууганбаяр
  • Бокс: Ахлах дасгалжуулагч: Д.Батсүрэн, дасгалжуулагч: Н.Мөнхсайхан, Б.Пүрэв-Очир, С.Эрдэнэбат
  • Байт харваа:дасгалжуулагч: Ж.Нарантуяа
  • Хүндийн өргөлт:дасгалжуулагч Ц.Хосбаяр
  • Таеквондо:дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хур Инь Ён
  • Пара байт харваа:дасгалжуулагч Д.Баатаржав
  • Пара жүдо бөх:дасгалжуулагч Б.Нарантуяа
  • Пара пауэрлифтинг:дасгалжуулагч Ш.Энхсайхан
  • Пара буудлага:дасгалжуулагч В.Ганцоож

Үндэсний шигшээ багийн тамирчны тангараг өргөх ёслолд БСШУСЯ, БТСГ, МҮОХ болон МПХ-ны удирдлагууд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль боллоо

Сүхбаатар дүүрэгт явагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр ой хээрийн түймрийн дадлагаар үргэлжиллээ. Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зуун модны адагт болов. Урин дулааны улиралд иргэд гэр бүл, найз нөхдөөрөө амралт зугаалгаар явдаг. Энэ үедээ санамсар, болгоомжгүйн улмаас гал алдан байгаль, экологид хор хөнөөл учруулах нь бий. Ийм тохиолдолд орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги байгууллага хэрхэн ажиллах, гарсан гал түймрийг цаг алдалгүй унтраахад ямар үүрэг чиглэлтэй оролцох талаарх дадлага сургуулийг хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм

420 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга болох тухай “Анхааруулах”, “Сэрэмжлүүлэх”, “Урьдчилан сэргийлэх” зэрэглэлтэй цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээг үндэслэн болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой байдлын газарт бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан ажиллалаа.

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн баруун болон төв, говийн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас автозам, давааны нөхцөл байдал хүндэрсэн зэргийг харгалзан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн нутагт Автотээврийн тухай хуульд заасны дагуу дээрх аймгуудын Засаг даргын захирамжаар 3 дугаар сарын 22, 24-ний өдөр орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.

Монголын үндэсний олон нийтийн телевиз, UBS телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио болон “Авто радио” FM, Зарлан мэдээлэх дуут дохиоллын 12 цамхгийн цахим самбараар цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг олон удаагийн давтамжтайгаар иргэд, олон нийтэд хүргэв.

2017 оны 03 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд 11 аймгийн 40 суманд 54 удаагийн дуудлагаар сураггүй болсон 98 иргэн (үүнээс Завхан аймгийн Баянхайрхан суманд 1, Говь-Алтай аймгийн Шарга суманд 1, нийт 2 иргэн нас барсан)-ээс 91 иргэнийг эсэн мэнд олж, 5 иргэнийг эрэн хайж, цасанд суусан 50 автомашин 332 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 423 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан.

Эрэн хайх, аврах ажиллагаанд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын 154 албан хаагч, 31 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 375 албан хаагч, иргэн, 72 автомашин, автозам арчлалтын компанийн 96 ажилтан, 36 автомашин, 58 машин механизм, нийт 625 хүн, 197 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн болно.

Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн 300 зорчигчтой 12 автобусыг төв суурин газар хоноглуулж, 7 чиглэлийн 30 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал,

Баянзүрх дүүрэг

10:30-17:30 цагт: 11-р хороо Эмийн ургамлын 1-5, Усан сангийн 1-15-р гудамж, Ногоон зоорь орчмоор, Ургах наран хороолол, Нью сервер, Харганат, Дэлхий ази цогцолбор, Эрчим арт, Мобиком, Дөл түшиг, Хүү-Эрдэнэ, Мегавүд ХХК-ууд, УСУГ-ын завсрын усан сан, Бумбат амралт, 284-р цэргийн анги

11:00-17:00 цагт: 20-р хороо Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэр, иргэн Баянмөнх, эдгээрийн ойр орчмоор,

Чингэлтэй дүүрэг

10:30-17:00 цагт: 5, 6-р хороо 6-р хороолол орчим, 15-22, 24-26, 30, 31, 34, 45, 49-р байр, Хөп наран медикал, Баян ханхөхий трейд, Сэрүүлэг констракшн ХХК-ууд, Хөдөлмөрийн ДС, Нийслэлийн ахмадын хороо, 5-р хорооны ЗДТГ, Гранд моторс, Сэрүүн, Макс өргөө, Аж богд трейд, Монгол ханамаса ХХК-ууд, Нийслэл өмчийн газар, Бишрэлт трейд, Улаанбаатар синема, СУИС-ийн Соёлын коллеж, Их харанга /ялалт/, ЗГБН Захиргаа /СЕХ/, ЦЕГ-ын дэмжлэг үзүүлэх газар, 18-р цэцэрлэг, Хүйсийн тэгш эрхийн төв, 50-р сургууль, НОБГ, эдгээрийн ойр орчмоор,

Баянгол дүүрэг

11:00-11:30 цагт: 6, 7, 8-р хороо 1-3, 7, 16, 19-1, 19-2, 23, 25, 28, 28-1, 28-2, 30, 33, 37, 39, 42, 42а, 45а, 49, 50, 99-р байр, Хар дизайн ХХК, эдгээрийн ойр орчмоор

11:30-12:00 цагт: 7-р хороо АМУ, Талст авто угаалгууд, Лун Тэнг ХХК, 4-р хороолол ГССҮТ орчмын АОС-ууд,

Хан-Уул дүүрэг

10:30-18:00 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 1-14 р гудамж, эдгээрийн ойр орчмоор.

Categories
мэдээ соёл-урлаг

“Яг түүн шиг” шоунд Солонгост уран бүтээлээ туурвидаг С.Гантогоо оролцоно

“Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг “Яг түүн шиг” шоу хоёрдугаар улирлын шинэ цувралаа эхлэхэд бэлэн болжээ.

Энэ удаагийн шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Амармэнд, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Ами нар оролцох бол найм дахь оролцогч нууц бөгөөд “нууц эрхэм” хэн болохыг шоуны эхний дугаар дээр зарлах аж.

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ болон шигшээ тэмцээний оролцогчдын нүүр хувиргалтыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан хийж гүйцэтгэх аж.

Шоу ирэх сарын 2-нд эхлэх бөгөөд арван долоо хоног үзэгчдийг байлдан дагуулж, дэлхийн ододыг нэгэн тайзнаа цуглуулах юм байна.

Оролцогчдын сэтгэгдэл:

“Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү “Энэ шоунд оролцож байгаадаа маш баяртай байна. Энэ нэвтрүүлгийг улам илүү сайхан болгохын төлөө ажиллах болно. Эдгээр уран бүтээлчидтэйгээ хамт оролцох гэж байгаа даа маш баяртай байна. Мөн 8 дахь оролцогч тодорхойгүй байгаа”.

Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар “Яг түүн шиг шоунд оролцохоор өнөөдөр төрөл бүрийн хүмүүс оролцож байна. Бид бүх боломжоо ашиглаад энэхүү шоуг гайхалтай болгохоор ажиллах болно. Боловсрол телевизийн хамт олонтой бид маш сайн хамтарч ажиллах болно”.

Төгөлдөр хуурч Ами “Маш их зориг гарган оролцож байна. Ямар ч байсан бүх өөрийнхөө хүч чадлаараа оролцох болно”.

БНСУ-ын “Монтант” хамтлагийн гишүүн С.Гантогоо “Энэ саналыг анх сонсоод итгээгүй. Энэ саналыг тавьсан Боловсрол ТВ-ийнхэнд баярлалаа. Энэ шоунд оролцох болсондоо маш баяртай байна. Оролцогч нартаа бас амжилт хүсье”.

Дуучин Б.Халиун “Одоо 3 хүүтэй болсон байгаа. Ганцаарчилсан соло цомог гаргаж байгаа. Цаашдаа ганцаараа уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ шоунд оролцох саналыг би маш баяртай хүлээж авсан”.

Залуу дуучин А.Хишигдалай “Боловсрол ТВ ийм шоу хийж байгаад нь маш баяртай байна. Хүссэн шоундаа оролцож байна. Өмнөх жилийн шоунд оролцож чадаагүй. Энэ жил оролцохыг маш хүсэж байсан. Бүх зүйлээ харуулж оролцох болно”.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөний хайрцгийг хурааж, карттай иргэд л автобусаар зорчино

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн зөвхөн картаар зорчуулна гэж нийслэлийн Тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт” компанийнхан мэдээллээ. Нийтийн тээврийн төлбөрийн тогтолцоог ийнхүү цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлснээр үйлчилгээний чанар сайжирч, шугамын үйлчилгээний орлого бүрэн төвлөрнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Кондукторуудыг халж, цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр хэчнээн хүн нийтийн тээврээр зорчиж буйг бодитой хянах боломж бүрдсэн ч зарим зорчигч картнаас татгалзаж, бэлэн мөнгөний хайрцагтай “нөхөрлөсөн”. Үүний уршгаар мөнгөний хайрцаг талыг нь урсан 500, 1000-тын дэвсгэртээр дүүрч, автобус компаниуд багагүй алдагдал хүлээдэг.

Манай сонин энэ тухай “Автобусны бэлэн мөнгөний хайрцгийг авах нь зүйтэй” нийтлэлээрээ хөндөж байсан. Тэгвэл ирэх сараас зөвхөн карттай иргэд автобусаар зорчдог болчихвол ийм зөрчил гарахаа болих нь.