“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хийсэн “МАН-аас өөр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэдэг ганцхан үг л дутуу байна” ярилцлага хэвлэгдлээ. Энэхүү ярилцлагадаа тэрбээр, “…Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан байна лээ. Эд хуулийн төслөө 28-ны үдээс хойш өргөн барьсан. Маргааш (өнөөдөр) Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ…” хэмээн ярьсан байна.
Мөн өнөөдрийн дугаарт Эрчим хүчний зохицуулах хорооныд арга А.Тлейхантай хийсэн “Эдийн засаг хүнд байгаа ч хэрэглэгчдийнхээ нуруун дээр ачаа өгөхгүй”ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр ярилцлагадаа, “…Цахилгааны үнийг тэглээд агаарын бохирдол, утаа бүрэн арилна гэж бодвол өрөөсгөл ойлголт л доо. Бээжин, Лондон, Сөүл зэрэг дэлхийн томоохон хотууд иргэдээ орон сууцжуулах, халаалтыг цахилгаан, утаагүй түлш, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшээр хийж агаарын бохирдлоо шийдсэн жишээ бий. Ер нь ихэнх улс хийн түлш хэрэглэж байж утаанаас салсан байдаг..” хэмээн ярьсан байна.
Энэ дугаарт С.Зоригийн хэрэгт ял сонссон хүмүүс С.Зоригоос гадна бие хамгаалагч залууг ар гэрийнхэнтэй нь галданхөнөөжээ” эрэн сурвалжлах нийтлэл хэвлэгдлээ. Энэхүү 18 жил шийдэгдэж чадахгүй нууцлагдмал байсан хэргийн талаарх ил болсон зүйлсийг эндээс уншаарай.
Цэрэнгийн Гэндэнжамц:”Япон цэргийн дарга нар юм сурахгүй хүний мөр, толгойн хуйхыг сэлмээр цавчих энүүхэнд” ярилцлага “Хүмүүс, хувь тавилан” буланд нийтлэгдлээ. Ярилцлага “Өнгөрөгч зууны гучаад оны үед манай улсын олон айл өрх Өмнөд Монголын нутагт дүрвэн гарсан байдаг. Тэдгээр айлууд Өмнөд Монголын Алшаа, Дархан бэйл гэдэг газарт хэсэг бүлгээр тархай бутархай аж төрж байгаад гучаад оны сүүлчээр Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошуунд бөөгнөрч Дилов хэмээх аймгийг байгуулан амьдарч байжээ. Тухайн үед 600 гаруй айл өрх дүрвэн гарсан тухай яриа байдаг бөгөөд 1945 онд 502 айл эх орондоо буцаж ирсэн байдаг. Тэр үеийн үйл явдлын халуун голомтод байсан хүмүүсээс эдүгээ насны эрхээр гарын арван хуруунд багтам амьд түүхийн цөөхөн гэрч үлдсэн байдгийн нэг 86 настай Цэрэнгийн Гэндэнжамц гуайтай уулзаж сонин хачныг хөөрөлдлөө” хэмээн эхэлжээ. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ