Categories
мэдээ улс-төр

УИХ-аар юу хэлэлцэх вэ?

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт болж, шинэ долоо хоногт УИХ, Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлаад байна. Энэхүү хуваариар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Уг төсөлд дотоодын цэргийг дахин байгуулах тухай асуудал туссан юм.

Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Сонгуулийн ерөнхий хорооноос уг төслийг цаг алдалгүй батлах шаардлагатайг сануулсаар буй. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлыг зохион байгуулахаас эхлээд хуульд заасан зарим зохицуулалтыг зөрчихгүй байхын тулд шинэ долоо хоногт багтаан тус төслийг УИХ батлах шаардлагатай болж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах жагсаалтаас харж болно.


БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 17-ны Мягмар гаригт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Занданшатар нарын 28 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

01 дүгээр сарын 18-ны Лхагва гаригт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээлэл.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 19, 20-ны Пүрэв, Баасан гаригт 10.00 цагаас:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Занданшатар нарын 28 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
Categories
мэдээ нийгэм

“Эх барихын тусламж үйлчилгээ-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ сард “Эх барихын тусламж, үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг “Өргөө” амаржих газарт зохион байгууллаа.

Нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх байгууллага харилцан бие биеэ дэмжиж ажиллах, тэргүүн туршлага болон цаг үеийн мэдээллээ солилцож хамтран ажиллах талаар энд зөвлөлдсөн юм.

“Эх барихын тусламж үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтаас дараах санал, зөвлөмжийг гарган хэрэгжүүлж ажиллахаар боллоо

-Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв жирэмсний хяналтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллах. Үүнд жирэмсний хяналтад цаг хугацаанд нь хамрагдахын ач холбогдлыг олон нийтэд таниулахад чиглэсэн сурталчилгаанд онцгой анхаарах.

-Холбогдох байгууллага хоорондын мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах. Тус ажлын хүрээнд эхний ээлжинд дараах үйл ажиллагааг зохион байгуулах:

*Дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газрууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай удирдлага, эмч, мэргэжилтэн, нэгжийн утасны нэгдсэн жагсаалтыг дотоод хэрэгцээнд зориулан гаргаж хүргэх (Нийслэлийн эрүүл мэндийн газар),

*2017 оны хоёрдугаар сард амаржих газрын үйл ажиллагааг нийт дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах (Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хүрээ амаржих газар),

*2017 оны эхний хагас жилд багтаан аль нэг дүүргийн эрүүл мэндийн төв гурван амаржих газрын холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд жирэмсний хяналт, эх барихын тусламж, үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг танилцуулах холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах (НЭМГ, аль нэг дүүргийн эрүүл мэндийн төв),

-Дүүргийн эх барихын эмч нарыг амаржих газрууд ажлын байран дээр дагалдуулан сургах, мэргэжил дээшлүүлэх боломжоор ханган ажиллах

-Байгууллагын загварын ном (Brandbook)-той болж, хаяг, ажлын хувцас зэргийг жигд болгох

-Амаржих газрын стандартыг шинэчлэх шаардлагатай гэж үзвэл амаржих газрууд саналаа нэгтгэж Нийслэлийн эрүүл мэндийн газарт ирүүлэх. Нийслэлийн эрүүл мэндийн газар холбогдох байгууллагад уламжлах

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 17 градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Боксын улсын аваргууд тодорлоо

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө спортын төв ордонд үргэлжилж байна.

Өнөөдөр аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтууд болж байна. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн жингийн аваргууд эхнээсээ тодорлоо.

48 кг-д О.Жаргалан алтан медаль, Ж.Нямсүрэн мөнгөн медаль, Б.Нүржамила, Д.Дэлгэрмөрөн нар хүрэл медаль хүртлээ. Харин 54 кг-д М.Гүндэгмаа алт, Н.Оюун-Эрдэнэ мөнгө, 60 кг-д У.Шинэцэцэг нар түрүүлж, мөнгөн медалийг З.Уянга хүртэж, хүрэл медалийг Р.Отгонбаяр, Г.Золжаргал нар тус тус хүртлээ.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн болох 49 кг-ын шигшээд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Х.Энхмандах нар үлдээд байсан. Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө 4:1 онооны харьцаагаар ялж, улсын аварга цолыг хүртлээ. Түүний хувьд зургаа дахь удаагаа улсын аваргад түрүүлээд байна. Харин мөнгөн медалийг Х.Энхмандах, хүрэл медалийг Х.Азбаяр, Ц.Жамъяанбат нар хүртлээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп: ОХУ бидэнд тустай байвал заавал хориг тавих албагүй

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаатай байж, хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ. Түүнчлэн Хятадын “Нэг Хятад” бодлогоос гадна бусад бүх асуудал гэрээ хэлэлцээрийн дагуу явж байгаа гэжээ. Тэрбээр 12-р сарын эхээр АНУ-Хятадын тогтсон харилцааг эвдэж, Тайванийн ерөнхийлөгчтэй утсаар ярьсан юм. Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэг “Нэг Хятад” бодлогыг сахих болсноос хойш анх удаа уламжлалыг эвдсэн Трампын тэр үйлдэлд Бээжин эсэргүүцэл илэрхийлсэн юм.

Тэрээр, “Хятадууд манипуляци хийж долларын ханшийг сулруулдаг, гэхдээ бид өөрсдийн валютын ханшийг сулруулж байна гэхийн оронд манай валютын ханш унаж байна гэж тэд хэлдэг. Гэхдээ тэд зориудаар ханшийг нь унагаж байгаа юм” хэлсэн байна. Гэхдээ Цагаан ордонд төвхнөсөн эхний өдрөө яарч тэднийг “Манипуляци хийдэг гэж зарлахгүй” гэдгээ илэрхийлжээ.

Харин ОХУ-ын асуудлаар тэрээр, “Хэрэв Москва лалын хэт даврагч бүлэглэлүүдтэй тэмцэх болон бусад асуудлаар Вашингтоныг дэмжиж ажиллавал ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг цуцлах боломжтой, хоорондоо ойлголцоод, ОХУ үнэхээр бидэнд туслалцаа үзүүлж байхад яагаад заавал хориг тавих ёстой гэж…” хэмээн Трамп хэлжээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай биечлэн уулзаж, санал солилцох боломж бүрдэнэ гэдэгт итгэж буйгаа мөн илэрхийлсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөл бөмбөгчдийн аваргууд тодорлоо

МХБХ-оос жил бүр уламжлал зохион байгуулдаг өсвөрийн футзалын улсын аваргууд тодорлоо. Энэ сарын 3-наас эхэлсэн өсвөрийн УАШТ хөвгүүдийн 11, 13, охидын 11, 13, 15, 17 хүртэлх гэсэн зургаан насны ангилал дор зохион байгуулагдав. Энэхүү зургаан насны ангилал бүрт “Арвис” клубын багууд медаль авсан нь онцлох үйл явдал боллоо.

МХБХ-ны 2016 оны “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч” Л.Банзрагч тэргүүтэй “Арвис” клубын дасгалжуулагчид энэхүү тэмцээнд багаа тун сайн удирдаж энэ амжилтад хүрлээ. Хөдөө орон нутгийн төлөөллүүдээс Төв аймгийн 11, Ховд аймгийн 13 хүртэлх хөвгүүдийн баг хүрэл медаль хүртлээ.

Мөн охидын 11 хүртэлх насанд Архангай аймаг, 13 хүртэлх насанд Өвөрхангай аймгийн “Титэм хужирт” багийн охид мөнгөн медаль хүртлээ. Тийнхүү тэмцээнд байр эзэлсэн багуудад медаль, шагналыг нь өгөхөөс гадна шилдгүүдээ мөн тодрууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ханиад томууны тархалт тодорхой хувиар буурч байгаа ч хүндрэл хэвээр байна

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өчигдөр харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Энэ хүрээнд томуу, томуу төст өвчний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, цаашид хийх ажлынхаа үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн юм.

Шуурхай хурлаар томуу томуу төст өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, ялангуяа хүүхдийн эргэлт үзлэг, резидент эмч нарын ажлын явц, утасны зөвлөгөө болон хүүхдийн орны хуваарилалт, долоо хоног бүр хийгдэж буй дэмжлэгт хяналтыг талаар мэдээлэл өгсний зэрэгцээ ТТТӨ-ний үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох, 0-5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг танилцуулсан.

Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 09-ний байдлаар, амбулаторийн 98985 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9873 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 10.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.2 хувиар буурчээ. Нийт өвчлөгсдийн 77.49 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж буй бөгөөд нийт орны ачаалал 16.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан нийт 400-гаад ор гаргасан төдийгүй Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 50 ор шинээр байрлуулсан. Цаашид улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 ор нэмж ажиллуулах, Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байнагэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цэнхэр нүдэн бүсгүй” балет өнөөдөр тоглогдоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн тайзнаа өнөөдөр 17.00 цагаас Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг тоглох гэж байна.

Энэхүү балетын гол дүр болох дэггүй, дүрсгүй, дурласан бүсгүй Сванильдад балетын залуу жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан О.Анужин гоцлон бүжиглэнэ. Францын хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь 3 бүлэг, 3 үзэгдэлтэй. УДБЭТ”-ын тайзнаа тавьсны 50 жилийн ой 2016 онд тохиосон. “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг 1966 оны 5 дугаар сарын 25-нд анх УДБЭТ-ын тайзнаа тоглож, 1976 онд сэргээн тавьж байжээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл театрын жил бүрийн хуваарьт ордог, үзэгчдийн шимтэн үздэг сонгодог бүтээлийн нэг болсон “Цэнхэр нүдэн бүсгүй”-ээр бүжигчин О.Анужин өнөө орой үзэгчдээ уяраах нь ээ.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчид Хөвсгөл аймагт ажиллаж байна

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна. Хөвсгөл аймгийн АН-ын гишүүдтэй уулзаж, өөрсдийн мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалтаа хийж байна. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа хийж буй. Энэхүү уулзалт тэдний 18 дахь уулзалт юм. Харин одоо Увс, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд болон нийслэлийн долоон дүүрэгт ажиллах үлдээд байгаа аж.

АН-ын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа дуусахад 15 хоног үлджээ. Нэр дэвшигчдийн сурталчилгаа оны өмнө арванхоёрдугаар сарын 22-ны өдөр эхэлсэн. Сурталчилгаа нийт 40 хоног үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 29-ний өдөр санал хураалт болно.

Categories
мэдээ улс-төр

Депутатууд Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар хэлэлцэв

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийнхэн Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Юуны түрүүнд Үндсэн хуульд яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгааг иргэдэд ойлгуулах, энэ талаар ард түмнээс асуух нь чухал гэж цөөнгүй депутат хэллээ. Өөрчлөлт орууллаа гэхэд парламентын дээд, доод танхимтай болох, парламентын засаглалыг бэхжүүлэх, шүүхбайгууллагын хараат бус байдлыг одоогийнхоос илүүхангах талыг түлхүү тусгах, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх зэрэг санал гарч байлаа.

Мөн 1999-2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгож, хаа хаанаа сахилга, хариуцлага, шударга ёсыг эрхэмлэн, хуулиа чанад сахиж ажиллах нь чухал байгааг нэр бүхий депутатууд хэллээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэхэд маш болгоомжтой хандах ёстой, өөрчлөх цаг нь болоогүй гэсэн байр суурьтай хүн ч цөөнгүй байлаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлана гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага, НҮБХХ-ийн багийн ахлагч болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид багтсан.

Ажлын хэсэг 21 аймаг, нийслэл хотод судалгаа хийн, хэлэлцүүлэг явуулж дүгнэлтээ энэ оны эхний улиралд багтаан Засгийн газарт таниулах үүрэг хүлээсэн юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.