Categories
мэдээ спорт

Шигшээ багийн дасгалжуулагчийн шалгаруулалт зарлалаа

Биеийн тамир, спортын газар, Үндэсний шигшээ багийн албанаас Шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийн сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 26-нд зохион байгуулахаар болжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11-р сарын 24-ний тушаалаар Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин сонгон шалгаруулах, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам батлагдсан билээ. Үүний дагуу нэр дэвшүүлэх спортын холбоод дасгалжуулагчдын нэрсийг энэ сарын 21-ний дотор Биеийн тамир, спортын газарт өгөх аж.

Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын таэквондогийн шигшээ багийнхаа дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцогчдыг нэгдүгээр сарын 27-нд бүртгэж, 30-нд шалгаруулалтыг явуулах аж. Харин Монголын таэквондогийн холбоо нэгдүгээр сарын 25-нд оролцогчдыг бүртгэж, нэгдүгээр сарын 30-нд сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар товложээ.

Categories
мэдээ нийгэм

Буянт-Ухаа II хорооллын түрээсийн байрууд цагаан сарын өмнө эзэндээ очно

ТОСК-ийн дэд захирал Б.Цээпилдорж “Буянт-Ухаа II” хороололд 200 орчим орон сууц цагаан сарын өмнө сугалаагаар иргэдэд очно” хэмээн мэдээлэв. Одоогоор ТОСК 2000 орчим иргэний түрээсийн орон сууцанд орох хүсэлт илэрхийлсэн өргөдлийг хүлээж аваад байгаа юм. Тиймээс шинээр өргөдөл хүлээж авахгүй гэнэ. Буянт-Ухаа II хороололд борлогдоогүй үлдсэн гурван өрөө байрнуудыг түрээслэх юм. Нэг метр кв-ыг нь 5500 төгрөгөөр түрээслэх аж. Түүнчлэн нийслэлийн удирдлагын зүгээс утааны голомтод байгаа гэр хорооллын өрхүүдийн газар, байшинг орон сууцаар солих асуудлыг ч тавьж байгаа бөгөөд удахгүй шийдвэр гаргах бололтой.

Буянт-Ухаа II хорооллын дутуу баригдсан 18 барилгыг ирэх найм, есдүгээр сард ашиглалтад оруулна гэв. Ингэснээр 928 айлын орон сууц ашиглалтад орох юм. Эдгээр орон сууцыг түрээслэх, худалдах эсэхийг Засгийн газар шийдэх гэнэ. Цаашдаа ТОСК жил бүр 2000 айлын түрээсийн хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Хятадад коксжих нүүрсний үнэ 172 ам.доллартай тэнцэж байна

Хятадад коксжих нүүрсний үнэ өсчээ. Тухайлбал, Далианы таваарын биржид тонн нь 1199 юань буюу 172.91 ам.доллартой тэнцжээ. Нэг тонн коксжих нүүрс өмнөх долоо хоногт 1106.5 юаньтай тэнцэж байсан. Хятадын Засгийн газраас нь ашиггүй олон жил олборлолт явуулсан уурхайг хаахыг зорьж байгаа нь үүнд нөлөөлжээ.

Далианы таваарын бирж дэх төмрийн хүдрийн үнэ 4.5 хувиар нэмэгдэн, тонн нь 571.5 юаньтай тэнцжээ. Хятад улс өнгөрсөн оны эхний 10 сард Монгол Улсаас 17.47 сая тонн коксжих нүүрс импортолж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

ҮАБЗ-ийн хаалттай хуралдаан дээр хийсэн Ерөнхий сайдын мэдээлэл

Өчигдөр ҮАБЗ-ийн хаалттай хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлын талаар мэдээлэл хийсэн юм. Энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрээр нийслэлийн агаарын бохирдлын өнөөгийн байдал, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөө, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж эхэлсэн болон хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН ТАЛААР

Агаарын бохирдол иргэн бүрийн санааг зовоосон асуудал болоод байна. Хүүхэд багачуудын амьсгалын замын өвчлөл ихсэж, иргэдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байгаа нь яаралтай, дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг харуулж байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ДЭМБ-аас 103 орны 3000 орчим томоохон хотыг хамруулсан судалгаагаар агаарын бохирдлын түвшин хоёр дахин нэмэгдэж, эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөлөл эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Бага болон дундаж орлоготой улс орнуудын 100 мянгаас дээш оршин суугчидтай хотуудын 98хувь нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын бохирдлын тогтоосон стандартыг хангаж чадахгүй байгаа нь ард иргэдийн амьжиргааны түвшинтэй шууд холбоотойг харуулж байгаа.

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд Агаарын чанарыг хянах 15 харуулын автомат станц ажиллаж, агаарын бохирдлын хэмжээг өдөр бүр хэмжин бохирдуулагч бодисын хэмжээг олон нийтэд LED цахим дэлгэц, agaar.mn, гар утасны апликейшн зэргээр мэдээлж байна.

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ХЭМЖЭЭ ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН БАЙДЛААР:

PM2.5 буюу жижиг ширхэгт тоосонцрын хэмжээ 200 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээ буюу 50 микрограмм, метр кубээс 4 дахин их байна.

PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 7 хоногийн дунджаар 606 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээнээс 6 дахин их байна.

Хүхэрлэг хий: Өнгөрсөн 7 хоногийн дунджаар 235 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээнээс 4.7 дахин их байна.

Азотын давхар исэл: Өнгөрсөн 7 хоногийн дунджаар 119 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээнээс 2.4 дахин их байна.

Агаарын бохирдлын асуудлыг өнгөрсөн 10-аад жил ярьж байгаа боловч 4-5 Засгийн газар дамжин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан боловч нөхцөл байдал дээрдэхгүй байна.

Агаар бохирдуулах гол бодисууд болох том ширхэгт болон нарийн ширхэгт тоосонцор нь 10 микроноос жижиг хэмжээтэй үл үзэгдэх тоосонцрууд юм.

Эдгээр тоосонцор нь хорт хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг ба уушигны гүнд шигдэж, зүрх судас, амьсгалын замыг өвчлүүлж, хүний дархлааны системийг устгаж, хүүхэд, өндөр настан, бие султай иргэдэд хатгаа тусах, хорт хавдраар өвчлөх зэргээр нөлөөлж байна.

АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙН ТАЛААРХ СУДАЛГААНААС АВЧ ҮЗВЭЛ:

Нийт агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын яндангийн утаанаас,

Бохирдлын 5-6 хувийг үйл ажиллагаа явуулж буй дулааны цахилгаан станцуудаас ялгаруулж буй утаа эзэлж байгаа бол,

Автозамын хөдөлгөөнд оролцож байгаа 400,0 мянга гаруй автотээврийн хэрэгслэлээс ялгарч буй утаа, угаарын хий10 хувийг,

Дээр дурьдсанаас бусад эх үүсвэрээс ялгарч буй утаа, тоосжилт 4 хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ нь жилд 5,9 сая тонн бөгөөд үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байна.

Гэтэл дулааны цахилгаан станцуудад түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа ч агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний 6 хувийг эзэлж байна.

Түүхий нүүрсний хэрэглээнээс гадна агаар бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл юм.

Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд эдгээр автомашинаас ялгарч байгаа утаа, угаарын хий нь нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байна. Нийт автотээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай автомашин байгаа нь бохирдолт үүсэхэд нөлөөлж байна.

“Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах журам”-ын дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллогыг явуулсан дүнгээс халаалтын зуухнуудын талаарх зарим нэг тоо мэдээллийг та бүхэнд танилцуулъя.

10 кВт хүртэлх хүчин чадалтай зуух

Монгол Улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаагаас нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хороололд нийт 198 мянга гаруй өрх бүртгэгдсэнээс ердийн галлагаатай халаалтын эх үүсвэртэй 187 мянган өрх, нам даралтын зуухтай 9,0 мянга гаруй халаалтын уурын зуух бүхий аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт \10 кВт хүртэл хүчин чадалтай\ 160,9 мянган зуух бүртгэгдсэний 38 хувь буюу 61,000 өрх нь энгийн зуух, 62 хувь буюу 99,9 мянган өрх нь сайжруулсан зуух ашиглаж байна.

11 кВт-аас дээш хүчин чадалтай зуух

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт 11-100 кВт хүртэл хүчин чадалтай 3,1 мянган усан халаалтын зуух бүртгэгдсэн ба дүүргээр нь авч үзвэл хамгийн их нь Баянзүрх дүүрэгт 698, Сонгинохайрхан дүүрэгт 675 зуух, Чингэлтэй дүүрэгт 505 зуух ашиглагдаж байгаа бол бусад 3 дүүрэгт 354-395 зуух байна.

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 10 кВт хүртэлх хүчин чадалтай ердийн галлагаатай 9,6 мянган зуух, сайжруулсан 1,2 мянган зуух, нийт 10,8 мянган зуух ашиглагдаж байна.

Дулааны цахилгаан станц зэрэг томоохон эх үүсвэрүүдийн хувьд

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2, 3, 4 дүгээр ДЦС, Амгалан дулааны станцад ажиллаж буй нийт 29 зуухны хэрэгцээнд жилдээ 4,8 сая тонн нүүрс, аймаг орон нутагт ажиллаж байгаа нийт 72 халаалтын зуухны хэрэгцээнд жилдээ 1,9 сая тн нүүрс түлж байна.

АГААРЫН БОХИРДОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙН ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛЪЯ:

Агаарын бохирдолт хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ, Дэлхийн банк болон олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас хийсэн олон талын судалгааны үр дүн, тайланг бид уншиж танилцах боломжтой юм.

Эдгээрээс гадна манай Анагаах Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэн, судлаачид АНУ-ын Берклийн Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн их сургуулийн судлаачидтай хамтран нийслэлийн агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, тодорхой насны хүн амд болон тодорхой нэр төрлийн өвчлөлд хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчилсан судалгааг хийсэн байна.

Эдгээр бүх судалгаа, тайлангийн дүгнэлт бүгдээрээ Улаанбаатар хотын агаарын бохирдол, түүнээс хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж буй үндсэн шалтгаан бол түүхий нүүрсийг галлагаанд хэрэглэж байгаа явдал гэж дүгнэж байна.

Агаарын бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй зарим сөрөг нөлөөллийг авч үзвэл:

Амьсгалын замын өвчлөл манай хүн амын дундах тэргүүлэх өвчлөл болж агаарын бохирдолт ихтэй гэр хороололд амьдарч байгаа өндөр настан, бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний хүндрэлд хүргэж байна.

Зүрх судасны өвчлөл, цус харвалт, уушигны архаг үрэвсэл зэрэг өвчлөлд хүргэх нэг шалтгаан болж байна,

Жирэмсэн эхчүүдэд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж, ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, зулбах, дутуу төрөх, шинээр төрсөн хүүхдийн жин буурах гэсэн үр дагаварт хүргэж байна.

Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа шалтгааныг арилгах арга хэмжээг авахын зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилтан, эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулах, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүдийг дархлаажуулах, витаминжуулах зэрэг олон талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

АГААРЫН БОХИРДОЛТЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛЪЯ:

Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн жилүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэдгийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрсөн өдрүүдэд тодорхой танилцуулсан.

Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас тодорхой ажлуудыг хийж ирсэн ч төрийн бодлогын залгамж, уялдаа холбоо дутагдалтайгаас бид өнөөдрийг хүртэл агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадаагүй, олон нийтийн онцгой анхаарлыг татсан, тулгамдсан асуудал хэвээр байна.

Нийслэлийн агаарын бохирдол нь бидний амьдрах уламжлалт зан заншил, хэрэглэж буй түлээ түлш, хот суурин газрын хүн амын төвлөрөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан бий болж, олон арван жилийн туршид хуримтлагдсан асуудал болсон учир бид энэ байдлаас ангижрахын тулд богино, дунд, урт хугацаанд чиглэсэн олон талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байж нааштай үр дүнд хүрнэ.

Иймээс бид цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг 2017 ондоо багтаан яаралтай хэрэгжүүлэх, мөн дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж ангилан авч үзлээ.

1. Богино хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээг авч үзвэл:

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2016 оны гуравдугаар улирлын байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд 214,7 мянган өрх амьдарч байгаа бөгөөд үүнээс 92,8 мянган өрх гэрт, 121,9 мянган өрх байшин сууцанд амьдарч байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж Засгийн газрын тогтоолыг гаргасан. Засгийн газрын энэхүү тогтоолыг дагалдуулан холбогдох бусад шийдвэр, журмыг батлан мөрдүүлж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар гэр хорооллын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 75 хувь буюу 110,8 мянган хэрэглэгч 2 тарифт тоолууртай бөгөөд эдгээр өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг бүрэн хөнгөлж байна.

Цаашид 2 тарифт тоолуургүй 36,4 мянган айл өрхийг тоолууржуулах, цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад богино болон дунд хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

1 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнзохион байгуулж, ард иргэддээ халаалтын системийг танилцуулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийг сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Банкуудын холбоотой хамтран гэрийн цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг Ногоон зээлийн сангаас зээлээр авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зориулах төсөв хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх,

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулж орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих,

Сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулж 2017 онд нийтдээ 23,0 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах,

Агаарын бохирдлын хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийт, иргэдэд мэдээлэл бодит өгч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн сурталчилгааны ажлыг зохион байгуулах,

Автомашинаас ялгарах хорт утааг бууруулах, тортогийг барих шүүлтүүрийг автомашинд суурилуулах шаардлагыг тавьж, мөрдүүлэх,

110 мянган айл өрхийг 2.5 квт-ын чадалтай цахилгаан халаагч хэрэгслээр халаах техникийн боломжийг бүрдүүлсэн.

Үүнээс 20 мянган айл өрхийг 4 квт чадалтай цахилгаан халаах хэрэгслийг ашиглах техникийн боломжийг бүрдүүлнэ.

Одоо ашиглаж байгаа нам даралтын халаалтын 70 зуухны үйл ажиллагааг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно.

Цахилгаангүй 5800 айл өрхийг 4 квт-ын чадалтай цахилгаан халаагуур ашиглах боломжтойгоор дэд бүтцийг бий болгож холбоно.

Цахилгаан халаах хэрэгслийг ашиглах схем, аюулгүй ажиллагааны заавар, гарын авлагыг боловсруулж, хэрэглэгч бүрт түгээнэ.

Агаарын бохирдлоос шалтгаалан хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, томуу томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. Үүнд:

Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар Томуу, томуу төст өвчний байдлыг хэлэлцүүлж цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээх, улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 орыг нэмж ажиллуулах зэрэг шийдвэрийг гаргаж ажиллуулахад бэлэн болоод байна.

Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/185 дугаар тушаалаар 533 резидент эмч, 64 сувилагчийг гэрийн эргэлтэнд гаргаж, нийслэл хотын хүүхдийн тасаг бүхий нэгдсэн эмнэлгүүдэд 596 ор нэмж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар тус тус ажиллуулж байна.

Засгийн газрын 2016 оны 215 дугаар тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн 10 нэр төрлийн ууж хэрэглэх эмийг 100% үнэгүй олгох асуудлыг шийдвэрлэсэн.

2. Дунд хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар танилцуулъя:

Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуухаар хангах, ахуйн хэрэглээнд угаасан нүүрс, боловсруулсан түлшийг ашиглахад иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах,

Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, зохистой байршуулах, улмаар орон сууцжуулах ажлыг цаашид эрчимжүүлэх,

Монгол гэрийг дулааны алдагдал багасгах технологийг дэмжиж ажиллах,

Олон жилийн насжилттай хуучин автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авах, нийтийн тээврийн автобусыг хийн түлшинд ээлж дараатай шилжүүлэх,

Агаарын чанарын хяналт-шинжилгээг өргөжүүлж, суурин автомат суурин харуулын тоог нэмэгдүүлэх,

Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй 160 халаалтын зуухыг буулган хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох,

Гэр хорооллын 68 мянган айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх,

Гэр хорооллын 43 мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангах,

Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулаан хангамжид холбох байгалийн хийгээр ажилладаг шинэ эх үүсвэрийг барих туршилтын төсөл хэрэгжүүлнэ.

3. Урт хугацаанд (4-7 жилийн дотор) авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар:

Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх замаар хүн амын 40 гаруй хувь нь нийслэлдээ төвлөрч байгаа өнөөгийн сөрөг үзэгдлийг халж, хүн амыг зохистой байршуулах, тодорхой бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,

Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх,

Нийслэлд төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн бодлогыг хэрэгжүүлэх,

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөвхөн тогтоол шийдвэр биш бодитой үйл ажиллагаагаар бууруулах шаардлагатай. Үүний тулд бид агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөв төлөвлөн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд ихээхэн хэмжээний хөрөнгө, төсөв шаардагдахаар байна.

Богино хугацаанд хэрэгжүүлэх гэр хорооллын эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд ойролцоогоор 100,0 орчим тэрбумтөгрөгийн эх үүсвэр шаардагдана.

Цаашид авах бусад арга хэмжээний талаар эрдэмтэн судлаачидтай сайтар зөвлөлдсөний үндсэн дээр тодорхой төлөвлөгөөг боловсруулан гаргаж, түүнд шаардагдах хөрөнгө эх үүсвэрийг нарийвчлан тооцоолох болно.

Өвлийн улиралд гэр, орон сууц, албан тасалгаагаа халаахад зориулан шатааж байгаа түүхий нүүрс, бусад түлшнээс ялгарч байгаа утааны хор хөнөөл бидэнд ямар их үнэтэй тусч байгааг бид шат шатандаа ухамсарлаж ойлгох ёстой.

Цаашид 1,3 сая гаруй хүн амтай томоохон хотын хөгжлийн төлөвлөлтийг алсын хараатай боловсруулж хэрэгжүүлэх, хүн амын орон сууцны бодлогыг зөв төлөвлөх, гэр болон байшин сууцны халаалтыг орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр бүрэн шийдвэрлэх зэрэг алсыг харсан, зарчмын шинэ шийдлүүдийг өнөөдрөөс гарган хэрэгжүүлэх ёстой юм.

Агаарын бохирдол гэсэн энэхүү нийгэмд үүсээд байгаа сөрөг үзэгдэл нь бид бүгдийн оролцоотой үүсч, бүрэлдэж байгаа учраас бид энэхүү сөрөг үзэгдэлийг хамтын хүчээр, бүх нийтийн оролцоотой бууруулах боломжтой.

Агаарын бохирдлоо бууруулж чадвал бид хамтдаа эрүүл байж, сэтгэл тайван амьдарч, эдийн засгийн хэмнэлттэй, ногоон хөгжлийг түүчээлж цэнхэр эх дэлхийгээ ирээдүй хойч үедээ үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулах болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Жавхлан, Г.Уянга нар Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрах болсноо мэдэгдэв

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг гарган мэдээлэл хийж байсан. Тэрээр үндэслэлүүдээ УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Тэгвэл түүний хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Жавхлан хүлээн авчээ. Тэд өнөөдөр хамтран хэвлэлийн хурал хийж, Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрахаар болсноо мэдэгдэцгээв.

Г.Уянга Ерөнхийлөгчийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулсан, “Рио Тинто”-гоос өндөр үнэтэй байр авсан, Тэргүүн хатагтайн нэр дээр АНУ-д 3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хандивын аян зохион байгуулсан тухай мэдэгдэв. Мөн санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг тооцолгүйгээр АСЕМ-ийг зохион байгуулсан гэж шүүмжилллээ. Тусгаар тогтнол, эвнэгдлийн нам УИХ-д суудалгүй учраас УИХ-ын байнгын хороонд саналаа оруулах боломжгүй юм. Тиймээс С.Жавхлан гишүүнээр дамжуулан байнгын хорооны хуралдаанд оруулж, Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг ярихаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл 40 гаруй хувьтай байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн явц, зохион байгуулалт ямар байгаатай нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдөр танилцлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 4-20-ны хооронд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд эрэгтэйчүүд 18-50, бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалттай байдаг.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Даваарагчаа “Манай дүүргийн хувьд цэргийн бүртгэлийн ажил хэвийн хэмжээнд явагдаж байна. Эхний долоо хоногийн байдлаар нийт бүртгүүлэх хүмүүсийн 40 гаруй хувь нь хамрагдаад байна. Үлдсэн хугацаанд бүрэн хамрагдах боломж бий гэж харж байна” хэмээлээ.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа “Энэ жил Батлан хамгаалахын багц хууль шинээр батлагдсан. Шинэ хуулийнхаа дагуу цэргийн тоо бүртгэлийн ажлаа явуулж байна. Манай дүүргийн хувьд бүртгэлийн ажил 50 орчим хувьтай байна. Иргэд тэр дундаа залуусын оролцоо өмнөх жилүүдээс өссөн, идэвхитэй байгаа нь ажиглагдаж байна” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Энэ удаагийн цэргийн тоо бүртгэлийн ажлын хүрээнд тодорхой зорилтуудыг тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тоо бүртгэлд хамрагдах ёстой иргэдийн 41.7 хувь нь хамрагдаад байна. Бүртгэлийн ажил нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд энэ сарын 20-ныг хүртэл бүх өдөр ажиллаж, иргэдийг хүлээн авна. Өнгөрсөн онуудад санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүсийг энэ жил ямар нэгэн торгууль, захиргааны арга хэмжээ авахгүйгээр бүртгэхээр болсон” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жень Тун Тао: Хятад хүүхдүүд эх орондоо энэ сурах бичгээр суралцаж хүрдэг түвшинд “Үй цай”-гийн сурагчид хүрсэн байна

БНХАУ-ын Ся Мэний их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн захирал Жень Тун Таотай ярилцлаа. Тэрбээр “Үй цай”-д ажилласан доктор, профессоруудын багийг ахалсан юм.


-Монголд ирсэн зорилгоос тань яриагаа эхэлье?

-Би “Үй цай” сургуультай анх хэрхэн холбогдсон, ямар чиглэлээр хамтарч ажиллаж байгаа тухайгаа ярья. Одоогоос зургаан жилийн өмнө Бээжин хотноо болсон дэлхийн Күнзийн институтуудын хурал дээр “Үй цай” сургуулийн захиралтай танилцсан юм. Тэр цагаас бид нягт хамтарч ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд олон зүйл дээр хамтран ажиллаж ирлээ. Энэ удаа бид Монгол Улсын хятад хэлний сургалттай “Үй цай” сургуулийн сургалт, сурагчдын хятад хэлний мэдлэг, сургалтын хөтөлбөртэй танилцан, шинжилгээ, дүгнэлт хийж, санал солилцон сурах бичиг, дасгал ажлын дэвтэр зэргийг хамтран бичиж боловсруулах, судалгаа шинжилгээний ажлыг хамтран явуулах талаар ярилцахаар ирсэн юм. Бид энэ сургуулийн хятад хэлний сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, сурах бичиг, орчин, сурагчдын хятад хэлний мэдлэг чадварын түвшинтэй танилцлаа “Үй цай” сургуулийн хятад хэлний сургалтын хөтөлбөр HSK-гийн бүх түвшинд суурилж Европын CEFтүвшинтэй жишиж, хятад улсын бага дунд сургуулийн хятад хэлний сурах бичиг, хэрэглэгдэхүүнийг хэрэглэн Үй Цай хятад хэлний боловсрол загварыг буй болгож хэрэгжүүлж байгаа нь ихээхэн онцлогтой байна. Үүний үр дүнд Малайз, Индонези зэрэг хятад үндэстэн буюу цагаач хятадууд голлосон ард иргэдтэй орнуудын хүүхдийн хятад хэлний түвшинд хүрчээ. Зарим талаараа тэднээс ч давуу байна. Жишээлбэл нэгээс тавдугаар ангийн хятад хэлний сургалт Малайз, Индонезийн хятад цагаач хүүхдүүд голчилсон сургалтад тавигддаг түвшин чанараас ч давсан тал байна. Энэ бол бидний хувьд маш олзуурхууштай зүйл. Харин ахлах болон дунд ангийн сурагчдын хувьд тэдний түвшинд хүрчээ. Энэ амжилт нь олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, оновчтой зохион байгуулалт, туршлагатай холбоотой. “Үй цай” сургуулийн сайн туршлагыг бусдад түгээх, таниулах талаар ч би бодож байна. Манай Ся Мэний их сургуульд Дэлхийн Күнзийн институтуудын захирлуудын институт байгуулагдаж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрт хятад хэл, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Күнзийн институт болон танхимын удирдлагууд энд ирж сургалт семинарт хамрагдах юм. Энэ ажлыг Ся Мэний их сургууль хариуцаж зохион байгуулна. Би энэ хурал дээр Монгол Улсын “Үй цай” сургуулийн жишиг загварыг олонд таниулах хүсэлтэй байна. Бид зөвхөн өөрсдөөсөө биш бусдаас суралцах, давуу талыг нь авч ашиглах ёстой. Өнгөрсөн хугацаанд тус сургууль дээр ажиллаж, хичээлд суун, багш, сурагч, удирдлагуудтай уулзаж ярилцсаны үр дүнд манай профессорын баг нэгэн дуугаар “Үй Цай” хятад хэлний өндөр түвшний мэдлэг чадварыг хүүхдүүдэд олгодог юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Монгол, Хятад хоёр улс эдийн засаг, санхүүгийн хувьд асар өргөн хүрээнд маш олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж байгаа. Соёл боловсролын чиглэлээр хараахан энэ түвшинд хүрч чадаагүй байна. Бид хоёр орны боловсролын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

-Хятад хэл заадаг бусад монгол сургуулиудтай танилцсан уу?

-Бид Монголын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад дунд сургуулиудын тухай мэдээлэл авсан. Өөрсдөө бас очиж байсан тохиолдол бий. Интернэт бусад мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авсан. Мөн тэдгээрт сурдаг хүүхэд, ажилладаг хүмүүстэй ярилцсан. Харин “Үй Цай” сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог, хүрч буй амжилт нь бидний анхаарлыг татсан учраас энэ сургуулийг сонгон хамтран ажиллаж байгаа юм.

-Хятад хэлний сургалттай сургуулиудын ачаалал их байгаа тухай шүүмжлэл сонсогддог. “Үй цай”-г бусад сургуультай харьцуулахад ачаалал хэр байна вэ. Хүүхдийг сайн сургахын тулд ачаалал өгөх ёстой гэдэгтэй та санал нийлэх үү?

-Би Австралид хорь гаруй жил амьдарсан бас Америк, барууны орнуудтай хамтарч ажилладаг сургуульд ажилладаг хүний хувьд жишээ хэлье. Хятад болон барууны боловсрол ялгаатай л даа. Хятадад дунд сургуульд хувийн сектор багатай. Ихэнхи нь улсын сургуулиуд байдаг. Улсын сургуульд ямар байгаа гэхээр өглөөний найман цагаас орой 21 цаг хүртэл тухайн сурагч сургууль дээрээ байх ёстой. Амралтын өдөр гэдэг ойлголт маш бага. Бараг байхгүй гэж болно. Энэ бол хятад загвар. Барууны загвар хоёр хэлбэртэй. Улсын сургууль, хувийн хэвшлийн сургууль гэж хоёр загвар бий. Улсын сургуульд бол хичээл цөөтэй, цаг зав ихтэй, хүүхэд насныхаа жаргал цэнгэлтэй байдлаар сурдаг. Тэгвэл хувийн сургуулийн сурагчдын хувьд “Үй цай” сургуулийн жишгийн дагуу үдээс хойш 17 цагийн үед хичээл нь тардаг. Хариад гурваас дөрвөн цагийн гэрийн даалгавар хийдэг. Ингэж суралцсны үр дүнд энэ хүмүүс бодлого тодорхойлогч, манлайлагч болж төлөвшдөг. Боловсролд хэр цаг зарцуулахаас хамаарч тухайн хүний ирээдүй тодорхойлогдоно. Эцэг, эхчүүд үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хэрэв та хүүхдийнхээ ирээдүйг илүү өндөр түвшинд төсөөлж байгаа бол бусад оронд ч адилхан хувийн сургуульд, цаг хугацаа зарцуулж хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Манай Хятадад ийм нэг үг байдаг. Хэрвээ чи хүүхэд байхдаа хэдий чинээ хичээн зүтгэнэ хожим хүмүүс чиний төлөө төдий чинээ зүтгэнэ гэж.

-Хятад багш шаардлага өндөртэй гэдэг. Даалгавар хийгээгүй сурагчид шийтгүүлэх нь бий. Орчин үед эцэг, эхчүүд өндөр шаардлага тавьдаг болсон. Хятад багш нар нийгэмтэйгээ зохицож өөрчлөгдөж байгаа юу, эсвэл уламжлалаа хадгалах ёстой гэж үздэг үү?

-Боловсрол олгохдоо хүүхдийг шийтгэх үү, шийтгэх бол яаж шийтгэх гэдэг нь зөвхөн Хятадын биш, дэлхий нийтийн асуудал. Хятадын дотоодод энэ асуудлаар эсрэг тэсрэг үзэл бодол явдаг. Зарим багш, сургууль “Хүүхдэд огт гар хүрч болохгүй” гэдэг. Бага хэмжээний шийтгэл байж болно гэсэн өөр хандлагатай багш нар ч бий. Эцэг, эхчүүд ч мөн адилхан. Зарим эцэг эх “Ганц нэг шов шув байж болно. Ингэснээр хүүхэд хүмүүжнэ” гэж байхад зарим эцэг эх “Шийтгэл хэрхэвч байж болохгүй. Энэ бол хүүхдийг хүчирхийлж байгаа хэлбэр” гэж үздэг. Энэ бол болохгүй гэж заасан ч одоогоор бүрэн арилаагүй зүйл. Би одоо өөрийнхөө үзэл бодлыг хэлье. Бага насны хүүхэд аливаад хариуцлага хүлээх, буруу зүйлийг засч залруулж явах нь маш чухал. Хэрэв бид энэ талаар багад нь ойлгуулж төлөвшүүлэхгүй бол насанд хүрсэн хойно нь хүмүүжүүлнэ гэж байхгүй. Хийсэн буруу зүйлээ яаж залруулах, зөв болгохыг ойлгуулах үүднээс тодорхой хэмжээний шийтгэл байх боломжтой. Харин шийтгэл ямар хэмжээнд, ямар хэлбэртэй байх нь чухал. Жишээлбэл багш даалгавар хийгээгүй сурагчийг алган дээр нь шугамаар зөөлөн тогшиж шийтгэх аргыг хэрэглэдэг. Харин элдэв юмаар гар хөлөн дээр нь цохих бол өөр асуудал.

Үүн дээр анхааруулж хэлэхэд улс үндэстэн болгон өөрийн соёл уламжлалтай. Энэ бүхнээ тооцох учиртай.

-Сурах бичгийн хувьд дэвшилттэй, аль эсвэл сануулж хэлэх зүйл анзаарагдав уу?

-Манай багийнхан санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн зүйл бол “Үй цай” сургууль “Үй вэнь” гэдэг сурах бичгийг сонгож сургалтандаа ашиглаж байгаа нь хамгийн зөв сонголт гэж үзсэн. Энэ сурах бичиг одоогоос жар, далан жилийн өмнөөс Хятадын дотоодын сургалтад ашиглагдаж эхэлсэн юм. Хятадын үе үеийн олон зуун эрдэмтэн энэ сурах бичиг дээр ажиллаж агуулга, арга хэлбэрийг шинэчлэн сайжруулж ирсэн. Маш олон жилийн турш үр өгөөжөө өгч, энэ сурах бичгээр дамжуулж хятад бичиг үсэгт тайлагдан төлөвшил, хэл соёл, боловсролоо олж авч байна.

Бид үр дүнд тулгуурлаж үнэлгээ өгөх зарчмаар ажилласан. “Үй цай” сургуулийн сурагчдын хятад хэлний боловсрол, өөрийгөө илэрхийлэх чадвар нь энэ сурах бичигтэй холбоотой. “Үй Цай” хятад хэлний сургалтын хөтөлбөрийн агуулга оновчтой, багшийн заах, сурагчийн эзэмшвэл зохих мэдлэг чадвар, хүрэх түвшинг сайн тодорхойлжээ. Хятад хүүхдүүд эх орондоо энэ сурах бичгээр суралцаж хүрдэг түвшинд “Үй Цай” сургуулийн сурагчид хүрсэн байна. Энэ бол маш том амжилт. Гадаад хүмүүс хятад хэл сурахад зориулагдсан сурах бичиг 2000 гаруй байдаг. Гэтэл “Үй цай” сургууль энэ дундаас сонгоогүй нь эхлээд хачирхалтай санагдсан. Гэтэл үр дүн нь өндөр байлаа.

-Та бүхэн төгсөгчдөд онлайн сургалт явуулах талаар хамтарч ажиллаж байгаа гэсэн. Ийм сургалт үргэлжлэх боломжтой юу?

-Бид анх эрдмийн зэрэг олгох сургалт явуулахаар ярилцсан. Цаашдаа онлайн сургалтын танхим өргөн цар хүрээтэй явах боломжтой. Дэлхийн боловсролын чиг хандлага яг энэ онлайн сургалт руу асар их хэлбийж байна. Ер нь ирээдүйн сургалт бол заавал нэг улс оронд очиж сурах биш өөрийнхөө байгаа газраас өөр нэг газрын боловсрол эзэмших хэлбэр рүү явж байна. Энэ үүднээс цаашдаа гурван түвшинд онлайн сургалтын танхимыг ажиллуулахаар төлөвлөж байгаа. Эхнийх нь эрдмийн зэрэг олгох сургалт, хоёрдугаарт сургалт семинарын хэлбэртэй байх боломжтой. Гуравдугаарт нь сургалтын хэрэглэгдэхүүний солилцоо байх боломжтой. Зөвхөн хүүхэд биш багшийг ч сургах юм. Энэхүү сургалтыг онлайн буюу сүлжээний сургалт болгох цаашдаа зөвхөн “Үй цай”, Ся Мэний их сургууль бус Монгол, Хятадын сургалтын маш том талбар болгохоор ажиллана. Цаашлаад харилцан туршлага хуримтлуулах талаар ашиглаж болно. Зөвхөн их сургуулийн сургалтад ч бус дунд сургуулийн сургалтад ч ашиглах боломжтой.

-“Үй цай” сургуулийн хоёр төгсөгч Ся Мэний их сургуульд тэтгэлгээр сурдаг гэж сонссон. Тэдний тухайд та юу хэлмээр байна?

-Манай сургуульд “Үй цай” сургуулийн хоёр төгсөгч 100 хувийн тэтгэлэгээр сурч байгаа. Энэ хоёр оюутан монгол хүүхдүүдийн хятад хэлний боловсрол өндөр түвшинд байгааг харуулсан жишээ гэж би үздэг. Манай сургуульд 86 орноос оюутан сурч байна. Дийлэнх нь мэргэжлийн ангид орохоосоо өмнө хэлний бэлтгэл хийдэг. Хэлний бэлтгэл хийсэн ч хичээлээ ойлгохгүй байх хүндрэл бий. Харин “Үй цай” сургуулийн хоёр төгсөгчтэй ярилцаад хэлний бэрхшээл үүсэхгүй гэдгийг ойлгосон. Одоо ч тэд багштайгаа болон бусад хүүхдүүдтэй ямар нэг бэрхшээлгүй харилцаж, амжилттай суралцаж байна.

Би бас нэг зүйлийг энд дурдмаар байна. Боловсрол мэдлэгээс гадна төлөвшил хүмүүжил чухал. Хятад энэ талаар баялаг туршлагатай. Гэрийн хүмүүжил өндөртэй. Сургуулийн орчинд ч зөв төлөвшил өгөхөөр зорьж байдаг. “Үй цай” сургуулийн сурагчид коридорт бидэнтэй таараад, зам тавьж өгч, мэндэлж хүндэлж байгаагаас хүүхдэд маш зөв төлөвшил хүмүүжил олгодог гэдгийг харлаа.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ улс-төр

АН-ын сунгаанд оролцогчид Архангай аймагт ажиллав

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид орон нутгийн намын гишүүдтэйгээ уулзсаар байна. Ойрын өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад ажиллалаа. Намын гишүүд орон нутгийн намын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, дэмжих вэ гэдгийг маш их сонирхож байна. Тэд энэ асуултад ийн хариулжээ.


С.Эрдэнэ: Орон нутгийн намын байгууллагуудыг онцгойлон дэмжинэ. Ардчилсан нам “Орон нутаг төвтэй нам” болохын төлөө ажиллана. Намын бодлого, үйл ажиллагааг орон нутаг руу чиглүүлж, орон нутгийн намын байгууллагуудыг идэвхжүүлж онцгой анхаарна. Орон нутагт бүсийн нэгдсэн сургалт, уулзалтыг жил бүр зохион байгуулна. Би анхан дунд шатны намын зовлонг биеэрээ мэднэ. Баянгол дүүргийн Ардчилсан намын даргаар багагүй хугацаанд ажиллаж, зовлон жаргалыг нь өөрийн биеэр тууллаа. Тийм учраас гишүүдээ сонсох, тэднийг дэмжих, хамтран ажиллахад анхаарах болно.

Лу.Гантөмөр: Анхан шат маань өнөөдөр орхигдсон байна. Үүрийн хурлыг тогтмолжуулж, аймаг, сумын хурлыг жилд нэг удаа заавал хийдэг болгон. Ардчилсан нам их хурлаа жилд нэг удаа хийдэг байх ёстой. Хэрвээ их хурлаа хийхгүй бол намын дарга ажлаа өгөх ёстой. Олонхийн шийдвэрийг намын шийдвэр болгохын төлөө 2017-2020 онд хүний нөөцөө бэлтгэж, Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа хүмүүсээ сургана. Монгол төрийн нүүр царай болсон төрийн албан хаагч, улстөрийн албан хаагчдыг бэлтгэнэ.

Н.Алтанхуяг: Анхан, дунд шатны байгууллагуудыг бэхжүүлсэн ардчилсан нам болгоно. Намын гишүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, төрийн албанд бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж аймаг, сум, дүүрэг тус бүрт сургалт зохион байгуулна. ҮЗХ-ын гишүүдийн татварын тодорхой хувийг намын анхан дунд шатны байгууллагад хуваарилан намын байгууллагыг бэхжүүлэхэд анхаарна.

Д.Эрдэнэбат: Анхан шатны намын байгууллагуудад үнэхээр санаа зовж байна. Санхүүжилт маш хүнд байна. Ардчилсан намын анхан шатны үүрийн бүх гишүүдийн хурал нь Ардчилсан намд элсэж гишүүнээр бүртгүүлсэн бүх хүнд нээлттэй байна. Үүрийн намын зөвлөлдөх зөвлөлийн төвшнөөс эхлэн Ардчилсан намын бусад бүх шатны хуралд татвар төлсөн, таслах эрхтэй гишүүд оролцож шийдвэр гаргана. Анхан шатны бүх нэгжид орон тоогоор нэг улс төрийн ажилтан ажиллуулж, нийгмийн даатгалыг намаас төлнө.

Ж.Батзандан: Намын төсвийн 70 хувийг анхан шатны байгууллагуудыг дэмжихэд зарцуулна. Шат шатны намын төсвийн зарцуулалтыг гишүүдэд ил тод нээлттэй, хяналттай болгож, жил бүр намын санхүүжилтэнд хөндлөнгийн аудит хийлгэж, дүнг цахим хэлбэрээр гишүүдэд мэдээлдэг болно. Бүх шатны намын удирдлага, сонгуульт албан тушаалтнуудад нь зөвхөн тухайн орон нутагт амьдардаг иргэд байх болно.

Categories
мэдээ спорт

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн бөхийн барилдаантай

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой энэ сарын 13-ны өдөр тохионо. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан билээ.

Комиссыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж ахалж, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллаж буй.

Тэгвэл энэ өдөр шагнал гардуулах, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийг хориг тавина гэж найдаж байна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Харин энэ төслийг МАН-ынхан өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн учраас дэмжихгүй гэдгээ МАХН-аас мэдэгдээд буй. Өнөөдөр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбогдуулан хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргалаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ хуулиар зөвхөн МАН хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. АН, МАХН болон бусад намууд хамтарч хүнээ нэр дэвшүүлж, өрсөлдөх боломжгүй болгож байна. Бидний харж байгаагаар гуравхан хүн дэвшинэ. Тэр гурван хүнийг тэгш гараанаас явуулаач ээ. Тэгэхийн тулд сурталчилгааны зардлыг нь төрөөс даацгаая. Хандив авахыг нь, эдийн засгийн хараат байхыг нь болиулъя гэж бид үзэж байна. Ажлын хэсгийн эхний хуралдаан дээр төсвийг нарийвчлан ярьж байсан боловч байнгын хороо баталгаажуулсангүй. Энэ хуулинд “МАН-ын хүнийг дэмжицгээе” гэсэн үг л алга. Нийт олноос сонгогдож гарах төрийн тэргүүнийг улстөржүүлж, намжуулсан, хэтэрхий нэг талыг барьсан байгааг бид хариуцлагатайгаар эсэргүүцнэ. Бид Үндсэн хуулийн цэцэд хандана. Бүх төрийн байгууллагыг МАН гартаа авцан байгаа энэ үед ардчилал, шударга ёсонд аюул учирч байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг МАН-тай нийлэхгүй байж, энэ хуулинд хориг тавих байх гэж найдаж байна.