Categories
мэдээ нийгэм

Өчигдрөөс эхлэн амарч байна

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд өчигдрөөс эхлэн ажиллахгүй амарч байна. Амралт өнөөдрийг дуустал үргэлжлэх юм. Учир нь энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаа тул Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу амарч буй.

Үүнд олон улсын галт тэрэг болон нисэх онгоцны үйлчилгээ хамаарахгүй, хуваарийн дагуу зорчих үйлчилгээ хэвийн үргэлжилнэ хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Цасанд суусан гэсэн дуудлага давамгайлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас аюулт осол, нөхцөл байдлын мэдээллийг гаргаад байна.

Өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнөөс эхэлж, цаг агаар эрс хүйтэрч, цасаар шуурсан. Үүнтэй холбоотойгоор Онцгойгийнхон “Цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлага олноор хүлээн авсан байна.

Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн Мухар гэдэг газар иргэн Ө / 40 настай, эрэгтэй/ өчигдөр 18:00 цагт малдаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагgа тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 4 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 3 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Ө /40 настай, эрэгтэй/ өөрөө гэртээ ирсэн тул эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн Сайрын худаг гэдэг газар иргэн С /49 настай, эмэгтэй/ өчигдөр малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага 23:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирж, 7 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 14 иргэн, 3 автомашинтай, нийт 21 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн дүнд өнөөдөр 06:18 цагт тус багийн Цант гэдэг газраас эсэн мэнд олсон байна.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Хэрмийн дэрс гэдэг газар иргэн Б /40 настай, эрэгтэй/ өчигдөр 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгойгийн аврагчид эрэн хайх зохион байгуулж байгаа аж.

Дорнод аймгийн Матад сумын Ялалт багийн Ямаатай салаа гэдэг газар иргэн Г /28 настай, эрэгтэй/ өчигдөр 15:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад гэрээсээ баруун урд зүгт 50 км газарт иргэн Б-ийнд эсэн мэнд байхад нь олсон байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Нумтын даваа гэдэг газар иргэн Д-ийн эзэмшлийн 1 зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага өнөөдөр үүрийн 04:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Онцгойгийнхон ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Майдлаг багийн Хөшийн-Ам гэдэг газар иргэн Г-ийн эзэмшлийн 2 зорчигч бүхий бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлага өчигдөр 15:38 цагт ирж, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргажээ. Гэвч автомашин нь явах боломжгүй болсон тул газар дээр нь орхиж 2 иргэнийг аюулгүй газарт хүргэж өгчээ.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужиган багийн Могой мод гэдэг газар иргэн Н-н эзэмшлийн улсын дугаартай 4 зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага өчигдөр 14:55 цагт ирж, нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 4 иргэнийг аюулгүй газарт хүргэж автомашиныг цаснаас татан гаргасан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Санал өгөх байршлуудаа эндээс хараарай

Ардчилсан намын шинэ даргыг сонгох сонгууль өнөөдөр болж байна.

Санал авах ажиллагаа орон даяар нэгэн зэрэг 07.00 цагт эхэлсэн, 22.00 цагт дуусах ёстой. Нийт 21 аймаг, 330 гаруй сум, нийслэлийн есөн дүүргийг хамарч байгаа энэ удаагийн сонгуульд 160 мянга орчим гишүүн саналаа өгч, шинэ даргыг сонгоно.

Намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нар өрсөлдөж буй.

Саналаа өгөх байруудын жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэе.

Санал өгөх байрны хаяг байршил

Аймаг

Нийт

Салбар хороо байгуулсан сум,тосгод

Санал авах байрны хаяг байршил

сум

1

Архангай

19

1.

Цэцэрлэг

АН-ын байр

2.

Эрдэнэмандал

“Баянгол” төв

3.

Ихтамир

“Баянбулаг “хүнсний дэлгүүр

4.

Цахир

АН-ын байр

5.

Тариат

АН-ын байр

6.

Хайрхан

Соёлын төв

7.

Өлзийт

АН-ын байр

8.

Хангай

“Есөн эрдэнэ” буудал

9.

Өгийнуур

АН-ын байр

10.

Өндөр-Улаан

АН-ын байр

11.

Хашаат

АН-ын байр

12.

Булган

АН-ын байр

13.

Чулуут

АН-ын байр

14.

Батцэнгэл

АН-ын байр

15.

Жаргалант

АН-ын байр

16.

Хотонт

АН-ын байр

17.

Цэнхэр

АН-ын байр

18.

Төвшрүүлэх

АН-ын байр

19.

Эрдэнэбулган

АН-ын байр

2

Баян-Өлгий

14

1.

Алтай

Соёлын төв

2.

Алтанцөгц

Соёлын төв

3.

Баяннуур

Соёлын төв

4.

Булган

“Мейрим” үйлчилгээний төв

5.

Бугат

АН-н байр

6.

Буянт

Соёлын төв

7.

Дэлүүн

АН-ын байр

8.

Ногооннуур

Соёлын төв

9.

Сагсай

АН-ын байр

10.

Толбо

Соёлын төв

11.

Улаанхус

Соёлын төв

12.

Цэнгэл

Соёлын төв

13.

Өлгий

“Бастама” ахлах сургууийн спорт заал

14.

Цагааннуур тосгон

“Хааны банк”-ны хуучин байр

3

Баянхонгор

21

1.

Баянхонгор

АН-ын төв байр

2.

Өлзийт

“Өлзийтийн хүүхдүүд” хоршооны байр

3.

Жинст

“Их богдын тэргүүн “ ХХК-ны байр

4.

Богд

АН-ын байр

5.

Баянлиг

“Оргил” хоршооны байр

6.

Баянговь

“Сум шиг” ХХК-ны байр

7.

Шинэжинст

“Баян дөхөм” цайны газрын байр

8.

Баян-Өндөр

Соёлын төвд

9.

Баянцагаан

“Баян бум дарь “ ХХК-ны байр

10.

Баацагаан

Соёлын төв

11.

Бөмбөгөр

“Хар ат” ХХК-ны байр

12.

Бууцагаан

Соёлын төв

13.

Баянбулаг

Соёлын төв

14.

Хүрээмарал

Соёлын төв

15.

Гурванбулаг

“MAAMS” дэлгүүрийн байр

16.

Заг

Соёлын төв

17.

Жаргалант

“Дөрвөн од “дэлгүүрийн байр

18.

Галуут

Соёлын төв

19.

Баян-Овоо

Иргэний танхим

20.

Эрдэнэцогт

Соёлын төв

21.

Шаргалжуут тосгон

АН-ын төв байр

4

Булган

16

1.

Булган

АН-ын байр

2.

Баян-Агт

АН-ын байр.Хүрэмт баг

3.

Баяннуур

Соёлын төв .Өлзийт баг

4.

Бүрэгхангай

Соёлын төв

5.

Бугат

Соёлын төв

6.

Гурванбулаг

Соёлын төв

7.

Дашинчилэн

АН-ын байр

8.

Могод

АН-ын байр

9.

Орхон

Соёлын төв

10.

Сайхан

Иргэний танхим

11.

Сэлэнгэ

АН-ын байр

12.

Рашаант

Соёлын төв

13.

Хутаг-Өндөр

Соёлын төв

14.

Хишиг-Өндар

Соёлын төв

15.

Тэшиг

“Баян хурх “цайны газар

16.

Хялганат тосгон

Захирагчийн ажлын албаны хурлын заал

5

Говь-Алтай

20

1.

Алтай

Ахуйн үйлчилгээний төв

2.

Бигэр

Соёлын төв

3.

Баян-уул

Үйлчилгээний төвийн хажуу талын байр

4.

Бугат

АН-ын байр

5.

Тонхил

Соёлын төв

6.

Дарив

АН-ын байр

7.

Шарга

Баянгол баг Рашаант 24 тоот

8.

Жаргалан

АН-ын байр

9.

Тайшир

Соёлын төв

10.

Дэлгэр

Соёлын төв

11.

Чандмань

Соёлын төв

12.

Цогт

Соёлын төв

13.

Халиун

Ахуйн үйлчилгээний төв

14.

Төгрөг

Соёлын төв

15.

Хөхморьт

Бэлчээр ашиглагчдын холбооны байр

16.

Цээл

Соёлын төв

17.

Эрдэнэ

“BISUMA” үйлчилгээний төв

18.

Есөнбулаг

АН-ын төв байр

19.

Баянтоорой тосгон

Ахмадын өргөө

20.

Гуулин тосгон

Соёлын төв

6

Говьсүмбэр

3

1.

Сүмбэр

ЕБ-ийн 2-р сургуулийн спорт заал

2.

Шивээговь

Соёлын төв /1-р баг/

3.

Баянтал

Соёлын төв /1-р баг/

7

Дархан-Уул

4

1.

Дархан

/12-р баг. ОУ-ын худалдааны төвийн ар талд/

2.

Хонгор

АН-ын байр

3.

Орхон

АН-ын байр

4.

Шарын гол

АН-ын байр

8

Дорноговь

15

1.

Айраг

Соёлын төв

2.

Алтанширээ

“Чулуун гишгэр” Уламбаярын дэлгүүрийн байр

3.

Даланжаргалан

Соёлын төв

4.

Дэлгэрэх

“Хонгор “төвийн 1 давхар

5.

Замын-Үүд

АН-ын байр

6.

Мандах

Төхөм баг

7.

Иххэт

Зүлэгт 10-р байр

8.

Өргөн

Найрамдал хороо 1-р байр 15 тоот

9.

Сайншанд

“Гурван баян” төвийн 4 давхар АН-ын байр

10.

Сайхандулаан

Иргэний танхим

11.

Улаанбадрах

Ухаа овооны гудамж 12 байр 3 тоот

12.

Хатанбулаг

АН-ын байр

13.

Хөвсгөл

АН-ын байр

14.

Эрдэнэ

Улаан-Уул Сүүж байр

15.

Зүүнбаян тосгон

Нефтийн 1-1 тоот

9

Дорнод

14

1.

Баяндун

АН-ын байр

2.

Баян-Уул

АН-ын байр

3.

Баянтүмэн

АН-ын байр

4.

Булган

АН-ын байр

5.

Гурванзагал

АН-ын байр

6.

Дашбалбар

АН-ын байр

7.

Матад

АН-ын байр

8.

Цагаан-Овоо

АН-ын байр

9.

Чулуунхороот

АН-ын байр

10.

Чойбалсан

АН-ын байр

11.

Халхгол

АН-ын байр

12.

Хөлөнбуйр

АН-ын байр

13.

Сэргэлэн

АН-ын байр

14.

Хэрлэн

Аймгийн АН-ын байр

10

Дундговь

15

1.

Адаацаг

Соёлын төв

2.

Баянжаргалан

Соёлын төв

3.

Гурвансайхан

Ахмадын байр

4.

Говь-Угтаал

Угтаал трейд ХХК –ны дэлгүүр

5.

Дэлгэрхангай

АН-ын байр

6.

Дэлгэрцогт

Соёлын төв

7.

Дэрэн

Соёлын төв

8.

Луус

Соёлын төв

9.

Өлзийт

Соёлын төв

10.

Өндөршил

Соёлын төв

11.

Сайхан-Овоо

Иргэний танхим

12.

Сайнцагаан

АН-ын байр

13.

Хулд

Соёлын төв

14.

Цагаандэлгэр

Иргэний танхим

15.

Эрдэнэдалай

АН-ын байр

11

Завхан

24

1.

Алдархаан

АН-ын байр

2.

Асгат

Соёлын төв

3.

Баянтэс

Соёлын төв

4.

Баянхайрхан

АН-ын байр

5.

Дөрвөлжин

АН-ын байр

6.

Завханмандал

Иргэний танхим

7.

Идэр

Соёлын төв

8.

Их-Уул

Соёлын төв

9.

Нөмрөг

АН-ын байр

10.

Отгон

АН-ын байр

11.

Сантмаргаз

Соёлын төв

12.

Сонгино

Ахуйн үйлчилгээний байр

13.

Тосонцэнгэл

Соёлын төв

14.

Түдэвтэй

Соёлын төв

15.

Тэлмэн

АН-ын байр

16.

Тэс

АН-ын штабын байр

17.

Ургамал

Соёлын төв

18.

Улиастай

АН-ын байр

19.

Цагаанхайрхан

Соёлын төв

20.

Цагаанчулуут

Соёлын төв

21.

Цэцэн-Уул

АН-ын байр

22.

Шилүүстэй

Соёлын төв

23.

Эрдэнэхайрхан

АН-ын байр

24.

Яруу

Соёлын төв

12

Орхон

3

1.

Баян-Өндөр

1-р хэсэг Баян-Өндөр цогцолбор сургуулийн урлагын заал /Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Бүрэнбүст, Согоот, Говил, Баянцагаан, Эрдэнэ багууд/

2-р хэсэг Эрдэнэт цогцолбор сургуулийн урлагын заал / Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж, Баянбулаг, Булаг, Наран, Цагаанчулуут, Рашаант, Яргуйт, Их залуу, Уртын гол, Шанд, Даваат багууд/

2.

Жаргалант

Соёл мэдээллийн төвийн заал

13

Өвөрхангай

19

1.

Баян-Өндөр

Соёлын төв

2.

Бүрд

Соёлын төв

3.

Бат-Өлзий

Соёлын төв

4.

Баруунбаян-Улаан

Соёлын төв

5.

Богд

“Хайрхан” ХХК-ны байр

6.

Баянгол

“Булга хайрхан” ХХК-ны байр

7.

Гучин-Ус

Соёлын төв

8.

Есөнзүйл

Соёлын төв

9.

Өлзийт

Соёлын төв

10.

Зүүнбаян-улаан

Соёлын төв

11.

Нарийнтээл

Соёлын төв

12.

Сант

Соёлын төв

13.

Тарагт

Соёлын төв

14.

Төгрөг

Соёлын төв

15.

Уянга

Сургуулийн заал

16.

Хайрхандулаан

Соёлын төв

17.

Хархорин

Соёлын төв

18.

Хужирт

Соёлын төв

19.

Арвайхээр

Шуурхай мэдээллийн төв

14

Өмнөговь

15

1.

Баяндалай

Дунд сайханы байр

2.

Баян-Овоо

Хуучин холбооны байр

3.

Булган

Худалдааны төвийн байр

4.

Гурвантэс

АН-ын байр

5.

Мандал-Овоо

Соёлын төв

6.

Манлай

АН-ын байр

7.

Номгон

Хуучин дэлгүүрийн байр

8.

Ноён

Хуучин засаг даргын тамгын газар

9.

Сэврэй

АН-ын байр

10.

Ханбогд

АН-ын байр

11.

Ханхонгор

Шуудан холбооны газрын байр

12.

Хүрмэн

Соёлын төв

13.

Цогт-овоо

АН-ын байр

14.

Цогтцэций

АН-ын байр

15.

Даланзадгад

АН-ын байр

15

Сүхбаатар

13

1.

Асгат

АН-ын байр

2.

Баяндэлгэр

АН-ын байр

3.

Дарьганга

АН-ын байр

4.

Мөнххаан

ЗДТГ-ын Иргэний танхим

5.

Наран

АН-ын байр

6.

Онгон

ЗДТГ-ын Иргэний танхим

7.

Халзан

АН-ын байр

8.

Уулбаян

Бүрэн дунд сургуулийн заал

9.

Түмэнцогт

АН-ын байр

10.

Түвшинширээ

АН-ын байр

11.

Сүхбаатар

АН-ын байр

12.

Эрдэнэцагаан

АН-ын байр

13.

Баруун-Урт

АН-ын байр

16

Сэлэнгэ

22

1.

Алтанбулаг

АН-ын байр

2.

Баруунбүрэн

АН-ын байр

3.

Баянгол

АН-ын байр

4.

Ерөө

АН-ын байр

5.

Жавхлант

АН-ын байр

6.

Зүүнбүрэн

АН-ын байр

7.

Мандал

АН-ын байр

8.

Орхон

АН-ын байр

9.

Орхонтуул

АН-ын байр

10.

Сайхан

АН-ын байр

11.

Сант

АН-ын байр

12.

Сүхбаатар

Аймгийн АН-ын байр

13.

Түшиг

АН-ын байр

14.

Цагааннуур

АН-ын байр

15.

Хушаат

АН-ын байр

16.

Хүдэр

АН-ын байр

17.

Шаамар

АН-ын байр

18.

Дулаанхаан тосгон

АН-ын байр

19.

Номгон тосгон

АН-ын байр

20.

Түнхэл тосгон

АН-ын байр

21.

Бугант тосгон

АН-ын байр

22.

Рашаант тосгон

АН-ын байр

17

Төв

27

1.

Алтанбулаг

Ахуйн үйлчилгээний төвийн байр

2.

Аргалант

Соёлын төв

3.

Архуст

Нарст 2-р баг. Сумын ЗДТГ-ын байр

4.

Батсүмбэр

АН-ын байр

5.

Баян

Соёлын төв

6.

Баяндэлгэр

Соёлын төв

7.

Баянжаргалан

Соёлын төв

8.

Баян-Өнжүүл

Шинэ соёлын төв

9.

Баянхангай

АН-ын байр

10.

Баянцагаан

АН-ын байр

11.

Баянцогт

АН-ын байр

12.

Баянчандмань

Соёлын төв

13.

Борнуур

Соёлын төв

14.

Бүрэн

Соёлын төв бүжгийн заал

15.

Дэлгэрхаан

АН-ын байр

16.

Жаргалант

Соёлын төв байр

17.

Заамар

Соёлын төвийн спорт заал

18.

Зуунмод

АН-ын байр

19.

Лүн

Соёлын төв

20.

Мөнгөнморьт

Булаг багийн соёлын төв

21.

Өндөрширээт

Соёлын төв

22.

Сүмбэр

Соёлын төв

23.

Сэргэлэн

Соёлын төв

24.

Угтаалцайдам

АН-ын байр

25.

Цээл

Соёлын төв

26.

Эрдэнэ

Соёлын төв

27.

Эрдэнэсант

Соёлын төв

28

Заамар сум

Хайлааст багийн АН-ын байр

Хайлааст баг

18

Увс

19

1.

Баруунтуруун

Ханхөхий пирамид худалдааны төв

2.

Бөхмөрөн

Соёлын төв

3.

Давст

АН-ын байр

4.

Завхан

Ахмадын байр

5.

Зүүнговь

Соёлын төв

6.

Зүүнхангай

АН-ын байр

7.

Малчин

Соёлын төв

8.

Наранбулаг

Соёлын төв

9.

Өлгий

“Тохилог” зоогийн газрын байр

10.

Өмнөговь

Соёлын төв

11.

Өндөрхангай

АН-ын байр

12.

Сагил

Соёлын төв

13.

Тариалан

Сумын хурлын танхим

14.

Түргэн

“Бумбат хишиг” дэлгүүрийн байр

15.

Тэс

ЗДТГ-ын Иргэний танхим

16.

Ховд

АН-ын байр

17.

Хяргас

Соёлын төв

18.

Цагаанхайрхан

АН-ын байр

19.

Улаангом

АН-ын байр

19

Ховд

17

1.

Алтай

“Од” үйлчилгээний төв

2.

Булган

АН-ын байр

3.

Буянт

Багийн төвд

4.

Дарви

Буудлын заал

5.

Дуут

Соёлын төв

6.

Дөргөн

Иргэдийн хурлын олон нийттэй харилцах танхим

7.

Манхан

Соёлын төв

8.

Мөнххайрхан

Соёлын төв

9.

Мянгад

Соёлын төв

10.

Мөст

Соёлын төв

11.

Ховд

Соёлын төв

12.

Чандмань

Соёлын төв

13.

Үенч

Соёлын төв

14.

Зэрэг

Соёлын төв

15.

Цэцэг

Соёлын төв

16.

Эрдэнэбүрэн

Соёлын төв

17.

Жаргалант

АН-ын байр

20

Хөвсгөл

24

1.

Алаг-Эрдэнэ

АН-ын байр

2.

Арбулаг

АН-ын байр

3.

Баянзүрх

АН-ын байр

4.

Бүрэнтогтох

АН-ын байр

5.

Галт

Соёлын төв

6.

Жаргалант

АН-ын байр

7.

Их-Уул

Соёлын төв

8.

Рашаант

Цэнгэл баг .Хувийн үйлчилгээний төв

9.

Ренчинлхүмбэ

АН-ын байр

10.

Тариалан

Баялаг төв

11.

Тосонцэнгэл

Соёлын төв

12.

Төмөрбулаг

Жаргалант баг.Хувийн үйлчилгээний төв

13.

Түнэл

АН-ын байр

14.

Улаан-уул

Соёлын төв

15.

Ханх

Турт баг. Хувийн үйлчилгээний төв

16.

Цагаан-Уул

АН-ын байрны хажуугийн Оргил төв

17.

Цагааннуур

Соёлын төв

18.

Цэцэрлэг

Халбан баг. Хувийн үйлчилгээний байр

19.

Цагаан-Үүр

4-р баг 1-р бүс. Хувийн үйлчилгээний байр

20.

Чандмань-Өндөр

Хөхөө баг . АН-ын байр

21.

Шинэ-Идэр

Эрдэнэт баг. Хувийн үйлчилгээний төв

22.

Эрдэнэбулган

Дуураг баг. АН-ын байр

23.

Мөрөн

8-р баг АН-ын байр

24.

Хатгал тосгон

Хувийн үйлчилгээний байр

21

Хэнтий

23

1.

Цэнхэрмандал

Соёлын төв

2.

Баянхутаг

Соёлын төв

3.

Биндэр

Иргэний танхим

4.

Баянмөнх

Соёлын төв

5.

Бор-Өндөр

Соёлын төв

6.

Мөрөн

АН-ын байр

7.

Батноров

Иргэний танхим

8.

Өмнөдэлгэр

АН-ын байр

9.

Баян-Адрага

Соёлын төв

10.

Дархан

Иргэний танхим

11.

Батширээт

АН-ын байр

12.

Баян-Овоо

АН-ын байр

13.

Дэлгэрхаан

Иргэний танхим

14.

Норовлин

Соёлын төв

15.

Хэрлэнбаян-Улаан тосгон

Соёлын төв

16.

Жаргалтхаан

АН-ын байр

17.

Галшар

АН-ын байр

18.

Дадал

АН-ын байр

19.

Хэрлэн

“Эзэнт гүрэн “ ХХК-ийн байр

20.

Тахилгат тосгон

Соёлын төв

21.

Өлзийт тосгон

Соёлын төв

22.

Бэрх тосгон

Соёлын төв

23.

Хурх тосгон

Соёлын төв

22

Баянгол

2

1-р хэсэг. Энх-Орчлон дээд сургуулийн хурлын танхим

/БГД-н 4-р хороо/

1,2,3,4,5,6,7,9,20,21

2-р хэсэг. Хүрээ дээд сургуулийн хурлын танхим

/БГД 12-р хороо/

8,10,11,12,13,14,15,16,17,18,19,22,23

23

Багануур

1

АН-ын байр /3-р хороо, 52-03 тоот/

24

Багахангай

1

Соёлын төв

25

Баянзүрх

3

1-р хэсэг. КТМС –н номын санд

/1.2.3.4.5.7.21.22.27-р хороо/

2-р хэсэг .Монгол кино нэгтгэлийн том заал

/6,12,13,14,15,16,18,19,25,26-р хороо/

3-р хэсэг. Жанжин куб Соёлын төв

/8,9,10,11,17,20,23,24,28-р хороо/

26

Налайх

1

Соёл урлагын ордон

27

Чингэлтэй

1

Хайлаастын 72-р сургуулийн спорт заал /ЧД-н 13-р хороо/

28

Сонгинохайрхан

1

АН-ын байр

29

Сүхбаатар

1

Түшээ дээд сургуулийн хурлын заал

30

Хан-уул

2

1-р хэсэг. Хан-Уул дүүргийн Соёлын ордон /1.2.3.11.15-р хороо/

2-р хэсэг. Яармагийн 60-р сургуулийн спорт заал/8-р хороо/ /4,5,6,7,8,9,10,12,13,14,16-р хороо/

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүчирхийлэгч өөрийнхөө нэр төрд гэр бүлээсээ ч илүү хайртай юу

Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нөхдийг яажшуу нэг дэгтэй болгож хань ижил, үр хүүхдэдээ гар хүргэдэггүй болгох вэ гэж дээр, дооргүй ярилцаж хэлэлцээд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг баталчихлаа. Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй ч эхнэр, хүүхдээ зодож дарамталсан хүнийг шууд хорьж, шийтгэх юм байна гэсэн айдсыг хүчирхийлэгчдэд төрүүлээд эхэлчихэж. Ямартай ч хууль нь чангарч байгаа гэдгийг бүгд биш юм аа гэхэд дийлэнх нь мэдэж эхэлж байна.

Гэр бүлийн хүчирхийллийг бууруулж, тодорхой хэмжээгээр “дарж” чадсан хороо, баг байдаг юм байна. Тэд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд холбогдох хуулийг нь уншиж өгөөд “Дахиад эхнэртээ гар хүрвэл ажлын газар, найз нөхдөд чинь хэлнэ. Зургийг чинь томоор угаалгаад дээр нь “Энэ залуу эхнэрээ тэгж, ингэж зодсон. Хүүхдээ тэгж айлгаж занчдаг” гэж бичээд ажлын газрын чинь үүд, ойр дотнынхны чинь явдаг газруудад нааж, фэйсбүүк рүү чинь энэ талаар постолж интернэтэд нэр ус, зургийг чинь тавиад чамайг зарлана” гэж багахан сүрдүүлсэн маягийн юм хэлчихээр ёстой нам болдог гэнэ. Яг энэ аргаар эхнэртээ гар хүрдэг олон эрийг “номхруулсан” жишээнүүд байна.

Хүчирхийлэгчдийг ингээд сүрдүүлээд өг гэж байгаа юм биш л дээ. Үүнээс юу харагдав гэхээр хүчирхийлэл үйлддэг этгээдэд эхнэр, хүүхдээс нь илүү нэр хүнд нь чухал болж таарч байна уу гэсэн зүйл гарч ирж байна. Бодох л сэдэв. Хотын захын гэр хорооллын ажилгүй, архичин нөхөд л эхнэр, хүүхдээ айлгаад байдаг юм биш.

Цагаан цамц, зангиатай, цүнх барьсан эрчүүлийн дунд ч хүчирхийлэгчид бий шүү дээ. Тэгэхээр хүчирхийлэгчийн нэр төр гэсэн эмзэг зүйл нь эргээд хүчирхийллийг бууруулах нэг хөшүүрэг ч байж болох нь. Хүчирхийлэгч өөрийнхөө нэр төрд гэр бүлээсээ ч их хайртай байж мэдэх нь байна шүү.


Categories
мэдээ цаг-үе

Хорлоогийн Баянмөнх: Намхай аваргын дархан мэхийг номдоо тодорхой бичиж оруулсан

Монгол Улсын дархан аварга, доктор Хорлоогийн Баянмөнх “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх гурван ботийг бүтээн туурвиж монгол түмнийхээ алган дээр тавьж байна. Монгол бөхийн мэхний их судрыг бүтээсэн эрхэмтэй хөөрөлдлөө.


-Таны дөчөөд жилийн хөдөлмөрөө зориулан бүтээсэн номыг хэн хэн ариутган шүүв?

-Номын мялаалга үгийг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонт соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, туульч өөлд Тангадын Галсан, Монгол Улсын арслан, спортын гавьяат дасгалжуулагч, дэд профессор Лувсанчимэдийн Сосорбарам, шинжлэх ухааны доктор, спортын гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Лувсанзундуйн Ням, Монгол Улсын начин, боловсролын доктор Бүдээбазарын Адьяахүү нар бичиж ариутган шүүсэн. Номын сэцдийн зөвлөлд маш их баярлалаа. Ардын уран зохиолч Т.Галсан гуайн “Бүргэд бүргэдийн шүүрлэг өөр

Бөх бөхийн мэх нь өөр

Бүүвэй бүүвэйн уянга өөр” гэдэг үг юутай үнэн.

-Монгол бөхийн барилдааны ов мэхийг та найман үндсэн хэсэгт ангилан судалсан гэсэн. Ямар мэхүүд байна?

-Барьцгүй хийх, цэрвүү барьцнаас хийх, элэг бүсний барьцнаас хийх, хав золгож хийх, шуудагдаж хийх, давхар мэх, хариу мэх, угсраа мэх гэсэн найман ангилалд хуваагдаж байна.

-Та даншгийн их аварга Ш.Намхайгийн дархан мэхийг таамаглан нэлээд судалсан гэл үү?

-Намхай аварга ямар мэхтэй хүн байв гэсэн асуултыг олон бөхөд тавьж байлаа. Дархан аварга Б.Түвдэндорж гуай “Мөрний барьцаас халаад гар дээгүүрээ арьс татаж байгаа юм шиг хөврүүлж татаж хаядаг байсан” гэж настайчуул хэлдэг юм билээ гэж байсан. Аварга Ж.Цэвээнравдан, даян аварга Н.Жамьян, даншгийн заан Д.Содном, Д.Гарамбазар нарын олон бөхөөр Намхай аваргын дархан мэхийг яриулж, бөхийн сургууль дээрээ нээлттэй хэлэлцүүлэг зохиож байлаа. Тэр бүхэн номд тодорхой орсон л доо.

-Дэлхийн аварга бөх Зэвэгийн Ойдов гуайд зориулсан хөшөө боссон. Таны хөшөө Увс аймгийн Улаангом хотын цэнгэлдэхэд бослоо. Ямаршуухан сэтгэгдэл төрдөг юм байна?

-Амьддаа хөшөөгөө босгуулна гэдэг ховорхон л үйл явдал. Ард түмэн бөхөөрөө бахархаад хөшөөг нь босгож байгаа юм. Увс аймагт босгосон хөшөө чинь иж бүрэн хөшөө шүү дээ. Эргэн тойрондоо арслан, бар, заантай, Монголын анхны мянган жилийн настай хөшөө гэж ярьдаг юм билээ. Өмнө нь хийсэн хүмүүсийн хөшөө бол шавар цементээр хийсэн цээж баримал байдаг бол энэ хөшөө маш сайн чанарын хөшөө гээд байгаа. Увс аймгийн ерэн жилийн ойгоор л босгосон эд.

-Таны монгол бөхийн ертөнцөд оруулсан гавьяа яндашгүй. Биеэр байгуулсан хөлсөн гавьяанаас гадна номын цагаан буян үйлдэж сайхан ном судар бүтээлээ. Гэлээ ч хүний хорвоо гэдэг сайн, муу янз бүрээр л хэлэгдэж явдаг нь жам. Таныг монгол бөхийг баруун, зүүн Монголын бөхчүүд гэж хоёр хуваасан нүгэлтэн гээд бас үздэг шүү дээ?

-Монгол бөхийг хоёр хуваасан гэдэг арга байхгүй үнэн зүйл байхгүй юу. Улсын наадамд Увс аймгаас хүн барилддаггүй байсан шүү дээ. Дээр үед даншиг наадам, ардын хувьсгалын наадмуудыг ч манай Увсын бөхчүүд мэддэггүй байсан. Алс хол газар учраас ирж чаддаггүй ч байж. Надаас эхлээд улсын наадмын дэвжээн дээр Увсын бөхчүүд гараад ирсэн.

-Увсын долоон хар гэж алдартай бөхчүүд гарч ирсэн дээ?

-Увсын долоон хар гэж гарч ирээд л, наадамд нь арав түрүүлээд ирэхээр хүмүүс бидний эсрэг бодолтой болоод ирдэг юм байгаа биз дээ. Тэгээд л “Увсын бөхтэй харьцах нь, Баянмөнхтэй харьцах нь” гэсэн үзэл гараад ирсэн. Тэгсэн чинь одоо сүүлийн үед “Увс болоод Увсын бөхтэй харьцах нь” гээд эхэллээ шүү дээ. Одоо Архангай, Говь-Алтайгаас ч олон сайхан бөх төрөөд ганцхан Увсын бөхчүүдтэй тэмцэнэ гэсэн юм алга болж байна. Бүх л нутгийнхан нэг нэгэндээ багш, шавь болоод холилдчихлоо. Надад гэхэд Увсын биш хэдэн зуун сайхан шавь нар байна. Миний энэ номыг бүтээлцэхэд энд тэндхийн өчнөөн олон шавь минь оролцлоо. Одоо бол би үүнд эмзэглэх юм байхгүй. “Хагас зуун жилийн ганцаардал” гэж дурдатгалын номдоо хангалттай бичсэн шүү дээ. Хойч үедээ санамж болгож спорт ийм байдаг юм шүү гэж бичсэн хэрэг л дээ. Хаанахын ч спортын салбарт ийм зүйл байж л байдаг. Хамгийн гол нь хэмжээ дамжаатай л байх ёстой. Дээшээ халиад улс төртэй хутгалдаж болохгүй.

-Таныг Бөхийн өргөөг авах гээд үзэлцээд байдаг гэсэн яриа байдаг даа?

-Бөхийн өргөөг надад мөнгөөр өгсөн ч би авахгүй гэж байгаа шүү дээ. Би өөрийн дөрвөн өрөө байраа хоёр өрөө болгодог юм бил үү гэж бодоод яваа хүн. Хөгшин бид хоёр одоо хоёулхнаа амьдарч байна. Дал, наян метр квадрат өрөө чинь томдоод байна шүү дээ. Цэвэрлэхэд ч хэцүү юм. Байраа жижиглэж хоёр өрөө болгодог юм бил үү гэж байхад Бөхийн өргөөгөөр юугаа хийдэг юм. Тэр новшийн хог шороог цэвэрлэнэ гэж лай байхгүй юу. Надад энэ тухай бодсон бодол нэг ч удаа байхгүй. Ер нь бөхчүүд дотор хувьчилж авъя гэж бодсон хүн нэг ч байхгүй.

-Ач, зээ нараас чинь бөх болчихоор хүн анзаарагдаж байна уу?

-Байгаа байгаа. Бэлтгэлээ хийцгээгээд байж л байна. Би ч өөрөө бэлтгэл сургууль хийгээд зовлон их үзсэн болохоор нэг их бөх болгочихъё гэж хүчлээд байдаггүй юм. Өөрснөө л мэдэг. Барилдвал барилдаад, барилдахгүй бол байг. Заавал миний зовлонг туулж, миний замаар явах албагүй шүү дээ.

-Та ч сүүлийн жилүүдэд морь мал сойгоод уяач болоод байгаа даа. Адуу чинь хаагуур нутаглаж байна?

-Адуу маань Төв аймгийн Сэргэлэн суманд байна. Богд уулын энгэрт хэсэг нь байгаа. Гачууртад манай хашаанд ч байна. Адуун дээрээ саяхан хүртэл очоод л ирлээ. Энэ номын их ажлаас болж би сүүлийн арван хоёр жил маш их завгүй байлаа. Мэхний зураг авдаг хүн, шивдэг бичээч хоёр гэхэд арван хоёр жил надтай адил зав зайгүй шахуу л ажиллалаа. Зураг авахуулдаг хүүхдүүд, зураг авах газраас өгсүүлээд их л ажил болж байж гурван ботио гаргалаа даа.


Categories
мэдээ цаг-үе

Утга зохиолын нэгэн үеийг өндийлгөсөн “Монголын нууц товчоо” сургуулийн анхны төгсөлт

Ангийн хэсэг нөхөд Б.Батхүүгийн “Орчлон” тоглолтыг зохион байгуулахаар Багануур руу явж байгаа нь. 2001.04.20

Яруу найрагч болох чин хүсэлдээ хөтлөгдсөн залуусын цээжинд өөрөөс нь мундаг яруу найрагч байхгүй мэт ёстой л цанхтай азарга шиг омголон амьтад 2000 оны хонгор намар цуглаж байж. Тэр оны есдүгээр сарын нэгний өдөр Монголын зохиолчдын эвлэлийн дэргэд “Монголын нууц товчоо” хэмээх утга зохиолын дээд сургууль анх өрхөө татсан түүх бий. Утга зохиолд элэгтэй, яруу найргаар баахан өвчилсөн залуусыг Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсан хаа газраас цуглуулж анхны сэтгүүлч-утга зохиолын ажилтны ангиа нээж байсан нь тэр. “Монголын нууц товчоо” хэмээх энэ сургуулиас Монголын утга зохиол, сэтгүүл зүйн нэгэн цаг үеийнхэн яалт ч үгүй өндийсөн билээ. За даа, сэтгүүлч болно гэхээсээ өмнө өөрсдийгөө том яруу найрагчид тооцсон залуус л Зохиолчдын эвлэлийн гурван давхрыг бужигнуулж байсан аж. Тус сургуулийн сэтгүүлч-утга зохиолын ажилтны анхны төгсөлтийнхнийг энэ удаа “Нэг ангийнхан” буландаа онцоллоо. Ихэнх оюутнууд аравдугаар ангиа төгсөөд их сургуулийн босго алхдаг байсан бол тэдний хувьд 18-40 насны 30 оюутан анх элссэн ч арвуулаа төгссөн юм байна. Шүлэг бичих дуртай олон залуус элсэн орсон ч замын дундаас яруу найраг гэхээсээ илүүтэй өөр зүйлийг сонирхож “Утга зохиол гэдэг өөр зүйл байдаг юм байна” гэдгийг ухаарсан зарим нь өөр сургуульд шилжсэн байх юм. Хэнтийгээс Оросын Холбооны Улсын Буриад улсын алдарт яруу найрагч Мэлс Самбуевайгийн нэрэмжит олон улсын яруу найргийн наадмын гран при шагналт Б.Батхүү, Богд уулын баруун суганаас Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга нартай хамт шүлгээ дуудаж утга зохиолын хүрээнийхэнд эчнээ танил болсон Д.Гомбосүрэн, Өвөрхангайгаас Цэдэндоржийн Батбаяр, Түмэндалай, Өмнөговиос Уранчимэг, Завханаас Г.Золбаяр, Дорноговийн Алтанширээгээс Сэрдамбын Боргил, Санзайгалсангийн Ууганбаяр, Хөтөлөөс Ц.Бүдрагчаа, Эрдэнэтээс М.Отгонбаяр, Ховдоос Х.Насанжаргал, Урантуяа, Саруулжаргалант, 1997 оны “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрын шагналт зохиолч Жагзамын Сарантуяа Дундговиос XX зууны шилдэг 100 хүүхдийн зохиолд “Бордоотой бороо”, “Сүүдэр хүү” зэрэг бүтээл нь багтсан нэрт зохиолч Самбуугийн Надмидын охин, хүүхдийн зохиолч Мандал, орчуулагч Туяа гээд утга зохиолд ойр явсан, үеийнхэндээ тоогдсон уран бүтээлчид энэ л ангиас төрөн гарчээ. Д.Гомбосүрэнгийн хэлснээр бол хөгшин голдуу оюутнууд сурч байсан юм байх. Ангийнх нь эрчүүд бол автобусанд голдуу туулайчилдаг, өвлийн хүйтэнд сургууль дээрээ хичээл давтах нэрээр хоночихдог сайн эрс байжээ. Энэ ангийнхны давуу тал нь нэрт судлаач Х.Сампилдэндэв, Ч.Билэгсайхан, Ардын уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Д.Чинзориг нараас номын дуу сонсож байсан азтай. Багш нараас хамгийн залуу нь “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо. Харин ангийн багш нь Төрийн шагналт яруу найрагч Дамбын Төрбат юм. С.Ууганбаяр Алтанширээ сумандаа мал маллаж байгаад Багшийн коллежид оюутан дүүгээ эргэхээр есөн сард ирэхэд нь “Миний нутаг сайхан” гээд яруу найргийн наадам болоход анх удаа тайзнаа гарч шүлэг унших завшаан тохиож. “Улаанбаатар” чуулгын байранд болсон тэр яруу найргийн наадамд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж түрүүлж байсан юм. Шүүгчээр нь Х.Сампилдэндэв, Д.Төрбат, Б.Ичинхорлоо нар сууж, Д.Төрбат найрагч наадмын дараа Ууганааг “Хаана юу хийдэг хүүхэд вэ” гэхээр малчин гэтэл “Сурах хүсэл байвал хүрээд ирээрэй” гэчихээд яваад өгч. Дүүгийндээ нэлээд хэд хонож байтал сумынх нь сургуулийн багшаар дамжуулан ирж уулзах хэрэгтэй байна гэхээр нь Монголын зохиолчдын эвлэлийг хүнээр заалгаж аваад очсон тэр цаг үе нь оюутан болох эхлэл байж. С.Ууганбаяр “Манай С.Боргил л уруу татан оруулсан юм” гэтэл Д.Гомбосүрэн “Намайг ч гэсэн Боргил оруулсан юм. Дэнжийн мянга дээр мах зарах гээд бэлтгэлийн өмдтэй, өнөөх нь уранхай, хөлөндөө бахиал өмссөн, халамцуу чигээр минь охь, бохь нь ханхалсан амьтныг зохиолчдын хороон дээр дагуулж ирээд шууд л сургуульдаа оруулсан юм” гэлээ. Манай сургууль чинь авьяастай хүүхдүүдийг нээх зорилгоор авч ирсэн юм шүү дээ хэмээн “даналзана”. Аравдугаар сарын эхээр анх хичээлдээ ирсэн С.Ууганбаярын хичээлийн анхны өдөр “Хэнтийн” хэмээн нутаг усаараа овоглож, өөрийгөө савдагт хайрханд бодсон их эр “Орчлон” нэртэй шүлэг уншсан нь тун дажгүй санагдаж байсан аж. Ингэж л нөхөрлөл эхэлжээ.

С.Боргил, С.Ууганбаяр, Д.Гомбосүрэн, Б.Батхүү нар 2002 онд 1000 оюутны байрны зүүн талд Орос цэргийн оршуулгын газрын хашууханд таван ханатай гэрт хамт амьдарцгаажээ. 1000 оюутны байрны дэргэд байдаг болохоор “1004” оюутны байр хэмээн таван ханатай гэрээ нэрлэжээ. Тэр гэр нь Д.Гомбосүрэнгийнх (Гоёо) агаад тэдэн дээр нэмээд Гоёогийнх нь эхнэрийн дүү нар гээд ер нь бол өнөр өтгөн амьдарцгаажээ. Тэдэн дээр нэмэгдээд ангийнхан нь, яруу найрагчид гээд хөл толгой нь мэдэгдэхгүй шахам байх нь элбэг. Нэг өдөр мөнгөгүй болцгоож Д.Гомбосүрэн гэр бүлээ тэжээхээр Богд уул руу самранд явлаа гээд гарчээ. Үүрээр хөө хортог болсон хүн хар гөрөөс шиг юм нэг шуудай самар тэврээд ороод ирж. Ууганаа ч өөрийг нь тэжээхээр яваад ийм болоод ирсэн найзаа шоолж зүрхлэлгүй сууж байтал харин С.Боргил хөнжлийнхөө дээгүүр харж байснаа пөг пөг инээтэл Батхүү нь “Нэгийгээ зовж зүдэрч яваад ирэхэд шооллоо” хэмээн хавар цагийн эцсэн хонь шиг үс унгасаа цувуулсан хөнжилдөө цагариглаад хэвтэж байсан аж. Хүн хар гөрөөс шиг найзаа цэвэрлэж аваад хичээлдээ явах гэтэл унааны мөнгөгүй байсан тул Боргил нь уут дүүрэн самраа тэвэрч аваад зарахаар гарчээ. Төд удалгүй инээд алдсан хүн л гар утсаар яриулдаг эгчид бөөндчихлөө гээд орж ирснээр тэд мөнгөтэй залгаж байсан түүхээ ярьцгаав. Өнөө хэд мөнгөтэй болсон тул алийн болгон унаанд үнэгүй явахав гээд мөнгөө өгцгөөжээ. Батхүү, Боргил нар тролейбус руу харснаа “муу уяатай нохой дандаа хичээлээс хоцрооно. Өвөл нь хөргөгч шиг, зун нь жигнүүр шиг” гээд хэзээ ч дахин суухгүй мэт ярьж байтал мөнгөө төлөөгүй гээд тролейбуснаас хөөгдөхөд нь хараад хоцордог зүг нэг охин жуумагнан инээж байж. Өнөө хоёрынхоо өмнөөс баахан ичицгээжээ. Ийм дүр зургийг нь эвдэн өнөөх Гоёо автобусанд чанга дуугаар шууд л шүлэг уншаад эхэлж. Хүмүүс ч нэлээн гайхаж байсан байх тийм ээ хэмээн өөр хоорондоо инээлдэн суусан юм.

Тэд оюутан байхдаа нэг өдөр ярилцаж байгаад Монголын утга зохиолд нэрнийхээ үсгээр “БаГомБоУу” хэмээх шинэ урсгал оруулж ирье гээд ярьтал Батхүү “Тэр нь ямар шүлэг байх вэ” гэснээр эрлээ эхлүүлж шөнийн нойроо барсан гэдэг. Тэр шүлэг нь мөр бүхэн нь есөн үгтэй, есөн мөртэй 81 үгнээс бүтэх ёстой гээд сүрхий яриа болсон ч олигтой үр дүнд хүрээгүй тул тэгсгээд бүлгэм татан буугджээ.

Тэднээс арай амьжиргаатай нь Д.Гомбосүрэн. Амьжиргаатай гэдэг нь ангийнхаа гурван найзыг тэжээхийн дээр гэр бүлээ хамтад нь авч явдаг сүрхий эр байсан гэнэ. Бүх эрх мэдэл Гоёогийнх нь гарт байдаг, ер нь түүний хэлснээр бүгд яах ийхээ зохицуулна. Гэр бүлийнхээ төсвийг захиран зарцуулагч нь Гоёо тул өнөө хэд нь дагахаас өөр аргагүй. Одоо харин Богд уулынхаа баруун энгэрт малаа маллан, шүлгээ бичсээр суудаг аж. Д.Гомбосүрэн нь оюутан байхдаа “Олон намрын бүсгүй” гэж гайхалтай шүлэг тэрлэсэн юм байх. С.Ууганбаяр “Гоёогийн энэ шүлэг миний мэдэхийн 10 гаруй эзэнтэй. Энд тэнд явж байхдаа нэг бүсгүйд очоод чамд ийм нэг шүлэг зориулж бичлээ гэдэг. Орой нь эхнэртээ очоод ханьдаа зориулж ийм нэг шүлэг биччихээд ирлээ” гэж байгаад л уншиж өгдөг байсан гэнэ. Тухайн үед энэнээс өөр гайгүй шүлэг байдаггүй байсан юм уу, энэ шүлгээ л уншаад явдаг байсан гээд хүд хүд инээнэ.

Дөрвүүлээ нэг өдөр тойрч суугаад “Ингэж амьдарч бүтэхгүй нь” гэж ярилцаад байшин барихаар болж. Цаахна талд нь “Цайз” зах байдаг тул морин тэргээр зах зөөж, шар шавраар шавахаар тохироод байсан гэнэ. Банзнуудаа буулгачихаад байж байтал С.Боргил “Би унд хийж байя” гээд гэр рүү яваад орсон байна. Өнөө гурав ч гортиг, чиг ус юм болж байгаад овоо том байшин барихаар болж. С.Боргил нь унд бэлдчихээд өнөө хэдийгээ дуудахаар гараад иртэл байшингаа бараг босгочихсон байжээ. Энэ талаараа С.Ууганбаяр “Боргилыг гараад ирэхэд бид бараг байшин барьчихсан байсан юм. Гэр барихаас хурдан байшин барина гэж юу байхав. Бас болоогүй наран талдаа хоёр том цонхтой, зах банзаараа бас тасалгаа хийчихсэн” гээд инээмсэглэв. Дранкаа хадаж, шар шавраараа шавахчаа аядсан байна. Ер нь бол байшин барих ямар ч төсөөлөлгүй дөрвөн нөхөр ингэж байшингийн зах зухаас зууралдаж байгаад мөнгөгүй болоод ажил нь зогсчээ. Намар Ууганаа нь Дорноговиос гэрээ авч ирэн хамар хашаанд нь шахам барьж өрх тусгаарласан гэнэ. Өвөл нь түлээгүй болж Гоёо, Ууганаа хоёрынх өнөө дутуу барьсан байшингаа буулгаж түлээд нэг өвлийг дааралгүй давсан байх юм. Бас л хөөний эрс байсан байгаа биз.

Шүлэг, яруу найргаар өвчилж явсан тэдний ангийнхан яруу найргийн наадмуудад их оролцдог ч нэгийн даваанд голдуу хасагдана. Орой гэртээ харихаар цахилгааны мөнгөө төлөөгүй гээд тогийг нь тасалчихсан байдаг тул лаагаа асааж аваад байр эзлээгүй яруу найргийнхаа наадмын талаар, тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлэг тааруухан байсан тухай ярьцгааж сэтгэлээ амраагаад унтацгаадаг байж дээ гэцгээнэ.

Оюутан байхдаа ангиараа “Тамгатай айраг” хэмээх яруу найргийн цэнхэр номоо гаргаад “цэнхэр ус”-аар даруулаад жигтэйхэн байцгаасан нь 2003 он хавьд аж. Д.Пүрэвдорж багшийнхаа хичээл дээр юм үзээгүй царайлж бүгдээрээ номоо эргүүлж суутал багш нь “Шинэ ном гарахад үнэр нь хүртэл сайхан байдаг юм. Та нар ч мэдрэхгүй л дээ. Мэдрэх шинжтэй шүлэг наад номонд чинь алга байна лээ” гэснээр ангиараа алгадуулаад авах шиг болжээ. Ангийн найз Ц.Батбаяр нь хичээлээсээ нэлээд хоцрон орж иртэл Пүүжээ багш нь “Манай Өвөрхангайд нэг дарга байсан юм. Түүн дээр ажилтан нь орж ирэхэд “Даш минь чиний наад гутал дээр тариа тарихаар болжээ” гэсэн гэдэг” хэмээн битүү хатуухан гутлаа цэвэрхэн өмсөж байхыг сануулж байсан гэдэг. С.Боргил, Д.Гомбосүрэн хоёр араас нь орж иртэл Боргилд хандан “Өөрийгөө аугаа их гээд бодчихоор алс хэтдээ цааш явахад газар олдохгүй чамд л хэцүү байна даа. Яагаад хичээлийн цагаар архи уугаад байна” гэхэд “Би уугаагүй Ш.Цогт ахын шарыг нь тайлах гэж нэг шил авч өгсөн” гэтэл Д.Пүрэвдорж агсан “Чи Цогтод шил архи авч байгаа юм бол Явуу, Гайтавт ёмкосоор нь авч өгөх үү. Гомбосүрэн гэж нэг хөөтэй төлөг шиг юм байна. Одоо бүр эргүү хурга шиг боллоо. Хүний хөл гүйцдэг хүн тэр хүнтэйгээ явдаг юм” гээд л банга хүртээж. Үүнийг сонсож суусан Ж.Сарантуяа хамт суугаа охинтойгоо юм ярин инээж байтал “Сарантуяа гэж үрээ байдас дагуулсан зөнгөр гүү шиг юм. Чамд ном сурах шинж байна уу” гээд л хандыг нь дарж байсан тухай ярьцгааж мундаг хүн байсан даа хэмээн захирал багшаараа бахархана. Энэ мэтчилэн хөөтэй зүйлс их болдог байжээ. Уг нь бол Пүүжээ багшаас нь өөр хүн хичээл орвол С.Боргил “Тэнгэрийн шувуу шиг эмнэг цагаан заяа Тэнгисийн салхи шиг зоргоороо цыган бүсгүй” гээд л, Гоёо нь “Аяа миний хайр Авдрын ууланд аргалаа түүж яваа Асах галын дөлийг Ар нуруундаа тээж яваа”, Б.Батхүү “Орчлонгийн гоёл магнайдаа байдаг Одод тэнд нь чуулдаг” гэх мэтчилэнгээр шүлгээ уншаад хичээлийг ерөнхийдөө хийдүүлдэг байцгаажээ.

Нэг өдөр Пүүжээ багш нь нэрт судлаач Ч.Билэгсайханы хамт ирээд шүлгээ унших боломж олгоход бүгдээрээ л уншицгаасан юм байх. Д.Гомбосүрэнг “Шүлэгтэй өтөлж яваа юм, хөөрхий”, Хөтөлийн Ц.Бүдрагчааг “Юу ч уншихгүй, чи яаж шүлэг бичдэг юм”, Эрдэнэтийн М.Отгонбаяр гэх бүсгүйг “Чи айлын нөхөр харсаар яваад дуусч байгаа хүн үү”, Ууганааг “Намайг алдахын тоогоор чулуундаа цав авч зовсоор Намхан болсон толгод минь” гээд унштал “Тэр муу хөөрхий толгодод бүтэн чулуу үлдээгүй байх даа, энэ Ууганбаярын царайг хараад байгаарай” гээд бараг л дахин шүлэг бичмээргүй болтол нь зад шүүмжилжээ. Х.Насанжаргал харин “Балчирхан байхдаа би халтархан жаал байсан Багана тэвэрч айлын боорцог горьддог байсан” гээд уншихад нь “Ядаж өөрсдийнхөөрөө байж сур” гээд Насаад нь гурав, бусдад нь онц муу дүн тавьсан тийм ээ, хэмээн хөхрөлдөцгөөнө.

Тэд ямар ч хичээл орсон шүлэг бичээд суудаг, шүлгээс өөр зүйлийг тэр бүр тоогоод байдаггүй хэнэггүйхэн, хээрийн салхи шиг эрх дураараа явж. Аминдаа тулахаараа шалгалтаа аргалаад өгчихөө мэднэ. Сэтгүүлчийн ангийн яруу найрагч оюутнууд энд тэнд очиж тоглолт их хийдэг байж. Уг нь ашиг олох гэж тоглолт хийдэг ч олсон юм нь гавьж байгаагүй юм билээ. 2001 онд Хэнтийн Батхүү нь Багануурт “Орчлон” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн юм байна. 2004 онд сургуулиа төгсөөд ангийнхан нь нутаг нутаг руугаа амьдрал хөөн явсан тул хотод ойроороо С.Ууганбаяр, Д.Гомбосүрэн, Б.Батхүү, Н.Мандал, Ж.Сарантуяа нар сэм уулзалддаг гэнэ.

Нэг өдөр англи хэлний шалгалт авч байтал нэгэнт хэл мэдэхгүй юм чинь зүгээр сууж байхаар гээд С.Ууганбаяр “Харийн хэл сонсож

Хэлгүй болсон Ууганаа

Холын аялгуу сонсож

Дүлий болсон Гоёо

Гадаадад очсон шиг

Гайгүй болсон Боргил

Балар цагийн сармагчин шиг

Балай болсон Батхүү

Бидэн дөрвийн заяа

Бийрийн үзүүрт байна уу

Багшийн тавьсан дүнд байна уу” гэхчилэн бичиж байтал Гоёо шалгалтын цаасыг багшид нь аваачиж өгснөөр хэрэг мандах байх гэтэл багш нь харин ч хадгалаад үлдсэн байна лээ гэцгээнэ.

Ангийхнаасаа Сэрдамбын Боргилтой 2007 оноос хойш хэн ч уулзалдаагүй юм байна. Усанд хаясан чулуу шиг ор сураггүй болсон гэдэг. Монголын утга зохиолын хүрээнийхэн хүртэл түүнийг хаачсан талаар нь одоо болтол сураг ажиг тавьсаар байдаг билээ. Өнгөрсөн цаг хугацаа тэдний амьдралд уран бүтээлд унаж, боссон он жилүүд байжээ. Гуниг баяр нь хүртэл ижилхэн мэт нөхдөө он цагийн цаанаас дурсахад хөнгөн инээмсэглэл зүрх уясган тодордог хэмээцгээж байсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Цэндбаатар: Тулаан болгон хүнд байдаг ч Оки ахтай тулалдахад л үнэхээр хэцүү байсан

“Рио-2016” олимпийн тавдугаар байрын шагналт, боксын улсын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатартай ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт болсон Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ-д Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалайтай тулалдаж, түрүүлсэн. Аваргын төлөөх хамгийн ширүүн тулааныг та хоёр үзүүллээ?

-Миний хувьд энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 60 кг-ын жинд өгсөж тулалдсан. Мэдээж хэрэг энэ жинд тулалддаг манай улсын шилдэг тамирчин бол Д.Отгондалай ах шүү дээ. Өнгөрсөн зуны “Рио-2016” олимпод Оки ахтайгаа хамт явж, хагас сарын хугацаанд хэн хэнийхээ бэлтгэл сургуулилтыг хангаж, эх орныхоо нэрийг гаргасандаа баяртай байгаа. Энэ хүнтэй анх удаа боксын рингэд тулалдаж, хожсондоо сэтгэл их өндөр байна. Тулаан болгон хүнд байдаг. Тэр дундаа Оки ахтай тулалдахад л үнэхээр хэцүү байсан. Тулалдахаасаа өмнө юу ч бодолгүй гарсан. Зөвхөн өөрийнхөө гаргах тоглолтдоо л анхаарсан. Би энэ хүнтэй яаж тоглох вэ, хэрхэн хожих вэ гэдгээ л бодож байлаа. Тэгээд өөрийнхөө бодсоноор ажиллаж, хөдөлж тулалдсан даа. Тулалдааны явцад Оки ах бид хоёрын зүүн талын хөмсөг задарч цус их гарсан. Их ширүүн тулаан болсон доо.

-Д.Отгондалай гавьяатын тулалдааны онцлог нь юу вэ?

-Оки ах маш хурдан хөдөлгөөнтэй. Хөлний ажиллагаа, хамгаалалт, довтолгоо гээд бүх зүйл нь сайн. Бас их мэдрэмжтэй.

-Боксчин хүний эрхэм чанар юу юм бол?

-Тэсвэр, тэвчээр. Дээр нь хөдөлмөр. Тэвчээртэй, хөдөлмөрч байхад бусад нь болчихно доо. Бусдыг ялахаас илүү өөрийгөө ялж сурах л чухал. Тэгж байж л амжилтад хүрнэ шүү дээ.

-Хэзээнээс боксын спортоор хичээллэх болов?

-Анх 2008 онд Спортын төв ордонд Чөлөөт бөхийн секцэнд орох гэж яваад нагац ахтайгаа санаандгүй таарсан юм. Тэгсэн ах маань “Чи боксын сэкцэнд орохгүй юм уу. Ах нь чамайг шууд оруулаад өгье” гэж хэлж билээ. Ингэж л анх нагац ахынхаа саналаар боксын спортод хөл тавьсан. Мөн Монголын боксын спортын хамгийн анхны олимпийн аварга Э.Бадар-Ууган, мөнгөн медальт П.Сэрдамба ах нарынхаа гаргасан амжилтаар хөглөгдөж, олимпийн медаль хүртэхэд нь монгол хүн гэдгээрээ омогшиж байсан маань энэ спорт руу сэтгэл шулуудан орох шалтгаан болсон.

-Олимпод ч тэр, бусад томоохон тэмцээнд ч тэр танаас илүү санаа зовдог хүн багш тань байсан болов уу. Энэ спортоор хичээллэж эхэлсэн үеэс өдийг хүртэл хамт байгаа боксын анхны багш тань хэн бэ?

-Тэгэлгүй яахав. Намайг өдий зэрэгтэй авч яваа, эрдэнээс илүү үнэтэй сургаалаа хайрладаг, бүх үед хажууд минь байж ирсэн хүн бол Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын боксын есөн удаагийн аварга, одоо долоо дахь жилдээ дасгалжуулагч хийж байгаа Б.Энхтайван багш маань юм. Залуу тамирчдыг өөрийн хүүхэд шиг санаж бүх зүйлийг сайн зааж өгдөг. Багшдаа шавь орсондоо баярлаж явдаг.


Боксын УАШТ-ий аваргын төлөөх тоглолт

-Та анх ямар тэмцээнд оролцож байв. Тэр үеийн сэтгэгдлээ хуваалцвал?

-Би 1996 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Анх Монгол Улсын гавьяат дасгалжуулагч агсан Б.Олзод багшийн нэрэмжит тэмцээнд оролцож, түрүүлж байлаа. Түүнээс хойш өсвөрийн залуучуудын аварга, улсын аварга, нэрэмжит тэмцээнүүдэд оролцож аварга болж байсан. Эхний тэмцээний сэтгэгдэл гэдэг ямар ч тамирчин хүнд чухал юм шиг санагддаг. Анхны тэмцээнд оролцож, рингэн дээр гарахаас өмнө яагаад ч юм сэтгэл санаа их тайван байсан. Одоо ч гэсэн тив, дэлхийн тэмцээнд оролцож, тулалдахаасаа өмнө өөрийгөө зоригжуулж, тайвшруулж чаддаг. Ер нь тэмцээн бүрт өөрийн хэмжээнд амжилттай оролцсон гэж боддог. Баярласан мөч олон бий. Тэмцээнд явж чадаагүй, гомдолтой үлдсэн мөч ч бий. 2015, 2016 оны улсын аварга болчихоод байхад Азийн аварга, Дэлхийн аваргын тэмцээнд явуулаагүйд миний хувьд гомдолтой үлдсэн.

-Өмнө нь ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-2012 онд хүүхдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Мөн 2013 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 2013 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртсэн. 2014 онд боксын дүрэм шинэчлэгдэж насанд хүрэгчдийн тэмцээнд 19 наснаас дээш насны тамирчид оролцоно гэж заалт гарснаар миний нас хүрэхгүй, тэмцээндээ оролцоогүй. Харин өнгөрсөн жил Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдсон олимпийн эрхийн төлөөх тэмцээнд Гватемала улсын Р.Донисыг 3:0-ээр ялж, олимпийн эрхээ авсан.

-Анхны олимпдоо амжилттай оролцож, медалийн төлөөх тулаан хийсэн. Тухайн үед манай боксчдын сүүлчийн найдвар та байлаа шүү дээ. Ер нь олимпийн ринг хатуу байсан уу?

-“Рио-2016” олимпод арван есөн настайдаа оролцсоноороо их бахархдаг. Анх Рио де Жанейро хотод очиход уур амьсгал, цагийн зөрүү гээд юм бүхэн надад тохироогүй. Гэхдээ хэд хоног бэлтгэл сургуулилтаа орчиндоо тохируулж хийсээр овоо гайгүй болсон. Эхний тулаанаа Кенийн тамирчинтай хийж, 3:2 харьцаагаар ялсан. Би их тайван байсан. Бэлтгэл ч сайн байлаа. Дараагийн тулаанаа дэлхийн аваргын хүрэл медальтай Беларусийн тамирчинтай хийж, хожсон. Харин хүрэл медалийн төлөөх Америкийн тамирчинтай хийсэн тулаан хүнд болсон. Тухайн үед надаас бусад нь тэмцээндээ оролцож, тулаанаа хийчихсэн байв. Хамгийн сүүлд миний тулаан үлдчихсэн болохоор бүх хүний анхаарал миний тулаан дээр төвлөрчихсөн байлаа. Ойр дотнын хүмүүс маань “За одоо медалийн төлөөх тоглолтууд үлдлээ. Энэ тулаанд л хамаг хүчээ гаргаж сайн тоглоно шүү” гэж хэлсэн. Ингэж хүн болгоны анхаарлын төвд байх чинь ёстой хэцүү юм билээ. Хүрэл медалийн төлөөх тулаанд Америкийн тамирчинг ялах бүрэн боломжтой байсан. Гэвч тэр боломжоо ашиглаж чадаагүй. Шийдсэн зүйлүүдээ л хийсэн. Гэхдээ нэг л болж өгөөгүй. Магадгүй туршлага дутсан болов уу. Гэхдээ би тэндээс медальгүй ч гэлээ, их том юмтай ирсэн. Тэр бол бэлтгэлээ сайн хийе, цаашид хичээе гэсэн том урам зориг. Яаж ажиллах вэ гэдэг талаар дотроо бодож ирсэн зүйлүүд байгаа. Цаашдаа туршлагажиж илүү их хичээх болно. Миний зорилго том, хүрэхэд тийм ч хол биш гэж боддог.

Э.МӨНХТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Б.Батсайхан тодорлоо

Оны шилдэг шүлэг шалгаруулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнөө жил 34 дэх удаагаа Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Монголын яруу найргийн сонгодог нэгэн төлөөлөл болсон Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит болж зохиогдсоноороо энэ жилийн наадам онцлогтой байв. “Болор цом” наадам дөнгөж саяхан дүнгээ гаргаж тэргүүн найрагчаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорсон байна. Тэрээр хоёр мянгаад оны эхэн үед яруу найргаа туурвиж эхэлсэн нэгэн юм. Гурван жилийн өмнө Өвөрхангай аймагт зохиогдсон “Болор цом” наадамд гуравдугаар байрын шагнал хүртэж байжээ.

Энэ жилийн наадмын хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир шалгарсан бол Хэнтийн Д.Гансүрэн, Дарханы Ч.Уянсүх болон залуу найрагч Ч.Ууганбаяр нар тусгай байруудыг эзэлсэн байна. “Болор цом”-ын шүүгчээр Д.Нямсүрэн найрагчийн шавь Д.Ган-Очир, утга зохиол судлаач Ү.Хүрэлбаатар, яруу найрагч Б.Галсансүх нар суужээ.

Ө.Манлай

Categories
гадаад мэдээ

Христийн шашинтай хүмүүсийг л АНУ хүлээж авах болно гэв

Лалын хэт даврагсад АНУ руу нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах тухай зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.

Д.Трамп өчигдөр БХЯ-ны байранд зочлох үеэрээ уг зарлигт гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тэрбээр тангараг өргөснөөсөө хойш Пентагонд анх удаагаа очсон нь энэ юм.

Тэрбээр хэлэхдээ “лалын хэт давруу үзэлт террористуудыг улс руугаа нэвтрүүлэхийг би хүсэхгүй байна. Манай орныг дэмжиж, манай улсын ард түмнийг хайрладаг хүмүүсийг л АНУ хүлээж авах болно” гэжээ.

Хэт давруу үзэлтнүүд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд АНУ-ын дүрвэгчид хүлээж авах хөтөлбөрийг 120 хоногоор зогсоох, “мэдэгдэхүйц өөрчлөлт” гарах хүртэл Сирийн дүрвэгчдийг хүлээж авахгүй байх, Ирак, Сири болон “террористууд баазтай” бусад улс орны иргэдийг 90 хоногийн хугацаанд АНУ руу нэвтрүүлэхгүй байх, Б.Обамагийн засаг захиргааны үед тогтоосон дээд хязгаарын 50 хүрэхгүй хувьтай тэнцэх тооны буюу 50 мянгаас хэтрэхгүй тооны дүрвэгчдийг 2017 онд хүлээж авах зэрэг арга хэмжээг авах ажээ.

Өнгөрсөн онд, Ерөнхийлөгч асан Б.Обамагийн засаг захиргаа Сирийн 10 мянган дүрвэгчийг, хөрш Канадын 35 мянган цагаачийг АНУ руу нэвтрүүлсэн байна.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп “хэрвээ би ерөнхийлөгчийн сонгуульд ялбал лалын шашинтнууд АНУ руу нэвтрэхийг бүрэн хориглоно” гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.

Гэхдээ тэрбээр өнгөрсөн 11 дүгээр сард сонгуульд ялснаасаа хойш энэ тухай огт дурсаагүй байна.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп, Т.Мэй нар харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар хоёр талын харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцсон боловч Оростой хэрхэн харилцах тухайд харилцан адилгүй байр суурьтай байна.

Д.Трамп баасан гарагт Цагаан ордонд хатагтай Т.Мэй-г хүлээн авч уулзсан байна. Т.Мэй нь өнгөрсөн долоо хоногт Д.Трамп тангараг өргөснөөс хойш АНУ-д айлчилж буй гадаадын улсын анхны удирдагч юм. Их Британи Европын Холбооноос гарахаар болсонтой холбоотойгоор хоёр талын худалдааны гэрээ байгуулах, “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дарах арга хэмжээ авах зэрэг асуудлыг тэд хэлэлцжээ.

Уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэр Д.Трамп хэлэхдээ “манай хоёр улс бол онцгой харилцаатай улсууд.Манай улс Их Британитай бизнесийн болон бусад салбарт харилцаагаа бэхжүүлэхийн тулд хамтран ажиллана” гэжээ.

Харин Т.Мэй хэлэхдээ “хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн хоёр талын худалдааны хэлэлцээр байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна. Тэрбээр Д.Трампыг энэ оны сүүлчээр Их Британид айлчлахыг урьжээ. Д.Трамп урилгыг хүлээн авсан аж.

Оросын тухайд Д.Трамп хэлэхдээ “Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах тухай ярихад хэтэрхий эрт байна гэж би бодож байна” гэжээ. Гэхдээ тэрбээр цааш нь хэлэхдээ “ОХУ-тай сайн харилцаатай байх нь маш чухал ач холбогдолтой” гэжээ.

Тэгвэл Т.Мэй хэлэхдээ “Украины зүүн нутагт гал зогсоох хэлэлцээрийг ОХУ бүрэн дагаж мөрдөх хүртэл хориг арга хэмжээг цуцлахгүй байх хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэсэн байна.