Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүллээ

Санжаадамба хангай зурган илэрцүүд

-МОНГОЛ УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБА ЦАГААН САРЫН БӨХИЙН БАРИЛДААНД ГУРАВ ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ-

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Битүүний өдрийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр нар гаран барилдсан билээ. Ийнхүү энэ жилийн сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихийн Хангай үзүүрллээ. Ийнхүү улсын аварга Ч.Санжаадамба гурав дахь удаагаа цагаан сарын барилдаан түрүүлж байна. Мөн аймгийн арслан О.Хангай хоёр дахь удаагаа үзүүрллээ.

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тавын даваа маш сонирхолтой үргэлжлэн явагдсан юм. Эл даваанд улсын арслан Р.Пүрэвдагва улсын гарьд Б.Гончигдамбыг амлан авч барилдан өвдөг шороодсон бол улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад дахим өгсөн билээ. Хүчит бөхийн барилдааны тавын таваа хүртэл дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Н.Батсуурь, улсын начин Э.Даш нарын бөхчүүд өвдөг шороодсон. Харин улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр, өсөх идэр начин Э.Энхбат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нарын бөхчүүд дунд шөвөгт шалгаран үлдсэн билээ.

Image may contain: 1 person, standingИх шөвөгт улсын харцага Цэдэвийн Содномдорж аймгийн арслан Оргихийн Хангайтай тунан барилдсан. Улмаар О.Хангай арслан харцага Содномдоржийг дотуур өхийлдөх мэхээр давсан. Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба улсын гарьд Б.Гончигдамбыг амлан авч баруун талдаа мордон давсан юм.

Image result for Гончигдамба

Image may contain: 1 person, shortsТавын даваа. Улсын заан Б.Пүрэвсайхан, аймгийн арслан О.Хангай нарын барилдааны сонирхолтой агшин

Categories
мэдээ нийгэм

Сар шинээр манаатай үедээ цэргүүд хилийн багандаа мөргөдөг уламжлалтай

“Өдрийн сонин”-ы сурвалжлах баг өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөлийн хилийн заставуудад ажиллаж хилчид болон дархадын хотгорын тухай цуврал сурвалжлага хүргэсэн билээ. Биднийг очихтой зэрэгцэн хилийн гэрээт цэргүүд хэрхэн сар шинээ тэмдэглэдэг тухайгаа бидэнд танилцуулж байлаа. Тухайлбал хилчид сар шинийн баярын үеэр ихэвчлэн хилийн манаанд гарсан байдаг аж. Хилийн манаанд гарахдаа битүүлэгнийхээ хоол хүнс болон жижгэвтэр идээ засах тавгийн боов чихэртэйгээ явна. Битүүний орой нь “жатга” гэх урцархуу майхнаа бариад ил гал түлж, хээрийн хар цай чанаад, бэлэн буузаа усанд чанаж иднэ. Мөн бэлтгээд явсан чанасан мах аа идэцгээж битүүрнэ. Харин маргааш өглөө нь буюу шинийн нэгэндээ мөрөө гаргачихаад хилийн багандаа мөргөж, хүндэтгэл үзүүлээд, өөр хоорондоо золгоцгоодог байна.

Харин хилчдийг аян замд гарахад нь заставын эмэгтэйчүүд цай сүүнийхээ дээжийг амсуулаад, аян замдаа сайн яваад ирэхийг ерөөн сүүн цацлаа өргөөд хоцорно.

Хилчид эр хүн болж төрөөд, эх орныхоо дархан хилийг манаж, хилийн багандаа хүндэтгэл үзүүлэн, хөдөө хээр сар шинээ хийж яваадаа ихэд бахархдаг гэж байлаа.

Н.Чимэг

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн мэндчилгээний үгс

Атганд нь азын дөрвөн бэрх багтаж

Айл гэрт тань инээд хөөр цалгиж

Амар сайхан шинэлээрэй


Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй

Буурал жил улирч, буянт жил морилох нь

Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

Долоон бурхандаа дээжээ өргөж

Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож

Дүүрэн жаргалтай түвшин амгалан

Дээл бүсэн гоёлтой

Дэлхий тэнийм баясгалантай

Дээдэс нялхаст бэлэгтэй

Хоймортоо нарны бурхадтай

Хажуудаа насны бурхантай

Эрүүл энх саруул сайхан

Эрч дүүрэн сэтгэл түвшин

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.


Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж

Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан

Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй


Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр

Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр

Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.

Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр

Элгээрээ энх амгалан

Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж

Юу санасан

Есөн цагаан хvсэл тань

Сэтгэлчилэн бvтэж

Хамаг бурхад авран нигvvлсч

Хотол тvмнээрээ амгалан жаргаж

Даага далантай

Бяруу булчинтай

Хурган хонь хуруу өөхтэй

Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Дээл бүсэн гоёлтой

Дэлхий тэнийм баясгалантай

Дээдэс нялхаст бэлэгтэй

Хоймортоо нарны бурхадтай

Хажуудаа насны бурхантай

Эрүүл энх саруул сайхан

Эрч дүүрэн сэтгэл түвшин

Сар шиндээ сайхан шинэлээрэй!


Элгээрээ энх амгалан

Төр улсаараа элбэг дэлбэг

Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!

Categories
мэдээ спорт

Улсын арслан Р.Пүрэвдагва уналаа

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар
шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тавын даваа маш сонирхолтой
үргэлжлэн явагдаж байна. Эл даваанд улсын арслан Р.Пүрэвдагва улсын гарьд
Б.Гончигдамбыг амлан авч барилдан өвдөг шороодлоо. Мөн улсын арслан П.Бүрэнтөгс
аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад дахим өглөө. Ийнхүү хүчит бөхийн барилдааны тавын
таваа хүртэл дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат,
арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Н.Батсуурь, улсын начин Э.Даш нарын зэрэг улсын
алдар цолтой бөхчүүд өвдөг шороодлоо. Одоогоор улсын харцага Ц.Содномдорж,
Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр, өсөх идэр начин Э.Энхбат, аймгийн арслан
Ш.Пүрэвгарьд нарын бөхчүүд дунд шөвөгт шалгаран үлдээд байна. Мөн улсын заан
Б.Пүрэвсайхан аймгийн арслан О.Хангайг амлан барилдаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Үлэмжийн чанар дууны тухай болон үг бүрэн эхээрээ

Үлэмжийн чанар дуу зурган илэрцүүд

Нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай адил буян хураана гэгдэх энэхүү дууг V Ноён худагт Данзанравжаа энергийн төвийн зүгт харан суухдаа зохиосон гэдэг. Энэ шүлэгт эмэгтэй хүний таван гайхамшигийг утга төгөлдөр өгүүлсэн юм. Үлэмжийн чанар нь зөвхөн монголд бус дэлхийн даяар алдартай ажгуу. Үлэмжийн чанар гэх уг гайхалтай шүлгийг монгол, англи хэлнээ толилуулж байна. Үнэн сэтгэлээсээ шүлгийг уншиж, дууг дуулсны дараа бие, сэтгэл ариусч ер бусын сайхан мэдрэмж төрдөг тухай олон хүн хэлсэн байдаг. Сар шинийн баярын өдөр дуулах ёстой сайхан дууны нэг. Үлэмжийн чанар дууны үгийг хүргэж байна.

Үлэмжийн чанар төгөлдөр

Өнгө нь тунамал толь шиг

Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь

Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө

Сэтгэлийг минь булаамаар аа, ай хө

Бадмын дундаас дэлгэрсэн

Балын амтанд дурламаар аа

Баясгалантай хөөрхөн царайг чинь

Бахархаад бахархаад баршгүй

Урмыг нь хөгжөөмөөр өө

Үлэмжийн чанар төгөлдөр

Өнгө тунамал толь шиг

Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь

Үзвэл лагшин төгс маань

Үнэхээр сэтгэлийг булаанам зэ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч

Хөхөө шувууны эгшиг шиг

Хөөрхөн эелдэг үг чинь

Хүүрнэн суухад урамтай

Хөөрхөн аальт мину зэ

Учирмагц сэнгэнэсэн

Уран гол шиг бие чинь

Угаас хамт хамт бүтээсэн

Улаан зандан үнэр чинь

Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ

Бадамын дундаас дэвэрсэн

Балын амт адил

Баясгалант ааль чинь

Бахдаж ханашгүй

Баярыг улам аривтгана зэ

Хүний энэ насанд

Хүссэн хэргээ бүтээгээд

Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт

Хөлгүй жаргалангийн далайд

Хөвж хамт жаргая

Categories
мэдээ спорт

Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад уналаа

П.Бүрэнтөгс зурган илэрцүүд

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар
шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тавын даваа маш сонирхолтой
үргэлжлэн явагдаж байна. Эл даваанд улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан
Ш.Пүрэвгарьдад дахим өглөө. Ийнхүү хүчит бөхийн барилдааны тавын таваа хүртэл
улсын аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Н.Батсуурь, улсын начин
Э.Даш нарын зэрэг улсын алдар цолтой бөхчүүд өвдөг шороодлоо. Одоогоор улсын
харцага Ц.Содномдорж, Т.Баасанхүү нар тунан барилдаж байна. Мөн улсын заан
Б.Пүрэвсайхан аймгийн арслан О.Хангайг амлан хүч үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын тэргүүний фермер тодорлоо

Улиран одож буй бичин жилд хөдөлмөр зүтгэл, амжилтаараа манлайлсан 6 хүн “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр шалгарсан байна. Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер, малчин Ш.Шүрэнцэцэгт өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн тэргүүний фермер”-ийн шагналыг нь гардуулан өглөө.

Ш.Шүрэнцэцэг нь 1997 оноос хойш фермийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд сүүлийн 3 жилд малын зүй бус хорогдол гаргалгүй малаа жил дараалан өсгөж, механикжсан үнээний аж ахуйг 30 гаруй жилийн уйгагүй хөдөлмөрөөрөө бий болгожээ. 2016 онд гэхэд 87 тонн сүү үйлдвэрлэн, нийслэлийн хүн амын сүүний хэрэгцээг хангаж байгаа аж. Тэрбээр фермийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, малын тэжээл, усан хангамжаа сайжруулан, хорооны 5 иргэнийг малчнаар дадлагажуулан ажиллуулж, ажлын байраар ханган, өрхийн орлогыг нь нэмэгдүүлжээ. Мөн өөрийн өвөлжөө, хаваржааны хашаа, худагтай бөгөөд 20 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 50 тонн өвс, тэжээлийг хураан авч нөөцөлсөн байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Нийслэлийн иргэдийн эрүүл, цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад энэ хүний хувь нэмэр өндөр. Сүүний гарц, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар мөн олон ажил хийсэн байна.Эрчимжсэн мал аж ахуйг төр засгаас тусгай бодлогоор байнга дэмжиж байгаа. Цаашид ч фермерийн аж ахуйг илүү боловсронгуй болгоход нийслэлийн удирдлагууд, төр засаг анхаарах болно.” гэлээ.

“Нийслэлийн тэргүүний фермер” Ш.Шүрэнцэцэг нийслэлийн удирдлагуудад талархсанаа илэрхийлээд “Манай малын уг гарал нь Оросын хар тарлан үхэр. Хар тарлан үнээний үүлдэр угсаагаа алдахгүйн тулд 40 гаруй жил хүчин зүтгэж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 50 гаруй үхэртэй. Үүнээс саамтай үнээ 20-25. Дунджаар 1 үнээнээс 2300-2500 литр сүү сааж, жилдээ бүх үнээнээсээ 50 гаруй тонн сүү авч, Улаанбаатар хотын хэрэгцээнд нийлүүлдэг.” хэмээн ярилаа гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

​Аймгийн арслан О.Хангай улсын арслан Э.Оюунболдоор давлаа

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа маш сонирхолтой үргэлжлэн явагдаж байна. Эл даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Р.Пүрэвдагва нарын аварга, арслангууд учраа бөхөө давлаа. Өнөөдрийн барилдаанд бөх сонирхогчдын зүгээс дээгүүр барилдах санал аваад байсан улсын арслан Оюунболд, аймгийн арслан О.Хангайд өвдөг шороодлоо. Мөн Дундговь аймгийн Эрдэнэмандал сумын харьяат улсын начин Э.Даш, Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарт өвдөг шороодсон. Тэгвэл дөрвийн даваанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад дахим өглөө. Мөн энэ даваанд улсын заан Б.Пүрэвсайхан, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай оноолт таарчээ.

Categories
мэдээ спорт

Улсын аварга С.Мөнхбат уналаа

Улсын аварга С.Мөнхбат уналаа зурган илэрцүүд

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар
шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжлэн явагдаж
байна. Эл даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан
Р.Пүрэвдагва нарын аварга, арслангууд учраа бөхөө давлаа. Өнөөдрийн барилдаанд
бөх сонирхогчдын зүгээс дээгүүр барилдах санал аваад байсан Дундговь аймгийн
Эрдэнэмандал сумын харьяат улсын начин Э.Даш, Төв аймгийн Мөнгөнморьт сумын
харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарт өвдөг шороодсон. Тэгвэл дөрвийн
даваанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Завхан
аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад дахим өглөө. Мөн
энэ даваанд улсын заан Б.Пүрэвсайхан, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай
оноолт таарчээ.

Categories
мэдээ спорт

​Улсын начин Э.Даш уналаа

Улсын начин Э.Даш зурган илэрцүүд

Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжлэн явагдаж байна. Эл даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын аварга, арслангууд учраа бөхөө давлаа. Өнөөдрийн барилдаанд бөх сонирхогчдын зүгээс дээгүүр барилдах санал аваад байсан Дундговь аймгийн Эрдэнэмандал сумын харьяат улсын начин Э.Даш, Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарт өвдөг шороодлоо.

Ийнхүү хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.