Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүд Тасганы овоон дээр шинийн нэгний нарыг угтлаа

Нийслэлчүүд Тасганы овоон дээрээс Алтан унжлагат тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг угтлаа.

Тасганы овоо шинийн нэгний өглөөний 06.00 цагаас эхлэн шинэлэгчид цуглан наран мандахын өмнө 08.00 цагт хөл хишгих зайгүй шахам олны хөлд дарагдсан юм. Монголчууд эртнээс цагаан сарын шинийн нэгэнд уул, овоондоо хүндэтгэл үзүүлэн, идээ будааны дээжээ өргөн эх орон, гэр бүлээ даатган сайн сайхныг ярилцдаг. Уламжлал ёсоор нийслэлчүүд энэ л өдөр Тасганы овоог зорин шинийн нэгний нарыг харахаар өглөө эртлэн цугласан байв.

Цайны дээжээ өргөх ижий, үр хүүхдээ даатган сүсэглэх өвгөд, буурай, уламжлалаа хүндэтгэх залуус овоог гурвантаа тойрно. Наран ургахтай зэрэгцэн мөрөө гарган уламжлалт зан үйл хийн цээр гарган цаас хийсгэн, гал зурах олон ч байв.

Овоон дээр энгийн иргэд, төрийн цагдаа, бөө, удган гээд сүсэг бишрэлээрээ цугласан хүмүүс тус тусын ёсыг үйлдэх бөгөөд зарим нь нар мандахыг хүлээн гал асаан дулаацаж байлаа.

Мөн хэсэг иргэд Тасганы овоон дээр овоондоо сүсэглэхээр ирсэн шинэлэгчдэд овоонд өргөх будаа, хийморийн дарцаг борлуулан байв.

Мөн цай, сүүний дээжээ өргөх ээжүүд, эрчүүд, бүсгүйчүүд ургах нарыг хүлээн өөр өөрийн ёсыг үйлдэн сүсэглэнэ.

Үүрийн таван жинтэй уралдан Тасганы овоог зорин ирсэн нийслэлчүүд цагаан сарын шинийн нэгний мандах нарыг ийнхүү хамтдаа “уухай” хадаан угтацгаалаа.

Categories
мэдээ нийгэм

103 ачаалал багатай ажиллаж байна

Холбоотой Зураг

Баярын өдрүүдэд хоолны хордлогод орох иргэдийн тоо ихэсдэг. Тэгвэл битүүн, шинийн нэгний байдлаар түргэн тусламжийн 103 утсанд хоолны хордлоготой холбоотой дуудлага ирээгүй байна. Хэрвээ хоолны хордлогод орсон бол гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө хүргье.

Бөөлжих

Хоолны хордлого тайлах хамгийн сайн арга бол бөөлжих. Та 100 мл усанд 20 гр буюу 2 цайны халбага давс хийхээр тооцон 1 цагийн дотор 1-2 литрийг хүчлэн уух хэрэгтэй. Ингэснээр давс ходоод болон бүдүүн гэдсэн дэх салст бүрхэвчийг үрэвсүүлсэн бактерийг үхүүлдэг. Ихээр бөөлжвөл хүн шингэний дутагдалд ордог учраас 15 минутын зайтай ус бага багаар уух хэрэгтэй. Бага зэрэг содатай ус уувал бүр илүү сайн.

Эм уух

Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг эм хэрэглэж болно. Мөн гүйлгэдэг эм уувал хор хурдан гадагшлах бөгөөд идэвхжүүлсэн нүүрс эмийг 4 цагийн зайтай 4 ширхэгээр уудаг. Гэхдээ хоногт 12-оос илүү шахмалыг ууж болохгүй шүү.

Гэдэс цэвэрлэх

Хэрэв өвчтөн шингэн юм ууж хүчлэн бөөлжих чадваргүй байвал гэдэс цэвэрлэж болно. 1 литр буцалсан усанд 2 хоолны халбага давс хийгээд бүлээн байхад нь шулуун гэдэсээр бургуйдаж болно. Ингээд 10 минут хажуулдаж хэвтэхдээ баруун хөлөө нугалаарай. Хор хурдан гадагшилна.

Хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг идэх хэрэгтэй. Мөн талх дангаар нь идэх нь их сайн байдаг. Хэрэв хордлого тайлагдахгүй 2-3 хоног үргэлжилж, тамирдан, нүдний цөцгий шарлаж, хэвлийгээр өвдөн цусархаг суулгах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай.

Б.Наран

Categories
мэдээ нийгэм

Золголтоор явж байсан гэр бүлийнхэн Дарханы замд осолд орж, газар дээрээ амиа алджээ

Сар шинийн өдрүүдэд золголтоор ирсэн зочдыг архи согтууруулах ундаагаар шахахгүй байх, согтуугаар жолоо барихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Учир нь Дарханы замд золголтоор явж байсан corolla маркийн авто машин маяти машинтай мөргөлдөж, corolla-д сууж явсан 3-6 насны хоёр хүүхэд эцэг эхийн хамт газар дээрээ амиа алджээ. Осол гаргасан машин хэргийн газар дээр машинаа орхиж зугтаасан ч цагдаагийн албан хаагчид жолоочийг Дарханы пост дээр баривчлахад согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Б.Наранчимэг

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн өдрүүдэд юу үзэх вэ?

Хаврын урь орж, цас хайлмагтсан энэ өдөр монгол хүн бүрийн сэтгэл тэнүүн. Ирж яваа цагийн аясаар Гал тахиа жилтэйгээ золгож байгаа монголчууд сар шинийн баяраа тэмдэглэж байна. Хотол олноороо шинэлэн суугаа эдгээр өдрүүдэд телевизийн хөтөлбөрийн сонин сайхнаас дуулгая.

“Морин хуур” шилдэг дууны наадам, “Болор цом” найргийн наадам, “Амар байна уу” нэвтрүүлэг, “Танайд хоноё” зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд байна. Мөн “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Хонины найр”, “Хэлтгий заяа”, “АНУ Хатан” зэрэг Монголын уран сайхны олон кино багтжээ. Ингээд шинийн 1-3-ны өдрүүдэд ямар тусгай хөтөлбөрүүд багтсаныг түүвэрлэн хүргэлээ.


ХОЁРДУГААР САРЫН 27 /ИНИЙН НЭГЭН/

МҮОНТ

  • 09.00 – МБШ-ны төв Гандантэгчинлэн хийдийн их хамба, лам Д.Чойжамц гавжийн сар шинийн мэндчилгээ
  • 09.10 – “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” 60, 70, 80-аад оны дуунууд /1/
  • 11.00, 16.45 – Ээждээ захидал бичээрэй
  • 11.05, 16.40, 17.20, 18.05 – MNB сар шинийн өдрүүд
  • 16.50 – “Угтах цагийн аялгуу” концерт
  • 18.10 – “Амар байна уу” Баруун Монгол бий биелгээ
  • 18.50 – “Морин хуур 2016” шилдэг дуу шалгаруулах наадам /1/
  • 21.30 – “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” 60, 70, 80-аад оны дуунууд /2/
  • 22.40 – “Хонины найр” МУСК

NTV

  • 07.00 – “Шилэн баг” БНСУ-ын олон ангит кино /79,80/
  • 11.10 – “Шуугиан таригч” МУСК
  • 14.55 – “Хэлтгий заяа” МУСК
  • 20.30 – “Цэнгэлийн манлай”
  • 23.35 – “АНУ Хатан” МУСК

MN-25 /суваг 1/

  • 09.00 – “Таван эрдэнэ” МУСТА Г.Бямбажаргалын тоглолт
  • 10.10 – Дуу төрсөн түүх “Жинжий Бадам” С.Дуламсүрэн
  • 11.00 – “Тунгалаг тамир” МУСК /1-3/
  • 16.00 – “Дурлан дурлан хайрламаар” концерт СТА Д.Намсрайноров
  • 21.00 – “Танайд хоноё” Д.Дагвадорж /Монгол Улсын хөдөлмөрийн баатар/
  • 22.00 – “Ардын элч” МУСК

TV 5’

  • 11,00 – Мэндийн цэнхэр хадаг /шууд/
  • 20.20 – Түмэндээ барих түшээдийн бэлэг
  • 00.40 – 17-р жарны алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тойм
  • 01.20 – МУГЖ Н.Амгалан “Ардын дуундаа жаргалтай” тоглолт

TV 9

  • 05.00 – МБШТ, Гандантэгчэнлин хийдээс Битүүний “Цэ Дор Лхам”-ын хурлыг шууд дамжуулна.
  • 07.00 – Мөр гаргах ёсон
  • 12,00 – “Нарын өнгө” МУСК
  • 18.40 – “Цагаан сараа гэж” хошин шог
  • 20.00 – “Биелэгдэшгүй төлөвлөгөө” МУСК
  • 21.40 – Монгол бөхийн хийморь /Улсын заан Д.Баасандорж/
  • 22.40 – Жаргалтай жилийн аялгуу /МУСТА Л.Банзрагч/

БОЛОВСРОЛ ТВ

  • 10.05 – “Жонон” хамтлаг “Үлэмж тансаг” тоглолт /1/
  • 11.10 – “Mongolia’s next top model” шоу
  • 14.05 – “Шарталт” МУСК
  • 18.05 – “Мөрөөдлийн театр” Хослон жаргая, Хамтдаа дуулья
  • 20.30 – “80 саяын уналт” асуулт, хариултын нэвтрүүлэг
  • 22.30 – Шадар гурван цэрэг
  • 23.30 – “Сэрүүн хасын нууц” МУСК

ETV

  • 09.00 – “Хүлгийн хурд оршвой” Тод манлай уяач Д.Одгэрэл
  • 10.10 – “Таван эрдэнэ” МУСТА, уртын дууч Г.Бямбажаргал
  • 15.00 – XVII жарны алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тойм
  • 21.30 –“Болор цом” яруу найргийн наадам

MONGOLTV

  • 09.30 – Сар шинийн тоглолт /Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгийн оролцогчид/
  • 21.00 – Оскарын шагнал гардуулах 89 дэх удаагийн ёслолын арга хэмжээ
  • 00.00 – “Үхэж үл болно” МУСК

SBN

  • 10.00 – “Мандухай цэцэн хатан-1” МУСК
  • 13.00 – “Ацаг шүдний зөрөө” МУСК
  • 20.00 – Амар байна уу
  • 22.50 – “Мандухай цэцэн хатан-2” МУСК

C1

  • 07.00 – Сар шинийн тусгай хөтөлбөр
  • 12.00 – “Тунгалаг тамир 1” МУСК
  • 14.00 – “Тунгалаг тамир 2” МУСК
  • 16.00 – “Тунгалаг тамир 3” МУСК
  • 21.00 – XVII жарны алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тойм

UBS

  • 10.30, 20.30 – Universe Best Songs 2017
  • 11.35 – “Хун цагаан хайр” тоглолт МУГЖ Л.Болдбаатар
  • 17.45 – XVII жарны алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тойм
  • 23.00 – “Мөнх тэнгэрийн хүчин дор” МУСК /2/

MNC TV

  • 11.00 – Монгол киноны алтан дурсамж
  • 11.30 – “Зэрэг нэмэхийн өмнө” МУСК
  • 12.40, 21.30 –“Тахиа” жилийн тэргүүн зочин Мисс А.Баярцэцэг
  • 21.50 – Хуйрнан шуугигч уран барилдаан
  • 22.20 – “Гарьд Магнай” МУСК

ХОЁРДУГААР САРЫН 28 /ШИНИЙН 2/

МҮОНТ

  • 09.00 – “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” 60, 70, 80-аад оны дуунууд /2/
  • 10.10 – МБШ-ны төв Гандантэгчинлэн хийдийн их хамба, лам Д.Чойжамц гавжийн сар шинийн айлдвар
  • 13.20 – “Хан Хэнтийн Баавай” баримтат кино
  • 18.55 – “Морин хуур 2016” шилдэг дуу шалгаруулах наадам /2/
  • 22.20 – “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг
  • 23.55 – “Хөх ногооны униар” МУСК

MN-25 суваг 1

  • 09.00 – “Миний ардын сэтгэл цагаан” тоглолт /Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа/
  • 14.00 –“Мандухай цэцэн хатан” /1-4/
  • 21.50 – “Цогт тайж” МУСК

ТV 5

  • 10.00-“Хүсэл авай” тоглолт, Уртын дууч МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа
  • 14.55 – XVII жарны алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тойм
  • 19.10 – Торгон хилийн зүг – Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 ангиас бэлтгэв.

БОЛОВСРОЛ

  • 08.05 – “Морин хуур чуулга” хамтлагийн тоглолт
  • 10.05 – “Инээдтэй үдэш 2017” хамтарсан шоу тоглолт /1/
  • 11.00 – 80 саяын уналт
  • 13.10 – “Харанга” хамтлаг Чука *Амьдралын бэлэг* тоглолт
  • 16.15 – “Аав” МУСК
  • 18.10 – “Эмоци” продакшны “Эрчүүдийг уучил”

ETV

  • 10.00 – “Хублай хааны зарлиг” МУСК
  • 13.30 – “Мандухай цэцэн хатан” МУСК
  • 20.20 – “Найрын ширээний ууц” МУСК
  • 22.00 – “Single Ladies” МУСК

UBS

  • 10.30, 20.30 – Universe Best Songs 2017
  • 11.30, 20.30 – “Эх ундарга” Ардын урлагийн их наадам
  • 17.00 – “Хөхөө намжил” хүүхдийн жүжиг
  • 17.30 – XVII жарны алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тойм
  • 19.10 – Австрийн Joy хамтлаг Монголд
  • 22.20 – “Мөнх тэнгэрийн хүчин дор” МУСК /3/

ӨЛЗИЙ ТВ

  • 08.30 – XVII жарны алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тойм
  • 10.00 – Цаст Очирваанийн Цагаан сар
  • 11.30 – “Амьдрал хайр” телеконцерт МУСТА П.Жимсээ
  • 16.00 – “Хүргэн хүү” МУСК
  • 20.10 – “Энх мэндийн хадаг” МУСТА Э.Чулуунчимэг

TV 8

  • 10.05 – “Дэлгэрэх цаг” энэ цагийн шилдгүүдийн нэгдсэн тоглолт
  • 12.35, 19.45 – Бумбардай аргалд явсан нь
  • 13.10 – “Хөх ногооны униар” МУСК
  • 22.35 – “Улаанбаатарт байгаа миний аав” МУСК

MONGOLTV

  • 06.30 – “Бид гурвын болзоо” МУСК
  • 13.00 – XVII жарны алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тойм
  • 19.00 – Сар шинийн тоглолт /Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгийн оролцогчид/
  • 21.00 – “Танхай тээгч” МУСК
  • 00.20 – “Миний ах атаман” МУСК

С1

  • 12.00 – “Түмний нэг” МУСК
  • 14.00 – “Хүний мөр 2” МУСК
  • 16.00 – “Газар шороо” МУСК

ГУРАВДУГААР САРЫН 1 /Шинийн гурван/

МҮОНТ

  • 09.30 – “Хан Хэнтий” чуулгын тоглолт
  • 10.50 – “Болор цом” яруу найргийн наадам
  • 14.20 – “Морьтой ч болоосой” МУСК
  • 16.40 – “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг
  • 22.20 – “Элэг нэгтэн” МУСК

NTV

  • 10.50 – “Бумбардай аргалд явсан нь”
  • 11.10 – “Ээждээ ир” МУСК
  • 23.35 – Зөн билгийн тулаан
  • 00.10 – “Үхэж үл болно, Чингис хаан” МУСК

MN-25

  • 10.00 – “Мөрөөдлийн цагаан сар” хошин зохиомж
  • 11.00 – “”Мөнх тэнгэрийн хүчин дор” МУСК /1-3/
  • 16.00 – “Танайд хоноё” – Сүмогийн их аварга Д.Дагвадорж
  • 23.00 – “Зэрэг нэмэхийн өмнө” МУСК

БОЛОВСРОЛ

  • 10.05 – “Инээдтэй үдэш 2017” хамтарсан шоу тоглолт /2/
  • 13.15 – “Сэхүүн салхи” МУГЖ Б.Сарантуяа
  • 16.05 – “Микроны босс” МУСК
  • 22.40 – “Хүүгүй ломбард” МУСК

ETV

  • 09.00 – “Богд хаан” МУСК
  • 14.00 – “Ард Аюуш” МУСК
  • 17.30 – XVII жарны алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тойм
  • 20.30 – “ Тан руу нүүж явна” МУСК
  • 23.30 – “Хубилай хааны зарлиг” МУСК

SBN

  • 17.30 – “Амин мөр” МУСК
  • 22:50 – “Мандухай цэцэн хатан 4” МУСК

UBS

  • 07.05 – “Ерөөл далласан аялгуу” кино концерт
  • 08.30 – Энх мэндийн баяр /шууд/
  • 14.30 – “Миний хайр” МУСК
  • 17.30 – “Хун цагаан хайр” тоглолт МУГЖ Л.Болдбаатар
  • 22.40 – “Ану хатан” МУСК

TV 8

  • 07.25- Дэлхийд танигдсан монгол хүн
  • 09.05 – “Улаанбаатарт байгаа минйи аав” МУСКино зэргийг тус тус бэлтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өвчүү тавьдаг айлын тоо хоёр жилийн өмнөхөөс нэмэгджээ

Өвчүү зурган илэрцүүдМИК судалгааны байгууллагаас цагаан сараар нэг өрх дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг тухай судалгааг энэ сарын 22-24-ний өдрүүдэд хийжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 90 гаруй хувь нь цагаан сар тэмдэглэдэг гэж хариулсан байна. Тэдний 80 гаруй хувь нь цагаан сараар дээл, хантааз гэх мэт үндэсний хувцасаар гангардаг гэжээ.

Цагаан сарын өдрүүдэд хичнээн зочин хүлээн авдаг вэ гэсэн асуултад гэртээ цагаан сар тэмдэглэж буй айлуудын 30 хувьд нь 31-50 хүн ирдэг, 38 хувьд нь 51-100 хүн ирдэг гэсэн байна.

Мөн баярын өдрүүдэд хэдэн айлд зочилдог вэ гэхэд 6-10 айлд зочилдог гэж 30 хувь нь, 11-15 айлд зочилдог гэж 32 хувь нь, 21-25 айлд зочилдог гэж таван хувь, 26-аас олон айлд зочилдог гэж дөрвөн хувь нь хариулжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь мөнгөтэй золгодог бол 17 хувь нь мөнгөгүй хадагтай золгодог гэсэн байна. Тэгвэл золголтод хэдэн төгрөг зарцуулдаг вэ гэсэн асуултад 42 хувь нь 50 мянган төгрөгөөс доош, 32 хувь нь 50-100 мянга, таван хувь нь 300 мянга хүртэл төгрөг зарцуулдаг гэсэн байна.

Цагаан сараар нэг өрх хүнсэнд дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг талаар судлахад 73 хувь нь 500 мянган төгрөг,16 хувь нь 500 мянгаас нэг сая төгрөг, 10-11 хувь нь сая төгрөгөөс дээш төгрөг зарцуулдаг гэжээ.

Харин бэлгэнд 67 хувь нь 500 мянган төгрөг,18 хувь нь 500 мянгаас нэг сая төгрөг, есөн хувь нь сая төгрөгөөс дээш төгрөг зарцуулдаг гэсэн байна.

Хоёр жилийн өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад энэ жил өвчүү тавьдаг айлын тоо багагүй хувиар нэмэгдсэн байна. Өвчүү үнийн хувьд арай хямдаас гадна дараа нь идэх зүйл ихтэй учраас ингэж нэмэгдсэн байх гэж судалгааны байгууллагынхан тайлбарлажээ. Улаанбаатарчуудын 47 хувь нь ууц, 30 хувь нь өвчүү, 13 хувь нь мах чанаж шүүс тавьдаг, 10 хувь нь махтай таваг засдаг гэжээ. Хувийг тоонд шилжүүлбэл нийслэлчүүд сар шинийн баяраар 140 мянга гаруй ууц тавьсан нь Дундговь аймгийн Дэлгэрцогт, Бууц хоёр сумын бүх хонийг ууц болгосон хэмээн зүйрлэсэн байна. Харин өвчүүний хувьд Сүхбаатар аймгийн нийт үхрийн тал хувийг нь өвчүү болгосон хэмээжээ.

Мөн нийт өрхийн 95 хувь нь их бага хэмжээгээр бууз хийдэг бөгөөд нэг өрх дунджаар 900 орчим бууз хийдэг гэсэн судалгаа гарчээ. Ингэхдээ нэг буузанд 30 гр гурил, 35 гр мах, хоёр гр давс, 8-10 гр сонгино хэрэглэдэг гэж үзвэл нэг өрх дунджаар 26 кг гурил, 30 кг мах, найман кг сонгино хэрэглэдэг байна. Судалгаанд хамрагдагсдын 38 хувь нь 501-1000 бууз, 20 хувь нь 300-аас цөөн бууз хийдэг, 7 хувь 1501-ээс дээш бууз хийдэг гэжээ. Харин нэг хүн айлд дунджаар таван бууз иддэг байна.

Эцэст нь нийслэлчүүд сар шинийн баяраар дунджаар сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгааг гаргажээ.


Categories
мэдээ соёл-урлаг

Цагаан сарын дуунууд

Categories
мэдээ соёл-урлаг

Алтаргана дууны домог

Энэ бол буриад ардын дуу билээ. Алтаргана буюу алтан харгана нь иш бөх, үндэс гүн ургах Монгол оронд хаашаагүй тааралдах сөөг ургамал юм. Буриад зон амь бөхтэй алтарганыг урт удаан оршихуйн бэлгэдэл хэмээнэ. Монгол даяар харин муу зүйлээс хамгаалахын бэлгэдэл болгон гэрийн тотго зэрэгт тогтоох нь бий.

Урьд нэг их номтой хүн чөтгөртэй дайралдаад хэн нь юунаас их айдаг талаар хэлцэж байж гэнэ. Тэр цагт чөтгөр хуврагт, “ За би алтан харганаас л их айдаг даа” гэж, харин хуврага, “ За би ч аагтай цай, өөхтэй махнаас л нүгэлгүй айдаг даа” гэж дээ. Төд удалгүй тэр хоёр эвдрэлцээд, хуврага чөтгөрийг их чадаад алтан харгана дунд орж хоргодсонд чөтгөр дэмий л ойртож чадалгүй баахан цай, мах овоолж хүлээж ядаад яваад өгч гэнэ. Хуврага ч сайхан цай ууж мах идэж аваад орон гэртээ харьж амь гарсан гэдэг домог бий.
Ара газара ургагшэ
Аса бүхэтэй Алтаргана
Алиган дээрээ тэнжээхэн
Аба эжий хоёрни
Эбэри газара ургагшэ
Ишэ бүхэтэй Алтаргана
Элигэн дээрээ тэнжээхэн
Эжий аба хоёрни
Ара газара ургагшэ
Аса бүхэтэй Алтаргана
Алиган дээрээ тэнжээхэн
Аба эжий хоёрни

Язгуур урлагийн Хөсөгтөн хамтлагийн Хөсөгтөн [2010] цомогт орсон хувилбар

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Монгол түмний минь өлмий өнөд бат оршиг

Элэг нэгт ахан дүүс, эрхэм хүндэт монголчууд аа,

Хотол олноороо гал бичин жилээ үдэж, “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилээ угтаж буй Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өлзийт жилийн ерөөл билиг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Цагаан сар бол ариун тунгалагыг, айсуй өдрүүдийн баяр жаргалыг, угтах ирээдүйн цог хийморийг бэлгэддэг, өвөг дээдсээс уламжилсан монгол түмний давтагдашгүй өв соёл билээ.

Улиран одож буй бичин жил монголчууд бидэнд үр өгөөж, хишиг буянаа хайрлалаа. Бас сургамж, ухаарал ч үлдээлээ.

Бороо хуртай дэлгэр зун, арвин ургацтай налгар намар болж өнгөрлөө. Малчин түмний минь уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр малын тоо толгой 61.5 саяд хүрч, 19 аймаг малаа таван төрөл дээр нь өсгөжээ. Тариаланчдын маань хураан авсан ургац сав дүүрэн байж, үр тариагаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргах нөхцөл бүрдсэн.

Үйлдвэрлэл, бизнес, соёл, шинжлэх ухаан, урлаг, спортын гээд олон салбарт Монголын нүдэндээ галтай, нүүрэндээ баясалтай, эрдэм ухаан төгс охид, хөвгүүд олон сайхан амжилт гаргаж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтууллаа.

Дөрвөн жилд нэг удаа болдог Улсын Их Хурлын болон орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгууль амжилттай болов. Монгол түмэн маань Монгол Ардын Намд итгэл хүлээлгэлээ. Буруудсаныг засах, бутарсныг цуглуулах, унасныг босгох үүрэг даалгаврыг ард түмэн маань энэ сонголтоороо бидэнд өгсөн. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө Улсын Их Хурал, Засгийн газар хичээн ажиллаж байна.

Үүний үр дүнд зарим эерэг өөрчлөлтүүд гарч эхэллээ. Сүүлийн 4 жилийн турш тасалдаж байсан төсвийн орлого 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 504 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай гарахаар байна. Гадаад валютын албан нөөц 1.3 орчим тэрбум долларт хүрлээ.

Улсын Их Хурал эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтад онцгой анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, үйлдвэрлэл бизнесийг дэмжих, иргэдийнхээ нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чиглэсэн чухал хууль тогтоомжуудыг батлан гаргалаа.

Улсаа өөд татах, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах төр, засгийн бодлого, зорилтыг манай ард түмэн сайн ойлгож, бүх нийтээрээ чармайж эхэлсэнд сэтгэл нэн таатай байна.

“Сэтгэлд гал байвал зууханд түлш олдоно” гэсэн мэргэн үг бий. Монголчууд сэтгэлдээ галтай, итгэлдээ нартай ард түмэн. Энэ галыг өрдөн асаах, дулаан халуун, амар амгалан нөхцөлийг бүрдүүлэх, улс орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бидэнд бий.

Хэрэгтэй цагт эвлэлдэн нэгдэх, зөвийг дэмжих, тууштай байх чадвар монгол түмний заяагдмал шинж билээ.

Тиймээс шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөөх Та бидний хамтын хичээл зүтгэл, сайн сайхан ирээдүйд тун удахгүй хүргэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Уудам эх орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж амьдран суугаа ахмад буурлууд, ахан дүүс, нийт ард иргэддээ угтан золгож буй “Алтан унжлагат” тахиа жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлэн барья.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА,

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

Төрийн түшээд Очирдарь шүтээнд мандал өргөлөө

Билгийн тооллын XYII жарны гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө /2017.02.27/ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар Гандантэгчэнлин хийдэд очиж, Мэгжид Жанрайсэг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.

Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдарь шүтээн, Мэгжид Жанрайсаг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлал ёсоор энэхүү үйл ажиллагаа болсон юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн золголт ёслол төгөлдөр боллоо

Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөө, Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирж нум эвшээлгэх ёслол үйлдэв. Уг ёслолын дараа УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар айлсан ирж байгаа улаагчин тахиа жилийн өнгийг хэлэлцэж, хүн зон амгалан тайван, мал сүрэг өсөн үржиж, өвлийг өнтэй сайхан давж, налгар хавартай золгож байгаа талаар ярилцлаа.

Сар шинийн өмнөхөн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хөдөө орон нутагт ажиллаад ирсэн бөгөөд мал сүргийн тоо толгой 61 саяд хүрч, аварга малчдын тоо 100 гаруй болсныг тэд онцлон ярилцаж байв. Аварга малчдад улаан халзтай гэр бэлэглэдэг болсонд малчид ихэд талархалтай байгааг мөн дурдаж байсан юм.

Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг эгшгийг зохируулан тааруулж,Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээн төр, түмэндээ өргөх магтаалыг хайлав. Тэрээр 24 дэх жилдээ Төрийн Хан хуурын хөг эгшгийг зохируулж байгаа ажээ.

Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:

“Хан хуураа цэнгүүлэн баясуулъя.

Хайрт эх орон, эрхт түмэндээ дуурсгая.

Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн сүлдээ

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшиглэнт хан хуураа

Хайрлан сахидаг Үндсэн хуулиа

Хар сүлд, Төрийн ордноо

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.

Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.

Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.

Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж гурвантаа уухайлахад Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэр ерөөл бат сайхан орших болтугай” хэмээн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хамт даган уухайлж хурайлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, цээл сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна гэлээ.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гавж Ё.Амгалан, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, ирж буй улаагчин тахиа жилийн өнгийг хэлэлцэв. Хамба, гавж нар айлсан ирж байгаа гал улаагчин тахиа жилд монголчууд хийморь сүлд өөдөө, хөгжин бадрахын нигууртайг айлтгав.

Үүгээр төрийн золголт өндөрлөв.