Categories
мэдээ нийгэм

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг төр хариуцна

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал зурган илэрцүүд

Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төр хариуцахаар болжээ. Энэ талаар ЭМ-ийн сайд А.Цогцэцэг болон Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төвийн багийнхан өнөөдөр 13:00 цагт ЭМЯ-ны байранд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.

Элэг шилжүүлэн суулгах зардлын 30 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгал, 15 саяыг төр нь хариуцна. Харин ясны чөмөг шилжүүлэн суулгах зардлын хэдийг нь улсын төсвөөс гаргах нь тодорхой болоогүй байгаа аж. УТНЭ-ийн дарга Б.Бямбадорж “Энэ бол маш сайхан мэдээ. Гэхдээ эрхтэн шилжүүлэн суулгахад 100 хувь гаднаас багаж хэрэгсэл авдаг. Тиймээс долларын ханш тогтвортой байхаас шалтгаалан тухайн өвчтөний ар гэрт ачаа ирэх, эсэх нь тодорхойлогдоно” гэв. Дашрамд дуулгахад, 2016 онд УТНЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын багийнхан 10 хүнд элэг,24 хүнд бөөр, зургаан хүнд нүдний эвэрлэг, хоёр хүнд чөмөг шилжүүлэн суулгажээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Үхрийн галзуу өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дундговь/МОНЦАМЭ/ Хулд сумын Олдох багийн нутаг Олгойн худаг хэмээх газар үхрийн галзуу өвчний тохиолдол гарч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов.

Энэ сарын 21- нд галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн үхрээс дээж авч УМЭАЦ- ийн төв лаборторид шинжлүүлсэн бөгөөд галзуу өвчин мөн болохыг тогтоосон хариуг 24- ны өдөр ирүүлж, өнгөрөгч баасан гаригаас хорио цээрийн дэглэмийг эхлүүлсэн байна.

Сумын Засаг дарга Ж. Зоригтбаатар, Хорио цээрийн дэглэмийг 21 хоногийн хугацаатай тогтоосон. Голомтын бүсэд 4 айлын 60 үхэр, 360 гаруй тэмээ байгаа. Хорио цээрийн дэглэмийн бүсэд хяналт тавьж ажиллах хэсгийг сумын Засаг даргын орлогчоор ахлуулан томилсон гэлээ.

Өчигдөр аймгийн ХХАА- н газрын мал эмнэлэгийн хэлтсийн мэргэжилтнүүд энэ бүсэд ажилласан. Галзуу үнэг, хярсанд ноцуулснаас халдвар авсан байх гэдэг таамгийг малчдаас авсан асуумжаар гаргасан бөгөөд тус хэлтсийн мэргэжилтэн Ц. Гэрэл, өнөөдрөөс эхлэн голомтын бүсэд байгаа нийт 400 гаруй үхэр, тэмээнд урьдчилан сэргийлэх вакцин хийнэ гэдэг мэдээллийг өглөө.

Галзуу өвчнийг үүсгэгч вирус чоно, үнэг, хярс, нохой, муур, харх, сарьсан багваахай зэрэг амьтдад дамжин халдварладаг бөгөөд эдгээр амьтдад хүн, мал хазуулах, шүлстүүлэх тохиолдолд халдвар авах аюултай. Халдвар авсаны шинж тэмдэг 12- 100 хоногийн дараа илэрдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Малчин айлын гэр шатаж таван настай хүүхэд энджээ

Малчин айлын гэр шатаж, таван настай хүүхэд эндсэн харамсалтай явдал өнгөрөгч амралтын өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт гарлаа.

Зуухандаа гал түлж орхиод гэрийн эзэд хотондоо малаа төллүүлээд завгүй байх үеэр гал үүссэн байна. Гэрт байсан 5 настай хүүхэд эндэж, гурван настай хүүхдээ түймэрээс гаргаж чадсан ч биеийн байдал хүнд, өчигдөр Гэмтэл согогын үндэсний төвд эмчлүүлэхээр авч явжээ.

Малчин М- ийнх Эрдэнэдалай сумын Цавчир багийн айл бөгөөд Сайхан- Овоо сумын Төгрөг багийн нутаг Модон хэмээх газар нутагладаг байна. Бага насны хоёр хүүхэдтэй айл байжээ

Мал төллөж, малчдын завгүй ажлын ид үе эхэлсэн учраас дээрхийн адил зуухандаа галтайгаар гэр орноо эзгүй орхих, бага насны хүүхдээ хараа хяналтгүй байлгах зэргээр санамсар болгоомжтгүй үйлдэл гаргахгүй байхыг Онцгой байдлын газраас малчдад сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Залуус “Хун” нуураа цэвэрлэжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт олон жилийн өмнө хайрганы карьераас үлдсэн тогтмол устай цэнгэг устай нуур үүссэн бөгөөд энэ газарт олон төрлийн ховор шувууд өвөл зунгүй ирж нутагладаг болоод удаж байна.

Нууранд Хос хун, Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд нисэн ирдэг тул удахгүй ирэх нүүдлийн шувуудаа угтан нуураа цэвэрлэх аяныг гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Байгаль орчноо хамгаалах сайн дурын үйлсэд Нийслэлийн байгаль орчны газрын залуус, Монголын шувуу хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Аdventure Тemple кафе, Монголын УАЗ клуб, Залуу сэтгүүлч ТББ-ийн хамт олон болон шувуу сонирхогч, гэрэл зурагчид, иргэд, оюутан залуус идэвхтэй оролцож ажиллалаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ “Бойнг 737” загварын хоёр онгоц түрээслэх гэрээ хийжээ

Boeing 737 Max 8 зурган илэрцүүдМИАТ компани “Boeing 737 Max 8” загварын хоёр шинэ онгоцыг “Boeing” болон “Avolon” компаниудаас түрээсээр авах гурван талт гэрээ хийжээ. Гэрээний дагуу хоёр шинэ онгоцыг 2019 оны I, II улиралд хүлээн авахаар тохиролцсон байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан шууд худалдан авах бус агаарын хөлгийн түрээсийн “Avolon” компаниар дамжуулан урт хугацаанд түрээсээр ашиглах нь илүү тохиромжтой хэмээн үзжээ.

Дашрамд дурдахад, МИАТ компант АНУ-ын “Boeing” компанитай анх 2011 онд гурван шинэ агаарын хөлөг авах гэрээ байгуулжээ. Үүний дагуу эхний онгоц болох “Boeing 767 300 er” хөлгийг 2013 онд хүлээн авч байсан аж.

Categories
мэдээ нийгэм

110 мянган ширхэг Засгийн газрын үнэт цаасыг маргааш арилжина

Монголын хөрөнгийн бирж зурган илэрцүүдМонголын хөрөнгийн бирж маргааш буюу энэ сарын 28-нд 39 долоо хоногтой, жилийн 17.642 хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаасыг арилжих юм байна. Төрийн сангийн мөнгөн хөрөнгийг удирдах зорилгоор гаргаж буй тус үнэт цаасыг олон нийтэд нээлттэй с анал болгож буй. Энэ үнэт цаасны нэг бүрийн нэрлэсэн үнэ нь 100 мянган төгрөг бөгөөд 88343 төгрөг болгон хямдруулсан байна. Нийт 110 мянган ширхгийг гаргах юм.

Дашрамд дурдахад, 156 долоон хоног буюу гурван жилийн хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа мөн энэ өдөр явагдах юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчид хууль, эрх зүйн мэргэшүүлэх сургалтанд хамрагдлаа

IMG_1085Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагууд хамтран Сэтгүүлчдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагын хууль эрх зүйн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлч сурвалжлагчдыг мэргэшүүлэх зорилготой тус сургалтанд өдөр тутмын сонин, сайт, телевизийн 30 гаруй сэтгүүлч, редакторууд хамрагдлаа.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хууль зүй, дотоод хэргийн салбарын анхаарал хандуулж буй гол асуудлууд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үр нөлөө, ач холбогдол, зохиогчийн эрхийн асуудал, мэдээлэл өгөх зарчим, иргэдэд үзүүлэх хуулийн үйлчилгээ зэрэг салбар бүрийн асуудлыг хөндлөө.

IMG_1128Гадаадын иргэн, иргэн харьяатын газраас Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагч Б.Өнөмөнх байгууллагын эрхлэх чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийн талаарх тоо баримт дээр тулгуурласан бодит мэдээллийг сургалтанд оролцогчдод багцлан хүргэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйлчилгээг ил тод, нээлттэй, иргэдэд ойр болгоход төрийн захиргааны төв байгууллага болон харьяа агентлаг байгууллагууд, хууль эрх зүйн мэдлэг өндөр сэтгүүлч сурвалжлагчдын хамтын ажиллагаа нэн чухал юм.

Сургалт маргааш 2 дахь өдрөө үргэлжлэх бөгөөд сургалтыг хагас жил тутамд тогтмол зохион байгуулж сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэгийгдээшлүүлэх юм байна.

Гадаадын иргэн, харьяатын газар

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт Интерполын олон улсын форумд оролцоно

ХУУЛЬ  ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД  С.БЯМБАЦОГТ  ИНТЕРПОЛЫН ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОНОХууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо энэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдвийн дор зохиогдож буй Интерполын олон улсын форумд оролцоно.

Энэ удаагийн форумыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд терроризм, цахим гэмт хэрэг, урлагийн бүтээлийн хулгай, хуурамч бараа бүтээгдэхүүний худалдаатай тэмцэх, хүн худалдаалах, тээврийн хэрэгслийн хулгай, хар тамхины хууль бус наймаа зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэх долоон төслийн хүрээнд санал солилцох юм.

Categories
мэдээ нийгэм

Тайшир сумаас Алтай сум хүртэлх 46 км газарт ундны цэвэр усны ган хоолойг татна

Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад томилолтоор ажиллалалаа.Аймаг бүрийн иргэдтэй уулзалт хийж Нэгдсэн төв эмнэлэг, Бүсийн оношилгооны төв, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Засгийн газрын тэргүүний ахалсан ажлын хэсэгт сайдууд, яам бүрээс асуудал хариуцсан газрын дарга нар, зарим аймагт тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд багтаж ажилласан

Баруун аймгуудад цаг агаарын нөхцөл байдал хүндэвтэр өдрүүд байлаа.Баян-Өлгий аймгаас Өвөрхангай аймаг хүртэл 2-3 өдөр үргэлжилсэн их хэмжээний цас орж шуурга шуурсны улмаас зам даваа боогдсон тохиолдууд гарлаа. Их хэмжээний цас орсон ч Ховд Говь-Алтай, Баянхонгор аймгийн иргэдийн хувьд энэ жил хур тунадас багатай байсан учраас одоо орж буй цас нь хавар ногоо ургахад урьдач таатай нөхцөл болох бол харин Баян-Өлгий Өвөрхангай аймгийн иргэд тэр дундаа малчдад төл хүлээн авч байгаа энэ үед малаа бэлчээрт гаргах ч боломжгүй болоод байна. Мөн Баруун зүгийг чиглэсэн том ачаа тээврийн автомшинууд Баянхонгор Говь-Алтай чиглэлийн замд олноороо түр зогсолт хийсэн байлаа

Энэ байдлыг ч ерөнхий сайд анхааралдаа авч хаваржилт хүндэрч болзошгүй аймгийн малчдад өвс тэжээлийн хангалт хийхээ мэдэгдсэн. Томилолтын хугацаанд ерөнхий сайд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдэж, томоохон хөрөнгө оруулалтын болон олон жил шийдэл хүлээн гацсан ажлуудыг үргэлжлүүлэхээр болсон.

Баруун 4 аймагт ажилласан талаараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:Өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өмнө нь Ховд Говь-Алтай,Баянхонгор аймагт ажиллалаа. Манай засгийн газрын гол барьж байгаа бодлого бол ард иргэдтэйгээ уулзаж тэдний санал бодлыг сонсох. Энэ нь тухайн орон нутагт юу шаардлагатай вэ гэдгийг оновчтой тодорхойлох явдал. Миний бие ажил авснаасаа хойш 11 дэх аймагтаа ажиллаж байна. Ард иргэд уулзалт болгон дээр эдийн засаг хүнд байгаа учраас ахуй амьдрал хүндхэн байна. Үүнийг хурдан шийдвэрлээч гэж байна.Засгийн газар бүхий л хүч бололцоогоо дайчилж ажиллана гэдгээ хэлье. Орон нутгийн иргэдийн голчлон тавьж буй саналуудыг харгалзвал эрүүл аюулгүй тухтай орчинд амьдрах хэд хэдэн нөхцлийн тухай байлаа. Эрчим хүч, дулаан хангамжийн асуудал,ундны усны эрүүл ахуй, боловсролын чанарын тухай байлаа. Ажлын хэсгийнхэн зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлээд явлаа. Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагатай танилцахад бараг аймаг бүрт байна. Байгаа тоног төхөөөрөмж сургалтын бааздаа тохируулж хэдхэн төрлийн мэргэжилтнүүд бэлддэг. Энэ нь сургалтын төвүүдэд бүгд ижил. Зах зээл дээр мэргэжилтнүүд нь хангагдчихаад байхад дахин дахин төгсгөж гаргаад байнаа гэдэг нь өөрөө сургалтын бодлого алдаатай байгаагийнх. Тиймээс цаашдаа нэгдсэн зохион байгууулалтанд оруулж ямар мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж гаргах вэ гэдгийг төрөлжүүлэх ёстой. Жишээ нь уул уурхайн чиглэлийнхийг нэг дор бэлтгэх гээд цогцоор нь шийдвэрлэх ёстой. Үүнийг анхаарч ажиллана. Баруун аймгуудад дулаан,цахилгаан эрчим хүчний асуудалтай холбоотой хүндрэлүүд байдаг. Олон нам даралтын зуух ажиллаж байгаагаас агаарын бохирдол ихэссэн байна. Тэгэхээр Засгийн газар станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд анхаарч ажиллах шаардлагатай байна. Ингэж гэмээнэ баруун бүсийн эрчим хүчийг бүрэн хангана. Өвөрхангай, Баянхонгорын дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулах ёстой. Олон жил яригдаж байна. Үүн дээр тухайлан анхаарна гэж бодож байна. Өвөлжилт хаваржилт хүндэрч байгаа аймгуудад болон бүх орон нутаг руугаа өвөлжилт эхлэхээс нь аваад одоо ч чиглэл өгч анхаарлаа хандуулж байна. Гэхдээ өнөөдрийн гэнэтийн цаг агаарын байдлаас үүссэн хүндрэл жишээ нь Өвөрхангай аймагт өвс тэжээлийн хангалтыг улсын нөөцөөс гаргуулахаар шийдвэрт хүргэж байна.гэсэн юм

Баруун 4 аймагт ерөнхий сайдын шийдвэрлэсэн томоохон асуудлууд:

Ховд аймагт

-64 мегаваттын хүчин чадалтай 260 гаруй сая ам.долларын төсөвт өртөгтөй Усан цахилгаан станцыг Эрдэнэбүрэн суманд барихаар шийдвэрлэлээ

-Ховд Баян-Өлгий чиглэлийн 163 км хатуу хучилттай авто замыг барьж энэ онд багтаан ашиглалтанд оруулахад засгийн газраас анхаарлаа хандуулна /Санхүүжилт АХБ-аас/

– Баруун бүсийн оношилгооны төвийн барилгыг шинэчилнэ

-Хүн эмнэлгийн үйлчилгээнд ашиглагдах зорилгоор УАЗ фургон автомашин өгөв

Говь-Алтай аймагт:

-Тайшир сумаас Алтай сум хүртэлх 46 км газарт ундны цэвэр усны ган хоолойг татна Автрийн хөрөнгө оруулалтаар /14 сая евро/

-Говь-Алтай Баянхонгорын чиглэлийн 263 км хатуу хучилттай автозамыг 2017 онд багтаан ашиглалтанд оруулна

Баянхонгор аймагт:

-Дулааны цахилгаан станц барина. БНСУ-ын Эксим банкны санхүүжилтээр 2018 онд ашиглалтанд оруулна

-“Ажилсаг төв”-ийн барилгын ажлын санхүүжилт 540 сая төгрөг Улсын төсөвт суулгасан Ашиглалтанд орвол шинээр 500 гаруй хүнийг ажлын байраар хангана

-Музейн барилгыг шинээр барина

-Эмнэлэгт фургон автомашин өглөө

Өвөрхангай аймагт:

-Өвөрхангай, Баянхонгор аймгийн дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулна

-300 тонн өвс үнэ төлбөргүйгээр улсын нөөцөөс малчдад өгөх. 500 тонн тэжээлийг 50 хувийн үнийн хөнгөлөлтөөр олгоно

-Эмнэлэгт фургон автомашин, 22 нэр төрлийн 193 ширхэг 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж олголоо

Гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
гадаад мэдээ

Севол хөлгийг уснаас бүрэн гаргалаа

Гурав орчим жилийн өмнө далайд живсэн Севол хөлгийг уснаас гаргах ажиллагаа амжилттай боллоо. Севол хөлгийг өнгөрсөн Бямба гаригт тээвэрлэх ачааны хөлөг дээр байрлуулж чадсан байна. Одоо түүнийг хамгийн ойр Мокпо боомтод цаад тал нь 12 цаг зарцуулан хүргэх аж.

Хөлгийн ус, тосыг шавхах ажилд 2-3 хоног зарцуулах бол 87 км зайнд байгаа Мокпо боомтод хүрэхэд 12 цаг зарцуулах юм байна. Аюулгүй тээвэрлэхийн тулд боомтод хүрэх аялалын хурд цагт 10 км-ээс ихгүй байх ажээ.

Гурван жилийн өмнө болсон осолд 300 гаруй зорчигч амиа алдсаны ихэнх нь аялалаар явсан дунд сургуулийн сурагчид байсан юм. Тэднээс 9 зорчигчийн цогцос олдоогүй байгаа. 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд болсон энэхүү осол нь Өмнөд Солонгосын далайн тээврийн түүхэнд хамгийн том гамшигт тооцогдож байгаа юм.

Севол хөлгийг боомтод хүргэсний дараа дотроос нь сураггүй болсон цогцоснуудыг эрэн хайх юм. Сураггүй бологсдын гэр бүлийнхэн хөлгийг гаргах ажиллагааны турш эрэг дээр найдвар тавин хүлээж байна.

Засгийн газраас 85 тэрбум вон зарцуулсан Севол хөлгийг уснаас гаргах ажиллагааг Хятадын төрийн өмчит Shanghai Salvage компанийн тэргүүлсэн консерциум гүйцэтгэж байгаа аж.