Categories
мэдээ нийгэм

Зүрхний нээлттэй мэс засал олон улсын түвшинд хүрлээ

Улсын гуравугаар төв эмнэлэг нь зүрхний мэс зас заслын чиглэлээр Монгол улсын хэмжээнд лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлдэг цорын ганц улсын эмнэлэг билээ. Тус эмнэлэгт сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 137301 үйлчлүүлэгчид зүрхний мэс заслын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийж, үүнээс 6643 өвчтөнг хэвтүүлэн эмчилснээс 3887 өвчтөнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд үүний 571 нь хүүхдийн зүрхний төрөлхийн болон олдмол гажигийн мэс засал эзэлж байна.Тус эмнэлэг 2016 онд зохиомол цусны эргэлттэй зүрхний нээлттэй мэс заслын тоог анх удаа 228 тохиолдолд хүргэлээ. Люксембургийн Их Гүнт Улсын засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд, цахим эрүүл мэндийн өргөжилт МОН005” төслийн хүрээнд тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт зүрхний мэс заслыг өдөрт 1 тохиолдол, жилдээ 250 мэс засал тогтвортой хийгдэх нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд зүрхний мэс заслын аюулгүй байдал,орчин нөхцөлийг сайжруулах, зүрхний мэс заслын шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, зүрхний мэс заслын үндэсний баг мэргэжилтнүүдэд Люксембургийн зүрхний төв болон бусад гадаадын институтуудын тусламжтай ажлын байран дээрх сургалт-мэс засалуудыг тогтмол зохион байгуулах, мэс заслын суулгац болон нэг удаагийн материалуудын хангалтыг сайжруулах зэрэг олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний зэрэгцээМонгол улсын засгийн газрын бодлого, Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар тус эмнэлэгт олон улсын түвшинд хүрсэн, бүрэн вакуумжсан зүрхний мэс заслын 2 өрөөг ашиглалтанд оруулсан нь зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангахад ихээхэн ач холбогдолоо өгсөн юм. Мөн зүрхний нээлттэй мэс заслын тоо анх удаа ийнхүү 228 тохиолдолд хүрсэн явдалд гадаадын өндөр хөгжилтэй орны тухайлбал Люксембургийн Зүрхний төвийн интервеншнл кардиологийн институт, БНСУ-ын “Зүрхний сан”, Ионсей Северенсе эмнэлэг болон Сөүлийн Их сургуулийн эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын профессорын багуудийн үүрэг роль туйлын ач холбогдолтой байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын баг гадаадын дээрх институтуудын багтай хамтран жилдээ 5-6 удаагын ажлын байран дээрх хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулж, дадлагажихын зэрэгцээ, дээрх багуудтай хамтарч жил бүр 20-30 хүүхдэд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийлгэх боломжоор ханган ажиллаж байна.

2016 онд хийгдсэн зүрхний нээлттэй мэс заслын 228 тохиолдлын 158 нь насанд хүрэгч, 70 нь 0-5 насны нярай, бага насны болон 18 хүртлэх насны хүүхдүүд байсан бөгөөд үүний 13 хүүхдийнхүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн бүх тохиолдлууд өмнө нь Монгол улсад хийх боломжгүй мэс заслууд байсан юм. Дээрх 13 хүүхдийн мэс засал эмчилгээ бүгд үнэ төлбөргүй хийгдсэн бөгөөд зардлын 75 хувийг Засгийн газрын тогтоолоор эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулиар зохицуулагдсан зүрхний өндөр өртөгтэй мэс заслын хөнгөлөлтөнд хамруулж, иргэний өөрөө төлбөх 25 орчим хувийг БНСУ-ын Рафаэль Олон Улсын ТББ-аас нийт 82.5 сая төгрөгийн эм, эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг хандивлан, 100 хувь үнэ төлбөргүй хийж өгсөн нь Монгол иргэн өөрийн эх орондоо өндөр чанартай зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжоор хангаж өгсөн явдал байлаа. Тус эмнэлгийн Зүрхний төвийн харъяа зүрх судасны мэс заслын тасаг нь зүрхний зохиомол эргэлттэй нээлттэй мэс заслын тоог ойрын 1-2 жилийн дотор 300 тохиолдолд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Бөхөн олноороо үхсэн шалтгааныг тодруулахаар олон улсын зөвлөх иржээ

Мялзан өвчний улмаас бөхөн олноороо үхэж буй шалтгааныг тодруулахаар Их Британийн Хатан хааны их сургуулийн доктор, мал зэрлэг амьтны их эмч Ричард Кок манай улсад иржээ. БОАЖЯ-ныхан энэ талаар олон улсын байгууллагуудад хандсан бөгөөд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн болон Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу тэрээр ирсэн байна.

Ричард Кок өчигдөр Говь-Алтай аймагт очиж ажиллажээ. Энэ өдрүүдэд тэрээр үхсэн бөхөнгүүдийн сэг, зэмээс дээж авч, шинжлэн, хэдэн настай ямар хүйсийн бөхөн голдуу өвчилсөн зэргийг судалж тогтоох юм байна. Дараа нь энэ сарын 31-нд манай улсын албаны хүмүүс, эрдэмтэн, судлаачидтай хуралдаж зөвлөмж гаргахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Нууцыг хамгаалах эрхзүйн зохицуулалт, анхаарах асуудал” сэдэвт сургалт болов

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжиж 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмнэлгийн үйл ажиллагааны нэгдсэн програм хангамж, цахим өвчний түүхийг анх удаа шинээр нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.

Түүнчлэн УНТЭ- нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс “Сургалтын эмнэлэг”-ийн олон улсын загварт шилжин ажилласантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарт бэлтгэгдэж буй суралцагч эмч, сувилагч, оюутнууд нь тасаг, нэгжийн эмчийн болон сувилахуйн багийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, үйлчлүүлэгчийн ерөнхий мэдээлэл, өвчлөлийн мэдээлэл, лаборатори /шинжилгээ/ болон дүрс оношлогооны хариу, эмнэлгээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн даатгалын болон төлбөр тооцооны мэдээллүүдийг бүрэн авч ажиллаж байна.

Тиймээс УНТЭ- нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон Кибер аюулгүй байдлын газраас өгсөн зөвлөмжийн үндсэн дээр сургалтын эмнэлгийн өвөрмөц үйл ажиллагаа, цахим эрүүл мэнд нэгдсэн програм хангамжийн эрсдэлээс урьдчилан сэргийлж 2017.01.24-ний өдрөөс эхлэн эмнэлгийн бүх ажилтан, суралцагч нарт “Нууцыг хамгаалах эрхзүйн зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр Хуульч, өмгөөлөгч Ш.Нарантуяа сургалт явуулж эхэллээ. Сургалтад хамрагдсан бүх ажилтан болон суралцагчдаас “Нууц хадгалах баталгаа” авч эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Галаас дөрвөн хүний амь аварсан Г.Ганбаярыг шагналаа

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г.Ганбаяр галд өртөн шатаж байсан айлаас дөрвөн хүний амь аварсан билээ. Түүнийг өнөөдөр хотын удирдлагууд хүлээн авч уулзан, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, урамшуулжээ.

Тэрээр нэгдүгээр сарын 24-ний өглөө 08.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч байсныг хараад цонхыг нь хагалан орж, галыг унтраасан юм. Тухайн үед гэрт дөрвөн хүн байжээ.

Categories
мэдээ нийгэм

Прокурорууд зөвлөлдөж байна

Төв орон нутгийн прокурорын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд болж байна. Зөвлөгөөн өнөөдөр Их тэнгэрийн аманд үргэлжилж буй. Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудын 60-д удирдах ажилтнууд оролцож байна.

Сургалт, зөвлөгөөнөөр удирдах ажилтнуудын манлайлах ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн өөрийн болон бусдыг танин мэдэж удирдах, стрессийг удирдах арга, хандлагаа өөрчилж харилцаагаа сайжруулъя зэрэг сэдвүүдээр мэргэжлийн багш нар хичээл зааж сургалт хийхийн зэрэгцээ Улсын Ерөнхий прокурорын газар, хэлтсийн дарга нар чиг үүргийн дагуу 2016 онд хяналтын чиглэлээр хийсэн ажлын үр дүн, амжилт, алдаа, оноо, 2017 оны зорилтоо танилцуулж, үүрэг чиглэл өгөх юм байна. Түүнчлэн Улсын Ерөнхий прокурор дээд шатны прокуроруудтай 2017 оны үр дүнгийн гэрээнд маргааш буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурах юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

ШИНЭ ДУУ: “The Bride and the Bachelor”

Categories
мэдээ нийгэм

Алт олборлолтыг 25 тоннд хүргэхээр төлөвлөжээ

Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Тус газрын дарга Б.Баатарцогт “Манайх өнгөрсөн онд улсын төсөвт 160.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх байснаас 183.3 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Төлөвлөгөөг 23.1 тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Энэ онд 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна” гэдгээ дуулгалаа.

Эдийн засгийг сэргээх “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгэхээр ирэх онуудад алт олборлолтыг 25 тоннд хүргэе гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Нүүрсний нөөц ийн хувьд 1.2 тэрбум тооноор нэмэгдсэн юм байна. Улсын хэмжээнд 21 нүүрсний уурхай, чулуун нүүрсний 32 уурхай үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Газрын тосны тухайд улсын хэмжээнд 32 хайгуулын талбай байгаагаас 25 талбайд нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа тухай мэдээллүүдийг өгсөн юм. Мөн манай улс хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

АН-ын гишүүд Н.Алтанхуягаас намын байраа нэхэж, мэдээлэл хийв

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос АН-ын дарга асан Н.Алтанхуягаас намын байраа нэхэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд “2009 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр АН-ын гишүүд оролцож “Ардчиллын өргөө”-нийхөө шавыг тавьж байсан. Харин Н.Алтанхуяг 2008 онд АН-ын дарга болсноос хойш нам өөрийн байргүй болсон. АН үндэсний хэмжээний том нам гэхэд өөрийн гэсэн байргүй, ардчиллыг хамгаалах үндэсний хэмжээний том нам яагаад орох оронгүй явж байгаа нь партизанууд бидний сэтгэлийг зовоож байна. СТӨ-ний хажуу дахь байр болон 3,350 м2 газрын гэрчилгээ АН-ын мэдэлд байхаа больж нэр бүхий арилжааны банк худалдан авсан тухай гэрээ, баримт дэлгэгдлээ. Байрны газрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан гэсэн мэдээлэл байна. Тиймээс Н.Алтанхуягаас АН-ын даргын санал хураалт болохоос өмнө 180.000 гишүүдийн нэрийн өмнөөс “Ардчиллын өргөө”-өө нэхэж байна” гэв.

“Хандивын алтан, мөнгөн тоосго 10 сая төгрөгөөр үнэлэгдэж, жирийн гишүүд, дэмжигчид 10, 20, 50, 100 мянган төгрөгөөс эхлээд хандиваа харамгүй өргөснийг хувьдаа завшсан байвал АН-ын гишүүд Н.Алтанхуяг болоод бусад холбогдох хүмүүсээс ял асууж, шүүхэд хандах болно” гэдгээ ч мэдээллийн үеэр дуулгалаа.

Categories
мэдээ улс-төр

Арбитрын тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдэн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга юм. 2003 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ Арбитрын тухай хуулийг Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байна. Арбитрын шийдвэрээр үүрэг хүлээх магадлалтай тал нь арбитрын үндсэн шийдвэр гарахаас өмнө өмч хөрөнгөө захиран зарцуулах зэргээр шийдвэрийг хэрэгжих боломжгүй болгох тохиолдол байдаг. Иймд арбитрын шийдвэр бодит байдал дээр хэрэгждэг байх нөхцөлийг хангах үүднээс цаг хугацааны хувьд эцсийн шийдвэр гарахаас өмнө цаг хожиж хамгаалалтын шинжтэй арга хэмжээ авах бүрэн эрхийг арбитрын бүрэлдэхүүн эдэлдэг байх боломжийг хангахад ач холбогдолтой аж.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталсан юм.

Categories
мэдээ улс-төр

Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Ахмад настны тухай, Арбитрын тухай, Дипломат албаны тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ. Чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхлэх юм.