Categories
мэдээ спорт

Монголын хоккейн баг ДАШТ-ээс хүрэл медаль авжээ

Монголын хоккейчид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээБэнди буюу бөмбөгтэй хоккейн “В” ангиллын ДАШТ Швед улсад боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын хоккейчид хүрэл медалийн төлөөх тоглолтод Японы багийнхныг 6:5-аар хожиж, түүхэн амжилтын эзэн боллоо.

Энэ бол Монголын багийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ангиллын ДАШТ-ээс хүртэж буй анхны медаль.

“А” хэсэгт Япон, Унгар, Украины хоккейчидтой учраа таарсан Монголын шигшээ багийнхан ганц ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлсэн байна. Тэд Украиныг 9:6, Японыг 10:2, Унгарыг 9:5-аар хожсон.

Монголын шигшээгийнхэн өнгөрсөн жил ДАШТ-д IV байрт шалгарч байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандангаас бусад нь саналаа өгчээ

Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдсөн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар саналаа өглөө. Харин нэр дэвшигч Ж.Батзандангийн хувьд одоогоор саналаа өгөөгүй байгаа аж.

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид дараах санал авах байранд саналаа өглөө.

  • Нэр дэвшигч Н.Алтанхуяг – Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын санал авах байранд,
  • Нэр дэвшигч Л.Гантөмөр – “Түшээ” дээд сургуулийн санал авах байранд,
  • Нэр дэвшигч С.Эрдэнэ – “Энх-Орчлон” дээд сургуулийн санал авах байранд,
  • Нэр дэвшигч Д.Эрдэнэбат – Багануур дүүргийн Ардчилсан намын санал авах байранд тус, тус саналаа өгсөн юм.

Санал хураалт өнөөдөр 10.00 цагт эхэлсэн, оройн 22.00 цаг хүртэл үргэлжилж, хаана.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ саналаа өглөө

Ардчилсан намын даргын сонгууль орон даяар үргэлжилж байна. Ардчилсан намын гишүүд сонгуульдаа идэвхитэй оролцож байна гэсэн мэдээлэл бий. Харин нэр дэвшигчид тус, тусын харьяаллын дагуу саналаа өгцгөөсөн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ Баянгол дүүргийн “Энх-Орчлон” дээд сургууль дээр байрлах санал авах байранд очиж саналаа өгсөн байна. Тэрбээр “өнөөдөр бол түүхэн өдөр…Би их баяртай байна. Ардчилсан намын гишүүд маань уртаас урт дараалал үүсгэн намынхаа шинэчлэлийн төлөө саналаа өгч байна. Ийм л идэвхитэй, хүсэл тэмүүлэлтэй гишүүдийнхээ хамт Ардчилсан намаа шинэчлэх болно.Үүнд эргэлзэх зүйл огт үгүй” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногоос дулаарна

Өнөө шөнө зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч хонохыг анхааруулж байна. Ирэх мягмар гарагт буюу энэ сарын 31-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

30-31-нд ихэнхи нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архины үйлдвэрүүдийг аттестатчилна

Архины үйлдвэрүүд зурган илэрцүүд

МХЕГ-аас санаачлан согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтад ХХААХҮЯ, НМХГ, ДЭМБ, Хүнсчдийн холбоо болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн төлөөлөл оролцжээ. Энэ үеэр “Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Архины хор уршиг эрүүл мэнд, эдийн засагт учруулж буй дарамт”, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

МХЕГ-аас хуулийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ойрын хугацаанд бүх үйлдвэрт аттестатчилал явуулахаар төлөвлөж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй архины үйлдвэрийн тоо 48 байна. Засгийн газрын тогтоолоор 2012 оноос хойш архины 43, спиртийн зургаа, дарсны тав, пивоны долоо нийт 61 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Түүнчлэн ҮСХ-ноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр байсан бол 2015 онд 7.2, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр байсан бол 2015 онд 25.3 литр болж буурчээ.

Цаашид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол боловсруулж батлуулах, тусгай зөвшөөрлийг сунгахдаа тогтмол үйлдвэрлэл явуулж байгаа эсэхийг харгалзан үзэх, нэг хүнд ногдох архи, пивоны хэрэглээг багасгах шаардлагатай юм. Түүнчлэн үйлдвэрүүд дотоод хяналтаа сайжруулах, хяналтын лабораториа итгэмжлэлд хамруулж, багаж хэрэгслийг шинэчлэх, бүтээгдэхүүнийхээ хаяг шошгоны мэдээлэлд хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, зохистой хэрэглээний талаар заавал тусгах зэргийг МХЕГ-аас сануулсан байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын гишүүдийн 35-40 хувь нь саналаа өглөө

Ардчилсан намын даргын сонгууль орон даяар явагдаж байна. Санал авах ажиллагаа 07.00 цагт эхэлсэн бөгөөд 12.00 цагийн байдлаар ирц 35-40 хувьтай байна гэсэн албан бус мэдээлэл байна. Зарим суманд ирц 60-70 хувьд хүрээд байгаа бөгөөд гишүүд сонгуульдаа идэвхитэй оролцож байгаа аж. Тухайлбал, Дорнод аймгийн хэмжээнд Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа зөрчил будилаангүй, хэвийн үргэлжилж байна гэсэн мэдээллийг намын хорооноос нь өгсөн байна. Нийт 3900 гаруй гишүүн саналаа өгөх бөгөөд гишүүд дараалал үүсээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

”Утааны эсрэг MNB” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй төрөл бүрийн цахилгаан халаалтын худалдаа эрхлэгч, дулаан алдагдалгүй болон эко төхөөрөмж, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүд, “Эко төхөөрөмжийг дэмжигч” Банк, санхүүгийн байгууллагууд, Эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулах тэднийг нэг дор цуглуулан иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, сонголт хийх боломжийг бүрдүүлсэн “Утааны эсрэг MNB” үзэсгэлэнг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь Зурагт, Баянхошууны гэр хороололд амьдардаг иргэдэд нэн ойр зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой юм.

Тус үзэсгэлэнд “Тун фарм” Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нийлүүлэгч “Монватт”, агаар цэвэршүүлэгч борлуулагч “KMG partners”, “Ховд тул” ХХК, “GORGAS” компани, “Ханан хишиг”, “Korea cable electronics”, “Цэцэн хошуу”, “Эко тулгат”, “Дэлгэр-Онон партнерс”, “Акроссдэворлд” зэрэг 50 орчим компани, хувь иргэд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа юм.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 2017 оны нэгдүгээр сарын 28, 29, 30, 31 -ний өдрүүдэд МҮОНРТ-ийн баруун хойд жигүүрт “MNB event hall”-д үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын даргын сонгууль явагдаж байна

АН-ын
даргын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэлж, 22.00 цагт өндөрлөх
бөгөөд намын даргын сонгуулийг УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаатай
ижил зарчмаар явуулах юм. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр,
Ж.Батзандан нарын таван нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байгаа билээ. АН-ын
гишүүд өөрийн харьяалагдах аймаг, дүүрэг, сумын намын хорооны санал авах
байранд очиж, саналаа өгнө. УИХ-ын сонгуулиас ялгаатай нь саналыг гараар тоолох
аж.

Categories
мэдээ спорт

П.Орхон Иван Ярыгины тэмцээний хошой аварга боллоо

Красноярск хотноо олимпийн хошой аварга Иван Ярыгины нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн өнгөрсөн баасан гарагт эхэлсэн. Тус тэмцээнд манай тамирчдаас О.Насанбурмаа мөнгө, Э.Гантуяа, Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртсэн. Мөн н.Уртнасан алтан медаль, н.Баярзаяа хүрэл медаль хүртсэн бол П.Орхон алтан медаль хүртэж Иван Ярыгины нэрэмжит тэмцээнийн хошой аварга болж байна. Тэрбээр 2016 онд уг тэмцээнд түрүүлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт өнөөдөр дуусна

Сурагчдын амралт зурган илэрцүүд

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт дуусаж, маргааш хичээл нь эхэлнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалын дагуу сурагчдын амралтын хугацаа арав орчим хоногийн өмнө дууссан ч Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байсан учраас Эрүүл мэндийн сайд амралтын хугацааг хойшлуулах санал гаргасныг холбогдох газрууд хэлэлцэн шийдвэрээ гаргасан юм.

Хоёрдугаар улирлын амралтын хугацаа нийслэлийн сургуулиудын хувьд арав орчим хоногоор уртассан тул гуравдугаар улирлын амралтын хугацааг багасгах замаар нөхөх арга хэмжээ авах аж.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа