Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн алба “Мэдээллийн ухаалаг хөтөч” байршууллаа

3амын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, мэдээ мэдээллийг нэг цэгээс тасралтгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор “Мэдээллийн ухаалагч хөтөч”-ийг байршууллаа. Иргэд энэхүү “Мэдээллийн ухаалагч хөтөч”-өөс хэлтсийн танилцуулга, шалгагдаж буй зам тээврийн ослын мэдээлэл, бүсийн зохицуулагч, хэрэг бүртгэгч нарын утасны дугаар, зураг, өрөөний дугаар болон шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалт, хууль эрх зүйн тусламж зэрэг бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, ямар нэгэн чирэгдэлгүй хүлээн авах боломжтой боллоо гэжЗамын цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албан татвар, төлбөр хураах ажил тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулагдана

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажил тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулагдана. “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнө үү.

Жич: Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй байна. Мөн 21 400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн эрхийн асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийнэ. Хүүхэд хамгаалалтай холоотой олон асуудлыг хөндөх энэхүү мэдээллийг бид тухайн үед нь бүрэн эхээр нь хүргэх болно.

Эргэн сануулахад, Монгол Улс одоогоос 28 жилийн өмнө НҮБ-ээс 1989 онд батлан гаргасан “Олон улсын хүүхдийн эрхийн конвенци”-д нэгдэн орсон бол УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сард баталж, есдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Засгийн газраас Хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлэхэд зориулан 2017 онд 400 сая төгрөг, Хүүхдийн тусламжийн 108 утасны төвийн зардалд 200 сая төгрөг, хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтэд 5,8 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрт эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч ойрын 2-3 жилдээ нийт хүүхдийн 60 хувьд буюу 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг бэлнээр олгож, үлдсэн 40 хувьд нь 2019 оноос нөхөж олгох шийдвэрийг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн иргэд үнэгүй үзлэг, оношилгоонд хамрагдав

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн ахмад настнуудыг эмнэлгийн үзлэг, оношилгоонд үнэгүй хамруулж байгаа аж.

Өмнө нь тус дүүргийн 27 дугаар хорооны 180 ахмад эмнэлгийн үзлэг, оношилгоо хийлгэсэн бол өчигдөр 29 дүгээр хорооны иргэдийг хамруулжээ.

Дараагийн ээлжинд жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг үнэгүй үзлэг, оношилгоонд хамруулах юм байна.

Ахмадууд нүд, ходоод, элэг гээд өвчлөлд хамгийн их өртөх магадлалтай эд эрхтнээ үзүүлж, зөвлөгөө авчээ.

Энэ төрлийн үзлэг, оношлогоог хийх болоход дүүргийн эмнэлгүүд ачаалал ихтэй, хэд хоног явах шаардлагатай болдог. Зарим тохиолдолд хэдэн сараар ч хүлээх тохиолдол бий гэнэ. Тиймээс тойргийнхоо иргэдийн эрүүл мэндэд анхаарч, үнэгүй үзлэг, оношлогоонд хамруулсан нь цагаа олсон сайхан ажил боллоо гэж талархаж байна.

Ахмадуудыг дараах үзлэг, оношлогоонд хамруулжээ.

  • Элэгний вирусийн маркьер \HBsAg, Anti HCV\
  • Ходоодны H.Pylori \хеликобактер\
  • Элэгний хавдрын маркьер \AFP\
  • Сахар
  • Хэвлийн эхо
  • Зүрхний бичлэг
  • Шээсний шинжилгээ
  • Нүд зэрэг болно.
Categories
мэдээ спорт

Боксын УАШТ өнөөдөр өндөрлөнө

Боксын 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ спортын төв ордонд тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөх юм. Энэ удаагийн тэмцээнд нийт 39 багийн 201 тамирчин эмэгтэй найм, эрэгтэй есөн жинд хүч сорин өрсөлдөж байгаа юм.

Энэ жилийн тэмцээний хувьд сүүлийн хоёр жил дараалан 56 кг-д хүч үзэж, аваргалсан олимпийн наадмын тавдугаар байрт шалгарч байсан ОУХМ Э.Цэндбаатар жин өгсөж 60 кг-д өрсөлдөх болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татаад байсан. Энэ жинд олимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга МУГТ Д.Отгондалай байгаа. Энэ жингийн гол тулаан хоёр тамирчны дунд өрнөнө хэмээн спорт сонирхогчид таамаглаж байсан.Тэгвэл таамаг ёсоор МУГТ Д.Отгондалай ОУХМ Э.Цэндбаатар нар 60 кг-ын жингийн аваргын төлөө шалгарч үлдээд байгаа юм.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн футзалын улсын аваргууд тодорлоо

Өсвөрийн футзалын улсын аваргууд өнөөдөр тодорлоо. Тус тэмцээн энэ сарын гуравнаас эхэлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү шилдгүүдээ тодрууллаа.

Өсвөрийн УАШТ хөвгүүдийн 11, 13, охидын 11, 13, 15, 17 хүртэлх гэсэн зургаан насны ангилал дор зохион байгуулагагдсан бөгөөд зургаан насны ангилал бүрт “Арвис” клубын багууд медаль хүртжээ.

Хөдөө орон нутгийн төлөөллүүдээс Төв аймгийн 11, Ховд аймгийн 13 хүртэлх хөвгүүдийн баг хүрэл медаль хүртлээ. Мөн охидын 11 хүртэлх насанд Архангай аймаг, 13 хүртэлх насанд Өвөрхангай аймгийн “Титэм хужирт багийн охид мөнгөн медаль хүртлээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна

Их хурлын дарга мөнгөний эрэлд мордож, баахан явж явж ирлээ. Эхлээд юмыг яаж мэдэхэв гээд хойд хөршдөө давхиад буусан. Гэтэл “Танай монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлага гэдгийг мэддэггүй хүмүүс” гэж ам руугаа алгадуулах нь тэр. Тодруулбал, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монголын парламентын тэргүүнийг хүлээж авахдаа шууд л тэгж хэлсэн. Ингээд ноён спикер гишүүдээ дагуулаад дэлхийн баян орнуудын тоонд зүй ёсоор бичигддэг Арабын улсуудыг зорьсон. Эмират, Саудын Араб, Кувейтээс мөнгө босгох нь найдвартай болов уу гэж амьхандаа итгэсэн. Тэгтэл Арабын нэгдсэн Эмират улсын парламентын дарга “Эдийн засгийн тусламж үзүүлж болно. Гэхдээ олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримтлах ёстой”-г сануулсан бол Кувейт “Монголд хөрөнгө оруулах төсөл хөтөлбөр алга байна” гэж мэдэгдсэн юм.

Их хурлын дарга ийм л нэг бүтэл муутайхан, ганзага хоосон яваад иржээ. Хойд хөрш болоод Арабын орнуудын эдийн засгийн тусламж үзүүлж чадахгүй гэх мэдэгдлийн цаана урд хөршийн маань хатуу бодлого нуугдаж байгаа байлгүй дээ. “Монгол Улс Хятадын санал болгоод байгаа хөнгөлөлттэй зээлийг авахгүй, өөр улс орноос зээл авах нь” гэж тээг саад хийж байгаа биз. Өнөө “хятад тэврэлт” гэх айхтар зүйлдээ оруулах гэсэн санаархлын нэг хэлбэр энэ мөн байх. Сануулахад, манай улс ирэх оны гуравдугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлээс Монголын Засгийн газрын босгосон бондуудын хамгийн эхнийх буюу Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өр төлнө.

Уг өрийн 520 тэрбум төгрөг буюу 210 сая ам.долларыг улсын төсвөөс үлдсэн 370 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудаар төлүүлнэ гэж байгаа. Хөгжлийн банкнаас буюу “Чингис” бондоос санхүүжүүлт авсан төсөлд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, Эрдэнэс таван толгой, “Хөтөлийн цемент шохой” компанийн өргөтгөл, нийслэл хотын болон орон нутгийн авто замууд багтаж байгаа юм. Эдгээр төслийн дийлэнх нь эргэн төлөгдөх боломжгүй, ойрын хэдэн жил улсын төсөвт үр ашгаа өгөх ямар ч боломжгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон бондынхоо өрийг төлж чадахгүйд хүрвэл Хөгжлийн банкийг дампуурсанд тооцох нь хууль. Хөгжлийн банк дампуурна гэдэг Монгол Улс дампуурлаа гэсэн үг. Үүнийг олон улсын хэллэгээр дефолт гэж нэрлэдэг. Дефолт зарласан тухайн улс орноос гадныхан хамгийн түрүүнд нүүрээ буруулж эхлэх нь жам. Гадны хөрөнгө оруулалт, банк санхүүгийн урсгал, зээл тусламж бүх зүйл зогсох нь дамжиггүй. Монголын төр засаг гадагшаа хичнээн санал санаачилга, төсөл хөтөлбөр гаргаад нэмэргүй. Биднийг хэн ч тоохгүй, улс орон гэж үнэлэхгүй. Харин ч даажин тохуу хийж “Дефолт зарлачихсан юм. Илүүчлэх юм байвал өгье. Зовж байгаа амьтад” гэх зэргээр өрөвдмөөр хандлага үзүүлнэ. Эдийн засгийн боломж бололцоотой, хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлж байгаа Хятад гүрэнд хуваарилж, өлсгөж цангуулалгүй аваад явахыг ч санал болгохыг үгүйсгэх аргагүй. Туурга тусгаар Монгол Улс ингэж өмнөд хөршөөсөө бүх зүйлээ асуусан, өөрийн гэх толгойгүй болж буйн эх үүсвэр ерөөсөө л эдийн засгийн баталгаагүй болсны илэрхийлэл. Ийм үед бидний сүйд болоод байдаг ардчилал маань ч худлаа болно. Хятадын мэдлийнх гэх нь хаашаа юм. Гэхдээ л үгнээс зөрсөн үйлдэл хийвэл бөөн гомдол санал, уньсан туньсан байдал үзүүлэх нь дарамттай. Ер нь тэгээд сүүл үеийн улс төрийн байдлыг анзаарахад урдаас айлгаж, хойноос анхааруулсан ийм л нөхцөл бүрдэх шинжиндээ орчихлоо.

Тэгэхээр өмнөд хөршийнхөө үгэнд орохгүйн тулд, дэлхийн улс орнуудад хоёр талаасаа хоол горьдсон өрөвдмөөр дүр төрхтэй харагдахгүйн тулд яах ёстой вэ. Монголчуудыг эх оронч сэтгэлтэй байхыг “Өдрийн сонин” уриалж байна. Улс орны хувь заяа тун эмзэг боллоо. Монгол Улс түүхэндээ хоёр удаа хүндхэн байдалд орж байсан гэдэг. Дотоодын тэмцэл хэрээс хэтэрсний горонд Манжийн эрхшээлд орсон. Сүүлд хориод оны эхээр гаминд эзлэгдэж байсан. Тэгвэл хориннэгдүгээр зуунд дефолт болж дэлхий нийтэд дампуурлаа зарлах дээрээ тулаад байна.

Олон улсын хөрөнгийн зах зээлээс “Чингис”, “Самурай” бонд нэрээр босгосон Хөгжлийн банкны 1.8 тэрбум ам.доллар, 580 сая еврогийн өр зээлийг Монголын төр төлж дийлэхгүй шинжтэй боллоо. Хэрвээ гаднаас мөнгө босгоё гэвэл бурхан шажнаасаа няцсан, хөршүүдийнхээ үгнээс гарахгүй гэж улс төрийн айхтар том амлалт өгч байж таван төгрөгтэй болох юм байна.

Гаднаас орж ирэх улс төрийн агуулгатай, далд нарийн бодлоготой “айхтар хатуу” мөнгийг авч өр зээлээ төлөхийн оронд монголчууд бид өөрсдөө тэр өрийг төлчихвөл яасан юм бэ. Үндсэндээ Монголын төр засаг ард түмэндээ хандаж, ард түмнээсээ зээлж өрөө төлөхөөс өөр гарц байна уу. Монголын томоохон компани, аж ахуйн нэгжүүдийг жинхэнэ эх оронч байхыг цаг үе шаардаж байна. Ядах нь аа, татвараа урьдчилгаа болгоод төр засагтаа тавь, зуун саяар зээлээр өгмөөр байна.

Дефолт гэдэг зөвхөн Монгол Улсад бий болж байгаа зүйл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Америк, Герман, Англи гээд дэлхийн хүчирхэг улс орнууд дефолт болж байсан түүх бий. Тэд эдийн засгийн энэхүү эрсдэл, дампуурлаас хэрхэн гарч байсан гэвэл ерөөсөө л ард түмнийх нь эх оронч үзэл аваад гарч байсан. Бэлээхэн жишээ гэхэд Өмнөд солонгосчууд байна. 1998 оны Ази тивийн хямралд хамгийн ихээр өртсөн орон Солонгос юм. Тухайн орны ард түмний хүн нэг бүрийн хүчин зүтгэл, улс орноо гэх сэтгэл тэрхүү хямралыг даван туулсан байдаг. Өнөөдөр Солонгос улс хөгжил дэвшлээрээ ямархан хэмжээнд байгаа билээ. Солонгосын ард түмэн төв банкныхаа эрдэнэсийн санд тушааж мөнгө болгохоор алт, мөнгөн ээмэг бөгжөө бариад оочерлоод зогсож байсан гэдэг.

Яг үүн шиг монголчууд алт эрдэнэс, машин тэрэг, мал хөрөнгө… мөнгө болчихоор юу л байна, тэр бүхнээ улсдаа хандив, зээл болгож өгөх хэрэгтэй. Малчид мал сүргээ, тариаланчид тариа будаагаа зарж борлуулан улс орондоо хандивламаар байна. Монголын ард түмэн ингэж нийтээрээ хөдлөхөд дааж давшгүй зүйл биш, ойрын хэдэн жилийн өр дорхноо л барагдаад ирнэ. Эрх биш ардчиллын буянаар монголчууд хадгаламжиндаа тав, арван тэрбум долларын хөрөнгөтэй болсон байлгүй. Түүнийгээ төр засагтаа зээлүүлэх хэрэгтэй. Мөн оффшорт мөнгөө хадгалуулсан нөхөд, одоо л хэрэг болно гээд улс орондоо өгөх нь чухал. Улс орон хөл дээрээ тогтон, хөгжин дэвшиж цаг сайхан болох үед буцааж авна биз.

Харин зээл тусламжийг хүлээж авах хяналтын зөвлөлийг ард түмнээс сонгох нь зөв. Тэрхүү хяналтын зөвлөлд нам улс төрийн харьяалалгүй, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс орно. Хяналтын зөвлөлийнхөн тусламж, зээлийг нарийн нягт дансалж, цаг тухай бүрт нь олон түмэнд хэвлэл мэдээллээр мэдэгдэж байх үүрэгтэй. Улсын төсвөөс өр зээл авсан хүмүүсийн төлбөрийг барагдуулах, мөн төрийн мөнгийг хувьдаа завшсан нэгэнд нь хатуу арга хэмжээ авахыг хяналтын зөвлөл хариуцаж ажиллана.

Шашин төрөө нулимж байж хэдэн бор цаас царайчилснаас монголчуудынхаа халуун сэтгэл, жинхэнэ эх оронч эр зоригт найдсан дээргүй юу. Ингэж хүн бүхэн эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс салгахыг “Өдрийн сонин” уриалж байна. Хүний эрхээр жаргаснаас өөрийн эрхээр зов гэдэг. Сэтгүүлчид бид нийгэмд хүлээсэн үүргийнхээ дагуу энэ асуудлыг гаргаж тавьж буй юм. Нарийн учрыг мэргэжлийн хүмүүс нь залаад чиглүүлээд явах учиртай.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн аймгаас нөөцийн мах бэлтгэнэ

Засгийн газар өвөлжилт хүндэрсэн аймгуудаас 30 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөөд байна. Энэ нь малчид орлоготой болох төдийгүй төв суурин газрын иргэдийг махаар хангахад ч дөхөмтэй гэж үзэж буй аж.

Нийслэлийн хэмжээнд идэшний цагаар махны үнэ тогтвортой хадгалагдаж байсан ч саяхнаас өсчээ. Мах нэг кг тутамдаа 500 орчим төгрөгөөр өссөнийг худалдаачид хэлж байна. Энэ нь нийлүүлэлт багассантай холбоотой аж.

Орон нутгаас мах бэлтгэх ажлыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдад даалгаад байгаа.

Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын УАШТ-ий шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, тэмцээний шилдгүүдийг шалгаруулсан юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдөрт зориулан /2017.01.13/ Монгол бөхийн өргөөнд болсон үндэсний бөхийн барилдааны хоёрын давааны дараа Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн шатарчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардуулж баяр хүргэлээ.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдээс нийслэлийн Баянгол дүүргийн шатарч Э.Энх-Амгалан 8 оноогоор түрүүлж, Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор, Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал 6.5 оноогоор хоёр, гуравдугаар байр эзэлж, Хөвсгөл аймгаас оролцсон Д.Хашхүү, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Б.Бат-Эрдэнэ нар шагналт байрт шалгарсан юм.

Харин эмэгтэйчүүдээс нийслэлийн Баянгол дүүргийн оролцогч Г.Отгонтуяа 7 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол Сүхбаатар дүүргийн оролцогч Л.Мөнхзаяа, Сонгинохайрхан дүүргээс оролцсон М.Жаргалсайхан нар тус бүр 6 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.

Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн нар уг тэмцээний “Оюунлаг түшээ”-гээр тодорсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар, шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор шалгарсан Ардын Их Хурлын депутат 77 настай Д.Найдан нарт өргөмжлөл гардуулж баяр хүргэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

АН-ын даргад нэр дэвшигчид өнөөдөр Орхон, Булган аймгийн гишүүдтэйгээ уулзана

Монгол орноо нар зөв тойрон намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзаж байгаа Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалт Эрдэнэт хотноо боллоо. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжсөн. Эрдэнэт хот анх байгуулагдаж байх үедээ 7800 хүнтэй байсан бол өдгөө Орхон аймгийн хүн ам 90 орчим мянга болсон бөгөөд эдгээр хүмүүсийн төлөөлөл болсон 500 гаруй иргэн, ардчилсан намын гишүүд дэмжигчид уулзалтад оролцож, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, асуулт асууж хариулт авлаа. Өнөөдөр Булган аймагт нэр дэвшигчдийн уулзалт үргэлжилнэ.