Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас тооцож олгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамарсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгалаа.

Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой. Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулна. Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна. 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу 1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох хүүхдийн мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж 2019 оноос нөхөж олгох юм.

Categories
мэдээ нийгэм

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш ийм байна

Нийслэлийн статистикийн газраас 7 хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

2017 оны 1-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6810 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөг, харин “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин хонины цул мах 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2017 оны 1-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2017 оны 1-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын даргад нэр дэвшигчдэд Баян-Өлгийчүүд ташуур бэлэглэжээ

АН-ын дарга З.Энхболд нэр дэвшигч тавыг гараанаас гарахад нь нэгдлийг эрхэмлэхийг захиж, таван сум бэлэглэсэн. Тэгвэл “Сумтай 5” ташууртай болжээ. Тэдэнд Баян-Өлгийн Ардчилсан намынхан ташуур бэлэглэсэн байна. Казак түмний ёсонд айл бүрт Сары ала Камшы буюу ташуур байдаг. Энэ нь гэрээс Сатани буюу шулам, дайсныг ташуурдан хөөхийг бэлгэддэг юм байна.

Нэр дэвшигч Л.Гантөмөр энэ ташуураар АН-ын албан тушаалын шунал, өс хонзон, ёс суртахууны уналт, алсын хараа, бодлогогүй, харалган байдлыг ташуурдан хөөх гэнэ.

С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нарын сонгуулийн сурталчилгааны уулзалт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн энэ сарын 28-нд дуусна. Харин санал хураалтыг энэ сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдаж, АН-ын дарга тодорно.

Categories
мэдээ нийгэм

Авто замын зорчих хэсгийг цэвэрлэв

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба нэг машин, 14 замчны бүрэлдэхүүнтэйгээр Наадамчдын замд 16 000 у/м авто замын зорчих хэсгийн нуухыг цэвэрлэлээ.

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны тус газрын Засвар ашиглалтын алба нэг машин, 13 замчны бүрэлдэхүүнтэйгээр Наадамчдын замын 52 800 у/м явган хүний замын цас цэвэрлэж, авто замын зорчих хэсэгт нэг тонн бодис цацлаа. Ингэснээр жолооч болон явган зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажиллав гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны гишүүд шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга болон ажлын дэд хэсгийн гишүүд өчигдөр /2017.01.18/ Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Шинжлэх ухаан, технологийн тухай хууль болон Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгүүд ийнхүү ажилласан юм.

Шинжлэх ухаан технологийн сан /ШУТС/ -гийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүдэд тус сангийн захирал Д.Энхжаргал танилцуулга хийв. ШУТС нь Монгол Улсын Засгийн газрын 1993 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагджээ.

Тус сан нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих, судалгаа боловсруулалтын ажлын явцын мониторинг хийх, үр дүнг сурталчлах, нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, импортыг орлох, экспортод гаргахад чиглэсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, монгол эрдэмтдийн бүтээлийн болон тайлангийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор ажилладаг байна.

Сангийн захирал Д.Энхжаргал танилцуулгадаа байгууллагын эрх зүйн орчин, төсөв, төсвийн гүйцэтгэл, инновацийн төслүүдийн санхүүжилт, шинээр хэрэгжиж байгаа инновацийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн. Сан байгуулагдсанаасаа хойш 184 төслийг 15.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.

2016 оны байдлаар инновацийн 74 төслийг 6.6 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн байна. Үүнд, анагаахын 16, байгалийн 11, нийгмийн 8, техникийн 21, хөдөө аж ахуйн салбарын 18 төсөл багтжээ.

Төслийн үр дүнгээр 97 бүтээгдэхүүн гаргасан бөгөөд эдгээр бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, эргэлтэд оруулах, олон түмэнд таниулах ажлыг шуурхай хийх зорилготой ажиллаж байгаагаа танилцуулгадаа дурьдлаа.

Мөн мэдээллийн сандаа хадгалсан эрдэмтдийн оюуны өмчийг үнэлгээжүүлж, барьцаалан эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ажилласан болон цаашид эрдэмтдийн бүтээлийг онлайн худалдаагаар борлуулахаар ажиллаж буйгаа хэлсэн.

Үүний дараа ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачдаас сангийн үйл ажиллагаатай холбоотой ажил хэрэгч санал хэлэхийг урилаа.

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, профессор А.Чойжамц “Манай улс хөрсний доройтолд орсон. Тиймээс бидний багш нар судлаад, хөрсний үр шимийг сайжруулах бордоог төрөл бүрээр нь үйлдвэрлэх бордооны үйлдвэр байгуулсан. Энэ үйлдвэр одоо Төв аймгийн Баянчандмань суманд жилд 50 мянга хүртэл тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байгаа ч энэ үйлдвэрийг хөгжүүлэх, бойжуулах, бүтээгдэхүүнийг борлуулалтад гаргахад төр засгаас дэмжлэг авч чадсангүй. Бидний хөөцөлдлөгөө үр дүнд хүрсэнгүй. Инновацийг хүмүүс ойлгохгүй байна. Хөрсний үр шим сайжруулах бордоо үйлдвэрлэх Монголд байхгүй үйлдвэр босгосон байхад салбарын яам дэмжсэнгүй. Инновацийн тухай мэдлэг сул салбарын яам дотооддоо үйлдвэрлэж байгаа чанарын хувьд ярих юмгүй энэ бордоог худалдан авах, борлуулалтад гаргах бодлого барьдаггүй” гэсэн юм.

ХААИС-ийн Инноваци бизнес хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбат “Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хуульд нэмж тусгах санал хэлье. Манайд оюуны өмчийг үнэлэх талаар тун дутмаг. Хэн, хэрхэн, ямар аргачлалаар үнэлэх тухай эрх зүйн орчин сул байна. Тиймээс дээрх хуулиудад оюуны өмчийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тодорхой тусгаж өгөх шаардлагатай” гэв.

Эрдэмтдийн үгийг сонссоны дараа ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, гишүүн Д.Гантулга нар үг хэлж, санал солилцлоо.

Ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга эрдэмтдийн оюуны чадавхийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, бизнесийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр ашгийг хүртэхэд төрийн бодлого, зохицуулалт заавал байх ёстойг хэлсэн бол ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын баримт бичигт болон Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацийн тухай хуульд цаг үеийн шаардлагаар нэмж тусгах санал байвал ажлын хэсэгт ирүүлэхийг хүссэн. Түүнчлэн, шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчны бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход НББСШУ-ны байнгын хороо чуулганы бүрэн эрхийн хугацаанд идэвхтэй ажиллана гээд эрдэмтдээс салбараа хөгжүүлэх, судалгааны ажлынхаа хүрээг тэлэхэд идэвхтэй хамтран ажиллахыг хүсэв.

ШУТС-гаас үйл ажиллагаагаа танилцуулах энэ үеэрээ инновацийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасныг УИХ-ын гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүд үзэж сонирхсон юм.

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, гишүүн Д.Гантулга болон ажлын дэд хэсгийн гишүүд Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн төв байранд ажиллалаа.

Хүрэлцэн ирсэн ШУА-ийн Их, Бага чуулганы болон салбар академийн гишүүд, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС-ийн удирдлагуудад НББСШУ-ны байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгүүдийн зорилгын талаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ”-ний сайд нарын 15 дугаар уулзалтад оролцов

“Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ” /АСD/-ний сайд нарын 15 дугаар уулзалт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо “Сэргээгдэх эрчим хүчний нийслэл Абу Даби” нэрийн дор 2017 оны нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов. Энэ удаагийн уулзалтад тус яриа хэлэлцээний гишүүн 34 орны Гадаад хэргийн сайд нар болон ахлах албан тушаалтнууд оролцсон бөгөөд Абу Дабигийн тунхаглал, Сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгийг хэлэлцэн батлав.

Дээрх арга хэмжээний үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бахрейны Вант Улсын Гадаад хэргийн сайд Шейх Халид бин Ахмед бин Мухаммед Аль-Халифа, Катар Улсын Эрчим хүч, аж үйлдвэрийн сайд доктор Мухаммед Аль-Сада, АНЭУ-ын Гадаад хэргийн асуудал хариуцсан Төрийн сайд доктор Анвар Мухаммед Аль-Гаргаш, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Таэ Хо Лее болон Малайзын Гадаад хэргийн дэд сайд Дато Сри Реезал Мерикан нартай тус тус уулзаж хоёр талын харилцааны асуудлаар санал солилцсон болно.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

19-21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай, хүйтний эрч чанга хэвээр байна.

Тодруулбал, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаахаар боллоо

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болжээ. МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж тус хуулийн төслийг буцаах шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах шийдвэр гаргалаа. 2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж дууссаны дараа СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа нь эрх зүйн болон зохион байгуулалт талаасаа хүндрэл дагуулж байна. Тиймээс Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн тайлбар, үндэслэлийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Үүний дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж өргөн барьж хэлэлцүүлсэн.Хэлэлцүүлгийн шатанд олон нийт, улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь хэлэлцэж байгаад шүүмжлэлтэй хандсан. Ийм учраас манай намын бүлэг хуулийн хэлэлцүүлгийн явцыг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5-ыг үндэслээд гурван үндэслэлээр хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж байна. Нэгдүгээрт, өмнөх парламентын үед баталсан Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь салгаад хэлэлцэхээр батлах үед өмнөх хүчин төгөлдөр байгаа хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох асуудал процедурын хувд хүндрэлтэй байна. Нийт 189 заалт хүчингүй болгох шаардлага гарсан. Хоёрдугаарт, МАН улс орны нийтлэг эрх ашгийн асуудалд үндэсний зөвшилцллийг эрхэмлэж ажилладаг улс төрийн хүчин. Энэ утгаараа суудлынхаа тоонд дулдуйдахаас илүү парламентын зөвшилцөл, ойлголцлыг хадгалах сонирхолтой байгаа. Ийм учраас иргэд сонгогдчоос ирүүлсэн санал, парламентын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй 149 саналыг үндэслэн нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна гэж тодорхойллоо. Тийм учраас энэ хэлэлцүүлгийг цаашид явуулах боломжгүй байна. Гуравдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөлж байна. Сонгуулийн тухай хуульд заасан хугацаа хэтэрсэн. Өөрөөр хэлбэл, сонгууль товлон зарлах хуулийн хугацаа хэтэрсэн. Тийм учраас хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ” гэв.

Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-140 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан гэж байна. Эдгээр санал дотор анхаарал татсан, буцаах үндэслэл болсон ямар заалт орсон юм бэ. Ер нь цаашдаа бүх шатны сонгуулийг тус бүрт нь өөр өөр хуулиар зохион байгуулах уу?

Я.СОДБААТАР:-Зарчмын зөрүүтэй санал дотор ямар нэгэн улс төрийн агуулгатай томоохон өөрчлөлт ороогүй. Гэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хууль нь бүх шатны сонгуулийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна гэж үзэж байгаа. МАН төдийгүй СӨХ ингэж дүгнэсэн. Тийм учраас цаашдаа бүх гатны сонгуулийг тус тусад нь бие даасан хуулиар зохино байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ энэ гурван хууль болгож салгахдаа тус бүрт нь хэлэлцэхгүйгээр нэгэн зэрэг өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатай. Ингэх юм бол хууль хэлэлцэх процедурт ямар нэгэн алдаа гарахгүй.

-Хууль санаачлагч анх төслөө өргөн барихдаа 180 гаруй заалт хүчингүй болно, цаг хугацааны хүчин зүйл нөлөөлнө гэдгийг тооцоолоогүй байсан гэсэн үг үү. 20 орчим хоног энэ төслийг хэлэлцэж хугацаа алдлаа шүү дээ?

Н.ЦЭРЭНБАТ:-Ажлын хэсэг энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор бусад хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг нягталсан.Гэхдээ хэдхэн заалт дээр л цаг алдсан. УИХ-ын гишүүд маань өргөн баригдсан төсөл болон хүчин төгөлдөр байгаа хуультайгаа бүрэн гүйцэд танилцахгүйгээр зарим нэг зүйл заалтыг улс төрийн өнгө аясаар тайлбарлаж, түүнийгээ туйлын үнэн гэж итгүүлэхийг оролдож хугацаа их алдсан. Тухайлбал, нэр дэвшигчид тавих шаардлага дээр гадаадад зургаан сараас дээш оршин суугаагүй гэдэг заалтыг албаар оруулж байна гэж мэдэгдэл хийсэн. Энэ бол 1993 онд УИХ-аас Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах нь гэсэн тогтоолл орсон, 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд албан ёсоор орсон заалт.Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуульд ч ийм заалт бий. Гол нь 149 зарчмын зөрүүтэй санал гарснаас гадна одоо хүчин төгөлдөр байгаа хуулиас 189 санал хүчингүй болгох шаардлага үүссэн учраас татаж авахаар шийдсэн юм. Дээрээс нь МАН зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзэн шийдвэр гаргасан. Мөн Монгол Улс нэгдсэн орсон олон улсын гэрээнийхээ дагуу сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг үүргээ биелүүлж байгаа юм.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хэзээ зарлах вэ?

Я.СОДБААТАР: -Өнөөдөр энэ хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тогтоол батлагдсаны дараа СЕХ тогтоолын төсөл өргөн барьж сонгуулийн товыг тогтоолгуулна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл, дэгдэлт ихэсч байгаа учир тус аймгийн Засаг даргын захирамжаар хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ.

Тус захирамжаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2017 оны нэгдүгээр сарын 19-өөс эхлэн 30-ний өдрийг хүртэл түр зогсоосон байна.

Мөн эдгээр өдрүүдэд олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, нийтийн цуглаан зохиохыг хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлын хэмжээг тогтоох хэмжилт хийгдэж байна

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн багынхан болон Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагын төслийн хамт олон хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл-2 ажлын хүрээнд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үед ялгаруулж буй бохирдлын хэмжээг тогтоох хэмжилтийг өвлийн нөхцөлд анх удаа хийж байна.

Хэмжилтийг бензин болон дизель хөдөлгүүртэй авто машинууд дээр хийж байна гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.