Categories
мэдээ нийгэм

Академичийн сонгуульд 11 эрдэмтэн нэр дэвшжээ

Монгол улсын Шинжлэх ухааны Академиас 2 жил тутам ШУА-ийн гишүүн (академич)-ий сонгуулийг явуулдаг билээ.

Энэ удаагийн ээлжит сонгууль 1 дүгээр сарын 19-ний өдөр болох бөгөөд сонгуулийн өмнө нэр дэвшсэн эрдэмтэд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлдэг уламжлалтай. Үзэсгэлэн 1 дүгээр сарын 17-ны өдрийн 09.00-18.00 цаг хүртэл ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус/-ын 6 давхарт болно.

Энэ удаагийн академичийн сонгуульд дараах 11 эрдэмтэн нэр дэвшээд байна.

1. Москвад төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны ахлах зөвлөх, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэмчигжавын Моломжамц

2. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дамдинсүрэнгийн Цэвээндорж

3. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор (Ph.D) Сампилдондовын Чулуун (ШУА-ийн гишүүнийг сонгох журмын 4.1-д заасны дагуу)

4. ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Бүдээбазарын Авид

5. ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэлэгийн Сангаа

6. ХАА-н техникийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Жамсрангийн Түмэн

7. ШУТИС-ийн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Халтарын Энхжаргал

8. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Шагдарын Цоож

9. ШУА-ийн бүтцийн төрөлжсөн академи хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D) Бадрахын Бурмаажав

10. ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Агипарын Бакей

11. ХААИС-ийн Мал аж ахуй-биотехнологийн сургуулийн профессорын багийн ахлагч, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D) Халтарын Тогтохбаяр нар нэрээ дэвшүүлжээ.

ШУА-ийн гишүүнээр шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн орны болон олон улсын түвшинд үнэлэгдсэн шинжлэх ухааны докторын зэрэгтэй, шинжлэх ухааны ёс зүйг хүндэтгэдэг, нэр хүнд бүхий Монгол улсын иргэнийг монгол улсын ШУА-ийн Их чуулганаар сонгодог юм.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад гадаадын 122 орны 23737 иргэн бүртгэлтэй байдаг

Гадаадын иргэн, харьяатын газар сэтгүүлчдийг урьж дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Тус газрын дарга Д.Мөрөн 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулахдаа “2016 онд баталсан Хилийн тухай хуулийн шинэчилсэн хуулиар хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа нь энэ оны хоёрдугаар сард Хил хамгаалах газарт шилжиж байгаа. Манай байгууллага зургаан газарт байрладаг. Бүсийн газар гэж орон нутагт дөрвөн газар бий. Буянт-Ухаа болон Замын-Үүдэд байрладаг. Улсын хэмжээнд хилийн 46 боомт бий. Өнөөдрийн байдлаар 27 нь байнгын үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад 122 орны 23737 иргэн бүртгэлтэй байна. Хамгийн олон нь БНХАУ-ын иргэд бөгөөд 8707, БНСУ-аас 2558 иргэн бий” гэх мэдээг онцоллоо. Мөн хууль зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргахаас гадна мөнгөн дүнгээр торгодог байна. 2016 онд гэхэд тэрбум гаруй төгрөгөөр гадаадын иргэдийг торгосон мэдээг цахим дэлгэцээр харуулав. Бусад мэдээг дараагийн дугаарт дамжуулна.

Тус газар 2017 оныг “Цахим Иммигрэйшн”-ий жил болгосныг дарга Д.Мөрөн танилцуулав. Энэ хүрээнд:

-Визний зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ.

-Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудын цахим системийг нэвтрүүлэх, бичиг баримтуудыг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломжийн тооцоо судалгааг хийнэ.

-Зорчигчийг ирэхээс нь өмнө шалгадаг APP системд холбогдоно.

-Интерполын мэдээллийн системийг ISM системтэй холбох тооцоо судалгааг хийж, гэрээ байгуулна

-Архивын цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм байна.

Гадаадын иргэн харьяатын газар 2015 онд 26 189 иргэнд виз олгосон бол 2016 онд 21251 болон буурчээ. Мөн оршин суух зөвшөөрөл ч буурсан үзүүлэлт гарсан байна. 2015 онд 20505 иргэн оршин суух зөвшөөрөл олгосон бол өнгөрсөн онд 14929 иргэнд Монголд амьдрах эрх өгчээ.

Тус газар 2015 онд 32 улсын 666 иргэнийг албадан гаргажээ. Харин 2016 онд энэ үзүүлэлт буурч, 27 улсын 450 иргэнийг эх орноосоо гаргасан байна. Тэдний 275 нь БНХАУ-ын иргэд байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

25 компанийн 27,186 хувьцаа арилжжээ

2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 27,186 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 13,272,808.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 7 хувьцаат компанийн хувьцаа өсч, 10 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга” компани хамгийн өндөр буюу 5.19-иар өссөн бол “Адуун чулуун” 2.51%, “Монголын цахилгаан холбоо” 1.02%-иар тус тус өслөө.

Энэ өдөр “MSE ALL” индекс 844.99 нэгж болж 0.36%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,436,647,096,059.00 төгрөг боллоо.

Энэ өдөр I ангилалд 5 компанийн нийт 1,965 ширхэг хувьцаа 5,692,380 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

APU

371

371

370

370

370.64

370.15

-0.49

-0.13 %

135

5293

370

380

1500

GOV

10200

10350

10200

10200

10230

10340

110.00

1.08 %

168

17

10000

10300

133

MMX

2700

2700

2700

2700

2799

2700

-99.00

-3.54 %

1096

926

2700

2789

5

NEH

19100

19100

19100

19100

19100

19100

0.00

0.00 %

46

440

19100

20700

196

SUU

130

130

130

130

129

130

1.00

0.78 %

520

50

129

130

5980

Энэ өдөр II ангилалд 14 компанийн нийт 23,630 ширхэг хувьцаа 6,700,296 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

ADL

1794

1794

1794

1794

1750

1794

44.00

2.51 %

10

30

1751

1794

57

BEU

685

685

685

685

805

685

-120.00

-14.91 %

1

0

805

2572

BNG

42000

42000

42000

42000

42000

42000

0.00

0.00 %

91

9

42000

45000

5

EER

2300

2300

2300

2300

2300

2300

0.00

0.00 %

122

603

2300

2349

5

HGN

63

63

63

63

66.23

63

-3.23

-4.88 %

484

1643

63

66.99

100

JTB

65.5

65.5

65

65

65.49

65

-0.49

-0.75 %

11055

50

60.5

67

2280

MCH

610

610

610

610

603.87

610

6.13

1.02 %

2

73

601

610

198

MIB

178

178

178

178

178

178

0.00

0.00 %

929

0

178

2471

MIE

8200

8200

8200

8200

8200

8200

0.00

0.00 %

24

173

8200

9700

5

MNH

4100

4100

4100

4100

4800

4100

-700.00

-14.58 %

27

52

4000

5180

35

RMC

55

55

55

55

55

55

0.00

0.00 %

10100

1000

51

57

750

SHG

2402

2402

2402

2402

2500

2402

-98.00

-3.92 %

15

40

2340

2402

57

TTL

2640

2640

2600

2600

2648

2604

-44.00

-1.66 %

170

10

2602

2799

430

UID

535

540

535

540

535.45

536.24

0.79

0.15 %

600

498

535

580

1044

Энэ өдөр III ангилалд 6 компанийн нийт 1,591 ширхэг хувьцаа 880,132 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

AOI

2240

2240

2240

2240

2218

2240

22.00

0.99 %

6

0

2240

47

CHR

700

700

600

600

700.52

602.98

-97.54

-13.92 %

671

0

600

32

GTJ

1100

1100

1100

1100

1100

1100

0.00

0.00 %

111

0

0

0

0

HCH

264.07

264.07

264.07

264.07

264.07

264.07

-0.00

-0.00 %

600

0

0

0

0

HSX

850

850

850

850

925

850

-75.00

-8.11 %

200

0

850

50

IBA

3850

3850

3850

3850

3660

3850

190.00

5.19 %

3

0

3850

75

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт ширхэг үнэт цаас 0 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

Энэ өдөр багцын арилжаанд нийт 0 ширхэг үнэт цаас 0 төгрөгөөр арилжигдсан байна.

Симбол

Ширхэг

Дээд

Доод

Сүүлийн ханш

Бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх /AON/ дуудлага арилжаа

Симбол

Ширхэг

Авах Үнэ

Нэгж хувьцааны үнэ

Хүчинтэй хугацаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жавзмаа: Биднийг дарамталсан 28 хуудас мессежийг Цагдаагийн газар өгөхөд тоогоогүй

Өнөөдөр Зоригийн хэргийн шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж яллагдагсдын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандлаа. Хэвлэлийн хуралд яллагдагч Б.Содномдаржаагийн ээж, Ц.Амгаланбаатарын эгч, Т.Чимгээгийн ээж, ах нь ирсэн байлаа. Тэд 24, 25 жил гянданд хорих шүүхийн харгис шийдвэр гарсанд харамсаж буйгаа илэрхийлэн монголын ард түмэн бидний талд байгаад баярлаж байна хэмээж байлаа.

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа гуай хүүгийнхээ талаар ингэж ярилаа.

Биднийг дарамталсан мессеж ирээд байна гээд 2015 оны 2-р сард бид өргөдлөө өгсөн. 28 хуудас мессеж болоод цагдаагийн газар өгөхөд ерөөсөө тоогоогүй. Тэгээд наймдугаар сарын 31-д хүүг минь баривчлаад явсан. Хүүг маань баривчилсаны дараа гурван машинтай 12 хүн манай гадаа ирсэн. Тагнуулынхан манайхыг үнсэн товрог болтол нэгжсэн. Хорин хэдэн жилийн өмнөх юм манайхаас юу гарах билээ дээ, бүгдийг нь нэгжээд л явсан. Тэд хүүг минь хаана байгааг хэлээгүй. Би хүүгээ хайж эхэлсэн. Эрдэнэтийн тагнуул шүүхээр яваад олоогүй. Тэгээд Улаанбаатар орж асуусан чинь хэлээгүй. Төв аймаг руу яв гэснээр тэнд очсон. Би хүүтэйгээ уулзах гэж арьс махаа зулгаасан. Дөрвөн сарын дараа би хүүтэйгээ тагнуулын газраас бичиг авч байж нэг удаа барааг нь харлаа. Миний хүүг 14 хоног дарамталсан байна лээ. Шоронгийн хоригдол Ц.Амгаланбаатарыг хүртэл камерт нь оруулж дарамтлуулсан байна лээ. Ийм муухай улсууд шүү дээ. Ц.Амгаланбаатар бол манай хамар хашааны хүүхэд. Манай хүүгээс найман насаар дүү. Аав ээж нь их ядуу улсууд байгаад хүүгээ өргүүлээд явсан юм билээ. Тэр хүн мөчилж алаад шоронд орсон л юм байна лээ. Манайх тэрнийг нь мэдэхгүй. Тагнуулын байгууллагынханд их гомдож байна. Тэд арай хэтэрхий юм. Нэг юмыг нөгөөгөөр нь нөхөх гээд л яваад байх юм.

2006 онд манай Эрдэнэтэд нэг айл шатсан юм. Гал гарсан дүгнэлтийг галын байгууллагаас нь бидэнд тамга дараад гаргаж өгсөн. Тэгсэн чинь 1998 оны юмыг 2006 онд шатсан тэр айлтай зэрэгцүүлж, мөрөө баллахын тулд тэр айлыг шатаалаа гэж Амгаланбаатар прокурор хэлж байсан. Шатсан айлын хүмүүс цахилгаан утас муудсан учир манайд гал гарсан. Хүн манайхыг шатаагаагүй гэж байхад хуулийнхан шатаасан гээд байдаг. Бас нэг хэрэг сөхөгдөж байгаа байхгүй юу.

Одоо би хүний эрхийн олон улсын байгууллагуудад л ярих үлдээд байна гэлээ.

Т.Чимгээгийн ээж
Ц.Марууш:
“Монголын шүүх, прокурорыг үнэнийг олж, үнэн мөнийг тогтоож өгөх
байх аа гэж би маш их найдаж байлаа. Миний охин 24 жилийн ял сонсоход би давхар
ял сонсож байгаа юм шиг хэцүү байлаа. Шүүх, прокурорынхонд итгэх итгэл алга болж
гэж бодож байна. Миний охин тэр үед Дорноговь аймагт гурван нялх хүүхэд болон
хөгшин ээжийгээ хардаг байсан. Миний охин хүн алах хүн биш гэдгийг нутаг
орныхон маань сайн мэднэ. Тийм хүмүүжилтэй ч хүүхэд биш. Гэтэл шүүх,
прокурорынхон төрийн том хүний гэрт нь очиж, хөнөөлөө гээд ял өгөөд байх юм.
Энэний учрыг зөв олоосой л гэж хүсч байна. Миний охиныг нутгийн ард түмэн бүгд
мэдэж байгаа. Монголын ард түмэн минь, миний охинд туслаач ээ гэж гуйж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бас энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч ээ,
туслаач ээ, бидний төлөө үг хэлж өгөөч ээ гэж гуйж байна” хэмээн ярилаа.

Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

АН-ын даргад өрсөлдөгчид Дарханд уулзалт хийж байна

Ардчилсан намын VI их хурлаас гарсан шийдвэрээр намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулахаар шийдвэрлэсэн. Нэр дэвшигчид Монгол орноо нар зөв тойрон гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байгаа.

Өнөөдөр Дархан-Уул аймагт 21 дэх уулзалт болж байна. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн уулзалт дөрөв, таван цаг үргэлжилж, гишүүд санаа бодлоо илэрхийлэн, сонирхсон асуултандаа хариулт авч байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг дотоодын цэрэг байгуулахыг дэмжжээ

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар нар МАН-ын бүлгийн хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжжээ. Тус бүлэг эдгээр төслүүдийг яаралтай УИХ-аар хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзсэн байна.

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын харьяанд дотоодын цэргийг байгуулахаар заасан юм.

Улс орны чухал обьектыг хамгаалах, мөн үймээн самуун гарахад цагдаагийн байгууллагын харьяан дахь дотоодын цэрэг хамгаалж, хэв журам сахиулж ирсэн. Энэ тогтолцоо 1922 оноос эхтэй бөгөөд 1992 он хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяанд, 1992 оноос 2014 он хүртэл цагдаагийн байгууллагын харьяанд зохицуулагдаж иржээ.

Өмнөх УИХ-аар холбогдох хуулийг шинэчлэн баталснаар 2014 оноос цагдаагийн байгууллагын харьяанд байсан дотоодын цэрэг татан буугдсан аж. Чиг үүргийг нь цагдаа хариуцаж ирсэн.

Холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар дотоодын цэргийг сэргээх шаардлагатай гэж үзсэн, мөн улсын онц чухал обьектыг дотоодын цэргээр хамгаалуулах нь эдийн засгийн талаасаа ч хэмнэлттэй гэнэ. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг дотоодын цэрэг байгуулахыг дэмжсэн байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мал амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжжээ.

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахад дээрх хуулийн төслүүд ач холбогдол өгнө гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ-нийхэн Сүхбаатарын талбайд жагсаж байна

Хотын гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй ТҮЦ-нүүдийг албадан нүүлгэж эхэлсэн.

Хотын даргын шийдвэрийг эсэргүүцсэн мэдэгдлүүд ТҮЦ эрхлэгчдийн зүгээс удаа дараа гаргасан ч ТҮЦ-нүүдийг ачиж, газар чөлөөлөх ажил үргэлжилсээр байгаа юм.

ТҮЦ-ээ банкны зээлээр авсан, амьдрал залгуулах гол эх үүсвэрийг устгаж байна гэж тэд ярьж байна. ТҮЦ эрхлэгчид эсэргүүцлийн уриа лоозонгоо барьж Сүхбаатарын талбайд ийнхүү жагслаа.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэгт холбогдсон хятад иргэн түр оршин суух зөвшөөрөлтэй байжээ

БНХАУ-ын иргэн хоёр хүний амийг хороож, дагавар хүүхдээ заазуурдаж гэмтээсэн хэрэг саяхан гарсан.

Тэрбээр БНХАУ-ын иргэн Өргөнтал гэгч бөгөөд Монгол Улсад 2007 оны тавдугаар сард орж иржээ. Сэжигтэн Өргөнтал талийгаач Х-тэй хамт амьдраад таван жил болсон бөгөөд 2014 онд тэд гэрлэлтээ батлуулсан гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр энэ хугацаанд манай улсад оршин суух зөвшөөрөлийг албан ёсоор аваагүй байжээ. Гадаадын иргэн харъяатын газрын дарга Д.Мөрөн сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Өргөнтал нь эхнэр Х-тэй 2014 онд гэр бүлээ батлуулсан байдаг. Энэ дагуу Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг манай байгууллагаас хүсч байсан. Харин манай байгууллагаас жил гаруй хугацаанд татгалзсан хариу өгч байлаа. Ингээд 2015 оны тавдугаар сард Гадаадын иргэн харъяатын газраас албан ёсоор Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан. Хуулийн дагуу нэг жилийн хугацаатай оршин суух зөвшөөрлийг олгосон юм. Одоо сэжигтнийг цагдаагийн байгууллагад шалгаж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Туркийн онгоц Бишкек хотын ойролцоо осолджээ

Туркийн “Turkish Airlines” компанийн тээврийн “Boeing 747-400” онгоц өнөөдөр Киргизийн нийслэл Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудал дээр газардах гэж байгаад осолджээ. Хонконгоос Истамбулыг зорьж явсан онгоц “Манас” олон улсын нисэх онгоцны буудал дээр шатахуун авахаар газардах гэж байгаад ойролцоо орших тосгон дээр унасан байна. Үүний улмаас 37 хүн нас барсан тухай Киргизийн Тээврийн яамнаас мэдэгдлээ. Нас барагсдын дийлэнх нь тосгоны оршин суугчид бөгөөд найман хүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ. Киргизийн Тээврийн яамнаас ослын шалтгааныг урьдчилан тогтоосон бөгөөд манантай байсан тул нислэгийн зурвасыг олж чадаагүйгээс болсон гэжээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

“Бөмбөг дэлбэлнэ” гэж сүрдүүлсэн гадаадын иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

“Сэнтрал Тауэр”-т гадаадын иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн хэрэг энэ сард гарч, тус барилгыг цагдаа, онцгойгийнхон хамгаалалтад авахад хүргээсэн. Сүрдүүлэгч этгээдийг хууль хяналтынхан шалгаж, энэ сарын 10-нд Монголоос албадан гаргасан хэмээн мэдээллээ. Мөнөөх АНУ-ын иргэн, 1965 онд төрсөн, өмнө нь Монголд ОХУ-аар дамжин таван удаа ирж байжээ. Ингэхдээ ямар нэг зөрчил гаргаж байгаагүй гэнэ.

Тэрбээр “Сэнтрал Тауэр”-ын XV давхарт байрлах Дани улсын өргөмжит консул, “М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал нартай уулзах хүсэлт тавьсан аж. Татгалзсан хариу сонссоныхоо дараа бөмбөгөөр сүрдүүлсэнийг Тагнуулын байгууллага шалгаж тогтоосон байна.