Categories
мэдээ спорт

ОУХМ П.Лхамдэгд зодог тайлна

“Лондон-2012” зуны олимп, ДАШТ-ий хүрэл
медальт, Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин
Сайнжаргалын Ням-Очир энэ сарын 16-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн
Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр зодог
тайлсан.

Түүний гэргий жүдо бөхийн ОУХМ
П.Лхамдэгд мөн зодог тайлахаар төлөвлөж буй ажээ. Тэд хамтдаа гадаадад
суралцахаар төлөвлөж буй юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-д шүлгээ сойх 30 яруу найрагчийн нэр тодорчээ

Энэ жилийн “Болор цом”-н наадам “Эрээн цав”-ын эвдрээгүй яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн төрсөн нутаг Дорнод аймагт болохоороо онцлог билээ. Наадмын эхний шалгаруулалтад 200 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 30 нь тэнцжээ. Энэ жил олон удаа айргийн тавд үлдэж байсан Л.Ганзул яруу найрагч ороогүй байна. Мөн нутгийнхны чих тавин хүлээж байсан Д.Ган-Очир найрагчийн нэр ч алга. Удахгүй энэ сарын 28-ны өдөр найргийн тэнгэр ивээж дараах яруу найрагчдаас нэг нь “Болор цом”-ын эзэн болох буй за.

1. Б.Алтанхуяг
2. А.Амгаланбаатар
3. Дү.Батжаргал
4. Б.Батсайхан
5. Ж.Батцэцэг
6. Б.Баттулга
7. Я.Баяраа
8. Б.Буянбадрах
9. У.Баярсайхан
10. Д.Гансүрэн
11. Ц.Жамбалгарав
12. Н.Минжинсайхан
13. Н.Мөнхбаяр
14. Г.Мөнхбаатар
15. Ц.Мөнх-Очир
16. С.Начин
17. Х.Нямхишиг
18. Л.Торой
19. Б.Төгсжаргал
20. Ай.Төмөр-Очир
21. М.Уянсүх
22. Ч.Ууганбаяр
23. Ө.Үлэмжтөгс
24. Б.Цогбадрах
25. Д.Цогбадрах
26. О.Цэнд-Аюуш
27. О.Элбэгтөгс
28. Б.Энхжаргал
29. А.Эрдэнэ-Очир
30. Д.Эргэнэзулай

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Турк улсаас түргэн тусламжийн машин хандивлалаа

Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах байгууллага манай улсын
зарим аймгийн эрүүл мэндийн газартай хамтран ажилладаг билээ. Тус хамтын
ажиллагааны хүрээнд Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах
байгууллага Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин олгосон байна.

Ховд аймгийн Засаг даргийн орлогч Ч.Уранчимэг, Эрүүл мэндийн газрын
дарга Б.Амаржаргал нар өчигдөр түргэн тусламжийн машинаа хүлээн авч,
Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлагийн төлөөлөгчидтэй
уулзан, эрүүл мэндийн болон бусад салбарт хамтран ажиллах талаар санал
солилцжээ.

Categories
мэдээ улс-төр

Зам, тээврийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүд урагшлах нь тодорхой болсон гэв

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хуралдаанаа хийжээ. Энэхүү шуурхай хуралдаанаар салбарын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, хугацаа алдалгүй, шуурхай шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо зохион байгуулагдсан “Торгоны замын ач холбогдол” хөрөнгө оруулалтын форум болж, Монголын талын 80 гаруй төлөөлөгчдийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ахлан оролцсон. Энэхүү хурал, уулзалтаар Монгол Улсад хэрэгжих авто зам болон төмөр замын томоохон төсөл, хөтөлбөрүүд урагшлах нь тодорхой болсон талаар тус шуурхай хуралдаанаар салбарын сайд мэдээллээ. Тиймээс бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө төлөвлөгөө гарган ажиллах, талуудын уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулж, ажил хэрэг болгохыг холбогдох газруудад үүрэг болголоо.

Мөн агаарын зорчигч тээврийн үндэсний авиа компаниудад агаарын хөлгийн нисэх багийн мэргэжил, туршлага, шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавихаар болсон байна.

Түүнчлэн уурхай, тээвэр, хилийн боомтын асуудлыг цогцоор нь хэрэгжүүлэх, хоногийн нэгдсэн графикаар зохион байгуулахаас гадна Ганцмодны боомтыг 24 цагаар ажиллуулах талаар БНХАУ-ын талтай өндөр дээд хэмжээнд асуудлыг тавьжээ. Тус хурлаар утаатай тэмцэх ажлын хүрээнд УБТЗ-ын галт тэргэнд утаагүй түлш ашиглах, автобусанд утааны шүүлтүүр байрлуулах, хуучин автомашины байгаль орчинд хортой эд ангиудыг хэрхэн шийдвэрлэдэг талаарх судалгаа гаргах зэрэг үүргүүдийг салбарын сайд өглөө.

Зам, тээврийн салбарт ажиллаж буй 20 гаруй мянган ажилтан, албан хаагчид байдаг бөгөөд тэдгээрийн шинэ санал, санаачлага, бүтээлч сэтгэхүйг дэмжих үүднээс ажилтан бүрт нэг нэг бүтээлч ажил хэрэгжүүлэх үүрэг өгөх талаар салбарын сайд шуурхайн зөвлөлд даалгалаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Амарболдод “Хүндэт доктор” цол олголоо

Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн
тусгай дунд сургуулийн 1977 оны онц төгсөгч, Монгол Улсын Цагдаагийн
ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ч.Амарболдод Хууль сахиулахын
их сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын арга хэмжээ 01 дүгээр
сарын 23-ны өдөр боллоо. Хошууч генерал Ч.Амарболдыг Хууль сахиулахын их
сургуулийг хөгжүүлэх, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь
үнэлж Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар ийнхүү “Хүндэт
доктор”-оор өргөмжлөн, цол олгосон юм.

Хошууч генерал Ч.Амарболд нь 1956 онд
Улаанбаатар хотод төрсөн. 1974 онд Нийслэлийн 10 жилийн 33 дугаар дунд
сургууль, 1977 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд
сургууль, 1984 онд Зөвлөлт холбоот улсын Дотоод явдлын яамны дээд
сургууль, 1990 онд Зөвлөлт холбоот улсын Улс төрийн дээд сургуулийг тус
тус төгссөн.

Тэрбээр 1977 оноос
Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангийн хэсгийн төлөөлөгч, ангийн
даргаар, 1984 оноос Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Өмчийн
хэлтсийн тасгийн дарга, 1990 оноос Нийслэлийн найрамдлын районы
Цагдаагийн хэлтсийн дарга, ЦЕГ-ын дэд дарга, 1992 онд ЦЕГ-ын дэд дарга
бөгөөд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, 1996-1998 он,
1999-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2006-2008 онд ЦЕГ-ын
тэргүүн дэд даргаар тус тус ажиллаж байсан.

1996 онд Монгол Улсын
Засгийн газрын шийдвэрээр Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар томилогдон,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 176
дугаар зарлигаар хошууч генерал цол хүртэж, Монгол улсын 112 дахь
генерал цолтон болсон.

Хошууч генерал
Ч.Амарболд Цагдаагийн албанд ажиллах хугацаандаа үүрэн холбооны
технологийг цагдаагийн албанд нэвтрүүлж холбоожуулах ажлыг зохион
байгуулсан. Мөн “Хэсгийн цагдаа” буюу “Кобан” системийг цагдаагийн
албанд нэвтрүүлсний зэрэгцээ хөдөлгөөнт эргүүлийн бие даасан албыг
байгуулсан зэрэг олон ажлыг санаачлан зохион байгуулж, Цагдаагийн
байгууллагыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан аж.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдлаа

Нийслэлийн
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны
анхдугаар хуралдаан Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэгдүгээр
байранд олон нийтэд нээлттэй хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдаанд
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн
дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр,
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд
болон зөвлөлийн гишүүд, албаны хүмүүс оролцсон юм.

Анхдугаар
хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонссоноос гадна
2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Энэ
удаагийн хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотын цагдаагийн
газрын үйл ажиллагаа, өнгөрсөн онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн
статистик мэдээ, цагдаагийн байгууллагад шинээр нэвтрүүлж буй дэвшилтэд
техник, технологи, орчин үеийн програм хангамж, цаашид иргэдийн аюулгүй
байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлэх “Телекамер” хөтөлбөр, “Эргүүл” дэд
хөтөлбөр, “Ухаалаг цагдаа” төслийн 2 дугаар шатанд хэрэгжих ажлуудтай
танилцав.

Хуралдааны
үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй холбогдох газруудад зарим
чиглэлийг өглөө. Тухайлбал, удахгүй монгол түмний баяр цагаан сар
болохтой холбоотойгоор хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллахыг
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, хөдөө орон нутгаас нийслэлийг
чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй
байдлыг ханган ажиллахыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газарт
даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Парисын “Их дуулга”-д хүч үзэх жүдочид

2017 оны жүдо бөхийн дэлхийн чансаа олгох Парисын “Их дуулга” тэмцээн хоёрдугаар сарын 11-12-нд болно.

Парисын “Их дуулга” тэмцээнд Монголын 19 жүдоч барилдахаар болжээ.
Тодруулбал, Шинэ олимпийн цикл эхэлж, улсын аваргаас медаль хүртсэн
залуу жүдочид “Их дуулга” тэмцээнд илгэхээр шийдвэрлэсэн байна.

Багийн бүрэлдэхүүнд:

-48 М. Уранцэцэг

-52 П. Буянхишиг, Л. Сосорбарам

-57 Ц.Хулан

-63 Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч

-70 Б. Хулан

+78 О. Жавзмаа, Э. Гандиймаа

Эрэгтэй:

-60 Б. Амартүвшин, Ж. Амарболд

-66 Г. Хэрлэн, Б. Эрхэмбаяр

-73 Н. Хадбаатар, С. Баяртүвшин

-81 Н. Дагвасүрэн

-90 Г. Алтанбагана

+100 Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр

Categories
мэдээ нийгэм

Ч.Лодойдамбын хөшөөг босгохоор хандив цуглуулж байна

Төрийн хошой шагналт, зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиох билээ.

Уг ойн хүрээнд түүний хүрэл хөшөөг төрсөн нутагт нь босгохоор иргэд санаачлага гаргажээ.
Тодруулбал, Жигмэдийн Дашдаваа түүний хөшөөг босгохоор санаачилж, 500
мянган төгрөгтэй данс нээн иргэдээс хандив цуглуулж байгаа аж.

Түүнчлэн уг хөшөөний загварыг
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дархан
аварга Х.Батмөнх, дархан аварга Ш.Батсуурь нарын хөшөөг урласан
Б.Говьсайхан бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм

Бөхөнгийн сэг, зэмийг цэвэрлэхэд 447 саяыг зарцуулна

Ховд, Говь-Алтай аймагт монгол бөхөн бог
малын мялзангаар өвчилж олноороо үхэж буй талаар бид өмнө нь
мэдээлсэн. Харин тэрхүү үхсэн бөхөнгийн сэг зэмийг цэвэрлэх ажил
хөрөнгө, төсөвгүйн улмаас зогсоод байсан юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас эл ажилд зориулан дээрх хоёр аймагт 447 сая төгрөг төсөвлөжээ.
Үүний 300 саяыг Говь-Алтай аймагт зарцуулахаар болсон байна. Учир нь,
бөхөнгийн нийт тархац нутгийн 90 хувь нь тус аймагт байдагтай холбоотой
аж.

Ажлын хэсэг тус аймагт Хөхморьт,
Баян-Уул, Шарга, Дарви, сумын нутагт шинээр цэг байгуулж, өмнө нь байсан
цэгүүдийг татан буулгахаар болжээ. Өвчилсөн бөхөнгүүдийн халдвар
тархаагүй газар болох Шаргын говьруу нэвтрүүлэхгүйн тулд 150 км газарт хяналтын 10 цэг байгуулж, 45 хоног ажиллахаар болсон аж. Цэг бүр хоорондоо 15 км зайтай байх гэнэ. Одоогийн байдлаар нийт 2000 гаруй бөхөн үхсэнийг тогтоогоод байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг хэмжиж байна

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах
газрын хэмжилтийн багынхан болон Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагын
төслийн хамт олон хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын
чадавхийг бэхжүүлэх төсөл”-2 ажлын хүрээнд авто тээвэр болон нийтийн
тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үед ялгаруулж буй бохирдлын хэмжээг
тогтоох хэмжилтийг өвлийн нөхцөлд анх удаа хийж байна. Энэ төслийн
хүрээнд хийгдсэн судалгаагаар нийт агаарын бохирдлын 10%-ийг авто машин
эзэлдэг ба үүний 70% нь нийтийн тээвэр болон том оврын автобус эзэлдэг.

Өнөөдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 23-ны
өдөр Экобус автобусанд хэмжилт хийсэн. Төслийн хүрээнд нийт 20 авто
тээврийн хэрэгсэлд явуулын хөдөлгөөнт эх үүсвэр хэмждэг багажийг
суурилуулан Улаанбаатар хотын замын нөхцөл байдалд тааруулан шулуун зам,
төв зам, тойруу зам гэсэн 3 үндсэн маршрутаар өглөө, өдөр, оройн
цагуудад хэмжилт хийсэн байна гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.