Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоогийн “Солонгос садаа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт “Хурган дотортой үйтэн хуаран дээл нэг сая таван зуун мянгын үнэтэй” дээлний захаас хийсэн сурвалжлага нийтлэгдлээ. Удахгүй сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан хүмүүст хамгийн их эрэлттэй байгаа монгол дээлний үнэ ханш хаана ямар үнэтэй худалдаалагдаж байгааг энэхүү сурвалжлагаас уншаарай.

Мөн энэ дугаарт хачирхалтай нэгэн мэдээлэл багтлаа. Учир нь монголын баячуудын алтан бурхныг солонгосын зартай хулгайч хулгайлан каргогоор хил дамнуулан худалдаж байсан гэвэл та итгэх үү. Тэр гэмт хэрэгтэн улсын бүртгэлд гадаадын иргэний хурууны хээ бүртгэлгүй байдгийг ашиглаад зогсохгүй манай цагдаа нарыг тохуурхан хурууны хээгээ хэргийн газар үлдээдэг байсан гэнэ шүү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай сонины эрэн сурвалжлах албаны ноотой, ноцтой мэдээнүүд дэлгэгддэг “Баримт, үйл явдал”-ын 7-р нүүрнээс уншаарай.

Өдрийн сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж, нийгмийн тусгал толь болж байдаг алдартай нүүр бол гуравдугаар нүүр юм. Энэ удаагийн гуравдугаар нүүрийг нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Солонгос садаа” нийтлэл чимжээ. Тэрбээр энэхүү нийтлэлдээ Солонгосын олон ангит сериалын талаар болон монголчуудад нөлөөлж байгаа нөлөөллийн талаар егөөтэй, сургамжтай талаас нь бичжээ. Та энэхүү нийтлэлийг уншаад огтхон ч уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.

Энэ долоо хоногийн гол сэдэв бол яах аргагүй хямдхан архинд хордож нас барсан таван хүний хэрэг билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан гурван хоног архи, согтууруулах ундааг худалдахыг хориглосон шийдвэр гарсан. Аливаа юманд сөрөг зүйл заавал байдгийн үлгэрээр цаана чинь “шаг”-ийн архи, пиво энд тэндгүй зарагдаж эхэлжээ. Энэ талаарх сурвалжлагыг өнөөдрийн дугаараас дэлгэрүүлэн унших боломжтой юм.

Алдарт аварга найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяртай хийсэн ярилцлага ч энэ дугаарт багтжээ. Тэрбээр уржигдархан болоод өнгөрсөн жүдо бөхийн УАШТ-ний +100 кг-н төрөлд анх удаагаа аваргалж ард түмнээ дахин баярлуулсан билээ. Энэ талаар болон түүний ирээдүйн зорилгын талаар түүнтэй цөөн хором ярилцсаныг өнөөдрийн дугаараас хүлээн авч үзээрэй.

Мөн удахгүй тоглолтоо хийх гэж байгаа МУГЖ Лосолын Болдбаатартэй хийсэн “Уран бүтээлийн хамгийн үнэнч шүүгч нь түмэн олон байдаг” ярилцлагыг сонирхон уншаарай. Тэрбээр удахгүй хийх тоглолтоо “Хун цагаан хайр” гэж нэрлэжээ.

Аян замын тэмдэглэл буланд Болор цомын эзэн Норовын Гантулгын бичсэн “Эзэн хааны халуун голомт дэлүүн болдогийн зулай дээрээс…” тэмдэглэл нийтлэгдлээ. Тэрбээр шинэ оны эхэнд нарны авшиг ерөөл авна гэж Дэлүүн болдогоо зориод иржээ. Түүний бичсэн аялгуут шүлэг шигээ тансагаар урлан хүүрнэсэн аян замын тэмдэглэлээс очоогүй ч гэсэн дэргэд нь очсон юм шиг сайхан мэдрэмжийг авнаа гэдэгт найдаж байна.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Шинжлэх ухааны паркын захиргаа болгож нэрийг өөрчлөв

Шинжлэх ухаан, технологийн сангийн Шинжлэх ухааны паркын менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа” болгов. Захиргаа нь инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт :

-Шинжлэх ухааны салбарын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх,

-Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортыг нэмэгдүүлэх

-Өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр тусгасан.

Дээрх зорилтуудыг биелүүлэхэд “Шинжлэх ухааны паркын захиргаа” чухал хувь нэмэр оруулах юм. Захиргаа нь эрдэм шинжилгээний болон бизенсийн байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр технологи, инновацийн үйл ажиллагаа дагнан явуулах компани, үйлдвэрлэгчид, энтерпренер төрүүлэх зэрэг ажил хийнэ.

Шинжлэх ухааны паркийн менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа”-нд нэгтгэсэн учир төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй, орон тоо нэмэгдэхгүй юм.

Categories
мэдээ улс-төр

“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.

Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан юм. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотноо маргааш Хятадын “Хаврын баяр“ нээлтээ хийнэ

Хятадын соёлын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Хаврын баяр“-ын арга хэмжээ маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ.

Тодруулбал, энэ жилийн хаврын баяр маргааш “Улаанбаатар” чуулгын байранд болох Шан Дун мужийн урлагийн хамтлагийн тоглолтоор нээлтээ хийх нь.

Уг баяр мөн энэ сарын 21-нд “Sky resort” цаны баазад болох “Хятадын өдөрлөг”-өөр үргэлжилнэ. Энэхүү өдөрлөгийн хүрээнд маш өвөрмөц онцлогтой уран сайхны тоглолт, уулнаас гулган ирж буй лууны үзүүлбэр зэргийг толилуулах гэнэ.

Үүний дараа буюу ирэх сарын 18-нд “Улаанбаатар” зочид буудлын их танхимд “Цагаан сарын наадам” сэдэвт үйл ажиллагаа болно. Энэ үеэр оньсого таах тэмцээн, урлагийн тоглолт, болох ба хятад хоолны онцлогийг илтгэсэн байдлаар наадмыг зохион байгуулахаар болжээ.

Хятадын соёлын төв уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн. Энэ жилийн хувьд уг төв гурав дахь жилдээ манай улсад “Хаврын баяр”-аа зохион байгуулах нь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав.

Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой.

Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулна.

Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.

2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу 1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох хүүхдийн мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж 2019 оноос нөхөж олгох юм.

Шинжлэх ухааны паркын захиргаа байгуулав

Шинжлэх ухаан, технологийн сангийн Шинжлэх ухааны паркын менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа” болгов. Захиргаа нь инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт :

– Шинжлэх ухааны салбарын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх,

– Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортыг нэмэгдүүлэх

– Өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр тусгасан.

Дээрх зорилтуудыг биелүүлэхэд “Шинжлэх ухааны паркын захиргаа” чухал хувь нэмэр оруулах юм. Захиргаа нь эрдэм шинжилгээний болон бизенсийн байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр технологи, инновацийн үйл ажиллагаа дагнан явуулах компани, үйлдвэрлэгчид, энтерпренер төрүүлэх зэрэг ажил хийнэ.

Шинжлэх ухааны паркийн менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа”-нд нэгтгэсэн учир төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй, орон тоо нэмэгдэхгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замуудад явуулын камер байршуулна

ЦЕГ-аас 2016 оны гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд иргэд авто зам дээр амь насаа алдсан хэрэг 13.8 хувь, гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг 9.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Сар шинийн баярын өдрүүд дөхөж байгаатай холбогдуулан онцгойлон арга хэмжээ авч байгаа талаар Замын цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат мэдээллэв.

Сар шинийн баяраар орон нутгийн зам ачаалалтай болдог байна. Иймд орон нутгийн замуудад хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаас гадна орон нутгийн замуудад явуулын камер байршуулахаар болжээ. Тиймээс цагдаа, гэрлэн дохиогүй замд замын хөдөлгөөний дүрэм зөрчих байдал гаргахгүй байхыг анхаарууллаа.

Баярын өдрүүдээр худалдааны томоохон төвүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Энэхүү замын ачаалал нь автомашины зориулалтын авто зогсоолгүйгээс болдог. Тиймээс худалдааны төвүүдэд авто зогсоол түрээслэгчдэд бус үйлчлүүлэгчдэд зориулж ашиглуулах захирамж хүргүүлж байгаа юм байна. Баярын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг автомашины дугаарын хязгаарлалтаар болон замын урсгал, чиглэлийг өөрчилж бууруулах арга хэмжээг авч ажиллах гэнэ. . Сар шинийн баярын амралтын өдрөөр орон байр, албан байгууллагаа эзэнгүй орхисноос хулгайн гэмт хэрэгт өртөхөөс эрсдэл нэмэгддэг. Тиймээс байр орцоо давхар хаалга, цоожтой болгож, удаан хугацаагаар гэрээ орхин явахгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг олон нийтэд сануулав.

Categories
мэдээ нийгэм

“Тамирын жавар” Заяын хүрээний наадам болно

Архангай аймгийн Цэцэрлэг хотод “Тамирын жавар” Заяын хүрээний наадмыг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд өдөр нь урд Тамирын голын мөсөн дээр мөсний шагай наадам, орой нь Цэцэрлэг хотын зүрхэн тушаа дүнхийх Булган уулнаа зул өргөх ёслол болно. Дэлхийд зул өргөдөг, зултайгаа мөнхөрсөн хоёрхон уул байдгийн нэг нь Булган уул. Сансар огторгуйн бум түмэн одод газарт буугаад ирэх нь энэ үү гэлтэй мянга мянган зул бадамлуулах энэхүү өвөрмөц зан үйл жуулчдын нүдийг хужирлах нь лавтай. Түүнчлэн Архангайчуудын нэгэн бахархал болсон анхдугаар Зая гэгээн Лувсанпрэнлэй мөсний шагайн харвааг 350 жилийн тэртээ зохиож байсан түүхтэй. Нутгийн энэхүү хоёр брэндийг хослуулан “Тамирын жавар” Заяын хүрээний наадмаа зохион байгуулж буй нь энэ юм.

Тус арга хэмжээг аймгийн БОАЖГ санаачлан, аймгийн ЗДТГ болон агентлагууд дэмжин оролцож байгаа юм. “Тамирын жавар” наадмыг жил бүр уламжлал болгон явуулах бөгөөд энэ арга хэмжээг жилээс жилд өргөжүүлэн зөвхөн энэ наадмыг зорин ирдэг гадаад дотоодын жуулчидтай болох, цаашлаад нутаг орноо дэлхийн хэмжээнд таниулах томоохон зорилготой аж.

Categories
мэдээ улс-төр

Төрийн ордон газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын мэдээллийг сонсов.

Тэрбээр, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн биелэлтийг хангах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгаж, уг ажлын хүрээнд Төрийн ордонд байрладаг байгууллагуудыг шилжүүлэн байрлуулах талаар санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Ерөнхий сайдын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаар захирамжаар уг асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, асуудлыг газар дээр нь судалж үзсэний үндсэн дээр зохих дүгнэлт, зөвлөмж гаргасан талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Төрийн ордны барилгыг анх 1947 оноос эхлэн барьж 1951 он (7 блок)-д ашиглалтад оруулсан бөгөөд 1961 (7 блок), 1981 (5 блок) онуудад хоёр удаа өргөтгөл хийгдсэн, нийт 19 блок барилгаас бүрддэг байна. Анхны барилгын хийц нь чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай /баруун зүүн жигүүр нь 3 давхар/ бол 1961 оны өргөтгөл нь цутгамал хучилттай баригдсан. Харин 1981 онд баригдсан хэсэг нь 5 блокоос бүрддэг бөгөөд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээг тооцож барьсан байна. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг 2005-2008 онд барьж ашиглалтад оруулжээ.

Газар хөдлөлийн бичил мужлалын зургийн дагуу Улаанбаатар хотын 7 баллын бүс нутагт байрлах Төрийн ордны 4 хэсэг бүхий барилгыг Барилгын тухай хууль, “Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”-д заасны дагуу 2001 онд паспортжуулжээ. Уг ажлын хүрээнд 1951 онд ашиглалтад орсон анхны барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай, 1961 онд ашиглалтад орсон нэгдүгээр өргөтгөлийн барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай, харин 1981 онд ашиглалтад орсон хоёрдугаар өргөтгөлийн барилгуудыг газар хөдлөлтийн норм, дүрмийн шаардлагыг хангахгүй гэж тус тус дүгнэсэн байдаг аж.

Улмаар Төрийн ордны барилгын паспортжуулалтын дүнг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар нарийвчлан хэлэлцээд “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”-ийн шаардлагад нийцүүлэн 1951, 1961 онд ашиглалтад орсон барилгуудыг буулгаж, шинээр төлөвлөлт хийх, 1981 онд ашиглалтад орсон барилгыг зураг төслийн байгууллагаар тооцоо, судалгаа хийлгүүлж бэхлэх, хүчитгэх арга хэмжээ авах зөвлөмж гаргажээ. Тухайн үеийн тооцоогоор Төрийн ордны барилгын 1951-1961 оны хэсгийг хүчитгэвэл 28,7-40,9 тэрбум төгрөг, уг хэсгийг буулгаж шинээр барихад 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо гарсан байна. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага 2008 оноос хойш 20 гаруй дүгнэлт, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан ч тодорхой арга хэмжээ авалгүй өдий хүрчээ.

Ажлын хэсэг Төрийн ордонд байрладаг байгууллагуудын аюулгүй байдлыг хангах, цаашид шилжүүлэн байрлуулах талаар санал боловсруулах ажлын хүрээнд Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдалд мэргэжлийн байгууллагаар оношлогоо, судалгаа хийлгүүлэх болон холбогдох тооцоо, судалгаа хийлгэсний зэрэгцээ төрийн дээд байгууллагуудыг түр байрлуулах боломжит байрыг сонгох, шилжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулсан байна. Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлыг тогтоосон чанар, аюулгүй байдлын дүгнэлтийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн багш, доктор Я.Дүйнхэржав, З.Биндэръяа зэрэг барилгын хийц, бүтээцийн чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэмтэд, холбогдох байгууллагын 13 мэргэжлийн хүнээс бүрдсэн дэд ажлын хэсэг 4 сарын турш Төрийн ордны барилгад нарийвчилсан үзлэг, шалгалтын ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр боловсруулжээ. Энэ талаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, доктор Я.Дүйнхэржав танилцуулга хийсэн юм.

Эрдэмтэн судлаачид оролцсон ажлын дэд хэсэг Төрийн ордны барилгын 1951 онд баригдсан 7 блок барилгыг бүтээцлэлд тавигддаг 15 шаардлагын үзүүлэлтээс 10 нь, 1961 оны эхний өргөтгөлийн 7 блок барилгын 3 үзүүлэлт нь шаардлага хангахгүй байгаа учир буулгаж шинээр барих шаардлагатай гэж дүгнэжээ. Мөн 1981 онд баригдсан 5 блок барилгад хүчитгэлийн арга хэмжээг авах боломжтой. Түүнчлэн хүчитгэлийн ажлын хүрээнд Төрийн ордны хуралдааны Их танхимын хоёр дам нурууг хүчитгэх, шинээр 9 шат төлөвлөж оруулах, дээвэр, ус зайлуулах системийг сайжруулах зэрэг арга хэмжээг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Дээр дурдсан санал, дүгнэлтийн дагуу ажлын хэсэг Төрийн ордны барилгын чанар, аюулгүй байдлыг хангахын тулд юуны өмнө 1951, 1961 онд баригдсан, газар хөдлөлтөд тэсвэргүй 14 блок барилгыг буулгаж шинээр барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүний тулд буулгаж шинээр барих, хүчитгэх ажлын зургийг хийх, түүнд үндэслэн төсөв хөрөнгийг тодорхойлох арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай. Ингэснээр 2018 оноос барилгыг үе шаттайгаар блок хэсгүүдээр буулгаж барих боломж бүрдэнэ. Ингэхдээ барилгын гадна талын хэв загвар /фасад/-ыг хадгалан авч үлдэж, барилгын дотоод зохион байгуулалт, барих технологийг орчин үеийн төлөвлөлтийн болон арга технологийн дагуу гүйцэтгэх бүрэн боломжтой. Барилга, хот байгуулалтын яамнаас хийсэн урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 оны хэсгийг буулгаж, дахин барих өртгийн төсөв ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг хүчитгэж засварлахад 3,6 тэрбум төгрөг, нийт 42,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ийм үед энэ хөрөнгийг гаргах боломж хомс байгаа тул эхний ээлжинд тооцоо судалгааг хийж бэлэн болгох, мөн эрсдэл үүссэн үед Төрийн ордонд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг шилжүүлж түр байрлуулах бэлтгэлийг хангахад анхаарах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Ж.Мөнхбат сайд танилцуулгадаа дурдлаа.

Түүнчлэн ажлын хэсэг Төрийн ордны барилгыг буулгаж, шинээр барихтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал, түүний Тамгын газар, Засгийн газрыг түр байрлуулах боломжит байрыг сонгох болон шилжүүлэх байрлуулах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлыг Засгийн газрын 11 дүгээр байранд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Их тэнгэр дэх 24 дүгээр байранд, харин Засгийн газрыг Засгийн газрын 13 дугаар /Зам, тээврийн хөгжлийн яам/ байранд түр хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувилбарыг ажлын хэсэг сонгосон байна. Төрийн ордонд одоогоор нийт 878 хүн ажилладаг бөгөөд нийт 406 өрөө, 37212 м2 ашигтай талбайтай юм байна.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Г.Занданшатар нар асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Мөн байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Байнгын хорооноос тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдаад Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдэд танилцуулж санал хураалгахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь буюу 76.9 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Тогтоолын төсөлд Төрийн ордны барилгыг хүчитгэх, шинэчлэн барих арга зам, шаардлагатай хөрөнгийн урьдчилсан тооцоо судалгааг гаргах; Төрийн ордны барилгыг шинэчлэн барих ажил хийгдэх үед түүнд байрладаг байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган, өөр байранд түр шилжүүлэн байрлуулах саналыг боловсруулах; Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах асуудалтай холбогдуулан төрийн дээд байгууллагуудыг нийслэлийн дагуул хот, суурьшлын шинэ бүсэд шилжүүлэн байршуулах боломжийг судлах; эдгээр асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулан Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганд оруулж шийдвэрлүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тусгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хараагүй иргэдэд зориулсан орон сууц ашиглалтад орно

Хараагүй иргэдэд зориулсан анхны орон сууц ирэх сард ашиглалтад орно. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хараагүй иргэдэд зориулсан барилгын ажилтай танилцлаа. Барилгын гүйцэтгэлийн ажил 90 хувьтай яваа бөгөөд Цагаан сарын өмнө ашиглалтад орох юм байна. БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа “Манай татвар төлөгчдийн мөнгөөр нийслэлд 90 айлын орон сууц барьж байгуулсанд бид баяртай байна. Хамгийн гол нь хараагүй иргэд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм” гэлээ.

Хараагүйчүүдийн төвийн захирал З.БолдсайханМанай хараагүй иргэд бусад орон сууцны хөтөлбөр, мөн найман хувийн ипотект хамрагдаж чаддаггүй. Тийм учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгайлан халамжийн орон сууц барьж орон сууцаар хангах нь туйлын чухал. Үүний нэг том эхлэл, анхдагч нь манай барилга болж байгаад баяртай байна. Хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчид энэ байранд шууд орно. Үлдсэн байранд нь Хараагүйчүүдийн үндэсний холбоогоор дамжуулаад гишүүдээсээ өргөдөл аваад, тодорхой материал бүрдүүлээд Хараагүйчүүдийн зөвлөл дээр хэлэлцэж байгаад тодорхой шалгуур хангасан иргэдийг байранд оруулна. Өөрөөр хэлбэл, ам бүл, амьжиргааны түвшин, өөрийн гэсэн орон сууцгүй зэргийг харгалзан үзнэ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, энэ орон сууц маань улсын өмчит учир өмчлөгдөж, хувьчлагдахгүй. Зөвхөн амьдарч, ашиглалтын зардлаа хувь хүн өөрөө төлнө. Ашиглалтын зардалд дулаан цахилгаан багтана. Талбай ашиглалтын буюу СӨХ-ийн бага хэмжээний мөнгөө төлнө. Түрээсийн мөнгө гэж байхгүй” гэсэн юм. Хараагүй иргэдэд зориулсан орон сууцыг барих санаачлагыг анх УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гаргаж байжээ. Улмаар 2015 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны сайдаар ажиллаж байхдаа цалин төсвийн багцад дөрвөн тэрбум төгрөг суулгаж, барилгын ажлыг эхлүүлж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Утааны эсрэг жагсаал хөтлөгчтэй, дуутай хууртай өрнөнө

Нэгдүгээр сарын 28-ны хагас сайн өдөр 12.00 цагаас Сүхбаатарын талбайд утааны эсрэг “Боож үхлээ” жагсаал болох юм. Жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноо зохион байгуулан олноор оролцохыг “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас уриаллаа.

Энэ удаа жагсаал өмнөхөөс өргөн хүрээтэй болно гэнэ. Урлаг соёл, телевизийнхэн дэмжиж, ая дуугаа өргөж, хөтлөхөөр болжээ. МН25 телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөгч хийж жасгаалыг чимэх бол “Лемонс”, “Mr Dogs”, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун, жазз дуучин Ц.Хулан, Ардын жүжигчин А.Долгор зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

Б.Батчулуун, Б.Чинбат нар утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байжээ. Энэ ажлаа эрчимжүүлж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийхээр болжээ. Мөн DJ Үүрээ тэргүүтэй “Монгол Микс Прожект” компанийн хамт олон утааныы эсрэг жагсаалд нэгдэж үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллах юм.

Мөн НҮБ-с Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон 3Камертон3 хамтлагийг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг урьсан хэмээн зохион байгуулагч Ц.Пүрэвхүү мэдээллээ.