Categories
мэдээ улс-төр

Цанхийн баруун уурхайн нэг тонн нүүрсийг 71.5 ам.доллараар борлуулж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзсан.

Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Цанхийн баруун уурхайн ажлыг өнгөрсөн жил дахин эхлүүлж, анхны борлуулалтаа хийсэн тухай компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд Ерөнхий сайдад танилцуулав.

Нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд Цанхийн баруун уурхайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр тонныг нь 71.5 ам.доллараар тооцож, борлуулсан үнийн төлбөрийг 100 хувь урьдчилж авах нөхцөлтэйгөөр зах зээлд нийлүүлэх болсон байна. Энэ нь “Эрдэнэс-Таван толгой” компанийн түүхэнд анх удаа хийсэн нээлттэй сонгон шалгаруулалт төдийгүй борлуулах үнийн төлбөрөө 100 хувь урьдчилж авсан анхны тохиолдол юм.

Компани Цанхийн зүүн уурхайн нүүрсийг үнэ тогтоох дөрвөн индексийн хувь хэмжээний дагуу өнгөрсөн оны III улиралд тонныг нь уурхайн амнаас 27 ам.доллар, IV улиралд 33 ам.доллар, 12 дугаар сараас 50 ам.доллар, 2017 оны нэгдүгээр сараас 59.3 ам.доллараар борлуулж байна. Харин Цанхийн Баруун уурхайгаас олборлосон анхны нүүрсээ 2017 оны нэгдүгээр сарын 15-нд ийнхүү 71.5 ам.доллараар борлуулсан байна.

“Эрдэнэс-Таван толгой” ХК 2015 онд 4.2 сая , 2016 онд 7.65 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд нийт 11.5 сая тонныг экспортолж, “Чалко” компанид төлөх үлдэгдэл өрийг ойрын хугацаанд бүрэн барагдуулахаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин олголоо

Нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрчээ.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин иргэдэд төрийн болон эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Улсын нөөцөөс 11 аймгийн 15 суманд туулах чадвартай 15 автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.

Эдгээр УАЗ маркийн автомашинуудыг өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга Я.Гантөмөр нар орон нутгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Засгийн газраас гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад тухайн орон нутаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн малын тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Д.Ариунболд: “Чалко”-ийн өрийг дөрөвдүгээр сард бүрэн төлөхөөр төлөвлөсөн

“Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн ордынхоо үйл ажиллагааг эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 1.2 сая тонн хөрс хуулалтын ажил хийж, 400-500 мянган тонн нүүрс олборлож, 300 мянган тонн нүүрс нээлттэй сонгон шалгаруулалтаар борлуулжээ. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос тодруулав.

-Нээлттэй дуудлага худалдаагаар нүүрсээ хэдэн ам.доллараар борлуулсан бэ?

-Засгийн газраас Баруун Цанхийн ордын нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар борлуулах үүрэг өгсөн. Сонгон шалгаруулалтын гол шалгуур нь өндөр үнэ. Сонгон шалгаруулалтын дүнд нэг тонн нүүрсийг 71.5 ам.доллараар борлуулсан. 300 мянган тонн нүүрсийг 22.5 сая ам.доллараар борлуулсан гэсэн үг. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойш хамгийн өндөр үнэ. Анх 2012 онд манай компани Цагаанхад боомт дээр нүүрсээ 70 ам.доллараар зарж байсан. Энэ боомт уурхайгаас 240 км-ийн зайтай. Өөрөөр хэлбэл, уурхайгаас гарсан нүүрсээ 240 км-т тээвэрлэх зардалд багагүй хөрөнгө зарж байсан. Харин нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар худалдлаа. Энэ үнийг бид дэлхийн зах зээлийн ханштай харьцуулж үзсэн. Тухайлбал, ӨМӨЗО-ны Баяннуур аймагт нүүрс угаах үйлдвэрт нэг тонныг нь 145 ам.доллараар авч байгаа. Баяннуураас хилийн боомт хүртэл 200 гаруй км. Энэ зайнд тээвэрлэлт хийх, Монгол, БНХАУ-ын гаалийн татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад зардлыг хасахаар 72-73 ам.доллар болж байгаа юм. Тэгэхээр бид үнийг 1-1.5 ам.доллараар татуу зарсан байна.

-Сонгон шалгаруулалтаар ямар компани шалгарсан бэ. Цаашид нүүрсний үнийг өсгөх чиглэлд хэрхэн ажиллах вэ?

-Нүүрсний үнэ зах зээлээс хамаарна. Нээлттэй дуудлага худалдаагаар зах зээлийн үнэд ойртуулж байна. Сүүлийн үеийн мэдээгээр нүүрсний үнэ олон улсад 30-иад хувиар буурсан. Манайд ч гэсэн өчигдрийн ханшийн мэдээллээр 100 юаниар унасан байна. Энэ нь БНХАУ хаасан уурхайнуудаа дахин ажиллуулж эхэлсэнтэй холбоотой.

-“Эрдэнэс Тавантолгой” 2017 онд хичнээн тонн нүүрс олборлох вэ?

-Компанийн ТУЗ-өөс 11.5 сая тонн нүүрс экспортлох чиглэл өгсөн. Энэ үүрэг даалгаврыг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ экспортод зах зээлийн үнэ, зам, тээврийн дэд бүтэц зэрэг олон зүйлээс хамаарна.

-Нүүрсээ нэмүү өртөг шингээн борлуулах, угаах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Компани нүүрсээ нэмүү өртөг шингээж борлуулах нь зөв гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр судалгаа хийж байна. Мөн “Энержи ресурс” компанид “Та бүхэн манай нүүрсийг зах зээлийн үнээр аваад, нэмүү өртөг шингээгээд гаргаж болно” гэсэн санал хүргүүлсэн.

-“Чалко”-гийн өрийн үлдэгдэл хэд байгаа вэ?

-“Чалко”-гийн өр 76.5 сая ам.доллар үлдсэн. Энэ сараас гуравдугаар сарын 31 хүртэл бид нэг тонн нүүрсийг 59.3 ам.доллараар бодож өгнө. Улмаар дөрөвдүгээр сарын 01-н гэхэд “Чалко”-гийн өрийг бүрэн дарахаар төлөвлөж байна.

-“Чалко”-д төлөх нүүрсний үнэ яагаад зах зээлийн ханшаас бага байна вэ?

-2011 онд анхны хэлцэл хийхдээ “Чалко”-д төлөх нүүрсний үнийг дөрвөн төрлийн индексээр бодно гэж заасан. 59.3 ам.доллар гэдэг нь 11, 12 сарын үнийн дунджийг индексээр тогтоосон ханш юм. Ер нь бол 60 ам.доллар давах байх гэж бодсон ч ханшийн нөлөөллийн улмаас 59.3 гарсан.

-Чалкод өгөх нүүрсний үнийг зах зээлийн ханшаар тогтоож болдоггүй юм уу?

-Эдийн засаг хямралтай үед өрөө бэлэн мөнгөөр төлөх боломж байгаагүй. Тиймээс нүүрсээр төлөхөөр тохирсон. Чалкогийн өрийг барагдуулж дууссаны дараа харилцан бодит үнэ тогтоох боломж бүрдэнэ. Тэгэхээр бидний үндсэн зорилго бол Чалкогийн өрийг дарах юм.

-“Чалко”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” бүгд нүүрсний үнээ өөрөөр тогтоодог. Үүнийг нэг түвшинд хүргэх асуудлыг бодлогоор зохицуулж болох уу?

-Олборлогч компаниуд нэг цонхны бодлого баримтлахаар тохиролцоод байна.

Categories
мэдээ нийгэм

Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэр сайн хэрэгжиж байна гэв

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэд хордсон байдалтай амь насаа алдсантай холбогдуулан нийслэлд шуурхай ажлын хэсгийг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын цагдаагийн дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн өчигдөр уг тогтоолын хэрэгжилтийн биелэлт болон нөхцөл байдалтай танилцлаа.

Эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа гээд салбар чиглэл бүрээр тусгай штаб байгуулагдан ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийнхэн штабуудаар орж цагийн байдлын мэдээлэлтэй танилцсан. Нэмж хордсон гэх дуудлага ирээгүй байгаа, гэмт хэргийн гаралт, дуудлага эрс багасч тайван байгааг штабын жижүүрүүд мэдээлж байлаа. Өчигдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт нэг дэлгүүр согтууруулах ундаа борлуулж байсан нь илэрсэн байна. Мөн саатуулах байранд хоёр хүн эрүүлжүүлэгдэхээр хүргэгдэн ирээд байлаа. Түүнчлэн Баянгол дүүрэгт нэг аж ахуйн нэгж архи согтууруулах ундаагаар үйлчилж байсныг хяналтын байгууллагаас илрүүлэн зохих арга хэмжээг авсан.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журмын тасгийн дарга, Цагдаагийн хошууч Б.Ганзориг “Энгийн өдрүүдэд манай хэлтэст гэмт хэрэг, зөрчлийн 60-120 дуудлага ирдэг. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарсанаас хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 13 дуудлага хүлээн авсан. Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүн хүргэж өгөөгүй байна. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалган ажиллаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “НИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолтийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн хэрэгжүүлж байгаа байдалтай шуурхай ажлын хэсэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгаж, танилцаж байна. Нийт гэмт хэрэг, зөрчлийн тоо нийслэлийн хэмжээнд 50-иас дээш хувь буурсаныг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Тогтоолын хугацаа буюу энэ сарын 20-ныг дуустал архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхгүй байх тогтоолын хэрэгжилт сайн байна. Тэргүүлэгчдийн тогтоолыг иргэд, аж ахуйн нэгжүүд маш сайн ойлгож дэмжин ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд хийж байгаа ажил. Гарсан шийдвэртэй холбогдуулан бухимдал дургүйцлээ илэрхийлэхээсээ өмнө хамтран ажиллах нь нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлж буйг ойлгох хэрэгтэй. Иргэд, аж ахуйн нэгжүүд гарсан шийдвэр, тогтоолын дагуу хамтран биелэлтийг хангаж ажиллах нь эерэг үр дүнд хүрч байгааг харуулж байна” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Эрсдэл үүссэн үед төрийн ордныхныг шилжүүлэх бэлтгэлийг хангажээ

Монголын хүн амын 80 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг. Улаанбаатар гэлтгүй улс даяараа газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлд байна. Өөрөөр хэлбэл, нийт барилгын 25 орчим хувь найман баллын бүсэд, 30 хувь нь долоон баллын бүсэд, 5-6 баллын бүсэд 15 хувь нь байрладаг судалгаа бий. Түүнчлэн 1970 оноос өмнөх барилгатай “тооцоо” хийх боломжгүй гэдэг. Гэтэл 2011-2015 онд хотод нийтийн зориу­лалт­тай 524 барилгад газар хөдлөлд тэсвэрлэх чад­варын үнэлгээ хийхэд 278 нь нурахад бэлэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү 278 дээр 1970 оноос өмнөх барилгууд нэмэгдэнэ.

Харин лхагва гаригт Аюулгүй байдлын байн­гын хорооны хурал­даанд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Төрийн ордны барилгын аюул­гүй байдлын талаар мэдээ­лэл хийв. УИХ-ын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийн хүрээнд өнгөрсөн онд барилгын чанарыг шалгаж дүгнэлт зөвлөмж гаргажээ.

Юуны өмнө 1951, 1961 онд баригдсан, газар хөд­лөл­төд тэсвэргүй 14 блок барилгыг буул­гаж шинээр барих асууд­лыг шийдвэрлэх шаард­лага­тай гэж үзэж байгаа аж. Үүний тулд нэн яарал­тай­гаар 38.8 тэрбум төгрөг батлах хэрэгцээ гарс­ныг гишүүдэд танил­цуулав. Мөн эрсдэл үүс­сэн үед Төрийн ордных­ныг шилжүүлж байр­луулах бэлтгэлийг ч хан­гасан байна. Томилогдсон ажлын хэсэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөв­лөл, УИХ, түүний Там­гын газар, Засгийн газрыг түр байрлуулах болом­жит байрыг сонгожээ. Тодруулбал, УИХ-ыг Засгийн газрын XI байранд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Их тэнгэр дэх XXIV байранд, харин Засгийн газрыг Засгийн газрын XIII байранд түр хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувил­барыг сонгосон байна.

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп өнөөдөр албан ёсоор бүрэн эрхээ хүлээж авна

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол буюу инаугураци нь АНУ-ын төрт ёсны хамгийн хүндэтгэлтэй, утга төгөлдөр уламжлалын нэг бөгөөд 1841 оноос өнөөгийн дэг жаягийн дагуу явагдаж иржээ. Ёслолын ажиллагаа бүхэл өдрийн турш нарийвчлан гаргасан дэгээр үргэлжилдэг. Тангараг өргөх гэдэг нь албан ажилдаа орох ёслол бөгөөд хааны титэм зүүх ёсноос улбаатай гэж үздэг. Инаугураци гэсэн үг нь латин хэлний inauguro — “зориулагдаж байна” гэсэн үгнээс үүдэлтэй.

АНУ-ын Үндсэн хуульд төрийн тэргүүний албандаа орох өдөр, мөн ерөнхийлөгчийн тангаргийн үгийг тодорхой заасан байгаа. Инаугурацийн бусад бүх элемент нь хүндэтгэл юм.

45 дахь Ерөнхийлөгч Д.Трампын тангараг өргөх ёслол энэ сарын 20-ны өдөр буюу өнөөдөр товлогдсон бөгөөд энэ өдөр тэрээр албан ёсоор бүрэн эрхээ хүлээж авна. Гэхдээ ёслолтой холбоотой хүндэтгэлийн арга хэмжээнүүд өчигдрөөс эхэлжээ. Хүндэтгэлийн концерт, оройн зоог гэх мэт эдгээр ажиллагаанууд амралтын өдөр хүртэл үргэлжилнэ.

Түүнчлэн ёслолын зарим нэг үйл ажиллагааны үеэр олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулагдах нь ч тодорхой болоод байгаа юм. Тухайлбал бямба гаригт Вашингтон хотод 200 мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болох нь тодорхой болоод байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ-ын өөр олон мужид өрнөнө гэдгийг шашны болон ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгдсээр байгаа юм.

Ингээд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хөтөлбөрийг хүргэе.

2017.I.20. Баасан гариг

09.30 цаг (Монголын цагаар 22.30). Хүндэтгэлийн концерт

Тангараг өргөх ёслолд зориулсан хүндэтгэлийн ёслол Капитолийн ордны баруун жигүүрт эхэлнэ. Хүндэтгэлийн концертод 2010 оны “Авьяаслаг америкчууд” шоуны хоёрдугаар байрт шалгарч олны танил болсон 16 настай дуучин хүү Жеки Иванко, мормон шашинтны “Mormon Tabernacle Choir” сүмийн найрал дууны чуулгаас гадна Шарлотт Чөрч, Андреа Бочелли, Moby, Ice.T зэрэг дуучинд урилга өгсөн ч оролцохоос татгалзжээ.

11.30 цаг (Монголын цагаар I.21-ний 00.30). Тангараг өргөх ёслолын ажиллагаа

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 11.30 цагт шашны удирдагчид залбирал үйлдэж, уншлага уншсанаар эхэлнэ. Дараа нь Дэд Ерөнхийлөгч Майк Пенс Дээд шүүхийн гишүүн Кларенс Томасын хамт, Ерөнхийлөгч Д.Трамп Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертсын хамт тангараг өргөнө.

15.00-17.00 цаг (Монголын цагаар I.21-ний 04.00-06.00). Ёслолын жагсаал

Тангараг өргөх ёслолоо дуусгаад Д.Трамп, М.Пенс нар Конгрессын гишүүдтэй Капитолийн ордонд ёслолын зоог барина. Дараа нь Пенсильваниа Авеньюд болох ёслолын парадад оролцох юм. Парадыг үзэх тусгай талбаруудыг бэлдсэн байх бөгөөд тасалбар авсан хүмүүс тэрхүү байрлалаас үзэх боломжтой юм байна. Харин тасалбар аваагүй хүмүүс олон нийтийн хэсгээс үзэх боломжтой ажээ.

19.00 цаг (Монголын цагаар I.21-ний 08.00). Inaugural balls

Д.Трамп, М.Пенс нар эхнэрийн хамт баасан гаригийн орой “Inaugural balls” гэж нэрлэдэг өөр гурван ёслолын ажиллагаанд оролцох ёстой. Үүний хоёр нь “Walter E. Washington Convention Center”-т, нэг нь Вашингтон дахь Үндэсний музейн байранд болох юм байна.

Бямба гариг. 10.00 цаг (Монголын цагаар I.22-ны 23.00-00).

Ерөнхийлөгч Д.Трамп Вашингтон дахь Үндэсний төвд олон шашинтнуудтай хамт залбирал үлдэнэ. Энэ нь шашин хоорондын эв нэгдлийг хангах бэлгэдлийн чанартай ёслол аж.

Categories
мэдээ нийгэм

Ч.Амарболд: Цагдаагийн даргыг 5-6 жилийн хугацаатай томилдог болох хэрэгтэй

УИХ-д өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр тал бүрийн төлөөллийг байлцуулан хэлэлцүүлэв. Уг хэлэлцүүлэгт хуульч эрдэмтэд, хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүд, цагдаагийн алба хаагчид оролцов. Ажлын хэсгийнхний хэлж буйгаар Цагдаагийн албаны тухай хууль 2013 онд батлагдаж, 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч тодорхой бэрхшээлтэй асуудлууд байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор шинэчлэн найруулжээ.

Хуулийн гол өөрчлөлт нь дагалдах хуулиуд хэрэгжиж эхлээгүйн улмаас бүдгэрээд байсан эрхзүйн орчин болон тодорхой зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Шинэчилсэн най­руул­га цагдаагийн байгуул­лагын ажилчдыг тогт­вор суурьшилтай ажил­­луулах, байгуул­лагын соёл, үнэт зүйл түү­­хэн уламжлалыг авч үлдэх, сэргээх, цагдаагийн байгууллага ир­гэ­дэд ойртсон үйл ажиллагааг илүү үр дүн­тэй хэрэгжүүлэхэд чиглэжээ. Жишээ нь, ир­гэдэд шаардлага тавих, орон байранд нэвтрэх, тээврийн хэрэгс­­лийг зогсоон шал­га­хад хэр­хэх вэ зэрэг тодор­хой асуудлыг хуульчлан батал­гаажуулж өгсөн байна. Түүнчлэн ир­гэдийн эрх чөлөөнд үн­дэс­­лэл­гүйгээр халдах, хяз­гаарлахаас урьдчилан сэргий­лэхээс гадна цагдаа­гийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд улам илүү ойртоно гэж үзэж байгааг албаныхан хэлж байв.

Мөн цагдаагийн алба нь “Хууль сахиулах байгууллага” гэснийг “төрийн тусгай алба” хэмээн өөрчилсөн байна. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын болон харъяа алба, нэгжийн бүтцийг цагдаагийн байгууллагын дарга тогтоохоор тусгаж, хотын цагдаа гэсэн ойлголтыг хасчээ. Түүнчлэн цагдаагийн төв байгууллагын орон тооны хязгаар, зохион байгуулалт бүтцийг Засгийн газар тогтоох юм. Томилгооны хувьд томоохон өөрчлөлт оруулж бай­гаа нь цагдаагийн бай­гууллагын даргыг Хуульзүйн сайдын саналыг үндэслэдэг байсныг өөрчилж, Ерөнхий сайдын саналыг үндэслэхээр, тэргүүн дэд дарга, дэд даргыг салбарын сайд шууд томилд­гийг өөрчилж, цаг­даагийн байгууллагын даргын саналыг үндэслэн томилохоор зохицуулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Ж.Амгалан:

-Тусгай ажиллагааны заавар журмыг Ерөнхийлөгч, юмуу Ерөнхий сайд батлахаар нэмж оруулж өгвөл зүгээр. Тусгай хэрэгсэл ашиглаж цагдаагийн байгууллагын хүн хүчийг хэмнэх боломж байдаг. Сүхбаатарын талбай дээрх хайснаас харж болно. Байлдааны болон тусгай техник ашиглах талаар судалж заалт нэмэх боломжийг судлах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага зөвхөн энхийг сахиулах ажиллагаагаар хязгаарлагдахгүйгээр олон улсын хосолсон арга хэмжээнд оролцох зэргээр эрхзүйн баталгааг анхаарах хэрэгтэй. Цагдаагийн албан хаагчид ном журмаар нь үүргээ гүйцэтгээд явбал дараа нь асуудал гарахгүй. Олон улсын жишиг иймэрхүү байдаг юм билээ.

Хуульзүйн ухааны доктор Б.Пүрэв:

-Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эвдэлгүй энэ чигээр нь баталчихвал хуульзүйн үндэслэл бэхжинэ. 1993, 2013 оны хуулиас уламжилж авах зүйлсийг сайн авсан байна. Тодруулах засч сайжруулах зүйл ч цөөнгүй хийж. Цагдаагийн алба хаагч хүний эрхийг хүндэтгэж хуулийг сахиж ажиллах ёстой. Нөгөө талаар үүргээ гүйцэтгэх эрх боломжийг нь олгох ёстой. Энэ хоёрын тэнцвэр, заагийг олох учиртай юм. Цагдаагийн албан хаагч ямар үед хүний биед үзлэг хийх ёстой. Суурь зарчмыг зааж өгсөн. Цагдаагийн албан хаагч ямар үед бичиг баримт шалгах ёстой гэдэг заалт бүрхэг тодорхойгүй байсныг хэд хэдэн талаас нь тодруулж өгсөн. Өөрийнхөө ойлголтоор биш хуулийн заалтыг харж, мөрдөж ажиллана гэсэн үг юм.

ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд:

-Шинэчлэн найруулсан хуулийн төсөл өмнөхийг /2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль/ бодоход амьдралд ойр, хэрэгжиж болмоор заалттай, аятайхан хууль болж гэж үзэж байна. Гэхдээ зарчмын саналууд байна.Тухайлбал, Цагдаагийн байгууллагын даргыг Хууль зүйн сайд, Ерөнхий сайдын санал болгосноор чөлөөлж, томилно гэж үүнд тодорхой хугацаа тавьж өөрчилмөөр байна. Цагдаагийн дарга өөрчлөгдлөө гэхэд хувь хүний хувьд солигдож л байдаг. Харин цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хортой, үр дүн муутай болдог. Хэрэгжиж байсан үйл ажиллагааг тасалдуулж, доор байгаа бүрэлдэхүүнийг бужигнуулдаг. Алба хаагчид албандаа итгэлгүй болдог зэрэг сөрөг талтай. Тиймээс цагдаагийн байгууллагын даргыг 5-6 жилээр буюу сонгуулийн хугацаа давхцахгүй байхаар томилж, чөлөөлдөг байвал байгууллага тогтвортой болох болов уу гэсэн бодол байна. Мөн энд тэнд олон нийтийг хамарсан эмх замбараагүй явдал гардаг боллоо. Энэ үед эмх замбараагүй байдал бий болсон үед цагдаагийн байгууллагын ажлыг энэ хуульдаа ингэж ажиллана, тийм үүрэг гүйцэтгэнэ гээд маш тодорхой заагаад өгчих хэрэгтэй.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг судалж үзсний үндсэн дээр хуулийн төслийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн. Одоогийн хуульд цагдаагийн албаны үйл ажиллагаатай холбоотой болон нийгмийн баталгаатай холбоотой зарим харилцааг тухайлан хуулиар зохицуулна гэж заасан ч хуулиуд батлагдаагүйн улмаас эрхзүйн орчин тодорхойгүй. Иргэдэд шаардлага тавих, тайлбар авах, тээврийн хэрэгслийг зогсоох, иргэдийн орон байранд нэвтрэх зэрэг бүх үйл ажиллагааг ямар үндэслэл дэс дарааллаар зохицуулахыг нарийвчлан заасан. Ингэж хуульчилж өгөхгүй бол цагдаагийн албан хаагчид чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө буруутгагдаж, иргэдийн эрх чөлөө тодорхой хэмжээнд зөрчигддөг болсон. Алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах баталгааг ойлгомжтой болгож өгсөн. Цагдаагийн албыг иргэдэд ойртуулж, бэхжүүлэх чухал ахиц дэвшил авчирна.

Categories
мэдээ улс-төр

Таны сонгосон гишүүн өнөөдөр хуралдаа ирсэн үү?

УИХ-ын гишүүдийн өнөөдрийн чуулганы ирцтэй танилцаарай. Дашрамд дурдахад чуулган 10 цагаас эхэлдэг.

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

1

Н.АМАРЗАЯА

10:09

39

Д.ОЮУНХОРОЛ

Томилолт /гадаад/

2

Т.АЮУРСАЙХАН

Томилолт /гадаад/

40

М.ОЮУНЧИМЭГ

Томилолт /гадаад/

3

О.БААСАНХҮҮ

09:52

41

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

10:38

4

Ё.БААТАРБИЛЭГ

09:53

42

Б.ПҮРЭВДОРЖ

Томилолт /орон нутаг/

5

Х.БАДЕЛХАН

09:55

43

Ш.РАДНААСЭД

10:25

6

С.БАТБОЛД

44

Я.САНЖМЯТАВ

Эмнэлгийн чөлөөтэй

7

Ж.БАТЗАНДАН

Чөлөөтэй

45

Д.САРАНГЭРЭЛ

10:38

8

Б.БАТЗОРИГ

Чөлөөтэй

46

Б.САРАНЧИМЭГ

09:51

9

О.БАТНАСАН

10:16

47

Я.СОДБААТАР

10:46

10

Б.БАТТӨМӨР

Томилолт /гадаад/

48

О.СОДБИЛЭГ

Чөлөөтэй

11

Ж.БАТ-ЭРДЭНЭ

Томилолт /гадаад/

49

Г.СОЛТАН

10:48

12

Б.БАТ-ЭРДЭНЭ

09:57

50

Д.СУМЪЯАБАЗАР

Эмнэлгийн чөлөөтэй

13

М.БИЛЭГТ

09:56

51

А.СҮХБАТ

10:10

14

Л.БОЛД

Томилолт /гадаад/

52

Д.ТОГТОХСҮРЭН

09:56

15

Х.БОЛОРЧУЛУУН

Эмнэлгийн чөлөөтэй

53

Г.ТЭМҮҮЛЭН

10:10

16

С.БЯМБАЦОГТ

10:01

54

Д.ТЭРБИШДАГВА

17

Ж.ГАНБААТАР

09:56

55

Ч.УЛААН

10:30

18

Д.ГАНБОЛД

Эмнэлгийн чөлөөтэй

56

Б.УНДАРМАА

10:10

19

Д.ГАНТУЛГА

10:45

57

А.УНДРАА

09:55

20

Ц.ГАРАМЖАВ

10:18

58

Н.УЧРАЛ

Томилолт /гадаад/

21

Ц.ДАВААСҮРЭН

10:27

59

Д.ХАЯНХЯРВАА

10:08

22

Д.ДАМБА-ОЧИР

Чөлөөтэй

60

Ч.ХҮРЭЛБААТАР

10:49

23

Б.ДЭЛГЭРСАЙХАН

Эмнэлгийн чөлөөтэй

61

Ц.ЦОГЗОЛМАА

10:00

24

Б.ЖАВХЛАН

Томилолт /гадаад/

62

Д.ЦОГТБААТАР

25

C.ЖАВХЛАН

63

Н.ЦЭРЭНБАТ

10:44

26

Г.ЗАНДАНШАТАР

09:57

64

С.ЧИНЗОРИГ

10:08

27

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

10:34

65

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

28

Л.МӨНХБААТАР

10:01

66

Б.ЭНХ-АМГАЛАН

Томилолт /гадаад/

29

Ж.МӨНХБАТ

10:44

67

Л.ЭНХ-АМГАЛАН

10:06

30

Ц.МӨНХ-ОРГИЛ

09:57

68

Л.ЭЛДЭВ-ОЧИР

09:54

31

Г.МӨНХЦЭЦЭГ

69

Ж.ЭНХБАЯР

32

Д.МУРАТ

Чөлөөтэй

70

М.ЭНХБОЛД

10:28

33

З.НАРАНТУЯА

Томилолт /гадаад/

71

Н.ЭНХБОЛД

Чөлөөтэй

34

Б.НАРАНХҮҮ

Чөлөөтэй

72

Л.ЭНХБОЛД

Чөлөөтэй

35

Н.НОМТОЙБАЯР

10:00

73

Ө.ЭНХТҮВШИН

Чөлөөтэй

36

Х.НЯМБААТАР

10:46

74

С.ЭРДЭНЭ

Чөлөөтэй

37

Ц.НЯМДОРЖ

10:05

75

Д.ЭРДЭНЭБАТ

Чөлөөтэй

38

Н.ОЮУНДАРЬ

10:12

76

Ж.ЭРДЭНЭБАТ

Categories
мэдээ спорт

Таэквондогийн УАШТ үргэлжилж байна

Таэквондогийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд хот хөдөөгийн 35 байгууллагын 180 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж байна. Энэ жил дэлхийн таэквондогийн холбооноос тэмцээний дүрмийг өөрчилсөн цахим шүүлтийн системийн шинэ программыг нэвтрүүлсэн бөгөөд манай улс энэхүү системийг нэвтрүүлсэн анхны улс боллоо. Энэ удаагийн УАШТ-д медальт байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт явуулж Токио-2020 олимпд оролцох үндэсний шигшээ баг бүрдүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Архигүй өдрүүдэд гэмт хэргийн гаралт 36 хувиар буурчээ

Улаанбаатарын хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс энэ сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өнөөдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон.

Тэгвэл энэ шийдвэр хэрэгжсэн өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт 36 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Мөн Цагдаагийн шуурхай дуудлагын утас 102-т өдөрт ирдэг дуудлага 1036-с 540 болж буюу 47.8 хувиар буурсан байна.

Тус хориг шөнийн 00:00 цагт цуцлагдана.

Архигүй өдрүүдэд гэмт хэргийн гаралт 36 хувиар буурчээ