Categories
мэдээ нийгэм

Ноён уулын шүүх хурал хойшлогджээ

Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж, дахин хойшиллоо. Өнөөдрийн шүүх хурлыг шүүгч н.Сайхантуяа даргалж, нэхэмжлэгч талаас УИХ-ын гишүүн Болорчулуун, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга, “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан, Ноён уулаа аваръя төрийн бус байгууллагын тэргүүн нар оролцож байна. Харин хариуцагч талаас Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баярмагнай, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Солонго, “Сентерра гоулд”-ийн төлөөлөгчөөр Хатанбаатар, өмгөөлөгч Р.Мөнхсайхан нар оролцсон юм.

“Сентерра Гоулд” ХХК- Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршидог Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Тархины гэмтлийн мэс засалд сүүлийн үеийн төхөөрөмж ашиглаж эхэллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь гавал тархины мэс заслын тасагтаа энэ оноос эхлэн автомат мэдрэгч бүхий цахилгаан өрөм, цахилгаан хөрөөг ашиглаж эхэлсэн байна. Энэхүү багажийг ашигласнаар тархины мэс заслын хугацааг богиносгох, гавлын ясны бүрэн бүтэн байдлыг хадгалсанаар, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар сэргэх хугацаа болон цаашид үлдэх зовиур шаналгааг багасгах ач тустай.

0-16 насны хүүхдийн тархины мэс заслын эмчилгээнд гавлын ясыг буцаан тавих боломж бүрдэж байгаа нь хүүхдийг цаашдаа гэмтэж бэртэхээс сэргийлэх, өөрийн ясаар эргүүлж нөхсөнөөр яс дахин бороолж гавлын ясны бүтэц сэргэх бүрэн боломж бүрдэж байгаа юм. Уг багажийг ашиглахаас өмнө гавлын ясыг хэсэгчлэн авч, буцаан тавих боломжгүй байсан бөгөөд өндөр өртөгт бүхий титан тороор нөхөх мэс засал хийгддэг байжээ. Харин одоо өөрийн ясыг эргүүлэн тавих болсноор эдийн засгийн хэмнэлт болон эрүүл мэнд гоо сайхны том дэвшилт авчирч байна.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын нэр дэвшигчид С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө

АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж буй таван нэр дэвшигчийн уулзалт өнөөдөр Баянгол дүүрэгт үргэлжилж байна. Энэ үеэр нэр дэвшигчид тус дүүрэгт байдаг Ардчиллын дууч “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ТБД Андуудын урд байрлах уг хөшөөг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлагаар бүтээж байсан юм. С.Цогтсайхан агсаныг хонхны дуугаар ард түмнээ сэрээж Ардчилсан нийгмийг бүтээхийн төлөө өөрийн зүрх сэтгэлээ зориулж чадсан хэмээн хүндэтгэн уг хөшөөг сүндэрлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Пи ар гэдэг нөлөөт толь шиг…

МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн ахлах багш Д.Оюунчимэг пи арын тухай ярьсныг тоймлон хүргэж байна.


РR гэдэг нөлөөт толь шиг. Нөлөөт толины өмнө жижигхэн туулай очингуутаа чононоос том болж харагдана. Яг л тэр. Пи арыг хов хоосон дээр хийхгүй. Сэрээг хутга гэж гүрийж болохгүй. Ядаж л хумсны хутга байсан бол “Тэр аймаар хутга барьж дайрсан” гэж хэлж болох нь. Нэг хүний төлөө пи ар хийх гэхээсээ массын хандлагыг өөрчилдөг арга гэж ойлгож болно.

ЦАГАА ОЛОХ ХЭРЭГТЭЙ

Ерөнхийлөгч аргаа бараад шинэ жилээр аягатай сүү барьчихаад “Сүүгээ өргөе” л гэнэ. “Шинэ жилээр шампанск буудуулахгүй яах юм” гээд хүлээж авахгүй. Хүлээж авахааргүй үед хэлээд байгаа юм. Энэ чинь өрх гэрт ч байдаг үзэгдэл. Нөхөр наадмаар бөх үзэх гээд улайрчихсан сууж байхад нь “Хөөе, чи ханан дээр юм хадаад өг” гэвэл боож үхмээр юм болно биз дээ. Цагаа, эвээ олохгүй үе бий.

БАЙГАА ЮМАА БОРЛУУЛ!

Донжийг нь олох, хэтрүүлэхгүй байх учиртай. Зохицол чухал. Байгаа юмаа л борлуулна гэсэн үг. Хүмүүс “Хурдан морь зарна” гэхэд би атаархаад ямаа хөтөлчихөөд “Энэ аймаар хурдан” гэж болохгүй. Түүний оронд “Ямаа гэдэг дороо үрждэг юм. Ихрийн удамтай. Ноолуур арвинтай” гэх нь дээр. Манайхан болохоор “Хурдан морь л хэрэгтэй юм байна. Би бас морьтой болъё” гээд алалцаад байдаг юм.

НИЙГЭМ ЭМЭГТЭЙ ХҮНД ИЛҮҮ ӨНДӨР ШААРДЛАГА ТАВЬДАГ

Нийгэм эмэгтэй хүнд илүү өндөр шаардлага тавьдаг. Эмэгтэй хүн жаахан алдаа гаргавал сурвалжлагч нар, хүмүүс “Тэр бохь зажиллаа” гэдэг. Эрэгтэй хүнийг болохоор өөлж харахгүй. Эмэгтэйчүүд өөрсдөө ичээд байдаг. Хүүхдийг гижигдэхээр инээдэг. Яах ч үгүй хүнийг хэн ч гижигдэхгүй шүү дээ. Эрчүүд бол ичдэггүй. “Д.Оюунхорол үүрэглээд, хөгширчихсөн юм байна, тэтгэвэртээ гараасай” гэнэ. Энэ л хэцүү. Эмэгтэй хүмүүст хамгаалалт байдаггүй. Эмэгтэйчүүд улс төр, нийгмийн ямар ч ажилд багаараа явж байх ёстой. Эрэгтэй багш согтуу байвал “Хөөрхий, уучихаж, гэрт нь хүргээд өг” гэнэ. Намайг согтуу шалан дээр хэвтэж байвал арав, хорин жил ярина шүү дээ. Аягүй бол талийчихсан хойно “Нэг тийм багш байсан юм” гээд ярина даа. Л.Эрдэнэчимэг хэн ч төрсөн өдрөөрөө халамцаад хэлдэг үгийг л хэлсэн. Уг нь Л.Эрдэнэчимэг мөлхөө аргаар тойрогтоо гайгүй ажилласан юм. Мөлхөө арга гэдэг нь санал авах гэж байгаа биш би та нарын зовлонг хуваалцаж байгаа юм гэдэг байдлаар ажиллахыг хэлж байна. Гэтэл ганц тэр үгнээс болоод тэр их хичээл зүтгэл юу ч биш болсон. Эмэгтэй хүн алдаа гаргаж болдоггүй. Пи ар нийгмийн үзэгдэл үйл явцад хандах хандлагыг өөрчилдөг арга.

ПИ АРЫН МЭРГЭЖИЛТЭН ХҮМҮҮСИЙГ ХЭЗЭЭ Ч АЛБАДДАГГҮЙ

Хүнийг хүчилж болохгүй. Охин залуу хоёрыг гэрлүүлэх гэж байгаа бол “Та хоёрыг танилцуулмаар байна” гэвэл хэзээ ч танилцахгүй. “Тэр тэнэг охиноор чинь яах юм бэ” л гэнэ. Үүнтэй адилхан пи ар гэдгийг шууд тулгаад, улаан цагаан захиалгаар бичиж байгаа нь харагдаад байвал үр дүн багатай. Пи ар гэдэг уран бөгөөд чимхэх арга байдаг. Шургах чимхэх аргаар мессеж шидчих хэрэгтэй. Эвгүй зураг мессеж шидчихдэг. Донжийг нь олсон юм хүнд хүрдэг. Ямар нэг юмыг харах өнцгийг өөрчлөхөд пи арыг ашиглах хэрэгтэй. Хэнд юуг ямраар ойлгуулах гээд байгаа вэ. Хэнд зориулж мэдээлэх билээ. Намынхаа гишүүдэд юм уу, масст юм уу, оюутанд юм уу. Юуг ойлгуулах гээд байгаа вэ? Хөтөлбөр үү, хүнээ юм уу, арга хэмжээ юм уу? Ямраар ойлгуулах гэсэн юм бэ гэдгээ бодох хэрэгтэй. Өнцгөө олох хэрэгтэй. Хэзээ, хэрхэн гэсэн асуултанд хариулах учиртай. Өнөөдөр захиалга өгөөд, гурван сэтгүүлч суулгаж бичээд, маргаашийн сонин дээр гарч, тэр нь хүмүүст очоод, толгойд нь наалддаг юм биш. Барааг хүртэл сурталчилахдаа “Удахгүй гарч ирнэ”, “500…” гээд амь нь тэмцэхээр “Аа энэ нэг ундаа юм” гээд гаргаад ирэх жишээтэй. Хүлээлт үүсгэдэг. Хүлээж авахааргүй нөхцөлд хэлбэл сувгаа солино шүү дээ.

ДОНЖ, ӨНЦГӨӨ ОЛОХ, ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Дутааснаас хэтрүүлсэн нь бүр хортой. Ялгарах, хүний анхаарал татах үүднээс хэтрүүлэл хэрэглэж болно л доо. Агуулга дээр харин хэтрүүлж болохгүй. Пи ар моодонд орчихоод байгаа болохоос биш маркетинг дотор байдаг зүйл. Маркетинг борлуулалтаас үүссэн. Үүнийг яаж зарах вэ гэдгээс л үүссэн. Одоо бол маркетингийн цогц эрин зуун. Маркетингийн зарчим бол борлуулалтан дээр хэт хүч чармайлт гаргахгүй байх юм. Бүтээгдэхүүнээ борлуулахын тулд “Багш нартаа бөөний үнээр нь өгнө”, “Цалингийн оронд тараана” гэдэгтээ хүрч болохгүй гэсэн үг л дээ. “Хоёрыг авсан хүнд нэгийг үнэгүй өгнө” гэдэг дээрээ тулахгүйгээр би хувцасныхаа загвар бүх юмыг шийдчихсэн байх учиртай. “Энийг л авмаар байна. Энэ дэлгүүрт хүн таньдаг уу” гэж эрж хайх ёстой. Түүнээс биш “Хувцас оёчихсон чинь хүн авдаггүй ээ. Дэлгүүрт өгсөн чинь борлогддоггүй ээ” гэж болохгүй. Улс төр, сонин хэвлэлийн нийтлэл ч ялгаагүй хүний анхаарлыг татах мессеж өгөх хэрэгтэй болдог. Олон бассейн байлаа гэхэд яаж ялгарах вэ?

Усны ариун цэврийг байнга хянадаг, орж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хянадаг эмчтэй гэдэг ч юм уу, халтирахааргүй сайн чанарын дэвсгэртэй, усаа байнга сольдог гэх мэт онцлогийг нь сурталчилж болно. Хүмүүсийн эмзэг ханддаг асуудал зөндөө бий. Уснаас гараад арзайгаад явахгүй, үсчинтэй ч гэж болно. Асуудлыг судлаад түүн дээрээ дөрөөлөөд “Би ганцхан шүү” гэдгээ гаргаж ирэх учиртай. Сурталчилах гэхээсээ судлах, өөрчлөлт хийх чухал. Хэрэглэгчээ судлах хэрэгтэй. Бассейнд хүн бүр очихгүй. Очиж байгаа хэсгээ судлах ёстой. Судалгаа гэхээр манайхан санал асуулга авах юм уу, орж гарсан хүмүүсээр бөглүүлээд авчихдаг. Тийм биш. Бусад газар орж байгаа хүмүүсийг татахаар судалгаа хийнэ л гэсэн үг.

Анхны рекламуудыг хүмүүс санадаг л даа. Сансилк ч билүү шампунь гарсан чинь “Яаж энийг олж авна аа” гэсэн гэдэг. Анх “Их хурд” болоход гадныханд захиалаад маш хүчтэй сурталчилгаа хийсэн. “Буянтай нь үзнэ. Бусдад нь сонсогдоно ч” гэдэг билүү. Тэгэнгүүт манай хэдэн багш нар машин барьж чаддаггүй хүн хүртэл машин асаагаад явж байлаа.

НОХОЙ ЯАГААД СҮҮЛЭЭ ХӨДӨЛГӨДӨГ ВЭ?

Анхаарлыг татах хэрэгтэй. Хэрвээ сүүл нь нохойноосоо ухаантай байсан бол нохойгоо савчих байсан гэдэг. Нохой нь ухаантай болохоороо сүүлээ хөдөлгөнө гэсэн үг. Удирдлага хамт олноо савчуулахгүй сүүл шигээ сайхан хөдөлгөх ёстой гэсэн үг. Хэзээ ч сүүл байж болохгүй, нохой байя.

Хар пи ар гэж ярьцгаадаг. Пи ар юмыг зөв ойлгуулахад хэрэгтэй. Хэрэгцээ байдаг. Олон нийтийн хандлагыг өөрчлөх хэрэгцээ бий. Нийгэмд ойлгуулах мессеж олон. Гэр бүлийн хүчирхийлэл, гудамжны хүчирхийлэл, сургуулийн хүчирхийлэл гэх мэтээр нэр өгөөд байж болохгүй. Хүний эрхийн асуудал шүү дээ. Нэг хүн нөгөөгөө дээрэлхэж байгаа асуудал. Жендэр гэхээр эр, эм хүйсийг 50х50 болгох гэж ойлгоод байдаг. Гэтэл 30х70 гэсэн харьцаа шүү дээ. Аль нэг хүйс 70 хувиас дээш байж болохгүй л гэсэн үг. Манай байгууллагаас эмэгтэй хүн яваад байна, эсвэл эрэгтэй хүн тогтохгүй байна гэвэл би юм бодох ёстой болно. Энэ мэтчилэн нийгмийн олон асуудлаар зөв хандлага бий болгохын тулд бид пи арыг ашиглах ёстой шүү. Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх хэрэгцээ бий гэсэн үг.

Өнгөрсөн сонгуулиар их сургууль төгссөн залуугаас ээж нь “Сонгуулиа өгсөн үү” гэж асуусан чинь “Ямар хөгшин хүн биш та л очдог юм байгаа биз” гэж хариулсан байна лээ. Сонгууль бол өвөө, эмээ нарын ажил гэсэн ойлголт яваад байна шүү дээ. Оюутнуудаас “Яагаад санал өгөөгүй вэ” гэхээр “Найман нэр дэвшигч надад бүгдээрээ таалагдахгүй байсан” гэсэн. Миний шаардлагад нийцэхгүй байна гэсэн үг. “Тэгвэл хамгийн муу нь гарчихна ш дээ. Арай бага мууг нь гаргах хэрэгтэй ш дээ” гэхээр “Тэгж хэлсэн бол би очиж саналаа өгөх байсан” гэх жишээтэй. Гэтэл сонгогчдын оролцоо муу байгаа шалтгааныг нарийвчилж гаргахгүй. Аргаа бараад нэгж өгөх тухай ярьдаг.

ОНОСОН ГАНЦ ҮГ БАЙНДАА ТУСДАГ

Пи ар багадахгүй. Манай сургуулийн эмч вино, пиво ч ууж чаддаггүй. Насаараа согтууруулах ундаа амсч үзээгүй эмч хүнийг хүртэл шоконд ортол хэлсэн байгаа юм. Хөдөө явж байгаад тэр олон хүний дунд “Аа, сүртэй юм уучих даа” гэсэн бол уухгүй ш дээ. Гэтэл санаа алдаад “Иш, чи минь яасан буянгүй хүн бэ” гэчихсэн чинь “Яаж нэг аяга пиво ууж сурдаг юм билээ” гээд явж байсан. Тэгж байгаад чи мартана биз дээ” гэсэн чинь “Насаараа мартахгүй” гэж байгаа юм. Энэ чинь хүнийг архинд оруулах аймаар муухай үг байгаа биз. Үг цөөдөхгүй. Хүнийг эргүүлэхийн тулд олон үгээр яншаад хэрэггүй. Оносон ганц үг байндаа тусдаг үе бий. “Малаа яаж маллахыг марксизмаар заалгахгүй” л гэнэ. Цагтаа заалгаж байсан шүү дээ. Зөндөө зөвлөгөө гардаг, отор нүүдэл хийхийг заадаг. Өөхөн тарга хэзээ авахуулахыг ч заадаг байсан. Манай аав нэгдлийн дарга байсан болохоор би сайн мэдэж байгаа юм. Марксизмаар заалгасан байхгүй юу. Зуны турш хэд нүүдгийг нь ч тоолдог байсан. Үнэн худал нь хамаагүй, донжийг нь олоод хэлчихсэн үг нийгмийг эргүүлэхэд айхавтар нөлөөлж байгаа юм.

Пи арын албаны чиг зорилго бол байгууллагын корпоратив имижийг бүрдүүлэх гэдэг. Нэг сумын эмнэлэг муу гээд бичигдэхээр сумын эмнэлэгт хүн үзүүлэхээсээ айдаг. Хүйсийн, мэргэжлийн корпоратив гэж байдаг. “Нягтлан хүмүүс нарийн шүү” гэхээр би ч нарийндаа ороод л явчихна. Багш хүн гэхэд материаллаг зүйлээр анхаарал татахгүй байх учиртай. Багш ямар гоё ээмэг зүүчихсэн юм бэ гээд хараад байвал хичээлээ ойлгохгүй. Ярьж байгаа юманд нь анхаарал хандуулах л чухал.

МЭРГЭЖЛИЙН ХҮНД ХАНД

Хэн таныг хамгийн сайн мэдэх вэ гэдэг асуултанд “Миний хань сайн мэднэ”, “Эхнэр сайн мэднэ” гэж хариулдаг. Тийм биш. Огт танихгүй ч мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Пи ар мэргэжлийн багт кризисник (хямралын мэргэжилтэн), спиндоктор (эргүүлэх), цуурхлын мэргэжилтэн, хэвлэлийн нарийн бичиг гээд бүхэл бүтэн баг ажиллах учиртай. Асуудалд орлоо гэхэд өөрөө үзэлцээд бай гэсэн үг биш. Мэргэжлийн хүмүүсээр үзэлцүүлдэг. Муу бэр гэсэн бол хадам ээж хамгаална, нөхөр, хүү хамгаална. Эмэгтэй хүн багтай байх ёстой. Баг нь мэргэжлийн хүмүүсээс бүрдэх учиртай. Түүнээс биш найз нөхөд хамаатан саднаас бүрдсэн баг найдвартай биш. Цуурхлын мэргэжилтэн гэхэд Монголд их хэрэгтэй. Кризисник гэхээр хямралыг далимдуулж нэр хүнд хийдэг. “Скандал” гэдэг кинон дээр гардаг Оливия гэдэг эмэгтэй кризисник. Хаана ямар хүндрэл гарна тэрний хувьд бүр олз болдог. Хэрвээ би эмнэлэгийн дарга байлаа гэхэд эмнэлэг дээр хүндрэл үүсч, хүүхдүүд өвдөж, шалан дээр хэвтээд, эм дуусч, ажлаасаа халагдах гээд байна гэж бодъё. Эвээ олохгүй бол би эцэг, эхчүүдийг загнаад “Чи хүүхдээ яах гэж өвчин тусгасан юм, хохь чинь, гэрээсээ ор авчир” гээд аавыг нь уурлуулна. Эвийг нь олох юм бол эцэг, эхчүүдтэй ярьж байгаад нэг өрөө тохижуулаад авчихаж болно. Асуудлыг шийдэж нэр хүнд олно.

Бусад улс оронд нэг их ашиглагдахгүй юм шиг хэрнээ манайд бол их ашиглагддаг ажил цуурхлын мэргэжилтэн. Ойлгоход амархан жишээ хэлье. Москва хотын даргын суудлын төлөө нэг профессор өрсөлджээ. Ядуу гуйлгачин профессор элэнцгээ хийдэг юм гээд хүмүүс авч хэлэлцэхгүй байсан чинь “Энийг яах вэ” гээд мэргэжилтэнд хандаж л дээ. Гэтэл тэр нэр дэвшигчийн зусланд хулгай орсон чинь тийм тийм үнэтэй эдлэл алдагдсан гэсэн мэдээ хэвлэлд гарчээ. Профессор болохоор өөрөө “Мэдэхгүй, манай зусланд хулгай орсон гэж хэн бичсэн юм” гэнэ. Юутай ч тэр ядуу биш болж харагдсан.

Ганцхан пи арчин гал болдоггүй. Багаар ажилладаг. Баг фокус бүлэг дээр судалгаа хийж, баруун аймагт бол ийм үг хүлээж авдаггүй юм байна гэх мэтээр дүгнэлт хийнэ. Манайд ийм баг бүрдүүлж чаддаггүй учраас нэг хүн олон ажил хавсарч хийдэг.

Хэлэх үгээ бичүүлнэ гэхээр хоёр туйлшрал байдаг. Нэг бол өөрөө их ухаантай хүн болох гээд бүх хэлэх үгээ бичих гэж оролддог. Эсвэл хүний бичсэн үгийг буруу зөвгүй уншаад зоо гэхэд нь 300 гэж унших юм болдог. Аль нь ч биш. Би илтгэлийнхээ санааг бичдэг. Ийм таван бүлэг үг яримаар байна гээд мэргэжлийн хүнээр бичүүлээд, эргээд өөрөө уншихад миний санаа буухгүй байж болно. Ингэж харилцан ярьж бичдэг. Нэг бичсэн юм аа залуус дээр очсон ч яриад, малчид дээр очсон ч уншаад явдаг. Тийм байж болохгүй.

Спиндоктор эргүүлэх, эмчлэх гэсэн үг. Жишээлбэл манай нэг оюутан. Ш.Отгонбилэг гуайг амьд байхад “Яана аа, зууны луйварчин дээр ажиллах захиалга ирлээ” гээд явж байсан. “Яваач дээ, наад хүн чинь -10 оноотой бол хасах тэмдгийг нь л өөрчил” гэсэн. Тоог яаж ийгээд нэмэх тэмдэг болгож болдог. “Чи үнэхээр луйварчин гээд итгээд байгаа юм уу” гэсэн чинь “Үгүй л дээ” гэсэн. Хэн ч танихгүй 0 цэг дээр байснаас бүр -15 байсан ч тэмдгийг нь өөрчилчихвөл +15 болчихно. Эргүүлэх гэж үүнийг хэлж байгаа юм.

ЮУГ ЮУГААР ДАРАХ ВЭ ГЭДЭГ ЧУХАЛ

Пи ар хүмүүсийн харилцаан дээр тулгуурладаг. Олон салбар шинжлэх ухааныг ашигладаг. Цуурхал судлал, дохио тэмдэг, утга зохиолын онол, домог судлал, хэлэлцээрийн онол, нийгмийн сэтгэл зүй зэрэг олон салбар шинжлэх ухаануудын уулзвар дээр үйлчилнэ.

Зөрчлийг шийдвэрлэх үндсэн аргыг гадарладаг байх ёстой. Цаг хугацаа, орон зай, бүтцийн, нөлөөллийн харьцааны аргууд байдаг.

Цаг хугацаа гэхээр өнөөдөр буруу ойлгогдсон юм маргааш зөвөөр ойлгогдож болно гэсэн үг. Гэрэлт цамхгийн жишээ байдаг. Том уран барималчийг гэрэлт хөшөө босгоход хаан хөшөөн дээр нэрээ сийлэхийг шаардсан байгаа юм. Гэтэл барималч өөрийнхөө нэрийг сийлмээр санагдаад байж. Ямар арга хэрэглэсэн гэхээр нэрээ сийлээд гадуур нь бүрж тэр нь хэсэг хугацааны дараа унаад, өөрийнх нь нэр үлдэхээр хийсэн байх жишээтэй.

Бүтэц гэхээр өөр нэг жишээ хэлье. Хоёр систем нөлөөллийн дайн явуулж байсан. Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан баримтат киног Америкт хасч таналгүйгээр гаргах зөвшөөрөл өгөх шаардлага тулгарсан юм байж л дээ. Оросууд трактор бариад, онгоцонд суугаад юу эсийг хийх вэ. Яана даа гээд мэргэжлийн хүмүүст хандахаар болсон. Гэтэл энэ баримтат киноны араас шууд Америк эмэгтэйчүүд Маяами арал дээр амарч байгааг гаргасан. Зөвлөлтөд эмэгтэйчүүдээ зарц боол шиг зарж байдаг гэсэн ойлголт төрүүлэхээр болгосон. Юуг юугаар дарах вэ гэдэг чухал.

Нөлөөлөл гэхээр амархан жишээ бий. Колончилсон улсуудыг амархан буулгаад авсан гэж болохгүй. Африкт очоод тайван унтаж амрах хэрэгтэй. Шууд буу бариад очиж болохгүй.Цагаан арьст хүн хэзээ ч үзээгүй бол цочно. Цагаан арьст хүн арай өөр, бурхнаас ирсэн гэдгийг ойлгуулахын тулд эхлээд лам хуврагууд очуулсан. Тэднээс өмнө Засгийн газраас нь илбэчин очуулж байсан гэдэг. Манайд ч гэсэн Хатанбаатар дайтаж ирээд дээлээ тайлахад өврөөс нь сум асгардаг гэх мэт домог байсан. Арван мянган гамингийн өөдөөс хэдхэн зуун хүн байлдах гээд байдаг. Айлгачихвал жалга уруудаад зугтаачихна. Яасан гэхээр өөрөө пи ар хийсэн. Түүнээс биш зальдаж байгаад өргөл барьц авах гээгүй. Гучин хэдэн оны эсэргүү бослогын үеэр ч ялгаагүй нэг зангиа өгөөд “Чи үхэхгүй яв” гэдэг чинь нөлөөллийн уран арга байсан. “Чи залуу охин байж үсээ ямар тэнэг засдаг юм бэ, ямар мангар гар утас барьдаг юм бэ” гэдэг чинь ч нөлөөлөл. Бид мэдээллийн, хэрэглээний асар их нөлөө, дарамтад байгаа.

Хүмүүст нөлөөлөх аргууд албадах (хичээлээс хөөх, торгоно шийтгэнэ), манипуляци хийх (зальдах, хуурах бохир арга) хамтын ажиллагаанд татан оролцуулах юм.

Пи арыг эерэг зүйлд ашиглаасай гэж хүсдэг. Хэнд юу тохирох вэ гэдгээ сонгох хэрэгтэй. Би овооны наадам хэсээд явбал Б.Бат-Эрдэнэ аваргатай адил нэр хүнд ирэхгүй. Манайхан хиймэл юм хийх гэж оролддог. Миссийн тэмцээнд ороод гэв гэнэт хогийн цэг дээр байгаа хүүхдэд хувцас өгдөг. Хиймэл гэдэг нь мэдэгддэг. Зориуд намайг хошигруулах гэж байна гэвэл оюутан байсан ч миний хичээлийг хийхгүй. Аргаа олох хэрэгтэй. Хичээл дээр гар утас дуугарахад багш нар “Хөөе, чи наадхаа унтраа” гэдэг. Харин би “Бүх оюутнуудын өмнө гарч ирээд уучлал гуй” гэдэг. 170 хүүхдийн өмнө гараад “Та нар намайг уучлаарай” гэсэн оюутан дахиж гар утас асаахгүй. Ичдэггүй хүүхэд гэж байхгүй, эвгүй байдалд ордог. Багш загнаад байвал багшийн нүдийг хариулаад гүйцээ. Өөр дээрээ галын цэг татах хэрэггүй.

УЛС ТӨРИЙН ПИ АР АРГУУД

Золигт гаргах буюу золиослох (даргынхаа өмнөөс шадар туслах нь бурууг өөртөө хүлээх), сүүдэртүүлэх, гэрэлтүүлэх, бүдгэрүүлэх, шилжүүлэх, хүний өмнөөс хийх, үгээр хуурах (цалинтай ээж гэхээр сонсоход сайхан), дүрээр хуурах гэх мэт аргууд хэрэглэгддэг.

Categories
мэдээ нийгэм

​2019 онд цахим гадаад паспорттой болно

Гадаад паспортыг олон улсын стандартад нийцүүлж, нууцлал бүхий чиптэй, өндөр зэрэглэлийн нууцлалтай болгохоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрынхан ажиллаж байна. Албаныхны мэдээлж буйгаар гадаад паспорт шинэчлэл ирэх оны нэгдүгээр улирлаас эхэлнэ гэж төлөвлөжээ. Ингээд 2019 он гэхэд Монголын Улсын иргэд цахим гадаад паспорттой болсон байхаар төлөвлөсөн гэв. Энэ талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү “Өмнө нь байсан нууцлалуудыг багтаахаас гадна олон улсын стандартад шаардлага хангахуйц бүх мэдээлэл, нууцлалыг багтааж байгаа. Үнэ нэмэгдэх эсэхийг хэлж мэдэхгүй байна, хэлэлцээр үргэлжилж байгаа учраас. Гэхдээ үнэ гэдэг зүйлээр барьцаалагдахаас илүү олон улсын шаардлагад нийцсэн гадаад паспортоор зорчино, хаана ч асуудал үүсэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нууцлал сайтай учраас үнэ бага зэрэг нэмэгдэхийг үйгүйсгэхгүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа учраас бага зэргийн үнийн нэмэгдэлд иргэд эсэргүүцэхгүй байх” гэж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-д согтуугаар гэмтэж ирэх хүмүүсийн тоо буурсан байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон.

Эдгээр өдрүүдэд ГССҮТөвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо өмнөх 7 хоногийн өдрүүдтэй харьцуулахад 51-ээр, согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар тус тус буурсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх 7 хоногийн ЛХАГВА гарагаас БААСАН гараг хүртэлх хугацаанд ГССҮТөвд үйлчлүүлэгсдийн 15 хувь (88/585) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан бол энэ 7 хоногийн лхагва гарагаас баасан гараг хүртэлх хугацаанд 9.4 хувь (50/534) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байжээ. Энэ нь нийт тус эмнэлэгт хандсан хүмүүсийн согтуугаар үйлчлүүлэгсдийн тоонд харьцуулахад 5.6 хувиар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

“Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн VII чуулганд оролцлоо

“Монгол Улс бол нарны эрчим хүчний диваажин” гэж гадны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бид цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 2-3 хувийг л сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байгаа. Нүүрсний баялагтаа эрдсэн цамаархал, эдийн засгийн нөхцөл байдал гээд олон шалтгаан үүний ард бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл 40 жилийн өмнө Америкт нарны цахилгаан станц ашиглалтад орж байсан нь нефтийн хомсдолоос үүдэлтэй. Харин өнөөдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний оролцоо идэвхжиж, энэ бодлогод дэлхийн 150 гаруй улс орон нэгдээд байгаа аж. Манай улсын хувьд ч мөн энэ бодлогыг дэмжиж, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх томоохон зорилт тавиад буй. Үүнийг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцолж, “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн VII чуулганд оролцох үеэрээ мэдэгдэв.

2030 ОН ГЭХЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ
ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ 45 ХУВЬД ХҮРНЭ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо уг чуулга уулзалтад дэлхийн 150 гаруй орны Эрчим хүчний сайд нар Засгийн газраа төлөөлж оролцсоноороо онцлогтой. Чуулганы үеэр дэлхийн эрчим хүчний салбарын шилжилтийг хурдасгахын тулд хөрөнгө оруулалт харамгүй зарцуулах, технологийн шинэчлэл хийх болон инновацийн асуудлыг голчлон хөндсөн байв. Тиймээс ч “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн ерөнхий захирал Аднан З.Амин чуулганы нээлтийн үеэр “Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хөгжил асар хурдацтай байна. 2015 онд гэхэд 47 ГВт-ын нарны цахилгаан станц, 63 ГВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц ашиглалтад орсон нь нийт 270 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт болжээ. Таван жилийн дотор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал жилд 15-25 хувиар өссөн. Харин 2030 он гэхэд 45 хувьд хүрэхийг манай REmap судалгаагаар тодорхойлоод байна” гэж онцлон хэлж байв.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨРТӨГ
БУУРЧЭЭ

Энд нэг зүйл тодруулахад 20-иод жилийн өмнөхтэй харьцуулахад сэргээгдэх эрчим хүчний өртөг эрс буурсан давуу талтай аж. Тухайлбал, нарны цахилгаан станц барих өртөг 60 хувь, нарны дулааны станц 45 хувь, эх газрын салхин цахилгаан станц 24 хувь, далайн эрэг хавийн салхин цахилгаан станц 36 хувиар тус бүр буурсныг чуулганаар онцлон мэдээлж байлаа. Шинэ техник технологи, инyовацийн ололтоос үүдэлтэйгээр сэргээгдэх эрчим хүчний өртөг ийнхүү эрс багасч байгааг төлөөлөгчид олзуурхаж байна. Тухайлбал, 2016 онд нарны цахилгаан станцын тендэрт АНЭУ-ын Дубай хотын ойролцоо 800 МВт-ын эх үүсвэр барьж, 2.99 цент/кВтц худалдахаар болсныг тодотгож байлаа.

“ОЛОН УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ
ХҮЧНИЙ АГЕНТЛАГ” МОНГОЛ УЛСЫН ОРОЛЦООГ ҮНЭЛЭВ

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний VII чуулганы нээлтийн үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү англи хэл дээр үг хэлэхдээ Монгол Улсын эрчим хүчний салбарын хэтийн бодлого, өнөөдрийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн хандлагыг дурьдаж, олон улсын байгууллагатай хамтран ажиллах чиглэлүүдийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “ОУ-ын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үүсгэн байгуулагч анхны гишүүн орнуудыг нэг болж, уг байгууллагын дүрмийг Улсын Их Хурлаас 2010 онд соёрхон баталсан. Монгол Улсын ЗГ-ын Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ” бодлогын баримт бичгийг боловсруулан гаргасан нь манай орны СЭХ-ний хөгжлийг цаашид хурдасгах бодлогын чухал зөвлөмж болж байна. Манай орон нар, салхи, усны эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ их нөөц баялгийг орчин үеийн өндөр технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчим хүч экспорлох талаар БНХАУ, ОХУ-ын “Дэлхийн эрчим хүчний хэлхээ холбоо” санаачилга, олон улсын байгууллагын “Цэвэр эрчим хүчний коридор” төслүүдэд Монгол Улс нэгдэн орж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. МонголУлсын Их Хурлаас 2015 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого” зэрэг баримт бичгийг батлан гаргаж, эрчим хүчний салбарыг ойрын болон дунд хугацаанд хөгжүүлэх хөгжлийн төлвийг тодорхойлон, 2023 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх томоохон зорилт дэвшүүллээ. Манай улсад хувийн хөрөнгө оруулалтаар 2013 онд анхны 50 МВт салхин парк, 2017 онд анхны 10МВт нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулж үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг эрчим хүчний систем нийлүүлээд байна. Монгол Улс хүйтэн сэрүүн уур амьсгалтай, өвлийн улиралд маш хүйтэн улирал болдог тул айл өрх, албан газрын хэрэглээнд түүхий нүүрс ашиглан халаалтыг шийдэж байгаа асуудлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон бусад цэвэр эх үүсвэрийг ашиглах талаар идэвхитэй ажиллаж эхэлсэн. Бид хот суурин газрын дулаан хангамжид нар, газрын гүний дулааны насос бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар ИРЕНА, Абу Даби хөгжлийн сан болон бусад орнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгааг энэ дашрамд илэрхийлэхийг хүсч байна. Энэ чиглэлээр бусад улсын туршлагыг судлах сонирхол, эрэлт хэрэгцээ их байна” гэв.

Мөн чуулганы хүрээнд сайд нарын дугуй ширээний уулзалт болж, сайд П.Ганхүү үг хэлсэн. Монгол Улсын идэвхтэй оролцоо, байр суурийг “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн ерөнхий захирал ноён Аднан З.Админ үнэлж, цаашид хамтран ажиллана гэдгээ индэр дээрээс мэдэгдсэн юм.

ИСЛАНД УЛСЫН ГАЗРЫН ГҮНИЙ
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАЖ БУЙ ТУРШЛАГААС ХУВААЛЦАВ

Уулзалтын хүрээнд ноён Аднан З.Админ, Исланд Улсын Ерөнхийлөгч асан Олафур Рагнар Гримссон, Абу Даби хөгжлийн сангийн дарга удирдлагуудтай тусгайлсан уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тухайлбал, ноён Аднан З.Админтай уулзахдаа нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд агаарын бохирдлыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний технологи буюу газрын гүний дулааны насосыг ашиглах, Нарны цахилгаан үүсгүүртэй хосолсон Литий-ион цэнэг хураагуурын системийг нэвтрүүлэх загвар төслийг санхүүжүүлэх асуудлыг хөндсөн байна. Мөн Исландын Ерөнхийлөгч асан Олафур Рагнар Гримссонтой уулзахдаа тус улсын газрын гүний дулааны эрчим хүч ашиглаж буй туршлагаас хуваалцаж, монголд төсөл хэрэгжүүлэн, хамтран ажиллах тухай ярилцжээ. Исланд улс нь сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангагдсан орон юм. Түүнчлэн чуулганы хүрээнд Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой гадны хувийн хэвшлийн төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд П.Ганхүү хүлээн авч уулзсан байна. Тухайлбал, Францын эрчим хүчний “Терраватт” компанийн ерөнхий нарийн бичгийн дарга ноён Жан Паскал ФамБатай уулзахад нарны цахилгаан станц монголд барьж, үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчийг 10-аас доош америк центээр нийлүүлэх санал тавьжээ.

“ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙ”
X ҮЗЭСГЭЛЭНД 600 ГАРУЙ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАВ

Дэлхийн 32 орны 600 гаруй компанийн бүтээгдэхүүн энд дэлгэгдэж, сэргээгдэх эрчим хүчний чиг хандлагыг тодорхойлов. Мөн энэ үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч асан шейх Заид бен Султан Аль Нахайян нэрэмжит “Ирээдүйн эрчим хүчний Заидын шагнал” –ыг таван төрөлд олгож, алдаршуулжээ. Чуулга уулзалтад оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлыг шийдвэрлэхэд бүх нийтээрээ тэмцэж, нэгдсэн шийдвэр гарган, хөгжлийн дараагийн шатанд хүрч ажиллахыг уриалж байна. Ирээдүй хойч үедээ цэвэр эрчим хүч, цэвэр ус үлдээхийн тулд одооноос юу хийх ёстойг тунхаглаж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг хэрхэн багасгах, шинэ дэвшилтэт технологийг хэрхэн нэвтрүүлэх асуудал чуулганы гол сэдэв байлаа.

Categories
мэдээ нийгэм

78 согтуу жолоочийг саатуулжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд 694 дуудлага ирснээс зам тээврийн ослын 536 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 23 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2 бүртгэгджээ.

Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртжээ. Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 78 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тодруулбал, ХУД-н нутаг Яармагын замд T.Pruis 20 маркийн автомашины жолооч Б нь Honda fit маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч Б-н амь нас хохирсон. Булган аймгийн Дашинчилэн сумын 1-р багийн нутаг Боргочингийн гүүрний баруун замд асфөльтан замд T.Harrier маркийн Х жолоочтой автомашин онхолдож, зорчигч 24 настай, Н-н амь нас хохирч, 3 хүн гэмтсэн. Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын урд замд T.Landcruiser маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 76 настай Ч-г мөргөж амь насыг хохироосон хэрэг гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан циркчдийн ослын шалтгаан тодорхой болжээ

Өнгөрөгч баасан гарагт орон нутаг руу тоглолтоор явж байсан циркчид осолдож, гурав нь газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан. Энэхүү ослын улмаас алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга, жонглёрчин Б.Идэр нар газар дээрээ нас барсан.

Тэгвэл Булган аймгийн Рашаант сумын нутаг, Тээг толгой гэх газарт гарсан уг осол тухайн үед циркчдийн сууж явсан машин хурд хэтрүүлсэн, “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргээс болсон нь хэргийн газрын үзлэгээр тогтоогджээ.

Тодруулбал, “Тоёота Эстима” маркийн автомашинтай явж байсан циркийн жүжигчид харуй бүрий болж байхад хурдаа тохируулаагүй, мөн гэрлийн гялбаанд орж, зам дээр зогсож байсан хүнд даацын ачааны машины араас мөргөсөн байна. Улмаар эсрэг урсгал руу шидэгдэн “Лексус-570” маркийн автомашиныг мөргөж осолдсон аж. Хэргийн газрын үзлэгээр “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь тогтоогдсон байна. Мөн талийгаач нарын сууж явсан машин хурд хэтрүүлсэн нь дугуйн мөрөөр тодорхой болсон бол жийпний жолооч гэрлээ шилжүүлсэн, эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Түлэнхийн төв 2019 онд ашиглалтад орно

Түлэнхийн төвийг 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Эрүүл мэндийн яамнаас энэ онд Түлэнхийн төвийн барилгыг барих зориулалтаар тодорхой хэмжээний санхүүжилт гаргасан байна. Эмнэлгийн барилгын нийт ажлын төсөвт өртөг 26 сая төгрөг юм байна. Тиймээс барилгын ажил 2019 он гэхэд дуусч Түлэнхийн төвийн шинэ барилга ашиглалтад орох аж. Одоогоор “А блокийн 1-5 дугаар давхрын багана, дам нуруу, хучилтын ажил, В блокийн зоорийн давхрыг цутгаж дууссан байна. Уг барилгын ажил дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа юм.