Categories
мэдээ спорт

Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-22-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд болн. Тус төвд мөсөнд авиралтын хиймэл байгууламж шинээр ашиглалтад орж байгаа билээ.

Энэхүү тэмцээнд Олон Улсын Уулын Холбоо /UIAA/-ийн Мөсөнд авиралтын хорооноос томилогдсон эксперт, шүүгч Надежда Лауниц, зам тавигч Василий Терехин нар хүрэлцэн ирж оролцон Монгол улсад Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулах боломжийг судлах, шинэ ашиглалтанд орж буй хиймэл хананд экспертийн зүгээс үнэлгээ өгөх, дотоодын шүүгч нарт сургалт хийх юм байна. Монголын Уулчдын Үндэсний Холбооноос 2018 онд Монгол улсад Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг гаргаад байгаа юм.

Ингээд тэмцээний хөтөлбөрийг танилцуулъя

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Ичинхорлоо: Охины хашаа байшин банкны барьцаанд байгаа. Зээлээ ч төлөөгүй байхад ТҮЦ-ийг маань хураагаад авчихлаа

Бөхийн өргөөний арын Хөдөө аж ахуйн буудалд байрлах ТҮЦ-ээ ачуулсан өндөр настан Ш.Ичинхорлоо гуай өвлийн тэсгим хүйтэнд бараагаа дэлгээд гадаа зогсож байна. Тэрээр урдаа “Шижир овогтой Ичинхорлоо миний бие нь улсад 25-н жил ажиллаад одоо тэтгэвэрт байдаг. Би ХАЯамны буудал дээр жижиглэн наймаа гадаа хийж байгаад улмаар ТҮЦ-тэй болж энэ газартаа 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирлээ. 2017 оны 01 сарын 04-нд ТҮЦ-ийг минь хотын захиргааны газрын албанаас хүмүүс ирж нүүлгэсэн. Аргаа бараад гадаа сууж наймаа хийж байна. Надаар үйлчлүүлдэг миний Монголын ард түмэн минь ээ саналаа бичиж надад туслаач ээ” хэмээн бичсэн бичиг тавьжээ.

Ш.Ичинхорлоо гуай одоо нас сүүдэр 60 гарч яваа гэнэ. Ханиа олон жилийн өмнө алдаж өрх толгойлон амьдралаа авч явж, өдий хүрчээ. Түүний 20 гаруй жил ажиллуулж хоолоо залгуулдаг байсан алгын чинээхэн ТҮЦ-ийг нь хориод хоногийн өмнө бараатай нь ачаад явжээ. Түүний гомдолтойгоор, дахин дахин нулимс цийлэгнүүлэн хэлсэн үг бол “Газрын албаны Отгонбаяр, Билэгсайхан гэх хоёр хүн намайг “Хохь нь хохино, наадахаа журмын хашаанд аваачаад хаячих гэсэн. Би ямар мал биш дээ…” гэх үг. Ард түмнээ ингэж гомдоон гудамжинд гаргадаг төр засаг гэж байх уу.

“Хуучин ТҮЦ-ийг нь үзэмж муутай байна, нийтээр нь нэг стандартын шинэ ТҮЦ тарааж байгаа гэхээр нь банкинд хашаа байшингаа барьцаалж энэ бор ТҮЦ-ийг авсан. Гэтэл өрөө ч төлж дуусаагүй байхад хураагаад авчихлаа. Ард түмнээрээ ингэж тоглож болох уу гэж” хоолой зангируулан ярих энэ эх ямар буруу хэрэг хийсэн гээд гудамжинд ийн хөхөө өвлийн хүйтэнд зогсож байна вэ. Өнөөх хотын дарга яагаад өдий болтол чимээгүй байсаар байна вэ, сүүлдээ ТҮЦ-ийг хүнтэй нь ачиж явдаг “моод” дэлгэрлээ. Аль эсвэл хонь хургыг ялгаж байгаа юм шиг уйлуулан дуулуулан өмчийг нь булааж явах нь хаанахын ёс бэ, хотын дарга аа? Үнэхээр хотын дарга та өөрөө энэ байдлыг газар дээр нь очиж харсан бол арай ч ийм шийдвэр гаргахгүй байлгүй дээ. Шийдвэрээ эргэн харж ядарсан иргэдийнхээ амьжиргааг залгуулдаг зүйлсээс нэг нэгээр нь салгахаа больж дорвитойхон ажил хийгээсэй л билээ гэж иргэд хүсч байна.

Одоо Ш.Ичинхорлоо гуайд ТҮЦ-нийхээ зээлийг төлөхөд зургаан сая төгрөг дутуу байгаа гэнэ. “Өнөөх банкны хүмүүс нь мөнгөө нэхээд, охины барьцаа болгон тавьсан хашаа байшинг нь хурааж авах гээд байгаа” хэмээн тэрээр ярьсан юм. Мөн хажууд нь цуг үйл ажиллагаа явуулж байгаа ижилхэн бор ТҮЦ-үүдийг хураагаагүй гэнэ. Аргаа барахдаа эд нар хахууль өгсөн байх. Бүгд л залуу улсууд байдаг юм. Хамгийн хөгшин миний ТҮЦ-ийг л аваад явчихлаа. Ийм шударга бус зүйл байж болох уу” хэмээн хоолой зангируулан зогсоно.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Мал, ургамлын эрүүл ахуйн хяналтын тогтолцоог сайжруулах төсөл хэрэгжинэ

Шадар сайдын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтад Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх зорилгоор мал, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн тогтолцоог сайжруулах энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас 1.2 сая, Азийн хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын санхүүжилт зарцуулна.

Төслийн хүрээнд үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэг бүхий ажлыг хийж гүйцэтгэнэ. Тодруулбал, нэгдүгээрт, лаборатори, хяналт шалгалтын байгууламжуудыг шинэчлэх, хоёрдугаарт, хяналт шалгалтын цахим удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гуравдугаарт, УМЭХАБ-ын хяналт, шалгалтыг олон улсын стандартад нийцүүлэх ажил багтаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын цагдаагийн газар 2016 оны ажлаа тайлагналаа

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл “..Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь иргэд оршин суугчдад ажлаа тайлагнах” заалтын хүрээнд Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан“ Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам” –ын дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 онд хэрэгжүүлсэн ажлаа Улаанбаатар хотын цагдаагийн газар иргэдэд тайлагналаа.

Тайлангийн хуралд Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Ганбат, нийслэл болон бусад дүүргийн ИТХ-ын дарга, цагдаагийн хэлтсийн дарга нарын албан хаагчид нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

2016 онд Сүхбаатар дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оныхоос 4 хувиар буурсан дүн мэдээтэй байна.

Мөн нийслэлийн цагдаагийн газраас 2017 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэлээ танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлтийг сонслоо гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

18 компанийн 27,859 хувьцаа арилжжээ

2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 27,859 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 20,769,165.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 5 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “УБ-Бүк” компани хамгийн өндөр буюу 6.97-иар өссөн бол “Говь” 6.89%, “Монгол шуудан” 1.30%-иар тус тус өслөө.

Энэ өдөр “MSE ALL” индекс 851.76 нэгж болж 0.81%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,447,186,736,786.00 төгрөг боллоо.

2017-01-20 өдрийн арилжаа

Шинэчлэгдсэн огноо: 2017-01-20 16:40:15

Энэ өдөр I ангилалд 5 компанийн нийт 17,110 ширхэг хувьцаа 9,196,639 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

APU

370

370

368

370

370.05

369.39

-0.66

-0.18 %

3303

35

367.5

370

17000

GOV

11000

11400

11000

11000

10310

11020

710.00

6.89 %

261

10

10510

11000

71

MMX

2700

2700

2700

2700

2705

2700

-5.00

-0.18 %

1237

768

2700

2749

5

SUU

128.8

128.8

128

128.5

128.06

128.09

0.03

0.02 %

12299

10000

128

129

1197

TCK

18500

18500

18500

18500

19300

18500

-800.00

-4.15 %

10

11

18500

19000

30

Энэ өдөр II ангилалд 10 компанийн нийт 10,672 ширхэг хувьцаа 11,497,746 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

ADL

1751

1751

1750

1750

1750

1750

0.00

0.00 %

278

167

1750

1775

100

BNG

42000

42000

42000

42000

42000

42000

0.00

0.00 %

50

50

41000

42000

5

BUK

499

499

499

499

466.5

499

32.50

6.97 %

10

2

466

499

40

HGN

63

63

63

63

63

63

0.00

0.00 %

533

1110

63

64.99

100

JTB

64.99

64.99

60.7

60.7

66.99

60.74

-6.25

-9.33 %

1010

1000

60.6

64.99

90

MDR

450.1

450.1

450

450

450

450

0.00

0.00 %

1000

20

450

499

88

MNP

365

369

365

369

360.35

365.05

4.70

1.30 %

4286

180

355

370

876

RMC

55

55

55

55

55

55

0.00

0.00 %

35

3

52

54.99

1600

TTL

2700

2800

2670

2800

2692

2700

8.00

0.30 %

2370

55

2650

2800

1242

TUS

360

360

360

360

414

360

-54.00

-13.04 %

1100

0

413

20

Энэ өдөр III ангилалд 3 компанийн нийт 77 ширхэг хувьцаа 74,780 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

AOI

2240

2240

2240

2240

2240

2240

0.00

0.00 %

22

0

1910

333

CHR

500

500

500

500

503.76

500

-3.76

-0.75 %

50

1

429

579

10

HRL

100

100

100

100

100

100

0.00

0.00 %

5

100

86

100

14563

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт ширхэг үнэт цаас 0 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

Энэ өдөр багцын арилжаанд нийт 0 ширхэг үнэт цаас 0 төгрөгөөр арилжигдсан байна.

Симбол

Ширхэг

Дээд

Доод

Сүүлийн ханш

Бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх /AON/ дуудлага арилжаа

Симбол

Ширхэг

Авах Үнэ

Нэгж хувьцааны үнэ

Хүчинтэй хугацаа

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт сургууль, цэцэрлэгийн сургалтыг түр зогсоожээ

Томуу, томуу төст өвчний дэгдэлт Төв аймгийн хэмжээнд эрс
нэмэгдэж буйтай холбогдуулан тус аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаагаа
явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг түр хугацаагаар
зогсоох захирамж гарчээ. Тус
захирамжид сургууль,
цэцэрлэгийн үйл ажиллагааг 2017 оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн 30-ний өдрийг
хүртэл түр зогсоосон аж. Мөн
эдгээр өдрүүдэд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг
үүрэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван эрдэмтнийг академичаар сонголоо

Монгол улсын ШУА-ийн гишүүн (академич)-ий ээлжит сонгууль өчигдөр/01.19/ боллоо. Энэ удаагийн сонгуулиар:

-ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дамдинсүрэнгийн Цэвээндорж,

-ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэлэгийн Сангаа,

-ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Агипарын Бакей нар академичаар сонгогджээ.

ШУА-иас хоёр жил тутам ШУА-ийн гишүүн (академич)-ий сонгуулийг явуулдаг бөгөөд энэ удаагийн сонгуульд 11 эрдэмтэн нэр дэвшиж, энэ сарын 17, 18-ны өдрүүдэд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэсэн юм

Categories
мэдээ спорт

Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаантай

Сар шинийн өмнөх сорилго барилдаанууд дөхөж байна. Энэ нэгдүгээр сард гурван томоохон барилдааны товлогдсоноос шинэ Үндсэн хуулийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 13-нд болсон. Мөн энэ сарын 15-нд “Талх чихэр” ХХК-ийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болж өнгөрсөн. Тэгвэл ирэх ням гаригт 224 бөхийн барилдаан болох юм байна. Энэ удаад улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлж, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдах ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийт экспортын 79 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна

Монгол Банкнаас 2016 оны статитистик тоймыг танилцууллаа. Үүнд, инфляци, зээл, хадгаламжийн хүү, ханш, гадаад худалдааны статистик, арилжааны банкуудын нэгдсэн тайлан тэнцэл болон ипотекийн зээлийн тэнцэл зэрэг зургаан бүлэг сэдвээр мэдээллээ.

МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ДЕФЛЯЦИАС ИНФЛЯЦИ РУУ ОРОХОД НӨЛӨӨЛЖЭЭ

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

Эдийн засгийн хүнд нөхцөлд орж, иргэдийн худалдан авах чадвар илт суларснаар олон салбар, зах зээл дээрх худалдааны эргэлт буурч дефляцид ороод байсан эдийн засаг оны өмнөхөн инфляци руу оржээ. Ингэснээр инфляцийн түвшин улсын хэмжээнд 1.1 хувь, нийслэлийн хэмжээнд 0.5 хувийн үзүүлэлттэй болсон байна. Улаанбаатар хотын хувьд дефляци дөрвөн сар үргэлжилсэн. Инфляцийн задаргаанаас харахад инфляци руу ороход махны үнэ болон бусад бүтээгдэхүүнүүдийн үнэ өссөн нь нөлөөлсөн байна.

Харин улирлын шинж чанартай хүнсний ногоо, хувцас, бөс барааны үнийн хямдрал болон төрийн зохицуулалттайгаар хямдарсан үйлчилгээний үнэ зэрэг инфляцийг бууруулах гол гол шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ӨМНӨХ ОНЫХООС ХОЁР ИХ НАЯДААР ӨСЧЭЭ

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

12 дугаар сард олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж нь19.7 хувь байгаа бол хадгаламжийн жигнэсэн дундаж 13.1 хувь байна. Харин бодлогын хүү өнгөрөгч оны эцсээр буурч 14 хувьд хүрсэн бол банк хоорондын зээлийн хүү 15.5 хувьтай байгаа аж. Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 12 дугаар сарын эцсийн байдлаар 578 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс долоо хоногтоо үнэт цаасны үлдэгдэл 478, үлдсэн 100 тэрбум нь 12 долоо хоногийн хугацаатай Төв банкны үнэт цаас байна.

12 дугаар сарын байдлаар дуудлага худалдаанд нийтдээ 189 сая ам.доллартай тэнцэх валютыг Төв банкнаас нийлүүлсэн байна. Банкуудтай хийсэн своп хэлцлээр 32 сая ам.доллартай тэнцэх хэмжээний валютыг татжээ.

Мөнгөний нийлүүлэлт 12 дугаар эцсийн байдлаар 12 их наяд 75 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр их наядаар өссөн үзүүлэлт юм.

ТӨГРӨГИЙН ХАНШ 24.4 ХУВИАР СУЛАРЧЭЭ

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

Өнгөрсөн оны эцсийн байдлаар нэг ам.доллар 2489 төгрөгтэй тэнцсэн. Сарын дундаж ханшийг харахад 2482 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад төгрөгийн ханш 24.4 хувиар суларсан үзүүлэлт болж байна.

Нийт экспортын 79 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл өнгөрөгч 12 дугаар сарын эцсийн байдлаар нэг тэрбум 559 сая төгрөгийн ашигтай гарчээ. Үүнээс нийт экспортын хэмжээ дөрвөн тэрбум 917 сая төгрөгтэй тэнцэж байгаа бол импортын хэмжээ гурван тэрбум 157 сая ам.доллартай тэнцсэн байна.

Экспортын задаргааг харахад нийт экспортын 79 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлсэн бол 1.1 хувийг ОХУ-тай хийсэн худалдаа бүрдүүлж байна.

НИЙТ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ НЭГ ИХ НАЯД 37 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

Арилжааны банкуудын нийт активын хэмжээ 25.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн 8.5 хувийг эзэлж байна. Харин Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний түвшин нь 18.6 хувьтай байгаа бол төлбөр төлөн гүйцэтгэх чадварын хувьд 41.4 хувьтай байгаа аж.

ӨНГӨРСӨН САРД 1224 ХҮНД ШИНЭЭР ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 37 тэрбумд хүрчээ

Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл өнгөрөгч оны 12 дугаар сарын эцсийн байдлаар дөрвөн их наяд 8 тэрбум төгрөг болжээ. Нийт 89 мянга 156 зээлдэгч байгаагаас Ипотекийн зээлийн 1.4 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа бол, хугацаа хэтэрсэн зээл 2.5 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн сард нийт 75.6 тэрбумын зээлийг олгогдсоны 51.1 тэрбум нь найман хувийн хөтиөлбөрийн зээл эзэлж байгаа аж.

Түүнчлэн 1224 хүнд шинээр ипотекийн зээл олгосон тухай Монголбанкнаас мэдээлэл хийлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Торгоны зам” сэдэвт хуралдаанд хэлэлцүүлэгчээр оролцов

Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтын Торгоны зам сэдэвт хуралдаанд Ази, Европыг холбосон орчин цагийн Торгоны замыг хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн хүчин чармайлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хоёр бүс нутгийн эдийн засгийн өсөлт, интеграцчлалд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцлээ. Тэр дундаа Торгоны замыг дагаад хөгжих үйлдвэрлэл, цахим эдийн засаг, худалдаа, мөн эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг онцлон ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Торгоны замын төслүүдэд байгаль орчны буюу ногоон технологи ашиглахад түлхүү анхаарах ёстой гээд Азиас Европ хүрдэг галт тэргэнүүд сэргээгдэх эрчим хүчээр явдаг байх талаар одооноос анхаарах хэрэгтэйг онцолсон.

Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн 2016 онд Монгол улсын Ерөнхийлөгч миний бие болоод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийж чухал хэлэлцээр байгуулсан. Энэ нь гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах тухай юм. Та бүхэн мэдэж байгаа Монгол улс бол ОХУ болон БНХАУ гэсэн агуу хоёр хөршийн дунд оршдог улс. Монгол бол асар уудам газар нутагтай, нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Харин байгалийн нөөцөөрөө дэлхийн эхний аравт багтах баялагтай.

Өнгөрсөн онд Монгол улс АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан. Дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн энэ уулзалтад ирж оролцлоо. Энэ уулзалтын төгсгөлд бид Улаанбаатарын тунхаг бичгийг гаргасан. Энэ тунхагт бичигт туссан нэг гол сэдэв Торгоны замаар дамжуулан харилцан холбогдох тухай байлаа. Мэдээж Монгол улс энэ том төсөлд оролцох том төлөвлөгөөтэй. Түүхэн улбаагаа авч үзвэл Монгол бол Торгоны замыг үүсгэн байгуулагчийн нэг. Ази-Европыг холбосон чөлөөт худалдааны эх суурь Монголын эзэнт гүрний үед тавигдаж байсан. Та бүхэн мэдэж байгаа Монгол бол эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг.Тиймээс Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм” гэлээ.