Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллага “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

Удахгүй монголчуудын уламжлалт баяр болох гэж байна. Баярын үеэр иргэд ууц, тавгийн идээгээ алдахаас өгсүүлээд маш их хулгайд өртдөг билээ. Тэгвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг өрнүүлдэг.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулаад ЦЕГ, НЗДТГ, НИТХ-аас өгсөн чиг үүргийн дагуу “Сар шинэ” арга хэмжээ өчигдрөөс эхэлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 270 цагдаагийн алба хаагч нэмэгдлээр гарч ажиллана. Гудамж, талбайд ажиллах эргүүлийн үйл ажиллагаа сайн байснаар гэмт хэргийн тоо багасдаг. Урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц үр дүн өгдөг нь судалгаа, статистик тоо баримтаас харагддаг. Энэ үүднээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлээр эргүүлүүдээр дамжуулан тодорхой арга хэмжээг авна. Мөн ЦЕГ-аас явуулын камерын төвүүдийг авч гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг гудамж талбайд ажиллуулна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Эрдэнэтийн 51 хувь байна уу үгүй юу гэдгийг шалгах шаардлагатай

Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Энэ талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

– “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг шалгасан ажлын хэсэг дөнгөж сая байнгын хороон дээр дүгнэлтээ тараалаа. Энэ нь УИХ-ын Дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм. Иймд бид тав хоногийн завсарлага авсан. Яагаад гэвэл “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шалгалтын материалыг маш сайн судлах ёстой.

Маш нарийн хэлэлцэж, судалж, шалгаж байж бүлэг байр сууриа илэрхийлнэ. Бид удаа дараа шалгалтын ажлын явцтай танилцах хүсэлтээ тавьсан ч тоо баримттай материал ирүүлээгүй. Гэтэл өнөөдөр байнгын хороон дээр тарааж байгаа нь захиалгатай, зохион байгуулалттай байж болзошгүй гэж харж байна.

Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал хөндөгдөхгүй байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Стандарт банканд барьцаалж зээл авсан. Яг хэдий хэмжээний зээл авсан нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ Английн олон улсын арбитрын шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Монголын тал энэ төлбөрийг гүйцэтгэх үүрэг хүлээж байгаа гэж мэдэгдэж байгаа. Албан ёсны шүүхийн бичиг баримт ирээгүй байна. Энэ тохиолдолд “Эрдэнэт”-ийн 51 хувь байна уу үгүй юу гэдгийг бид шалгах ёстой.

Гуравдугаарт, өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-д шахааны бизнес явагдаж байсан. Тодорхой улстөрчид, улс төрийн нам хүчнүүд энэ үйлдвэрээс санхүүждэг байсан. Үүнийг шалгах шаардлагатай. Үйлдвэрийн хувьцааг таллаж шалгах биш, бүтэн шалгах ёстой.

Ингэснээр Монголын ард түмэнд үр өгөөжтэй зүйл болно. Энэ тав хоногийн хугацаанд шаардлагатай гэж үзвэл 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулах саналыг Хууль зүйн Байнгын хороо болон бусад байнгын хороонд хүргүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ашиг сонирхолтой нөхдүүд байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн Онцгой байдлын газар шилдгээр шалгарлаа

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ сарын 20-21-ний өдрүүдэд “Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Энэ үеэр 2016 онд ажил үйлсээрээ тэргүүлсэн сум, байгууллагуудыг шалгаруулж, шагнал гардуулсан юм.

Булган аймагтаа ажил үйлсээрээ тэргүүлсэн байгууллагаар онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр даргатай Онцгой байдлын газар шалгарлаа гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сайжруулсан зууханд 68 тэрбум төгрөг зарцуулжээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж асуулга тавьж, хариуг нь авчээ. Ерөнхий сайдаас илгээсэн хариунд гэр хороололд тараасан сайжруулсан зуухтай холбоотой сонирхолтой тоо байна. 2011-2016 оны хооронд олон улсын төслүүдтэй хамтарч нийт 175,6 мянган сайжруулсан зуух тараажээ. Нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн 97,6 хувь нь ийм зуухтай болсон юм байна.

“Сайжруулсан зуух төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын гадаад орчны агаар дахь зуухнаас ялгарч байгаа жижиг ширхэглэлт тоосонцор болох PM 2.5-ийг 30 хувиар бууруулсан” гэж Ерөнхий сайд дүгнэжээ.

“Цэвэр агаар” сангийн мөнгө юунд зарцуулагдаж, хэдий хэрийн хөрөнгө гаргасныг хүмүүс сонирхдог. Тэгвэл 2015-2016 оны хооронд 47,8 сая долларыг зургаан донор байгууллага болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, Мянганы сорилтын сангаас агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан байна. Үүний дүнд Улаанбаатар хотын агаарын чанар тэр дундаа PM 2,5 тоосонцорын хэмжээ буурсан үзүүлэлттэй гарсан гэжээ.

Хэдийг, юунд зарцуулсан бэ?

-Мянганы сорилын сангийн Цэвэр агаар төсөл, Цэвэр агаарын сан, Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төслийн дэмжлэгтэйгээр 2011-2014 оны хооронд нийт 158,659 ширхэг сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхэд 68 тэрбум,

-20,7 мянган ширхэг гэрийн эсгий дулаалга,

-5,1 мянган ширхэг гэрийн үүдний гонх,

– 98 ширхэг эрчим хүчний хэмнэлттэй сууц олгож, нийт 12 тэрбум төгрөг,

-Цахилгаанаар халаалтаа бүрэн шийдсэн айл өрхүүд 18-19 цагийн хооронд 3000 кВт.ц хүртлэх сайжруулсан зуух хэрэглэж байгаа буюу бусад нөхцөл шалгуурыг хангасан бол сарын нийт 200 кВт.ц хүртлэх хэрэглээг тус тус 50 хувь хөнгөлж, нийт 3,5 тэрбум төгрөг

-100 кВт-аас дээш чадалтай 204 нам даралтын зуухыг шинэчилж, 12,5 тэрбум төгрөг,

-100кВт-аас доош чадалтай 1115 зуухыг төвлөрсөн дулаанд холбож 5,4 тэрбум төгрөг,

-250 автобусыг хий-дизель хосолмол болгоход 3,3 тэрбум төгрөг,

-“Их тойрог ЦДАШ, дэд станц” төсөлд 52,0 тэрбум төгрөг,

-“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ний уур, усны дулаан солилцуулагч бүхий 210 МВт дулааны дэд станц байгуулахад 10,0 тэрбум төгрөг,

-“Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулахад 17,0 тэрбум зарцуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн өндөр албан тушаалтны үр хүүхэд “оффшор компани” байгуулахыг хориглох санал дэмжигдэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Өнөөдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хөрөнгө орлогын мэдүүлгийг одоо байнгын хороо баталдаг. Тиймээс маягтын загварыг УИХ баталдаг болох хэрэгтэй. Одоогийн маягт дээр эхнэр нөхөр, гэр бүлд амьдарч байгаа хүмүүсийн хөрөнгийг мэдүүлдэг. Шинэ маягт дээр насанд хүрч тусдаа гарсан хүүхдүүд хөрөнгөө мэдүүлдэг байхаар тусгах боломжтой” гэсэн горимын санал гаргав. Түүний саналыг олонх дэмжиж хуулийн төсөлд тусгахаар боллоо.

Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүл, үр хүүхэд оффшор бүсэд данс нээх, мөнгө байршуулах, компани байгуулахыг хориглох тухай” горимын санал гаргаж, дэмжигдэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Одоогийн байгаа хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлогыг мэдүүлдэг. Харин тусдаа гарсан хүүхдүүдийг хөрөнгийг мэдүүлдэггүй. Одоо бол тусдаа гарсан хүүхдийнхээ нэр дээр данс байдаг үгүйг олон нийтэд зарлахад юунд нь цааргалдаг юм. Хэзээ байхдаа өөрийнхөө нэр данс нээлгээд явж байх юм. Тусдаа гарсан хүүхдийг оруул. Харин яаж оруулах томьёоллоо л тодорхой болгочих хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Миний хүүхэд “Эрдэнэт” рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ гуйсан

Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

Ажлын хэсэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг Засгийн газраас “Монгол зэс”-д худалдсан нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж, хэд хэдэн хуулийг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ. Хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд дүгнэлтийг танилцуулахдаа “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Энэ хөрөнгийг бүрдүүлэхдээ дөрвөн компаниас зээл авсан байна. Тухайлбал, “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлжээ. ХХБ-наас 70 сая ам.доллар зээлсэн байна. Мөн өөрөө 112 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан. “Монгол зэс”-ийн зээл авсан компаниуд мөн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байна. Зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, бүр огт байхгүй компани, барилга зэргийг барьцаалсан болох нь тогтоогдож байгаа хэмээн мэдээлсэн юм. Тэрбээр мөн ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг төрийн өмчид эгүүлэн авч, 100 хувь улсын компани болгох санал гаргаж байна гэдгийг дуулгав.

Танилцуулгын дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч, уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон юм.

Үүний дараа ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж нар Төрийн ордонд мэдээлэл хийв. Мэдээллийн үеэр Ц.Нямдорж гишүүн сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.

-2004, 2006 онд нэг удаа миний хүүхэд гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон. Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. Миний хүүхэд “Эрдэнэт” рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ “Хууль номын дагуу хийгээд өгөөч” гэж гуйсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ө.Энхтөр тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийг Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр томилсон билээ. Түүнийг гадаадад ажиллахаар томилогдсон Д.Дэлгэрцогтын оронд Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр томилсон юм.

Тэгвэл өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооны шинэ гишүүн Ө.Энхтөр тангараг өргөлөө. Тэрээр Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглав. Ө.Энхтөр өнгөрсөн оны 12 дугаар сард ЦЕГ-ын даргаар томилогдсон юм.

Categories
гадаад мэдээ

Дуучин Мадоннаг баривчлахыг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампыг тангараг өргөсөн өдөр эмэгтэйчүүдийн цуглаан болсон билээ. Уг арга хэмжээнд Америкийн алдартай одод оролцож үг хэлсэн юм. Дуучин Мадонна цуглаанд оролцож үг хэлэхдээ Цагаан ордонг дэлбэлэх хэрэгтэй гэжээ. Ерөнхийлөгч Д.Трампын хамтрагч, Конгрессын тэргүүн асан Ньют Гингрич нэрт дуучинг ингэж хэлснийх нь төлөө баривчлах хэрэгтэй гэжээ.

Н.НАР

Categories
мэдээ нийгэм

Францын компани Монголд нарны цахилгаан станц барих санал тавьжээ

“Монгол Улс бол нарны эрчим хүчний диваажин” гэж гадны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бид цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 2-3 хувийг л сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байгаа. Нүүрсний баялагтаа эрдсэн цамаархал, эдийн засгийн нөхцөл байдал гээд олон шалтгаан үүний ард бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл 40 жилийн өмнө Америкт нарны цахилгаан станц ашиглалтад орж байсан нь нефтийн хомсдолоос үүдэлтэй. Харин өнөөдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний оролцоо идэвхжиж, энэ бодлогод дэлхийн 150 гаруй улс орон нэгдээд байгаа аж. Манай улсын хувьд ч мөн энэ бодлогыг дэмжиж, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх томоохон зорилт тавиад буй. Үүнийг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцолж, “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн VII чуулганд оролцох үеэрээ мэдэгдэв.

2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 45 хувьд хүрнэ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо уг чуулга уулзалтад дэлхийн 150 гаруй орны Эрчим хүчний сайд нар Засгийн газраа төлөөлж оролцсоноороо онцлогтой. Чуулганы үеэр дэлхийн эрчим хүчний салбарын шилжилтийг хурдасгахын тулд хөрөнгө оруулалт харамгүй зарцуулах, технологийн шинэчлэл хийх болон инновацийн асуудлыг голчлон хөндсөн байв. Тиймээс ч “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн ерөнхий захирал Аднан З.Амин чуулганы нээлтийн үеэр “Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хөгжил асар хурдацтай байна. 2015 онд гэхэд 47 ГВт-ын нарны цахилгаан станц, 63 ГВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц ашиглалтад орсон нь нийт 270 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт болжээ. Таван жилийн дотор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал жилд 15-25 хувиар өссөн. Харин 2030 он гэхэд 45 хувьд хүрэхийг манай REmap судалгаагаар тодорхойлоод байна” гэж онцлон хэлж байв.

Исланд улсын газрын гүний дулааны эрчим хүч ашиглаж буй туршлагаас хуваалцав

Уулзалтын хүрээнд ноён Аднан З.Админ, Исланд Улсын Ерөнхийлөгч асан Олафур Рагнар Гримссон, Абу Даби хөгжлийн сангийн дарга удирдлагуудтай тусгайлсан уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тухайлбал, ноён Аднан З.Админтай уулзахдаа нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд агаарын бохирдлыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний технологи буюу газрын гүний дулааны насосыг ашиглах, Нарны цахилгаан үүсгүүртэй хосолсон Литий-ион цэнэг хураагуурын системийг нэвтрүүлэх загвар төслийг санхүүжүүлэх асуудлыг хөндсөн байна. Мөн Исландын Ерөнхийлөгч асан Олафур Рагнар Гримссонтой уулзахдаа тус улсын газрын гүний дулааны эрчим хүч ашиглаж буй туршлагаас хуваалцаж, монголд төсөл хэрэгжүүлэн, хамтран ажиллах тухай ярилцжээ. Исланд улс нь сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангагдсан орон юм. Түүнчлэн чуулганы хүрээнд Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой гадны хувийн хэвшлийн төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд П.Ганхүү хүлээн авч уулзсан байна. Тухайлбал, Францын эрчим хүчний “Терраватт” компанийн ерөнхий нарийн бичгийн дарга ноён Жан Паскал ФамБатай уулзахад нарны цахилгаан станц монголд барьж, үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчийг 10-аас доош америк центээр нийлүүлэх санал тавьжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнийг намын даргаар сонгож Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв гэж АН-ын гишүүд үзжээ

-УЛС ТӨРИЙН БАРОМЕТР-

МРО мэдээлэл судалгааны төвөөс Ардчилсан намын даргын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой социологийн судалгааг 2017 оны нэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд “Call center”-ийн төхөөрөмж ашиглан гүйцэтгэлээ. Судалгааг Ардчилсан намын гишүүн 21 аймаг, есөн дүүргийн нийт 1200 иргэний дунд явуулсан болно. Тус судалгаа нь 95 хувийн итгэх магадлал утгад, ±2.81 хувийн алдааны хязгаарт эх олонлогийг бүрэн тайлбарлах боломжтой байна. Судалгааны түүврийг бүрдүүлэхдээ АН-ын VI Их хуралд төлөөлөгчөөр оролцсон 750 гишүүн болоод бусад гишүүдийг хамрууллаа.

СУДАЛГААНД ХАМРАГДСАН АН-ЫН ГИШҮҮДИЙН ХҮН АМ ЗҮЙН БҮТЭЦ

Хүйс

Тоо

Хувь

Нас

Тоо

Хувь

Эрэгтэй

664

59.5

18-29

88

7.9

Эмэгтэй

452

40.5

30-39

257

23.0

НИЙТ

1116

100.0

40-49

373

33.4

50-59

305

27.3

60 дээш

93

8.3

НИЙТ

1116

100.0

СУДАЛГААНЫ ҮНДСЭН АСУУЛТ

Ардчилсан нам цаашид хэрхэн өөрчлөгдөх хэрэгтэй вэ? /Чухал гэсэн 3 хариулт сонгоно/

Хот

Хөдөө

Улсын

хэмжээнд

Сонгуульдаа эртнээс бэлддэг болох

2.8

4.8

4.2

Эв нэгдэлтэй болох

16.0

17.8

17.3

Муу нэртэй хүмүүсээсээ салах

5.0

4.6

4.7

Бүх гишүүдээ сонсдог болох

16.6

17.8

17.4

Дүрмийн хүрээнд ажилладаг болох

21.0

15.4

17.1

Шинэ залуу үедээ халаагаа өгөх

14.9

11.6

12.6

Үндэсний хэмжээний лидертэй болох

3.3

3.9

3.7

Фракц, бүлэглэлгүй болох

12.2

16.9

15.4

Бүтэц зохион байгуулалтаа нэг мөр шинэчлэх

8.3

7.2

7.6

НИЙТ

724/30.4

1660/69.6

2384/100.0

АН цаашид “Эв нэгдэлтэй, гишүүдээ сонсдог, дүрмийн хүрээнд ажилладаг, фракц бүлэглэлгүй” болж өөрчлөгдөх хэрэгтэй гэж гишүүдийн ихэнх нь үзэж байна.

Ардчилсан намын дарга ямар хүн байх ёстой вэ? /Маш чухал гэсэн 3 хариулт сонгоно/

Хот

Хөдөө

Улсын

хэмжээнд

АН-ыг сөрөг хүчин шиг байлгаж чадах, тэмцэгч

8.4

8.6

8.5

АН-ыг амжилтанд хүргэж чадах туршлагатай

21.2

17.7

18.8

Намын амьдралыг мэддэг

6.7

6.3

6.4

Залуу хүн

8.9

5.6

6.6

Уран илтгэгч

.0

1.3

0.9

Намын гишүүдээ хамгаалдаг

3.4

6.1

5.2

Үргэлж ялалт байгуулдаг, хийсэн олон ажилтай

9.5

6.3

7.3

Зангарагтай, шударга, зарчимч

22.3

26.1

24.9

Гишүүдийнхээ үгийг сонсдог

13.4

13.9

13.8

Номхон дөлгөөн

1.1

1.3

1.2

Нэр цэвэр

3.4

3.5

3.5

Бусдын нөлөөнд орохгүй

0.6

2.3

1.7

Дээрх бүгд

1.1

1.0

1.0

НИЙТ

716/31.2

1580/68.8

2296/100.0

АН-ын шинээр сонгогдох дарга “Зангарагтай, шударга, зарчимч, гишүүдийнхээ үгийг сонсдог, АН-ыг амжилтанд хүргэж чадах туршлагатай, АН-ыг сөрөг хүчин шиг байлгаж чадах, тэмцэгч” хүн байх ёстой гэж гишүүдийн олонхи нь үзэж байна.

АН-ын даргыг УИХ-ын гишүүдээсээ сонгох нь зөв үү? Жирийн гишүүдээсээ сонгох нь зөв үү?

Хот

Хөдөө

Улсын

хэмжээнд

УИХ-ын гишүүдээсээ сонгох нь зөв

44.0

39.6

41.0

Жирийн гишүүдээсээ сонгох нь зөв

31.9

29.4

30.2

Хаанаас ч сонгож болно

24.2

31.0

28.8

Хариулж мэдэхгүй

4 хүн

НИЙТ

364/100.0

748/100.0

1116/100.0

АН-ын гишүүдийн 41.0 хувь нь даргаа одоогийн УИХ-ын гишүүдээсээ сонгох нь зөв гэж үзэж байгаа бол 30.2 хувь нь жирийн гишүүдээсээ сонгож болно гэж үзсэн байна.

Та намын даргын сонгуулиар хэнийг сонгох вэ?

Хот

Хөдөө

Улсын

хэмжээнд

С.Эрдэнэ

30.4

18.3

22.3

Н.Алтанхуяг

23.9

15.5

18.3

Д.Эрдэнэбат

8.7

17.1

14.3

Л.Гантөмөр

6.5

15.5

12.5

Ж.Батзандан

14.1

5.9

8.6

Сонголтоо нууцалсан

4.3

9.6

7.9

Хэнийг сонгохоо шийдээгүй

6.8

14.6

12.0

Хариултаас татгалзсан

5.2

3.5

4.0

НИЙТ

368/100.0

748/100.0

1116/100.0

АН-ын даргад нэр дэвшигчдээс С.Эрдэнийг дэмжих хандлага гишүүдийн дунд өндөр байна. Учир нь АН-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын гишүүдээсээ намын даргаа томилж, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Энэ нь чанарын судалгааны явцад гарч байна.

Харин судалгааны алдааны хязгаарыг бид ±2.81 хувь байхаар тооцсон. Ингэхэд Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нарын рейтингийн тоон дүнгүүд тус хязгаарт байгаа тул тэдний рейтинг адил, тэнцүү байна гэж дүгнэж болно.

Нэр дэвшигчид

Сонгож буй гол шалтгаан /Хариултаар/

С.Эрдэнэ

  • Туршлагатай, намын амьдрал мэддэг, ардчиллын анхдагч
  • Баянгол дүүргийн АН-ыг сайн удирдаж, ялалтанд хүргэсэн
  • Олон сайн хууль, ажил санаачилж хийсэн
  • Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид дэвшүүлж. УИХ-аас намын даргаа сонгох нь зөв

Н.Алтанхуяг

  • Нам удирдах туршлагатай. Ялуулж байсан
  • Хийсэн ажилтай
  • Ерөнхийлөгчид өрсөлдөхөд тохиромжтой

Д.Эрдэнэбат

  • Намын амьдрал мэднэ
  • Зөв хүн

Л.Гантөмөр

  • Залуу хүн
  • Цаашид намыг авч явж чадна гэж итгэдэг
  • Мэдлэгтэй, боловсролтой

Ж.Батзандан

  • Залуу
  • Шударга

АН-ын даргад ямар хүнийг сонгож болохгүй вэ /Маш чухал гэсэн 1-2 хариулт сонгоно/

Хот

Хөдөө

Улсын

хэмжээнд

Хэн нэгнээс хараат хүн

20.5

19.6

19.9

Олон нийтийн өмнө намаа шүүмжилдэг

23.2

27.5

26.2

Нийгмийг цочроосон муу сенсацид нэр холбогдсон

10.7

16.5

14.7

Өөр намаас АН-д орж ирсэн хүн

14.3

10.6

11.7

Нам удирдах туршлагагүй хүн

17.9

15.3

16.1

Намаар дамжиж хэрэгт холбогдсон хүн

13.4

10.6

11.4

НИЙТ

448/30.5

1020/69.5

1468/100.