Categories
мэдээ эдийн-засаг

30 компанийн 124,485 хувьцаа арилжжээ

Хөрөнгийн бирж зурган илэрцүүд2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 124,485 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 107,109,679.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 8 хувьцаат компанийн хувьцаа өсч, 15 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Дархан гурил тэжээл” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Таван толгой” 7.55%, “Улсын их дэлгүүр” 3.48%-иар тус тус өслөө.

Энэ өдөр “MSE ALL” индекс 845.33 нэгж болж 0.18%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,451,906,631,329.00 төгрөг боллоо.

2017-01-27 өдрийн арилжаа

Шинэчлэгдсэн огноо: 2017-01-27 16:30:48

Энэ өдөр I ангилалд 6 компанийн нийт 27,603 ширхэг хувьцаа 24,077,881 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

APU

355

355

350

355

354.4

354.42

0.02

0.01 %

20698

2500

350.1

355

7992

GOV

11140

11140

10870

11000

10990

10900

-90.00

-0.82 %

895

100

10800

11150

168

MIK

12150

12150

12150

12150

12150

12150

0.00

0.00 %

19

3

11000

12150

8

MMX

2749

2749

2700

2700

2700

2700

0.00

0.00 %

702

10

2651

2700

501

NEH

19100

19500

19100

19500

19110

19110

0.00

0.00 %

220

325

19100

19500

60

SUU

128.8

130

128.8

130

128.8

129.23

0.43

0.33 %

5069

4

129

130

4880

Энэ өдөр II ангилалд 18 компанийн нийт 96,235 ширхэг хувьцаа 72,130,604 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

ADL

1750

1750

1750

1750

1750

1750

0.00

0.00 %

197

803

1750

1775

99

BAN

1900

1900

1856

1900

1900

1886

-14.00

-0.74 %

247

220

1856

1900

243

BNG

41000

41000

41000

41000

42000

41000

-1000.00

-2.38 %

1

9

41000

42000

5

BUK

460

460

460

460

466

460

-6.00

-1.29 %

50

0

466

2498

EER

2300

2300

2225

2225

2342

2295

-47.00

-2.01 %

1086

50

1991

2300

198

HBO

130

130

130

130

149.99

130

-19.99

-13.33 %

1000

500

130

159

13990

HGN

63

63

63

63

63

63

0.00

0.00 %

600

6000

61

63

2332

HRM

150

160

150

160

160

154.12

-5.88

-3.68 %

8500

50

141

160

1722

JTB

63

63

63

63

62

63

1.00

1.61 %

300

100

60.6

63

130

MCH

599

599

599

599

583.26

599

15.74

2.70 %

500

10

590

600

479

MIE

8250

8250

8250

8250

8950

8250

-700.00

-7.82 %

136

110

8210

8950

21

MNP

355

367

355

367

359.97

360.03

0.06

0.02 %

54213

4280

350

368

1345

MRX

60.01

60.01

60

60

69

60

-9.00

-13.04 %

1107

0

70

270

RMC

52

56.8

52

56.8

56.9

53.85

-3.05

-5.36 %

13658

100

56.8

56.99

100

SHV

2410

2410

2410

2410

2410

2410

0.00

0.00 %

155

10

2052

2870

103

SUL

41800

41800

41000

41000

42040

41440

-600.00

-1.43 %

47

88

41000

48040

1

TTL

3000

3550

3000

3550

3138

3375

237.00

7.55 %

12477

274

3200

3550

100

UID

538

580

538

538

538

556.71

18.71

3.48 %

1961

40

538

580

641

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа дууслаа

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгааны хаалт боллоо. Хаалтын ёслолд оролцсон АН-ын дарга З.Энхболд ярихдаа “Ирээдүйн АН-ын лидер, Ерөнхий сайдыг 228-хан хүн биш нийт гишүүдээрээ сонгохоор болсон нь том дэвшил. ҮЗХ-ны 228 хүнээс сонгогдсон намын дарга надаар дуусч байна. Нийт 180 мянган гишүүндээ тайлангаа тавьдаг, тэднээсээ сонгогддог дарга, хариуцлагатай Ардчилсан нам Монгол Улсыг өөрчилж чадна. Хэн нь ч намын дарга болсон бай түүнийгээ дэмжиж ажиллах ёстой. Хэрүүл байдаг бол дотроо шийд, битгий гадагшаа гаргацгаа. Манай таван нэр дэвшигч үе үе дуу нь чангарсныг эс тооцвол Их хурлаас тогтоосон хэм хэмжээнийхээ дагуу ажиллаад ирлээ. Би үнэндээ таван тийшээ бутраад явчих вий гэж айж байсан. Хэн нь ч ялсан түүндээ баяр хүргэж, цаашдаа хамтарч ажиллах амлалтыг заавал өгөх ёстой шүү” гэсэн юм.

Нэр дэвшигч Ж.Батзандан“Бид эвтэй найрамдалтай яваад Монголоо тойроод ирлээ. АН-ыг шинэчилнэ гэдэг бол Монголоо шинэчилнэ гэсэн үг. АН-ыг аварна гэдэг бол Монголоо аврахын эхлэл гэж ойлгодог. Намын маань 180 мянган гишүүн, уулзсан 20 мянган журмын нөхөд минь бидэнд олон зүйлийг захисан. “Энэ намын эв нэгдлийг хангаарай. Намынхаа дотоод эв нэгдлийн төлөө та тав зүтгээрэй” гэж захисан.

Хоёрдугаарт, намын журмын нөхөд маань бидэнд хандаж нэг зүйлийг хэлсэн. “Намаа нээлттэй болгоорой. Намаа дарга нарын нам биш, гишүүдийн нам болгоорой. Фракцын нам биш олон нийтийн нам болгоорой” гэж бидэнд хэлсэн. Үүний төлөө Батзандан чинь та бүхэнтэйгээ зүтгэх болно. Намын маань 180 мянган гишүүн уулзах болгондоо бидэнд бас нэг зүйлийг захисан. Энэ бол “Монголын төр олигархиудын төр боллоо, бүлэглэлийн гарт орлоо. Монголын төрийг олигархиудаас, бүлэглэлээс, оффшорчдоос салгаж өгөөрэй” гэсэн захиас байлаа. Үүний төлөө Батзандан чадах бүхнээ хийх болно. Батзандан чинь АН-ын дарга болсон тохиолдолд Монгол төрөө бүлэглэлийн савар, мафийн шинжтэй оффшорчдын гараас салгах болно. Гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж явахад тэдний санаа бодлыг зовоосон нэг асуудал байсан. АН бол Монголын төрийн тулгын чулууны нэг. Энэ намыг бид өөрчлөн шинэчилж, нээлттэй, хариуцлагатай нам болгож байж бид Монголдоо тусалж чадна” гэлээ.

Нэр дэвшигч Н.Алтанхуяг ”АН үргэлж анхдагч, шинэчлэгч байснаа нотлон харуулж Монголын нийгэмд бас нэгэн шинэ соёлын үрийг тарилаа. АН-ын дарга бүх гишүүдээсээ сонгогдох түүхэн шийдвэрийг гаргасан ардчлагчдадаа баярлалаа. Нэгдүгээр сарын 29 бол Монголын түүхэнд тэмдэглэгдэх шинэ эргэлтийн өдөр байх болно. Шударга ёсоор цангасан, хор хуйвалдааныг жигшсэн, тэгш боломжгүйдээ бухимдсан ард түмний маань ялалтын эхний өдөр байх ёстой. Монголчууд бид, ардчилагчид бид хүсэл зорилгоо нэгтгэж, итгэл найдвараа сэргээж, зүрх зоригоо хөвчлөн улс орноо, ардчиллаа хамгаалан үлдэж, шударга ёс тэгш боломжийг тэмцэн авчрах өдөр болох ёстой. Монгол Улсын маань тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, нийт ард түмний маань баялаг хэдхэн гэр бүлд хулгайлагдаж, тэмцэж зүтгэж олж авсан ардчиллын үнэт зүйлс хэдхэн хүний шуналын золиос, эрх мэдлийн донд бөхийх ёсгүй ээ. Цаг хугацааны хатуу шүүлтэнд тэдний үнэн нүүр царай, бодит дүр төрх улам бүр тодрон илчлэгдэж байна” гэв.

Нэр дэвшигч Д.Эрдэнэбат “Манай намын мянга мянган гишүүд энэ нам сэргээсэн гэсэн итгэл найдвар дээр зогсч байна. Бусад дөрвөн нэр дэвшигчтэйгээ энэ намын таван өнгө болж улс орноо тойрч ялагдал амссан АН-аа сэргээж гишүүдийнхээ урам зоригийг нэмлээ. Гэхдээ биднийг нэг л зүйл зовоож байна. Энэ бол бидний үл эвлэлдэх байдал. Үл итгэлцэл өнөөдрийг хүртэл бидний сэтгэлийг зовоож байгааг бид ний нуугүй гишүүддээ хэлсэн. АН шинэчлэгдье гэвэл эхлээд эвлэлдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол АН шинэчлэгдэхгүй гэдгийг би газар бүрт сануулсан. АН гэдэг амьд организмын бүх эд эс зэрэг ажиллаж байж цаашдаа “амьдарна”. Ардчилсан төрийн зүрх нь АН гэж би итгэдэг. Бүх гишүүдээсээ намын даргаа сонгох шийдвэр бол түүхэн шийдвэр байсан. “Монгол хүн-2020” хөтөлбөр АН-ын үнэт зүйл яах аргагүй мөн. Бид нэг удаагийн ялагдлаар үүнийгээ үгүйсгэж болохгүй. Үүнийг бид хамтдаа бүтээж чадсан. 16 жилийн дараа бид ялалт авч ирж чадсан. 14 жилийн дараа бид Ерөнхийлөгчийн ялалтыг авч ирсэн. Үүнийг хамтдаа хийсэн журмын нөхөд, Н.Алтанхуяг даргадаа талархал илэрхийлье. Бид одоо ард түмний итгэлийг хүлээсэн тууштай, тулхтай нам болох ёстой. “АН-д ноён нуруу дутаж байна шүү” гэж манай гишүүд хэлж байгаа. Энэ сонгууль шударга сонгууль болоосой гэж хүсч байна. Бие биенээ давах гэсэн, талцах гэсэн зүйл рүү явах юм бол АН-ын ирээдүй бүрхэг болно гэж хэллээ.

Нэр дэвшигч Л.Гантөмөр “Бид тав АН-аа эргэн сэргээхийн төлөө 21 аймаг, есөн дүүргээрээ явж олон мянган гишүүдтэйгээ уулзаж ярилцлаа. Бид тавын зорилго нэг. Бид АН-ыг шинэчилж эргэн сэргээхийг хүсч байгаа. Монголын нийгэм, хэвлэл мэдээлэл ямар байгаа билээ гэдгийг ойлгож байна. Биднийг сөргөлдүүлэх, хагаралдуулах гэсэн бодлого олон хоног явлаа. Бид хойшоо харж тооцоо бодохоос илүү урагшаа харж шинэ зүйлсийн төлөө явна. Яагаад гэхээр гишүүд биднийг маш их загнасан. Энэ нь бидэнд илүү их ухаарал өглөө. Гишүүдийнхээ даалгаврыг биелүүлэхийн төлөө бид хичээж ажиллах учиртай. Гишүүд бидэнд эв нэгдлийг захисан. Энэ бол бидэнд өгсөн маш том гэрийн даалгавар. Мөн АН-ыг нээлттэй болгохыг даалгасан. Гишүүн бүрийнхээ эрхийн төлөө зогсч чаддаг АН-ыг биднээс хүлээж байна. Үүний төлөө олон түмний сонголт мэргэн байх болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

Нэр дэвшигч С.Эрдэнэ “Бид тав бол өрсөлдөгчид биш. Бид бол АН-ын шинэчлэлийн төлөө хамтран зүтгэгчид. Таван өөр өнгө, үзэл, арга барилаар боловсруулсан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Гишүүд маань авч, гээхийн ухаанаар хандаж, олон асуулт, саналыг бидэнд хэлсэн. Энэ нам нээлттэй, бүх шатны сонгууль, томилгоо нь нийт гишүүдийнхээ сэтгэлд нийцсэн байх ёстой. АН-ын дарга болбол эхний өдрөөсөө үүний төлөө ажиллана. АН-ын аливаа шийдвэр гишүүдийнхээ санаа бодол дээр тулгуурлаж гардаг байх хэрэгтэй. Таван өөр үзэл бодол дээр нэгдсэн нам маань таван фракц болж хуваагдсан. Улмаар намын дотоод эрх мэдлийн төлөө тэмцэл болж хувирсан. Нэгдүгээр сарын 29 бол фракцгүй АН-ыг байгуулах, жинхэнэ лидерийг сонгох өдөр байх болно гэлээ.

Намын даргын сонгууль ням гаригт болно.

Categories
мэдээ нийгэм

Төслийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэлээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн хоёрдугаар үе шатны эцсийн тайланг баталгаажуулах ёслол өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага Япон улс дахь төв офиссын ахлах зөвлөх ноён Яамада Тайзо нар тайланг дүгнэн хэлэлцэж, баталгаажуулан гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн Япон талын удирдагч Фукаяама Акэо болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка нь олон жилийн өмнөөс манай улстай хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод агаарын бохирдол, ногоон хөгжил рүү чиглэсэн олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Бид агаарын чанарыг судлах, хяналтыг бэхжүүлэх төслийг хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүллээ. Улаанбаатар хот утааг хэмжих багаж, тоног төхөөрөмжтэй болсон. Энэ төслийн хүрээнд маш олон чиглэлээр суурин болон явуулын байдлаар агаарын бохирдлын хэмжээг судлаж, тогтоож чаддаг боллоо. Улаанбаатар хотын зүгээс Жайкатай олон чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөрс хамгаалах үндэсний хөтөлбөртэй болно

“Хөрс хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр БОАЖЯ-нд хуралдлаа. Хурлыг БОАЖЯ-ны ГЗБУНБЗГ-ын Усны хэлтсийн дарга Ш.Мягмар нээж, ахлах мэргэжилтэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Наранчимэг удирдан явуулсан. Хэлтсийн дарга Ш.Мягмар хурлыг нээж хэлсэн үгэндээ “НҮБ-ийн мэдээллээр манай дэлхий сүүлийн 150 жилд өөрийн шимт хөрсний талыг нэгэнт алджээ. Гэтэл шимт хөрс байгалийн аясаар бий болоход 1000 жил шаардагддаг бөгөөд дэлхийн хүн амын хүнс тэжээлийн 90 хувь нь хөрснөөс хамааралтай бөгөөд ганц жишээ дурдахад Гео-экологийн хүрээлэнгээс Улаанбаатар хотын хөрснөөс авсан нийт дээжийн 88 хувьд нь нянгийн бохирдол илэрсэн байна” гэдгийг цохон хэллээ.

Түүнчлэн, хөрс хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан нь энэхүү хөтөлбөр боловсруулах ажлыг дэмжиж ажиллахад томоохон түлхэц болно.

Энэхүү хуралдаанаар Хөтөлбөрийн төслийн зорилго, агуулга, үндсэн чиглэлээ хэлэлцэж, баталлаа. Мөн ажлын хэсгийн гишүүдийг дэд ажлыг хэсгүүдэд хувааж ажиллах төлөвлөгөө гаргаж, дараагийн хуралдааныг 2 дугаар сарын 15-нд зохион байгуулахаар тохирлоо.

Categories
мэдээ улс-төр

Малын зарим төрлийн халдварт өвчнөөс эрүүлжүүлэх зардлыг эзэн нь хариуцна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ..

Төслийн үзэл баримтлалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг өвчний эрсдэлийг бууруулах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын нутаг дэвсгэр мал, амьтны өвчингүй эрүүл, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагын үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төслийг 7 бүлэгтэйгээр боловсруулсан байна.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэх юм байна.

Мал эмнэлгийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгуулага, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа сайжирч, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, үр ашиг дээшилнэ гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн зарим төрлийн халдварт болон шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг мал, амьтны эзэн хариуцдаг механизмыг бүрдүүлж, улсын төсвийн ачааллыг багасах юм байна.

Мал, сүргийнхээ эрүүл мэндийн байдлыг хянан баталгаажуулж, эрүүл тайван байдлаа хадгалсан мал, амьтны эзэн, малын эмчид төрөөс олгож буй урамшууллыг эн түрүүнд хүртээх байдлаар дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрднэ хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлсэн.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, А.Сүхбат нар хуулийн төслийн нэр энэ хуулийн агуулгыг бүрэн илэрхийлж чадаж байгаа эсэх, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ нар эдийн засгийн хүндрэлээс үл хамааран малыг эрүүлжүүлэхтэй холбоотой төсөв, мөнгөний асуудлыг иж бүрнээр шийдэх, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шинжлэх ухааны салбарын оролцоог мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн салбартай уялдуулах, малын эмийн зохистой хэрэглээний хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хуулийн төсөл дэх төрийн байгууллагуудын эрх, үүргийн уялдаа холбоог нарийн зохицуулах зэрэг саналуудыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг санал нэгтэй дэмжжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Д.Ганболд, М.Билэгт, Х.Болорчулуун, Л.Энхболд, Ц.Цогзолмаа, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Д.Сарангэрэл, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, О.Батнасан, Б.Ундармаа нар асуулт асууж, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Г.Занданшатар, Д.Сумьяабазар, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нар байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд малыг эрүүлжүүлэх асуудлыг хөндөн асууж байсан бөгөөд ОХУ-тай хамтран ажиллахаар тохирсон хэлэлцээрийн талаар тодруулж байлаа. Түүнчлэн малд элдэв тариаг замбараагүй тарьдаг болсноос эрүүл махаар ард иргэдийг хангах асуудал хүндэрч байгаа талаар дурдаж байсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн хариулснаар, ОХУ-ын талд дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санал тавьсныг тус улсын тал хүлээн авсан байна. Малыг эрүүлжүүлэх, мах эскпортлох, үр тарианы үр нийлүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргах дөрвөн чиглэлээр хамтран ажиллах саналыг хүлээн авснаа албан ёсоор мэдэгдсэн аж. Мал эмнэлгийн үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй хэмээн сайд онцлоод мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан хэмээлээ.

Гишүүд малын эмч, эм зүйч нарын нийгмийн асуудалд анхаарах, малыг халдварт өвчнөөс сэргийлэх вакцины тухай, гоц халдварт өвчний улмаас малчдын малыг олноор нь устгаад нөхөн төлбөрийг бүрэн өгдөггүй асуудал гардгийг дурдаад хуульд энэ талаар хэрхэн тусгасныг лавласан. Түүнчлэн махны үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа энэ үед явуулын махны үйлдвэр ажилллах талаар ч хөндөж байлаа.

Сайд П.Сэргэлэн болон ажлын хэсгийн гишүүдийн мэдээлснээр, өмнө нь манай улс Энэтхэг, Хятад Улсаас вакцин авч байсан бөгөөд өнгөрсөн оны сүүлээр ОХУ-аас 20.5 сая тун вакциныг хөнгөлөлттэй үнээр авсан байна. Вакцины чанарыг өөрийн орны болон олон улсын итгэмжлэгдсэн лабораториудаар шинжлүүлсэн аж.

Зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгохоор хуулийн төсөлд тусгасан хэмээн мэдээлсэн. Манай улсад 27 махны үйлдвэр ажиллаж байгаа ч олон улсын стандартын шаардлага хангасан нь цөөн болох нь олон улсын шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон юм байна. Тиймээс махны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах талаар дорвитой ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. Явуулын махны үйлдвэр байгуулах асуудлыг салбарын яамны зүгээс дэмжиж байгаа хэмээн сайд П.Сэргэлэн хэлсэн.

Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Бөөнөөрөө оффисын танхимд ажиллах нь бүтээмжийг бууруулдаг

оффис ажил зурган илэрцүүдОлуулаа сууж ажиллах зориулалттай нийтийн задгай оффисын байр нь чимээ шуугиан ихтэй, вирусын халдвар тараах магадлалтайгаас гадна хүний сэтгэн бодох үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Ийм учраас зарим компаниуд ажилтнуудаа тус тусдаа өрөөнд ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Дөрвөн жилийн өмнө Крис Нагеле-гийн компани технологийн компаниудын захирлуудыг дууриан ажилтнуудаа бөөнөөрөө нэг дор суудаг задгай оффист оруулсан аж. Тэрбээр хамт олныхоо дунд эвсэг найртай уур амьсгалыг бий болгохыг зорьсон нь энэ юм.

Гэтэл түүний бодсон нь ташаа байжээ. Учир нь, ажилтнууд ньажлаасаа байнга хөндийрөн сатаарч, тэдний хөдөлмөрийн бүтээмж унаж эхлэв. Иймээс Нагеле ажилтнуудаа тус тусдаа өрөө бүхий 900 кв.м талбайтай оффист нүүлгэн оруулав.

Задгай оффист ажиллах нь анхаарлаа төвлөрүүлэхэд саад болохоос гадна өвчлөх магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг байна. Түүнээс гадна, хөдөлмөрийн бүтээмж 15 хувиар буурдаг гэх мэт сөрөг талууд байдгийг судалгаа харуулжээ. Гэсэн хэдий ч ойрын үед нийтийн оффисоос татгалзах хандлага ажиглагдахгүй байна. Харин зарим компани Нагеле-гаас үлгэр дууриал аван тусдаа өрөөнд ажилтнуудаа оруулж байна.

Дөрвөн хана, хаалгаар тусгаарлагдсан ажлын өрөөний хамгийн том давуу тал нь хүмүүс анхаарлаа төвлөрүүлэх боломжтой байдагт оршино. Нэг газраа байнга сууж ажилласнаар илүү их мэдээллийг ой санамжиндаа хадгалах боломжтой гэдгийг Лагрейнж-Парк хотын /АНУ, Иллинойс муж улс/ сэтгэл зүйч Салли Огастин тогтоосон байна.

Үүний эсрэгээр задгай оффис нь хүмүүсийн ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг байна. Ялангуяа нийтийн оффист “сул сандал ширээ” гэсэн ойлголт бий болж, хэн дуртай нь сул чөлөөтэй байгаа ширээн дээр сууж ажлаа хийж байгаа нь ой тогтоолтод бүр ч муугаар нөлөөлдөг аж.

Австралийн Сиднейн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд дурдсанаар, ямар ч хаалт хашлагагүй задгай оффист ажилладаг хүмүүсийн 50 хувь нь, харин ийм офист тусгаарлагч бүхий ширээнд сууж ажлаа хийдэг хүмүүсийн 60 хувь нь “дуу чимээ ихтэй ийм орчин ажиллахад саад болдог” гэдгийг онцолжээ.

Харин тус тусдаа өрөөнд ажилладаг хүмүүсийн 16 хувь ийм хариулт өгсөн байна. Ер нь бол, тусгаарлагдсан ажлын өрөө нь задгай оффистой харьцуулахад тасалгааны температур, агаарын чанар, шуугиан чимээ гэсэн 14 үзүүлэлтээр илт давуу байжээ.

Задгай оффисын давуу тал нь хямд төсрөөс гадна хүмүүс хоорондоо хамтран ажиллах боломжийг олгож байдаг гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ бол, бөөнөөрөө цуглаад элдвийг ярилцаж байх үед гэв гэнэт шинэлэг сайхан санаа төрнө гэдэг бол тун ховор тохиолдол гэнэ.

Задгай оффист бөөнөөрөө цуглаад ярилцаж байгаа хүмүүсийн хувьд, гэр бүлийнхэндээ Зул сарын баяраар юу бэлэглэх гэж байгаа, эхнэр нөхрийн асуудал гэх мэтчилэн сэдвийн хүрээнд л эргэлддэг аж. Иймэрхүү жижиг сажиг зүйлсийг ярьснаар дор хаяж 20 минутын хугацаанд анхаарал сарнидаг байна.

“Мэдээж хэрэг ажилтнууд хоорондоо танилцаж, хамтач уур амьсгалыг бий болгох нь чухал. Гэхдээ тусдаа өрөөнд ажилладаг байлаа ч гэсэн бие биенийгээ таньж мэдэх олон боломж бий” гэж сэтгэл зүйч Салли Огастин үзэж байна. Жишээ нь, дээр дурдсан Нагеле-гийн компанийн ажилтнууд өдөр бүр хамтдаа үдийн хоолоо иддэг гэх мэт. Ер нь бол, ширээний ард суугаад элдвийг ярьж хөөрөх явцад шинэ санаа бараг төрдөггүй, харин бүх ажилтнууд хамтаараа сууж, тухайлсан нэг сэдвийг дагнан хэлэлцэх үед толгой тархинд шинэ сэргэг санаа орж ирдэг болой.

Гэтэл хамт олноосоо тусдаа өрөөнд ажиллах нь бусдынхаа үүрч буй ажлын ачааллаас зохих ёсоор хуваалцан үүрч чадахгүй байгаа мэт сэтгэгдлийг зарим хүмүүст төрүүлдэг байна. Түүнээс гадна, нэгэн хэвийн уйтгартай ажил хийдэг эсвэл дөнгөж саяхан ажилд орсон хүмүүсийн хувьд оффисын том зааланд суух нь тун таалагддаг гэнэ. Учир нь, тэд мэргэжил нэгт нөхдөөсөө богино хугацаанд их зүйлийг сурч авах боломжтой. Тэдний зарим нь “чимээгүй өрөө”-нд ажиллах нь тухайн хүний сул талын илрэл” гэж үздэг гэнэ.

Ихэнх компанийн хувьд оффисын заалнаас бүрэн татгалзаж чадахгүй байгаа учраас сэтгүүлч, программ зохиогч, зар сурталчилгааны менежер, санхүүгийн мэргэжилтнүүд зэрэг ажилтнуудаа “дуу чимээгүй өрөө”-нд ажиллуулж байгаа аж.

Нэгэн сонирхолтой жишээ дурдахад, барилгын зургийн NBBJ компанийн оффист дуу чимээ, агаарын хэм, хүмүүсийн бөөгнөрлийг бүртгэдэг мэдрэгчүүдийг 3 м тутамд суулгаж, ухаалаг гар утсанд холбожээ. Ингэснээр ажилтнууд оффис доторх хамгийн дуу чимээ багатай газрыг олоод ажлаа хийх аж.

Categories
мэдээ спорт

О.Насанбурмаа цэвэр яллаа

Олимпын хошой аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” олон улсын тэмцээн ОХУ-д өнөөдөр эхэллээ. Тэмцээнд манай улсын 37 тамирчин хүч үзэж байна.

Тэмцээний 69 кг-ын жинд хүч үзэж буй “Алтай констракш” компанийн бөх О.Насанбурмаа өрсөлдөгчөө 6.0 харьцаагаар цэвэр яллаа. Харин “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэд ялагдал хүлээв.

Тэмцээн Красноярск хотод энэ сарын 27-29-нд өдрүүдэд үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд цасан шуургатай, хүйтний эрч чангарна гэж сэрэмжлүүлэв

Ирэх амралтын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах юм байна. Онцгой байдлын ерөнхий газраас үүнтэй холбогдуулан сэрэмжлүүлж байна.

-Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

-Цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлэн байдлаа хангах;

-Хүчтэй салхи шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин замд олноор саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд сураггүй болох, төөрөх зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагуудын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгой“ ХХК 240 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой“ ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө. Ийнхүү өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өвчтөн хэвтэн эмчлүүлэх 285 ороор хүчин чадлаа нэмэгдүүлж, орчин үеийн амьсгалын аппарат, шарлагын төхөөрөмжтэй боллоо.

Есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төрөх эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх болон нөөц 285 ор, нярайн шарлалтыг эмчлэх шарлагын 25, амьсгалын аппарат гардуулав. “Оюу толгой” ХХК-иас өгсөн дээрх амьсгалын нэг аппаратын өртөг нь 60 сая төгрөгийн өртөгтэй аж.

“Амгалан” амаржих газрын тухайд 150 ор бүхий хүчин чадалтай, ашиглалтад ороод хоёр жил болж буй учир эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд нүүр улайхааргүй ч ид ачааллын үед орны хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Өнөөдрөөс 200 ор бүхий хүчин чадалтай болж байна.



Categories
мэдээ соёл-урлаг

Норовын Гантулга найрагч “Болор цом”-ын дурсамжаасаа хуваалцлаа

“Болор цом” яруу найргийн наадам 34 дэх удаагаа маргааш Дорнод аймагт зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд Данзангийн Нямсүрэн найрагчийн нэрэмжит болж буйгаараа онцлог юм. Оны шилдэг шүлэг шалгаруулдаг энэхүү наадмыг ард түмэн чих тавин хүлээдэг. 30 дахь удаагийн “Болор цом”-ын эзэн “Өдрийн сонин”-ы албаны дарга Норовын Гантулга найрагчаас “Болор цом”-ын дурсамжийг нь хуваалцсанаа хүргэе.