Categories
мэдээ нийгэм

Ахлах ангийнханд зориулсан АНУ-ын солилцооны шинэ хөтөлбөр хэрэгжихээр боллоо

АНУ-ын Элчин сайдын яам дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан солилцооны шинэ хөтөлбөр зарлахаар болжээ. FLEX буюу Ирээдүйн манлайлагчид хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад АНУ-д нэг хичээлийн жил суралцах боломжийг олгодог. АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй боловсролын солилцооны хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн эхний жил буюу 2017 оны хавар 9-10 сурагч сонгон шалгаруулалтаар тодруулж, шалгарсан оролцогчид намар нь АНУ-ыг зорих юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хоёрдугаар сарын сүүлээр нийтэд мэдэгдэх юм байна.

Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр тохиосон АНУ-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Элчин сайд Женнифер Зимдал Галт хэлсэн үгэндээ “Дэлхийн улс орнуудын шилдэг сурагчдыг нэг жилийн хугацаагаар АНУ-ын шилдэг сайн ахлах сургуульд суралцах боломж олгох хөтөлбөрт Монгол Улс энэ жилээс нэгдэж буйг зарлахдаа би сэтгэл хангалуун байна. Бид 30 жилийн ойн баярынхаа үеэр Монгол Улсыг энэхүү хөтөлбөрт хамруулах болсондоо туйлын баяртай байна” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Приус” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийнэ

Иргэд өөрсдийн эзэмшлийн 21 “ПРИУС” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийх ажлаа өнөөдөр эхлүүллээ. БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ хамтран “ЦЭВЭР АГААР-ИРГЭН МИНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО” төслийг эхлүүлж буй нь энэ. Энэхүү төсөл нь дэвшилттэй, хэмнэлттэй хэрэглээний соёл төлөвшүүлэх, хаягдал дугуй, ажилласан тос зэрэг хог хаягдлыг шатаадаг, хог хаягдлаа ил задгай хаядаг буруу хэвшил, дадал хандлагыг өөрчлөх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, агаарын бохирдлыг бууруулахад иргэний шууд оролцоог дэмжиж хөгжүүлэх зэрэг эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой юм.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “БОАЖЯ-наас “Агаарын бохирдлыг бууруулахад – Иргэн таны оролцоо” аяныг нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд бид ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал санаачлагыг дэмжсэн зарим ажлыг хийж байна. Тухайлбал, гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор “Утаа бууруулах техник, технологийн үзэсгэлэн”-г энэ сарын 9-10-нд зохион байгуулсан. Утаатай тэмцэх дадал хэвшлийг хэвшүүлэх сурталчилгааны ажлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж байна.

Эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг олон нийтийн дэмжлэг, хандиваар цуглуулж өгч байгаа “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аянд БОАЖЯ-ныхан нэг өдрийн цалингаа хандивлалаа. Цаашдаа нийслэлийн гурван дүүрэгт утааг бууруулах техник технологийн үзэсгэлэнг дахин зохион байгуулна. Төр засгаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг нь иргэдэд бий. Тиймээс төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын оролцоотойгоор бидутаанаасаа салж чадна” хэмээв.

МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ “Агаарын бохирдлыг бууруулахад олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ.Иргэн хүн агаарын бохирдлыг бууруулахад миний хийх үүрэг оролцоо юу байх вэ гэдгийг ухамсарлаж чадсанаар бид хамтдаа утаагаа бууруулж чадна. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажил өөр өөр арга хэлбэрээр явна. Энэ удаагийн хөдөлгөөнт эргүүлийн гол зорилго нь иргэд агаарын бохирдлыг бууруулахад юу хийх вэ, бидний үүрэг оролцоо юу байх вэ гэдгийг ойлгуулах, сурталчлахад голлож ажиллана” гэлээ.
Хөдөлгөөнт эргүүл хийх 64 хүнтэй баг зургаан дүүрэгт, хэсгийн дарга нартай хамтран ажиллах юм. Мөн зайлшгүй дэмжлэг үзүүлэх айл өрхүүдийн талаар тандалт хийж боломжит дэмжлэгийг нэгээхэн хэсэгт нь хүргэх, иргэд нэг нэгэндээ хяналт, шаардлага, тавих эрүүл аюулгүй амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо нэмэгдүүлэх, амьдралын дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх, иргэний ухамсарыг сэргээхэд иргэний нийгмийн үүрэг оролцоо нөлөөллийг өргөжүүлэх, олон нийтийг уриалах ажлыг хийх ажээ. Энэ үеэр хөдөлгөөнт эргүүлийн багт ажиллахаар болсон найман идэвхитэн байгаль хамгаалагч нарт байгаль хамгаалагчийн үнэмлэх гардуулсан юм. ҮАБЗ-ийн зөвлөлийн энэ сарын 10-ны өдрийн 03/03 тоот Зөвлөмжөөр нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж төрийн байгууллагууд онцгой байдлын горимоор, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэд орчны бохирдлыг бууруулахад идэвхитэй оролцож хамтран ажиллахыг үүрэг болгосон.

Зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгуулж, ажлын явцаа 7 хоног бүр танилцуулж ажиллаж байна. Энэ хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс нээгдэв

Гэр бүлийн хүчирхийлэл зурган илэрцүүдХууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд 1996-2012 онд ажиллаж байсан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, түүний ажлын албыг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг нь ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалуулж байсныг өөрчилж, тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний 134 дүгээр зарлигаар шинэчлэн баталсан билээ.

Ингэснээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах үүрэгтэй ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба өнгөрөгч оны 12 дугаар сард байгуулагдсан юм.

Тус зөвлөлийн ажлын албатай үйл ажилалгааны уялдаа холбоог хангах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгтгэн зохион байгуулах үүрэг бүхий “Гэр бүлийн хүчирхийлэлтэй, тэмцэх урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт байгуулан, үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэн харьяатын газраас мэдэгдэл гаргалаа

Монгол
Улсын хилийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гадаадын иргэн
харьяатын газраас мэдэгдэл гаргажээ. Тус байгууллагын шалган нэвтрүүлэх чиг
үүрэг Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд шилжиж, бүтэц орон тоо шинээр
батлагдсан гэдгийг уг мэдэгдэлд дурдаад иргэд гадаад паспортдаа цахим гарц буюу
олны нэрлэдгээр цэнхэр наалт наалгах гэж Дүнжингарав дахь Нийслэлийн
үйлчилгээний нэгдсэн төвийг яаран зорих хэрэггүйг сануулсан байна.

Гадаадын иргэн харьяатын
газрын бүтэц шинээр батлагдсан учир Дүнжингаравт ажиллаж байсан иргэдэд үйлчлэх
нэг цэгийн үйлчилгээ өнөөдрөөс эхлэн ажиллахгүй юм. Тус газар нь үндсэн
үүргийнхээ дагуу гадаадын иргэдийн виз олголт, сунгалт, тэр тухай зөвлөгөө,
мэдээллийг өөрийн үндсэн байрандаа хэвийн явуулж эхэлснийг мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Сүхбаатар судлаач О.Баатарын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг
тохиолдуулан Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын зургийн
үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын ордонд нээгдлээ. Жанжин Д.Сүхбаатарыг
сурталчлагч, судлаач О.Баатар 52 дахь жилдээ энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байгаа
юм байна. Үзэсгэлэнгийн нээлтэнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх,
БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, МАН-ын ЕНБД-ын
зөвлөх Б.Даш-Ёндон тэргүүтэй албаны хүмүүс оролцож О.Баатарт талархал
илэрхийллээ. Нээлтийн арга хэмжээний үеэр О.Баатарыг МАН-ын дээд шагнал
“Тусгаар тогтнол” одонгоор шагнав.

О.Баатар нь анх 1966 онд Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг сурталчлахаар
2 дугаар сургууль дээр ханын сонин гаргаж байжээ. Өдгөө түүний сан хөмрөгт
Д.Сүхбаатар, Н.Янжмаа, Х.Чойбалсан, анхны долоогийн түүхэн гэрэл зургууд,
Д.Сүхбаатартай холбоотой одон тэмдэг, медаль, Д.Сүхбаатарын цээж баримал,
хөшөөний жижигрүүлсэн баримал зэрэг 500 гаруй үзмэртэй болжээ.

Энэхүү үзэсгэлэн олон нийтэд нээлттэй тул та бүхэн ТТО – ны
хоёр давхарт хүрэлцэн ирж, үзэсгэлэнгээр зочилж О.Баатарын цуглуулгатай
танилцах боломжтой юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 16.2 сая ам.долларыг зах зээлд нийлүүллээ

Монголбанк зурган илэрцүүдМонголбанк 2460.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.2 сая
ам.долларыг зах зээлд нийлүүллээ. Өнөөдрийн гадаад валютын дуудлага
худалдаагаар банкууд 2467.45 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 17.6 сая
ам.доллар худалдаж авах, 356.10 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 56.0 сая юань
худалдан авах санал ирүүлсэн байна. Харин своп, форвард арилжаагаар
банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 30 сая ам.доллар
худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк
биелүүлсэнгүй.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын чуулган хаалттай горимоор үргэлжилж байна

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна. Чуулганы үдээс өмнөх хуралдаан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийсэн билээ.

Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтын байцаагчдыг хятад хэлний сургалтад хамруулжээ

МХЕГ-ын Экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын газраас хилийн боомтын байцаагчдад зориулсан хятад хэлний анхан шатны мэдлэг олгох цахим сургалтыг зохион байгууллаа.

Цахим хичээлд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын найм, Замын-Үүд боомтоос 16, Увсын Тэс, Боршоогоос тав, Баян-Өлгийн Өлгий, Цагааннуур боомтын дөрөв нийт 33 байцаагч оролцсон байна.

Сургалтаар хятад хэлний латин дуудлагыг монгол хэлнээ хэрхэн зөв дуудах, хятад хэлийг ханз цээжлэхгүйгээр хэрхэн сурч болох талаар, мөн хил дээр хяналт шалгалт хийх үед өргөн ашиглагддаг үгийг хэрхэн зөв дуудах, өгүүлбэрт яаж хэрэглэх талаар заажээ.

Categories
мэдээ нийгэм

Нохой тэжээдэг иргэдэд анхааруулж байна

Та галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, хазуулж, ноцуулж, самардуулж, шүлсдүүлсэн бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна. 2017 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн 6 сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуу өвчний эрсдэлд 22 хүн өртсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Эцэг эхчүүд ”Сургуулийн эргүүл”-ийг дэмжиж байна

Нийслэлийн хэмжээнд “Сургуулийн эргүүл” хэрэгжсэнээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо нэмэгдэж, “Эцэг, эх-сургууль-цагдаагийн байгууллага”-ын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирсан байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө хагас өдрийг зарцуулан ажиллаж байгаа нь хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж, хүүхдийн эрхийн хамгааллын ажилд зохих хэмжээгээр ахиц гарчээ. Улаанбатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг нар Сүхбаатар дүүргийн Орос-3 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн үйл ажиллагаа, НИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн журам”-ын хэрэгжилт болон эргүүлийн үйл ажиллагаатай танилцаж, үр дүнгийн талаар хэлэлцэн эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонсч ажиллалаа гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.