Categories
мэдээ соёл-урлаг

Амралтын өдрүүдээр “Аргил цагаан өвгөн” туулийг хайлна

“Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь ирэх амралтын өдрүүдэд Богд хааны ордны музейн Хаан туулийн өргөөнд хайлна. Энэхүү туулийг Монгол Улсын төрийн шагналт туульч Б.Авирмэдийн хүү төрийн өргөмжлөлт туульч А.Балдандорж хайлах ажээ.

Богд хааны ордон музей жил бүр өвлийн сард соёлын биет бус өвийг
хамгаалах, баримтжуулах, сурталчлан таниулах ажлын хүрээнд Хаан туульсын
өргөөнөө монгол тууль хайлуулдаг уламжлалтай. Тухайлбал, уг өргөөнд
өмнөх жилүүдэд “Аргил цагаан өвгөн”, “Наранхүү хаан”, “Долоон настай
довон хар бөх”, “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” зэрэг туулийг
бүрэн эхээр нь хайлуулж, олон нийтийн хүртээл болгож байсан юм. Хамгийн
сүүлд өнгөрсөн сард “Бүжин Даваа хаан” хэмээх их хөлгөн туулийг хайлсан
билээ.

Categories
мэдээ спорт

Д.Сумъяа, Д.Отгондалай нар Азийн оны онцлох тамирчин болжээ

Азийн спортын сэтгүүлчдийн холбоо 2016 оны онцлох тамирчдаа зарлалаа. Тус шалгаруулалтад “Рио-2016” олимпийн наадмын медальт манай Д.Сумъяа, Д.Отгондалай нар багтсан байна. Монголын
тамирчин тус шалгаруулалтад анх удаа багтсан нь энэ юм. Онцлох
тамирчинд дөрвөн орны нийт 20 тамирчин орсон бөгөөд БНХАУ, Иран,
Йеменээс эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин багтсан байна.

Categories
гадаад мэдээ

Фижид 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

Бүгд Найрамдах Фижи Улсад өнөөдөр хүчтэй газар хөдлөлт
болсны дараа цунамигийн аюулын дохио өгчээ. Одоогийн байдлаар ямар
хэмжээний хохирол гарсан талаар мэдээлэл ирээгүй байна.

7.2 баллын хүчтэй газар хөдлөлт аялал жуулчлалын төв болох Нади хотоос баруун өмнө зүгт 220 км-ийн зайд орон нутгийн цагаар 09:52 цагт болсон гэж АНУ-ын Геологийн судалгааны төв мэдэгдэв.

Газар хөдлөлт харьцангуй гүехэн буюу 15 км-ийн гүнд болсон байна.
Газрын гадаргатай ойр болсон газар хөдлөлт гүнд болсон хөдлөлтөөс илүү
их хохирол учруулдаг билээ.

Үүнтэй холбогдуулан Номхон далайн цунамигийн аюулын дохио өгөх төв
эргээс 300 км зайд цунами үүсч магадгүй гэсэн дохио өгсөн боловч цаг
орчмын дараа дохиог унтраасан байна. Фижигийн нийслэл Сува хотод нэг см
өндөр давалгаа үүссэн нь ажиглагджээ.

“Газар хөдлөлтийн улмаас ямар нэг хор хохирол учраагүй. Газар хөдлөлт
эргээс хол газарт болсон бөгөөд Сува, Нади хотуудад мэдрэгдээгүй. Харин
цунамигийн дохиог асаасны дараа Сува хотын оршин суугчид барилга байшин,
гэр орноо орхин дүрвэсэн боловч үдээс хойш тэд гэр, ажил руугаа буцсан”
гэж Фижигийн Гамшгийн менежментийн ахлах ажилтан Суниа Ратулеву
мэдэгдэв.

Categories
энтертаймент-ертөнц

С.Жавхлан утааны эсрэг дуу хоолойгоо нэгтгэж “Ээ халаг” дуу зохиожээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан төрийн ажлаа хийхийн хажуугаар нийслэлийнхний толгойн өвчин болоод байгаа утааны асуудлаар ч дуу зохиож дуулжээ. Тэрээр өөрийн авьяас чадвараа ашиглан “Ээ халаг” дууны үгийг зохиолцож, утааны эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа гэнэ. Эрхэм гишүүний дуунд

..Уушиг сагсайгаад байна

Утаанд хахаад байна

Ямар цагийн гай нь энэ вэ?

Яана даа, хэдэн хүүхдүүд минь

Ээ халаг

Энэ юу болоод байна вэ…. хэмээн бичжээ.

Харин хүмүүс түүнээс дараагийн удаа замын түгжрэлийн тухай дуу зохиож өгөөч гэж захиалж байгаа сурагтай.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Приус-20” маркийн машины 46 ширхэг толь авч явсан этгээдийг илрүүлжээ

“Приус-20” маркийн машины 46 ширхэг толь авч явсан этгээдийг өчигдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн илрүүлсэн байна. Сэжигтэн этгээдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчимд хоёулаа явж байхад нь саатуулсан байна. Авч явсан хайрцгийг шалгахад машины олон толь гарсан байна. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа аж.

Сэжигтнүүд толийг өөрсдөө хулгайлаагүй, 80 мянган төгрөгөөр хайрцагтай нь танканд амьдардаг хүмүүсээс хямдхан худалдаж авсан хэмээн мэдүүлжээ. Нэг толийг 2000 төгрөгөөр бодож авсан аж.

Сүүлийн саруудад машины эд ангийн хулгайн хэрэг огцом өсч буйг цагдаагийн байгууллагынхан сануулж байна. Иргэд өөрийн эд зүйл, тээврийн хэрэгслээ камертай, харуул манаатай газар байрлуулж эрсдлээс сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2498 төгрөгтэй тэнцлээ

Валютын ханш өдөр ирэх тусам өсч байна. Одоогоор манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2498.00 төгрөгтэй тэнцэж байна. Харин бусад валют болох рубль 41.30, юань 359.30, вон 2.06 төгрөгтэй тэнцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны хэргийг АТГ, ЦЕГ хамтран шалгана

Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан гэх хэрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нд баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газар байгуулсан байна. Ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцааг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагджээ.

Categories
мэдээ нийгэм

О.Алтангэрэл: С.Зоригийн хэргийн захиалагч талыг үргэлжлүүлэн шалгаж байх магадлал тун өндөр

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа. Төрийн нууцад хамааралтай гэх энэ хэргийн талаар тэрээр, “Аливаа улс орны хуулийн байгууллагын гүйцэтгэх ажил, энгийнээр бол тагнуулын үйл ажиллагаа маш нууц байдаг. Мөн төрөл бүрийн нууц ажиллагаанд оролцогч, хэрэгжүүлэгч тусгай ажилтны нэр нууц байх учиртай. Тэгэхээр шүүх хурлын явцад нотлох баримтыг шинжлэн судлах явцад олон төрлийн нууц задрахаас сэргийлэн хуралдааныг хаалттай явуулахаас өөр аргагүй байсан болов уу. Гэхдээ ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хүнийг яллаж л байгаа юм бол нэгэнт бий болсон нотлох баримт нь өөрөө нууц байх ёсгүй. Түүнчлэн энэн хэрэгт яллагдагч шүүгдэгчээр гурван хүнийг ялласнаас биш захиалагч нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй шийдвэрлэгдээгүй үлдэж буй нь харамсалтай” хэмээн ярьжээ.

Энэхүү ярилцлагын бүрэн эхийг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншина уу.

Categories
мэдээ спорт

Энэ сард Бөхийн өргөөнд гурван томоохон барилдаан болно

“Монгол бөхийн өргөө”-нд энэ сард гурван томоохон бөхийн барилдаан болно.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль
батлагдсаны ойн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн
өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөрт зориулан улс аймгийн алдар цолтой
үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг билээ. Шинэ үндсэн хуулийн
нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 13-нд
болно.

Мөн энэ сарын 15-нд “Талх чихэр” ХХК-ийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох юм.

Үргэлжлүүлэн энэ сарын 22-ны ням гарагт
улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224
бөхийн барилдаан болох юм байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын конгрессын шинэ бүрэлдэхүүн анхны хуралдаанаа хийлээ

Шинээр сонгогдсон АНУ-ын Конгрессын гишүүд өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч
Барак Обамагийн баталсан эрүүл мэндийн тухай хуулийг дахин хэлэлцэхээр
болжээ. Өнгөрөгч онд болсон тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд
Бүгд Найрамдах нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болсон билээ.
Улмаар конгресын анхны хуралдаанаа хийж, эрүүл мэндийн тухай хуулийн
төслийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан байна. Дээрх
хуулийн тухай АНУ-ын шинэ ерөнхийлөгч Д.Трамп “Эрүүл мэндийн тухай хууль
нь үр дүн муутайгээс гадна зардал ихтэй” хэмээжээ.